Winnergy.mn

Winnergy.mn Мэдээ, мэдээлэл, өгүүллэг, зурхай, сонжоо, эрүүл мэнд, а?

2023 он ОРД бүрт юуг амалж, юуг зөвлөж буйг товчхон хүргэжээ. 2023 он, ТУУЛАЙ жил. Зөөлөн, эерэг он болно гэж олон орны ...
02/01/2023

2023 он ОРД бүрт юуг амалж, юуг зөвлөж буйг товчхон хүргэжээ.
2023 он, ТУУЛАЙ жил. Зөөлөн, эерэг он болно гэж олон орны эрдэмтэд, судлаачид, зурхайчид үзэж байна. Амьдралын бүхий л салбарт зөрчилдөөнийг саармагжуулж, эерэг өөрчлөлтийг авчрах ажээ.
ХОНИНЫ ОРД (III/21- IV/20)
*Хонины ордныхонд чухал үе мөч хүлээж байна. Амьдралын бүхий л талбарт өөрийн байр суурь, үзэл баримтлалаа нэг мөр тодорхойлох учиртай. Үнэхээрийн баялаг жил хүлээж байна.
*Ажил, гэр бүл, бусад харилцаа ч гайхалтай сайхан байж, бүх зүйл байр байрандаа орно.
*Хэрвээ та амьдралынхаа ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг эртнээс мөрөөдөж байсан бол шинэ онд энэ бүхэн заавал тохионо.
*Хэрвээ та том бизнес эхлүүлэхээр төлөвлөсөн бол яг одоо бодож санаснаа хэрэгжүүлэх үе тань. Бүх зүйл бүтэмжтэй байх болно.
*Урьдын айдас, хязгаарлалтыг өөрөөсөө зайлуулж, өсөн дэвжих бүх боломжийн төлөө зорьж эрмэлзэх нь чухал. Өөртөө чинхүү итгэж чадваас мөнгө санхүүгийн боломжууд нээгдэж, орлого ашиг нэмэгдэх, мөнгө хуримтлуулах эх үүсвэрүүд бий болно.
*Сэтгэл хөдлөл ихтэй, хэт хөөрүү, бухимдсан үед болчимгүй алхам хийж ч магад, үүнийг байнгад санаж, болгоомжтой байж, тэсвэр тэвчээртэй байхад суралцах хэрэгтэй.
*Хайр дурлалын хувьд хүсэл тэмүүллээр дүүрэн байна. Зарим нь сонин сайхан, онцгой дурлалтай учирч магад, биеэ барих л хэрэг гарна даа. Зарим нь хайр дурлалдаа шийдэмгий алхам хийж, харилцаагаа шинэ шатанд гаргах шаардлагатай.
ҮХРИЙН ОРД ( IV/21-V/21)
*Өмнө нь эхлүүлсэн өөрчлөлт энэ онд үр шимээ өгнө. Шинэ нөхцөл байдалд дасан зохицож, ажилдаа илүү их амжилт гаргана.
*Хүмүүстэй харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаж, өөрийгөө сонсож, дотоод хүчээ хуримтлуулах хэрэгтэй.
*Шинэ ажил эхлэхэд таатай мөч. Орлого, ашиг олох шинэ аргуудыг хайгаарай. Уран бүтээл болон сонирхсон зүйлээ “мөнгө” болгох бүхий л боломжийг нээх нь чухал. Боломжийг эрх үүрэг, хариуцлагатай холбож нэгтгэх хэрэгтэй.
*Ажил дээрээ өөрийнхөө санааг илэрхийлж, санал санаачилга гаргах үе ирлээ. Бүү ай, өөртөө итгэлтэй байвал бүх зүйл бүтнэ.
*Хайр дурлалын хувьд жинхэнэ романтик харилцааны хаалга нээлттэй байна, өөртөө чөлөө өгч, хайр дурлалд зав гаргавал яасан юм.
ИХРИЙН ОРД (V/22 – VI/21)
Ихрийнхэнд бүх зүйл амар хялбар байх болно, тогтвортой, тэнцвэртэй байдал ноёлно.
*Илүү эрч хүчтэй ажиллаваас ихээхэн өөрчлөлт, шинэчлэлт ирнэ. Эргэн тойрныхоо хамтрагч нартаа хяналт тавих, шаардлагатай тохиолдолд эрх үүргийн хариуцлагыг ойлгуулах үе ч гарна. Өөрөө ч илүү хариуцлагатай байх учиртай.
*Олон хүнтэй танилцаж, хуучин түншүүдтэйгээ ч харилцаагаа сайжруулж чадна.
*Мөнгөний асуудал дээр бүх зүйл хайхалтай байх болно. Орон байр сууц ч авч магадгүй. Байр сууцтай бол түүнийгээ томсгоход тохиромжтой үе.
*Хорвоо ертөнцийг өөрөөр харж, ойлгож эхэлнэ.
*Хайр сэтгэлээ хуваалцах хүнтэй учирч ч магад.
МЭЛХИЙН ОРД (VI/22 – VII/22)
*Мэлхийн ордныхон өөрийгөө илүү эрх чөлөөтэйгээр мэдэрч, шинэ зүйл эхлэх эрч хүчтэй байна.
*Аялал жуулчлал, ажил бизнест томилолтоор хол газар явахдаа анхаарал, сэрэмжтэй байх, аюулгүй байдлыг сахих хэрэгтэй.
*Амьдралдаа шинэ зорилтыг дэвшүүлж, нийгмийн байдлаа нэмэгдүүлэх боломж байгааг ашиглах нь чухал.
*Жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулахаа зогсоож, чухал гэсэн зүйлд л бүх анхаарлаа төвлөрүүлж чадваас амьдрал аяндаа сайжирна.
*Санхүүгийн хувьд онцгой анхаарч, орлого мөнгөө зөв зохистой зүйлд зарцуулахыг анхааруулж байна.
*Хостойгоо үүсэх маргаан зөрчилдөөнийг дор дор нь харилцан ярилцаж зохицуулах, асуудлуудыг хуримтлуулахгүйгээр тухай бүрт нь шийдэж сурах нь маш чухал. Ганц бие хүн хөнгөн зугаа цэнгэлд цаг, хүчээ зарах хэрэггүй, урам хугарч, гонсойж үлдэх магадлалтай.
АРСЛАНГИЙН ОРД (VII/23 – VIII/23)
*Арслангийн ордныхон ихээхэн өөрчлөлттэй замыг туулна. Бусдад өөрийгөө таниулж, харуулах боломжтой ч сэтгэл хөдлөлөө хянаж, анхааралтай байх хэрэгтэй. Олны анхаарлыг татах боломж байна, гэвч тийм ч амаргүйг ойлгоорой.
*Ганц бие хүн толгой эргэм дурлалтай учирч мэднэ, гэхдээ харилцаагаа гүнзгийрүүлэх гэж яарах хэрэггүй. Гэрлэгсдийн хувьд хань ижлийнхээ ашиг сонирхлыг өөрийнхтэйгөө тэнцвэртэй байлгахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай болно.
*Ажил, карьерын хувьд амжилттай байхыг амлаж байна. Санхүү болон гэр бүлийн асуудалд анхаарлаа илүүтэй хандуулах нь чухал. Ажил мэргэжлийн хувьд ухаантай алхам хийж чадваас шинэ шинэ боломжууд нээгдэнэ. Мэдлэгээ дээшлүүлж, зорилгоо зөв тодорхойлж, зөв цагт нь зөв хөдлөхийг анхааруулж байна.
ОХИНЫ ОРД (VIII/24 – IX/22)
*Охины ордныхонд олон чухал үйл явдлууд тохиолдоно. Эргэн тойрны хүмүүс таныг түшиг тулгуур, манлайлагч хэмээн хүлээж авна. Оюун санааны чиглүүлэгч хөтөч, ёс суртахууны эрхэм хүн нь болж ч магад.
*Бүхий л мөрөөдөл биелэх сайхан үе.
*Далайн чанадад амармаар байвал явахыг зөвлөж байна.
*Байр байшин худалдан авмаар байвал авах бүхий л боломж бүрдэнэ.
*Олонх охиныхонд ажлын санал ирнэ. Түүнээс битгий татгалзаарай.
*Амьдралын хэв маягаа өөрчилж, эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг зөвлөж байна. Нойрны дэг, хоолны дэглэмээ сахих зайлшгүй шаардлагатай.
*Залуус элсэлтийн шалгалтуудаа сайн өгч, хүссэн мөрөөдсөн их дээд сургуульдаа элсэн орно.
*Санхүүгийн үйл ажиллагаандаа сэрэмжтэй байж, зээл авахгүй байхыг зөвлөж байна.
*Хайрын харилцаанд сорил дэнс тулгарна. Халамж, анхаарал дутсны улмаас сөргөлдөөн үүсч ч магад. Харилцаагаа бэхжүүлэхийн төлөө сэтгэл гаргаж, анхаарч ажиллах шаардлагатай.
ЖИНЛҮҮРИЙН ОРД (IX/23 – X/23)
*Орчин тойрны бүх зүйлс уйтгартай санагдаж болзошгүй, орчноо өнгөлөг болгож, өөдрөг байх нь чухал.
*Өөрийн хариуцлагат, эмх журамт мөн чанараа эрхэмлэж, тогтвортой цэгцтэй ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Ажлын ачаалал нэмэгдэж магад, бухимдах хэрэггүй, шаардлагагүй зүйлсээс татгалзаж, цаг хугацааг ягштал баримтлах нь амжилт гаргах нөхцөл болно.
*Гэр бүлд олон таатай үйл явдал тохионо.
*Ажил болон хайртай хүмүүстээ анхаарал тавих цагаа тэнцвэржүүлж чадвааас аз жаргалтай ирнэ.
*Эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай, өвдвөөс хүндрэхээс нь өмнө сайтар эмчлүүлэх хэрэгтэй.
*Эцэг эхийн үүрэг хариуцлагаа мэдэрч, хүүхдэдээ анхаарлаа хандуулах жил.
*Ганц бие хүн оны хоёрдугаар хагаст хайрттайгаа учрах магадлалтай. Хувийн харилцаандаа аливааг хөнгөхөн хүлээж авч, өөртөө болон хосдоо чөлөөтэй сэтгэх боломжийг олгох нь зөв.
ХИЛЭНЦИЙН ОРД (X/24-XI/22)
*Аз жаргалтай, эрч хүчээр дүүрэн жил болно. Амьдралын олон салбарт гүн гүнзгий өөрчлөлтүүд гарна. Өөрийнхөө мөн чанарыг ухамсарлаж, өөртөө эерэг өөрчлөлт хийх боломжтой.
*Ажилгүй бол шинэ ажилд орж, хүүхэдгүй бол шинэ хүүхэдтэй болно. Ажлаа өөрчилж, байр сууц худалдан авч, нүүдэл суудал хийж ч магад.
*Хувийн амьдралаа эмхэлж цэглэхэд тун тааламжтай. Ганц бие Хилэнцийнхэн амьдралынхаа ханьтай учирна. Гэрлэгсэд бие биенээсээ халамж, дэмжлэг авна.
*Ажлын хамт олонтой, мөн санхүүгийн асуудлаар таагүй нөхцөл үүсч магадгүй учраас тэвчээртэй байж, хэт яаруу дүгнэлт гаргахаас зайлсхийх нь чухал.
НУМЫН ОРД (XI/23 – XII/21)
*Уран бүтээлч нумынхан эрч хүчээр дүүрэн байж, хэн нэгэнд захирагдахгүйгээр эрх чөлөөтэй ажиллаж чадваас амжилт ололттой байх болно. Ажлын талбарт нумынхан нэр хүндтэй, хэрэгцээтэй, чухал хүн нь байх болно. Ажил төрөлд, бизнест цаг хугацаа, хүч чадал ихээр зарцуулагдах боловч, нөгөө талаасаа баяр баяслын эрч хүч илүү нэмэгдэнэ. Санхүүгийн байдал сайжирч, ашиг орлого ч дээшилнэ. Мөнгөний асуудлууд шийдэгдэнэ.
*Гэр бүл, ахуйдаа онцгой анхаарал тавих хэрэгтэй. Гэнэтийн танил, замын хань цаашдын гүнзгий харилцааны эхлэл болж ч магад, тэд өөрчлөлтийг авчирна.
*Унаа тэрэг жолоодохдоо болгоомжтой байхыг зөвлөж байна. Хөршүүдтэйгээ эв түнжинтэй байх нь чухал.
*Хайрын харилцаандаа хүнд төвөгтэй шийдвэр гаргаваас алдах магадлалтайг дахин ухаарах боломж олгох жил. Ойр тойрныхондоо сэтгэлээ нээж, ярьж хэлж, ойлгуулж байх нь тун зөв.
МАТРЫН ОРД (XII/22 – I/19)
*Баяр баясгалантай, таатай таашаалтай байх жил. Хариуцлага, хэт их ачаалал, дарамтаас чөлөөлөгдөх мэдрэмж төрнө. Найз нөхдийн харилцаа бэхжинэ.
*Ажил, амьдралын бодит дадал туршлагад суралцах нь чухал, энэ нь албан тушаал өсч дэвшихэд шууд нөлөөлнө.
*Хувийн амьдралд ч, хайр дурлалын асуудалд ч эерэг өөрчлөлтийг бий болгоход тааламжтай жил. Хосууд харилцаагаа гүнзгийрүүлж, энэ жилд амьдралын чухал шийдвэр гаргах цаг мөч угаас мөн.
ХУМХЫН ОРД (I/20 – II/18)
*Хумхын ордныхонд маш чухал жил болно. Ирээдүйн өөрчлөлтийн суурийг тавих жил. Ямар нэгэн боломжийг хүлээж байсан бол чухамхүү энэ онд тэр боломж тохионо.
*Их амжилт хүлээж байна. Бодсон санасан бүхнээ хэрэгжүүлэх болно. Хийсэн бүтээснийхээ үр шимийг хүртэнэ.
*Ажил бизнесээ эхлүүлэх, бусдад туслах, бусдыг дэмнэж нөлөөлөх бүхий л боломж, хүч хумхынханд ирнэ. Шинийг санаачлах, сэдэх, мөрөөдсөн хүссэн зүйлдээ өөрийгөө зориулах, эрмэлзэж хичээх хэрэгтэй.
*Мөнгө санхүүгийн асуудлаа зөв зохистой шийдвэрлэж, хуримтлал үүсгэх, орлого зарлагаа удирдах, илүү ашигтай ажиллахыг зөвлөж байна. Орон сууцаа сайжруулах боломж ч гарна, үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилт гаргах магадлал өндөр байна.
*Хайр дурлалын хувьд айдас, төөрөгдлөөс зайлсхийж, өөрийгөө ч хайрлаж, бусдад хайрыг түгээх жил. Ганц бие хумхынхан өөрийг нь ойлгох, байгаагаар нь хүлээж авах тийм хань хосоо олох болно.
ЗАГАСНЫ ОРД (II/19 – III/20)
*Загасны ордныхонд ер бусын жил байх болно. Төлөвлөснөө хэрэгжүүлж эхэлнэ. Олон ч гэнэтийн бэлэг хүлээж байна.
*Аяллаар явах, шинэ танилтай болох магадлалтай.
*Эргэн тойрноосоо сайн сайхныг олж харж сурна. Өөртөө цаг гаргаж, эрүүл мэнддээ анхаарч, сайтар амарч, хүрээлэн буй орчин, ертөнцтэй ч эвтэй харилцах нь чухал. Зан аашиндаа анхаарч, анхаарал халамж шаардлагатай ойр дотны хүмүүстээ сэтгэлээ зориулах хэрэгтэй.
*Тэвчээртэй, зүтгэлтэй зан чанар нь мэргэжлийн салбарт амжилт гаргахад тусална. Өөртөө бүрэн итгэлтэй байж чадваас загасынхны ирээдүйн төлөвлөгөө тун ойлгомжтой болж, улмаар бодитойгоор хэрэгжих нигууртай.
*Харин хайр дурлалын хувьд ганц бие хүмүүс өөрт тохирсон мэт санагдах хүнтэй зууралдахгүй байх нь зөв. Нэгэнт дууссан харилцааг эргэн сэргээх гэж зүтгэсний хэрэггүй. Магадгүй таны хувь заяны хань ойрхон, хажууд тань байж ч болох юм.
12 жилээр 2023 он ямар байхыг удахгүй бичиж тавина аа.
2023 ондоо ТА БҮХЭН МААНЬ
АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН БАЙГ ЭЭ
АМЖИЛТ ОЛОЛТООР БЯЛХАЖ БАЙГ ЭЭ
АМАР АМГАЛАНГААР ЦОГЦОЛЖ УНДРАГ ЭЭ
АШДЫН ДЭЭДЭЭР БЭХЖИН ЖАРГАГ ЭЭ💞💓💝
GiigEl Naran С.НАРАНГЭРЭЛ

Талийгаач И Жи Ханы фенүүд ээжийнх нь эрүүл мэндэд санаа зовниж эхэлжээ
14/11/2022

Талийгаач И Жи Ханы фенүүд ээжийнх нь эрүүл мэндэд санаа зовниж эхэлжээ

Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдөр жүжигчин И Жи Хан Итэвонд болсон эмгэнэлт явдлын үеэр нас барс

Махыг хэтрүүлэн идэх нь таны биед ямар нөлөөтэй вэ?
14/11/2022

Махыг хэтрүүлэн идэх нь таны биед ямар нөлөөтэй вэ?

Мах нь бидний хоол хүнсний чухал бүтээгдэхүүн, гэхдээ түүнийг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэ

10/11/2022

ХАР ШИДЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ НИЙТЛЭГ АРГА
/Хурамхаан Хүрэлбаатар/
Ойрд байнга азгүйтээд байна уу? Энэ бүхэн санамсаргүй давхцал яав ч биш үү? Заримдаа хүн өөрийгөө хар ид шидийн хүчинд автсанаа мэддэггүй. Ихэнх хүн өөрт нь хэзээ ч тохиолдохгүй мэт санаж явдаг. Сүүлд харамсахгүйн тулд өөрийгөө хар шидээс хэрхэн хамгаалахыг сурах нь зүйтэй.
- Хүчээ нэмэгдүүл: Та итгэхгүй байж болох ч хүн бүрт өөрийгөө муу ид шидээс хамгаалах хүч бий. Өөрийнхөө хамгаалалтыг зузаатгахын тулд аурагаа цэвэрлэж, чакра буюу бие дэх энергийн хүрдээ хамгаалах хэрэгтэй. Энергээр эмчилдэг хүнд хандаж, эсвэл өөрөө бясалгал хийж сурах нь зүйтэй.
- Давс: Газрын эрдэс давсыг олон зууны турш цэвэрлэх, ариутгах зан үйлд ашиглаж ирсэн. Муудаж магадгүй хүнсийг давсалж хадгалан нян бактериас хамгаалдаг шиг таныг хар ид шид, хар хүчээс хамгаалах үр дүнтэй хаалт болж чадна. Кинонд гардагтай адил давсаар заавал тойрог зурах албагүй. Гэр орныхоо булан тохой бүрт давс цацвал гэртээ орж ирэх бүртээ аюулгүй буйгаа мэдэрнэ.
- Сахиус: Сахиусыг биедээ авч явснаар хар хүч, ид шид, өширхөж хорссон хүнээс хамгаална. Сахиус шашны эд зүйлс, бэлгэдэл, талст, ургамалтай уут гээд ямар ч хэлбэртэй байж болно. Гол нь та сахиусныхаа хүчинд итгэх нь л чухал.
- Шоолох: Хар ид шид, дом зэрэг нь тоглоом биш. Гэхдээ зарим үед үүнд тоглоом наадам шиг хандах хэрэгтэй. Ид шид бол энерги. Энерги бол аз жаргал, инээд хөөр. Эсрэг тэсрэг хоёр энерги тулгарахад бие биеийнхээ хүчийг саармагжуулдаг. Бүх муу муухай зүйлээс энэ арга хамгаалж чадахгүй ч та ядаж оролдоод үзэх хэрэгтэй.
- Толь: Дээрх бүх арга тус болоогүй бол толь тусална. Толь хар ид шидийг анх тань руу илгээсэн хүн рүү буцаадаг. Үүний тулд хар өнгийн лааг толиныхоо өмнө шөнөжин асаана. Хар өнгө энергийг, ялангуяа сөрөг энергийг өөртөө шингээдэг. Харин толь энэ бүх муу энергийг ирсэн газар руу нь тонилгоно. Анхаарах гол зүйл нь лаа асаалттай байхад толинд өөрийгөө харж болохгүй. Толины дэргэдүүр гарах бол хана руу харна. Өглөө болоход лаагаа үлээж унтраагаад үлдсэнийг нь газарт булна. Дараа нь толио давстай усаар ариутгана.
Эцэст нь хар, цагаан ид шид хоорондоо ганц зорилгоороо ялгардаг гэдгийг сана.

Индүүний бохирдож, түлэгдсэн улыг цэвэрлэх аргуудыг сураад аваарай
01/11/2022

Индүүний бохирдож, түлэгдсэн улыг цэвэрлэх аргуудыг сураад аваарай

Хувцасны индүүг тогтмол цэвэрлэж байхгүй бол угааж цэвэрлэсэн хувцсыг амархан бохирдуулах сөрөг талт

Хүүхэддээ заавал ойлгуулах мөнгөний талаарх 4 зүйл
01/11/2022

Хүүхэддээ заавал ойлгуулах мөнгөний талаарх 4 зүйл

Эцэг эхчүүдийн хувьд үр хүүхэддээ зааж сургах ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол санхүүгийн боловс

Эрэгтэй срочкан цамцыг яаж индүүдвэл цэвэрхэн, гоё харагдах вэ?
01/11/2022

Эрэгтэй срочкан цамцыг яаж индүүдвэл цэвэрхэн, гоё харагдах вэ?

Эрэгтэй хүний хослол, цамцаа өмссөн байдал нь түүнийг хэр мэргэжлийн, ажил хэрэгч, нямбай бөгөөд бол

Баяжих нууцаас. Хэрэв чи тийм ухаантай юм бол яагаад ядуу юм бэ? гэсэн алдартай асуулт байдаг. Мэдээж эд баялагийн нууцы...
01/11/2022

Баяжих нууцаас. Хэрэв чи тийм ухаантай юм бол яагаад ядуу юм бэ? гэсэн алдартай асуулт байдаг. Мэдээж эд баялагийн нууцыг өмч хөрөнгөтэй хүмүүсээс тухайлбал саятануудаас асуувал зохино

Тэдэнд өөрийн гэсэн нууц бий. Тэд бүгд нэг л арга мэх хэрэглэсэн байдаг нь сонин. Бид танд хуучин са

ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН ХУУЛЬ: Хэрэв та өгөхгүй бол та юу ч авахгүй. Гарах цутгалан нь орох цутгаланг тодорхойлдог.
29/10/2022

ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН ХУУЛЬ: Хэрэв та өгөхгүй бол та юу ч авахгүй. Гарах цутгалан нь орох цутгаланг тодорхойлдог.

Та хоёр долоо хоногийн турш дараахь зөвлөгөөг хэрэгжүүлж үзээрэй. Тэгээд амьдрал тань хэрхэн өөрчлөг

Өвөл болохоос өмнө машиндаа хийх шаардлагатай 5 үйлчилгээ
29/10/2022

Өвөл болохоос өмнө машиндаа хийх шаардлагатай 5 үйлчилгээ

Өвлийн улирал хаяанд ирлээ. Машиндаа хийх шаардлагатай үйлчилгээг хүргэж байна.

Бaгaдcaн гyтлыг xэpxэн cyнгax вэ? Мэpгэжлийн xvний өгч бyй 6 зөвлөгөө
28/10/2022

Бaгaдcaн гyтлыг xэpxэн cyнгax вэ? Мэpгэжлийн xvний өгч бyй 6 зөвлөгөө

Дараах apгyyдын тycлaмжтaйгaap тa бaгaдcaн гyтлaa cyнгaж эcвэл xaтyy шинэ гyтлaa зөөллөж бoлнo.

Харзны усанд орох нь ийм учир утгатай байжээ.
28/10/2022

Харзны усанд орох нь ийм учир утгатай байжээ.

Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж биеийг сэргээж өгөхөөс гадна хүний биеийн

Буянаа гөвдөг учир хийж болохгүй үйлүүд
28/10/2022

Буянаа гөвдөг учир хийж болохгүй үйлүүд

Буянаа гөвдөг учир хийж болохгvй vйлүүд Аягаа хөмөрч тавьдаггүй Араг сандайлж суудаггүй Алга хоосон

Долоон бурхан одноос өөрийн ОД-оо мэдэж байнга мөргөх нь эд баялаг, аз жаргал дууддаг
28/10/2022

Долоон бурхан одноос өөрийн ОД-оо мэдэж байнга мөргөх нь эд баялаг, аз жаргал дууддаг

ДОЛООН БУРХАН ОДЫГ ТАХИХ ТУХАЙ Монголчууд оддын ордоос Долоон бурхан оддыг хамгийн их шүтэж эрхэмлэн

Гэр бүлээс гадуурх харилцаатай явсан Маралмаад мөргүүлсэн охин Сэхээний тасгаас гарсан ч хүнд гэмтсэн…Бид өнөөдөр шуураа...
23/10/2022

Гэр бүлээс гадуурх харилцаатай явсан Маралмаад мөргүүлсэн охин Сэхээний тасгаас гарсан ч хүнд гэмтсэн…
Бид өнөөдөр шуураад маргааш нь мартдаг ямар ч үнэ цэнэгүй хүмүүс учраас мөнгөтэй хүмүүс сенсаацийг дахин өөр сенсаациар дарж бодит үнэнийг нам дардаг гэдгийг сошиалын та нар мэдэхүү.
Маралмаа гэгч эрүүл согтуу нь мэдэгдэхгүй бүхнийг мөнгөөр зодож 7-н машины хохирлыг барагдуулж машины эздийг амыг тагласан. Дэгдэж дэрвэж явсан хоёр охины нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа гэдгийг яагаад Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар нь олонд бодит мэдээлэл өгөхгүй байна вэ. ЯАГААД….
Охины аарцагны яс нь бяцарсан эмч нар эрвийх дэрвийхээрээ л эмчилж байна гэсэн. Муу амлахгүйгээр охиныг Эрүүл саруул байвал сайн л байна гэж бодсон олон хүн бий. Гэвч тийм биш бодит байдал өөр гэдгийг ойр байгаа хүмүүс нь хэлж байна.
Маралмаагийн гэрийнхэн 7 машины хохирлыг төлөхдөө бүх хүмүүстэй гэрээ хийж гадагшаа нэг ч үг гаргахгүй гэж гарын үсэг зуруулсан юм билээ. Жишээ нь мөргүүлсэн хамгийн эхний машины жолооч нь эмэгтэй хүн байсан. Дараа нь мань эмэгтэй машинаа томруулсан тухай ч сонссон. Энэ мэтээр машины эзэд хохиролоо 100 хувь төлүүлж авсан учраас амаа хамхисан хэрэг.
Иймийн учраас л бодит үнэнг эмч нар охины биеийн байдлыг одоо байгаагаар нь хэлж хүмүүсийн эргэлзээг тайлах хэрэгтэй. Охин үнэхээр хэвлэлээр гараад байгаа шиг бие нь илааширч байгаа бол сайн хэрэг. Үүнээс илүү сайхан мэдээ гэж байхгүй. Ядаж хүмүүс үнэнг мэдэж хий хоосон цуурахгүй.
Зарим нэг хүмүүс охин мөнгөтэй хүнд мөргүүлж эв эрүүл, сав саруул болгоод өгчихнө гэж ярьж байна. Үгүйдээ бумаануудаа. Нийгмийн анхааралд энэ осол орсон учраас тэд 7 машины хохирлыг бүрэн төлж хэл амнаас айсан хэрэг.
Харин мөргүүлсэн охиныг одоо сайн эмчлүүлэх ч гэлээ хэл ам намжингуут аажим аажмаар хаяна мартна. Ийм түүх зөндөө бий. Ийм хохирогч нартай олон дайралдсан. Мөнгөтэй хүмүүстэй таарсан нь аз гээд бгаа нөхдүүд өөрийнхөө хамгийн их хайрладаг үрсээ, энэ бяцхан охины оронд тавиад нэг үзээрэй. Таны охины эрүүл мэндэд цаашид ямар эрсдэл үүсэхийг бас нэг бодоод үзээрэй. Энэ бяцхан охин ирээдүйд Ээж болно эрүүл саруул байх ёстой. Энэ хүүхэд насан туршийн сэтгэлийн болон эрүүл мэндийн хохирол амсна. Охиныг бүх насаар нь асарч анхаарахгүйгээс хойш, бүхнийг мөнгөөр шийддэг хүмүүс энэ мэт олон болбол нийгэмд асар аюултай.
Тиймээс Хэвлэлийнхэн бид сошиал шиг шуураад өнгөрөх бус араас нь нэхэх хэрэгтэй.
Манай хэвлэлийнхэн эрүүл саруул гүйж явсан бяцхан охины ар гэрээс үнэн мэдээллийг авч чадахгүй байгаа ч Гэмтлийн эмч нарыг бодит мэдээлэл өгөхийг шаардах хэрэгтэй шүү.
Мөнгөтэй хүмүүс энэ мэтээр маш олон хэргийг дарж чаддагийн нэг жишээ энэхүү 7 машины осол ба хоёр охины гэмтэл. Бид ч энэ асуудлын араас чадах чинээгээрээ мэдээлэл цуглуулж л явна.
Мөнгө хүчтэй ч үнэний өмнө хүчин мөхөстдөг юм шүү Маралмаагийн гэр бүлийнхээн.

Төгс Рэгзэн

😡😡😡 Би 3 хүүхэдтэй өрх толгойлсон ээж. Хүссэндээ биш ягаад ч өөрчилж болохгүй хувь зургаар энэ тавьланг хэнд ч ялархахгү...
22/10/2022

😡😡😡 Би 3 хүүхэдтэй өрх толгойлсон ээж. Хүссэндээ биш ягаад ч өөрчилж болохгүй хувь зургаар энэ тавьланг хэнд ч ялархахгүйгээр туулж яваа нэгэн. Хүнээс гуйж, арчаагүй байгаагаа харуулахгүйн тулд хэрэндээ хичээж амьдардаг. Өдийг хүртэл хэнээс ч таван төгрөг зээлж гуйж идэж уугаагүй. Тэжээгчээ алдсаны тэтгэмж гурван зуун мянга, 3 хүүхдийн мөнгө бас гурван зуун мянга авдаг. Хүүхдийн мөнгөө хадгалхыг хичээгээд үлдсэн зардал хоол унаа, амьдрах мөнгөө олох гэж бүтэн цагаар гэрийн бараа харах нь хол ажлаа хийж нэмэлт халтуур хийж шөнийн бүтэн нойртой хонох нь бага амьдардаг. Хүүхдүүд минь ээж аавгүй мэт л өөр өөрсдийгөө даагаад ээж аав, эгч ахнарынхаа буянд өдийг хүрлээ.
📌 Гэхдээ өнөөдрийг хүртэл ингэж цөхөрч уурлаж бухимдаж үзсэнгүй. 8 настай хүүг минь сургуулиа соль гэж удаа дараа дарамталж ад үзсэн Ангийн багшид нь гомдохдоо юу, өөрийн биеээ 2 хуваачиж чадахгүй байгаа өөртөө бухимдахдаа юу мэдэхгүй. Бичиж сууна. Ухаатай нэг нь гаргалгаа олоод хэлж өгөөч:
1. Аавуудийн баяр гэж зураг зуруулахдаа аавгүй бяцхан хүүг минь бодоод арай өөр зүйл хийж болдоггүй юмуу?
2. Айлын хүүхдүүдийг аав нь авхад хараад бэтгэрж байгаа бяцхан хүүг минь ойлгоод өгөөч гэхгүй ч эрх тэгш ялгаварлан гадуурхалгүй хичээлээ зааж болдоггүй юмуу?
3. Ээж нь үнэхээр ажилтай амжихгүй учир 5,8- р ангийн 2 ах нь хичээлээс нь аваад хамт явхад бүгдийг нь загнаад сургуулиа соль гэж цурхирж уйлаад ээждээ хэлтэл нь дарамтлах нь зөв юму?
Ижилдэж дассан ангийн хүүхдүүд, амьдрах нөхцлөө бүгдийг болхоос болохгүй хүртэл тооцоолж байж л эрдэмтэй хүн болгох гэж хичээлд явуулдгаас биш цурхиртал нь зовоох гэж явуулдаггүй шүү дээ. Арай ч дээ
4. Аавгүй юм байж чи муу гэж авирлах юугаа ч мэдэхгүй аашлах бусад хүүхдүүдэд болохгүй гэдгийг нь зааж хэлж өгөх хүн багш нь биш юмуу? Тэгтэл хөөж туугаад байж байдаг.
Энэ нийгэмд хүн өөрийнхөө төлөө л амьдрах ёстой. Гэлээ гэхдээ ийм харгис новшийн сэтгэлтэй хүмүүс үр хүүхдийг минь хүмүүжүүлж байхад ирээдүйгээс юу хүсэх юм 😡.
Хүүхдүүдээ хараад өөрөө хүмүүжүүлж, чадхааргүй ийм нөхцөл байдалд байгаа нь миний л амьдрал, арчаагүй байгаатай минь холбоотой боловч ажил хийхгүй бол хүүхдүүд минь хоосон хонох гээд байна багшаа. Ахаас нь өөр авчих хүн үнэхээр алга. Ухаатай мэргэн ард түмэн минь зам олж хэлж өгч туслах биз. Харах ёстой хүнд нь хүртэл түгээж өгнө үү. Баярлалаа
Энэ зураг дээрх шиг хүүгээ инээгээд хүүхэд насаа хүүхдээр нь гэгээн дурсамжтай байлгахыг л хүсдэг ээж хүний үг гэдгийг ойлгож унших байх гэж найдъя🙏
Эх сурвалж: Энхзаяа Заяац

7 хоногийн дотор яс, шөрмөс, үе мөчийг бүрэн сэргээж, өвдөлтийг арилгах арга
21/10/2022

7 хоногийн дотор яс, шөрмөс, үе мөчийг бүрэн сэргээж, өвдөлтийг арилгах арга

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар буруу байрлал нь нуруу, үе мөч, хөлний өвдөлтийн гол шалтгаан болдо

Элгээ уг аргаар цэвэрлэж эхэлснээс хойш, бие хавагнах, өтгөн хатах тэр ч байтугай арьсны асуудал алга болсон.
21/10/2022

Элгээ уг аргаар цэвэрлэж эхэлснээс хойш, бие хавагнах, өтгөн хатах тэр ч байтугай арьсны асуудал алга болсон.

Бидний элэг бол өвөрмөц эрхтэн юм. Үүнгүйгээр бид аз жаргалтай амьдрах боломжгүй. Элэг бол эрүүл мэн

Нимбэгний хальс нь үе мөчний өвдөлтийг үүрд арилгахад тусална.
21/10/2022

Нимбэгний хальс нь үе мөчний өвдөлтийг үүрд арилгахад тусална.

Нимбэг нь ерөнхий эрүүл мэндийг дэмжих чухал шим тэжээлээр баялаг учраас манай гараг дээрх хамгийн э

Хаван буулгах хоол хүнс
21/10/2022

Хаван буулгах хоол хүнс

Хаван буулгах хүнсний ногоонуудыг таньд танилцуулая. Броколли Цус цэвэрлэн давхар цусны эргэлт сайжр

20/10/2022

Орлогоосоо
Зээл, Түрээс, Байр, Утас, СӨХ, Унаа, Интернэт жижиг сажиг өрнүүдээ өгөөл гар дээр цэвэр СЭТГЭЛ л үлдхиймдаа

Хэвлийн доод, давсаг орчмын таргалалт уур бухимдал, стрессээс үүдэлтэй
19/10/2022

Хэвлийн доод, давсаг орчмын таргалалт уур бухимдал, стрессээс үүдэлтэй

Илүүдэл жингээ хасаж, гоолиг сайхан галбиртай болно гэдэг үнэн хэрэгтээ амархан. Олон мянган төрлийн

Зарим хүмүүсийн сүү уухаар гэдэс нь эвгүйрхдэг учир нь ийм байжээ
19/10/2022

Зарим хүмүүсийн сүү уухаар гэдэс нь эвгүйрхдэг учир нь ийм байжээ

Нөхөр маань өглөө цайгаа уулгүй ажил руугаа жирийчих гээд байдаг сул талтай. “Тэгвэл ядаж бүлээн сүү

Хөлдөөж хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд
19/10/2022

Хөлдөөж хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд

Чанаж болгосон гоймон Хөлдөөсөн гоймонг гэсгээхээр крахмал амтагдсан нялцгай гурил л байна. Чанасан

Бүх өвчнийг эдгээдэг гайхамшигт хүнсний ногоо болох байцааны талаар мэдээд аваарай
19/10/2022

Бүх өвчнийг эдгээдэг гайхамшигт хүнсний ногоо болох байцааны талаар мэдээд аваарай

Хүнсний лангуун дээр элбэг байдаг хэдий ч бид байцаа хэмээх шимтэй ногооны талаар тийм сайн мэддэг б

Нойр булчирхайг Хятадууд унтаж байгаа бар сэрээж болохгүй гэдэг. Тос хэтрэх юм л бол унтаж байгаа барыг сэрээж догшруулд...
19/10/2022

Нойр булчирхайг Хятадууд унтаж байгаа бар сэрээж болохгүй гэдэг. Тос хэтрэх юм л бол унтаж байгаа барыг сэрээж догшруулдаг

Заримдаа сошиалд хүүе гэхийн зуургүй буруу мэдээ их тархах юмаа. Өглөөдөө шар тос идэх сайн гээд хүн

Авто замын хажууд шууд явган хүний зам байж болохгүйг айхтар сайн ойлгож авлаа. Буруу стандарт гаргасан, шийдвэрлэсэн ал...
18/10/2022

Авто замын хажууд шууд явган хүний зам байж болохгүйг айхтар сайн ойлгож авлаа. Буруу стандарт гаргасан, шийдвэрлэсэн албан тушаалтнаас хариуцлага нэхэцгээе

Зурхайн ордууд ямар төрлийн машин унавал илүү тохиромжтой вэ?
17/10/2022

Зурхайн ордууд ямар төрлийн машин унавал илүү тохиромжтой вэ?

Автомашин бол дан ганц тээврийн хэрэгсэл биш бөгөөд таны хоёр дахь гэр буюу байхыг хүсдэг газар гэж

12 ордны амжилтын зурхай. Өөрийн ордоор ирээдүйд хэр амжилттай байхаа мэдээд аваарай!
17/10/2022

12 ордны амжилтын зурхай. Өөрийн ордоор ирээдүйд хэр амжилттай байхаа мэдээд аваарай!

Байлдаанч ХОНИНЫХОН Энэ ордонд төрөгсөд гудамжинд чулуу өшиглөж яваад л огт танихгүй байгууллагад да

Эдгээр үгийг тэдэнд хэзээ ч битгий хэлээрэй: зурхайн ордууд ямар үгийг сонсох хамгийн дургүй вэ?
17/10/2022

Эдгээр үгийг тэдэнд хэзээ ч битгий хэлээрэй: зурхайн ордууд ямар үгийг сонсох хамгийн дургүй вэ?

Үг бүр хор хөнөөлтэй байдаг нь нууц биш. Ихэвчлэн хүмүүс сэтгэл хөдлөлөөсөө болж, ууртайгаар дайрч,

Address

Баянзүрх дүүрэг
Ulaanbaatar
14431

Alerts

Be the first to know and let us send you an email when Winnergy.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Winnergy.mn:

Share

Nearby media companies


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All