Оргил мэдээ

Оргил мэдээ Үйл явдлын шуурхай мэдээ, мэдээллийн талбар
(1)

31/01/2025

Даян дээрхийн таван бөө Данзанравжаад дагаар орсон нь

Хөвсгөл Даян дээрхээс таван бөө Хамрын хийдэд ирсэн юм гэдэг. Тэд 5-р ноён хутагттай эр чадлаа үзэлцэх гэж ирээд бөөлж гарсан байна. Бороо оруулж, аянга ниргүүлж, салхи тавиулжээ. Нэг удган бүр ч адтай байсан гэдэг. Хутагт тэдэнтэй нэг их шөргөөлцсөнгүй гэнэ. Зүгээр л байж. Тэд бөөлж бөөлж эцэст нь ядарсан юм уу эрдэм ном нь шавхагдсан ч юм уу, бөөлөхөө зогсооцгоожээ. Хутагт юу ч болоогүй мэт байж. Ингээд бөө нар бууж өгч буцах болжээ. Тэд явахдаа "Танай хутагтад шарын хүч чадал шингэсэн төдийгүй харын тэнгэрт даатгагдсан хүн байна" гэжээ. Нөгөө тавын толгойлогч Жамбал бөө гэгч нутагтаа буцалгүй хутагтад шавь орон үлджээ. Тэр үхэхдээ "Танай хийдийг миний сүнс тал тоосгогүй болтол үнэнч сахина" гэж андгайлсан юм гэдэг. Одоо ч гэсэн Жамбал бөөгийн ногоон дов гэж хийдийн туурин дээр байдаг аж. Түүнд "Жа Сэржим" гэгчийг өргөдөг заншилтай байж. Ингэхдээ нэг цөгц ус, нэг жижиг цагаан балин буюу шалсайгаар өргөл хийдэг байжээ.

30/01/2025

Вашингтонд зорчигч тээврийн онгоц болон цэргийн нисдэг тэрэг мөргөлдсөн байна.
▪️Зорчигчийн онгоцонд 64 хүн, цэргийн нисдэг тэргэнд 3 хүн байсан. ▪️Зорчигч тээврийн хэрэгсэл унасан голоос 18 хүний цогцсыг гаргажээ. Онгоцны осолд гэмт хэргийн болон террорист байгууллагын аль нь ч оролцоогүй гэж Холбооны мөрдөх товчооноос иш татан хэвлэлүүд бичжээ.
▪️Эргийн хамгаалалт, Пентагон, Холбооны мөрдөх товчоо, арми, Батлан хамгаалах яам зэрэг холбогдох бүх агентлагууд аврах ажиллагаа, мөрдөн байцаалтад аль хэдийн оролцож байна.
▪️Осол болсон газрын ойролцоох Рейган нисэх онгоцны буудал баасан гарагийн өглөө хүртэл хаагдана
▪️Цэргийн нисдэг тэрэгний багийнхан чиглэлээ өөрчлөх ёстой байсан бол эмгэнэлт явдлаас зайлсхийх боломжтой байсан гэж Трамп хэлжээ.
▪️Энэ онгоцны сүйрэл нь АНУ-д сүүлийн 15 жилд тохиолдсон хамгийн олон хүний аминд хүрсэн осол байж магадгүй юм.

30/01/2025
30/01/2025

Ойрын өдрүүдэд болоод байгаа хурдан морины талаар өөрийн бодлоо илэрхийлье ээ.
Бүх зүйл хоёр талтайлдаа.
Өв соёл ярьвал морио уралдуулах нь зөв, гэхдээ цаг хугацааны хувьд дөн өвлөөр эсвэл хаврын хахир хүйтнээр уралдах нь хэр зохистой вэ гэдэг?
Өвөл хаварт ихэнх адуу тарга тэвээрэг муутай байдаг учраас намаржин, өвөлжин тэжээлгэсэн, арчилж тордуулсан адуу л уралдах нь гарцаагүй.
Хэн адууг ингэж тордох вэ? Мэдээж мөнгөтэй л хүн.
Монгол хүүхэд морь хоёр салшгүй холбоотой нь үнээн. Гэхдээ өвлийн хүйтэнд жавар сөрж давхиж байгаа хүүхэд битгий хэл адууны ч нүд нь хөлдөх магадлалтай гэж дээхэн үеийн хөгшчүүл хуучилдагсан. Тийм ч учраас хүйтэнд давхилуулах нь битгий хэл ачиж яваа адууныхаа нүдийг ч боодог жамтай.
Заа болие энэ бүхнийг хойш тавиад уралдуулая гэхэд морины эзэн өөрийн хүүгээ лав морин дэлэн дээр мордуулаад уралдуулахуу гэдэг бас сонин...
Өвлийн уралдаанууд бол уламжлал байсан нь юу л бол. 2000аад оны сүүл үеэс 2010аад оны эхэн үе болтол л зохиогдсон. Яг үнэндээ зүгээр л торгон дээл том чулуу том машин унасан баячуудын цугларал л болдог нь үнэн шүү.

30/01/2025

Сирийг 45 жил эрхшээсэн "Асадын дэглэм"-ийг түлхэн унагасан Хайʼат Тахрир аль-Шам бүлэглэлийн толгойлогч Абу Мохаммад аль-Жолани Сирийн шинэ ерөнхийлөгч боллоо. Түү...

Address

Ulaanbaatar
15600

Alerts

Be the first to know and let us send you an email when Оргил мэдээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Оргил мэдээ:

Videos

Share

Category