Ubn.mn

Ubn.mn Үндэсний тэргүүлэгч сайт

01/11/2022
28/10/2022

“ЭТТ“ ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга Б.О-гийн хамаарал бүхий этгээдийн гэрээс их хэмжээний мөнгө хурааж, автомашиныг нь битүүмжилжээ

https://ubn.mn/p/33545

“Эрдэнэс тавантолгой” ХК дахь шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Өчигдөр АТГ-аас тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн албан өрөө болон зарим ажилтны өрөөнд нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн.

Эрэгтэй хүүхэдтэй ээжийн баримтлах 9 дүрэм:1. Хэзээ ч хүүгээ дооглож бүү инээЭрэгтэй хүний хувьд эмэгтэй хүн дооглож инэ...
24/10/2022

Эрэгтэй хүүхэдтэй ээжийн баримтлах 9 дүрэм:

1. Хэзээ ч хүүгээ дооглож бүү инээ

Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүн дооглож инээнэ гэдэг бол сэтгэлзүйн том цохилт бөгөөд ээж нь дооглож инээнэ гэдэг бол бүр ч том цохилт. Хүү чинь өмдөө буруу харуулаад өмссөнд юм уу, хазгар нохой зурсан болон хажуугийн ширээний охинд хайртайгаа илэрхийлсэн зэрэг ямар нэг тодорхой зүйлд дооглож инээх нь буруу юм. Таны тэр доогтой инээдийг хүү чинь насан туршдаа санах болно. Хамгийн гол нь хэзээ ч мартахгүй.

2. Асуулт болгонд нь заавал хариул

Хэдэн настай байх нь хамаагүй. Бас ямар ч “том болохоор чинь”, “хүүхдэд хамаагүй” мэтийн хариулт байж болохгүй. Заавал хариул. Хэрвээ хариулж мэдэхгүй бол тэрийгээ л хэл. Дараа нь мэдсэн хойноо хариуг нь хэл. Ичиж зовохоор юм байвал яах вэ? Сайн л биз. Танд бас нэг дутагдал байгааг та мэдэх болно. Ичиж зовох нь таны нэг дутагдал мөн биз? Үүнийгээ хүүхдэд бүү халдварлуул. Асуусан асуулт чинь шууд хариулахад хүнд юм байна гээд бодох цаг гуй. Хүүхэд танд хангалттай цаг дуртай өгнө.

3. Шийдвэр гаргахдаа хүүгээсээ зөвлөгөө хүс

Таны шийдэх гэж сар жилээр зовсон асуудалд чинь хүүхэд заримдаа ямар амархан, ямар зөв шийдвэр олдог гэж бодно? Ямар ч сэдвээр тэр шүү. Манайх ямар байртай болбол сайхан бэ? гэдгээс эхлээд би яагаад үргэлж хэн нэгэнтэй муудалцаад байнаа ч юм уу, би юу буруу хийгээд байна? гэх зэрэг бүх төрлийн асуудалд тэр шүү. Ингэснээр хүүхдэд маань эр хүний мөн чанар сууж эхлэх ба удалгүй таны түшиг тулгуур болох болно. Харин та үргэлж түүнд итгэж байгаагаа, хүндэлж байдгаа харуулах хэрэгтэй.

4. “Би чамд хэлээ биз дээ” гэдэг үгийг март

Та урьд нь хэлсэн байгаад хүүхэд чинь мартсан байлаа ч энэ “дууг дуулах” хэрэггүй. Үүрд март. Та хүүхэдтэй юугаар ч өрсөлдөх хэрэггүй бөгөөд “би чамд хэлээ биз дээ” бол яах аргагүй ээж нь ялалтандаа баярлаж байгаа өрсөлдөөн юм. Таны зөв байсан байлаа ч чимээгүй л баярла. Цаадах чинь аяндаа ойлгоно.

5. Магт, хөөргө Энийг ингэсэн бол… мэтийн дэмий үггүйгээр хүүхдээ магт.

Зүгээр л “ямар мундаг юм бэ”. Таны хүүхэд ч мундаг байх болно. Том болоод харин “энийг ингэсэн бол”-ыг өөрөө харна.

6. Мөрөөдлийг нь дэмж

“Усан доорх археологич болмоор байна” – Зөв. Энэ сэдвээр ном авч өг. Дараа нь “уран зураач болмоор” болно. Бас л зөв. Дахиад л ном авч өгнө. “Инженер болмоор” үед ч ялгаагүй. Зарчим тодорхой биз? Хүүхэд чинь 20-иод насандаа л жинхэнэ шийдвэрээ гаргана, тэр болтол мөрөөдөл болгоныг дэмжих хэрэгтэй.

7. Хүүхэд уйлж байхад… Уйлж байна гэдэг болохгүй юм болжээ гэсэн үг.

Бидний хувьд хамгийн жижигхэн (цэцэрлэгт нь дуртай хоолыг нь биш өөр хоол өгч л дээ) зүйл боловч тэдний хувьд асар том явдал. Учир нь хүүхдийн ертөнц маань одоогоор жижигхэн учир дургүй хоол нь тэр ертөнцөд том хэвээрээ байсаар байх болно. Хэрвээ уйлж байвал тайвшруул. Хэдэн настай байсан ч хамаагүй. Заавал тайвшруул. Энэ бол та хоёр ирээдүйн бие биеэ ойлголцох суурь, хууль болох ёстой ба хүүхэд ганцаараа уйлж суух ёсгүй. Хэзээ ч тэр.

8. Битгий үглэ
Энд элдэв тайлбар хэрэггүй бизээ.

9. Үргэлж түүний талд ор

Зөвхөн үгээр ч биш үйл хэргээрээ ч түүний талд бай. Битгий багштай нийлж түүнийг буруутга, гэр бүлийн болон бусад нөхөдтэй санаа нэгтэй байсных нь төлөө бүү загна. Хүмүүсийн хажууд үргэлж түүний зөв байх ёстой. Ийм л байж чадвал таны хүү танд хамгийн нандин чухал нууцаа ч хуваалцах болно. Яагаад гэвэл тэр таныг “Юу асуугаад байгаа юм бэ?”, “ Ичддэгүй юм уу” мэтийн хашгираа гуагачаан болохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх учраас тэр шүү. Өөрөөр хэлбэл тэр танд итгэж байгаа учраас. Үр хүүхдийнх нь итгэл гэдэг ээж хүний мөрөөдөл биш гэж үү? Үүнийг дээрх замаар л олж болно шүү.

21/10/2022
08/10/2022

Цэнд-Очирын Цогтбаатар "ТАШКЕНТ-2022" ДАШТ-ээс алтан медаль хүртэж, ДЭЛХИЙН АВАРГА боллоо 🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
Tsend-Ochir Tsogtbaatar

Ц.Цогтбаатар хэдхэн мөчийн өмнө хүчтэй өрсөлдөгч болох дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Японы жүдоч Cоичи Хашимото нэмэлт цагт яллаа.

Ингэснээр тэрбээр, олимп болон дэлхийн хос медальтан болж байна.

Ц.Цогтбаатартаа баяр хүргэе 👏👏👏

https://ubn.mn/p/32744

12/09/2022
28/08/2022
21/08/2022

🥦🍅🥒🌽🥕🌶🧅

НОГОО ХӨЛДӨӨЖ ХАДГАЛАХ АРГА

🍠 Хүрэн манжин: бүхлээр нь чанаад, хөргөөд, хальслаад, цагриглан хэрчээд уутанд хийж амсрыг нь наагаад хөлдөөнө.
🥦 Брокли: цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
🥕 Лууван: арилгаад угаагаад хэрчээд хөлдөөнө.
🥬 Цагаан цэцэгт байцаа: мөн брокли шиг цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
🌽 Эрдэнэ шиш: эрдэнэ шишээ хальслаад утаснуудыг авч хаяаад үрнүүдийг тойруулан зүсч аваад уутанд хийн хөлдөөж хадгална.
🥗 Сонгино: арилгаад хэрчээд уутлаад хөлдөөнө.
🌶 Чинжүү: дээд хэсгийг аваад үрийг ухаж гаргаад савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө.
🎃 Хулуу: хатуу гадаргын хальсыг төмс ногоо арилгагчаар арилгаад үртэй хэсгийг ухаж хаяад жижиглэн хэрчиж зууханд эсвэл жигнэж болгоод хөргөөд нухашлаад уутлан хөлдөөнө.
🌱 Бууцай: угаагаад хатаагаад уутлан хөлдөөнө.
🎃 Хулуу: жижгэвтэр хулуу сонгож аваад угаагаад дээд доод хэсгийг авч хаяад савхан хэлбэртэй хэрчээд хөлдөөнө.
🌰 Бор самар: самраа угаагаад хатаахгүйгээр уутлаад хөлдөөнө. Идэх үедээ цахилгаан зууханд жаахан халааж гэсгээхэд шинээрээ байдаг.
Зөв бэлдээд, агаар оруулахгүй вакум орчин үүсгэн уутлаад байнгын хөлдүү байдалтай хадгалж чадвал ихэнх ногоог 8-10 сар хадгалж болно. Хөлдөөсөн ногоонуудаа нэг удаа хэрэглэхээр савлаж хадгалаад хөлдүү чигээр нь (гэсгээлгүйгээр) хоолондоо хийж хэрэглэнэ . 😋😋😋

copy

11/08/2022

ШУУД: KFC-ийн Парти багцнаас хордлого авсан гэх иргэнээс тодруулж байна

11/08/2022
07/08/2022

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

01/08/2022

Хээрийн сургуулилтад оролцож буй оросын техник Баянхонгорт эвдэрчээ.

Он гарснаас хойш 17 том хүн, долоон хүүхэд усанд эндэж амь насаа алджээhttps://ubn.mn/p/29965Нийслэлийн удирдах ажилтны ...
01/08/2022

Он гарснаас хойш 17 том хүн, долоон хүүхэд усанд эндэж амь насаа алджээ

https://ubn.mn/p/29965
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх, гамшгаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан тэргүүн дэд дарга Д.Мөнхсайхан нийслэлийн удирдах ажилтнуудад дараах мэдээллийг өглөө.

Жимс түүхээр гараад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээhttps://ubn.mn/p/29964Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт ...
01/08/2022

Жимс түүхээр гараад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

https://ubn.mn/p/29964
Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт “Дулаанхан" ууланд өнгөрөгч долдугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн орчимд гурван том хүн, нэг хүүхэд жимс түүхээр гараад нэг хүн нь бусдаасаа төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг долдугаар сарын 30-ны өдрийн 17:10 цагт /17:30 цагт/ бүртгэгджээ.

Г.Өлзийт: Сайхан охины минь амийг хөнөөсөн хэргийг хаачихлаа. Аргаа бараад УЕП-т гомдол гаргалааhttps://ubn.mn/p/28531Өв...
15/06/2022

Г.Өлзийт: Сайхан охины минь амийг хөнөөсөн хэргийг хаачихлаа. Аргаа бараад УЕП-т гомдол гаргалаа
https://ubn.mn/p/28531
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч О -ийн амь насыг хохироосон хэрэг 2021 оны аравдугаар сард гарсан билээ.

Ч.Өнөрбаяр: Улс төрчид төрийн өмчит компаниудыг өөрсдийнхөө саалийн үнээ шиг ашиглаж ирсэнhttps://ubn.mn/p/28349Ардчилса...
09/06/2022

Ч.Өнөрбаяр: Улс төрчид төрийн өмчит компаниудыг өөрсдийнхөө саалийн үнээ шиг ашиглаж ирсэн

https://ubn.mn/p/28349
Ардчилсан нам 4/11 ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

27/05/2022

Даалгавраа хийгээгүй сурагчдаа багш нь ЗОДЖЭЭ ❗️❗️❗️

23/05/2022

"Хот" нэвтрүүлэг-Дугаар 10

Сүүлийн 24 цагт 46 хүнээс коронавируст халдвар илэрлээhttps://ubn.mn/p/27795Улаанбаатар хотын хэмжээнд 32 тохиолдол шинэ...
23/05/2022

Сүүлийн 24 цагт 46 хүнээс коронавируст халдвар илэрлээ

https://ubn.mn/p/27795
Улаанбаатар хотын хэмжээнд 32 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 14 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна

22/05/2022

51-тэй Үйеэ гавьяат. Зарим залуусаас хөнгөн шингэн шижигнэж байна🔥🔥🔥

ЗГ: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгожээЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин цир...
18/05/2022

ЗГ: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгожээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин циркийн урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ.

https://ubn.mn/p/27629

Охин маань төгөлдөр хуурч болох мөрөөдөлтэй, ирэх намар энгийн сургуульд сурахаар өдөр бүр ээжтэйгээ бэлтгэж, догдлон хү...
18/05/2022

Охин маань төгөлдөр хуурч болох мөрөөдөлтэй, ирэх намар энгийн сургуульд сурахаар өдөр бүр ээжтэйгээ бэлтгэж, догдлон хүлээж байгаа. Охиноо өвөр дээрээ суулгаад ч болов сургана даа гэж хичээж, зүтгэж байтал Энэтхэгийн Aakash эмнэлэгт “Ризотоми буюу нугасны мэдрэлийн ёзоор таслах” хагалгаанд орсноор дөрвөн мөчний чангарал нь арилж хөл дээрээ босох боломжтой боллоо. Сургуульдаа хоцрохгүйн тулд хагалгаандаа яаралтай явахаар зорьж байна. Гэсэн ч хагалгаа, 3 сар үргэлжлэх физик эмчилгээ, онгоцны тийз гээд эхний ээлжинд бидэнд 70 сая төгрөг шаардлагатай боллоо. Өгөөмөр, сайхан сэтгэлт та бүхнээсээ охиныг минь мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж, бидний хандивын аянд нэгдэхийг хүсч байна.
Айл гэр бүрт хүүхдийн эрүүл цовоо дуу хангинаж, аз жаргалтай инээд дүүрэн байх болтугай.
Mongol

Хандивын данс
ХААН банк 5021494986 /ээж М.Наранмандах/
Холбоо барих утас: 86882441

Барилгын ажлын үеэр краны сум  унажээ...Хөвсгөл аймаг‼️‼️‼️
17/05/2022

Барилгын ажлын үеэр краны сум унажээ...Хөвсгөл аймаг‼️‼️‼️

Ямар хөөрхөн хүүхэд вэ ❤️
17/05/2022

Ямар хөөрхөн хүүхэд вэ ❤️

17/05/2022

Багачууд хүүхдийн баяраа эгдүүтэй Жерри, үзэсгэлэнт Немо, “Эмоци“, “Мөрөөдлийн театр“-ынхантай өнгөрүүлэх боломжтой

Загвар өмсөгч Ж.Энэрэл МИАТ-ийн үйлчилгээг шүүмжилж, бухимдлаа илэрхийллээ ‼️‼️‼️‼️MIAT Mongolian Airlines үнэхээр миа ю...
16/05/2022

Загвар өмсөгч Ж.Энэрэл МИАТ-ийн үйлчилгээг шүүмжилж, бухимдлаа илэрхийллээ ‼️‼️‼️‼️

MIAT Mongolian Airlines үнэхээр миа юмаа.
4 сард Франкфуртаас УБ чиглэлд явахад ачааг маань үлдээгээд ирсэн байсны улмаас 4-5 хоног хүлээж байж өөрөө нисэх рүү бензинээрээ явсан.
Өнгөрсөн Хагассайнд УБ Франкфурт чиглэлд 11 цагийн нислэгэнд бүтээлэг асуухад өгөхгүй 4,5 цаг хөлдөж үхэх гэж байгаад хэд хэдэн удаа асуусны дараа бизнесс классаас авчирж өгсөн. Миний бие нэгэнт голд хүйтэн орчихсон тул нислэг дуустал дулаацахгүй явсаар байгаад буусан, тэгээд ханиад хүрсэн. 7хон хоног ажлын аялалаар явж байхад ингээд ханиадтай бие муу ажлаа муу хийхнээ!!

2 талдаа 4,7 сая төгрөг төлж байж билет авсан шүүдээ! Өөр өрсөлдөгч компанитай болоосой, арай дэндүү юм!!!

Энэ зургыг хараад дахиж хэн ч хогоо хаяхгүй гэдэгт найдаж байна.😍😍😍
16/05/2022

Энэ зургыг хараад дахиж хэн ч хогоо хаяхгүй гэдэгт найдаж байна.😍😍😍

Фэйсбүүк цахим орчинд Oyunchimeg Enkhbat гэсэн хаягаас “Хотон шувууны хошуу зарна” гэсэн зар мэдээлэл байршуулсныг  шалг...
16/05/2022

Фэйсбүүк цахим орчинд Oyunchimeg Enkhbat гэсэн хаягаас “Хотон шувууны хошуу зарна” гэсэн зар мэдээлэл байршуулсныг шалгахад Зар байршуулсан “Э” гэгч Монгол Улсын нутаг дэвсгэрт хотон шувууг хууль бусаар агнаагүй, Казакстан улсын иргэний тухайн улс орондоо олж авч хадгалж бгаа хошууг дамжуулан худалдахаар төлөвлөж, зар байршуулсан болохыг тогтоож, дээрх үйлдлийн эрхзүйн хариуцлагыг танилцуулан, хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй бх талаар ойлгуулж, цахим сүлжээнд байршуулсан зарыг устгуулсан бна.

Эх сурвалж: ЦЕГ

‼️‼️АЛГА БОЛСОН ТУЛ ХАЙЖ БАЙНА‼️‼️Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар хорооноос өнөөдөр /2022.05.16/ 17 цагийн ...
16/05/2022

‼️‼️АЛГА БОЛСОН ТУЛ ХАЙЖ БАЙНА‼️‼️

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар хорооноос өнөөдөр /2022.05.16/ 17 цагийн үед алга болсон. Алга болох үедээ цагаан цэнхэр өмд, үстэй ягаан хантаазтай, ягаан кеттэй, үсээ задгай тавьсан.

Харсан хүн байвал холбоо барина уу🙏🙏

Холбоо барих утас: 86562888 89089492 88993885

Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ 7 хоногийн мэнд хүргэе! 2014-2016 онд Та бүхэн С.Болормаа агсан ясны хорт хавдар өвч...
16/05/2022

Сайн байцгаана уу?
Та бүхэндээ шинэ 7 хоногийн мэнд хүргэе!
2014-2016 онд Та бүхэн С.Болормаа агсан ясны хорт хавдар өвчинтэйгөө тэмцэн АНУ-д эмчлүүлж олон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэж, ард түмнийхээ сэтгэлийн хүчээр гэрэлт хорвоод амьдрахын төлөө тэмцэж байсныг та бүхэн маань санаж байгаа байхаа. Тэрбээр амьдралынхаа сүүлийн цаг хугацаанд өөрийн түүхээр ном бичиж үлдээх хүсэлтэй байсан юм. Харамсалтай нь бид түүнийгээ 2016 оны намар нь үүрд алдсан билээ.
Харин 2019 онд “Mongolian Apollo film” бидний туулсан амьдрал, хайрын түүхээр УСК🎥хийх хүсэлт ирүүлж, киноноос олсон орлогоо сайн үйлсийн аянд🌿 зарцуулана гэсэн болзолтой кино зураг авалтын ажил эхэлсэн юм. Олон саад бэрхшээл, цар тахал, хөл хорионы ард кино уран бүтээлчдийн баг маань амжилттай гарч 2022.06.02нд Үүрдийн Хайр УСК үзэгч та бүхний хүртээл болход бэлэн болжээ🥹
Түүний дүрийг залуу жүжигчин Khuntsenguun Battulga бүтээжээ. Үнэхээр адилхан😳😶…
Сэтгэл догдлол, айдас сандрал, сэтгэл нэг тийм түгшүүртэй ч баяртайгаар🥹 энэ мэдээллээ та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Уран бүтээлийн мөнхийн цагаан суварга босгож өгсөн нийт кино багийнхандаа чинь зүрхнийхээ гүнээс талархал илэрхийлье❤️
АНУ-с Б.Тамир

16/05/2022

Чм Ёо Ёо болох гээд байна. Цаашаа болчих 😅🤟💜

ЁСТОЙ Ч НЭГ‼️‼️‼️‼️Эрээний гаалийн хашаа. Замын үүдийн дээд албаныхан Эрээний дээд албаныхантай нийлээд хахуууль авч дан...
16/05/2022

ЁСТОЙ Ч НЭГ‼️‼️‼️‼️

Эрээний гаалийн хашаа. Замын үүдийн дээд албаныхан Эрээний дээд албаныхантай нийлээд хахуууль авч дан өөрсдийнхөө чингэлэг оруулж ирж бгаад баригдаад Эрээн талын нөхдүүд хахууль авсан нь илрээд бүгд баригдаад явсан. Сүүлийн 10 хоног нэг ч контейнер байхгүй. Манай засаг төр хариуцах салбарын нөхөд таг дуугүй дүлий дүмбэ. Ёстой эзэнгүй төрийн эмгэнэл гэхч бхдаа. Бороо битгий ороосой гэж залбираад сууж бдаг🥲🥲🥲.

Via П. Нансаа

С.Одонтуяа: АН-ынхан ч сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байгааУлс төрийн намуудын төлөөллийн сана...
16/05/2022

С.Одонтуяа: АН-ынхан ч сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа

Улс төрийн намуудын төлөөллийн санаачлагаар "Улс төрийн тогтолцоо ба Үндсэн хууль" сэдвээр хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэ үеэр сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа.

https://ubn.mn/p/27550

Ц.Элбэгдорж Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэрээ ДЭВШҮҮЛЖЭЭАрдчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан энэ са...
16/05/2022

Ц.Элбэгдорж Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэрээ ДЭВШҮҮЛЖЭЭ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан энэ сарын 1-нд хуралдсан. Хуралдаанаар намын үндэсний дүрэмд өөрчлөлт орсонтой холбогдуулан Үндэсний бодлогын хорооны үйл ажиллагааг зохицуулах журам, Улс төрийн зохицуулалтын үйл ажиллагааг зохицуулах журам болон бусад асуудлыг хэлэлцсэн байдаг.

https://ubn.mn/p/27548

Амьд явах баталгаа байна уу ‼️‼️‼️
16/05/2022

Амьд явах баталгаа байна уу ‼️‼️‼️

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгаж, МоАХ-ны байранд нэгжлэг хийжээЕрөнхийлөгч асан Х.Баттулгыг Хөгжлийн банкны зээлтэй ...
16/05/2022

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгаж, МоАХ-ны байранд нэгжлэг хийжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор АТГ-аас шалгаж, улмаар өнгөрсөн долоо хоногт Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны байранд үзлэг, нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ.

https://ubn.mn/p/27545

МАХ ИМПЕКС ХХК: Манай хаяг, шошгыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй хэмээн хардаж байна"Мах импекс" компанийн салбар "Х...
16/05/2022

МАХ ИМПЕКС ХХК: Манай хаяг, шошгыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй хэмээн хардаж байна

"Мах импекс" компанийн салбар "ХКҮ" компани нь Эмээлтэд байрлах стандартын шаардлага хангаагүй мах бэлтгэх үйлдвэрт мах бэлтгүүлдэг байсан уу гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Тодруулбал, тус Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрийн агуулахад "Мах импекс" ХХК-ны хиамны үйлдвэрийн шошго бүхий мах байсан аж. Энэ талаар "Мах импекс" компанийн маркетингийн албанаас тодрууллаа.

https://ubn.mn/p/27539

Шаамар сумын Засаг дарга 20 тонн нүүрсийг нэр бүхий компанид албан хүчээр худалдаж, мөнгийг нь хувьдаа завшсан гэх хэрги...
16/05/2022

Шаамар сумын Засаг дарга 20 тонн нүүрсийг нэр бүхий компанид албан хүчээр худалдаж, мөнгийг нь хувьдаа завшсан гэх хэргийг шалгаж дуусчээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар АТГ-аас мэдээллээ.

https://ubn.mn/p/27543

Address

Ulaanbaatar News
Ulaanbaatar

Telephone

+97688162057

Alerts

Be the first to know and let us send you an email when Ubn.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ubn.mn:

Videos

Share

Ulaanbaatar News - UBn.mn

САЙТААР ЗОЧЛОХ: http://ubn.mn/

Бидний тухай: http://ubn.mn/aboutus

Редакцийн бодлого: http://ubn.mn/policy

Сурталчилгаа байршуулах: http://ubn.mn/advertising

Nearby media companies


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All