Ёндоорох уу

Ёндоорох уу манантай бороо
(1)

24/05/2020

03/04/2020
09/03/2020

Хүн байхын утга учир❤️🌎

олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе
08/03/2020

олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе

07/03/2020

Зээл авч чадаагүй ч, чадахаараа буцаан өгч байгаа гадаадад төгсөгч...

2008 онд Англи явах тэтгэлэг хөтөлбөрт тэнцэн удахгүй явах нь хэмээн хөл хөөрцөг болон чемодан, оо сойзоо бэлдээд гүйж байсан ч удалгүй, хөтөлбөр цуцлагдсан хэмээн сонссон. Харин хэдэн сарын дараа хичээлдээ тавтай морил гэсэн имэйлийг хүлээн авсан. Миний өмнөөс өөр хүн явсан байсан. Мэдээж хэн гэдэг нь тодорхой.

Улсаас өгдөг олон тэтгэлэгт үнэнч шударгаар олон өрсөлдсөн ч огт авч чадаагүй.

2012-2016 Малайз улсад очин Магистраа хамгаалахдаа эхний улирлалдаа өөрөө төлбөрөө төлж үлдсэн төлбөрийг тэтгэлэгт тэнцэж төлж байлаа.

2016 онд Виржиниа текийн Их сургуульд Англи хэлний багшаар Магистр хамгаалахаар 30 хувийн тэтгэлэгтэй тэнцэж байлаа.

2017 он Өмнөд Сиэтлийн дээд сургуулийн эхний 1 улиралыг өөрөө төлбөрөө арай хийн хэд хэдэн ажил хийж төлөөд 2 дахь улирлаас сургуулиасаа тэтгэлэг аван хичээллэсээр сургуулиа төгссөн.

2019 Сиэтл Лайф Көүчийн академид мөн өөрөө төлбөрөө төлөөд л, бага багаар нь зээлээ төлсөөр дуусгасан.

Энд би хоёр зүйлийг яримаар байгаа юм.

1-т Монголын гайгүй гэсэн бүх тэтгэлэгт материалаа өгөөд огт тэнцэхгүй байсан би Америкийн 2 сургуульд мөн Малайзийн нэг сургуульд шууд тэнцсэн. Би муу юу сайн уу? Мэдэхгүй... Эсвэл зүгээр л шударга бус байдал уу?

2-т Сурахыг үнэхээр хүсэх юм бол, сурах гэж буй мэргэжилдээ дуртай л бол хүн яаж ийгээд болгоод сураад төгсдөг. 3 ажил зэрэг хийгээд л төгсдөг. Үнэхээр хичээгээд тэтгэлэгийг хамж болдог.

Тэр олон өрөө тэглүүлэх гээд байгаа хүмүүст анхнаасаа тэр их мөнгө нь байсан, одоо ч гэсэн байгаа. Зүгээр л дараагийн гарах үнэтэй брэндийн цүнхээ авахын тулд, онгоцоор нисэхдээ энгийнээр биш бизнесээр нисэж тэнэгтэцгээхийн тулд хүний хүүхдийн ирээдүйг булаацгаасан!

Тансаглалын төлөө хэн нэгнийг ирээдүйг шүү дээ!

Харин бид хоолтой нэг, хоолгүй гурав хоносоор сургуулиудаа төгсдөг.

Би Монгол улсаас нэг ч удаа зээл авч үзээгүй. Тэтгэлэг ч авч үзээгүй.

Бор зүрхээрээ зүтгэсээр одоо байгаагаа бүтээсэн.

Тэглээ гээд би хэзээ ч үүгээрээ түрий барьж, барьцахгүй.

Харин ч мэдсэн сурснаа Монголынхоо ирээдүйд бодитоор түгээж, энд ажилтай ч Монголд хаялагатай явахыг хүсдэг.

50 Монгол эмэгтэйг ажлын байраар хангаж, татвараа төлөөд явж буй бизнесмэн эмэгтэй.

Гэхдээ юу гээч... Надад үнэндээ л зэвүүн санагдаж байна.... Анх тэтгэлгээ алдсан үеийн зэцүүцэл орж ирж байна.

Тэр толгой хоосон ч тэтгэлэг нэрээр мөнгө хулгайлсан нөхдүүд Монголдоо буцаагаад ганц соёлын үр тарьж чаддагүй юм бол зээлсэн доллараа буцаагаад төлчих хэрэгтэй.

Хамгийн ихдээ л 32,000 доллар харагдана лээ. Та нарын хувьд юу ч биш ш дээ тэ...

Гэхдээ guess what? Та нарын хүүхдүүд ингэж эрхлэлдэхгүйн тулд бид нар одооноос та нарыг шахнаа!!! Танай хүүхдүүдээр өөрийн хүүхдүүдийн ирээдүйг булаалгахгүй шүү!

бяцхан хүүд амьрал бэлэглээрэй 🙏🙏
06/03/2020

бяцхан хүүд амьрал бэлэглээрэй 🙏🙏

04/03/2020

Зүгээр л...мэддэгээ бичив.

Хоёр хамбыгаа гоочилж шүүмжлээд зөндөө л удлаа. Гэхдээ тэдний хэлсэн "Орчин цагийн шинжлэх ухаан нялх байна" гэсэн үгний цаад утгыг ухах гэж хэн ч бодсонгүй. Чойжамц хамбын түгээсэн шидэт үрэлний сураг гарахад нуулгүй хэлэхэд би өөртөө баярлав. Түүний санал болгоод байгаа Мана4, Сороол4, Чацаргана5 гэсэн тангуудын хүчээр өвөлдөө ханиадгүй, өнөө муу битүүрэх дуртай уушги маань үнэгэн дах нөмөрсөн мэт хүйтнийг давдаг болохоор тэр. Нацагдорж маарамбын яриад байгаа хар үрэл ч манайд яг одоо байж л байна. Чун5, Үзэм7, Норов7 гээд л үргэлжилнэ. Чун5-ын тайлбар дээр " Нянг нядална" гэж байдаг юм билээ. Хүүхдэд чинь том хүний жороор антибиотик бичиж өгөөд, цагаар нь уулгаад байхад л эдгэхгүй зууралдаад байгаа ханиадны ард энэ тангуудын хүчээр нэг биш удаа гарч л байлаа. Тангуудын нэрний ард байгаа тоо бол найрлагад нь орсон эмийн ургамлын тоо юм. Дээр нь нэмж хэлэхэд дээрх тангуудын олонх нь таван махбодийн халуун хүйтний тэнцвэрийг барьж, хүйтэн хий хөөнө гэдэг. За хүү бид хоёр л лав уушгины асуудлаар олон ч эмч, эмнэлгийн царай харж хэдэн өвлийг хэржигнэж, хүржигнэж барсан. Хүүхдийнх нь цээжинд муур ороод үүрлэчихсэн юм шиг шуухитнаж пижигнээд хоноход ямар ээж бүтэн нойртой хонох вэ дээ. Цаг хугацаа алдаж, мөнгө ч их үрсэн. Харин ардын уламжлалт эм тантай золгож танилцсанаасаа хойш хий ханиалга гэдгийг мартсан даа. Монголчууд 300 гаруй эмийн чанартай өвс ургамал олоод хивчихдэг таван хошуу малынхаа махыг хүртэж буй болохоор Сovid-19 тусахгүй байгаагаараа хаа сайгүй гайхуулж байна. Тэгвэл тэр эмийн ургамлуудыг чинь малын ходоодоор дамжуулж мах болголгүй, шууд тан болгоод үйлдвэрлэчихсэн хэрэг шүү дээ, ойлгож ядаад, олноороо шоолоод байх юу байна? Мал идээд мах болчихоороо эм, манай хамба нар эмийн ургамлаа нунтаглаж уутлаад өгөхөөр хошин шог болчихдог нь ямар учиртай юм. Чех, Польшид Монголын уламжлалт эмнэлгийн эмч нар аль эрт албан ёсны зөвшөөрлөө аваад, хүлээн зөвшөөрөгдөөд, эм тангийн үйлдвэр хүртэл нээчихээд байна. Дээр нь нэмж хэлэхэд Covid-19 уушги барьж хүндэрдэг вирус. Далайн эргийн чийглэг, хүйтэн орнуудад ид хүчээ аван галзуурч байна. Тиймээс уушгиа тордож, халуун чанартай уламжлалт тангаа хүртэж явахад алдах юм үгүй, ам уралдан шүүмжилж гоочлоод байх шаардлага ч үгүй. Би хувьдаа шоглож шүүмжлэх шалтгаан олж харахгүй байна. Харин ч нэгэн насны амьдралаа зориулан сурч мэдсэнээ хоёр хамба маань хав дараад суухын оронд ард түмэнтэйгээ хуваая л гэлээ. Магадгүй тэд дархлаа сайжруулах найрлагатай эмийн ургамал, тангуудыг зохих тунгаар хольж, хэн хүн хүртэхэд амар болгоод олондоо түгээх гэж бодоо биз. Би ч гэсэн уушги, ханиадны нэлээдгүй гашуун танг зөгийн бал, тарианы гурил, шар тостой зуурч бөөрөнхийлөөд хүүгээ гурван настайд нь уулгаж дөнгөөд л байсан юм даа. Уушгины дутуу төлжилттэй төрсөн, амьсгаа авах гаргах хооронд цээж нь атгасан гарын дайтай хонхойгоод орчихдог нөхөр байснаа мэдэхгүй үүнийг уншвал нэрэлхэж зэмлэх л байх. Аа бас амоксициллиний ампулийг нь султган асгаж байгаад, дотор нь тангаа чихээд хүүхдэд уулгадаг нэг боломжийн арга бий. Олонх танг хонины шөл, үхрийн тойгны шөл, халуун сүүгээр даруулж уух зааврыг нь бодсон ч дархлааны чанартай. Дашрамд, би гэдэг хүн Гандан хийдээр насандаа ганц шагайж сонирхсон, Манбадацангаар өнгөрсөн жил нэг удаа орж үзсэнээс цаашгүй хэнэггүй талдаа хүн. Тэгээд ч уламжлалт анагаах ухаан бол шинжлэх ухаан болохоос сүсэг бишрэл, шашин ерөөс биш. Ардын уламжлалт тангийн эмийн сан Алтжин бөмбөгөрийн урд, бас Манбадацанд байдгийг сайн мэднэ. Аа тэр хамба нарын өгөөд байгаа алдарт хар болон шидэт үрлийг хаанаас яаж авахыг би мэдэхгүй шүү. Учрыг нь таниад ирэхээрээ ээж нар өөрсдөө хэрэгтэй тангуудаа холиод, сэтгэл сүү хоёроо тарни болтол нь нэмэрлэж байгаад бөөрөнхийлчихнө дөө. Мухар сүсэг, манхагт эм гэдгээ ялгаж салгаж ойлгохтойгоо болчих юмсан. За тэгээд мунхаг тэнэг гэнэ үү, хамаагүй. Зүгээр л, мэддэгээ бичив.

03/03/2020

Хилээ нээж тээвэрлэлт хийнэ гэж байна хилээ хугацаагүй хаах хэрэгтэй санал нэг бол шэйрлээрэйХилээ хугацаагүй хаая дэмжиж байвал шэйр!!!

03/03/2020

😂

🤔
03/03/2020

🤔

Аз ёндоогоо үзэцгээе
02/03/2020

Аз ёндоогоо үзэцгээе

Address

Ulaanbaatar

Telephone

+97686095268

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ёндоорох уу posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ёндоорох уу:

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All

You may also like