Medeh uu Podcast

Medeh uu Podcast Манай подкаст нь эрүүл мэндийн боловсрол, тогтолцоо тэдгээрийн анхан шатны мэдэгдэхүүнийг өгөх зорилготой билээ.

Сайн байцгаана уу, эрхэм сонсогч та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе✨. Бид шинэ оныхоо эхний дугаараар Улирлын чанартай ...
05/01/2022

Сайн байцгаана уу, эрхэм сонсогч та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе✨. Бид шинэ оныхоо эхний дугаараар Улирлын чанартай эмгэг буюу Өвлийн сэтгэл гутралыг онцолж бэлдлээ. Огцом хүйтрэлт❄️ болон нар🔆 бидэнтэй хамт байх хугацаа нь багассанаар бидэнд хэрхэн нөлөөлж, бидний сэтгэл зүй яаж өөрчлөгдөж байгаа талаар сонсоорой.

Түүнчлэн бид 2 энэхүү дугаараа 11 сард бичсэн боловч одоо л та бүхэндээ хүргэж байгаа бөгөөд мөн бид подкастаасаа түр завсарлага авч байгаагаа ийнхүү мэдэгдэж байна. Бид 2-ыг үргэлж ойлгож дэмждэгт баярлалаа🤗.

Мөн шинэ жил, цагаан сар гэх мэт баярт өдрүүдээр та гуниглаж, ганцаардаж, хүн болгоны мэдэрч байгаа баяр хөөрийг тэр болгон мэдрэхгүй байгаа бол энэ нь энгийн зүйл гэдгийг бүү мартаарай🤓.

Хүндэтгэсэн,
Ганаа & Наагий

https://youtu.be/DaXYs7f7eVU

Сайн байцгаана уу, эрхэм сонсогч та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Бид шинэ оныхоо эхний дугаараар Улирлын чанартай эмгэг буюу Өвлийн сэтгэл гутралыг онцо...

Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэхийн сацуу шинэ дугаараа цацаж байна.Бид амьдралдаа олон хагацалт...
22/11/2021

Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэхийн сацуу шинэ дугаараа цацаж байна.

Бид амьдралдаа олон хагацалтай нүүр тулж байдаг. Жишээлбэл эд зүйлсээ гээх, мөрөөдлөө орхих, тэжээвэр амьтанаа алдах, эсвэл бүр хайртай дотны хүнээ алдах гээд маш олон...

Тэр болгонд бид уй гашуудлыг их бага хэмжээгээр мэдэрж байдаг бөгөөд энэ үед мэдэрдэг сэтгэл хөдлөлүүдийн талаар бид хоёр ярилцлаа.

Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. 🙂

https://www.youtube.com/watch?v=glxKyJmygAY&t=12s

Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэхийн сацуу шинэ дугаараа цацаж байна.Бид амьдралдаа олон хагацалтай нүүр тулж байдаг. Жишээлбэл эд зүй...

Сайн байцгаана уу, энэхүү шинэ сарын эхний өдөр бидний дараагийн дугаар танд хүрэхэд бэлэн боллоо🥰. 16 дахь дугаар дээрэ...
01/11/2021

Сайн байцгаана уу, энэхүү шинэ сарын эхний өдөр бидний дараагийн дугаар танд хүрэхэд бэлэн боллоо🥰. 16 дахь дугаар дээрээ бид 2 Германы нэрт сэтгэл зүйч Фридеманн Шульц фон Тун (Friedemann Schulz von Thun)-ын загварчлан гаргасан "Харилцаа холбооны 4-н талт загвар болон Үйл ойлголцох урлаг"-ын талаар ярилцлаа🧘🏻‍♀️. Бид хэн нэгэнтэй үл ойлголцоход яг юу нөлөөлдөг, бид хэдэн төрлийн чихээр сонсож, хэдэн төрлийн амаар ярьдаг талаар та энэхүү дугаараас сонсоорой😎. Таалагдана гэж найдаж байна😇.

Мөн манай IG-г дагаж, илүү олон сонирхолтой зургуудыг үзээрэй🤩: medeh_uu_podcast

Манай подкастыг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube-ээс сонсох боломжтой шүү😌.

https://youtu.be/j-sQJUGOGGU

Сайн байцгаана уу, энэхүү шинэ сарын эхний өдөр бидний дараагийн дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. 16 дахь дугаар дээрээ бид 2 Германы нэрт сэтгэл зүйч Фриде...

25/10/2021
Сайн байцгаана уу, бидний шинэ дугаар таны сонорт хүрэхэд бэлэн боллоо😇. Энэ удаагийн дугаар дээр манай нэгэн сонсогчийн...
15/10/2021

Сайн байцгаана уу, бидний шинэ дугаар таны сонорт хүрэхэд бэлэн боллоо😇. Энэ удаагийн дугаар дээр манай нэгэн сонсогчийн санал болгосон “𝐁𝐨𝐫𝐝𝐞𝐫𝐥𝐢𝐧𝐞 𝐏𝐞𝐫𝐬𝐨𝐧𝐚𝐥𝐢𝐭𝐲 𝐃𝐢𝐬𝐨𝐫𝐝𝐞𝐫 буюу Хил Хязгаарын Зан Чанарын Эмгэг”-ийг бэлтгэн хүргэж байна аа🤩. Энэ дугаараар та:

📌Хил Хязгаарын Зан Чанарын Эмгэг гэж юу юм бэ
📌Шинж тэмдэг
📌Шалтгаан
📌Оношлогоо
📌Эмчилгээ-ний талаарх мэдээллүүдийг мэдэх боломжтой. Тухлан сонсоно уу🦦.

Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube-ээс сонсох боломжтой шүү😌.

https://youtu.be/QSvb0H5v1O0

Сайн байцгаана уу, бидний шинэ дугаар таны сонорт хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаар дээр манай нэгэн сонсогчийн санал болгосон “𝐁𝐨𝐫𝐝𝐞𝐫𝐥𝐢𝐧𝐞 ...

02/10/2021

Өвлийн урь орсон шинэ сарын мэнд!🥶🍀 Бидний удаах дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болло🧚🏼‍♀️. Энэ дугаараар бид 2 "𝐈𝐧𝐟𝐞𝐫𝐢𝐨𝐫𝐢𝐭𝐲 𝐜𝐨𝐦𝐩𝐥𝐞𝐱 буюу Дутуугийн комплекс"-ын талаар ярьлаа💁🏻‍♀️. Энэ дугаараар та:

🔎Дутуугийн комплекс гэж юу юм бэ
🔎Шинж тэмдэг
🔎Шалтгаан
🔎Оношилгоо
🔎Эмчилгээ-ний талаарх мэдээллүүдийг сонсох боломжтой. Таалан сонсоно уу.🙆🏻‍♀️

Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube, FB-ээс сонсох боломжтой шүү😌.

Сайн байцгаана уу😇, манай дараагийн дугаар та бүхэнд хүрэхэд ийнхүү бэлэн боллоо🥰. Энэ удаагийн дугаараар бид 🤞🏼, 6-н тү...
20/09/2021

Сайн байцгаана уу😇, манай дараагийн дугаар та бүхэнд хүрэхэд ийнхүү бэлэн боллоо🥰. Энэ удаагийн дугаараар бид 🤞🏼, 6-н түгээмэл "𝙀𝙖𝙩𝙞𝙣𝙜 𝘿𝙞𝙨𝙤𝙧𝙙𝙚𝙧 буюу Хооллолтын/Хооллох дуршил өөрчлөгдөх эмгэг"-үүдийн талаар ярилаа.

🔎Хэн, хэрхэн, яаж, ямар шинж тэмдэгтэйгээр, хэрхэн эмчлэгддэг мөн зарим өвөрмөц хооллолтын эмгэгийн талаар сонсохыг хүсвэл та яг одоо хүссэн платформ дээрээ play товчийг дарж сонсоорой🤗.

*Өмнөх бичлэгт маань бага зэрэг техникийн асуудал гарсан тул дахин шинээр оруулав :(.

✨Энэ дугаараар хэрэглэгдсэн англи үгс:

📌 Eating disorder: хооллолтын/ хооллох дуршил өөрчлөгдөх эмгэг
📌 Anorexia nervosa: хоолонд дургүй болох эмгэг
📌 Bulimia nervosa: огцом хэт их идээд дараа нь шууд ямар нэгэн аргаар буцааж гаргах эмгэг
📌 Binge eating disorder: хэт их идэх эмгэг
📌 Pica disorder: хоол хүнсний төрлийн бус, идэх боломжгүй зүйлсийг идэх эмгэг
📌 Rumination disorder: хивэх эмгэг
📌Avoidant restrictive food intake disorder: хоол хүнснээс зайлсхийх буюу хязгаарлах эмгэг
📌Reflux: сөргөө

Бид 2 нь чадахаараа энэ нэршлүүдийг орчуулж байгаа бөгөөд хэрэв та илүү мэргэжлийн оновчтой орчуулсан нэршлийг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай. Бид баяртайгаар бусадтайгаа хуваалцах болно шүү. Sharing is caring! ❤️

Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube, FB-ээс сонсох боломжтой шүү😌.

https://youtu.be/V2SDdS3Nb00

Сайн байцгаана уу, манай дараагийн дугаар та бүхэнд хүрэхэд ийнхүү бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид 2 6-н түгээмэл "𝙀𝙖𝙩𝙞𝙣𝙜 𝘿𝙞𝙨𝙤𝙧𝙙𝙚𝙧 бую...

06/09/2021

Сайн байцгаана уу, манай 12 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо🤩. Энэхүү дугаараараа бид 2 Overthinking буюу Хэтрүүлэн/Ургуулан бодолтын талаар ярилаа😵‍💫. Хүн болгон тодорхой хэмжээнд зарим зүйлсийн талаар ургуулан, хэтрүүлэн боддог буй зээ🤔. Тэгвэл яагаад бид ийнхүү боддог🤷‍♀️ мөн хэрхэн үүнээс зайлсхийх талаар хуваалцлаа💭 . Таалагдан гэж найдаж байна😇.

✨Энэ дугаараар хэрэглэгдсэн англи үгс:

📌 Article: нийтлэл, өгүүлэл

📌 Rumination: эргэцүүлэл, 1 зүйлийг дахин дахин үхэр мэт хивж бодох

📌Overthinker: ургуулан/хэтрүүлэн боддог хүн

📌Overthinking: ургуулан/хэтрүүлэн бодох

📌Trauma: гэнэтийн цочрол, сэтгэцийн гэмтэл

📌Anxiety disorder - Сэтгэл түгшүүрийн эмгэг

📌Agoraphobia - Хоосон зайнаас айх айдас

📌Separation anxiety disorder - Саланги тусдаа байхаас айх сэтгэлийн түгшүүрийн эмгэг

📌Specific phobias - Өвөрмөц айдас

❤️Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube, FB-ээс сонсоорой😌.

20/08/2021

Энэхүү нэгэн сайхан өдөр бидний дараагийн дугаар бэлэн боллоо🥳. Бид энэ дугаараараа "𝐃𝐢𝐬𝐬𝐨𝐜𝐢𝐚𝐭𝐢𝐯𝐞 𝐈𝐝𝐞𝐧𝐭𝐢𝐭𝐲 𝐃𝐢𝐬𝐨𝐫𝐝𝐞𝐫 буюу Бие Хүн Хуваагдах Эмгэг"-ийн🤡 талаар нэгэн сонсогч маань санал болгосны дагуу ярилцлаа🤗. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Тухлан сонсоно уу😌.

Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube, FB-ээс сонсоорой😌. Мэдээж сонсоод сэтгэгдлээ үлдээж бүх л платформууд дээр биднийг дагаж дэмжээрэй🐣

08/08/2021

Сайн байцгаана уу😇, нэгэн 7-н хоног өнгөрч манай шинэ дугаар ийнхүү та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо😍. Энэ дугаараар бид IQ, EQ-ээс өөр хэдэн чадвар орчин үеийн хүмүүс хөгжүүлж эдгээр нь хэрхэн бидний ажил, амьдралд эерэгээр, үр дүнтэй ашиглагддаг талаар ярилцлаа🤩. Танд аль чадвар нь байгаад аль нь дутмаг байгааг илрүүлээрэй😜.

Таалагдана гэж найдаж байна. Тухлан сонсоно уу🙆🏻‍♀️.

Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube, FB-ээс сонсоорой😌. Мэдээж сонсоод сэтгэгдлээ үлдээж бүх л платформууд дээр биднийг дагаж дэмжээрэй🐣.

01/08/2021

Сайн байцгаана уу, энэхүү шинэ сарын анхны өдөр бид 2 та бүхэндээ шинэ дугаараа хүргэхэд бэлэн боллоо🤗.

Энэ дугаараар та ADHD буюу Анхаарал Дутмагдах Хэт Хөдөлгөөнт эмгэгийн талаар сонсоорой. Энэ эмгэг нь хүүхэд ахуйд ихэвчлэн эхэлдэг ба үүний шинж тэмдэг📝, хэрхэн яаж таних🕵🏻, мэргэжлийн хүнд хандсанаар яаж эмчилдэг(үүнтэйгээ илүү хялбараар дасан зохицож амьдардаг)🍀 болон эцэг эх, асран хамгаалагчид яаж үүнтэй дасан зохицож юуг анхаарах хэрэгтэй👨‍👩‍👧‍👦 байдаг талаар сонсоорой.

Сүүлийн нэг сар бид 2 ажил хичээл ихтэй мөн сэтгэл санааны хувьд МИА байлаа🙇🏻‍♀️. Иймд бид түр завсарлага авч өөрсдөдөө өчүүхэн цаг өглөө🙆🏻‍♀️. Гэхдээ одоо бүгдээрээ шинэ сарыг эрч хүчтэй, эерэгээр дүүрэн эхлүүлцгээе! 😇✨💪🏼

Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube, FB-ээс сонсоорой😌. Мэдээж сонсоод сэтгэгдлээ үлдээж бүх л платформууд дээр биднийг дагаж дэмжээрэй🐣.

27/06/2021

Нартай сайхан зуны мэнд🌻! Бид 2-н ээлжит дугаар ийнхүү хүрэхэд бэлэн боллоо. Энэ дугаар дээр хүмүүсийн дунд нэлээн яригддаг 2 туйлт эмгэг📈📉болон, phychopath болон sociopath-ын талаар ярилцлаа🐳. Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube, FB-ээс сонсоорой😌. Мэдээж сонсоод сэтгэгдлээ үлдээж бүх л платформууд дээр биднийг дагаж дэмжээрэй🐣. Баярлалаа ❣️

13/06/2021

Сайн байцгаана уу, бид 2 удаах дугаараа хүргэхэд бэлэн боллоо🙌. Энэ удаагийн дугаар дээр бид 2 "Зан чанарын эмгэг👹"-үүдийн талаар ярьлаа. Та бүхэн 10-н төрлийн зан чанарын эмгэгтэй танилцаж хэрхэн энэ бүхэн үүсдэг шалтгаан🤫 болон хэрэв өөрийгөө ямар нэгэн эмгэгтэй гэж бодвол🤷🏻‍♀️ доор байгаа тестийг хийж үзээд мэргэжлийн хүнд үзүүлж👩🏻‍⚕️, Наагийгийн өгсөн зөвлөмжийг дагаарай✍🏻. Энэ удаагийн дугаар маань сонирхолтой байсан гэж найдаж байна😍. Манай подкастийг Apple podcast, Google podcast, Spotify, Youtube, FB-ээс сонсоорой😌.

🖇Өөрийгөө зан чанарын эмгэгтэй эсэхийг шалгах тест:

📌Англи хэл дээр: https://similarminds.com/personality_disorder_test.html

📌Герман хэл дээр: https://drkarstenwolfag.outgrow.us/Selbsttest-Persoenlichkeitsstoerung

06/06/2021

Сайн байцгаана уу? 😇 Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Бид хоёрын ажил 🧳 амьдрал ундарсаар энэ дугаар маань удаан хүлээгдлээ⏳.
Хүн бүрийн биологийн цаг ⏱ өөр хоорондоо ялгаатай байдаг шиг бидний амьдралын хурд 📊 бас өөр өөр байдаг тухай бид энэ удаа 📣 буу халж ярилцлаа.

Зөвхөн амьдралын хурднаас гадна яагаад өөрийнхөө бодолдоо эзэн нь байх чухал ⁉️ талаар ярилцлаа. Мөн энэ сэдвээс урган гарсан дэд сэдэв 💭 болох гадаадад сурж байгаа болон хожуу суралцаж байгаа хүмүүсд өөрсдийн хэрэглэдэг жижигхэн хирнээ тустай 📌 санаануудыг орууллаа.

Ингээд та бүхэн маань таалан болгоож сонсоорой 🎧😄🤩👂🏼

22/05/2021

БНМАУ-ын Улаанбаатар хотод цас хаялсан сайхан өдрийн мэнд☃️🇲🇳!Энэхүү цастай өдөр та ямар нэгэн нандин дурсамжаа санагалзан эсвэл хаялах цасыг харан санаашран суугаа буй зээ❤️. Энэхүү өдөр бид ✌️, 5 дахь дугаараа хүргэхэд бэлэн болсон байна🦦. Энэ дугаар дээр:
❣️Шохоорхож, дурлаж, хайрласан тэр нэг сайхан залуу, бүсгүйн байдал
❣️Дурлах үед хэрхэн бидний бие хариу урвал үзүүлдэг
❣️Ганцаардал гэж юу вэ
❣️Хэрхэн ганцаардлаас өөрийгөө авч гарах вэ
❣️Ганцаардал сэтгэл гутрал 2-ын ялгаа болоод
🤷🏻‍♀️Бид 2-г гадагшаа юу эсвэл дотогшоо (extravert, introvert) хүмүүс үү гэдгийг мөн бидэнд тохиолдсон хөгжилтэй явдлыг, бяцхан зөвөлгөөний хамт сонсоорой.

Энэхүү дугаар таалагдсан гэж найдаж байна. Манай подкаст зөвхөн Youtube, Facebook дээр биш Apple podcast, Spotify, Google Podcast дээр мөн орж эхэлсэн байгаа шүү🤗.

Хүндэтгэсэн,
Мэдэх үү🍀

14/05/2021

Сайн байцгаана уу☀️. Манай 4 дэх дугаар дээр бид✌️ сэтгэл түгших болон түүний эмгэгийн талаар ярилаа💁🏻‍♀️. Энэ дугаар дээр та бүхэн:

📌сэтгэлийн түгшүүр гэж юу юм бэ, яавал эмгэг болдог, дотор нь хэд ангилдаг болон түүний шинж тэмдэг, өөрөө хэрхэн сэтгэлийн түгшүүртэйгээ нүүр тулах бяцхан зөвлөгөө

📌panick attack(сандралын дайралт) болон түүний шинж тэмдгийн талаар сонсох болно.

Энэхүү дугаар таалагдсан гэж найдаж байна. Манай подкаст дан Youtube, Facebook дээр биш Apple podcast, Spotify, Soundcloud дээр мөн орж эхэлсэн байгаа шүү🤗.

Энэ дугаар дээр хэрэглэгдсэн англи нэршлүүд:

✨Anxiety disorder - Сэтгэл түгшүүрийн эмгэг

✨Agoraphobia - Хоосон зайнаас айх айдас

✨Generalized anxiety disorder - Түгээмэл сэтгэл түгших эмгэг

✨Obsessive-compulsive disorder (OCD) - Улигт бодлын эмгэг

✨Panic disorder - Сандралын эмгэг

✨Post-traumatic stress disorder (PTSD) - Гэмтэл, гэмтлийг дараах стрессийн эмгэг

✨Selective mutism - Сонгомол дүлийрэлт

✨Separation anxiety disorder - Саланги тусдаа байхаас айх сэтгэлийн түгшүүрийн эмгэг

✨Specific phobias - Өвөрмөц айдас

✨Panic attack - Сандралын дайралт

📌Youtube-ээс сонсох бол:
https://youtu.be/7UHXgMbFCsY

Хүндэтгэсэн,
Мэдэх үү.

Сайхан мэдээ✨! Манай подкаст Apple podcast, Spotify, Soundcloud дээр амжилттай байршлаа🥰. Ингэснээрээ таньд сонсоход...
07/05/2021

Сайхан мэдээ✨! Манай подкаст Apple podcast, Spotify, Soundcloud дээр амжилттай байршлаа🥰. Ингэснээрээ таньд сонсоход илүү хялбар болсон гэж найдаж байна🙌. Холбоосууд:

🍎 Apple Podcast:
https://podcasts.apple.com/us/podcast/medeh_uu-podcast/id1566353847

🌵 Spotify:
https://open.spotify.com/show/4YTV9z8MGQugkXM41PrN7j

🔥 Soundcloud:
https://soundcloud.com/medeh-uu-podcast

06/05/2021

Дугаар🤟маань сонсоход бэлэн боллоо. Энэхүү дугаар дээр бид✌️Ковид19-ын үед юу ойлгож🦦, юун дээр ямар алдаа гаргаж😅, хэрхэн шинэ дадал зуршилтай🔥 болсон талаар сонсоорой. Мөн энэ цар тахлын үеэс болоод гэртээ ихэнх цагийг өнгөрөөж байгаа хүмүүстээ жижигхэн зөвлөгөө өглөө🙆🏻‍♀️.

Жич: Манай Наагий кофегоо ихдүүлж хэт их шулганасандаа уучлал хүсэж байна аа🐝🙇🏻‍♀️. Мөн Ганаагын суга Univision-ны интернет хааяа хааяа гацсан болно🦥🙇🏻‍♀️. Эдгээр дутагдлаа ирээдүйд их анхаарч дахиж гаргахгүйг хичээх болно оо✨.

Санал бодлоо хуваалцах хүсэлтэй бол доор сэтгэгдэлээ үлдээх юм уу чатаар холбогдоорой. Баярлалаа! 🤗

📍YouTube-ээс сонсох бол:
https://youtu.be/b-pHyNMgQu8

📍Soundcloud-аас сонсох бол:
https://soundcloud.com/medeh-uu-podcast/s1e3-covid19-ba-bid

🙋🏻‍♀️Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл өгөх утас: 107
🤱🏻👨🏻‍🍼Хүүхдийн тусламжийн утас: 108
👼🏻Гэр бүлийн дотны зөвлөх: 96490505

Манай подкаст Spotify болон Soundcloud дээр орлоо✨. Ингэснээрээ өөр бусад зүйлс хийнгээ давхар сонсоход илүү хялбар б...
05/05/2021

Манай подкаст Spotify болон Soundcloud дээр орлоо✨. Ингэснээрээ өөр бусад зүйлс хийнгээ давхар сонсоход илүү хялбар болсон гэж найдаж байна🦦. Яг одоо холбоос дээр дараад сонсоорой🐳.

👆. Burn out:
💚Spotify:
https://open.spotify.com/episode/6cEIsriPthtUiYDEPnQS01?si=owrrimVYTTS6Keal2og2oQ
🧡Soundcloud:
https://soundcloud.com/medeh-uu-podcast/medeh_uu-podcast-s1e1-burn-out

✌️.Depression/ Сэтгэл гутрал:
💚Spotify:
https://open.spotify.com/episode/1jZqZ2j3nwA9gX1FnB6ZOe?si=OP0pBsflRnKI65BT3onDDw
🧡Soundcloud:
https://soundcloud.com/medeh-uu-podcast/s1e2-depressionsetgel-gutral

Удаан үргэлжилж байгаа энэ КОВИД-19🦠-ийн цаг үед эрүүл дадал зуршлаар😍 дархлаагаа дэмжихээ битгий мартаарай🙇🏻‍♀️. Буцаад бид энгийн амьдралдаа ороход эдгээр зуршил минь алдагдахгүй болсон байна гэдэгт итгэлтэй байна😇. Бид 🤘маргааш цоо шинэ дугаараа хүргэх болно.💫

Yours,
Medeh uu 🙈

Удаан үргэлжилж байгаа энэ КОВИД-19🦠-ийн цаг үед эрүүл дадал зуршлаар😍 дархлаагаа дэмжихээ битгий мартаарай🙇🏻‍♀️. Бу...
04/05/2021

Удаан үргэлжилж байгаа энэ КОВИД-19🦠-ийн цаг үед эрүүл дадал зуршлаар😍 дархлаагаа дэмжихээ битгий мартаарай🙇🏻‍♀️. Буцаад бид энгийн амьдралдаа ороход эдгээр зуршил минь алдагдахгүй болсон байна гэдэгт итгэлтэй байна😇. Бид 🤘маргааш цоо шинэ дугаараа хүргэх болно.💫

Yours,
Medeh uu 🙈

Цас бударсан🌨 энэхүү өдөр витамин Д🔆-ээр баялаг хүнсээ хэрэглэхээ битгий мартаарай. Манай✌️дохь дугаарыг сонссон та в...
29/04/2021

Цас бударсан🌨 энэхүү өдөр витамин Д🔆-ээр баялаг хүнсээ хэрэглэхээ битгий мартаарай. Манай✌️дохь дугаарыг сонссон та витамин Д хүний биед ямар чухал болохыг ойлгосон буй зээ.🤓 Хэрэв сонсож амжаагүй бол манай FB page-ээс эсвэл доор байгаа Youtube, Soundcloud-ын link нь дээр дараад сонсоорой!😌

Мөн нэмэлтээр витамин Д-ээ ууж байгаа бол өглөө юм уу өдөр хоолныхоо дараа уугаарай. Учир нь Д маань хүний биед ороод нийлэгжих хугацаа хэрэгтэй байдаг шүү.

📍YouTube-ээс сонсох бол:
https://www.youtube.com/watch?v=Sc0z16fEGQk

📍Soundcloud-с сонсох бол:
https://soundcloud.com/medeh-uu-podcast/s1e2-depressionsetgel-gutral

28/04/2021

Нартай нэгэн сайхан хаврын өдрийн мэнд🌤! Энэхүү✌️дохь дугаар дээрээ бид🤘Depression буюу Сэтгэл гутралын талаар ярьлаа. Энэхүү дугаараар:

📝 Сэтгэл гутралын шинж тэмдгүүд
☔️ Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж гарах
🤷🏻‍♀️ Бид хэрхэн сэтгэл гутралд орсон талаар сонсоорой. Урьдын адил та бүхэн минь гэрээ цэвэрлэнгээ, гадуур алхангаа, хоол хийхдээ эсвэл зүгээр л сонсоорой!💫 Хэрэв өөрсдийгөө шалгаж үзмээр байвал доод хэсэгт сэтгэл гутралын сорил орууллаа.🖇

Санал бодлоо хуваалцах хүсэлтэй бол доор сэтгэгдэлээ үлдээх юм уу чатаар холбогдоорой. Баярлалаа! 🤗

📍YouTube-ээс сонсох бол:
https://www.youtube.com/watch?v=Sc0z16fEGQk

🖇Сэтгэл гутралын сорил:

📍Англи хэл дээр
https://depression.org.nz/is-it-depression-anxiety/self-test/depression-test/

📍Монгол хэл дээр:
https://ncmh.gov.mn/quizdet/6?fbclid=IwAR3TodU3Zs5G_reJrlXQLjqKFpkkoHhImlqXm09ldlXWRud4vYHJEjrmOa0

17/04/2021

Сайн байцгаана уу! Энэхүү хаврын нэгэн өдөр💨 бид 🤘та нартаа Burn out🔥-н талаарх анхны подкастынхаа дугаарыг хүргэж байна. Хэн, хэрхэн "Burn out”-тай нүүр тулдгыг энэхүү дугаараар хамтдаа мэдэцгээе!🧐 Та өөрөө ч мэдэлгүй burn out болсон байж магадгүй юм.🤷🏻‍♀️ Та бүхэн гэрээ цэвэрлэнгээ, гадуур алхангаа, хоол хийхдээ ч юм уу эсвэл зүгээр л сонсоорой!💫

Burn out гэж юу болох, хэрхэн үүнээс урьдчилан сэргийлэх талаар багахан ч гэсэн ойлголттой болсон гэж найдаж байна.🤗

📍Youtube-с сонсох бол:
https://youtu.be/CknwZfH-E4c

📍Soundcloud-с сонсох бол:
https://soundcloud.com/medeh-uu-podcast/medeh_uu-podcast-s1e1-burn-out

18/03/2021
18/03/2021

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Medeh uu Podcast posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Medeh uu Podcast:

Videos

Share

Category



You may also like