Өглөөний сонин

Өглөөний сонин Монголын Үндэсний өдөр тутмын сонин
📬 Монгол шуудан: 110006 Түгээмэл шуудан: 101545 ☎️ 91018844

🇲🇳🇫🇷  #Парис2024 | Ц.Баттулга МӨНГӨН медаль хүртлээПаралимпын наадмын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн (F40) төрөлд ө...
01/09/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | Ц.Баттулга МӨНГӨН медаль хүртлээ

Паралимпын наадмын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн (F40) төрөлд өрсөлдсөн ОУХМ Ц.Баттулга мөнгөн медалийн эзэн боллоо.

Манай тамирчны 6 шидэлтийн хамгийн өндөр үзүүлэлт нь 11,9 м хүрч, энэ амжилтаараа паралимпын наадмын мөнгөн медалийн эзэн болж, Монголын пара хөнгөн атлетикийн түүхэн дэх анхны медалийг эх орондоо авчирлаа.

Ийнхүү Монголын тамирчид одоогоор паралимпын наадмын таэквондо, хөнгөн атлетикийн төрөлд 1 алт, 2 мөнгөн медаль хүртээд байна.

Баг тамирчдадаа халуун баяр хүргэе 🙏🏻

🇲🇳🇫🇷  #Парис2024 | Паралимпын наадамӨнөөдөр Монголын тамирчдаас Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн ЭФ-40 ангилалд ОУ...
01/09/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | Паралимпын наадам

Өнөөдөр Монголын тамирчдаас Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн ЭФ-40 ангилалд ОУХМ Цэгмидийн Баттулга өрсөлдөнө.

Манай тамирчны тэмцээн Улаанбаатар хотын цагаар 17:43 цагаас болно.

Ц.Баттулга яг одоо бие халаалтаа хийж байна. Тамирчиндаа амжилт хүсье 🇲🇳

Д.Батжаргал (Парисаас мэдээлэв)

🇲🇳🇫🇷  #Парис2024 | Паралимп | Г.Болор-Эрдэнэ медалийн тавцанд Паралимпын наадмын таэквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын ж...
31/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | Паралимп | Г.Болор-Эрдэнэ медалийн тавцанд

Паралимпын наадмын таэквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн К44 ангилалд өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин, пара таэквондогийн Дэлхийн 5 удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ аваргын төлөөх тоглолтод Турк улсын тамирчин Бозтеке Махмуттай өрсөлдөн, үндсэн цагт 7:7-гоор оноо тэнцэж, алтан онооны цагт харамсалтайгаар ялагдал хүлээлээ.

Туркийн тамирчин жингийнхээ чансааг тэргүүлдэг бол манай тамирчин хоёрдугаарт жагсаж байгаа.

“Парис-2024” паралимпын наадмаас Монголын тамирчдын паралимпын түүхэн дэх анхны мөнгөн медалийн хүртсэн Г.Болор-Эрдэнэдээ баяр хүргэе 🇲🇳🇲🇳🇲🇳

Монголын тамирчид ийн 7 дахь паралимпын наадамдаа оролцож, 6 дахь медалиа хүртээд байна.

Монголчуудын паралимпын наадмын амжилт

1. Бээжин-2008 | Байт харваа
Д.Баатаржав - Алт 🥇

2. Рио-2016 | Жүдо бөх
Б.Ууганхүү - Хүрэл 🥉

3. Рио-2016 | Пауэрлифтинг
Э.Содномпилжээ - Хүрэл 🥉

4. Токио-2020 | Пауэрлифтинг
Э.Содномпилжээ - Алт 🥇

5. Парис-2024 | Таэквондо
У.Сүрэнжав - Алт🥇

6. Парис-2024 | Таэквондо
Г.Болор-Эрдэнэ - Мөнгө 🥈

📸 | Гэрэл зургийг Ж.Адилбиш

🇲🇳🇫🇷  #Парис2024 | Г.Болор-Эрдэнэ паралимпын анхны мөнгөн медалийг хүртлээПаралимпын наадмын таэквондогийн эрэгтэйчүүдий...
30/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | Г.Болор-Эрдэнэ паралимпын анхны мөнгөн медалийг хүртлээ

Паралимпын наадмын таэквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн К44 ангилалд өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин, пара таэквондогийн Дэлхийн 5 удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ аваргын төлөөх тоглолтод Турк улсын тамирчин Бозтеке Махмуттай үндсэн цагт 7:7-гоор оноо тэнцэж, нэмэлт цагт харамсалтайгаар ялагдал хүлээлээ.

“Парис-2024” паралимпын наадмаас Монголын тамирчдын паралимпын түүхэн дэх анхны мөнгөн медалийн хүртсэн Г.Болор-Эрдэнэдээ баяр хүргэе 🇲🇳🇲🇳🇲🇳

Монголчуудын паралимпын наадмын амжилт

1. Бээжин-2008 | Байт харваа
Д.Баатаржав - Алт 🥇

2. Рио-2016 | Жүдо бөх
Б.Ууганхүү - Хүрэл 🥉

3. Рио-2016 | Пауэрлифтинг
Э.Содномпилжээ - Хүрэл 🥉

4. Токио-2020 | Пауэрлифтинг
Э.Содномпилжээ - Алт 🥇

5. Парис-2024 | Таэквондо
У.Сүрэнжав - Алт🥇

6. Парис-2024 | Таэквондо
Г.Болор-Эрдэнэ - Мөнгө 🥈

📸 | Гэрэл зургийг Ж.Адилбиш

🇲🇳🇫🇷  #Парис2024 | Г.Болор-Эрдэнэ аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа Паралимпын наадмын таэквондогийн эрэгтэйчүүдийн 63...
30/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | Г.Болор-Эрдэнэ аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа

Паралимпын наадмын таэквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн K44 ангилалд өрсөлдөж буй Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ хагас шигшээ шатанд Италийн тамирчин Боссоло Антониног 6:4 харьцаатай ялснаар алтан медалийн төлөө тулалдахаар боллоо.

Аваргын алтан медалийн төлөөх тулаан 03:45 цагаас болно

Гэрэл зургийг Ж.Адилбиш

🇲🇳🇫🇷  #Парис2024 | Г.Болор-Эрдэнэ ХАГАС ШИГШЭЭД шалгарлаа“Парис-2024” зуны паралимпын наадам хоёр дахь өдрөө үргэлжилж б...
30/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | Г.Болор-Эрдэнэ ХАГАС ШИГШЭЭД шалгарлаа

“Парис-2024” зуны паралимпын наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр пара таэквондогийн Дэлхийн 5 удаагийн аварга, Ази тивийн 5 удаагийн алтан медальт, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ “Парис-2024” паралимпын наадмын эхний тулаанаа хийлээ.

Эхний тулаанд гоц мөргөн, шөвгийн наймд шалгарсан тэрбээр энэ удаад Доминиканы Жералдо Кастрог 19:5-аар буулган авлаа.

Г.Болор-Эрдэнэ хагас шигшээд 2023 оны пара таэквондогийн Дэлхийн аварга, Италийн Антонино Боссолотой өрсөлдөнө.

Тэдний тулаан Улаанбаатарын цагаар шөнийн 01:10 цагт болно

Гэрэл зургийг Ж.АДИЛБИШ

30/08/2024

📣 Цаг хэмнэсэн цахим үйлчилгээ EUS.mn аппликейшнийг ашиглан усны үйлчилгээний төлбөрөө төлөөрэй 💧

Ус сувгийн удирдах газар

🇲🇳🇫🇷  #Парис2024 | ОУХМ Уламбаярын Сүрэнжав паралимпын алтан медаль хүртлээДАШТ-ий хүрэл, Ази тивийн аварга, “Ханжоу-202...
29/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | ОУХМ Уламбаярын Сүрэнжав паралимпын алтан медаль хүртлээ

ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт, шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав паралимпын наадмын таэквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд аваргын алтан медаль хүртлээ.

Паралимпын наадмын Монголын анхны эмэгтэй аварга, 3 дахь алтан медаль, 5 дахь медалийн эзэн болсонд халуун баяр хүргэе

Гэрэл зургийг Ж.АДИЛБИШ

🇲🇳🇫🇷  #Парис2024 | ПАРИС ХОТООС МЭДЭЭЛЖ БАЙНА У.СҮРЭНЖАВ ШӨВГИЙН 4-Т ШАЛГАРЛАА 17 дахь удаагийн паралимпын наадмын эхний...
29/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | ПАРИС ХОТООС МЭДЭЭЛЖ БАЙНА

У.СҮРЭНЖАВ ШӨВГИЙН 4-Т ШАЛГАРЛАА

17 дахь удаагийн паралимпын наадмын эхний өдөр таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт, шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав өрсөлдөв.

Манай тамирчин Египетийн тамирчин Салма Хассаныг ялж, шөвгийн дөрөвт шалгараад байна.

Дараагийн тоглолтыг шөнийн 03:00 цагаас Central Television-ээр хүлээн авч үзнэ үү!

Гэрэл зургийг Ж.АДИЛБИШ

🔴 Бүгдэд нь шинэ өглөөний мэнд ээ. Өглөө бүрийг сонинтойгоо угтдаг эрхэм ухшигчдадаа баярлалаа. Манай өнөөдрийн дугаар у...
28/08/2024

🔴 Бүгдэд нь шинэ өглөөний мэнд ээ. Өглөө бүрийг сонинтойгоо угтдаг эрхэм ухшигчдадаа баярлалаа. Манай өнөөдрийн дугаар уншигч таны гарт хүрлээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаар хэвлэгдэн уншигчдын гарт хүрлээ. Сонины өнөөдрийн дугаараас Монголын залуучуудын бай...
28/08/2024

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаар хэвлэгдэн уншигчдын гарт хүрлээ.

Сонины өнөөдрийн дугаараас Монголын залуучуудын байгууллагын 103 жил, Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан ахмад, залуу хоёр үеийн чуулга уулзалт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Зэвсэгт хүчний ...р нэгтгэлд болсон тухай сурвалжлагыг уншаарай. Монгол Улсын 10 баатрыг эгнээнээсээ төрүүлсэн түүхт энэ нэгтгэл дээр болсон үйл явдал өнөө цагт үгүйлэгдээд буй үе хоорондын амьд харилцааг сэргээх, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх зэрэг чухал ач холбогдолтой болсон талаар дэлгэрүүлэн сонирхоорой.

Мөн Монголын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ ямар түвшинд байгаа талаар хөндөх сэдэв буланд онцоллоо. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар төрийн өмчийн зарим ашиггүй компаниудыг нэгтэгж, заримыг татан буулгах талаар ярьсан тухай гишүүдийн байр суурь, ирэх есдүгээр сард тариалангийн бүсийн зарим хэсгээр хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй талаарх сэрэмжлүүлэг зэргийг нийтлэв.

Гадаад мэдээний нүүрээс тэнгэрт хадсан алтны үнэ цаашид өсөх эсэх талаарх тойм, бусад сонирхолтой мэдээ, мэдээллийг сонирхоно уу. Тус дугаараас мөн валютын ханш, зурхай зэрэгтэй танилцах боломжтой.

🇲🇳🇫🇷  #Парис2024 | ПАРАЛИМПЫН НААДАМ МАРГААШ ЭХЭЛНЭ "Парис-2024" зуны паралимпын наадам маргааш эхэлнэ. Энэ удаагийн пар...
27/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | ПАРАЛИМПЫН НААДАМ МАРГААШ ЭХЭЛНЭ

"Парис-2024" зуны паралимпын наадам маргааш эхэлнэ. Энэ удаагийн паралимпын наадамд Монгол Улсын баг ⬇️

🔹Байт харваа
🔹Жүдо
🔹Таеквондо
🔹Пауэрлифтинг
🔹Хөнгөн атлетик
🔹Усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд 12 тамирчинтай оролцоно.

Монголын тамирчид зуны паралимпын наадмаас гурван спортын төрлөөр нийт дөрвөн медаль хүртсэн бөгөөд “Бээжин-2008” паралимпын наадмаас Д.Баатаржав алт, “Рио-2016” паралимпаас Э.Содномпилжээ, Б.Ууганхүү хүрэл, “Токио-2020” паралимпаас Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн юм.

Манай улсын пара тамирчид зуны паралимпын долоо дахь наадамдаа оролцох гэж байгаа ба анхлан “Сидней-2000” паралимпын наадамд оролцож, түүнээс хойш тасралтгүй тамирчидаа илгээж буй билээ.




🔸 [ ХУВЬ ЗАЯА ] - Хөрөг нийтлэл Онцолсон зочин | Монгол Улсын Гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Мөн...
27/08/2024

🔸 [ ХУВЬ ЗАЯА ] - Хөрөг нийтлэл

Онцолсон зочин | Монгол Улсын Гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Мөнхбаатарын БУНДМАА 🥋

Ээжийнх нь дүүгийн нөхөр буюу нагацын талын хүргэн ах “Бундмааг бөх болгооч. Юу ч болсон шалгуулаад үзээч. Эмэгтэй хүүхдүүд бөхийн спортоор хичээллэдэг болсон” хэмээн аав, ээжийг нь ятгаж, залуусын хэлдгээр “шордсоны” хүчинд Бундмаа охин юутай ч Улаанбаатар явах “эрх авсан” нь 1997 оны хавар байв...

Дэлгэрэнгүйг унших https://news.zindaa.mn/4x7m

27/08/2024

Бидний анзаардаггүй тав тух - Усны үйлчилгээ

Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо

27/08/2024

Цэвэр усаа хэмнэцгээе!

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар

Манай сонины өнөөдрийн /2024.08.27/ дугаарын "Хувь заяа" буланд Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа оролцлоо. "Өглөө...
27/08/2024

Манай сонины өнөөдрийн /2024.08.27/ дугаарын "Хувь заяа" буланд Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа оролцлоо.

"Өглөөний сонин"-той хамт байдаг уншигчдадаа баярлалаа.

🔴 Бүгдэд нь шинэ долоо хоног, шинэ өглөөний мэнд ээ. Манай сонины  өнөөдрийн даваа /2024.08.26 гаоагийн дугаар хэвлэгдэн...
25/08/2024

🔴 Бүгдэд нь шинэ долоо хоног, шинэ өглөөний мэнд ээ. Манай сонины өнөөдрийн даваа /2024.08.26 гаоагийн дугаар хэвлэгдэн уншигч таны гарт очлоо.

Энэ удаагийн дугаараас манай тоймчийн бичсэн "Бүлэглэлийн араанд зуугдсан "Бүдүүн" төсвийн ирээдүй хэрхэх бол..." нийтлэл уншигч таны сонирхолыг татна. Мөн "Солонгосын тал хаягдалгүй технологитой үйлдвэрлэлийг маш ихээр сонирхож байна" хэмээх Монгол, Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн форумаас хийсэн өдрийн сурвалжилга, "Сүүлийн 10 жилд тарваган тахлын 23 тохиолдол бүргэгдсэн"-ээс есөн халуун амь үгүй болсныг сануулж сэрэмжлүүлсэн Нийслэлийн Онцгой байдлын комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбатын тодруулга, улс төр тойрсон халуун сэдвээс "Гишүүд ээ, ""кноп"-ндоо битгий гар хүрээрэй", "УИХ-ын ээлжит чуулганы хугацааг сунгалаа", нийгэм, цаг үе, урлаг, соёлын ертөнцөд өрнөж буй "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжив", "Байлдааны зориулалттай 1500 сум тээвэрлэж явсныг илрүүлжээ", "Авто замын хуучин хашлагыг хаядаггүй", "БНХАУ-ын Ляонин мужийн балетчид Монголын тайзнаа тоглов", мөн тэрчлэн "Элон Маск Алдарт эхийн одонг сайшаав", ОХУ-ын Зэвсэгт хүчний Цэрэг-Улс төрийн ерөнхий газрын орлогч дарга А.Алаудинов "Курск мужийн хилийн бүсэд Украины зэвсэгт хүчин оршин суугчдыг буу тулган буудан хороож байна" зэрэг олон улсад буюу гадаад ертөнцөд өрнөж буй үйл явдлуудыг уншиж танилцах болно.

🔴 Манай сонины өнөөдрийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Энэ дугаараас тоймч Ч.Үл-Олдохын шонхор шувууны зүй бус наймаа хэ...
22/08/2024

🔴 Манай сонины өнөөдрийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Энэ дугаараас тоймч Ч.Үл-Олдохын шонхор шувууны зүй бус наймаа хэрхэн дэлгэрч ирснийг баримттайгаар өгүүлсэн нийтлэл, хичээлийн хэрэглэл аль зах дээр ямар үнэтэй байгаа, шинэ ургацын хүнсний ногооны үнэ ханшийн талаар манай дадлагажигч оюутан Т.Чулуунцэцэг, Э.Эмүжин нарын хийсэн сурвалжилга, гадаад мэдээний буланд тоймч Д.Оюунцэцэгийн бэлтгэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден намынхаа хурал дээр юуны учир нулимс унагасан, намын нөхөд нь улс төрөөс зодог тайлахаар болж буй түүнийг хэрхэн үнэлснийг сонирхоорой. Зурхай, валютын ханш, сонирхолтой бусад мэдээ мэдээлэл арын нүүрт хэвлэгдлээ.

🛑 Эрхэм уншигчдадаа өглөөний мэнд ээ. Үндэсний өдөр тутмын "Өглөөний сонин"-ы өнөөдрийн /2024.08.21/ лхагва гарагийн дуг...
21/08/2024

🛑 Эрхэм уншигчдадаа өглөөний мэнд ээ. Үндэсний өдөр тутмын "Өглөөний сонин"-ы өнөөдрийн /2024.08.21/ лхагва гарагийн дугаар уншигч таны гарт хүрлээ.

16/08/2024

🔴 М.Анхцэцэг ивээн тэтгэгчдэдээ ТАЛАРХАЛ илэрхийлэв

“Алтан охин” М.Анхцэцэг хотын төвд 3 өрөө байртай болсон баярт мэдээгээ хуваалцжээ. Тамирчнаа бодитой дэмжсэн хүндийг өргөлтийн холбооны удирдлагуудад халуун талархал илэрхийлье.

Түүний харьяалагддаг “Эрхэт Монгол” группийн зүгээс Гавьяат тамирчин М.Анхцэцэгтэй гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд М.Анхцэцэг болон түүний багш Ц.Хосбаяр нарт “Гранд маршал” хотхондоо 3 өрөө байр бэлэглэсэн. Энэ жилийн 11 дүгээр сард багш, тамирчин хоёр байрандаа орох сайхан мэдээг М.Анхцэцэг гавьяат онцлов.

Тус группийн зүгээс багш, тамирчин хоёртоо тасралтгүй дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 6 удаагийн олон улсын тэмцээний зардлыг дааж, 200 гаруй сая төгрөгөөр ивээн тэтгэжээ. Мөн 2022 онд Гавьяат тамирчин С.Анхцэцэгийн Дэлхийн аваргын амжилтыг мялааж, 170 сая төгрөгийн үнэ бүхий BMW маркийн автомашин бэлэглэжээ.

Монголын хүндийг өргөлтийн спортын олон амжилтын анхдагч болсон тамирчин, дасгалжуулагчдынхаа дараагийн тэмцээнүүдэд өндөр амжилт хүсье

🇲🇳🇫🇷  #Парис2024 | П.Орхон ШАГНАЛТ 5-р БАЙРТ ШАЛГАРЛАА"Парис 2024" зуны ###III Олимпын наадамд Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд...
10/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | П.Орхон ШАГНАЛТ 5-р БАЙРТ ШАЛГАРЛАА

"Парис 2024" зуны ###III Олимпын наадамд Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд өрсөлдсөн П.Орхон хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт 5-р байр эзэллээ.

П.Орхоныхоо Олимпын дэвжээнд үзүүлсэн барилдаанууд, тэсвэр тэвчээр, энэ хүртэлх уйггүй хөдөлмөрт баярлалаа.👏

Тамирчныхаа бүхий л мөчид МОНГОЛЧУУД БИД ХАМТДАА

Go Team Mongolia 🇲🇳

🇲🇳🇫🇷  #Парис2024 | Т.Тулга хүрэл медалийн төлөө барилдахаар боллооХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт...
10/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | Т.Тулга хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт, ОУХМ Т.Тулга үлдлээ.

Монгол түмний хүсэн хүлээсэн цаг ирлээ
Тамирчныхаа захыг нь мушгих цаг ирлээ
Бидний цаг ирлээ💪УУХАЙ! УУХАЙ! УУХАЙ!

Тамирчныхаа бүхий л мөчид МОНГОЛЧУУД БИД ХАМТДАА!💪🏼

Go Team Mongolia!🇲🇳

МУГТ М.Анхцэцэг 10-р байрт шалгарлаа👏МУГТ М.Анхцэцэг Олимпын наадамд бэртэлтэй оролцсон ч  огцом өргөлтөөр 100 кг, түлхэ...
10/08/2024

МУГТ М.Анхцэцэг 10-р байрт шалгарлаа👏

МУГТ М.Анхцэцэг Олимпын наадамд бэртэлтэй оролцсон ч огцом өргөлтөөр 100 кг, түлхэлттэй өргөлтөөр 125 кг-ийг амжилттай өргөж нийт 225 оноогоор Олимпын наадмын 81 кг-ийн жинд 10-р байр эзэллээ.

Түүний хүч чадал, тэсвэр тэвчээр, тамирчин хүний гайхалтай чанаруудаар үлгэрлэдэгт баярлалаа. Мөн түүний ард үнэ цэнтэй хувь нэмэр оруулж буй түүний гэр бүл, найз нөхөд, Н.Цэрэнням, Н.Чулуунпүрэв, "Алдар” спорт хороо болон дэмжин суугаа Монгол түмэндээ баярлалаа!🇲🇳👏

Тамирчныхаа дараа дараагийн тэмцээнүүдэд амжилт хүсье,💪🏼 Go Team Mongolia!🇲🇳

🇲🇳🇫🇷  #Парис2024 | МУГТ Т.Тулга ИХ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 🔥Манай тамирчин 🇦🇲 Армени улсын бөх Вазген Теванянтай шөвгий...
10/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | МУГТ Т.Тулга ИХ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 🔥

Манай тамирчин 🇦🇲 Армени улсын бөх Вазген Теванянтай шөвгийн 8-д барилдаж, 7:5 харьцаатайгаар ялалт байгууллаа. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд дэлхийд 1-рт эрэмбэлэгдэж буй тамирчинг манай тамирчин гайхалтай хурд, хүч, мэдрэмжээрээ ийнхүү тэргүүллээ.

Тэрээр шөвгийн 4-д Япон улсын бөх Киёока Котаро болон Пуэрто Рикогийн Себастьян Ривера нарын ялсантай барилдана.

Аваргыг давж, АВАРГА болно

Т.Тулгадаа амжилт хүсье, тамирчныхаа бүхий л мөчид МОНГОЛЧУУД БИД ХАМТДАА 💪🏼

Гэрэл зургийг Д.НЯМБИЛЭГ
Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо - MSPU

🇲🇳🇫🇷  #Парис2024 | ОУХМ Э.Даваанасан ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРЛААМанай тамирчин эхний учраандаа Нигер улсын тамирчин Ханна А....
10/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | ОУХМ Э.Даваанасан ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРЛАА

Манай тамирчин эхний учраандаа Нигер улсын тамирчин Ханна А.Рубентэй барилдаж 5:2 харьцаатай ялснаар итгэл төгс шөвгийн наймд шалгарч байна.

Түүний дараагийн учраа Колумб улсын тамирчин Рентериа Татиана! Тэрбээр 22 настай Дэлхийн аваргын хүрэл медальт тамирчин юм.

🇲🇳 Тамирчныхаа бүхий л мөчид МОНГОЛЧУУД БИД ХАМТДАА

Гэрэл зургийг Д.НЯМБИЛЭГ
Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо - MSPU

🇲🇳🇫🇷  #Парис2024 | ОУХМ Т.Тулга эхний учраанд 🇨🇺Кубa улсын тамирчин Вальдес Тобиетай хүч үзнэ💪🏽Тэрбээр 35 настай, Дэлхий...
10/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | ОУХМ Т.Тулга эхний учраанд 🇨🇺Кубa улсын тамирчин Вальдес Тобиетай хүч үзнэ💪🏽

Тэрбээр 35 настай, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт (2017, 2018), Пан Америкийн аварга тамирчин юм.

Чөлөөт бөхийн тэмцээн 17:00 цагаас эхэллээ

МОНГОЛЧУУД БИДНИЙ БАХАРХАЛ, ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ🇲🇳Гавьяат тамирчин Б.Сэр-Од амжилттай замаа дуусгаж, барианд орлоо"Парис 2024...
10/08/2024

МОНГОЛЧУУД БИДНИЙ БАХАРХАЛ, ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ🇲🇳

Гавьяат тамирчин Б.Сэр-Од амжилттай замаа дуусгаж, барианд орлоо

"Парис 2024" зуны ###III Олимпын наадамд эх орноо төлөөлөн хөнгөн атлетикийн Марафоны төрөлд оролцож буй МУГТ Б.Сэр-Од уралдааны эхэнд бэртэл авсан ч тамирчны тэсвэр тэвчээрийг бидэнд харуулж 2:42:33 цагаар барианд орлоо.

Зургаан олимп дараалан эх орноо төлөөлөн Олимпод эрхээ аван оролцож Монгол төдийгүй Дэлхийн түүхэнд ийнхүү нэрээ мөнхөлж байна.

МУГТ Б.Сэр-Одынхоо дараа дараагийн тэмцээн, ажил хөдөлмөр, амьдралд нь аз жаргал, амжилт бүхнийг хүсье

🇲🇳Go Team Mongolia!

🇲🇳🇫🇷  #Парис2024 | ӨНӨӨДӨР МАНАЙ 5 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ Чөлөөт бөх: Т.Тулга, Э. Даваанасан тэмцээнээ эхлүүлэх бол П.Орхон ...
10/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | ӨНӨӨДӨР МАНАЙ 5 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ

Чөлөөт бөх: Т.Тулга, Э. Даваанасан тэмцээнээ эхлүүлэх бол П.Орхон дагах барилдаантай!

Б.Сэр-Од, М. Анхцэцэг нарын гавьяатууд “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх түүхэн өдөр 🇲🇳🇲🇳🇲🇳

Монголын багаа хамтдаа дэмжицгээе

🇲🇳🇫🇷  #Парис2024 | П.Орхон ДАГАЖ БАРИЛДАХААР БОЛЛООУкраины бөх, “Токио 2020” зуны Олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн...
09/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | П.Орхон ДАГАЖ БАРИЛДАХААР БОЛЛОО

Украины бөх, “Токио 2020” зуны Олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Ирина Колиаденко их шөвгийн дөрөвт Киргизийн бөх Тыныбекова Айсулууг ялснаар манай тамирчин П.Орхон дагаж барилдахаар боллоо.

Дагах барилдаанд манай тамирчин 17:00 цагаас эхлээд Болгарын бөх Дудова Биляна Живковатай барилдах бөгөөд хэрэв түүнийг ялбал хүрэл медалийн төлөө Киргизийн бөх Тыныбекова Айсулуутай хүч үзнэ

П.Орхондоо амжилт хүсье, тамирчныхаа бүхий л мөчид МОНГОЛЧУУД БИД ХАМТДАА!🇲🇳

🇲🇳🇫🇷  #Парис2024 | МУГТ П.Орхон эхний тойрогт Украины бөх Ирина Колиаденкотой барилдаж, 7:8 харьцаатай ялагдлааХэрэв Укр...
09/08/2024

🇲🇳🇫🇷 #Парис2024 | МУГТ П.Орхон эхний тойрогт Украины бөх Ирина Колиаденкотой барилдаж, 7:8 харьцаатай ялагдлаа

Хэрэв Украины тамирчин аваргын төлөө шалгарвал манай тамирчин дагаж барилдах боломжтой.

МУГТ П.Орхондоо амжилт хүсье, тамирчныхаа бүхий л мөчид МОНГОЛЧУУД БИД ХАМТДАА!🇲🇳

💪🏽Go Team Mongolia!

Address

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 5-р хороо "Оранж Плаза" төв
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97691018844

Alerts

Be the first to know and let us send you an email when Өглөөний сонин posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өглөөний сонин:

Videos

Share

Category

Nearby media companies


Other Newspapers in Ulaanbaatar

Show All