Tidingsmn

Tidingsmn Хэрэгтэй юм хүргье.

Амьдралын үнэн ба үнэ, цэнэhttp://www.tidingsmn.com/%d0%b0%d0%bc%d1%8c%d0%b4%d1%80%d0%b0%d0%bb%d1%8b%d0%bd-%d2%af%d0%bd%...
29/12/2020

Амьдралын үнэн ба үнэ, цэнэ
http://www.tidingsmn.com/%d0%b0%d0%bc%d1%8c%d0%b4%d1%80%d0%b0%d0%bb%d1%8b%d0%bd-%d2%af%d0%bd%d1%8d%d0%bd-%d0%b1%d0%b0-%d2%af%d0%bd%d1%8d-%d1%86%d1%8d%d0%bd%d1%8d/

АМЬДРАЛЫН ҮНЭН БА ҮНЭ, ЦЭНЭ admin December 29, 2020December 29, 2020 Хүн энэ амьдралдаа жинхэнэ аялалаа эхэлж Мөрөө үлдээж, Үрээ үлдээж, Түүхээ бүтээж, Бусдын амьдралын уншигч биш Өөр...

29/12/2020
27/12/2020
ГЭРЭЭ ЦЭВЭРЛЭХДЭЭ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ХООЛ ХҮНСНИЙ МАТЕРИАЛУУДБид өдөр тутам гэрээ цэвэрлэхдээ гэр ахуйн цэвэрлэгээний бодису...
26/12/2020

ГЭРЭЭ ЦЭВЭРЛЭХДЭЭ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ХООЛ ХҮНСНИЙ МАТЕРИАЛУУД
Бид өдөр тутам гэрээ цэвэрлэхдээ гэр ахуйн цэвэрлэгээний бодисуудыг өргөн ашиглан гэрээ цэвэрлэдэг билээ. Тэгвэл бид зарим нэг хоол хүнсний материалаа ашиглан хэрхэн гэрээ цэвэрлэж болох талаар хүргэж байна.
: энэхүү жимсийг ялааг барихын тулд ашиглахад тохиромжтой юм. Ингэхийн тулд гадил жимс болон аяга таваг угаагч шингэнийг юүлүүртэй саван дотор хийнэ. Гадил жимсний анхилуун үнэр нь ялааг татах бөгөөд юүлүүр болон аяга таваг угаагч шингэн нь тэднийг савнаас буцаж гарахад хэцүү болгоно.
: нь байгалийн гаралтай гайхалтай цэвэрлэгч болдог. Үүнийг угаалгын өрөөнийхөө толийг цэвэрлэхэд ашиглаж болно. Мөн та үүнийг үнэт эдлэл, ширээний тавцангаа цэвэрлэх эсвэл хувцасныхаа толбыг арилгахад ашиглаж болно.
: нь цэвэрлэхэд хэцүү жигд бус хэлбэртэй шил, ваарыг цэвэрлэхэд тохиромжтой. Цэвэрлэхдээ түүхий будаа болон бага зэрэг ус ашиглан цэвэрлэх савандаа хийж, сайн сэгсрэх хэрэгтэй.
: Зуухаа цэвэрлэх хамгийн хялбар арга бол дотор нь төмсний хальс түлэх явдал юм. Энэ цэвэрлэх аргад чийгтэй хальс тийм ч сайн нөлөөгүй тул хальсыг 48 цаг хүртэл хатаах хэрэгтэй. Төмсний хальс шатаж байхдаа шатсан модны үлдэгдлийг яндангаас арилгах болно.
#Нимбэг: Богино долгионы зуухыг цэвэрлэхэд нимбэгний шүүс, хальс, усны хольцыг ашиглаж болно. Хольцыг богино долгионы зуухан дотор таглаагүй аяганд хийж 3 минутын турш халаана. Эцэст нь халуун уурыг гарахгүйн тулд хаалгыг хэсэг хугацаанд хаалттай байлгаж, дараа нь бичил долгионы зуухыг цэвэр алчуураар арчих хэрэгтэй.
: болон зарим чулуулаг давс нь танай ванныг шинэхэн мэт харагдуулж чадна. Ваннаа норгоод, давсаа ёроолд нь цацаж, бэрсүүт жүржээрээ үрж цэвэрлээрэй.
#Кетчуп: нь таны зэс ёроолтой ваарыг гялалзуулж, шинэхэн мэт харагдуулна. Кетчупыг хайруулан тавган дээр түрхээд, хэсэг хугацаанд байлгаад арчиж угаагаарай. Үүнийг мөн зэвэрдэггүй ган цэвэрлэхэд ашиглаж болно.

УРАМ ЗОРИГОО ХЭРХЭН СЭРГЭЭХ ВЭ?Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ өдрүүдээр өөрийгөө хөгжүүлж, үр бүтээлтэй өнгөрүүлэхи...
24/12/2020

УРАМ ЗОРИГОО ХЭРХЭН СЭРГЭЭХ ВЭ?
Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ өдрүүдээр өөрийгөө хөгжүүлж, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсч буй хэн бүхэнд хүссэнээ биелүүлэх, айдсаа давж өөрийгөө ялах, урам зоригоо сэргээх аргуудаас хуваалцаж байна. Туршаад үзээрэй.


Хэрэв ямар нэгэн шийдвэр гаргах гэж байгаа бол сайтар тунгаан бодоод шийдвэрээ гарга. Эргэлзэх хэрэггүй. Өнөөдрийг хүртэл хэрэгжүүлье гэж бодож байсан зүйлээ эхлүүлж хамгийн сайнаараа хичээ. Энэ шийдвэр таны амьдралыг ч өөрчлөж магадгүй юм.


Таныг хойш нь татдаг зан чанар, дадал юу вэ гэдгийг бусдаас асуу. Өөрийн тань урам зориг сэргэхэд юу хэрэгтэйг, юу саад болж байгааг мөн олж мэд. Өнөөдөр амжилтынхаа яг хаана явж буйгаа тодорхойл.


Өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүл. Өмнөө тавьсан том зорилго, мөрөөдөлтэй, асар их урам зоригтой хүмүүстэй нөхөрлө. Сөрөг энергитэй болон бүх зүйлд гомдоллож байдаг хүмүүсээс холд. Амьдрал дэндүү богинохон.


Эрүүл мэнддээ сайн анхаарч дасгал хөдөлгөөн хийж, зөв хоолло. Хүн бүр сайн, эрүүл хүнс идэж, тогтмол дасгал хийж, сайн амрах хэрэгтэйг мэддэг ч хэрэгжүүлдэг нь цөөн. Харин үүнийг хэвшил болгох хэрэгтэй.


Юу ч хийсэн та хамгийн шилдэг нь гэж төсөөлөөрэй. Таны амьдрал хэрхэн сайжрах нь бодол санаагаа хэрхэн өөрчлөхөөс хамаарах болно.


Дотоод сэтгэлээ удирдахын тулд өөртэйгээ эерэг яриа өрнүүл. Яаж гэж үү?. “Би хамгийн шилдэг нь. Би өөртөө хайртай. Би үүнийг хийж чадна. Би ажилдаа хайртай” гэсэн үгсийг өөртөө хэлээрэй. Юу ч тохиолдсон өөртэйгээ сайн ярилц.


Бусдаас ялгарч, өөрийгөө хөгжүүлэх нэг чухал зүйл бол хурдацтай ажиллах юм. Сайхан санаа орж ирсэн бол шууд хэрэгжүүл. Хурдан хөдлөх тусмаа та хурдан сайжирна. Хурдан сайжрах тусмаа та өөртөө илүү хайртай болно. Та өөртөө хайртай болвол өөрийгөө үнэлэх үнэлэмж тань өснө. Өөрийн үнэлэмж өсвөл та хувийн сахилга баттай болно. Та шаргуу хөдөлмөрлөх тусам юу ч таныг зогсоож чадахгүй.

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ҮР ДҮНТЭЙ АРГУУДЦар тахлаас үүдсэн эдийн засгийн хүнд үе дэлхий даяар үргэлжилж,...
23/12/2020

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ҮР ДҮНТЭЙ АРГУУД
Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүнд үе дэлхий даяар үргэлжилж, манай улсын хувьд энэхүү цар тахалтай холбогдуулан нийслэл хот болон өвчлөл бүртгэгдсэн газруудад хөл хорио тогтоох арга хэмжээ авч байгаа тул энэ үед хүн болгонд эрүүл мэнд болоод эдийн засгий хувьд хямрал багатайгаар даван туулах нь чухал байгаа билээ. Тиймээс давагдашгүй хүчин зүйл тулгарч буй энэ цаг үед өөрсдийн санхүүгийн зардлаа эргэн харж, хэмнэлт хийх зөвлөгөөнүүдийг хүргэж байна.


Ирж буй шинэ жилийн баяр, эсвэл ойр дотны хүний тань төрсөн өдөр тохиовол заавал мөнгөө үрэн үнэтэй зүйлсийг худалдаж авах бус чин сэтгэлээсээ бэлэг бэлтгээд өгөхөд тухайн хүнд онцгой сэтгэгдэл төрүүлэхээс гадна таны хэтэвчийг ч мөн аварч үлдэнэ.


Сарын хэрэглээгээ өөртөө тохируулан төлөвлөж, уян хатнаар шийдэх нь хэмнэлт хийх үр дүнтэй арга юм.


Бидний ихэнх нь мөнгөтэй болмогцоо хамгийн түрүүнд хэрхэн үрэх талаараа бодож эхэлдэг. Харин та энэ үйлдлээ эсрэгээр нь хийх хэрэгтэй. Ингэхийн тулд та зардлаа нарийн тооцож, хадгаламждаа мөнгө хийх зэрэг үйлдлүүдийг түрүүлж хийх хэрэгтэй.


Засгийн газрын шийдвэрээр манай улсын иргэн бүр ирэх оны 7-р сар хүртэл цахилгааны төлбөрөөс чөлөөлөгдөөд байгаа билээ. Иймээс та энэ үед хариуцлагатай байж, өөриймсөг хандаж эрчим хүчээ хэмнэхэд суралцах хэрэгтэй. Жишээлбэл: Чийдэнгээ солих, цахилгаан халаагуурыг шаардлагагүй үед унтраах, гэрлээ унтрааж хэвших, угаалгын машинаар хувцас угаах давтамжаа цөөлөх, тоос сорогчийн цуглуулагч уутыг тогтмол суллаж байх, утсаа цэнэглэж дууссан бол цэнэглэгчээ салгах, хувцсаа индүүдэж дуусахын өмнө индүүгээ салгах гэх мэт.


"Тэглэх арга" бол мөнгө хэмнэж сурах хамгийн зөв эхлэл байх болно. Энэ арга нь та орой бүр гэртээ харихдаа хэтэвч эсвэл, картандаа байгаа задгай мөнгөө мөнгөний гахай юм уу эсвэл ямар нэгэн хэрэглэдэггүй дансандаа хуримтлуулах явдал юм. Ингээд та сарын сүүл гэхэд багагүй хуримтлалтай болсон байх болно.


Эрсдэл өндөртэй байгаа энэ үед хүнс гэх мэт наад захын хэрэгцээгээ хүмүүс нэг дор ахиухан базаах нь чухал. Ингэснээр олон хүн цугласнаас болж өвчлөл тархах эрсдэл багасах бөгөөд таны санхүүд ч хэмнэлт болох юм. Хэрвээ боломжтой бол гурил, будаа, элсэн чихэр, хүнсний ногоо зэргээ 1 сараар нь худалдаж авбал мэ¬дэ㬬¬¬дэхүйц хэмнэлт гаргаж чадна.


Худалдан авалт хийхийн өмнө өөрөөсөө дараах асуултыг асууснаар сэтгэл хөдлөлд автаж худалдан авалт хийхгүй байх, үр ашиггүй зардлаас сэргийлэхэд туслана.
• Надад энэ зүйл үнэхээр хэрэгтэй юу? Надад ямар ашигтай вэ?
• Энэ зүйлийг тавих зай манай гэрт, миний амьдралд бий юу?
• Одоогийн энэхүү санхүүгийн нөхцөл байдалтай үед би энэ зүйлийг худалдаж авч чадах уу?


Гэр бүлийн бүх гишүүдээ хэн нь хэр ихийг зарцуулж байгааг хянах нь төвөгтэй байдаг. Тиймээс гэр бүлд нэг санхүүгээ барьдаг хүн байх хэрэгтэй. Нэг хүн санхүүгээ барих нь тэр гэр бүлийн төсөвт хэн хэр ихийг зарцуулж байна гэдгийг хянах боломжтойгоос гадна төсвөө хянах боломж бүрдэх юм.


Хэмнэлтийн чухал алхам нь яг одоо таны санхүүд юу тохиолдож байгааг ойлгох явдал юм. Танд хоёр тэмдэглэлийн дэвтэр хэрэгтэй болно. Нэг дэвтэр дээрээ та өөрийн өдөр тутмын зардлыг бичих бол хоёр дахь дэвтэр дээрээ ерөнхий тооцоолол, үр дүнг бичих юм.
Энэ тооцооллыг гаргахын тулд та дараах 4 асуултанд хариулах шаардлагатай:
• Надад хэдэн төгрөг байна эсвэл би хэдэн төгрөгний орлоготой вэ?
• Хэдэн төгрөг хэмнэхийг хүсэж байна вэ?
• Хэдийг үрж байна вэ?
• Төсвөө хэрхэн оновчтой тооцоолох вэ?

БИЕ ХҮН БОЛЖ ТӨЛӨВШСӨНИЙГ ИЛТГЭХ ШИНЖ ЧАНАРУУДСэтгэл судлалын шинжлэх ухаанд эргэн тойрон болон хүрээлэн буй орчинд ханд...
12/12/2020

БИЕ ХҮН БОЛЖ ТӨЛӨВШСӨНИЙГ ИЛТГЭХ ШИНЖ ЧАНАРУУД
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд эргэн тойрон болон хүрээлэн буй орчинд хандах хандлагаа ухамсарладаг, нөхцөл байдалд хэрхэн зохицохоо мэддэг, тохиромжтой хариу үйлдэл үзүүлдэг зэргээр бие хүний төлөвшилтийг тодорхойлдог байна. Өөрөөр хэлбэл сэтгэл санааны байдал нь ааш араншинг захирдаггүй болсон хүнийг төлөвшсөн хүн гэж үзэж болох аж. Ингээд бие хүн болж төлөвшсөнийг илтгэх шинж чанарыг хүргэж байна.

Бусад хүмүүсийг өөрөөсөө түрүүнд тавьж, өөрийнхөө эго-г дарж чадахуйц түвшинд хүрэх. Хэрэв хэн нэгэн хүн ямарваа нэг алдаа гаргасан бол та мөн хатуурхалгүй түүнийг уучлаарай.

Хайр сэтгэл гэдэг зүйлийг хичээл зүтгэлээр өөрийн болгох боломжгүйг ойлгосон бол таны оюун санааны түвшин ахисныг илэрхийлнэ.

Хүн болгоны талаар хов жив ярьж, тэднийг хийсэн үйлдэл, эсвэл ямар нэгэн зүйлээр нь дүгнэдэг байсан тэр үеийг туулаад гарах. Хэн нэгний хачин үйлдэл, алдаа дутагдлыг бус, цаадах шалтгааныг чухалчлах нь зүйтэй.

Амьдралд амжилт олох тулд хэд хэдэн давааг заавал даваад гарах учиртай болдог учир дан ганц хайр дурлал гэлтгүй, ажил, амьдралд тохиох юу ч таны сэтгэлийг шархлуулж болно. Хүнд хэцүү бүхнийг дайраад гарчихсан инээгээд сууж байгаа та амжилтыг өөрөө бүтээсээр байх болно.

Таны санаа үргэлж бусдын санаатай таарч байх албагүй. Олон хүн санаа бодлоо солилцоход үргэлж ялгаа, зөрчилдөөн үүсдэг. Төлөвшсөн хүмүүс өөрсдийнхөө болон бусад хүний үзэл бодлын ялгааг ойлгож чаддаг.

Урьд өмнөхөөсөө өөрөөр сэтгэх, амьдралын шинэ зүйлийг туршиж үзэх. Шинэ санаа, бусдын өнцгийг сонсох нь таны туршлагыг баяжуулж, таныг эрч хүчтэй хүн болгодог.

Зарим хүмүүс өдөр тутмын, энгийн яриа хөөрөөнд дуртай байх нь бий. Гэвч төлөвшилтийн тодорхой түвшинд ойр зуурын ярианы оронд гүн гүнзгий, утга учиртай яриа үүсгэхийг чухалчилж эхэлдэг байна.

Хэдийнээ төлөвшсөн хүн цомхон найзын хүрээтэй болсон байх нь түгээмэл. Долоо хоногийн төгсгөлд ажлын стрессээ зугаа цэнгэлээр тайлахаас илүүтэй дулаахан гэртээ тухлан амрахаар шийдэх болсон цагаас та өөрийгөө төлөвшиж байгаад тооцож болно.

Зарим хүмүүс жижиг зүйлээс болж хүн рүү дайрдаг зуршилтай байдаг. “Хүн хэзээ тулалдаж, хэзээ ухрахаа мэддэг байх ёстой” гэдэг үзэлтэй төлөвшсөн хүмүүс өөрсдийнхөө санааг ойлгохгүй зөрүүдэлж байгаа хүмүүст нотлохыг хичээхийн оронд дуугүй өнгөрч, шийдэлгүй буюу хэрэгцээгүй маргаанаас зайлсхийхийг хичээдэг.

Өөртөө сэтгэл хангалуун байж сурч, эргэн тойрныхоо хүмүүсийн үзэл бодолд автахаа больсон бол та хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж хэлж болно. Одоо таны дотоод амар амгаланд хөндлөнгийн юу ч садаа болж чадахгүй.

АМЬДРАЛЫГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОХ 3 ЧУХАЛ ХҮЧИН ЗҮЙЛ АНУ дахь Харвардын их сургууль нь 1636 онд үүсгэн байгуулагдсан хамгийн...
09/12/2020

АМЬДРАЛЫГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОХ 3 ЧУХАЛ ХҮЧИН ЗҮЙЛ
АНУ дахь Харвардын их сургууль нь 1636 онд үүсгэн байгуулагдсан хамгийн эртний их сургууль бөгөөд дэлхийд хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг билээ. Тус сургуулиас хүмүүсийг аз жаргалтай болгодог хүчин зүйлсийг судалгаагаар тогтоожээ. Ингээд та бүхэнд хүний амьдралыг аз жаргалтай болгодог хамгийн чухал 3 хүчин зүйлсийг хүргэж байна.
1.
Бусадтай сайхан харилцаатай байх нь аз жаргалтай болгоод зогсохгүй сэтгэцэд ч эергээр нөлөөлдөг байна. 50 нас хүртлээ салалгүй хэрүүл маргаангүй амьдарсан хүмүүсээс ой тогтоолтын тест авахад бусдаасаа /салсан, хэрүүл маргаантай амьдарч байсан хүмүүсээс/ эерэг үр дүнтэй гарсан байна. Тэгэхээр гэрлэлт гэдэг бол ямар нэгэн сэтгэцийн олдмол өвчнөөс сэргийлдэг болох нь батлагджээ.

2.
Хуучны ярвигтай харилцаа таныг аз жаргалтай болгохгүй. Төвөгтэй, маргаантай харилцаатай байснаас ганцаараа байсан нь илүү сэтгэл амар байдгийг судалгаагаар тогтоожээ. Мөн 20 настай байх үедээ олон найзтай байхыг илүүд үздэг бол 30 наснаас тоонд ач холбогдол өгөхөө больдог байна. Учир нь олон найзтай байх нь аз жаргалтай байлгадаг бус харин цөөн хэдэн үнэнч найз нөхөд хүнийг аз жаргалтай болгодог байна.
3.
Гэр бүл, найз нөхөдтэйгөө дотно харилцаатай, нийгмийн хүрээлэл сайтай хүмүүс илүү их аз жаргалтай, эрүүл байдгаас гадна урт насалдаг байна. Ганцаардмал хүмүүс харин эсрэгээрээ өвчинд өртөмтгий, аз жаргалгүй байдаг аж. Мөн нойрны асуудалтай байдаг бөгөөд сэтгэцийн эмгэг ч тусах магадлалтай байдаг гэнэ. Ээжтэйгээ халуун дулаан харилцаатай өссөн эрчүүд сэтгэцийн олдмол өвчинтэй болох магадлал багатай байдаг бөгөөд амжилтанд хүрэх магадлал өндөр байдаг аж.

ҮР ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙН АМЖИЛТ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВ ХҮМҮҮЖЛЭЭС ШАЛТГААЛНА Нэгэн хүү багадаа маш их хувиа хичээсэн зантай хүүхэд б...
08/12/2020

ҮР ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙН АМЖИЛТ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВ ХҮМҮҮЖЛЭЭС ШАЛТГААЛНА
Нэгэн хүү багадаа маш их хувиа хичээсэн зантай хүүхэд байсан ба үргэлж л аливаа зүйлийн хамгийн шилдгийг нь өөртөө авдаг байжээ. Тийм болохоор аажим аажмаар бүгд л түүнийг орхиж тэр ганцаар үлдэж гэнэ. Үүнд тэр өөрийгөө зөвтгөж бусдыг л шүүмжилж байв. Түүнд аав нь амьдрал хэрэг болох дараах 3 сургамжийг хэлж өгчээ. Ингээд та бүхэнд тэрхүү сургамжийг хүргэж байна.

Нэг өдөр, аав нь хүүдээ гоймонтой шөл хийж өгчээ. Нэг шөл нь өндөгтэй, нөгөөд нь өндөг байхгүй байв. Тэгээд аав нь “Хүү минь чи сонго” гэж хэлэв. Тэр үед өндөг бол ховор зүйл бөгөөд хааяа нэг шинэ жил эсвэл цагаан сар гэх мэт баяруудаар л өндөг иддэг байжээ. Мэдээж тэр өндөгтэй шөлийг нь сонгожээ. Гоймонтой шөлөө идэх зуураа хүү би ч “Зөв сонголт” хийж гэж баярлаад идэж байтал аав нь шөлөө идээд дуустал аяганд нь 2 өндөг байв. Хүү өөртөө маш их харамсаж бас уурлажээ. Тэгэхэд аав нь түүнд хандан “Заримдаа нүдээрээ харсан зүйлс чинь үнэн биш ч байж магад”. Хэрвээ чи бусдаас дандаа дээр гарах гэж хичээвэл, чи унана гэж хэлэв.
Дараагийн өдөр, аав нь дахиад л 2 аяга гоймонтой шөл хийсэн байв. Нэг аяга нь өндөгтэй, нөгөө нь бас өндөггүй байв. Дахин “Миний хүү сонго аль аягатай гоймонг идмээр байна” гэж хэлэв. Хүү мэдээж өндөггүй аягатай шөлийг нь сонгожээ. Шөлөө идээд дуустал ямар ч өндөг байсангүй гэнэ. Аав нь түүнд хандан “Миний хүү, үргэлж туршлагад найдаж амьдарч болохгүй, амьдрал чамаар тоглоно, бас хуурна” гэвч чи түүнд огтоосоо уурлаж уцаарлаж болохгүй, зүгээр л амьдралд бас нэг хичээл сурлаа гэж ойлго. Үүнийг чи номноос олж уншихгүй гэв.
Маргааш аав нь дахиад л шөлтэй хоол хийсэн байв, Дахин “Миний хүү чи сонго” гэж хэлэв. Хариуд нь хүү “Аав, та эхлээд сонго” Та бол өрхийн тэргүүн хүн, энэ гэр бүлд маш их хувь нэмэр оруулсан хүн гэж хэлжээ. Аав нь зөвшөөрч өөрөө аягатай шөлөө аваад идэв. Үлдсэн аягатай шөлөө идэх зуураа хүү дотроо мэдээж миний аяганд ямар ч өндөг байхгүй гэж бодож байв. Идээд дуустал түүний аяганы ёроолд 2 өндөг байв, хүү ч бүр гайхав. Аав нь түүнд хандаж инээмсэглэн “Хайрт хүү минь бусдад сайн зүйл хийж, бусдыг сайнаар бодвол, сайн зүйл чамд тохиох болно” гэж хэлсэн байна.
Хүү аавынхаа хэлсэн дээрх сургамжуудыг ажилдаа үргэлж санаж хэрэгжүүлж ирсэн байна. Тэр хүү бол өнөөдрийн БНХАУ-н Ерөнхийлөгч Си Жиньпин юм.
Үр хүүхдийн ирээдүйн амжилт эцэг эхийн зөв хүмүүжлээс шалтгаална.

ОРЧЛОН ЕРТӨНЦИЙН ХЭМ, ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ Хүн төрөлхтнийг цочроосон  Сибири, Австралийн гал түймэр болон дэлхий нийтийг хама...
07/12/2020

ОРЧЛОН ЕРТӨНЦИЙН ХЭМ, ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Хүн төрөлхтнийг цочроосон Сибири, Австралийн гал түймэр болон дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын тухай бодох зуур, Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын бичсэн "Хэмжээ" нэртэй зохиол санаанд орлоо. Уг зохиолын багахан хэсгээс та бүхэндээ хүргэж байна.




"Хаана #ХЭМНЭЛ алдагдана, тэнд эмх замбараагүй, эх захгүй байдал газар авч, мөхлийн шалтгаан үүднэ. Ертөнцөд хэн бугай ч дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэлээ ч, түүнийг номхтгох #ХЭМЖЭЭС гэж бий. Эр, эм хоёрын хэрүүл хэтрэхээр хүүхэд нь өвддөг, эс бөгөөс, тэд салж сарнидаг. Энгийн номхон ах дүүгийн маргаан хэтрэхээрээ хутга шөвгөндөө тулдаг. Хөрш орнуудын тэмцэл хэтрэхээрээ, дайн байлдаанд хүрдэг. Гал хэмжээнээсээ хэтэрвэл түймэр, ус савнаасаа халивал, үер, өвчин хэрээс хэтэрвэл үхэл болмуй. Уур хилэн хэтэрвэл ходоод, уй гашуунд автагдвал уушги, урин тачаангуй ихэдвэл бөөр, ууж идэх хэтэрвэл ходоод, ухаан мунхаг хэтэрвэл зүрх тус тус хэлмэгдмүй.




Ер нь хэн боловч #баян, #хөөрхөн, , эсхүл, #хүчтэй, нь түгсэн байж болно. Орчлонд бүгдийг нь нэг л төгсгөл хүлээж буй. Тэр бол #үхэл юм. Иймийн тул, хэтэрхий шуналаас татгалзаж, хэмжээтэй байваас зохимуй.
Үг ихэдвэл улиг болох тул, хэмжээ тохируулаад, бичвэрээ дуусгая. Хэмнэл, хэмжээг алдах нь мөхлийн шалтгаан гэдгийг хүн бүр ухаарч, хичээж явцгаая.

COVID-19  ЦАР ТАХЛЫН ҮЕЭР ГАРСАН ШИНЭ ХУВЦАС ЗАГВАРЫН  КОЛЛЕКЦИCovid-19 Цар тахал дэлхий нийтийг хамарсан энэ цаг үед ин...
06/12/2020

COVID-19 ЦАР ТАХЛЫН ҮЕЭР ГАРСАН ШИНЭ ХУВЦАС ЗАГВАРЫН КОЛЛЕКЦИ
Covid-19 Цар тахал дэлхий нийтийг хамарсан энэ цаг үед интернетийн тусламжтайгаар хүмүүс гэрээсээ ажлаа хийж, видео хурлаар бие биетэйгээ уулзах болсон. Үүнтэй уялдуулан Канадын хувцас загварын брэнд ажил хэрэгч хүмүүсийн бизнес хувцаслалтыг өөрчилсөн шинэ коллекци гаргасан байна. Энэ нь загвар “Zoom” видео хурлын үеэр камераа унтраахаа мартаж бүтэлгүйтсэн тохиолдлуудаас санаа авсан бөгөөд тал хувцасласан загвар юм.
“Zoom” видео хурлын үеэр бүтэлгүйтсэн тохиолдлуудаас дурдвал:
- Европын холбооны парламентын видео хурлын үеэр Ирландын нэгэн залуу өмд өмсөөгүй байсан
- АНУ-н New Yorker сэтгүүлийн нэрт тоймч 60 настай Жеффи Түүбин доогуураа нүцгэн гарч ажлаасаа халагдсан байна.

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?Эрүүл байна гэдэг нь зөвхөн бие махбодийн хувьд эрүүл байгаад зогсохгүй сэтгэ...
05/12/2020

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
Эрүүл байна гэдэг нь зөвхөн бие махбодийн хувьд эрүүл байгаад зогсохгүй сэтгэцийн хувьд эрүүл байхыг хэлнэ. Хүн эрүүл байснаараа нийгэм хамт олонтойгоо дасан зохицож, өөрийн гэсэн байр суурьтай, өөрийн чадвартаа тохирсон ажлын бүтээмжтэй байдаг.
Хүнийг сэтгэцийнх нь хувьд #Эрүүл, #Сэтгэцийнтулгамдсанасуудалтай, #Сэтгэцийнэмгэгтэй гэж 3 ангилж авч үздэг. Гэр бүлийн маргаан, гэр бүл салалт, ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал, архидалт, хардалт, хүүхдийн буруу хүмүүжил зэрэг олон хүчин зүйлсээс болж стресс бухимдал, сэтгэл зовох зэрэг сэтгэл зүйн өөрчлөлтүүд үүсэх нь сэтгэцийн хувьд тулгамдсан асуудал юм. Даяарчлагдан нийгэмшиж байгаа өнөө үед сэтгэцийн эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдаж байгаа бөгөөд тэр дундаа сэтгэцийн тулгамдсан асуудал нь нийгмийн эрүүл мэндийн эмзэг сэдэв болон хувираад байна. Манай улсад хамгийн багаар бодоход 500,000 ба түүнээс дээш хүн сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн судалгаа байдаг. Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаална гэдэг нь сэтгэцийн эмгэгтэй болохоосоо өмнө нь урьдчилан сэргийлж, тулгамдсан асуудлын тохиолдол бүрт нь шийдэхэд оршдог. Сэтгэцийн тулгамдсан асуудал нь хүн болгонд тохиолддог энгийн юм шиг хирнээ зөвөөр шийдэж зөв тайлж сурахгүй бол маш их хор хохирол учруулдаг байна. Та бүхэнд сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах дараах зөвлөмжийг хүргэж байна.
#Мэдрэмжээ бусадтай хуваалцах: Сэтгэцийн хувьд эрүүл байхын тулд ямар нэг асуудал тулгарах бүрт өөрийн мэдэрч байгаа бүхнээ бусадтай хуваалцаж бай.
#Сайн хооллох: Юу иднэ, тийм л зүйлийг мэдэрнэ. Чихэртэй кофе уухад сэтгэл сэргээд л ирнэ. Гэхдээ үүнээс ч урт хугацаанд хоол хүнс сэтгэцэд нөлөөлдөг.
#Бусадтай холбоотой байх: Өөрийгөө гэр бүл, найз нөхдийнхөө нэг хэсэг тэд бүгд чамд хайртай гэдгийг өөртөө мэдрүүлж, тэдэнтэй үргэлж холбоотой бай. Таны бодолд та тэдэнд хамаагүй хүн юм шиг санагдсан ч тэд үүнийгээ өөр өөрөөр илэрхийлж байдаг гэдгийг сана.
#Завсарлага авах: Өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаа өөрчилж, түр завсарлага ав. Гэрээ цэвэрлэх, нохойгоо салхилуулах, гадуур гарч гүйх зэрэг ердөө 5 минутын завсарлага ч байж болно. Эсвэл хаа нэгтээ шинэ газарт аялах, шинэ хүмүүстэй урт хугацааны завсарлага ч байж болно.
#Хэн гэдгээ хүлээн зөвшөөрөх: Бидний зарим нь бусдыг инээлгэж чаддаг байхад зарим нь математикт сайн, харин зарим нь гайхалтай сайхан хоол хийдэг. Алинд нь хамаарах байлаа ч гэсэн чи бол #ЧИ. Бид бүгд хоорондоо тэс өөр үүнийг зүгээр л хүлээн зөвшөөр.
#Илүү идэвхитэй байх: Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь таныг илүү өөртөө итгэлтэй болгож, төвлөрөхөд тусалж илүү сайн унтаж илүү сайхан харагдуулж, тархи болон бусад бүх эрхтнүүдийг эрүүл байхад тусална.
#Шаардлагатай бол бусдаас тусламж гуйх: Бидний хэн нь ч супер хүн биш. Бид бүгд л ядарч туйлдаж бүх зүйл буруу зүгт явж байгааг мэт сөрөг мэдрэмжиндээ дарлуулдаг. Хэрвээ ийм зүйл тохиолдсон бол зүгээр л бусдаас дэмжлэг хүс. Үүнд ичих зүйл огтхон ч үгүй.
#Хамгийн сайн хийдэг зүйлээ л хийх: Чи юу хийх хамгийн дуртай вэ? Өмнө нь бас юунд дуртай байсан бэ? Өөрийгөө зүгаацуулж, стрессийг даван туул. Хэрвээ таны хийж байгаа зүйл танд таалагдаж байвал та үүнийг хийхдээ сайн л гэсэн үг.
#Бусдыг халамжлах: Бусдыг халамжлах нь тэдэнтэй илүү ойр дотно байх хамгийн сайн арга юм. Үр дүнд нь чи тэдэнтэй үргэлж ойр дотно байх болно.

ӨДӨР БҮР НИМБЭГТЭЙ УС УУХ НЬ ХҮНИЙ БИЕД ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?Бид өөрийн эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалахын тулд хүнсний нэ...
04/12/2020

ӨДӨР БҮР НИМБЭГТЭЙ УС УУХ НЬ ХҮНИЙ БИЕД ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?
Бид өөрийн эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалахын тулд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон өндөр үнэ бүхий гоо сайхны бүтээгдэхүүн авч хэрэглэх нь элбэг тохиолддог. Энэхүү нийтлэлээр та бүхэндээ өдөр бүр нимбэгтэй ус ууснаар өөрийн эрүүл мэнд, гоо сайхнаа хэрхэн хамгаалж болох талаар хүргэж байна.
- Эрч хүчний эх үүсвэр болно: Нимбэг нь С амин дэмээр баялаг бөгөөд өглөө сэрмэгцээ нэг аяга нимбэгтэй ус ууснаар өдрийн турш эрч хүчтэй, сэргэг байх болно. Судлаачдын үзэж байгаагаар өглөө нимбэгтэй ус уух нь анхаарал төвлөрөлт, ой тогтоолтыг сайжруулдаг байна.
- Ажиллах чадварыг нэмэгдүүлнэ: Нимбэг нь дархлааг дэмждэгээс гадна биеийн хүчний ажил хийх үед хүчийг нэмэгдүүлж, булчингийн нөхөн төлжилтөд сайнаар нөлөөлдөг байна.
- Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ: Нимбэг нь С амин дэмээс гадна калиар баялаг учир цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлдэг. Мөн тогтмол нимбэгтэй ус уух нь зүрхний шигдээс, цус харвалт өвчин тусах эрсдэлийг бууруулдаг.
- Бие организмын бохирдлыг гадагшлуулна: Биз организмыг маш олон аргаар цэвэрлэж болдог ч хамгийн хялбар арга нь өдөр бүр нимбэгтэй ус уух юм.
- Амны хөндийн цэвэр байдлыг хангана: Нимбэгтэй бүлээн усаар амаа зайлж болох бөгөөд энэ нь амны эвгүй үнэрийг дарж, төрөл бүрийн үрэвсэлт, халдварт өвчин үүсгэдэг нянг устгадаг байна.
- Жин хасна: Нимбэгтэй ус нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжиж, биеэс илүүдэл өөх тос, бохирдлыг гадагшлуулдаг. Тиймээс тогтмол нимбэгтэй ус уух нь бодисын солилцоог түргэсгэж, ашиггүй өөх тосыг хайлуулахад тустай байдаг.
- Арьсны давхаргыг цэвэрлэнэ: Нимбэгтэй ус нь арьсыг чийгшүүлдэг. Тиймээс та бүтэн нимбэгийн шүүсийг нэг стакан бүлээн усанд хийж, нүүр цэвэрлэдэг хөвөнгөө норгоод арьсаа арчиж болно.
- Үсэнд тэжээл өгнө: Нимбэгийн шүүс нь үсийг чийгшүүлж, сэргээх үйлчилгээг үзүүлж намирсан, гялалзсан өнгөтэй болгодог. Хэрэв та химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж үсээ гэмтээдэг бол нимбэгтэй усаар үсээ баярлуулах нь зөв юм. Үүнийг ангижруулагч маягаар ч ашиглах боломжтой байдаг.

ОНГОН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ - 2020Жил бүр Лондон хот дахь Байгалийн түүхийн музейгээс зохион байгуулдаг “Онгон ба...
04/12/2020

ОНГОН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ - 2020

Жил бүр Лондон хот дахь Байгалийн түүхийн музейгээс зохион байгуулдаг “Онгон байгалийн шилдэг гэрэл зураг” уралдаан 56 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс +50,000 бүтээл уралдаанд оролцохоор иржээ. Уралдааны шалгаруулалт “Ард түмний сонголт” санал хураалт 2021 оны 2 дугаар сарын 2-г хүртэл үргэлжлэх бөгөөд та бүхэнд гэрэл зураг сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж буй уралдааны зургуудаас хүргэж байна.

ХҮНИЙ АМЬДРАЛД НАСАН ТУРШИЙН ХАНЬ БОЛЖ ЧАДАХ ЗУРХАЙН ОРДУУД Хүн насан туршийн ханиа олж сонгоно гэдэг амьдралынх нь хамг...
03/12/2020

ХҮНИЙ АМЬДРАЛД НАСАН ТУРШИЙН ХАНЬ БОЛЖ ЧАДАХ ЗУРХАЙН ОРДУУД
Хүн насан туршийн ханиа олж сонгоно гэдэг амьдралынх нь хамгийн чухал зүйл билээ. Урт удаан үргэлжлэх харилцааны хувьд зарим зурхайн ордууд бусдаасаа найдвартай байдаг байна. Тэд амьдралд юу ч тохиолдсон бай таны хажууд байж таныг урам зоригоор тэтгэж, дэмжих болно.

Загас
Загасны ордныхон бол хайртай хүнийхээ төлөө амьдралаа хэд л бол хэдэн хэсэг болгохоос буцахгүй ба түүнийхээ төлөө гэнэтийн таамаглаагүй зүйлс тохиолдсон ч хэзээ ч бууж өгөхгүй. Тэд өөрсдөө магадгүй сул дорой хүмүүс байж болох ч, хажуу дахь хүнээ онцгой нэгэн болгож чаддаг. Энэ төрлийн хүмүүс маш их хөгжилтэй ба үргэлж хайрцагнаас гадуур сэтгэдэг учир ямар ч асуудал тулгарсан гарах гарцыг төвөггүй олох чадвартай.

Мэлхий
Мэлхийн ордныхон бол зурхайн ордуудаас хамгийн хайрламаар нь гэж хэлж болно. Энэ ордод төрсөн хүмүүс итгэл даах чадвартайгаас гадна бусдад анхаарал халамж тавихдаа гаргууд. Харилцаанд таагүй зүйл тохиолдох үед тэд маш амархан гарах гарцыг олж, тэр дорхноо хайртай хүнээсээ уучлалт хүснэ. Тэднийг өнгөцхөн харахад, явахыг хүсэж буй нэгнийг амархан тавьж явуулдаг юм шиг мэдрэмж төрүүлэх боловч, үнэн хэрэгтээ хайртай хүнээ тийм ч амар тавьж явуулж чадахгүй, хайрлаж халамжилсан хэвээр байдаг.

Охин
Охины ордныхон бол хамгийн ухаантай, шийдэмгий хүмүүс боловч тэд хэн нэгэнд сэтгэл алдарвал, өөрөө өөрийгөө гээдэг. Асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх чадвартайгаас гадна юуг ч хажуу дахь хүндээ хэлэлгүй ганцаараа шийддэггүй. Өнөөдрийн энэ нийгэмд тэдэн шиг хамтрагчийг хайж олоход амаргүй. Тэд бусдаас хайр халамж хүсэж чаддаг шигээ, дотроо бодож байгаа зүйлээ хамтрагчдаа ний нуугүй хэлэхээс огтхон ч эмээдэггүй. Хайрласан хүнийхээ хажууд үүрд байж чадах ба та тэднийг хуурсан ч гэлээ, тэр таныг уучлах ямар нэгэн зүйлийг бодож олох болно.

Үхэр
Үхрийн ордныхон бол огцом ууртай боловч гайхалтай насан туршийн хань болж чадна. Энэ ордод төрсөн хүмүүс өөрийнхөө мэдрэмжийг үгээр биш үйлдлээрээ харуулахыг хичээдэг ба юу ч хэлэлгүй ямар нэгэн шийдвэр гаргах нь ховор. Түшигтэй, найдвартай хүмүүс ба ямар ч төрлийн харилцаанд чин сэтгэлээсээ ханддаг. Тэд хайртай хүнтэйгээ хэрэлдсэн ч гэсэн үргэлж түрүүлж буулт хийхийг илүүд үздэг байна.

Жинлүүр
Жинлүүрийн ордныхон бол хоёрдмол үзэл бодол ноёлох боловч, тэд дотоод ертөнцдөө үргэлж хажуу дахь хүнээ гэсэн сэтгэлээ тээсээр л байдаг. Тэд сэтгэлээ амар нээх хүмүүс биш, гэхдээ та тэвчээртэй байж чадвал тэр хариуд нь таныг хайр халамжаар дутаахгүй. Тэр танд чин сэтгэлээсээ дурласан л бол хэзээ ч орхихгүй.

Зөв цэнэглэж ухаалаг утасныхаа батарейг хамгаалах арга Бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утсаа зөв цэнэглэж байх нь...
03/12/2020

Зөв цэнэглэж ухаалаг утасныхаа батарейг хамгаалах арга

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утсаа зөв цэнэглэж байх нь түүнийг удаан хугацаанд ашиглахад чухал нөлөөтэй. Тэгвэл энэхүү нийтлэлээр та бүхэндээ ухаалаг утасныхаа батарейг хэрхэн цэнэглэх талаар хуваалцаж байна. Та бүхэн туршаад үзээрэй.

Утсаа шөнө цэнэглэж хонох нь батарейнд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Утасныхаа батарейг шөнөжин цэнэглэж байх нь байж болшгүй зүйл биш юм. Учир нь ухаалаг утас нь цэнэг дүүрсэн үед цэнэглэгчийн гүйдлийг өөрөө хязгаарладаг. Гэвч утасны батарей өндөр температурт чанараа алдах төлөвтэй байдаг бөгөөд олон удаа шөнийн цагаар цэнэглэж байх нь батарейны насжилтанд муугаар нөлөөлөх гол шалтгаан болдог.
Мөн утасны гэр /case/ нь батарейг халсан тохиолдолд халууныг гадагш гаргах урсгалыг хааж байдаг нь батарейны багтаамжийг багасгаж насжилтыг нь богиносгодог. Тиймээс шөнө утсаа цэнэглэж байгаа үедээ гэр /case/-ийг нь авах хэрэгтэй.

Утсаа цэнэглэх хамгийн зохимжтой арга юу вэ?
Гар утасныхаа батарейны цэнэгийг 50-80% байлгах нь зохимжтой. Энэ нь батарейны цэнэглэгдсэн ионууд ажлаа үргэлжлүүлж батарейг хамгаалахад чухал байдаг. Батарейны цэнэглэлтийн тоо их байх нь түүнийг мэдэгдэхүйцээр муутгах гол шалтгаан болдог. Мөн батарейныхаа цэнэгийг 0-100% болтол цэнэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Утсаа цэнэглэхдээ ямар цэнэглэгч хэрэглэх вэ?
Хамгийн шилдэг нь таны утастай хамт ирсэн цэнэглэгч юм. Хамт ирсэн цэнэглэгч нь байхгүй тохиолдолд чанартай цэнэглэгч сонгох хэрэгтэй. Чанар муутай хуулбар цэнэглэгч, адаптераар утасныхаа батарейг цэнэглэх нь батарейны насжилтанд сөрөг нөлөөтэйгөөр зогсохгүй гар утас шатах, дэлбэрэх шалтгаан болдог байна.

Хоромын дотор шүдний чулууг арилгаж, цайруулах аргаТана мэт өнгөлөг сайхан шүдтэй байх нь хэн бүхний хүсэл билээ. Ийм са...
02/12/2020

Хоромын дотор шүдний чулууг арилгаж, цайруулах арга
Тана мэт өнгөлөг сайхан шүдтэй байх нь хэн бүхний хүсэл билээ. Ийм сайхан шүдтэй байхын тулд эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэх эсвэл өөрөө бие даан гэрийн нөхцөлд шүдээ цайруулах хэрэгтэй болдог. Мэдээж эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэх нь гэрийн нөхцөлд шүдээ цайруулахаас хэд дахин өндөр өртөгтэй тусдаг. Тиймээс та бүхэнд гэрийн нөхцөлд гар доорх материалуудыг ашиглан өнгөлөг сайхан шүдтэй болох аргыг хуваалцаж байна. Энэхүү арга нь шүд болон буйланд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд тухайн хүний тууштай байдлаас бас хамаарах юм. Та бүхэн туршаад үзээрэй.
Хүнсний сода-аас 1 цайны халбагыг чимх давстай хольсны дараа шүдний сойзоо норгож, түүн дээрээ хольцоосоо түрхэж шүдээ зөөлнөөр цэвэрлэнэ. Энэ нь шүдэнд тогтсон өнгөрийг арилгахад сайн үр дүнг үзүүлэх бөгөөд хүнсний сода нь амны хөндийн эрүүл ахуйд сайн нөлөөтэй ч хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Шүдээ өнгөлж дууссаны дараа амны хөндий болон шүдээ цэвэр усаар зайлах хэрэгтэй.
Мөн шилэн саванд 200мл ус хийгээд дээр нь тал стакан хүнсний сода, 10 цайны халбага алое, 10 дусал нимбэгний тос, 4 цайны халбага глицерин тус тус хийгээд сайтар хольсны дараа таглаж хадгална. Энэхүү бэлдсэн хольцоосоо шүдэндээ өдөр бүр түрхэж хэрэглэнэ.
Шүдийг хурдан цэвэрлэх арга бол жүржийн хальсаар цэвэрлэх юм. Жүржийн хальсыг шүдний хооронд зууж шүдний чулууг арилгах, шүдний цоорсон хэсэгт хальсаар арчих зэргээр хэрэглэж болно. Мөн цитрусын хальсыг жижиглэж бутлан шүдний оондоо хольж хэрэглэж болдог. Энэ нь шүдний цооролт болон буйлны үрэвслийн үед бичил биетний устгах үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр нь байгалийн гаралтай тул өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.
Шүдийг өнгөлж, цайруулсны дараа мэдрэг болдог тул шүдний пааланг онцгой анхаарах хэрэгтэй.

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar
14181

Alerts

Be the first to know and let us send you an email when Tidingsmn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tidingsmn:

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All

You may also like