Зөвлөгөө Мэдээлэл 1

Зөвлөгөө Мэдээлэл 1 Таны төлөө Сайн байна уу? Манай дэлгүүр БНСУлсаас 4 шатлалт цорготой aqua gold брэндийн цэвэр усны шүүлтүүрийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна.
(1)

28/05/2024
ИХ ДҮЙЧЭН өдөрЗуны эхэн сарын шинийн 15 н Бурхан багшийн их дүйчэн өдрийн мэнд ээ 🙏Энэ өдөр хүмүүн та сэтгэл бодлоо засч...
23/05/2024

ИХ ДҮЙЧЭН өдөр

Зуны эхэн сарын шинийн 15 н Бурхан багшийн их дүйчэн өдрийн мэнд ээ 🙏
Энэ өдөр хүмүүн та сэтгэл бодлоо засч, бурхан шүтээндээ мөргөж, өдрийн турш бие хэл сэтгэлээрээ үргэлжид буяны зүгт хичээн өнгөрүүлээрэй.

Өдөрт цагаан хоол идэж, бусдад туслах, баярлуулах, тарни тогтоол унших, суварга шүтээнд эргэл мөргөл хийх, ээж аав, өвчтөн болон нялхасыг асрах, өглөг өгөх, бясалгал бүтээл хийх зэргээр буянтай үйлст шамдаарай.

"Ум мүний мүний маха мүни Шагжа мүний еэ суухай" бурхан багшийн зүрхэн тарнийг олон тоогоор уншаарай.
🙏🙏🙏

БӨӨР НЬ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНДБөөрний үйл ажиллагаа бусад эрхтэнтэй холбоотой байдаг. Бөөр нь биеийн доод хэсэгт хийн ...
20/05/2024

БӨӨР НЬ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД

Бөөрний үйл ажиллагаа бусад эрхтэнтэй холбоотой байдаг.
Бөөр нь биеийн доод хэсэгт хийн оронд орших боловч усан махбодтой эрхтэн учир ихэвчлэн хий, бадган хавсарсан хүйтэн чанартай өвчнөөр өвчлөх нь илүү. Бэртэл гэмтэл, доргилтоос шалтгаалж, цус шарын халуунаар бөөр өвчилж болно. Ялангуяа өвлийн улиралд усан махбод дэлгэрдэг тул энэ улиралд бөөр давсагний өвчин хөдлөх магадлал их байдаг тул эл улиралд бөөр бэлхүүсээрээ дулаан байж, бөөрөө энхрийлүүштэй. Уламжлалт анагаах ухаанд бөөр нь долоон тамирын охь шим дуслын тунгалгийг хурааж, дамжуулах гол үүрэгтэй эрхтэн. Үүнээс гадна бие махбодын усны шингэнийг зохицуулдаг. Бөөр нь бусад эрхтэнтэй нягт холбоотой ажиллагаатай. Уламжлалт анагаах ухаанд зүрхийг амин шүтээн, бөөрийг амийг тогтоогч гэж үздэг. Зүрхний үйл ажиллагааны алдагдлын үед бөөр өвчилнө. Бөөр олон шалтгааны улмаас өвддөг. Хүйтэн чийгтэй нойтон газар байнга ажиллах, хүнд хүчир зүйл өргөх, усны үйлийг хэтрүүлэх, хордлого, харшил болон цус шарын халуун нянтай хавсарснаас болж өвчилдөг. Дээрх шалтгаанаас бөөрний илч тамир доройтно. Үүнээс үүдэж шээс ялгаруулалт алдагдан, шээсний хэмжээ багасах, эсвэл ихсэх өөрчлөлт гарна. Бөөр хүйтнээр өвчлөхөд шөнө ойр ойрхон шээж, өдөрт бага шээнэ. Шээс ялгаруулах үйл ажиллагаа алдагдсанаас биед услагийн хувь нэмэгдэж, шар усны үүсэлт ихсэн хаван үүснэ. Хаван дотроо цайвар, суваг, усан хаван гэж гурван янз байдаг. Аажимдаа цусны тамир муудан, төлжилт доройтон, өвчтөний гадаад илрэл нь тамир тэнхээ муудах, өнгө жавхаа алдах, үр тогтох үйл ажиллагаа суларна. Бөөрний өвчлөлийг уламжлалт анагаах ухааны талаас бөөрний хий, бөөрний архаг, бөөрний сувагт унах, бөөрний халуун, бөөрний ус алдах, бөөр гэмтэх, бөөрний хэрх, дарган 8 гэж ангилдаг.

Өвдөлт бөөрний орчим нурууны хоёр талын шулуун булчин өвдөнө. Хүчтэй өвдөлт бөөрний чулуу өвчин, бөөрний суналтын үед илэрдэг. Шээсний гаралт өөрчлөгдөнө. Үүнд цусан шингэний хэмжээтэй холбоотой байна уу, шөнийн шээс нь их байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Бөөрний ажиллагаа муудсанаас эрэгтэй хүнд бэлгийн сулрал, эмэгтэй хүнд сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөн үр тогтохгүй болдог. Өвчний ерөнхий шинжээс гадна тус бүрийн шинж гэж бий. Хийн хүйтэн дийлэнх үед өвчтөнд голдуу нуруу, бөөр өвдөх, бөгсөн биеийн доод мөч хүйт оргих, чих шуугих, тамир алдах, толгой эргэх шинж илэрдэг. Энэ нь бороотой хүйтэн бүрхэг өдөр илүү ажиглагдана. Бөөрний халуун дийлэнх үед ууц нуруу халуу оргин хатгуулах, сүүж бэлхүүсээр хатгуулан шархирах, толгой өвдөх, ундаасах, халуурах, бие хавагнах, даралт ихсэх шинж тэмдэг илэрнэ. Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд юун түрүүнд даарч хөрөхгүй, ажил амьдрал, хоолны дэглэмээ зөв зохицуулж, биеэ эрүүл байлгах нь чухал. Бөөр нь хэвлийн хөндийд сул оршдог тул бөөрний даруулга хэрэглэх нь доргилт суналтаас хамгаална. Бөөрний даруулгыг зүүхдээ зогсоо буюу суугаа байдалд хийвэл ямар ч үр дүнгүй. Хэвтээ байдалд хөлөө эгц дээшээ 90 градус өргөж, 10-15 минут болсны дараа бөөр өөрийн байх байрандаа очдог. Тэр үед бөөрний даруулгаа хийгээд, дараа нь босох хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэс дээл өмсөж, бүсээ сайн ороож бүсэлдэг байсан нь бөөрөө хамгаалах нэг хэлбэр байсан.

Бөөр ба элэг

Эх хүү дайсан махбодын онолоор элэг бол бөөрний хүү махбодтой эрхтэн юм. Бөөр биеийн дотоод усан оргилуур адил элэг цөсний шарын халууныг дарна. Бөөр муудвал элэгний гал ихэсдэг буюу элэг өвчлөнө. Бөөр болоод бамбай булчирхай, бамбай булчирхайнаас гарах гормон, бөөрний дээд булчирхайн ажиллагаа цусны эргэлтэд нөлөөлнө.

Бөөр ба ходоод

Эх хүү дайсан махбодын онолоор бөөрний дайсан махбодтой эрхтэн нь ходоод гэж үзнэ. Бөөр өвчилбөл дагаад ходоодны галын илч доройтож, хоолны шингэц муудан, хаван үүсдэг. Эсрэгээрээ ходоодны нөхөр махбодтой эрхтэн нь бөөр гэж үзнэ. Мөн л ходоод муудахад дагаад бөөр өвдөнө гэсэн үг. Тийм учраас энэ хоёр нь хоорондоо салшгүй нягт уялдаа холбоотой бөгөөд эмчилгээ хийхдээ хоёр эрхтнийг хоёуланг нь барьж эмчилдэг.

Бөөр ба яс

Ясны үүсэлтийг бөөр хариуцдаг бөөрний гадагш цухуйх яс нь шүд гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс шүд сайтай хүний бөөр сайн байдаг. Биеийн долоон тунгалгийн охь шим болсон дуслын тунгалаг бөөрөнд очиж, ясны тамирыг төлжүүлдэг. Шүд сулрах, яс сийрэгжих нь бөөрний өвчлөлөөс үүдэлтэй.

Бөөр ба давсаг

Хоёулаа усан махбодтой тул сав эрхтэн хоорондоо цагаан судлаар холбогддог. Давсаг нь бөөрний дагуул сав эрхтэн гэж явна. Тиймээс бөөр өвдөхөд давсаг дагаад өвддөг.

Бөөр ба нүдний холбоо

Бөөрний дотоод толь нь нүд, гадаад толь нь чих. Бөөрний архаг хүйтэнд чих шуугина, сонсгол муудна, бадгантай хавсарсан үед чихний дэлбээ цахлайтаж хогжруутна. Нүд цэлхийсэн ус гүйлэгнэсэн, дээд доод зовхи цэлхийн нүдний цагаан бүрхүүл нь сүүн цагаан өнгөтэй болно.

Эмчилгээ : Ер нь УАУ-н онолоор бөөрний өвчинд хүйтэнг голлож засдаг буюу бүлээн чанартай эмчилгээг хийдэг. Эмчилгээний гол зарчим идээ унд, явдал мөр, эм, засал гэсэн 4 арга дээр үндэслэн хийгддэг.

Идээ унд :

Бүлээн шимтэй хонины мах, тарваганы мах, адууны мах, сарлагийн шар тос, бурам, архи, бөөрөн шош, тод ногоон өнгийн ногоонууд, сүү сүүн бүтээгдэхүүн зэргийг хэтрүүлэхгүй тохируулан хэрэглэх хэрэгтэй хамгийн гол нь ходоодны галын илчийг дарахаар их хэмжээнд идэж болохгүй. Хүйтэн, сэрүүн, царцуу, хоносон, илжирсэн, иссэн, даршилсан хоол унд зэргээс татгалзах хэрэгтэй.

Явдал мөр :

Аль болох даарч болохгүй. Дулаан хувцаслаж, хөлөрсөн чийгтсэн хувцсыг даруй сольж занших. Амьдарч буй орчин, гэр орон мөн адил дулаан байх хэрэгтэй. Нуруу бүсэлхийгээр амьтны арьсан бүслүүр, дулаан бүслүүр зүүж хэвших. Чийгтэй, нойтон, хүйтэн, их устай газар удаан суух, ажиллаж болохгүй. Хүнд хүчир ажил, морь унах, доргилт чичиргээнтэй газар суух, үсэрч цовхчих, ноцолдох, барилдах зэрэг үйлийг хийж болохгүй.

Засал:

Засалд ихэвчлэн бүлээн чанартай эмчилгээ буюу төөнүүр, халуун бүлээн жин, дэвтээлэг зэргийг хийхээс гадна шаардлагатай бол халуун хатгуур, зүү , хануур эмчилгээг авч болдог. Мөн аарцаг нурууны бариа заслаар нурууны гажгаас үүдэлтэй бөөрний судас дарагдсан, булчин чангарсан байдлыг оношлож, барьж засал хийснээр бөөр ууц нуруугаар чилж өвдөх, бөөртэй холбоотой шинж тэмдгүүд засрах эмчилгээний онцлогтой байдаг.

Эм:

Эмэнд мөн бүлээн чанартай халуун ургамалууд орсон ходоодны галын илчийг сэлбэх, бөөрний тамирыг тэтгэх, тунгалаг цөвийн боловсруулалтыг сайжруулах эмнүүдийг голчлон сонгон өгдөг
Copy;

🌸Гоо сайхныхаа төлөө залхуурч болохгүй 19 зүйл🌸🌷1.Будгаа арилгаж нүүрээ цэвэрлэлгүй унтахаас. Нэг шөнө будгаа арилгалгүй...
30/04/2024

🌸Гоо сайхныхаа төлөө залхуурч болохгүй 19 зүйл🌸

🌷1.Будгаа арилгаж нүүрээ цэвэрлэлгүй унтахаас. Нэг шөнө будгаа арилгалгүй унтахад 14 хоногоор хөгширдөг.

🌹2. Гэртээ орж ирээд хувцсаа солихоос. Хувцсаа сэлгэнэ гэдэг бол нэг ёсоор биеэ амрааж байгаа хэрэг. Гэртээ байхдаа аль болох хөхний даруулгагүй байж, хөхөө суллаж байгаарай. Бие шалтгаангүйгээр хөших, хичнээн их унтсан ч бүрэн амарч чадахгүй байх нь өдөржин нэг хувцастайгаа явснаас хамааралтай ч байх магадлалтай.

🌻3. Өдөр бүр хүзүүгээ арчилж, чийгшүүлэхээс. Нүүрнийхээ арьсыг арчилсан ч хүзүүгээ үрчлээтэхээс сэргийлэхгүй бол толийж, гөлийсөн нүүрний чинь дороос, "тэр" насыг чинь шууд л хэлээд өгнө

🌼4. Усанд орчихоод биеэ тослохоос. Эмэгтэй хүний арьс төрөлхийн булбарай байдаг ч арчилгаа хэрэгтэй. Ялангуяа бүлээн усанд орж нүх нь нээгдсэний дараа тосолвол сайн шингэдэг. Биеэ бүрэн сайн тослож хэвшвэл арьсны биржгэр, тогтсон сайр, хөлний эвэр зэргээс сэргийлж болно.

🌸5. Нүднийхээ будгийг тусад нь арилгахаас. Зовхинд тусгай арчилгаа хэрэгтэй. Яагаад гэвэл тэнд л хамгийн тансаг бүхэн түрхэгдэх ёстой.

🌺6. Долоо хоногт дор хаяж нэг удаа тэжээлийн маск тавихаас. Маск бол бүх бүтээгдэхүүний хаан юм. Нүүрээ цэвэрлэж чийгшүүлэхээс гадна тогтмол тэжээл өгөх ёстой. Харин хамгийн сайн тэжээл өгөх арга бол зүгээр л тос түрхээд орхих биш, байгалийн гаралтай маск тавих юм.

💐7. 14 хоногт нэг удаа гоо сайхны салонд орохоос. Цалин болгон дээрээсээ салонд ороод байвал үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгө зарах хэрэг ч гарахгүй. Салонд ойр ойрхон орох тусам, үйлчилгээ нь улам сайн нөлөөлдөг.

🌱8. Үсэндээ тос түрхэхээс. Үс бол арьстай л ижил. Гялалзаж намирахын тулд түүнд цэвэрлэгээ, ангижруулалтаас гадна тэжээл шаарддаг.

🎋9. Нүүрнийхээ арьсанд хүрэхээс өмнө гараа угаахаас. Хүний гарын хуруунд хэдэн мянган бактери агуулагддаг. Тэд бүгд чиний цэмцгэр, өөгүй нүүрэнд хүрнэ гээд бод

🌲10. Нунтаг энгэсэгний порлон, багсаа цэвэрлэхээс. Арьсны гадна талд хичнээн хэмжээний бохирдол хуримтлагдаж байгаа нь ойлгомжтой. Харин түүнд өдөр бүр ямар нэг хэмжээгээр хүрдэг будгийн хэрэгслээ байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Ялангуяа үс, порлоноор хийгдсэн нян амархан үржих боломжтой хэрэгслүүдийг мартаж болохгүй. Порлоныг нэг удаагийнх гээд, хэрэглэж байгаад муудахаар нь хаядаг зуршилтай эмэгтэйг би таних юм байна. Хэрвээ чи ч бас тэгдэг бол, чиний гоо сайхны порлон аяга таваг угаагч порлон биш гэдгийг санаарай.

🍀11. Сормуусны будгаа тогтмол солихоос. Ямар ч сормуусны будагны дээд талын хэрэглээ л 3 сар байх ёстой байдаг. Үүнээс хэтэрвэл будаг нь дуусаагүй ч, багс нь өөртөө нян нэмж тээвэрлэсээр байдаг. Нүд чинь аргаж, улайх нь ихсээд байгаа бол будгаа хэзээ хэрэглэж эхэлснээ нэг санаарай

🍁12. Нүүр гар, ванны алчуур, орны даавуунуудаа байнга угаахаас. Хүний арьс байнга гууждаг. Ялангуяа шөнийн цагаар унтах хооронд. Ор хөнжлийн даавуугаа байнга угаахгүй бол гуужиж үхэжсэн арьсан дээрээ хэвтсээр байна гэсэн үг. Харин бие, гарын алчуурын хувьд бүрэн цэвэрлэгдээгүй үлдсэн арьсан дээрх бохирдлыг авдаг учраас 3-4 хоногт угааж байгаарай.

🌵13. Гарахаасаа өмнө нарны тосоо түрхэхээс. Өвөл, хавар, намар, зун нарны тосыг байнга хэрэглэ. Нар бидний дээрээс тусч байгаа л бол хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах хэрэгтэй. Хэт ягаан туяа арьсны чинь уян хатан чанарыг нь алдагдуулна

🌳14. Оройдоо шөнийн тосоо түрхэхээс. Хамгийн үр дүнтэй арьс арчилгаа юу гээч? Тэр бол шөнийн тос. Сайтар цэвэрлэж чийгшүүлчихээд хүний арьсанд нөхөн сэргээлт явагдаж байх үед тэжээл өгдөг хэрэг.

🌴15. Хумсны будгийг ойр ойр солихоос. Нэг хумсны будгийг гурван сараас илүү хугацаанд байлгах нь тийм ч сайн зүйл биш. Өтгөрөөгүй ч гэсэн химийн урвал явагдсан байдаг.

🍃16. Гарахаасаа өмнө үсээ сайн хатаахаас. Нойтон үстэй гарч болохгүй шүү. Тархины судас болон мэдрэлийн судлуудад цочрол өгч, толгой чинь шалтгаангүйгээр өвддөг болохоос гадна үс чинь хугарамтгай болно.

🎍17. Өглөөний цайгаа уучихаад гарахаас. Орой хоол идэхгүй байж болно харин өглөөний цайгаа уухгүй байж болохгүй. Ходоодоо хайрла. Ходоодонд чинь явагдаж байгаа бүхэн нүүр, биен дээр чинь “тайлангаа” тавьж байдаг.

🌾18. Шинэхэн худалдаж авсан дотуур хувцсаа угааж өмсөхөөс. Цоо шинэ байж болно л доо. Гэхдээ дэлгүүрийн лангуун дээр хэр удаж, хичнээн хүмүүс барьж үзсэнийг чи мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй зүйлээ эмзэг эрхтэндээ шууд хүргэж болохгүй

🍄19. Толинд хараад өөртөө инээмсэглэл бэлэглэхээсээ хэзээ ч битгий залхуурч байгаарай. Яагаад гэвэл тэр өдрийн урам зориг, инээмсэглэлийг хамгийн түрүүнд чи л өөртөө өгч чадна.

Хашаандаа ямар мод таривал тохиромжтой вэ? 🌳Улиас: 20 орчим метр өндөр ургадаг мод. Навч найлзуур нь анхилуун үнэртэй да...
24/04/2024

Хашаандаа ямар мод таривал тохиромжтой вэ?
🌳Улиас: 20 орчим метр өндөр ургадаг мод. Навч найлзуур нь анхилуун үнэртэй давирхайгаар бүрхэгддэг. Элсэрхэг хайргархаг үржил шим муутай хөрсөнд ургаж чаддаг чийгэнд дуртай. Титэм нь навч томтой учир утаа тоос татах чимээн шуугиан намсгах ус хөрс хамгаалах нэн их ач холбогдолтой. Намгархаг газар тарихад илүү тохиромжтой.
🌳Хайлаас: манай нөхцөлд хамгийн тэсвэртэй түргэн ургадаг мод нь хайлаас улиас юм. Хайлаас өнгө үзэмж сайтай сайн энерги өгдөг мод.
Гацуур: 20 м гаруй өндөр ургадаг. Мөнх ногоон мод. Хөнгөн элсэрхэг хөрсөнд дуртай.
🌳Шинэс: 25 м гаруй өндөр ургадаг шилмүүстэй мод. Хөрс голдоггүй, гэрэлд дуртай.
🌳Сахалт хус: 20-30 м хүртэл өндөр ургадаг. Энэ хус нь манайд ургадаг хуснаас ялгаатай нь мөчир нь доошоо унжиж ургадаг.
🌳Монос: Цагаан баг цэцэгтэй бөгөөд цэцэглэх үедээ сайхан үнэртэй мойл жимсний мод юм.
🌳Агч мод: 3-7м өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. Хүйтэнд тэсвэртэй. Элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Үрээр үржүүлэхэд хялбар үржинэ. Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон бусад зүйлийн мод буттай хослуулан төгөл гудамжны хажуу зам дагуулж цуваа хэлбэрээр ургуулахад нэн зохимжтой. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
🌳Шар хуайс: 6 м хүртэл өндөр ургадаг модорхуу сөөглөг ургамал. Шар цэцэгтэй. Өргөстэй сөөг. Буурцагт ургамал учир хөрсийг азотоор баяжуулдаг. Хэлбэржүүлэлт сайн даана. Ган тэсвэртэй сүүдэрт дуртай. Амьд хашаа хийхэд тохиромжтой
🌳Голт бор: Нил ягаан цэцэгтэй цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Том навчтай 4-5 м өндөр ургадаг. Чимэглэлд тохиромжтой том сөөг мод.
🌳Бургас: Хамгийн найдвартай “байгаль хамгаалагч” болдог. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн газар болон ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хурдан ургадаг учраас цөлөрхөг газрыг ногооруулах хэлбэржүүлэлт хийж гоёл чимэглэлийн болон амьд хайс хашлага салхины нөмөр болгох зорилгоор зурваслан тарина.
🌳Үхрийн нүд: Энэхүү бут нь өөрөө өөртөө тоос хүртээдэг учраас ганц ширхэг бут байсан ч үр жимсээ өгч байдаг. Сүүдэвтэр газар ус чийг ихтэй нөхцөл шаарддаг тул хашааны ёроол модны доогуур эсвэл байшингийн араар таривал илүү зохимжтой.
Эх сурвалж: Отгонбат. Пүрэвдалай.

ТА АЗ ЖАРГАЛАА ӨӨРӨӨСӨӨ ОЛООРОЙБурхад ярилцаж байгаад "Бүгдээрээ хүмүүсээс АЗ ЖАРГАЛ-ыг нууя, Харин хаана нуух вэ?" гэж ...
24/04/2024

ТА АЗ ЖАРГАЛАА ӨӨРӨӨСӨӨ ОЛООРОЙ

Бурхад ярилцаж байгаад "Бүгдээрээ хүмүүсээс АЗ ЖАРГАЛ-ыг нууя,
Харин хаана нуух вэ?" гэж ярилцжээ.

Нэгэн бурхан "Өндөр уулын орой дээр нуучихья" гэтэл "Хүмүүс хүчирхэг тул яаж ийж байгаад авирч олоод авчина" гэжээ.

"Тэгвэл далайн ёроолд нуух уу?" гэтэл "Хүмүүс их сониуч, ийш тийшээ хайгаад олчихно" гэжээ.

Хамгийн залуу бурхан "Өөр тив, харь гаригт нуугаад үзье" гэжээ.
"Хүмүүн чинь ухаантай болохоор ямар нэгэн арга олчихно хэрэггүй" гэжээ.

Хамгийн сүүлд өндөр настай бурхан: "Ердөөсөө "ХҮН, ХҮНИЙ ДОТОР" НЬ НУУСАН НЬ ДЭЭРЭЭ, ТЭР ХҮН ӨӨРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛЫГ ӨӨРӨӨСӨӨ ХАЙХ НЬ ДЭЭР БУС УУ?" гэжээ.

Ингээд хүнд өөрт нь "АЗ ЖАРГАЛ" гэгч зүйлийг нуусан гэнэ. Тэгэхээр хүмүүн та АЗ ЖАРГАЛТАЙ байх, үгүй нь зөвхөн танаас шалтгаална.

Та өөрөө өөрөөсөө АЗ ЖАРГАЛАА олоорой💖💖💖💖💖💖💖💖💖

🧖‍♀️Гэрийн нөхцөлд гар доорх бүтээгдхүүнээр арьсандаа 100 хувь органик анхаарал тавьж болох боломжтой боллоо.🤱🤱🤱Ээжүүд б...
22/04/2024

🧖‍♀️Гэрийн нөхцөлд гар доорх бүтээгдхүүнээр арьсандаа 100 хувь органик анхаарал тавьж болох боломжтой боллоо.
🤱🤱🤱Ээжүүд бид нар тэр бүр гоо сайхан ороод байх зав байхгүй
🤔🤔🤔Аа бас яг өөртөө анхаарал тавиад арьсаа арчлая гэхэд маск байхгүй үеүүд зөндөө шүү дээ.
🤗🤩🥰Энэ үед харин ийм боломжууд бий шүү.👏👏👏
🙏👏🤗Эдгээр бүх маскнууд 15-20минут болоод бүлээн усаар угааж авдаг шүү🤗🤗
😢😥🙄Байхгүй болохгүй яаанаа гэж суухын оронд надад ямар боломж байна яавал болохоор байна болгоё бүтээе сайхан болно гэж үргэлж өөдрөг байгаарай🤗🤗🤗

Өнөөдөр 4-р сарын 22 нд нэг бүтэн үе, 12 жилд ганцхан тохиолдохЛуу жилийн,Луу сарын,Луу едер.Луу цагт нь,Луу зүгтээ,Луут...
21/04/2024

Өнөөдөр 4-р сарын 22 нд нэг бүтэн үе, 12 жилд ганцхан тохиолдох
Луу жилийн,
Луу сарын,
Луу едер.
Луу цагт нь,
Луу зүгтээ,
Луутай хүн өргөл өргөж даатгах едер.
( Луу зуг гэж баруун хойт, луу цаг 07.40 еес 09.40)
Луу жилийн ивээл Бич, Хулгана жилтэн өргөл мялаалга ергеж даатгах ихэд ээлтэй.
Цай сүүний дээж, арвай будаа, Зул хуж, чин сэтгэлийн ерөөл забирал, Бусдад буян болох, лусын өргөлийн багц гээд өөрт юу байгаагаа л өргөнө. Замд болон гадаадад
яваа хумуус өргөл өргөж амжихгүй бол тэнгэрлүүгээ ширтан нарандаа залбирч эх дэлхий хамаг амьтан энх оршиг ээ гээд өөрийн бодол сэтгэлээрээ талархан
залбирхад болно🙏🙏🙏 Мөн тэнгэрт мордсон ахан дүүс, амраг садан, эцэг өвгөдийн араас үйл үйлдэхэд нь маш сайн өдөр. Өргөө.Гэрийнхээ галын тэнгэрийг тахиж гал тулгаа аргадаж галаа ариулахад сайн гал суудалтай учир

ЗҮҮН ТАЛААРАА УНТАХ НЬЗүүн талаараа унтах нь таны хэзээ ч бодож байгаагүй байдлаар таны эрүүл мэндэд нөлөөлдөгТаны унтаж...
15/04/2024

ЗҮҮН ТАЛААРАА УНТАХ НЬ

Зүүн талаараа унтах нь таны хэзээ ч бодож байгаагүй байдлаар таны эрүүл мэндэд нөлөөлдөг

Таны унтаж буй байрлал таны эрүүл мэндэд гайхалтай нөлөө үзүүлдэг. Ялангуяа зүүн талаараа унтах нь биеийн янз бүрийн үйл ажиллагааг сайжруулах энгийн боловч стратегийн арга гэж мэргэжилтнүүд ихэвчлэн ярьдаг. Унтлагын энэхүү өвөрмөц хэв маяг нь таны санаанд оромгүй байдлаар таны эрүүл мэндэд хэрхэн тустай болохыг эндээс үзнэ үү.

1. Хоол боловсруулалтыг сайжруулна
Дэлгэрэнгүй: Ходоод, нойр булчирхай нь байгалийн зүүн талд байрладаг. Зүүн талдаа унтах нь хоол боловсруулалтыг сайжруулдаг тул таталцлын нөлөөгөөр өгсөж буй бүдүүн гэдсэнд хүнсний хог хаягдлын шилжилт хөдөлгөөнийг хөнгөвчлөх боломжтой. Үүнээс гадна нойр булчирхайн ферментийг амархан, үр дүнтэй ялгаруулах боломжийг олгодог.

2. Зүрхний эрүүл мэндийг сайжруулна
Дэлгэрэнгүй: Зүүн талд унтах нь зүрхний цусны эргэлтийг сайжруулдаг гэж үздэг. Энэ нь ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд ашигтай байдаг. Онолоор бол энэ байрлал нь хүчилтөрөгчгүйжүүлсэн цусыг зүрхэнд хүргэдэг том венийн хөндийн судсанд дарамт учруулахгүй бөгөөд амрах үед зүрхний үйл ажиллагааг оновчтой болгодог.

3. Нурууны өвдөлтийг намдаана
Дэлгэрэнгүй: Архаг нурууны өвдөлттэй хүмүүст зүүн талаараа унтах нь нурууны даралтыг бууруулдаг. Энэ нь унтах үедээ эрүүл байр сууриа хадгалах, тав тухгүй байдлыг мэдрэх магадлалыг бууруулж, шөнө илүү тайван байлгахад тохиромжтой байрлал юм.

4. Зүрхний шарх, хүчиллэгийг багасгана
Дэлгэрэнгүй: судалгаагаар зүүн талд хэвтэх нь хүчиллэг рефлюксийн шинж тэмдгийг бууруулдаг болохыг тогтоожээ. Учир нь энэ байрлал нь ходоодны хүчлийг улаан хоолой руу буцаан урсахаас сэргийлж, GERD эсвэл заримдаа зүрхний шархтай хүмүүст унтахын тулд ашигтай байрлал болдог.

5. Лимфийн урсацыг сайжруулна
Дэлгэрэнгүй: анагаах ухааны дагуу зүүн талаараа унтах нь таны бие тунгалгийн шингэн болон хог хаягдлыг тунгалгийн булчирхайгаар илүү сайн шүүх боломжийг олгодог. Учир нь биеийн зүүн тал нь давамгайлсан лимфийн тал юм. Лимфийн урсацыг сайжруулах нь дархлааны системийг бэхжүүлж, эрүүл мэндийг сайжруулахад хүргэдэг.

6. Тархины эрүүл мэндийг сайжруулна
Дэлгэрэнгүй: Зүүн талаараа унтах нь тархины хог хаягдлыг цэвэрлэх үйл явцад тустай. Тархинаас хог хаягдлыг зайлуулах үүрэгтэй глимфийн систем унтах үед илүү идэвхтэй байдаг. Зарим судалгаагаар хажуугаар нь унтах нь энэ үйл явцыг сайжруулж, мэдрэлийн өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулдаг болохыг харуулж байна.

7. Эрүүл жирэмслэлтийг дэмжинэ
Дэлгэрэнгүй: Жирэмсэн эмэгтэйн хувьд ихэвчлэн зүүн талаараа унтахыг зөвлөдөг. Энэ байрлал нь умайг элгэнд дарахаас сэргийлж, умай, бөөр, ургийн цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн нялх хүүхдэд шим тэжээлийн оновчтой урсгалд хувь нэмэр оруулна гэж үздэг.

8. Хурхирах, нойр хулжилтыг намдаана
Дэлгэрэнгүй: Зүүн талаараа унтах нь хэл, хоолойгоо төвийг сахисан байрлалд байлгаж, амьсгалын замын бөглөрөл үүсэх эрсдлийг бууруулдаг. Энэ нь ялангуяа хурхирдаг эсвэл нойрны апноэ өвчтэй хүмүүст ашигтай байдаг тул унтах үед амьсгалыг жигд болгодог.

Эдгээр ашиг тус нь зүүн талаараа унтах нь таны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө гэдгийг харуулж байгаа ч тайтгарал нь чухал гэдгийг анхаарах нь чухал юм. Хүн бүр энэ байрлалыг эвтэйхэн гэж боддоггүй бөгөөд таны биеийг сонсох нь үргэлж хамгийн сайн арга юм. Хэрэв та унтах зуршилдаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа бол эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөх нь ашигтай байх болно. #хуулбар

Хөгширсөн хойноо хийгээгүйдээ харамсах 10 зүйл 🙏1. Боломж гарсан дээр нь хүссэн газруудаараа аялж байгаагүйдээ2. Хайргүй...
14/04/2024

Хөгширсөн хойноо хийгээгүйдээ харамсах 10 зүйл 🙏

1. Боломж гарсан дээр нь хүссэн газруудаараа аялж байгаагүйдээ
2. Хайргүй хүний хажууд хэт удсандаа, эсвэл эртхэн салж чадаагүйдээ
3. Бусад хүмүүс өөрийн тань талаар юу гэж боддогт хэт анхаарч, маш их ач холбогдол өгч түүнд шаналдаг байсандаа
4. "Би чамд хайртай" гэж хэлэхээсээ айдаг байсандаа
5. Хэт их ажиллаж амьдралын сайхан мөчүүдийг ажлаар солин өнгөрүүлж байсандаа

6. Хүүхдүүдээ бага байхад нь хамт их тоглоогүйдээ
7. Аав ээжийгээ амьд сэрүүн дээр нь сэтгэл санаагаар ойр дотно байж, ний нуугүй ярилцаж, их сонсож, их харилцаж, сайн ойлголцож байгаагүйдээ
8. Эрсдэлтэй алхмыг зоригтой хийж, хүссэн ажлаа эхлүүлж хийж байгаагүйдээ
9. Дургүй хүмүүстэй, үзэн яддаг ажлаасаа эртхэн гарч байгаагүйдээ
10. Өөрийнхөө ХӨӨРХӨН, ГОЁ САЙХНЫГ мэдэрч талархаж, үнэлж байгаагүйдээ!!!

ХҮССЭНЭЭРЭЭ АМЬДАР, ХҮССЭНЭЭ ХИЙ, ААВ ЭЭЖИЙГЭЭ ХАЙРЛА, МӨРӨӨДЛИЙН АЖЛАА ХИЙ, ГЭР БҮЛДЭЭ ИХ ЦАГ ЗАРЦУУЛ!

АМЬДРАЛ ГАНЦХАН! 🙌

УРАГШАА ЗАЛУУС МИНЬ! 🙋‍♂️

30-с дээш насны хүмүүстэй нэг их муудалцаад дэмий дээ. Тэд өөр аргаар өсцгөөсөн байдаг. Гэрийнхэн нь 2 нас хүртэл нь л х...
14/04/2024

30-с дээш насны хүмүүстэй нэг их муудалцаад дэмий дээ. Тэд өөр аргаар өсцгөөсөн байдаг. Гэрийнхэн нь 2 нас хүртэл нь л хардаг байсан ба 5-тайдаа гэрийн түлхүүрээ авч, 7 настайгаасаа бие дааж, хоол хийж сурдаг байсан.

Үндсэндээ 9 настайгаасаа биеэ даачихсан. Амралтаар өглөө гэрээсээ гарч, Үдшийн бүрийгээр л орж ирэх ба арьсны шалбархай, хамраас цус гарах үед хэрхэн тогтоох талаар дор хаяж 10 янзын арга мэддэг, хүүхэд насныхаа 4-ний 3-ыг ганцаараа өнгөрүүлсэн хамгийн сүүлийн яаж ч магадгүй үеийнхэн…💯💪🏻

ХӨГШРӨЛТИЙГ СААРУУЛАХ АРГУУД:1. Унадаг дугуйтай бол.2. Хүнд дурла. Хүний биеийг хүнд таалагдах хүсэл шиг цэгцтэй болгодо...
13/04/2024

ХӨГШРӨЛТИЙГ СААРУУЛАХ АРГУУД:

1. Унадаг дугуйтай бол.

2. Хүнд дурла. Хүний биеийг хүнд таалагдах хүсэл шиг цэгцтэй болгодог зүйл үгүй...

3. Жингээ хас. Нас ахихын хэрээр хүн хоёр сонголттой нүүр тулдаг нь нүүр царай эсвэл бие. Биеийг формд нь бариад байж болдог бол нүүр царайг гоо сайхны бүтээгдэхүүн эсвэл хагалгаагүйгээр толигор сайхнаар нь хадгалах боломжгүй.

4. Орой 19 цагаас хойш хоол битгий идэж бай.

5. Хэнд ч битгий атаархаж бай.

6. Хоногт дор хаяж 8 цаг унтаж бай. (13-р заалтаас бусад тохиолдолд).

7. Мөнгийг чөлөөтэй зарцуулж бай. Мөнгө хураана гэдэг хөгшрөлтийн шинж тэмдгүүдийн нэг...

8. Жилд дор хаяж хоёр удаа амралтанд явж бай.

9. Аливаад сониуч бай. Зөвхөн өөрийгөө сонирхдог хүн явж явж өвчнийхөө тухай л ярьдаг болчихдог.

10. Жижиг зүйлсэд баярлаж сур. Жишээ нь, тэнгэр цэлмэг байгаад, голт бор цэцэглэсэнд эсвэл үдшийн бүрийд шувуу жиргэж байгаад...

11. Тансаг байдал болон тав тухыг аз жаргалтай бүү эндүүр.

12. “Би айгаад байна” гэж битгий хэлж бай.

13. Шөнө оройн цагаар хаа нэг тийш явах боломж гарвал чөлөөтэй явж бай. Амьдралаа “унтаж” үрснээс ажлаа унтаж тасалсан нь дээр...

14. Өгөөмөр бай.

15. Хуйвалдааны онолд битгий итгэж бай. Ихэнх нь ташаа байдаг юм.

16. Аливаад хөнгөн хандаж бай. Хэт удаан эргэцүүлэх гэсний хэрэггүй. Шууд л ямар нэгэн зүйл хийж бай. “Хамгийн гол нь тулааныг эхлүүлэх явдал. Тэгж байтал харагдана биз...” гэж Наполеон хэлдэг байсан. Түүний амьдрал сайнаар дуусаагүй нь үнэн ч маш хурц тод байсан юм шүү!

17. Шувуу адил байж зөвхөн өнөөдрөөрөө л амьдарч сур.

18. Битгий бөхийж бай.

19. Наснаасаа залуу харагдах гэж бүү хичээ... Инээдтэй харагдахын нэмэр. Өөрийнхөө насанд л сайхан харагдаж яв.

20. Амьдралдаа битгий гомдоллож бай. Ямар ч асуудлаар...

- Николай Усков
Орчуулсан: Өлзийбатын Уянга

МЭДҮҮШТЭЙ🇲🇳МОНГОЛЧУУДЫН  ИДЭЭ УНДАА-13Нэг: ИДЭЭ НЬ.Хавар-   Шар идээЗун-         Цагаан идээНамар-   Ногоон идээӨвөл-   ...
11/04/2024

МЭДҮҮШТЭЙ🇲🇳
МОНГОЛЧУУДЫН ИДЭЭ УНДАА-13

Нэг: ИДЭЭ НЬ.

Хавар- Шар идээ
Зун- Цагаан идээ
Намар- Ногоон идээ
Өвөл- Улаан идээг хүртэнэ
Хар идээ гэж байдаг.

ШАР ИДЭЭ

Хавар цагт идэх хамгийн зохистой идээ нь ШАР ИДЭЭ.

Шар идээ нь хүйтэн халууныг тэнцүүлэх бүлээн чанартай идээ байх ёстой.

Шар идээ нь малаас гарах гол бүтээгдэхүүн
-Шар тос
-Цагаан тос
-Ээзгий
-Бяслаг
-Өрөм
-Уураг байхаас гадна
-Шар будаатай цай
-Шар тостой цай
-Хайлмаг
-Арвайн гурил
Хоног шар будаа
Дээр нэр дурдсан Шар идээг ХАР, УЛААН ИДЭЭ-тэй хавсруулан хэрэглэнэ.

ШАР ИДЭЭ нь шингэц сайтайгаас гадна,
ходоодны галын илчийг сэлбэж биеийн илчийг үүсгэдэг учир хаврын хавсрага,салхи, жаврыг давахад хэрэглэнэ.

ЦАГААН ИДЭЭ

Зуны цагт ЦАГААН ИДЭЭ- г өргөн хэрэглэнэ.
--Сүү
-Хурууд,ааруул
-Бяслаг
-Өрөм
-Зөөхий
-Айраг
-Тараг
Сүү, сүүн гаралтай идээ ундааг монголчууд үеийн үед эрүүл энх, урт наслахын уг сурвалж хэмээн үзэж хүнсэндээ түлхүү хэрэглэхийг эрхэмлэн хичээж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж,анагаах увидсыг нь танин мэдэж хэрэглэж ирсэн түүхтэй.

НОГООН ИДЭЭ

Намрын улиралд бүх үр жимс,тариа ногоо боловсордог.
Намар цагт НОГООН ИДЭЭ- г голлон хүнсэндээ хэрэглэнэ.
НОГООН ИДЭЭ -г дотор нь 2 үндсэн хэсэгт хуваана.
1.Хүнсний таримал ногоо
2.Байгалийн жимс жимсгэнэ.

УЛААН ИДЭЭ.

Өвөл цагт УЛААН ИДЭЭ-голлон хэрэглэнэ.
УЛААН ИДЭЭ нь
1.Малын мах: Хонь,үхэр, адууны мах зонхилно.
2.Ангийн мах/ ,араатны мах/:зээр, гөрөөс , буга, тарвага, янгир, хээрийн гахай зэргийн махыг голлон хэрэглэнэ.

УЛААН ИДЭЭ-ний охь нь: хонины мах, хонины шөл болно.

УЛААН ИДЭЭ-г ХАР ИДЭЭ-тэй хамт хэрэглэдэг.

ХАР ИДЭЭ

ХАР ИДЭЭ -нд сайн чанарын архи орно.
Сайн чанарын архи гэдэг нь
1.Саалийн архи/шимийн архи/
2.Хар архи.Хар архийг амуу будааг нэрж 60 градусын усны хольцгүйгүй цэврээр гаргана.
3.Үзмийн архи

Бүх архины түрүү нь"Саалийн буюу шимийн архи болно.
Архийг тунгий нь тааруулж тохирсон улиралд нь зөв хэрэглэвэл тусаа өгнө.
Буруу хэрэглэж,хэтрүүлбэл хор болно.

Дэлгүүрт зарагддаг шилтэй архи энд огт хамаарахгүй болохыг сануулъя!.

Хоёр: УНДАА

Монголчуудын идээ ундаанаас,ундааны зүйл нь: 1.УС
2.СҮҮ
3.АРХИ
4.ЦАЙ.
Сүүг цай сүлэх,хүүхдийг тэжээх,биеийг сувилах,эмчлэх чиглэлээр хэрэглэхээс бус
монголчууд цул дангаар нь ууж хэрэглэж дадаагүй.

УНДАА-г улиралдаа тохируулан хэрэглэнэ.
Хавар- шөл
Зун- цай
Намар- буцалгаад хөргөсөн ус
өвөл - архийг тус тус тухайн улиралдаа түлхүү хэрэглэнэ.

Зарим эх сурвалжийг Ш Болд "Монголчуудын эрүүл амьдрах ухаан"номоос авав.
Хүний их эмч Г.Мядагмаа.
Хуулбар

#ИХ МОНГОЛЫН ХУТАГТ ХУВИЛГААД САН #

Толгойны өвдөлтөө мэдээд аваарай🥰
09/04/2024

Толгойны өвдөлтөө мэдээд аваарай🥰

ТУНГАЛАГИЙН ТОГТОЛЦООХүний биенд эсүүдийн хоорондох зай нь элдэв бохирдол, эс эрхтэний ялгадас, хорт бодис, эмгэг бичил ...
08/04/2024

ТУНГАЛАГИЙН ТОГТОЛЦОО
Хүний биенд эсүүдийн хоорондох зай нь элдэв бохирдол, эс эрхтэний ялгадас, хорт бодис, эмгэг бичил биетүүдээр дүүрдэг. Үүнийг байнга цэвэрлэж зайлуулж устгаж байдаг тунгалагийн тогтолцоог байгалаас бидэнд заяажээ. Нэг ёсны бохир цэвэрлэх систем юм.
Тунгалагийн тогтолцоо:
• БОДИСЫН СОЛИЛЦООГ дэмжих үүрэг: эд завсрын шингэнийг цуглуулан авч, цусны эргэлтэнд буцаан оруулах үүрэгтэй
• ШҮҮХ, ЦЭВЭРЛЭХ үүрэг: Вений судасруу хүргэх замдаа аливаа бохирдол, хорыг шүүж устгаад гадагшлуулах үүрэгтэй. Шүлс, нус, хөлс, ялгадасаар гадагшилна.
• Тунгалагийн шингэний элементүүдийг бий болгоно.
• ХАМГААЛАХ ҮҮРЭГ: Энд хүний бие махбодийн хамгаалах алба гэгдэх лейкоцит, микрофагууд оршдог. Гаднаас орж ирсэн бактери, хорт зүйлүүдийг тэд устгах, халдвар, хорт бодис тархахаас хамгаалах үүрэгтэй.
• БИЕИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ, дархлааны эсүүд энд үйл ажиллагаагаа явуулдаг.
Тунгалагийн тогтолцооны тухай чухал ойлголт:
• Цуснаас 3 дахин их. Биеийн шингэний 70%-г тунгалагийн шингэн эзлэнэ.
• Биенд цугларсан хорын 80% нь энд хуримтлагддаг
• Тунгалагийн шингэн нь биеийн бүх шингэний суурь болдог, нулимс, шүлс, хөлс гэх мэт
• Зөвхөн нэг тийшээ чиглүүлдэг хавхлагуудын тусламжтайгаар доороос дээшээ, гаднаасаа дотогшоо урсана
• Өөрийн гэсэн шахдаг механизм байхгүй, өрц болон хажуугийн булчингуудаар шахагддаг
• Урсгалын хурд удаан, хөлийн хуруунаас толгой хүртэл хүрэхэд 3 сар болно.
Тунгалгийн тогтолцоо нь дор дурдсан хэсгүүдээс бүтнэ. Үүнд:
1. ТУНГАЛАГИЙН ЗАНГИЛААНУУД буюу тунгалагийн булчирхайнууд /биенд 450ш байдаг/: Үүнийг Гаалийн албатай зүйрлэж болно. Энд бактери, вирус, хортой бодис, эс эрхтний ялгадсыг цааш нь нэвтрүүлэхгүй шүүж, түүнийг устгаж , биенээс гаргаж гадагшлуулна Тунгалгийн булчирхайд асар их хэмжээний инестин агуулагдаж байдаг. Харин интестин нь биеийн дархлааг сайжруулан, хүний биед агууллагддаг ашигтай нэгдлүүдийг ашиггүй нэгдлүүдээс зааглан, хөгшрөлтөөс сэргийлдэг байна.
Зангилаа ихээр байдаг эрхтэнгүүд:
• Бэлэг эрхтэн
• Бүдүүн гэдэс
• Хөлсний булчирхай
• Дэлүү
• Сэрвээ булчирхай
• Хамар
• Амны хөндий
• Нүд
• Уушиг
• Толгой
2. ТУНГАЛАГИЙН СУВГУУД: Энэ нь эд, эрхтэнээс тунгалагийн шингэнийг маш нарийн хялгасан сувгаар нийлүүлж аваад арай том сувгуудаар дамжуулж венийн цусанд нийлүүлэх сувган тогтолцоо юм.
3. ТУНГАЛАГИЙН ШИНГЭН, лимфа/ лат.
Тунгалагийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдах маш олон шалтгаан бий:
• ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДАЛ
Тунгалагийн тогтолцоо нь цэвэрлэх чадвартай, тэгэх ч үүрэгтэй, гэхдээ хөдөлгөөнгүй болчихоороо өтгөрснөөр янз бүрийн хорт бодис овоорон, бичил биетүүд үржиж өвчин эмгэг үүснэ. Хавдрын эх энд үүсдэг гэдэг.
• Буруу амьсгал. Хөдөлгөөн багатай хүн хэвлийгээр биш цээжээрээ хурдан амьсгалдаг, ялангуя эмэгтэйчүүд
• БУРУУ ХООЛЛОЛТ
• СТРЕСС
• Тэжээллэг бодисын дутагдал
• Агаар хөрс хортой орчин
• Эмийн эмчилгээ
Тунгалгийн тогтолцоогоо цэвэрлэх болсон гэдгийг батлах шинж тэмдэгүүд:
• Булчирхайнууд томрох
• Нус, цэр, ялгадас ихээр гарах
o Тунгалгийн тогтолцоо бохирдохоор Кандида мөөгөнцөөр ихээр үрждэг, түүнийг арилгах маш хэцүү.
• Хоол боловсруулалт хямрах, гэдэс дүүрэх
• Толгойн байнгын өвдөлт
• Байнга нойр хүрэх
• Байнга хамар битүүрэх, ханиад томуу ойрхон ойрхон хүрэх
• Илүүдэл жин
• Архаг ядаргаа
• Үе мөчний үрэвсэл
o Гол үүсгэгч стрептокок
• Арьсны өвчин /харшил, псориоз, дерматит, диатез, арьсны ургацууд/
o Тунгалгын зангилаа, булчирхайнууд бөглөрөөд шууд арьсаар гарч эхлэхээр тэгнэ.
o Энэ үед мөөгөнцөр үүсэж хүндрүүлдэг
Тунгалгийн тогтолцоог идэвхжүүлж цэвэршүүлэх Аюрвед болон Альтернатив эмчилгээний аргуудыг танилцуулья.
Эдгээр нь хорыг биеэс зайлуулж тунгалгийн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн явуулахад тусална.
1. Хөдөлгөөний идэвхи: Бидний биед цуснаас 3 дахин их хэмжээний тунгалгийн шингэн бий. Цус хангамжийн системд зүрхний тусламжтайгаар шахалт явагдаж байдаг бол энд шахах эрхтэн байдаггүй. Тиймээс тунгалагийн тогтолцоонд шаардлагатай хамгийн эхний зүйл бол тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр урсгалыг нь сайжруулж бөглөрөл үүсгэхгүй байх юм.
• Эрчимтэй хөдөлгөөнтэй, хөлс гаргах дасгал тогтмол хийж байх. Хөлсөөр асар ир бохирдол гардаг гэдгийг бүгд мэдэж байгаа.
• Сунгалтын дасгал, Йогийн дасгал: тунгалагийн урсгалыг сайжруулна.
• Тунгалагийн тогтолцоонд нөлөөлөх бас нэг сайн дасгал бол жижиг батут дээр үсрэх юм.
2. Амьсгалын дасгал:
• Хэвлийн гүнзгий амьсгал. Хэвлийгээр амьсгал авснаар өрц хөдөлгөөнд орж шахуургын үйл явц өрнөж тунгалагийн тогтолцоог дэмжинэ. Ингэснээр хорт бодисыг зөөвөрлөхөд туслана.
3. Зөв хооллолт, хоолны дэглэм: Мацаг (тааруулах чухал) пребиотик, пробиотик. Бургэр, тахиа, хагас бэлэн өүтээгдэхүүнүүдээс татгалзах.
4. Шингэн уух (ус монгол хүнд гай болдог шүү): Өөртөө тааруулж үдээс өмнөдөө цай сайн ууна, үдээс хойшдоо багасгаад унтахаас өмнө өол бүр үгүй.
5. Тосон цэвэрлэгээ: усанд уусдаггүй бодисууд биенд агуулагдаж байдаг учир үүнийг эмчилгээний тос уух ба тосолгоогоор цэвэрлэнэ. /Йогийн панчакарма/
6. Саун ба Усан массаж: Тунгалгийн тогтолцоог хоргүйжүүлэх хамгийн хялбар аргуудын нэг бол саун болон усан иллэг юм. Ингэснээр тунгалагийн шингэний эргэлтийг нэмэгдүүлэх ба илүүдэл шингэн, өөх, хорыг эсээс зайлуулна (бас л хэмжээ чухал).
7. Биеийн массаж: сайн боловч буруу хийвэл тунгалагийн суваг, хавхлагуудыг гэмтээх аюултай.
8. Халуун, хүйтэн шүршүүр: Цусны судас халуун усны нөлөөгөөр өргөсдөг харин хүйтэн усанд судас агшдаг. Биед агуулагдах шингэнүүд нь ийм нөлөөнд удаан хугацаагаар байснаар “шахуургын” үйлчилгээ үзүүлнэ. Жирэмсэн болон зүрх судасны өвчтэй хүмүүст энэ эмчилгээг хийж болохгүй.
9. Хуурай цэвэрлэгээ: 10 минутын турш биеийн сойзны тусламжтай тойрог хөдөлгөөн хийж биеэ угааж цэвэрлээрэй.
10. Тунгалагийн урсгалд нөлөөлдөг хүнс хэрэглээ: Чанасан толгой шийр, шөрмөс гэх мэт.

Эмчилгээ
• Тунгалагийн шингэний урсгалыг эрчимжүүлэх. /ЧИХЭР ӨВС/, Анхаарах зүйл өмнө нь элэг, цөс цэвэрлэсэн байх
• Хор тайлах. /Идэвхжүүлсэн нүүрс, Энтеросгель/
• Витамин, эрдэс /ЙОД/
Тунгалагийн тогтолцоонд муугаар нөлөөлдөг зүйлс:
• Хөдөлгөөний дутагдал
• Сахар, сахар агуулсан хүнс, цагаан гурил, боловсруулсан тос,
• Амьтны гаралтай өөх тос, мах, сүү сүүн бүтээгдэхүүний хэтрүүлэн хэрэглэх
• Цай, кофе, хийжуулсан ундаа
• Бариу хувцас: Бариу хувцас өмссөнөөр тунгалагийн тогтолцооны эргэлтэнд муугаар нөлөөлнө. Учир нь бариу хувцас тунгалагийн урсгалыг саатуулж хорт бодис хуримтлагдахад хүргэдэг.

Хуулав

Address

Ulaanbaatar
976

Telephone

+97699168285

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Зөвлөгөө Мэдээлэл 1 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All