Assistant LLC - Асийстант ХХК

Assistant LLC - Асийстант ХХК Санхүү, хүний нөөц, хууль, маркетингийн зөвлөх үйлчилг?

22/03/2024
26/01/2024

Замын дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбооны УЗ, гишүүн байгууллагуудаас "Эмгэнэл" илэрхийлж байна.

Энэ өдрийн мэнд 👋Таны бизнест тулгарч буй асуудлыг бид шийдэж өгнө✍️✅тайланг гаргана✅сошиал хуудсыг хөтөлнө,✅хүний нөөци...
09/11/2023

Энэ өдрийн мэнд 👋
Таны бизнест тулгарч буй асуудлыг бид шийдэж өгнө✍️
✅тайланг гаргана
✅сошиал хуудсыг хөтөлнө,
✅хүний нөөцийг бүрдүүлнэ
✅е баримтыг шивнэ та энэ бүгдээ нэг компанид даатгаарай✍️

✔️Бизнесээ тэлэх хязгааргүй боломж:✔️Үр дүнтэй бизнесийн туслах:✔️Танд үүсэх санхүүгийн бүх асуудлаа  бидэнд даатгахад б...
26/10/2023

✔️Бизнесээ тэлэх хязгааргүй боломж:
✔️Үр дүнтэй бизнесийн туслах:
✔️Танд үүсэх санхүүгийн бүх асуудлаа бидэнд даатгахад болно👩🏻‍💻

04/08/2023

Таны ёс уламжлал, амьдрал ийм гэж боддог зүйлс үнэндээ том компаниудын зохиосон борлуулалтын зэвсэг байх нь олон шүү.

1. Бидний мэддэг улаан хувцастай Санта өвөөг 1930 аад онд Кока Кола компани зохиожээ. Брэнд өнгө нь улаан. Өмнө нь Европын орон бүр өөр, өөр цэнхэр, цагаан, ногоон өвлийн өвөөтэй байжээ.

2. Дэлхийн алмазны нийлүүлэлтийг De Beers Group дангаараа баздаг. Тэд Холливудын кинонуудаар зодсоор байгаад "охид алмаз л хүсдэг", "хуримын бөгж алмазтай байх ёстой" гэсэн соёлыг бий болгож чаджээ.

3. 11.11-ний өдөр баахан нэгийн тоо байдаг тул Alibaba компани энэ өдрийг сингл хүмүүсийн баяр гэж байснаас өөр нь том худалдааны заншил болгож чаджээ. Хамгийн их онлайн борлуулалтаа энэ өдөр хийдэг болов. "Өөртөө бэлэг ав" гэдэг соёл.

4. Валентинаар хайраа харуулж шоколад бие, биендээ өгдөг уламжлал үнэндээ анх шоколадны Cadbury брэндийнхний маркетинг байсан юм. Энэ шоколад ав гэдэг зүйл жинхэнэ Валентин ламыг нь домогт мөнхрөн өөд болсноос 1600 гаруй жилийн дараа гэнэт бий болсон юм.

👉👉👉Та 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг бол?👉👉👉Та хувиараа бизнес эрхэлж байгаа бол?👉👉👉Та бүртгэл тооцоо, бараа матер...
01/08/2023

👉👉👉Та 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг бол?
👉👉👉Та хувиараа бизнес эрхэлж байгаа бол?
👉👉👉Та бүртгэл тооцоо, бараа материалаа хянаж чадахгүй байгаа бол?
👉👉👉Та ашгаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол?

Бидэнтэй холбогдоорой. 👍👍👍

Манай компани нь #Санхүү, , #маркетинг, #хууль эрх зүй, нээх, хөтлөх, харилцагчтай харилцах #үйлчилгээг үзүүлж байна.

☎️☎️☎️Та зөвхөн холбогд, бусдыг бид гүйцэтгэе.

#Асийстант ХХК 90106706, 88081107

Бид өмнөх харилцагчийн цалин хөлс урамшуулал, ажлын гүйцэтгэлийг шинэчлэх ажлыг амжилттай нэвтрүүлж дууслаа. нэмээд 1-ээ...
22/07/2023

Бид өмнөх харилцагчийн цалин хөлс урамшуулал, ажлын гүйцэтгэлийг шинэчлэх ажлыг амжилттай нэвтрүүлж дууслаа. нэмээд 1-ээс 2 шинэ харилцагч байгууллагын цалин хөлс урамшууллыг систем болон ажлын гүйцэтгэлийг шинэчлэх ажилд хамтран ажиллахад бэлэн болсон тус та бүхэн холбогдоорой.

🎀🌼🌸Алтан дэлхийн🌞 баяр баясгалан👪 болсон эхчүүд🙆, алдраа бяцхан хүүхдүүд👶👶👼👼 та бүхэндээ эх үрсийн баярын мэндийг хүр...
01/06/2023

🎀🌼🌸Алтан дэлхийн🌞 баяр баясгалан👪 болсон эхчүүд🙆, алдраа бяцхан хүүхдүүд👶👶👼👼 та бүхэндээ эх үрсийн баярын мэндийг хүргэе.

👏😘😘🤩🎈🎈 Элбэрэлт ээж,🙋 энхрий бяцхан👶 үрс та бүхний минь хайр гэрэлтсэн царай💗, инээд цацарсан аялгуу тань хан хорвоогийн хамгийн сайхан мишээл, 💗хатан их эгшиглэн билээ. 🤩😘😘

Хүн бүхний зүрх💌 сэтгэлд яруу тод үлдсэн эх үрсийн баярын энэ өдөр бяцхан үрс маань цог жавхаа дүүрэн😍, зол жаргалаар 😍бялхан гэр бүлтэйгээ 👪 баяраа сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэй.

🤗🙏 Та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.💗💗💗

Үртэй 👦👧бүхэн жаргаж, үндэстэй бүхэн цэцэглэх🍄🌼🌸🌺🍀 болтугай.🙏👧👦💛💚💙💜💖

Элон Маскийн Neuralink компани хүнийтархинд зоосны хэмжээтэй чип байрлуулах боломжийг хайж байгаа. Хүний үснээс 20 дахин...
10/05/2023

Элон Маскийн Neuralink компани хүний
тархинд зоосны хэмжээтэй чип байрлуулах боломжийг хайж байгаа.

Хүний үснээс 20 дахин нарийн утаснууд нь хүний тархинд тарж, үйл ажиллагааг нь хянаж, компьютер лүү мэдээлэл дамжуулна.

Чипийг суурилуулах процесс нь Lasik харааны хагалгаанаас ч амархан байх гэнэ.

Ирээдүйн зорилго нь Neuralink чипийг хүний ухамсарыг хиймэл оюун ухаантай холиход ашиглаж болно гэв.

 #Мэдлэг 3 Хүнд 4 төрлийн оюуны чадвар бий. 1) Intelligence Quotient (IQ) Оюуны чадвар2) Emotional Quotient (EQ) Сэтгэл ...
24/03/2023

#Мэдлэг 3
Хүнд 4 төрлийн оюуны чадвар бий.
1) Intelligence Quotient (IQ) Оюуны чадвар
2) Emotional Quotient (EQ) Сэтгэл хөдлөлийн чадвар
3) Social Quotient (SQ) Нийгэмших чадвар
4) Adversity Quotient (AQ) Бэрхшээлийг давах чадвар
1. Intelligence Quotient (IQ): Үүгээр таны танин мэдэхүйн чадварыг хэмждэг. IQ өндөртэй байх тусмаа та тооны хариултыг түргэн гаргаж, аливаа зүйлийг хурдан цээжилж, сонссон зүйлсээ маш сайн санаж байдаг.
2. Emotional Quotient (EQ): Үүгээр таны бусадтай эв найртай харилцах чадвар, цаг баримтлах чадвар, хариуцлагатай, шударга, даруу төлөв, бусдыг бодож чаддаг байх чадваруудыг хэмждэг.
3. Social Quotient (SQ): Үүгээр таны найз нөхөдтэй болох, бусадтай харилцах чадварыг болоод хэр удаан тухайн харилцаагаа эрүүл авч явах чадвартай байгааг хэмждэг.
EQ, SQ өндөртэй хүмүүс амьдрал дээр амжилт гаргах нь IQ өндөртэй боловч өнөөх хоёр нь муу хүмүүсээс харьцангуй өндөр байдаг. Гэвч сургуулийн орчинд IQ-г хөгжүүлэхээр фокуслаж харин EQ, SQ хоёрыг нь тоолгүй орхидог.
Бодит байдал дээр өндөр IQ тэй хүн IQ нь дундаж ч, нөгөөх хоёр чадвараа хөгжүүлж чадсан хүний доор ажиллах нь олонтой.
Таны EQ бол таны Зан характер.
Таны SQ бол таны Бусдыг өөртөө татах чадвар буюу Харизм.
Тиймээс эдгээр гурван Q-ээ аль болох жигд хөгжүүлэхийг оролдохоос гадна, эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ EQ,SQ дээр нь илүү сайн хөгжүүлэлт хийж өгөх нь маш чухал.
Одоо харин 4-р Q хэмжүүрийн тухай ярилцая.
4. Adversity Quotient (AQ): Үүгээр таны хүнд хэцүү зүйлс тулгарах үед хэрхэн өөрийгөө алдалгүй босож ирж чадаж буйг хэмждэг.
Бэрхшээл тулгарах үед AQ нь хэн бууж өгөөд хаяад явах, хэн архинд орох, хэн гэр бүлээ хаях вэ гэдгийг шууд утгаараа тодорхойлж байдаг. Тиймээс үүнийг би орчин үед хамгийн хэрэгтэй чадвар гэж хэлнэ.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ зөвхөн акедемик боловсролоос гадна амьдрал дээрх энгийн өдөр тутмын жаргал зовлонг мэдрүүлж, асуудлын талаар ярьж чаддаг, хүнд байдал тулгарахад тусламж гуйж чаддаг, урлаг спортоор хичээллэн ачаалал, ялалт ялагдлыг мэдэрдэг, түүнийхээ араас гарч чаддаг хүн болгон өсгөхийг зориорой.
Эцэст нь хүүхдийнхээ алхах замыг нь засаад байх бус харин замд гарахад нь тэднийгээ сайн бэлтгээрэй.

21/03/2023
21/03/2023

БАГТАЙГАА ЯРИЛЦАЖ, УРАМ ӨГӨХ СЭДВҮҮД:

1. Нэг чиглэлтэй байх
2. Өөрчлөлтөд бэлэн байх
3. Давуу тал, уйгагүй байдлын тухай

4. Зорилгоо тодорхойлж, нэг зорилготой байх

5. Нэг нэгнээ дэмжиж, байнга урам зориг өгч байх сэдвүүдээр ярилцаарай.☺️

 #Мэдлэг 2 Дэлхийн шилдэг компаниудын гүйцэтгэх захирлууд Энэтхэг хүмүүсбайдаг гэнэ. 1. Google компанийн захирал Sundar ...
20/03/2023

#Мэдлэг 2
Дэлхийн шилдэг компаниудын гүйцэтгэх захирлууд Энэтхэг хүмүүс
байдаг гэнэ.

1. Google компанийн захирал Sundar Pichai

2015 оноос хойш Google компанийн СЕО хийж байгаа. 2019 оноос хойш Alphabet компанийн СЕО-гоор ажиллаж байна. Alphabet гэдэг нь GOOGLE компани гэсэн үг ер нь.
Технологийн компаниудиас хамгийн том нь Apple, тэгээд Samsung бол гуравт нь Alphabet ордог. Энэ компанийг удирддаг Sundar Pichai гэдэг Энэтхэг залуу 1972 онд төрсөн, одоо 51 настай. Google-ийн СЕО болохдоо 43 настай байсан.
Ажлын карьер:
2004 онд GOOGLE компанид орж Google Chrome, Google Drive, Gmail зэрэг бүтээгдхүүн хөгжүүлэлтийг удирдаж байсан байна.

2. Microsoft компанийн захирал Satya Nadella

2014 оноос хойш Microsoft компанийн СЕО хийж байгаа.
1967 онд төрсөн, одоо 56 настай.
Ажлын карьер:
1992 оноос Microsoft компанид ажиллаж эхэлсэн. Үүлэн тооцоолол /cloud computing/ гэдэг хэлтэст харъяалагдаж байсан бололтой. Энэ яг яадаг ажлыг мэдэхгүй байна.

3. IBM компанийн захирал Arvind Krishna

2020 оноос хойш IBM компанийн СЕО хийж байгаа.
1962 онд төрсөн, одоо 61 настай.
Ажлын карьер:
1990 онд IBM компанид инженерээр анх ажилд орсон.

4. Starbucks компанийн захирал Laxman Narisimhan

2022 оноос хойш Starbucks компанийн СЕО хийж байгаа.
1967 онд төрсөн, одоо 56 настай.
Ажлын карьер:
Өөр компаниудад ажиллаж байгаад Starbucks компанид СЕО-гоор уригдаж ирсэн.

5. Youtube-ийн захирал Neal Mohan

2023 оны 2-р сараас Youtube-ийн СЕО хийж байгаа.
1973 онд төрсөн, одоо 50 настай.
Ажлын карьер:
2008 онд Google-д ажилд орж албан тушаал дэвшсээр 2015 онд Youtube-ийн бүтээгдхүүн хариуцсан захирал болсон.

6. Adobe Inc. компанийн захирал Shantanu Narayan

2007 оноос хойш Adobe Inc.-ийн СЕО хийж байгаа.
1963 онд төрсөн, одоо 60 хүрнэ.
Ажлын карьер:
1998 онд Adobe-д бүтээгдхүүн хөгжүүлэлт хариуцсан дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад тушаал дэвшсээр 2007 онд 45 насандаа СЕО болсон.

7. Chanel компанийн захирал Leena Nair

2022 оноос хойш Chanel компанийн СЕО хийж байгаа.
1969 онд төрсөн, одоо 54 настай.

 #мэдлэг 1 БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ 15 ГАЙХАЛТАЙ САНАА ​Та өмнө нь бизнес эрхэлж байсан туршлагатай ч бай үгүй ч байсан  шинэ зүй...
19/03/2023

#мэдлэг 1

БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХ 15 ГАЙХАЛТАЙ САНАА

​Та өмнө нь бизнес эрхэлж байсан туршлагатай ч бай үгүй ч байсан шинэ зүйл эхлүүлэхийг хүсч байна уу ? 👈

• Жижиг бизнесийн шилдэг санаануудын ихэнх нь онлайн бизнесийн загварыг агуулсан байдаг.
• Мэдлэг ба хүсэл тэмүүлэл дээрээ суурилан бизнесийн санаагаа сонгон, нарийвчилсан бизнес төлөвлөгөө боловсруулаарай.
Энэхүү бичвэр нь бизнес эхлүүлэх урам зориг хайж буй хэн бүхэнд зориулагдсан болно.

Яаж гайхалтай сайхан санаа гаргах вэ ?

Энэхүү бизнесийн санааны жагсаалтад амжилтанд хүрэхэд тань туслах, хэт их хөрөнгө оруулалт шаардахгүйгээр эхлүүлэх боломжтой 15 гайхалтай бизнесийн төрлүүд багтсан болно.

1. ОНЛАЙН ХУДАЛДАА

Онлайнаар хувцас , гоо сайхны бүтээгдэхүүн, гар хийцийн хүмүүст хэрэгтэй зүйл зарах бизнесүүд дэлхийн олон оронд амжилттай явж байна. Магадгүй хуучин хувцаснууд ч зарж эхэлж яагаад болохгүй гэж. Энэ санааг инстаграмм болон Фэйсбүүк дээр пэйж нээгээд л эхлүүлж чадна. Хэдийгээр энэ нь цаг хугацаа, хичээл зүтгэл, загварын мэдрэмж шаарддаг ч гэсэн та бизнесээ ажлын хажуугаар эхлүүлж, хожим нь бүтэн цагийн бизнес болгон хувиргах боломжтой.

2. ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАН АСРАГЧ

Америкт гэр бүлийн 70 орчим хувь нь, Монголд 5% орчим нь тэжээвэр амьтантай. Эдгээр гэр бүлүүд гэрээсээ удаан хугацаагаар явахад таны тэжээвэр амьтдын жижиг бизнес тэдэнд сэтгэлийн амар амгаланг өгч чадна. Гэрийн тэжээвэр амьтан асрагчийн хувьд та үйлчлүүлэгчдийнхээ нохой, муур эсвэл бусад тэжээвэр амьтдыг гэртээ харах болно. Хоол өгч, тэдэнтэй тоглож, нохойг нь салхилуулж алхах хэрэгтэй. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хадгалахын тулдтэдэнд амьдынх нь талаар байнга мэдээлэл өгч ажиллах нь зүйтэй.

3. ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Орчин үед хүмүүс гэрээ цэвэрлэх улам л дургуй болсоор байна. Үүнийг хялбархан бизнес болгох боломжтой. Цөөн хэдэн ажилтан ажиллуулаад, сайн цэвэрлэгээний хэрэгсэлтэйгээр, өөрийн гэсэн машинтайгаар ажиллах боломжтой бол та орон сууц, орон сууцны хороолол, оффис цэвэрлэх үйлчилгээг хийж чадна. Энэ үйлчилгээ нь харьцангуй бага зардал шаарддаг энгийн бизнес юм. Харин таньд төлөвлөлт, хичээл зүтгэл, маркетинг хэрэгтэй.

4. ОНЛАЙН СУРГАЛТ

Онлайн боловсролын эрэлт хэрэгцээ нь бизнес эрхлэгчдэд шинэ боломжуудыг нээж өгсөн. Энэ бол онлайн бизнес тул та өөрийн мэддэг ямар ч хичээлээ сонгож, байршлаас үл хамааран хичээл заах боломжтой. Хэрэв та ямар нэгэн сэдвээр ахисан түвшний мэдлэггүй бол бусад газрын оюутнуудад мэддэг хэлээ онлайнаар заах талаар бодож үзээрэй.

5. ЗӨВЛӨЛГӨӨ ӨГӨХ

Хэрэв та тодорхой сэдвээр (бизнес, сошиал медиа, маркетинг, хүний нөөц, манлайлал эсвэл харилцаа холбоо, гэр бүл төлөвлөлт, стрессийг даван туулах гэх мэт) мэдлэгтэй, хүсэл эрмэлзэлтэй бол зөвлөгөө өгөх нь бизнес таных. Та зөвлөхийн бизнесээ бие даан эхлүүлж, дараа нь бизнесээ өргөжүүлж, цаг хугацааны явцад бусад зөвлөхүүдийг ажилд авах боломжтой.

6. БИЧЭЭЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хэрэв та хурдан бичиж, хуулбарлаж, компюютер дээр шивж чаддаг бол хуулбарлан бичих үйлчилгээ нь уян хатан хуваарийн дагуу гэрээсээ ажиллах боломжийг танд олгоно.
Ном гаргагч судлаачид, контент бүтээгчидэд ийм бичээчид нэн шаардлагатай байна.

7. КОНТЕНТ БИЧИХ

Хэрэв та маркетингийн бага зэрэг мэдлэгтэй бөгөөд тодорхой сэдвээр хүмүүст хэрэгтэй мэдээлэл бичиж чаддаг бол өөрийгөө бие даасан зохиогч эсвэл контент зохиогчоор тодорхойлж болно. Та блог, вэб контент эсвэл хэвлэлийн мэдээ бичдэг эсэхээс үл хамааран олон компаниуд таны үйлчилгээг авах хүсэлтэй байх болно. Чөлөөт бичээч нь интернетийн холболттой л бол ажиллах боломжтой тул маш амар бизнес юм. Энэ бол та гэртээ тав тухтай, эсвэл аялж байх үедээ ч ажиллах боломжтой бизнес юм. Хэрэв та хангалттай том сүлжээ байгуулж, сэтгэл ханамжтай үйлчлүүлэгчдээс сайхан тодорхойлолт авсан бол жинхэнэ ажлаа ч болгож болно.

8. ГЭРИЙН АСРАМЖЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Асрамж болон сувилахуйн талаархи мэдлэгтэй энэ чиглэлээр туршлагатай бол гэрээр асрах шаардлагатай ахмад настнуудад ихээхэн тус болно. Энэ нь мөн ирээдүйд эрэлт нь маш их өсөх хандлагатай үйлчилгээ юм. Статистик мэдээллээс үзвэл 2020-2060 онд 85 ба түүнээс дээш насны хүн ам дэлхий даяар гурав дахин өсөх төлөвтэй байна. Дэлхий даяар зуун настны (100-аас дээш насныхан) тоо бараг 600 мянгад хүрээд байна. Олон хүмүүст ихэвчлэн гэрээр анхаарал халамж, тусламж хэрэгтэй болно. Гэтэл тэдний хүүхдүүд нь улам завгүй болсоор.

9. ОРЧУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Интернэт нь бусад орны бизнес эрхлэгчдийг англи хэлт орнуудын зах зээлд боломж гаргаж өгсөөр байна. Энэ нь мэргэжлийн орчуулгынүйлчилгээг хэлж байгаа бөгөөд гүүгл транслэйтээр зүгээр нэг копи паст хийх тухай биш юм.
Олон хэлээр ярьдаг хүмүүст баримт бичгийн орчуулга, вэб сайтын мэдээллийг бусад зах зээлд ашиглагдах хэл рүү орчуулах зэрэг тодорхой үйлчилгээг санал болгох боломжийг бий болгосон. Хэрэв та аль нэг хэлээр мэргэшсэн цаашлаад олон хэлээр чөлөөтэй ярьдаг бол орчуулгын үйлчилгээний салбарт амжилттай ажиллаж чадна.

10. ДИЖИТАЛ МАРКЕТИНГ

Интернэтийн ач холбогдол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа ч бизнес эрхлэгчдэд онлайн эмх замбараагүй байдлаас ангижрах, өөрсдийгөө зөв зах зээлд гаргах нь улам хэцүү болж байна. Дижитал маркетингийн үйлчилгээ үргэлж эрэлт хэрэгцээтэй байдаг. Гэсэн хэдий ч олон жижиг, дунд компаниуд өндөр өртөгтэй багийг бий болгохоос илүүтэй гадаад эх үүсвэр ашиглаж аутсорсингоор ажлаа амжуулахыг илүүд үздэг. Хэрэв та SEO, агуулгын маркетинг, үзэлтээр төлөгдөх зар сурталчилгаа, вэб хөгжүүлэлт эсвэл сошиал медиа менежментийн чиглэлээр мэргэшсэн бол та гэрээсээ ажиллах эрх чөлөөт бизнесийн боломжийг ашиглаж болно.

11. ХҮНСНИЙ МАШИН

Хүнсний машинууд нь янз бүрийн хэлбэр, хэмжээтэй байдаг бөгөөд олон төрлийн хөнгөн зууш, хоолоор үйлчлэхэд амар байдаг. Дуртай хоолоо хийж олны зам дээр гаран, өлссөн үйлчлүүлэгчдэд өөрийн амтат зуушаа , хоол, цуйван, хуушуур шууд зараарай. Зуны улиралд бүүр таатай. Машинтай хүнсний үйлчилгээ эхлүүлэх нь сонин санаа мэт сонсогдож магадгүй ч энэ салбар хөгжиж байна. Ачааны машины зардал, засвар үйлчилгээ нь рестораныхаас хамаагүй бага бөгөөд та байршилаа өөрчилж болох нэмэлт давуу талтай.

12. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН АГЕНТ БОЛОХ

Олон хүмүүсийн хувьд орон сууцны зах зээл дээр шийдвэр гаргах нь маш хэцүү байдаг. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн хувьд та хүмүүст мөрөөдлийн байшингаа төсөвтөө тохирсон үнээр олоход нь тусалж чадна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн шалгуурыг хангахын тулд сургалтанд хамрагдаж эрхээ аваад ажлаа эхлэх боломжтой. Хамгийн их дата мэдээлэлтэй Ремаксын агент болох нь энэ салбарт ажлаа эхлэх хамгийн зөв зам болоод байна.
Эрхээ авсан ч гэсэн танд нийгмийн харилцааны өндөр ур чадвар хэрэгтэй болно гэдгийг санаарай. Хэрэв та хүмүүсийн дунд байдаг хүн биш бол энэ нь танд тохирох зам биш байж магадгүй юм.

13. ГРАФИК ДИЗАЙН

Корпорацууд, жижиг бизнес эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид бүгдэд анхаарал татахуйц сурталчилгааны материал хэрэгтэй байдаг ч хүн бүр сайхан харагдах тал дээр мжэдрэмжтэй байдаггүй. Хэрэв та уран сайхны чиглэлээр мэргэшсэн бөгөөд агуулгыг хэрхэн нүдэнд харагдахуйц хэлбэрээр зохион байгуулахаа мэддэг бол сурталчилгааны хуудас, дижитал зар сурталчилгаа, зурагт хуудас болон бусад сонирхолтой материалаар хангах график дизайны бизнесийг эхлүүлээрэй. График дизайн нь зөөврийн компьютер, ширээ гэх мэт цөөн тооны биет хэрэгсэл шаарддаг.

14. ХУВИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ

Хэрэв биеийн тамирын заал таны хоёр дахь гэр мэт бол та өөрийн туршлагаасаа хуваалцаж, бусдад жингээ хасах, галбиржих фитнессийн зорилгодоо хүрэхэд нь тусалж болно. Олон хувийн дасгалжуулагч нар үйлчлүүлэгчээ хэрхэн олж авдаг вэ гэвэл фитнес зааланд өнгөрүүлсэн туршлагаа, өөрийн зураг, жижиг зөвлөлгөө, урам зориг өгөх эшлэлүүдийн хамт сошиал медиагаар сурталчилснаар эхлүүлдэг.

15. ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хэрэв та найдвартай тээврийн хэрэгсэлтэй, цагийг зөв удирдах чадвартай бол өөрийн шуудангийн үйлчилгээг эхлүүлээрэй. Бараг бүх компаниуд, төрийн байгууллагууд, онлайн худалдааны үйлчилгээнүүд, агентлагууд, хувь хүмүүс, эмнэлэг, асрамжийн газар, лаборатори зэрэг танай бизнестэй хамтарч болох олон төрлийн үйлчлүүлэгчийн бүлгүүд бий.

21/02/2023

🇲🇳🇲🇳🇲🇳XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Усан туулай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.🇲🇳🇲🇳🇲🇳
САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

БНХАУ-д 💯 хувийн тэтгэлэгтэй хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байна уу? Бидэнтэй холбогдох утас 72729090
06/02/2023

БНХАУ-д 💯 хувийн тэтгэлэгтэй хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байна уу?
Бидэнтэй холбогдох утас 72729090

15/01/2023
Баярын мэнд хүргэе
29/12/2022

Баярын мэнд хүргэе

Санхүүгийн зөвлөх үйлчилгээ гэж юу вэ?Старт ап болон жижиг, дунд бизнес эрхлэгч нар санхүү хөрөнгийн боломж бололцоо, мэ...
08/11/2022

Санхүүгийн зөвлөх үйлчилгээ гэж юу вэ?
Старт ап болон жижиг, дунд бизнес эрхлэгч нар санхүү хөрөнгийн боломж бололцоо, мэдээллийн дутмаг байдлаас шалтгаалж, нягтлан бодогч ажиллуулах боломж байхгүй, хэдий боломж байлаа ч тухайн үйл ажиллагаа нь нягтлан бодогчийн бүтэн ажлын цаг шаардахааргүй тохиолдол олон байдаг.
Иймээс манай компаний зүгээс таны болон танай компанийн санхүү, татварын тайлан, орлого, зардал, ашгийг тооцоолж, та бүхний найдвартай ар тал болж, санхүүтэй холбоотой зөвлөгөө, зааврыг тухай бүр хүргэж, тайлан балансыг хугацаанд нь гаргаж өгөх саналыг тавьж байна.
Та бидэнтэй түншилснээр цаг хэмнэх, хурдан хугацаанд санхүүгийн дэг журамд баригдаж, хөгжих боломжийг бид олгож байна.
Бидэнтэй холбогдох утас 72729090, 91110960, 86112050

Samsung” группын Ерөнхийлөгч асан Lee Kun-Hee-ийн амьдралын 14 зөвлөгөө:1. Баячуудын хүрээлэлд ор | Хүн орхоодойн талбай...
08/11/2022

Samsung” группын Ерөнхийлөгч асан Lee Kun-Hee-ийн амьдралын 14 зөвлөгөө:
1. Баячуудын хүрээлэлд ор | Хүн орхоодойн талбайд орж байж л орхоодойг ухаж авна.
2. Бусдад сайныг ерөө | Тэр ерөөл цуурай мэт таныг чиглэн ирнэ.
3. Сэтгэл санаагаа хөнгөн байлга | Сэтгэл хүнд бол хорвоо хүнд.
4. Бүү яар | Яарч идсэн хоол түгжрэл үүсгэдэг.
5. Санаандгүй зүйл гэж байхгүй | Ганцхан олдох хувь тавилангаа хайрла.
6. Баян хүнд бүү атаарх | Харин амьдрах аргаас нь суралц.
7. Сайхан учрал аз авчирдаг | Амьдралаа хайрла.
8. Байгаа үедээ даруу, байхгүй үедээ бардам бай.
9. Далайд дусал нэмэр | Бага мөнгөнд ч талархаж бай.
10. Сэтгэлгээ ядуу бол ядуугаас ангижрахгүй | Сэтгэлдээ баяны үр суулга.
11. Хэцүү байсан ч инээ | Оюун ухаан инээдэг хүнд дуртай.
12. Эерэг үг хэлж бай | Сөрөг үгс буян заяаг хөөдөг.
13. Цөхөрсөн ч хүсэл тэмүүллээ бүү хая | Хүсэл тэмүүлэл бол бүхнийг өдөөгч.
14. Үргэлж таларх | Талархал бүхэн буцаж ирдэг”

Санхүү, хүний нөөц, маркетинг, борлуулалтын цогц зөвлөх үйлчилгээний компанид ажиллахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. ht...
07/11/2022

Санхүү, хүний нөөц, маркетинг, борлуулалтын цогц зөвлөх үйлчилгээний компанид ажиллахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
https://www.zangia.mn/job/_4ugtanip8o?fbclid=IwAR0SvqFuh2MngCn0Udx7Z4ochn1Hdiisxc8ZJlSR--wIWsfDbA11UCl5YVk

Асийстант: - Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой харилцагч байгууллагуудтай холбогдох - Хүний нөөцийн төслийн ажлууд дээр дэмжлэг үзүүлж ажиллах - Оффисийн үйл а....

Бид 2022 оны 09 дүгээр сард Бүгд Найрамдах Чех Улс руу ажлын гэрээгээр ажиллах хүмүүсийг амжилттай бүртгэж бүртгэлийг өн...
27/09/2022

Бид 2022 оны 09 дүгээр сард Бүгд Найрамдах Чех Улс руу ажлын гэрээгээр ажиллах хүмүүсийг амжилттай бүртгэж бүртгэлийг өнөөдөр хаалаа. Энэ удаагийн захиалгаар бид үйлчилгээний нөхцөлөө илүү уян хатан болгосон бөгөөд Монголд виз гарсны дараа төлбөрийн 50%, очоод ажлын байрандаа ороод тодорхой хугацаанд цувруулж 50% төлөх нөхцөлийг хүмүүстээ санал болгосон болно. Бид цаашид Гадагшаа ажиллах хүч гаргах ажил дээр илүү уян хатан нөхцөлийг элэг нэгт Монголчууддаа олгож чанартай үйлчилгээг хүргэж ажиллах болно.

05/07/2022
18/02/2022

...

Address

Чингэлтэй
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00
Saturday 09:00 - 16:00

Telephone

+97672729090

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Assistant LLC - Асийстант ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Assistant LLC - Асийстант ХХК:

Share

Nearby media companies

  • Rec media

    Rec media

    Ww Center
  • Lead.style

    Lead.style

    Баянгол Дүүрэг, 3-Р Хороо, Үйлдвэрийн Бүс, Тэ

Other Ulaanbaatar media companies

Show All