New Beginning YJC

  • Home
  • New Beginning YJC

New Beginning YJC 🖋️

21/02/2024

"🎙YJC BREAKING NEWS🌏" #1

17/02/2024

🐉Хотол олноороо инээд цалгиулсан хайраар дүүрэн өдрүүдийг өнгөрүүлсэн биз дээ?
Цагаан сарын сонин сайхны бичлэгийн маань 2-р дугаар бэлэн боллоо.😊🫶🏻

🙌🙌2024 оны 02 сарын 13-ны өдөр Шинэ эхлэл сургуулийн XII ангийн сурагчид "Өв соёлоо өвлөн суралцъя" өдөрлөгийн үеэр VI-X...
17/02/2024

🙌🙌2024 оны 02 сарын 13-ны өдөр Шинэ эхлэл сургуулийн XII ангийн сурагчид "Өв соёлоо өвлөн суралцъя" өдөрлөгийн үеэр VI-XI ангийн сурагчдад Монгол дээл, Монгол наадгайн тухай хичээл заалаа.🇲🇳😊

17/02/2024

Шинэ эхлэл сургуулийн хамт олон 2024 оны 02 сарын 13-ны өдөр үндэсний хувцсаараа гоёлоо🫶🏻❤️

🇲🇳Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баярын өдрүүд эхлэж байна.🇲🇳XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилдээ эрүү...
09/02/2024

🇲🇳Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баярын өдрүүд эхлэж байна.🇲🇳

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилдээ эрүүл энх, саруул сайхан, бэлгэ ерөөл, баяр жаргалаар дүүрэн байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд Монгол дээл хувцсыг өмсөхдөө анхаарах зүйлүүдийг танилцуулж байна.🐉

👉Үстэй малгайг үстэй эсвэл ноолууран дээл дээр өмсөнө.
•Тэрлэг өмсчхөөд лоовууз өмсөж болохгүй.
•Дээлийн гадна талаар хүрэм өмсвөл
өвлийн хувцас болно.
• Өвөл үстэй малгай өмсөнө. Монгол хүн толгой нүцгэн гардаггүй.
• Бүсээ нар зөв ороон бүсэлнэ.
•Бүсээ хүнтэй сольж, дор хаядаггүй.
• Дээлийн дотуур монгол өмд цамц өмсдөг
•Эрчүүд өвлийн цагт үстэй дээлийн дотуур урт турийтэй гутал, монгол өмдөө өмсөнө.
•Мөн зузаахан өмд өмсөөд гадна
талаар нь шарваар, дээр нь монгол цамцаа
өмсвөл дээлэн дээр наалдахгүй тохиромжтой байдаг ажээ.👈

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.☺️💕

🙌Шинэ эхлэл сургуулийн VII-XII сурагчид модон луу жилийг угтан үзэсгэлэн гаргалаа. 👏😍😽Тэд монгол туургатны утга соёл, ою...
09/02/2024

🙌Шинэ эхлэл сургуулийн VII-XII сурагчид модон луу жилийг угтан үзэсгэлэн гаргалаа. 👏😍😽

Тэд монгол туургатны утга соёл, оюун сэтгэлгээний бахархал болсон үндэсний бичгээрээ сургуулиа чимжээ.🫶🏻

⏩⏩⏩Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоо...
08/02/2024

⏩⏩⏩Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох Элсэлтийн шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа 2024 оны 02 дугаар сарын 15-аас эхэлнэ. ⬇️⬇️⬇️

ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЛЭХ ХУГАЦАА

⏩⏩⏩Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох Элсэлтийн шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа 2024 оны 02 дугаар сарын 19-нөөс эхэлнэ. ⬇️⬇️⬇️

03/02/2024
01/02/2024

-“Чи өөртөө итгэхгүй бол амжилт гаргаж чадахгүй” хэмээн хэлэх энэ хүүг Шинэ эхлэл сургуулийн 12б ангийн сурагч Д.Доржпалам гэдэг.
Тэрээр математик, физик, химийн нийт 60 гаруй олимпиадад амжилттай оролцож байжээ😲👏🎉

🫶🏻Сонирхолтой яриа өрнүүлж, туршлагаасаа хуваалцсан Д. Доржпаламдаа баярлалаа☺️

29/01/2024

🙌🙌Сайн уу? Бидний ээлжит нэгэн сонирхолтой бичлэг бэлэн боллоо😼 ТА ХАРИУЛЖ ЧАДАХ УУ?😜

Бидэнд үргэлж л ямар нэг зүйлийг цээжлэх 🤔 хэрэг гардаг шүү дээ. Англи 🇺🇸хэлний шинэ үг, хятад 🇨🇳 ханз, математикийн том...
26/01/2024

Бидэнд үргэлж л ямар нэг зүйлийг цээжлэх 🤔 хэрэг гардаг шүү дээ. Англи 🇺🇸хэлний шинэ үг, хятад 🇨🇳 ханз, математикийн томьёо, магадгүй хэн нэгний утасны дугаар гэх мэт. Энэ бүхэн нь ихэнхдээ уйтгартай 🫤, залхмаар 🥱санагддаг. ✨Тэгвэл хэрхэн цээжлэх үйл явцыг илүү үр дүнтэй, сонирхолтой болгох вэ? Та бүхэндээ дараах 3-н аргыг танилцуулъя.✨🔥
📌 Сэтгэл хөдлөл гарга💪🏻. Хүн ямар нэгэн сэтгэл хөдлөл гаргаж байх үед тархи нь тэр мөчийг илүү сайн тогтоож авдаг💯. Жишээ нь: Shrink буюу агших, гэдэг үгийг цээжлэх боллоо. Шрек/үлгэрийн баатар/- тай төстэй сонсогдож байна. Тэгвэл хөгжилтэй байдлаар утгыг нь оруулаад "Зун халуун болоод Шрек агшаад жижигхэн болчихжээ." гэвэл илүү хөгжилтэй бас сонирхолтой. Ямар инээдтэй юм бэ гэж бодож байвал, та сэтгэл хөдлөл гаргасан гэсэн үг. Одоо та тухайн үгийг мартах нь юу л бол.
📌 Дуртай зүйлтэйгээ холбож бод💭. Жишээ нь: Хэрвээ видео тоглоом тоглох дуртай бол, томьёонуудаа тоглоомынхоо дүрүүдээр орлуулж болох юм. Дараа нь тэр тоглоомыг тоглох бүртээ томьёонуудаа санах нь байна шүү дээ.
📌 Тоглоом болго🕹. Мэдээж та өөрийнхөө сонирхлыг татах зүйлийг хийхийг л эрмэлзэнэ шүү дээ. Тиймээс цээжлэх үйл явцаа илүү сонирхолтой болгоорой. Жишээ нь: Цээжилсэн шинэ үгүүдээрээ найзуудтайгаа үг холбож тоглох, шийтгэлтэй эсвэл шагналтай үг таах тоглоом тоглож болно.💯

ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТААС ӨМНӨ ӨӨРИЙН СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОН БИЕИЙН ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРЪЯ🫶🏻🫶🏻🫶🏻💡1. Шалгалтдаа  эртнээс бэлдэж эх...
24/01/2024

ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТААС ӨМНӨ ӨӨРИЙН СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОН БИЕИЙН ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРЪЯ🫶🏻🫶🏻🫶🏻

💡1. Шалгалтдаа эртнээс бэлдэж эхлэх 📝
Хамгийн чухал бөгөөд үр дүнтэй арга бол шалгалтдаа эртнээс бэлдэж эхлэх юм. Хэдий хэмжээгээр их бэлдэнэ төдий чинээгээр шалгалтын өмнөх түгшилт бага байх болно.
2. Хангалттай нойр авах 💤
Зөвхөн шалгалтын өмнө гэлтгүй өдөр бүр хангалттай сайн унтаж амрахгүй бол дархлаа муудаж бие махбод болон сэтгэлзүйн эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Тиймээс өдөр бүр дор хаяж 7 цаг унтах хэрэгтэй шүү😉
3. Бясалгал хийх 🧘‍♂️🧘‍♀️
Өдөр бүр ердөө 10 минут бясалгах нь таны стрессийн түвшинг бууруулан, сэтгэл санааг тогтвортой байлгахад тусалдаг.👍
✍️
1. Start preparing for the exam early 📝
The most important and effective way is to start preparing for the exam early. The more you prepare, the less anxiety you will have before the exam.
2. Get enough sleep 💤
If you don't get enough sleep, not only before the exam, your immune system will weaken, and it will have a negative effect on your physical and mental health. So sleep at least 7 hours every day.
3. Meditate 🧘‍♂️🧘‍♀️
Just 10 minutes of meditation each day can help lower your stress levels and stabilize your mood.👍

📍Долоо хоногийн тойм мэдээ Энэ долоо хоногт буюу 2023 оны 12р сарын 18-12р сарын 24ний өдрүүдэд Шинэ эхлэл сургуульд бол...
24/12/2023

📍Долоо хоногийн тойм мэдээ

Энэ долоо хоногт буюу 2023 оны 12р сарын 18-12р сарын 24ний өдрүүдэд Шинэ эхлэл сургуульд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг Өсвөрийн сэтгүүлч клубээс мэдээлж байна.📆

•12р сарын 19ний өдөр Шинэ эхлэл сургуулийн 9–12р ангийн нийт сурагчид болон багш нар Дуурь Бүжгийн Эрдмийн театрт "Уран хас" бүжгэн жүжгийг үзэн сонордлоо.🎭🩰

•12р сарын 11–12р сарын 20ний өдрүүдэд "The Voice Of NB"- 2023 англи дууны тэмцээнд нийт 6-7, 8-9, 10-12р ангийн ангиллуудад гоцлол, дуэт, хамтлаг дуу гэх 3н төрлийн хүрээнд нийт 30 гаруй сурагчид оролцсоноос ангилал, төрөл тус бүрээс шилдэг 2, 2 үзүүлбэрүүдийг шалгаруулан урамшуулсан байна.🎶🎤

•12.20-12.24ний өдрүүдэд 9-12р ангийн нийт сурагчид General mock шалгалтуудыг амжилттай өгөн дуусгажээ.🧐📄

•Энэхүү долоо хоногт Завхан аймгийн Баянтэс сумын сургуулийнханд бэлэглэхээр "Ном бэлэглэе" хандивын үйл ажиллагааг 7а, 11а, 11б ангиуд идэвх, санаачилгатайгаар зохион байгуулж нийт 611 номыг цуглуулан илгээхэд бэлэн болголоо.📚📕

•Мөн Шинэ эхлэл сургуулийн Interact, Улаан загалмай гэх мэт клубүүд ч ном болон өөр бусад зүйлсийг хандивлах аянуудыг зохион байгуулж, 6-12р ангийн нийт сурагчид идэвхтэй хамрагджээ.📖📒

📍Summary News Of The Week

This week, from December 18th to December 24th, 2023; the highlights of the events that took place at New Beginning School are coming from the Youth Journalist Club [YJC].📆

• On December 19, 9th-12th grade students and the teachers of the New Beginning School watched the dance play "Uran Khas" at the Academic Theater of Opera and Dance. Truly a fabulous one.🎭🩰

• December 11th - December 20th "The Voice Of NB" - 2023; Categories of 6-7th, 8th-9th, 10th-12th grades competed each other. Over 30 students participated in 3 different types of competitions - such as solo, duet and group. In addition, the best 2 performances in each category were rewarded with presents and certificates. 🎶🎤

• All students of grades 9-12 from 12.20 to 12.24 gave the general mock exams successfully.🧐📄

• In this week, we started a book donation activity for the school of Zavkhan province, Bayantes sum. The activity was organized by classes 7a, 11a and 11b; and they all collected a total of 611 books.📚📕

• Also, clubs such as Interact and Red Cross of New Beginning School organized campaigns to donate books and other items, and all students of grades 6-12 actively participated!📖📒

23/12/2023
23/12/2023

ЭСЯ-наас ахлах ангийн сурагчдын дунд жил болгон зохиодог эссэний уралдаанаа зарлахад таатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх зарлалаас харна уу.

We are pleased to announce our annual essay competition for Mongolian high school students. Please see the details from the poster.

📌 Шинэ эхлэл сургуулийн 7-9р ангийн сурагчид “Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар” тэмцээнд амжилттай оролцлоо.📌1-р шат болох "...
17/12/2023

📌 Шинэ эхлэл сургуулийн 7-9р ангийн сурагчид “Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар” тэмцээнд амжилттай оролцлоо.📌

1-р шат болох "Ангиараа зорилготой уншъя" марафон нь 11.20-12.10ний хооронд явагдсан ба 7а, 7б, 8а, 9а ангиуд уг уралдааны эхний шатанд шалгаран 2-р шат болох “The Book Debate”-д оролцох эрхээ авсан ба ангиуд 5,5 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр 12.15-12.16ний өдрүүдэд 24р сургууль дээр уг мэтгэлцээнд оролцон дараах байруудыг тус тус эзэллээ:
•Б. Нямсүрэн багштай 7а анги- 2р байр
•Д. Амарбаясгалан багштай 8а- 1р байр
•А. Долгорсүрэн багштай 9а- 3р байр

📌The 7th, 8th and 9th grade students of New Beginning have successfully participated in the “Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар“ competition!📌

The 1st stage of the competition, the "Let's read with a purpose" marathon, was held between November 20th and December 20th. Classes 7a, 7b, 8a and 9a won the first stage of the competition and advanced to the 2nd stage, "The Book Debate” and as 5 groups of 5, each class took part in the debate at the 24th Secondary School on December 15th and December 16th and won the following places:
•8a with teacher D. Amarbayasgalan- 1st place
•7a with teacher B. Nyamsuren- 2nd place
•9a with teacher A. Dolgorsuren- 3rd place

Орчин үед бид бүхэн цахим хэрэглээг өргөнөөр өдөр тутамдаа ашигладаг болсон. Тиймээс маш олон цахим эх сурвалж, мэдээллү...
13/12/2023

Орчин үед бид бүхэн цахим хэрэглээг өргөнөөр өдөр тутамдаа ашигладаг болсон. Тиймээс маш олон цахим эх сурвалж, мэдээллүүдээс өөрт хэрэгтэйг олж авах нь чухал мөн хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл бид та бүхэнд сурагч бүрийн мэдэхэд илүүдэхгүй сонирхолтой болон хэрэгтэй агуулгуудыг өөртөө шингээсэн youtube сувгуудаас танилцуулъя. 🧐🌎
~~
In a modern times, we all use online applications on a daily basis. Therefore, it is important and difficult to find what you need from so many online sources and information. Then we will introduce the interesting and useful contents that every student should know from YouTube channels.🧐🌎

🎵Сайн байцгаана уу? 12.11-12.20ний өдрүүдэд суралцагчдын англи хэлний мэдлэг, авьяас чадварыг хөгжүүлэн, бие даан суралц...
13/12/2023

🎵Сайн байцгаана уу? 12.11-12.20ний өдрүүдэд суралцагчдын англи хэлний мэдлэг, авьяас чадварыг хөгжүүлэн, бие даан суралцах чадвартай, эрүүл зөв, эерэг хандлагатай иргэн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор "VOICE OF NB- 2023" дууны тэмцээн зохион байгуулагдахаар болсныг дуулгахад таатай байна. Тэмцээн маань 12.11-12.18нд англи дуугаа сонгон гадаад хэлний багш нартаа шалгуулж, дууны тэмцээнд орох эрхээ авсны дараа 12.20ний өдөр 14 цагт 43 тоотод 2р шат маань зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Мөн 9-12р ангийн сурагчид маань шинэ жилийн сэдэвтэй дууг хятад хэл дээр дуулж оролцох юм байна шүү. Шинэ эхлэл сургуулийн 6-12р ангийн өөрийгөө сорих, авьяасаа нээн илрүүлэх сонирхолтой сурагч бүхэнд нээлттэй тул та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсэж байна.🎤🎤

🎵Hello everyone! We are pleased to announce that the "VOICE OF NB - 2023" singing competition will be held on December 11th to December 20th with the aim of developing students' English language skills and talents, and supporting them to develop into independent, healthy and positive-minded people. The competition is scheduled to be held on December 11th to December 18th after choosing English songs and having them checked by our foreign language teachers and getting the agreement to enter the singing competition. Also, students from 9th to 12th grade will be able to participate in singing Christmas/New Year's songs in Chinese. We are all open to every single students in grades 6-12 who are interested in challenging themselves and discovering their talents, so we hope that you all actively participate.🎤🎤

•СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД🌎Хар нүхний тухай бүгд л сонсож байсан байх. Гэвч та хар нүх нь яг юу вэ гэдгийг мэдэх үү? Тэгвэл ...
08/12/2023

•СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД🌎
Хар нүхний тухай бүгд л сонсож байсан байх. Гэвч та хар нүх нь яг юу вэ гэдгийг мэдэх үү? Тэгвэл бид та бүхэнд хар нүхний тухай товч мэдээлэл хүргье.

🪐Хар нүх нь сансар огторгуй дахь гэрэл ч өөрөөс нь зугтах боломжгүй асар их татах хүч бүхий зүйл юм. Энэхүү зүйл нь үл үзэгдэгч, маш нуучлаг биет ба мөхөж буй одноос үүсдэг аж. Хар нүх нь том ч байж болно, жижиг ч байж болно. Гэвч эрдэмтдийн үзэж байгаагаар тэд бүгд аварга том уул хад, олон сая нартай тэнцхээр хэмжээний масстай байдаг аж. Хэдийгээр хар нүхний доторх харагддаггүй ч хар нүхний оршин байгааг бусад бодис болон гэрэл зэрэг цахилгаан соронзон цацрагтай харилцан үйлчлэлцэж байгаагаар нь тайлбарлах боломжтой байдаг. Хар нүх нь эд зүйлсийг ч дан ганц залгихгүй, өөрөө ч алга болдог нь тун сонирхолтой байгаа биз. 🪐
•FUN FACTS🌎
Nearly everyone has heard about black holes, but do you know what black holes really are?

🪐Black holes are forces of nature that not even light can escape from. These powerful phenomena are formed from the death of a star and are invisible and, as a result, are very mysterious. Some black holes are large, some are small; but scientists have determined that all black holes have a weight roughly equivalent to a million Suns. Even though it is impossible to see inside a black hole, its properties can be explained through its interactions with matter such as electromagnetic waves. Isn’t it interesting that not only do black holes engulf matter, but they are also not able to be seen.

♟️Маргааш буюу 11 сарын 20-ны өдөр Шинэ эхлэл сургуулийн сурагчдыг хувь хүний болон оюун ухааны хөгжил, ур чадвараа дээш...
19/11/2023

♟️Маргааш буюу 11 сарын 20-ны өдөр Шинэ эхлэл сургуулийн сурагчдыг хувь хүний болон оюун ухааны хөгжил, ур чадвараа дээшлүүлэх, авьяасаа нээн илрүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор зохион байгуулагдах гэж буй сургуулийн аварга шалгаруулах шатрын тэмцээн эхлэхэд гэж байна.
Анги тус бүрээс 2 эрэгтэй 2 эмэгтэй суралцагчид оролцох ба зоонд хуваагдан тойргоор явах зохион байгуулалттайгаар 14:30 аас 18 цагийн хооронд тэмцээн маань үргэлжлэх юм байна шүү.
Гал гарсан, халуухан тэмцээн болно гэдэгт итгэлтэй байна🔥🔥.

~~~~
Our school's chess championship will be starting really soon - which is going to be held from November 20th of the 2023-2024 academic year, with the purpose of helping students to improve their intellectual development and skills, discover their talents and be productive during their free time. The competition will be taking place from 14:30PM to 18:00PM with 2 female and 2 male participatants from each class.

We're all looking forward to it, and the luck may be on your side.😎

Энэ жил Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ойн хүрээнд тус ЭСЯ, Японд сургууль төгсөгч...
17/11/2023

Энэ жил Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ойн хүрээнд тус ЭСЯ, Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгтэй хамтран “JENESYS-51 эсээ бичлэгийн уралдаан”-ыг зохион байгуулахаар болжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор уншаарай

https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/essejenesys_20231108_mgl.html?fbclid=IwAR0sqVzxfwaJc_WmbM1YaV1FjPc5mEkrnmCzolzVQ2h04ufMG0dTdqMXXp0

16/11/2023
16/11/2023
11/05/2023
11/05/2023

Хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу вэ?

03/05/2023

“Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” клуб:
-Хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэл хүргэж байна. 🤗
Correct Button - New Beginning

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when New Beginning YJC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share