Ухаарал хайрлах 1000 үг

Ухаарал хайрлах 1000 үг Ухаантай хариулт авахын тулд ухаантай асууж сур...

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН ҮГБидний ачлалт хайртай ээж минь Таныхаа алтан шарилд түмэнтээ мөргөм үү...Хайрт ээж минь 2024 оны дөрө...
24/04/2024

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН ҮГ

Бидний ачлалт хайртай ээж минь Таныхаа алтан шарилд түмэнтээ мөргөм үү...

Хайрт ээж минь 2024 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүнд өвчний учир тэнгэрт дэвшлээ. Бидний хайрт ээж Гомбосүрэн овогтой Хэрлэнбаяр нь 1978 оны дөрөвдүгээр сарын 25-нд Налайх дүүргийн төрөх тасагт аав, ээжийн 4 дэх охин болон мэндэлжээ.

Та минь бага насандаа цэцэрлэгт хүмүүжиж, 1985-1993 онд Төрхурахын 8 жилийн дунд сургуульд, 1993-1995 онд Хөнгөн хүнсний техникумд, 1999 онд Алт угаагч түр курст суралцан "Шижир алт" ХХК-д, "Алтан Дорнод Монгол" ХХК-д дээж авагчаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ.

2005 оноос "Номин холдинг" ХХК-д борлуулалт, үйлчилгээний бизнест худалдагчаар ажилд орсноор өнөөг хүртэл тус компанитай хувь заяагаа холбож, "Номин электроникс", Номин УИД, Номин хайпермаркет, супермаркет зэрэг олон салбаруудад борлуулагчаас барааны нярав, орлогын нярав, зохион байгуулагч хүртэл албан тушаалуудад дэвшин ажиллаж, өөрийн ажилдаа дур сонирхолтой, хичээл зүтгэлтэй, хамт олныг удирдан чиглүүлэгч, сайн зохион байгуулагч, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэн суралцаж, уралдаант шалгаруулалтад дээгүүр байрт жагсдаг, хамт олондоо нэр хүндтэй, үнэнч шударга, хөдөлмөрч, чадварлаг шилдэг ажилтан байлаа.

Ээж минь 1996 онд гэр бүлтэй болж, 1997, 2003, 2009, 2019, 2021 онуудад нэг хүү, дөрвөн охины ээж болсон ба гурван зээ хүүгийн эмээ, өнөр өтгөн гэр бүлийн өгөөмөр буянтан байлаа. Ээж минь та өөрийн зовлонг бусдад нялзаалгүй, бусдын төлөө амьдрахын учрыг ойлгуулж, олонтой явахын, зөв шударга амьдрахын толь байжээ. Та алдар гавьяаг биш хөдөлмөрийг илүүд үздэг байсныг бид сайн мэднэ. Ээж минь та эгнэшгүй хөдөлмөрч, нэн ачлалт, хосгүй буянтан байлаа.

Та хатууг сөрж амьдарсан.

Та минь аюулт өвчний өмнө аргагүй бөхийлөө. Хайрт ээж минь та орчлонд хувь хүн болж төрсөн ч олон үр, олон амь, олон айл өрх ТАНААС эх авлаа.

Энэрэлт ээж минь таныхаа ард бид хүүхдээрээ, олуулаа үлдлээ ч танаараа Л ДУТАЖ амьдрах нь ээ. Та минь дэндүү залуугаараа биднийгээ орхин одлоо. Ээж минь та гайхалтай ажилсаг, цаг наргүй хөдөлмөрдөг нэгэн байсан. Та минь олон найз нөхөдтэй, олон түмнээрээ хүрээлүүлсэн хүнлэг нэгэн байсан. Ээж минь олон хүүхэд төрүүлж, өсгөн төрийн эрхэм хүндэт "Алдарт эх II" одон хүртэж байлаа. Таны минь авьяас билэг, хүч хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Худалдааны салбарын 100 жилийн ойн медаль, Монгол Улсын Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэг, УИД-ийн 100 жилийн ойн медаль, Номин холдинг ХХК-ийн 30 жилийн ойн медалиар шагнаж байв.

Үр хүүхдүүд бид чинь сайхан ээж танаараа бахархаж байна. Та минь хүний журам, түмний ёсыг дээдлэн амьдрахыг хичээж, үр хойч бидэндээ үлгэр дуурайл болон амьдарсан. Та минь олон хүүхэдтэй айлын нэгэн мөчир байсан. Хорвоогийн жам хатууг бид харж байна. Энэхүү үнэнтэй эвлэрч, таныгаа бурхан болохыг үзэх зүйрлэшгүй хэцүү байна.

Та минь хөх тэнгэртээ заларч, эгнэшгүй ачит Дарь Эх болон мөнхрөөрэй. Үр хойч бидэндээ эргэн төрөөрэй. Таны эргэн төрөх зам мөр элдэв саадгүй дардан байх болтугай. Буянтай сайхан, ачлалт хөөрхөн ээж минь ТА АМГАЛАН НОЙРС ДОО.... Таныгаа үүрд дурсан, шүтэж явах болно.

ХАЙРТ ЭЭЖ, ГЭР БҮЛИЙНХЭН, АНД НӨХӨД, ХАМААТАН, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨӨС НЬ

- * -


АНГИЙН АНД ЧАМДАА...

Хоёр салаа гэзгэн дээр,
Хосгүй цэцэг ургуулсан
Хонгорхон алаг нүдэн ...
Холбооны охин чи минь
Хонхорын 10 жилийн 10А ангийн сурагч билээ...

Холбоо үг хоршуулан,
Хоёр мөртийг энүүхэнд зохиочихно
Хэн нэгнийг ёжтой нь аргагүй үгээр
Хааяа нэг шоглон инээх
Хэдийд ч бэлэн сэцэн үгтэй
Сахилагагүй юм шиг мөртлөө
САЛААНЫ ДАРГА байсан Хэрлээ охин минь...

Хүүрнэн урсах үгсээр
Хүрэн бор дэвтэрийг дүүртэл
Хөх бэхийг дуустал
Хосгүй уянгалах шүлгийг бичсэн
Хүрэл Тулга шүлгийн уралдааны ЭЗЭН охин минь...

Томоо гитарын араас
Тогдгор жаахан гараар
Төвөггүй тоглож байхад
Урлагийн тэнгэр чамд дурласан байх гэлтэй
Сурлага сайтай, урлагт авьяастай Сургуулийн анд минь...

Гитар тоглож дуу аялан
Гудамжны найзуудаа хөгжөөнө
Гурван чавхдасыг хөглөн тоглож
Гуч хүрсэн андуудаа баясгана.

Гутрана гэдгийг Мэдэхгүй,
Гундана гэдгийг Мэдрэхгүй
Хаана ч явсан Зоригтой,
Хэзээ ч эмээж Шантардаггүй
Энгийн атлаа ГҮНДҮҮГҮЙ
Тайван мөртлөө АУГАА
Дөлгөөнхөн мөртлөө ХҮЧТЭЙ
Даруухан атлаа ЗОРИГТОЙ байх чи минь....

Нарт хорвоо чамайг минь
Нар буцахаас өмнө аваад явчихлаа
Нас залуухан, цус шингэнд дурлаа юм болов уу

Алаг хорвоо чамд минь
Амьдралын бурмыг амсуулж амжилгүй аваад явчихлаа
Ааш сайханд нь дурлаа юм болов уу

Хонгорхон найз минь чи
Аз жаргалын ДИВААЖИН гэх оронд
Амар тайван нойрс доо.

ХАЙРТАЙ ШҮҮ.
Ангийн андуудаас...

18/04/2024

“Нээлттэй хором” хэлэлцүүлэг: Олон нийтийн радио, телевийн нийгэмд хүлээх үүрэг, хариуцлага...

Хэрвээ би сэтгэж байвал би амьдарч байнаа гэсэн үгРене Декарт
14/04/2024

Хэрвээ би сэтгэж байвал би амьдарч байнаа гэсэн үг

Рене Декарт

11/03/2024

“Мөрөөдөлд Хөтлөх Эрүүл Монгол сан” санаачлан “Дэлхийн Монгол Аавууд” хүндэтгэлийн цэнгүүнийг 2024 оны гуравдугаар сарын 15-ны 18:00 цагт ”Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд зохион байгуулах гэж байна.

ЦЭНГҮҮНД:

ЗХЖШ-ын харьяа Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжим
МУГЖ Л.Болдбаатар
МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ /ятгачин/
МУГЖ Г.Амгаланбаатар /жүжигчин/
МУХТ-ны тэргүүн, Угсаатны хөгжим судлаач, хөгжмийн продюсер Д.Ганпүрэв
МУ-ын Соёлын элч, МУСТА Б.Нарандэлгэр /Beatbox Ray
МУСТА Ш.Баянмөнх
МУСТА Ч.Алтантүлхүүр
МУСТА Б.Амархүү
МУСТА П.Идэржавхлан
МУСТА Э.Болор-Уянга
МУСТА С.Гантогоо
Дуучин Э.Дашням
“S4”хамтлаг
“B1” амьд хөгжмийн хамтлаг
“Зэвтү” нэгтгэл
Циркийн шилдэг үзүүлбэрүүд

23/02/2024

МҮОНРТ-ээс санаачлан “Халуун сэтгэл” малчдадаа туслах аяныг эхлүүлж байна.

18/01/2024

https://www.facebook.com/mongoliantravel📍 2 сая ₮-н бэлэгтэй!!!
Далиан хотын аялалд урьж байна

Азийн хамгийн том талбай болох Шинхай талбай руу явна. Далянь хотын олон зуун жилийн түүхтэй хотын барималууд, зууны ул мөр, Шинхай үзэсгэлэнгийн төв болон Шэлл музейн гадна үзэсгэлэнг үзнэ. 🌆🎠🗿

Машинаар аялах (далай дамнасан гүүрээр), романтик замаар аялах - (Бинхай зам) - (энд уулс, далай бие биенээсээ хамааралтай байдаг, далайн эргэн тойронд уулс, уулыг тойрон далай, уул далай бие биенээсээ хамааралтай, учраас, хайрын зам гэж нэрлэдэг) Бинхай замын өнгө аяс нь үзэсгэлэнт уулс, далай тэнгисийг харуулдаг. Хятадын хамгийн романтик далайн парк-д зочилно. (эхний зогсоол Dalian Shengya Ocean World) 🌁

"Дорнын Венецийн хотхон" гэгддэг Донгганд гадны оронд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж, далайн эргийн хот болон Европын барилгуудыг харж, Далянь хотын жинхэнэ романтик дүр төрхийг мэдэрдэг. Энд олон улсын дарвуулт онгоцны төв, олон улсын хурлын төв байдаг. Мөн далай дээрх том хөгжмийн усан оргилуурыг харж болно. Орос хэв маягийн гудамжинд зочилсны дараа заавал хол аялж эдгээрийг үзэх шаардлагагүй болно. ⛲️

👉Аялалд гарах өдөр: 1-р сарын 26-нд
👉Аялалын хугацаа: 7 шөнө / 8 өдөр
👉Аялалын унаа: Галт тэрэг, Автобус
👉Аялалын үнэ: 1.750.000₮

🤩 Аялалын үнэд байгтсан зүйлс:

- 2 талын унааны зардал
- Очоод байрлах 4 одтой зочид буудал
- Хөтөлбөрт багтсан хоол
- Хотын аялалын унаа
- Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний төлбөр
- Хөтөч
- Аялалын даатгал

Тус аялал нь SHUANGDI,INC компанийн үйлдвэр, бүтээгдэхүүнтэй танилцах юм. Энэ арга хэмжээнд оролцсноор эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний бэлэгтэй.

Аялалын дэлгэрэнгүй мэдээллийг та манай
☎️ 88014551

15/01/2024

🌃 ДАЙЛОН ХОТЫН АЯЛАЛ 🪆

✅ 1-р сарын 26-нд гарах аялалдаа бүртгэлээ авч байна 🥳

🗺 Аяллын маршрут: УБ -Замын үд- Эрээн хот - Жанжийхүү хот - Дундад улсын ...далайн боомт Дайлон хот - Жанжаахүү хот Эоээн хот - Замын үд - УБ

💵 Аяллын төлбөр: 1750,000₮
⏰ Аяллын хугацаа: 5 шөнө / 6 өдөр

Аяллын үнэд багтсан зүйлс:
📌Аяллын унаа
📌Хотын аялал хийх унаа
📌Аяллын хөтөч
📌Гадаад аяллын даатгал
📌Хөтөлбөрт багтсан хоол
📌Зочид буудал (4 одтой)
📌Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:
❌Зам зуурын хоол
❌Хувийн хэрэглээний зүйлс

ДАЛИАН ХОТЫН аялалд хамрагдснаар:
✅️ Жанжаахүү хотын халуун рашаантай 4 одтой зочид буудал ✅️ Далиан хотын далайн эргийн аялал жуулчдын хотхонд. 4 одтой зочид буудалд байрлах.
✅ .Далай доор байдаг маш том Азид 1
2-т ордог аквариум үзэх
✅ Хүндэтгэлийн зоог
✅ Шуанди компаний түүх музей, компаний үйл ажиллагаатай танилцах
✅ Үзэсгэлэнт шөнийн гэрэлт Дайлон хот
✅️ Далиан хотын аялал, шопинг хийх
✅ Шуанди группын гарын бэлэг
✅ Танд олон жилийн Туршлагатай, Найдвартай, Найрсаг хамт олон үйлчилнэ...

Өдөржин чимээгүй байх, зурагт үзэхгүй, хов жив сонсохгүй, бүрэн залхуу байх, ертөнцийн хувь заяанд бүрэн хайхрамжгүй хан...
17/08/2023

Өдөржин чимээгүй байх, зурагт үзэхгүй, хов жив сонсохгүй, бүрэн залхуу байх, ертөнцийн хувь заяанд бүрэн хайхрамжгүй хандах нь хүний ​​өөртөө өгч чадах хамгийн сайн эм юм...

ГЕНРИ МИЛЛЕР

ӨВӨГ ДЭЭДСЭЭС УЛАМЖЛАН ИРСЭН ЗАХИАС СУРГААЛИУДААС...1. Дээлийн бүсийг урдаа зангиддаггүй, нулимс тосдог.2. Амандаа гиншд...
13/08/2023

ӨВӨГ ДЭЭДСЭЭС УЛАМЖЛАН ИРСЭН ЗАХИАС СУРГААЛИУДААС...

1. Дээлийн бүсийг урдаа зангиддаггүй, нулимс тосдог.

2. Амандаа гиншдэггүй, зовлонтой амьдардаг.

3. Хөл ачдаггүй, гай болдог.

4. Хөл сэгсэрдэггүй, явдал уддаг.

5.Биеэ займчдаггүй, аз жаргалаа гээдэг.

6.Хэл мэддэггүй амьтанд халуун юм өгдөггүй, хилэнцтэй.

7. Үдшийн бүрий, үнэгэн харанхуйгаар хэрэлддэггүй, муу ёр дууддаг.

8. Бүсэн дээгүүр алхдаггүй муу ёр.

9. Эрчилсэн утас, тэлүүр доогуур шургадаггүй, сүлд доройтдог.

10. Ээжтэй хүн эрүү шанаа тулдаггүй, эх нь үхдэг.

11. Орондоо хоол, цай идэж уудаггүй өвчин ээрдэг.

12. Хайчны ам ангайлгадаггүй, гарз гардаг.

13.Хутга мэс хоол, цай, ус руу дүрдэггүй, гай дууддаг.

14. Чулуу хөнддөггүй, байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жилдээ байрандаа эргэж багтдаггүй.

15. Шагай хээр хаядаггүй, хаясан хүнээ 3 жил харуулддаг.

16. Өрөөсөн гутал, оймстой хоол цай идэж уудаггүй, бэр хулгайч болдог.

17. Буруу буюу зүүн гараар хүнд юм өгдөггүй, салга болдог.

18. Аяга буруу барьдаггүй, муу ёр.

19. Малгай буруу харуулж өмсдөггүй, яс барих хүн өмсдөг.

20. Ханцуй шамладаггүй, амьтны амь таслах хүн шамладаг.

21. Дээлийн хормой шуудаггүй, нас барсан хүн дээр орох хүн хормой шуудаг.

22. Гэрээс туухийлдаггүй, гэрийн сүлд зайлдаг.

23. Тулган дээгүүр алхдаггүй, гай дууддаг.

24. Эрхий хуруу үмхдэггүй, аав нь үхдэг.

25. Тагнай ташдаггүй, хэрүүл тэмцэл дууддаг.

26. Шогширдоггүй хоосордог.

27. Үдшийн бүрийгээр зуухнаас цучил гаргадаггүй, муу юм дууддаг.

28. Гудас дээрээс нь эвхдэггүй, үхсэн хүний гудасыг тэгж хураадаг.

29. Хутганы ир долоодоггүй, үхэл дууддаг.

30. Хөнөгөн дээгүүр харайдаггүй, бузартдаг.

31. Тооноор цухуйдаггүй, тэнгэр хилэгнэдэг.

32. Хаалгаар ухарч гардаггүй, бурхан болоочийг авч гарахдаа ухарч гардаг.

33. Гал руу нулимдаггүй, галын эзэн догширдог.

34. Гол усанд сүү, цус дусаадаггүй лус догширдог.

35. Нойтон мод огтолдоггүй, лусын хорлол болдог.

36. Аргамж дээгүүр алхдаггүй, алдас болдог.

37.Аавыгаа гомдоосон хүн насаараа зовдог.

38. Ээжийн өөдөөс үг сөрдөггүй, элэг хагас амьдардаг.

39. Зулын голыг хамаагүй хаядаггүй, чөтгөр болдог.

40. Бүсгүй хүн үс задгайлдаггүй, бэлэвсэн эм үс задгайлдаг....

41. Хүүхэд худал уйлдаггүй, эцэг эхдээ муу.

42. Хүн муу хэлдэггүй, өөрт ирдэг.

43. Гадас газарт зоож орхидоггүй, эзнээ байнга дууддаг.

44. Бууриа хогтой хаядаггүй, чөтгөр эргэдэг.

45. Тогоо түмпэн нүдэж, хангинуулдаггүй, лус догширч гай дууддаг.

46. Явган суудаггүй, өвчин ээрдэг.

47. Эр хүн нохой суудлаар суудаггүй, хийморь доройтдог.

48. Аавын газарт 6 жил очдоггүй, ээжийн газарт 3 жил очдоггүй.

49. Хээр исгэрдэггүй, салхи дэгддэг, могой дууддаг.

50. Гэрээс түлээ гаргадаггүй, гарз гардаг.

51. Шүд төмрөөр тогшдоггүй, яс тогшсонтой ижил

52. Гар сэгсэрдэггүй, буян арилдаг.

53. Бүсгүй хүн мал муулдаггүй

54. Аяга хөмөрдөггүй, хоол олддоггүй.

55. Таваг долоодоггүй, хоосордог.

56. Эм хүн ташаа тулдаггүй

57. Хүнд өмд бэлгэлдэггүй, 3 амтай тул цээрлэдэг.

58. Хээрээс малгай авдаггүй, доош харсан сав.

59. Хээр дэр авч явдаггүй

60. Гэрийн үүд хойш харуулж барьдаггүй, хойш харсан уулын ам, өргөөнд нар тусдаггүй учир үргэлжийн сүүдэртэй

61. Амаа гарын араар арчдаггүй, амны хишиг арилдаг.

62. Шалтгаангүй алга ташдаггүй, хий юм дууддаг

63. Худал инээдэггүй, аальгүй дорвол хамаргүй дээр гэгддэг.

64. Газар гар тулдаггүй, газрын гай авдаг.

65. Зогсож хоол иддэггүй, ажил бүтдэггүй, үнээ хээл хаядаг.

66. Ахмадын дээд талд гарч суудаггүй алдас болдог.

67. Гэрийн бүснээс морь уядаггүй, гай болдог

68. Эмээл хазаар дээгүүр алхдаггүй

69. Зул үлээж унтраадаггүй муу ёр.

70. Үхэгсдийг үдээд эргэж хардаггүй, дагадаг.

71. Адууны толгойг мөлждөггүй хийморь доройтдог. Монголчууд морин эрдэнээ хүндэлж хайрладаг тул доор тавьдаггүй, уул овооны оройд хүндэтгэлтэйгээр залдаг.

72. Бороо ороход алга тосдоггүй

73. Болсон идээнээс ам хүрэхгүй гардаггүй ажил бүтдэггүй.

74. Хумсаа мэрдэггүй, хүн гардаг.

75. Хутганы үзүүр, ир дээш харуулдаггүй, тэнгэр хилэгнэдэг.

76. Шүлсээрээ тоглодоггүй, буян арилдаг.

77. Билэггүй үг хэлдэггүй, биелэлээ олдог.

78. Зуухан дотор цучил цохьдоггүй, гарз гардаг, галын эзэн цочдог.

79. Эцэг эх хүний толгойд үр хүүхэд нь иртэй зүйл хүргэдэггүй. Буяныг нь даадаггүй. Алдас болдог.

80. Долоовор хуруугаар хүн рүү зангадаггүй, ёрын хуруу гэж цээрлэдэг.

81. Уул ус руу ганц хуруугаар зангадаггүй. Уул усаа хүндэлдэг монгол хүн цээрлэдэг.

82. Овоонд чулуу шиддэггүй. Овооны эзнийг зодож буй гээд цээрлэдэг.

83. Уулын оройд морь хардаггүй. Цээрлэдэг...

84. Гол ус руу шээдэггүй бузартдаг.

85. Улаан морь унасан эм, яр шархтай хүн гол усанд ордоггүй. Лус бузартдаг.

86. Нас барагсдын нэрээр дууддаггүй яс нь өндөлздөг гэж цээрлэдэг.

87. Уул, хайрхан дээр нэрийг нь дууддаггүй цээрлэдэг.

88. Галд сүү хийдэггүй. Гал догширдог.

89. Дээс татсан айлд ордоггүй.

90. Дотроо хүмүүс байгаа айлын өрхийг өдөр бүтээж, хаалга хаадаггүй. Бурхан болоочийг байрлуулсан гэрийг ингэдэг тул цээрлэдэг.

91. Өрхний оосор, түлхүүр, уяа бүч далладаггүй, хий биет дуудаж байна гэж цээрлэдэг.

92. Газар нүхэлдэггүй, нүхэлсэн ч будаа сүү хийж битүүлдэг. Муу ёр гэж үздэг.

93. Чөдөр, аргамж хээр хонуулдаггүй цээрлэдэг.

94. Орой бүрийд нялх хүүхэд гадаа гаргадаггүй. Гаргах бол хамарт нь хөө түрхэж бор халзан туулай болгодог.

95. Уруул цохьдоггүй хэрүүл гардаг.

96. Эм хүн уйлан дуугарч хэрүүл хийдэггүй, эрдээ халгаатай гэгдэх тул цээрлэдэг.

97. Эр хүн хормой сул бол үрдээ халгаатай тул цээрлэдэг.

98. Гэр нүддэггүй. Гэрийн сүнс, сүлд зайлдаг.

99. Байгаль сүйдэлдэггүй. Хэдэн үе, удмаар нь өшөөгөө авдаг.

Би 17 настай байхдаа "Хэрвээ чи өдөр бүрийг амьдралынхаа сүүлчийн өдөр гэж бодож өнгөрөөвөл хэзээ нэгэн цагт амжилтад хү...
01/03/2023

Би 17 настай байхдаа "Хэрвээ чи өдөр бүрийг амьдралынхаа сүүлчийн өдөр гэж бодож өнгөрөөвөл хэзээ нэгэн цагт амжилтад хүрнэ" гэсэн сургаал олж уншсан юм. Энэ үг надад гүн сэтгэгдэл төрүүлж, тэр цагаас хойш би 33 жилийн турш өглөө бүр толинд харангаа "Хэрвээ өнөөдөр миний сүүлчийн өдөр байвал би юу хийж амжуулах ёстой вэ?" гэж өөрөөсөө асуудаг болсон.

СТИВ ЖОБС

Ялагч олон найзтай болдог бол ялагдагч жинхэнэ андтайгаа л үлддэг...УИНСТОН ЧЕРЧИЛЛЬ
01/03/2023

Ялагч олон найзтай болдог бол ялагдагч жинхэнэ андтайгаа л үлддэг...

УИНСТОН ЧЕРЧИЛЛЬ

Бүтэхгүй гэж бүү хэл амьдрал гомдоноБолохгүй гэж бүү хэл сэтгэл сонсоноБоломжгүй гэж бүү хэл бурхан гомдоноБиелшгүй гэж ...
14/02/2023

Бүтэхгүй гэж бүү хэл амьдрал гомдоно
Болохгүй гэж бүү хэл сэтгэл сонсоно
Боломжгүй гэж бүү хэл бурхан гомдоно
Биелшгүй гэж бүү хэл зорилго мохно
Чадахгүй гэж бүү хэл гар чинь хөшнө
Байхгүй гэж бүү хэл буян чинь харина
Хүсэхгүй гэж бүү хэл зүрх хөрнө
Хүрэхгүй гэж бүү хэл гэрэл холдоно
Үгүй гэж бүү хэл үйлс чинь хазайна

"Heaven helps those who help themselves"
13/02/2023

"Heaven helps those who help themselves"

Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай... /ИОГАНН ВОЛЬФГАНГ ГЕТЕ/
13/02/2023

Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай...

/ИОГАНН ВОЛЬФГАНГ ГЕТЕ/

Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байхАль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх.../БЕНЕДИКТ БАРУЧ С...
13/02/2023

Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх
Аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх...

/БЕНЕДИКТ БАРУЧ СПИНОЗА/

13/02/2023
Хүний чанарыг юунд уурлаж байгаагаас харж болдог... Абрахам Линкольн
02/02/2023

Хүний чанарыг юунд уурлаж байгаагаас харж болдог...

Абрахам Линкольн

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал...Г.В. ГЕГЕЛЬ
05/12/2022

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал...

Г.В. ГЕГЕЛЬ

Үхтэл үр харам...
18/10/2022

Үхтэл үр харам...

Нэгэн бэр нас дээр гарсан хадам ээжийнхээ оронд шар буурцагны цуу даржээ. Бэр нь яалт ч үгүй хадам ээжээсээ сурснаа нэг ...
08/09/2022

Нэгэн бэр нас дээр гарсан хадам ээжийнхээ оронд шар буурцагны цуу даржээ. Бэр нь яалт ч үгүй хадам ээжээсээ сурснаа нэг бүрчлэн чин сэтгэлээсээ хийсэн боловч хадам ээжийнх нь дарсан шиг амттай байсангүй гэнэ. Юу нь буруу болсныг огт мэдэж чадаагүй тэрээр хадам ээжээсээ тусламж хүсжээ. Тэгтэл орон дээрээ хэвтэж байсан ээж нь бэрийнхээ үгийг анхааралтай сонсож байснаа “Юу нь буруу болсныг мэдэх шиг боллоо” гээд чилээрхсэн хэрнээ ухасхийн босов гэнэ. Хадам ээжийнх нь нүд урьд урьдынхаасаа илүү гялалзаж, нүүр царай нь эрч хүчээр дүүрэн байв.

Дарсан шар буурцагны цуугаа олигтой амттай болохгүй байгааг асуусан бэрдээ төвөгшөөлгүй, харин ч уриалагхан тусалсны учир бэр нь шар буурцагны цуу дарах чадварыг нь хүлээн зөвшөөрсөнд байсан юм. Залуудаа эрч хүч, тамир тэнхээ дүүрэн байсан хүн нас ахиад ирэхээрээ гундаж мохдог шалтгаан нь мэдээж махан биеийн тэнхээ доройтдог ч яг үндсэндээ бол тэд өөрсдийгөө хэнд ч хэрэггүй болсон мэт санадаг болсонд байгаа юм. Аав ээжийгээ настай гээд “Юу ч битгий хий!” “Зүгээр л гэртээ байж бай!” гэх зэрэг үг битгий хэлээрэй. Харин чадлынх нь хэрээр юу ч юм хийх боломж олгож, ямар нэг асуудал гарвал санаа бодлыг нь асууж байх хэрэгтэй. Хэн хүнгүй л бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй байдаг. Тэгээд уг хүсэл нь биелэгдэхээр сэтгэл хангалуун болж, аз жаргал мэдэрдэг байна.

Бусдад хүлээн зөвшөөрөгддөг хүн аз жаргалтай байдаг. Ар гэрийнхэндээ хүлээн зөвшөөрөгддөг хүн бүр ч аз жаргалтай...
08/09/2022

Бусдад хүлээн зөвшөөрөгддөг хүн аз жаргалтай байдаг. Ар гэрийнхэндээ хүлээн зөвшөөрөгддөг хүн бүр ч аз жаргалтай...

ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ХУРУУБага сургуулийн сурагч байхад нагац эгч маань намайг нэг том эмнэлэг рүү дагуулж я...
08/09/2022

ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ХУРУУ

Бага сургуулийн сурагч байхад нагац эгч маань намайг нэг том эмнэлэг рүү дагуулж явав. Яах гэж байгаа шалтгааныг нь мэдэхгүй тийшээ намайг очтол өвчтөний хувцас өмссөн нэг танил хүн харагдсан нь ээж маань байлаа. Намайг хараад их баярласнаа удаа ч үгүй “Ёо ёо. Өвдөөд байна шүү дээ” гэж орь дуу тавив.

Эмчийг ээжийн боолттой гар дээр ариутгалын бэлдмэл асгахад ээж “Өвдөж байна” гэсэн хэрнээ намайг харангуутаа төд удалгүй инээмсэглэнэ. Ээж инээмсэглэж байсан болохоор би ээжийн хурууны боолт цус нэвчсэн байсныг ч нэг их ноцтой гэж бодоогүй юм.

Ээж сарын дараа эмнэлгээс гарсан даа. Намайг гэр рүүгээ орох гэж байхад дуудлага ирж, би ээжтэйгээ уулзахаар сэтгэл догдлон хүлээж байлаа.

Ээж маань удаа ч үгүй ирэв. Ээж удаан уулзаагүй намайг тэврэхээр хоёр гараа дэлгэв. Харин би өмнөхөөсөө өөр болсон ээжийнхээ хуруунаас айн, гарыг нь түлхээд “Таны хуруу аймаар болчихож. Би танд тэврүүлэхгүй” гэж одоо хэр нь гэмшиж явдаг энэ үгийг хэлсэн юм даа.

“Өө, зүгээр ээ, яасан байна. Аймаар биш байгаа биз дээ. Зүгээр байхад.”

Намайг тайвшруулах гэж ядах ээждээ би эцсээ хүртэл тэврүүлээгүй юм даг.

Хожим өсөж том болоод, тэр үед ээж маань яагаад тэгж шархадсаныг мэдэж авав. Аав маань гэнэтийн ослоор өөд болсны дараа ээж нэг үйлдвэрт өөд уруугүй ажиллах хэрэгтэй болж, тийн ажиллах зуураа үйлдвэрийн машинд хоёр хурууныхаа талыг тасалчихаж. Тэгж аймаар шархадсан байж ээж маань намайг айж цочирдох вий гэсэндээ над руу хараад, инээмсэглэж байсан байх нь.

Нэг удаа би ээжээсээ “Та хуруугаа таслах үедээ юу бодож байсан бэ?” гэж асуучихаад, хэлсэн хариуг нь сонсоод хоолой зангирч билээ.

“Ээж нь шоконд орсон тул өвдөлтөө мэдрэхгүй байлаа. Түргэний тэргэн дотор хуруугаа хөдөлгөх гээд үзтэл хөдөлж байсан. Тэгэхээр нь ажлаа үргэлжлүүлэн хийж чадах юм байна гэж бодоод санаа амарсан” гэж билээ.

Тийм хүнд нөхцөлд ч ээж маань ажлаа хийж чадах эсэхдээ, хэдэн хүүхдээ өсгөхөд хүндрэлтэй болчих вий гэдэгт л санаа нь зовж байж. Наанаа хэдийгээр ил гаргаагүй ч ээж маань охиныгоо гарынх нь хурууг аймаар гэж хэлээд зугтаахад сэтгэл нь шархалсан л байж таараа. Энэ дурсамжийг бичих энэ мөчид ч ээжийгээ өрөвдөөд, хоёр нүдийг минь нулимс бүрхэн байна.

Багадаа айж, тэр байтугай ичиж, бүр зугтааж байсан ээжийн минь тэр мухар хуруу надад дандаа тийм аймаар байгаагүй юм шүү. Ээжийн минь тэр мухар хуруунууд миний хувьд энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хуруу билээ.

Ан Жи Ён /Тайвань/

Нэг жаахан охиноос “Гэр чинь хаана вэ?” гэж асуухад “Ээжийн минь байгаа газар” гэж хариулсан гэдэг. ..КЕЙТ Л БРҮҮКС
07/09/2022

Нэг жаахан охиноос “Гэр чинь хаана вэ?” гэж асуухад “Ээжийн минь байгаа газар” гэж хариулсан гэдэг. ..

КЕЙТ Л БРҮҮКС

Ээж хүн үрийнхээ хэлээгүй үгийг ч ойлгодог...Еврей зүйр үг
07/09/2022

Ээж хүн үрийнхээ хэлээгүй үгийг ч ойлгодог...

Еврей зүйр үг

Ээж бол миний хэзээ ч бичиж чадахгүй шүлэг юм. Харин миний бичсэн бүхэн ээжид минь гайхалтай шүлэг байдаг.ШЕРОН ДҮБИАГО
07/09/2022

Ээж бол миний хэзээ ч бичиж чадахгүй шүлэг юм. Харин миний бичсэн бүхэн ээжид минь гайхалтай шүлэг байдаг.

ШЕРОН ДҮБИАГО

Ээж байна гэдэг бол энэ хорвоо дээрх хамгийн өндөр цалинтай ажил. Цалин нь дандаа “ариун хайр”-аар олгогддог гээд бод до...
07/09/2022

Ээж байна гэдэг бол энэ хорвоо дээрх хамгийн өндөр цалинтай ажил. Цалин нь дандаа “ариун хайр”-аар олгогддог гээд бод доо.

МИЛДРЕД ВЕРМОНТ

Ээжийгээ санаад хоолой зангирч уйллааЭгэлхэн хайрыг чинь санан санан мэгшлээЭрхэлж өссөн сүүний үнэртэй энгэрийг чинь үг...
07/09/2022

Ээжийгээ санаад хоолой зангирч уйллаа
Эгэлхэн хайрыг чинь санан санан мэгшлээ
Эрхэлж өссөн сүүний үнэртэй энгэрийг чинь үгүйллээ
Эрдэж үл тоож, гэнэн явсандаа гэмшлээ

Бууралхан санчигт чинь сор нэмэх тоогоор
Булбарай хүү чинь таныгаа л зовоосон гэмээ ухаарлаа
Бурхан мэт төсөөлж таныг мөнх мэт санахдаа
Буцаж ирэхгүйг чинь мартсан ачлалгүй хүү гэдгээ мэдэрлээ

Өвдчих бий гэж та минь л намайг тэвэрч хонодог
Өр зүрхэндээ "үр минь" гээд л бурууг минь уучилдаг
Өтөл насалтлаа намайг л гэсэн азай буурал минь
Өдгөө үед ч аанай л үгүйлэгдэх хонгорхон ижий минь..

Чанасан цайнд чинь сэтгэл хорогддог байсан даа ээжээ
Чамлан байж өгсөн чихрийг чинь авдаг сан даа хүү чинь
Чангаар аашлаагүй ч үгээр зэмлэсэн ухааныг чинь биширч
Чаддаг сан бол таныгаа мөнх наслуулах байсан гэж бодох юм ижий минь...

Намайг амжилтаар минь бүү дүгнэ. Харин намайг хэдэн удаа унаад, дахиж боссоноор минь дүгнэ...НЕЛЬСОН МАНДЕЛА
04/09/2022

Намайг амжилтаар минь бүү дүгнэ.
Харин намайг хэдэн удаа унаад, дахиж боссоноор минь дүгнэ...

НЕЛЬСОН МАНДЕЛА

Тэнэг хүн аз жаргал эрнэ. Харин ухаантай хүн зохионо...
03/09/2022

Тэнэг хүн аз жаргал эрнэ. Харин ухаантай хүн зохионо...

Address

Хувьсгалчдын гудамж
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Ухаарал хайрлах 1000 үг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ухаарал хайрлах 1000 үг:

Videos

Share

Category


Other Newspapers in Ulaanbaatar

Show All