Оркын хаан

Оркын хаан Оркын хаан

24/06/2024

Ах дүү хоёр хулгайч Алтанхуягуудын балаг‼️‼️‼️

22/06/2024

Л.ГАНТӨМӨР АН-ЫН ДАРГА БОЛООД С.ЭРДЭНИЙН ЭХЛҮҮЛСЭН 100 САЯЫН ДЭНЧИНГ 10 НУГАЛЖ АВЧЭЭ‼️‼️

Жагсаалтаар нэр дэвшигчдээсээ тэрбум төгрөг авсан нь ил болоод байгаа АН-ын 2024 оны сонгуулийн бизнес ямар ч байсан 20 тэрбумаар хэмжигдэж байна. Эхний 20 хүнээс нэг тэрбум татсан нь тодорхой болов. Харамсалтай нь энэ мөнгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулахгүй байгаа Үндэсний жигүүрийнхэн зарлалаа.‼️
Зөвхөн жагсаалтаар 20 тэрбумыг босгосон гэхээр сонгосон тойргоо авахын тулд тойрогт нэр дэвшсэн зарим хүмүүсийг ч үүнээс дутахгүй хандивыг Л.Гантөмөрт өгсөн талаар бас яригдаж байна. Хэрэв үнэн бол Л.Гантөмөр АН-ын дарга болоод С.Эрдэнийн эхлүүлсэн сонгуулиар нэр дэвшихийг горилогчдоор ”мөнгө олдог” 100 саяын дэнчин гэгч бизнесийн ханшийг 10 дахин өсгөж тэрбумд хүргэж чаджээ.‼️

19/06/2024

Хоёр хар хэрээ хоёр биенийхээ харыг гайхав‼️‼️‼️

18/06/2024

АН Зоригийн хөшөөг ГИНЖЛЭЭД таслав‼️‼️

17/06/2024

Аймар онигоо боллоо

13/06/2024

Өөрийн толгой дээрх өлөн бугыг харахгүй хүний толгой дээрх өлөн өвсийг шоолох гэгч

13/06/2024

Лаажиншдээ айн 🤣🤣
- Өглөөний нарыг 04:30 минутад мандаадаг болгоно
- Үдшийг бүрийг 23:00 цагт жаргаадаг болгоно
- Баяр ёслолын үеэр 24 цаг тэнгэрт нартай байлгана

12/06/2024

АН-ын гишүүд: Лу.Гантөмөрийг нэрээ татахгүй бол улс төрийн тэмцэл эхлүүлнэ!!

Б.ХУРЦЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ШИЙДВЭРЛЭВБ.Хурц нь Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Ардчилсан намын Үн...
07/06/2024

Б.ХУРЦЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ШИЙДВЭРЛЭВ

Б.Хурц нь Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол, түүний хавсралтад бичигдсэн Б.Хурцыг 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны зургадугаар сарын 3-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Тус шүүх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, 2024 оны зургадугаар сарын 3-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, 2024 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 08:30 цагт шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцлээ.

Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нь Б.Хурцыг УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн гэх Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг бус, тус намын Үндэсний бодлогын хорооны 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан нэр дэвшигчдийг Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Ардчилсан намын даргаас тодруулсны үндсэн дээр нэр дэвшигчээр бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эс үйлдэхүй гаргаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэгч Б.Хурцын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

04/06/2024

Автомашин дээр унасан хашлаганы хөл зэвэрч муудсан байжээ. Үүний улмаас салхинд унасан гэж Улаанбаатар зам арчлалтын газраас мэдээллээ.

Одоогоор зурагдсан автомашинуудын хохирлыг хэн баргадуулах нь тодорхойгүй байна. Хохирогчдын нэг Б.Баянжаргал 2 жилийн өмнө 30 орчим сая төгрөгөөр автомашинаа авсан ч хашлага унасны улмаас сэв суулгасан. Түүний машины урд хаалга карлан зэрэг нь хонхойж, урд хойд гэрэл нь бяцарч, толь нь хагарчээ. Иймд хохирлын хэмжээг хурдан тогтоож өгөхийг хүсч байгаа юм.

03/06/2024

Номтойбаярын ШУНАЛ дуусахгүй нээ...‼️‼️‼️

27/05/2024

АН-ын гишүүд: Монголын ард түмэн Ардчиллыг дэмжихээс ичиж байна.

24/05/2024

Маш ноцтой‼️‼️ Ардчилсан нам засаглаж байхдаа цагаан суваргын ордыг Номтойбаярт алджээ‼️

23/05/2024

"Venus yoga studio"-ийн багш Pro Anu уучлалт гуйлаа.
Тэрбээр "Та бүхэн намайг хулгайч, хулгай хийсэн гэж битгий адлаач" хэмээж, тухайн үеийн нөхцөл байдлыг тайлбарлалаа.🖤

22/05/2024

Судлаач Ганаа: Эбигийн ноцтой гэмт хэргийг шалгаж эхлэнгүүт зугтаагаад алга болчихсон‼️‼️‼️

21/05/2024

АН-ын сонгон шалгаруулалтын зодоон ТОВЧХОНДОО!!

АН-ын жагсаалтын 90% нь Элбэгдоржийн хүмүүс‼️
20/05/2024

АН-ын жагсаалтын 90% нь Элбэгдоржийн хүмүүс‼️

16/05/2024

Бүтэн ардчилал уу, Бүлэглэж, бүрэлдсэн бүлэг хулгайч нар уу?

АН-ынхан малчдыг зээл аваад ажил хийх чадамжгүй, тоглож, тансаглахаас өөр чадваргүй хүмүүс гэж боддог бололтой‼️‼️
16/05/2024

АН-ынхан малчдыг зээл аваад ажил хийх чадамжгүй, тоглож, тансаглахаас өөр чадваргүй хүмүүс гэж боддог бололтой‼️‼️

С.Баярбилэг: "Хөх дэгд" хотхоны захиалагчдыг залилсан “Монтойбүрд” ХХК-ийн захирал "М"-д хилийн хориг тавьжээСонгинохайр...
14/05/2024

С.Баярбилэг: "Хөх дэгд" хотхоны захиалагчдыг залилсан “Монтойбүрд” ХХК-ийн захирал "М"-д хилийн хориг тавьжээ

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд “Монтойбүрд” ХХК-ийн “Хөх дэгд” хотхонд байр захиалж, хохирсон иргэд 15 дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. Байрны урьдчилгаа гэх нэрийдлээр иргэдээс их хэмжээний мөнгө залилж, авсан тус компанийн асуудлаар ЦЕГ-аас өнөөдөр/2024.05.14/ мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Цагдаагийн байгууллагаас дээрх асуудлын хүрээнд ирсэн дуудлага мэдээлэл бүрийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлж байна.

Анх 2023 оны аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Монтойбүрд" ХХК нь "Хөх дэгд" хэмээх 556 айлын хотхонд иргэд захиалга өгчээ. Гэвч захиалсан байр нь одоог хүртэл ашиглалтад ороогүй, иргэдийг залилж байна гэх асуудал бүртгэгдсэн.

Урьдчилсан байдлаар “Монтойбүрд” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Хөх дэгд" гэх нэртэй орон сууцны хотхоны төслийн ажлыг хэрэгжүүлэхдээ 2023 оны байдлаар 132 иргэнээс 2.8 тэрбум төгрөгийн бартер эд хөрөнгийг гэрээгээр халхавчлан авч, тухайн үедээ иргэдэд их хэмжээний хохирол учруулсан нь шалгалтын явцад тогтоогдсон.

Энэ хэрэгт тус компанийн захирал Б-г холбогдуулан шалгаж, 2024 оны тавдугаар сарын 2-ны өдөр 48 цагийн хугацаагаар баривчилсан. Мөн шүүхээс тухайн иргэнд хилийн хориг тавих хязгаарлалт тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээг авснаар мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналт доор шуурхай хэрэгжүүлж байна.

“Монтойбүрд” ХХК-ийн дансанд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны долдугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сарын хугацаанд үзлэг, шалгалтыг явуулсан.

Шалгалтын явцад нийт дөрвөн тэрбум орчим төгрөгийн хохирлыг иргэдэд учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлж байна. Хохирогчдын эрх ашгийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор "Монтойбүрд" компанийн эзэмшилд байдаг 16 айлын нийт 2.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 1.2 га газар, долоон тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан.

Мөн энэ хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа Б-тэй хамжигч этгээдүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгана" гэлээ.

Украины Дээд Рада хоригдлуудыг цэрэгт дайчлах хууль баталлааУкраины Дээд Рада хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ялтныг дайчлах т...
09/05/2024

Украины Дээд Рада хоригдлуудыг цэрэгт дайчлах хууль баталлаа

Украины Дээд Рада хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ялтныг дайчлах тухай хуулийн төслийг баталлаа. Энэ тухай Дээд Радын гишүүн Алексей Гончаренко өөрийн Telegram сувагтаа мэдээлэв.

"Дээд Рада зарим ангиллын хоригдлуудыг Украины Зэвсэгт хүчинд дайчлахыг зөвшөөрсөн" гэж Гончаренко бичжээ. Хуулийг 279 гишүүний саналаар баталсан бөгөөд хүн амины, хүчирхийллийн болон үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хийсэн хүмүүст энэ хууль хамаарахгүй аж.

Украинд дайчилгааны хууль чангарах тусам хууль бусаар хил давах явдал нэмэгдсэн байна. Саяхан Молдавт баригдсан хүн хил давахад дөрвөн мянган доллар зарцуулсан гэжээ.

АН жинхэнэ эзнээ харж ав!!Үнэхээр л тийм байна!! АН-ын бүх толгойд Эбигийн гар хөл шургалж, санхүүг нь бүрэн базаж байна...
09/05/2024

АН жинхэнэ эзнээ харж ав!!
Үнэхээр л тийм байна!! АН-ын бүх толгойд Эбигийн гар хөл шургалж, санхүүг нь бүрэн базаж байна!! Бүтэн ардчилал урианы доор бүлэг дээрэмчид улсыг минь тонох уу?!!

03/05/2024

АН СНЭ-ийн цуглааныг самарлаа‼️‼️

01/05/2024

Элбэгдоржийг сайн шалгах хэрэгтэй!!

Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээТөр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн эхнэр Б.Булганы ярилцлага...
29/04/2024

Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн эхнэр Б.Булганы ярилцлага талийгаачийн төрсөн өдрөөр олон нийтийн телевизүүдээр цацагдсан нь нэлээд анхаарал татсан. 26 жил таг дуугүй дуугарах ч эрхгүй явсан Б.Булган ярилцлагаараа нэлээд хэд хэдэн хүний нэрийг дурдаж ноцтой асуудал ярьсан билээ. Түүнийг олон нийт энэхүү харамсалтай аймшигт хэргийн цаад захиалагч хэн бэ гэдгийг хэлүүлэхийг хүссэн. Учир нь яагаад гэвэл ганц амьд гэрч бол Б.Булган гэж үздэг.

Тэгвэл ноцтой ярилцлага өгсний дараа өөрт нь ирэх учрах дарамт шахалтнаас болсон уу, эсвэл өөр асуудал байсан уу ямартаа ч Б.Булганыг хуулийн байгууллагынхан хамгаалалтад авсан гэдгийг эх сурвалж хэлж байна.

Season 2 coming soon…😜🤭🤣
27/04/2024

Season 2 coming soon…😜🤭🤣

Манай тойрогт горилж байгаа С.Гал-Эрдэнэ гэж хэн бэ ❗️❗️❗️АН-аас нэр дэвшихээр зэхэж, горилж байгаа С.Гал-Эрдэнийн талаа...
24/04/2024

Манай тойрогт горилж байгаа С.Гал-Эрдэнэ гэж хэн бэ ❗️❗️❗️
АН-аас нэр дэвшихээр зэхэж, горилж байгаа С.Гал-Эрдэнийн талаар мэдэхгүй хүн ховор болов уу. Тэрбээр талийгаач Э.Энхбат начныг зодуулдаг өдөр орон байраар хангаж, дараа нь шүүх хурлаар хохирогч болж, эд хөрөнгө нэхэмжилж байсан нэгэн.
Тэрбээр 2020 оны сонгуульд нэр дэвшсэн ч унасан. Үнэндээ, түүнийг уг тойргийнхон "мэдэхгүй". Харин талийгаач начны хэргээс хойш мэддэг болсон гэхэд хилсдэхгүй болов уу.
С.Гал-Эрдэнийн холбогдож байсан хэргүүдийг бичвэл далай, далай.
Тухайлбал,
-С.Гал-Эрдэнэ БНХАУ-ын компанийг ₮1 тэрбумаар хулхидаж, хоёр жил “луу унжсан" гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тодруулбал, С.Гал-Эрдэнийн “Жи ар капитал логистик” ХХК гэрээнд тусгасан 10,000 тонн төмрийн хүдрийн 6,600 орчим тонныг нь худалдан авагч талд хүргэж өгчээ. Харин үлдсэн нэг цувааны ачилт болох 3,300 тонн буюу 315,000 ам.долларын төмрийн хүдрээ худалдан авагч талд өгөөгүй гэх.
Бид "сонгож болохгүй улстөрч"-ийн мэдээллийг цувралаар хүргэсээр байх болно.
Уншигч та бүхнийг хэрсүү байхыг уриалж байна.

23/04/2024

АН ЧИНЬ ТӨРИЙН ЭРХЭНД ГАРВАЛ МОНГОЛЫГ ӨӨРТӨӨ СӨГДҮҮЛЭХ ЮМ БАЙНА!!!

ТАТВАРЫН БАЙЦААГЧ МЭРГЭЖЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАСАН ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭПрокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр с...
22/04/2024

ТАТВАРЫН БАЙЦААГЧ МЭРГЭЖЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАСАН ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 72, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Авлига, албан тушаалын 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын ахлах байцаагч И.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Х” ХХК-д татварын хяналт шалгалт хийгдэх талаар урьдчилан мэдэгдэж, татвараас зайлсхийхэд тусалж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Р.Э, мэргэжилтэн Г.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “А” ТББ-д бичил уурхайн үйл ажиллагаа явуулах талаар албан бичиг олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Я.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус газрын ажилтан С.Э-ийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д зааснаас илүү хэмжээний архи, тамхийг “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Жижиг дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Н, ахлах мэргэжилтэн Б.А нар нь Жижиг дунд үйлдвэрийн газарт зээлийн өр төлбөртэй “Д” ХХК-аас өр төлбөрийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “Д” ХХК-аас нэхэмжилж буй өр төлбөр болох 612.1 сая төгрөгийг 427.8 сая төгрөг болгон бууруулж, эвлэрлийн гэрээ байгуулж, Жижиг дунд үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Иргэн О.Т нь олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Бүгд Найрамдах Сингапур улсаас 100 гр мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.У нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Б” ХХК-ийн ачаа бараанд 8.6 сая төгрөгийн татварыг төлүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд,

Сүхбаатар аймгийн прокурорын газраас тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга Ч.Н нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэнээс хахууль өгөхийг шаардсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Улсын дээд шүүх яг одоо Э.Оюунболдын нэхэмжлэлийг хэлэлцэж байнаТодруулбал, Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр ...
22/04/2024

Улсын дээд шүүх яг одоо Э.Оюунболдын нэхэмжлэлийг хэлэлцэж байна

Тодруулбал, Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 438 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг яг одоо Дээд шүүх хэлэлцэж байна.

Address

Ulaanbaatar
0000000000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Оркын хаан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category

Nearby media companies