07/08/2022
Санхүүгийн асуудлаа шийдэх тухай судлаачдын зөвлөгөө✅
🟡Ярилц, ярилц бас дахин ярилц🗣
Аз жаргалтай хосуудад маш том нэг нийтлэг шинж байсан нь “мөнгөний тухай нухацтайгаар ярилцах” байв. Судалгаагаар эрүүл харилцаатай хосуудын 87% нь мөнгөний тухай маш сайн, үр дүнтэй ярилцаж чаддаг гэжээ.
🟡Мөрөөдлөө хуваалцаарай🥰
Харилцааны томоохон асуудал байхгүй, жаргалтай хосуудын 94% нь эхнэр, нөхөртэйгөө мөнгөний тухай мөрөөдөл, зорилгоо хуваалцдаг гэжээ. Тиймээс хамтдаа аялалд явна, байр худалдаж авна, хүүхдээ хувийн сургуульд суралцуулна зэргээр ярилцахдаа энэ төлөвлөгөөнд хэрэг болох мөнгөний тухай ч мөн ярилцаж байгаарай.
🟡Шийдвэрийг хамтдаа гаргаарай👫
Санхүүгийн холбоотой шийдвэр гаргана гэдэг бол нэг төрлийн хариуцлага төдийгүй заримдаа дарамт, түгшүүр үүсгэдэг хэцүүхэн зүйл билээ. Тиймээс санхүү, мөнгөтэй холбоотой томоохон шийдвэрийг аль болох хамтдаа гаргаж байгаарай.
Булан: Financial health🦉
#ном #санхүүгийнболовсрол
Эх сурвалж: The Link Between Relationship Problems and Finances, Ramsey solutions
АНУ-ын гэр бүлүүдийн дунд явуулсан судалгаа, 2017 он