Дунд голын сонин

Дунд голын сонин 14 хоног тутмын ҮНЭГҮЙ сонин

24/01/2021
24/01/2021
24/01/2021
ДУНД ГОЛЫН СОНИНЫ ЭХНИЙ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛААЭнэхүү дугаарт- 120 эрхэм булан: Монголын эмэгтэй волейболын анхны шигшээ...
23/01/2021

ДУНД ГОЛЫН СОНИНЫ ЭХНИЙ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Энэхүү дугаарт
- 120 эрхэм булан: Монголын эмэгтэй волейболын анхны шигшээ багийн тамирчин, волейболын ОУХМ, доктор профессор, ХУД-ийн анхны суурьшигчдын нэг Ж.Цэндсүрэнтэй хийсэн ярилцлага
- Манай онцлох хүн булан: ХУД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Азжаргалтай хийсан ярилцлага
- Миний үйлчлүүлдэг газар булан: "Сүүн шүдхэн" хүүхдийн шүдний эмнэлэг
- Бие биеэ дэмжье булан: 19-ийн үйлчилгээний төвийн урд байрлах Style.mn дэлгүүр
- 120-ийн хүүхдүүд булан: Л.Баттулга: Дунд голынхоо аль гүехэн газар байна, тэнд л умбаж шумбаж өссөн дөө. Дурсамж нийтлэл
Таны өмнөөс гүйе: 39-р байрны урд талбайд барилга барих мэдээлэл гарсантай холбоотой сурвалжлага, ажилгүйдлийн тэтгэмжийн тухай
- 120, 19-ийн дурсгалт газрууд булан
Иргэдийн санал булан
Гоод салоны зөвлөгөө
- Нэг өгүүлбэрээр булан, төрийн байгууллагын мэдээлэл зэрэг багтлаа.

Манай сонин нь 1000 хувь, үнэгүйгээр, 2 долоо хоног тутмын Бямба гарагт 19, 120 хавиар тараагддаг.

 #ДУНДГОЛЫНсонинЭрхлэн гаргагчийн зурвас: Энэхүү “сонин гэж хэлэхэд ичмээр дамшиг” танай гэрт орж, таны гарт баригдан ун...
22/01/2021

#ДУНДГОЛЫНсонин

Эрхлэн гаргагчийн зурвас:

Энэхүү “сонин гэж хэлэхэд ичмээр дамшиг” танай гэрт орж, таны гарт баригдан уншигдах өдрийн мэндийг хүргэе.
Хаалганы завсар хавчуулагдаж, бариулнаас дүүжлэгдэх “хувь тавилан”-тай энэхүү сонинг бид Дунд Гол хэмээн нэрлэсэн нь учиртай. Дунд гол Туул гол гэгдэх 2 голын дунд хөвөөтэй холбогдох ямар нэгэн дурсамж байгаа л бол энэ сонин танд зориулагдсан гэдэгт эргэлзэх хэрэггүй.
“Ажилчны” гэх тодотголтой хөдөлмөрч дүүргийн анхны хороод болох 1, 2, 3-р хороод, цаашлаад одоогийн 19, 20-р хорооны хөгжил цэцэглэлтийн төлөөх, иргэдийн сайн сайхны төлөөх, магадгүй бидний мартагдсан “хөршийн холбоо” гэх ойлголтыг сануулам, дотно сонин байлгахын төлөө бид анхны дугаараа танд хүргэж байна.
Манай сонинд Дунд Голын ойролцоох энэхүү бүсэд ажлын гараагаа эхэлсэн, эсвэл хийж бүтээсэн зүйлтэй, эсвэл бүтээж яваа эрхмийг онцлох “Манай онцлох ярилцлага”, удаан тогтвортой ажиллаж буй, хэдийнэ бидний танил болсон Нансаа эгчийн үсчин, Жагаа ахын дугуй засвар, 120-ын гутал засвар, 21-р байрны барилгын материал гэх зэрэг үүнтэй ижил жижиг дунд бизнесүүдээ хамгаалах, дэмжих “Бие биеэ дэмжье” булан, хүүхэд нас, идэр нас, ажлын гараа нь 120, 19-с эхэлсэн эрхмүүдийн дурсамж нийтлэл болох “120, 19-ийн хүүхдүүд” булан, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, өөрийн болон гэр бүлийн эрүүл аюулгүй, ая тухтай, аюулгүй, тохитой тухтай амьдрах хүсэлт шаардлагаа зохих төрийн байгууллагад дайдаг “Иргэдийн санал”, “Таны өмнөөс бид гүйе” булангууд, түүх өгүүлсэн дурсгалт газруудаа мэдэж авах, цаашид авч үлдэх, хамгаалах сэдлийг төрүүлэх “Дурсгалт газрууд” зэрэг булангууд болон 120, 19-ийн иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэгтэй зар, төрийн мэдээлэл, зөвлөмж, чөлөөт булангууд зэргийг агуулсан товхимол бүхий сонин танд таалагдана гэдэгт найдаж байна.
Танд хэрэгтэй, таны гэр бүлд хэрэгтэй, таны амьдралд тустай, таны орцноосоо гарангуут тулгардаг асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө явдаг, хуучны “байрны” найзтай нь уулзуулж дурсамжаар аялуулдаг, хүүхэд залуу насаа дурсан, өөрийн амьдардаг орчин тойрныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцох сэдлийг төрүүлж л байвал та манай сонинг орцны шалан дээрээс олж, бүр суултуур дээрээсээ уншсан ч бид гомдохгүй ээ.
Одоогоор бид 14 хоног тутам, үнэ төлбөргүйгээр таны гэрт хүргэгдэх байдлаар ажиллаж байгаа ба тодорхой хугацааны дараа гарах давтамжаа ойртуулж, хэвлэх тоогоо олшруулна гэсэн “том” зорилготой. Гэхдээ бид хэзээ ч энэхүү Үнэгүй сонингоо үнэтэй болгохгүй гэдгээ эрхлэн гаргагчийн хувиар анхны дугаарынхаа эхний нүүрэнд танд амлая. Бид ашиг харж, мөнгө олохоор улайрахгүй, уйтгартай, урагшгүй улстөрийн сэдвүүдээр хөөцөлдөхгүй. Харин ойрд уулзалдаагүй хуучны андтайгаа хууч хөөрөх, хөрштэйгээ үүдэнд таарч “буу халах” мэдрэмжийг мэдрүүлэхийн тулд “ХӨРШӨӨ ХАЙРЛАЯ” гэх мартагдсан хэрнээ хуучирч үл болох энэхүү 2 үгийг сониныхоо уриа болгон танд хүргэж байна.
Та манай сонингийн дараачийн дугаарт сэтгэгдлээ хэлэх, оролцох, түүх дурсамжаа хуваалцах, магадгүй бизнесээ дэмжүүлэхээр холбогдох шаардлагатай бол фэйсбүүк дээрээ “Дунд Гол Сонин” гэсэн хуудсыг like даран, мессэнжэрээр холбогдож болно.

Address

19-р хороолол, Үйлчилгээний төв
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дунд голын сонин posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category


Other Newspapers in Ulaanbaatar

Show All

You may also like