SEE.MN

SEE.MN ЗАЛУУСЫН ИНДЭР

📌📌”Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус маргаашаас явж эхэлнэ“Чингис хаан” олон улс...
04/07/2024

📌📌”Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус маргаашаас явж эхэлнэ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс нийтийн тээврийн
📍Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”
📍Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус явж эхэлнэ.

Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15000 төгрөгөөр, хүүхэд 7000 төгрөгөөр, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр мөн картаар үйлчлүүлэх боломжтой.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР

04/07/2024

Сумуудын 100 жилийн ойн хуваарь

Завхан аймаг:
• Баянтэс: 7-р сарын 19-20
• Баянхайрхан: 7-р сарын 20-21
• Сонгино: 7-р сарын 21-22
• Дөрвөлжин: 7-р сарын 20-21
• Ургамал: 7-р сарын 19-20
• Отгон: 7-р сарын 18-19
• Цагаанхайрхан: 7-р сарын 19-20
• Шилүүстэй: 7-р сарын 17-18
• Яруу: 7-р сарын 26-27
Архангай аймаг:
• Батцэнгэл7-р сарын 20-21
• Хайрхан: 7-р сарын 19-21
• Чулуут: 7-р сарын 15-17
• Өлзийт: 7-р сарын 17-18
• Жаргалант: 7-р сарын 17- 19
Сүхбаатар аймаг:
• Уулбаян: 7-р сарын 27-28
• Эрдэнэцагаан: 7-р сарын 27-28
• Сүхбаатар: 7-р сарын 27-28
Баянхонгор аймаг:
• Баацагаан: 7-р сарын 17-19
• Баянбулаг: 7-р сарын 17-19
• Бууцагаан: 7-р сарын 18-20
• Гурванбулаг: 7-р сарын 18- 20
• Заг сум: 7-р сарын 18-20
• Өлзийт: 7-р сарын 19-21
• Жинст: 7-р сарын 19-21
Ховд аймаг:
• Алтай: 8-р сарын 18-20
• Дарви: 7-р сарын 22-24
• Мянгад: 8-р сарын 19-20
• Зэрэг: 8-р сарын 22-24
• Цэцэг: 8-р сарын 7-9
Өвөрхангай аймаг:
• Богд: 7-р сарын 26-27
• Баян-Өндөр: 7-р сарын 27-28
• Бат-Өлзий: 7-р сарын 26-27
• Баянгол: 7-р сарын 25-26
• Баруунбаян Улаан: 7-р сарын 26-27
• Тарагт: 7-р сарын 26-27
• Гучин-Ус: 7-р сарын 26-26
• Төгрөг: 7-р сарын 25-26
• Хужирт: 7-р сарын 25-26
Хэнтий аймаг:
• Норовлин: 7-р сарын 17-19
Хөвсгөл аймаг:
• Шинэ-Идэр: 7-р сарын 17-19
• Галт: 7-р сарын 17-19
• Тосонцэнгэл: 7-р сарын 16-18
Дундговь аймаг:
• Эрдэнэдалай: 7-р сарын 19-20,
• Дэлгэрцогт: 7-р сарын 20-21,
• Хулд: 7-р сарын 22-23,
• Дэлгэрхангай: 7-р сарын 24-25,
• Сайхан-Овоо: 7 дугаар 26-27
Дорнод аймаг:
• Булган: 7-р сарын 19-20
• Баян-Уул: 7-р сарын 20-21
• Халхгол: 7-р сарын 21-22
• Матад: 7-р сарын 22-23
Дорноговь аймаг:
• Алтанширээ: 7-р сарын 17-18
• Айраг: 7-р сарын 19-21
• Даланжаргалан: 7-р сарын 5-7
• Дэлгэрэх: 7-р сарын 15-16
• Иххэт: 7-р сарын 7-8
• Сайхандулаан: 7-р сарын 9-11
• Хөвсгөл: 7-р сарын 15-16
• Мандах: 7-р сарын 18-20
• Хатанбулаг: 7-р сарын 19-21
• Өргөн: 7-р сарын 24-26
• Эрдэнэ: 7-р сарын 24-26
Увс аймгийн аймаг:
• Бөхмөрөн: 8-р сарын 14-15
• Өндөрхангай: 7-р сарын 17-18
• Тэс: 8-р сарын 8-9
• Зүүн Хангай: 7-р сарын 21-22
• Өмнөговь: 7-р сарын 27-28
• Ховд: 8-р сарын 20-21
Булган аймаг:
• Бугат: 7-р сарын 17-19
• Дашинчилэн: 8-р сарын 01-203
• Сайхан: 7-р сарын 20-22
• Хангал: 7-р сарын 20-22
• Хутаг-Өндөр: 7-р сарын 17-19
• Рашаант: 8-р сарын 02-04
Говь Алтай аймаг:
• Алтай: 7-р сарын 21-22
• Баян-Уул: 7-р сарын 21-22
• Бигэр: 7-р сарын 25-26
• Бугат: 7-р сарын 21-22
• Дарви: 7-р сарын 21-22
• Дэлгэр: 7-р сарын 25-26
• Жаргалан: 7-р сарын 21-22
• Тайшир: 7-р сарын 21-22
• Тонхил: 7-р сарын 21-22
• Төгрөг: 7-р сарын 21-22
• Хөхморьт: 7-р сарын 21-22
• Цогт : 7-р сарын 25-26
• Цээл: 7-р сарын 21-22
• Чандмань: 7-р сарын 25-26
• Шарга: 7-р сарын 21-22
• Эрдэнэ сумын: 7-р сарын 25-26
Төв аймаг:
• Батсүмбэр: 7-р сарын 09-12
• Баян: 7-р сарын 18-20
• Баян Цагаан: 7-р сарын 22-24
• Бүрэн: 7-р сарын 17-19
• Лүн: 7-р сарын 12-14
• Өндөр ширээт: 7-р сарын 17-19
• Сэргэлэн: 7-р сарын 17-19
• Угтаал цайдам: 7-р сарын 13-15
• Эрдэнэ: 7-р сарын 10-12
Сэлэнгэ аймаг:
• Алтанбулаг: 7-р сарын 04-05
• Баянгол: 7-р сарын 05-06
• Баруунбүрэн: 7-р сарын 25-27
• Зүүнбүрэн: 7-р сарын 27-28
• Цагааннуур: 7-р сарын 17-19
• Хушаат: 7-р сарын 06-07
• Хүдэр: 7-р сарын 10-11
• Сайхан: 7-р сарын 26-27
• Сант: 7-р сарын 08-09
• Орхон: 7-р сарын 07-08
• Орхонтуул: 7-р сарын 10-11
• Мандал: 7-р сарын 19-21
• Шаамар: 7-р сарын 17-19
• Жавхлант: 7-р сарын 19-21
• Цагаан нуур: 7-р сарын 17-19
• Eрөө: 7-р сарын 15-18
• Түшиг: 7-р сарын 13-15

03/07/2024

2024 оны 07 дугаар 03-ны өдрийн 15 цаг 24 минутад СБД-ийн 7 дугаар хороо Сэлбэ гол дотор нэг хүн доошоо харсан байдалтай хэвтэж байна гэх дуудлагын дагуу Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Хүрэлтулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч С.Отгонболд нар шуурхай очиж шалгахад 30 орчим насны эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, усанд доошоо харсан байдалтай, биеийн байдал хүнд, ухаангүй байх үед нь алба хаагчид анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж, тухайн иргэний амь насыг аварч ар гэрт хүлээлгэн өгсөн ба тухайн иргэний биеийн байдал хэвийн байна.🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “2024 оны зургаадугаар сарын 30-ны өдөр аяллын зориулалттай жижиг...
02/07/2024

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “2024 оны зургаадугаар сарын 30-ны өдөр аяллын зориулалттай жижиг нисдэг тэрэг унаж осолдлоо гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Ослын улмаас хоёр хүн гэмтэж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг явуулж байна” гэв.

УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДАРГААР О.ЦОГТГЭРЭЛ СОНГОГДЛОО 2024 оны сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намаас 42 суудл...
02/07/2024

УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДАРГААР О.ЦОГТГЭРЭЛ СОНГОГДЛОО

2024 оны сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намаас 42 суудлыг авсан. Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг анхны хуралдаанаа хийж бүлгийн даргаа сонголоо. Бүлгийн даргад 68 хувийн саналаар УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл ялалт байгууллаа

02/07/2024

Туршилт‼️‼️‼️‼️
Та хүүхдүүддээ рeзинэн чихэр их авч өгдөг юм биш биздээ‼‼️‼️‼️

Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд,Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,    Монгол Улсын Үндсэн хуульд 2023 ...
02/07/2024

Монгол Улсын Ерөнхийлөгч,

Монгол Улсын Ерөнхий сайд,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,



Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль амжилттай явагдаж, шинэ гишүүд сонгогдлоо. Шинэ Улсын Их Хурал нь мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн аргаар 48 гишүүн сонгогдон бүрэлдэж байгаа нь манай улсын парламентат ёсыг бэхжүүлсэн, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн түүхэн үйл явдал болж байна.

Өнөөдөр Улсын Их Хуралд улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж чадлаа. Ардчилсан парламентад тавигдах суурь шалгуур болох ард түмний төлөөллийг хангах чадвар эрс нэмэгдсэн. Ийнхүү төрийн бодлого боловсруулах, хууль тогтооход Улсын Их Хурлын үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоог өргөжүүлэх, үнэмлэхүй олонхын засаглалаас зөвшилцлийн улс төрд шилжих чухал алхам боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан. Иймд улс төрийн намууд Улсын Их Хуралд суудалтай эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн бодлогын талаар үнэ цэнтэй санал, санаачилга дэвшүүлдэг, түүнийг нь эрх баригч болон сөрөг хүчнүүд хүндэтгэдэг, улмаар Үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал юм. Бид хэрүүл маргааны улс төрөөс, мэтгэлцээний соёл, зөвшилцөл, хөгжлийн бодлогын улс төрд шилжиж байна. Энэ зөвшилцлийн хүрээнд эрчим хүч, хөдөөгийн хөгжил, шинэ хоршоо, эрүүл мэнд, нийгмийн салбар, Улаанбаатар хотын хөгжил, иргэний нийгмийг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн бүрд хүртээх зэрэг улс орны амьдралын амин чухал салбаруудад цогц реформ, шинэчлэл хийх хариуцлагатай үүрэг Та бидэнд ноогдож байна.
Улсын Их Хурлын даргын хувьд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана.

Хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно. Тийм ч учраас Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь Улсын Их Хурлын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрх, эрх чөлөөний асуудлыг шинээр байгуулагдаж байгаа Улсын Их Хурал онцгой анхаарч ажиллана.

Энэ удаагийн Улсын Их Хурал дахь тусгай хэрэгцээт иргэд болон эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувь буюу олон улсын дунджийг давж байгаа нь хууль тогтоомж, бодлогын бичиг баримтууд дахь хүний эрх, эрх чөлөөний хамгааллын түвшинд томоохон ахиц, дэвшлийг бий болгох нэг хөшүүрэг болно гэж үзэж байна.

Төрийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой, илүү тодорхой, тогтвортой байх ёстой. Иймд Улсын Их Хурал олон нийтэд нээлттэй ажиллаж, үйл ажиллагаагаа ил тод явуулна. Тухайлбал, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны тэмдэглэл, санал хураалтын үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж, хууль тогтоомж батлах явц дахь иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлнэ. Түүнчлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах нөхцөл боломжийг дээшлүүлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллана. Залуучууд, өсвөр насныханы дунд парламентат ёс, Монгол Улсын төрийн тогтолцоо, ардчилсан үнэт зүйлс болон улс төрийн мэдлэгийг ахиулж, Үндсэн хуульд заасан улс төрийн эрхээ бодитой эдлэх, эргэцүүлэн тунгаан шийдвэр гаргахад туслах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана.

Иргэдийн мэдэх эрх, үнэн бодит мэдээлэл авах нөхцөлийг сайжруулахад, нийгмийн бүх бүлгийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн идэвх санаачилгатай, илүү манлайлалтай ажиллана гэдэгт итгэж байна.

Улсын Их Хурал бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болохын хувьд гүйцэтгэх засаглалд шаардлага тавьж, хариуцлага асуух эрхтэй Үндсэн хуулийн байгууллага мөн. Иймд Улсын Их Хурлын гишүүд Та бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой. Энэ бол парламентын ардчилалд итгэх гол нөхцөл мөн. Нөгөө талаас төрийн аюулгүй байдлыг хангах шат дараалсан арга хэмжээг авч, иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй. Тиймээс Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах, Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг хариуцлага, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, илүү ойлгомжтой болгоход анхаарч ажиллах болно.

Энэ удаагийн Улсын Их Хурал бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш гарааны боломжтой байх, эх орондоо элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх томоохон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх хууль тогтоомжийг батлан ажиллана.

Хувийн болон бүлгийн ашиг сонирхлоос ангид байж, төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, нийт монголчуудынхаа ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн, шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх нэр төртэй үүрэг, зорилт Та бидний өмнө тавигдаж байна.

Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна. Эрхэм гишүүд Та бүхнийхээ эх орноо хөгжүүлэх хүсэл зориг, хичээл зүтгэл бүхэн сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ ТӨРИЙН АЛТАН СОЁМБОТ ДАЛБАА ҮҮРД МӨНХӨД МАНДАН БАДАРТУГАЙ.

Д.Амарбаясгалан УИХ-н дарга боллоо
02/07/2024

Д.Амарбаясгалан УИХ-н дарга боллоо

02/07/2024

Сонсгол нэртэй хавтасыг нь харуулаад хуудсыг нь сөхөөгүй хэргүүдээс Үндэсний Эвсэл ажлаа эхлүүлнэ.

02/07/2024
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарьНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, ...
02/07/2024

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2024 оны долоодугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД АНХ УДАА 126 ГИШҮҮН СОНГОГДОЖ ҮҮНЭЭС ЭРЭГТЭЙ-94, ЭМЭГТЭЙ-32 ГИШҮҮН 2024-2028 ОНД АЖИЛЛАНАМонгол У...
01/07/2024

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД АНХ УДАА 126 ГИШҮҮН СОНГОГДОЖ ҮҮНЭЭС ЭРЭГТЭЙ-94, ЭМЭГТЭЙ-32 ГИШҮҮН 2024-2028 ОНД АЖИЛЛАНА
Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль зохион байгуулагдаж нэр дэвшигчдэд түр үнэмлэхийг олгоод байна.
УИХ-ын 8 удаагийн сонгуульд нийт 608 гишүүн сонгогдон ажилласнаас эрэгтэй 544, эмэгтэй 64 буюу өнгөрсөн 32 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн УИХ-д эзэлж байсан түүхэн дээд амжилт нь 13 буюу 17.1 хувь байлаа. Гэхдээ энэхүү түүхэн дээд үзүүлэлт нь жендэрийн квотыг 20 хувиар тогтоож, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бодлогын түвшинд нийгмийн бүхий л талууд тууштай, тасралтгүй дэмжиж ажилласны мөрөөр 2016, 2020 оны сонгуулиар бий болсон үр дүн байлаа.
2024 оны УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль нь холимог систем буюу 78 гишүүн тойрогт, 48 гишүүн жагсаалтаар(эрэгтэй, эмэгтэй сөөлжүүлэн байршуулснаар), жендэрийн квотыг 30 хувиар хуульчлан зохион байгуулагдаж 5 нам эвслийн тойргоос 8 эмэгтэй, 5 нам эвслийн жагсаалтаас 24 эмэгтэй нийт 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь түүхэн дээд амжилтыг 8 хувиар ахиулж 25 хувьд хүргэлээ.
Олон Улсын Парламентын холбооноос (Inter-Parliamentary Union) парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээр 2024 оны 4-р сарын байдлаар Монгол Улс 17 эмэгтэй гишүүний тоогоор 190 улсаас 129-р байранд бичигдэж байна. Шинээр сонгогдсон 32 эмэгтэй гишүүн тангараг өргөснөөр Монгол Улс 96-99-р байр руу, энэ нь 27-30 байраар урагшлах болзлыг хангаад байна.
Ардчилал, Сонгуулийг Дэмжих Олон Улсын Хүрээлэнгийн (International IDEA) мэдээлснээр 2024 онд дэлхийн 73 улсад сонгууль болж байгаагаас өнөөдрийн байдлаар 35 улсад сонгууль зохион байгуулагдаж 1 тэрбум 210 сая орчим хүн сонгуульд оролцож саналаа өгсөн байна. Он дуустал үлдсэн 38 улсын сонгуулийн үр дүнгээс хамааран Парламентад эзлэх эмэгтэйчүүдийн тоогоор Монгол Улсын эзлэх байр хөдөлж болзошгүйг тэмдэглэе.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг Сонгуулийн Ерөнхий хорооноос...
01/07/2024

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ

https://president.mn/29784/

Монгол Улсын Их Хурлын шинээр сонгогдсон 126 гишүүн өнөөдөр парламентын гишүүний үнэмлэхээ гардан авлаа. Монгол Улсын па...
01/07/2024

Монгол Улсын Их Хурлын шинээр сонгогдсон 126 гишүүн өнөөдөр парламентын гишүүний үнэмлэхээ гардан авлаа.
Монгол Улсын парламент түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 78 гишүүнийг сонгож, 48 хүн намын жагсаалтаар төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн боллоо.
Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намаас 42 гишүүн парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээр сонгогдсон юм.

С.Гантогоо:Тэр Англи хэл энэ тэр яах вэ аяндаа болно шүү дээ...Хүүхдүүдэд ХҮН БАЙХ, ХҮНЛЭГ БАЙХ, ЭХ ОРОНЧ БАЙХ, МОНГОЛ Б...
01/07/2024

С.Гантогоо:Тэр Англи хэл энэ тэр яах вэ аяндаа болно шүү дээ...Хүүхдүүдэд ХҮН БАЙХ, ХҮНЛЭГ БАЙХ, ЭХ ОРОНЧ БАЙХ, МОНГОЛ БАЙХ тухай соён гэгээрүүлэх хичээлүүд түлхүү оруулаач ээ...‼️

Шууд хэлэхэд ГАДААД ХЭЛ сурсан ДОТООД МАЛААР бид яах юм бэ❓

Яасан юм боддоггүй, мэдрэмжгүй, хүмүүс гэхээрээ ийм байдаг юм бэ❓

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байнаТулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө...
01/07/2024

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

01/07/2024

“Дээлтэй Монгол" наадам Д.Сүхбаатарын талбайд 2024 оны 7-р сарын 9-нд болно.

#ҮндэснийИхБаярНаадам
#дээлтэймонголнаадам

29/06/2024

Б.Цэцэгийг заналхийлжээ.

28/06/2024

АН-ын дарга Лу. Гантөмөр мэдэгдэл хийж байна.

28/06/2024
28/06/2024
28/06/2024

АН-ын залуучууд мэдээлэл хийж байна

28/06/2024

МАН-аас цаг үeийн асуудлаар мэдээлэл хийж байна

17 цагийн байдлаар ирц 49.2-д хүрч, 1 сая иргэн саналаа өгчээ... Хэд хэдэн дүүрэг, аймгийн ирц 50 хувь давжээ.
28/06/2024

17 цагийн байдлаар ирц 49.2-д хүрч, 1 сая иргэн саналаа өгчээ...

Хэд хэдэн дүүрэг, аймгийн ирц 50 хувь давжээ.

28/06/2024

Сонгууль шударга л болж байгаа юм байна🤣🤣🤣

28/06/2024

#ШУУД: МАН-ын сонгуулийн төв штабаас мэдээлж байна

28/06/2024

АН-ын дарга Лу.Гантөмөр саналаа өглөө.

Н.Номтойбаяр: Нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлагаа ухамсарлан саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.
28/06/2024

Н.Номтойбаяр: Нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлагаа ухамсарлан саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.

28/06/2024

#Шууд Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын явцтай холбоотой мэдээлэл хийж байна

Address

Ulaanbaatar

Telephone

+97690109038

Alerts

Be the first to know and let us send you an email when SEE.MN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to SEE.MN:

Videos

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All