Record.mn

Record.mn Зөв зүгт чиглүүлнэ

Халуун сэтгэлт монголчуудаасаа тусламж хүсэж байна. Хүү одоогоор ЭХЭХҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт, биеийн байдал нь ...
18/04/2024

Халуун сэтгэлт монголчуудаасаа тусламж хүсэж байна. Хүү одоогоор ЭХЭХҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт, биеийн байдал нь маш хүнд байна. Яаралтай 100 сая төгрөг бүрдүүлж, Турк улсыг зорих шаардлагатай болжээ.

Хандивын данс: Ээж Нарантуяа /Хаан банк 5815020888/

Манай улсын эдийн засаг цаашид өргөжин тэлснээр төсвөө өөрсдөө бүрдүүлэх чадамжтай хот, тосгон нэмэгдэх хандлагатай байг...
18/04/2024

Манай улсын эдийн засаг цаашид өргөжин тэлснээр төсвөө өөрсдөө бүрдүүлэх чадамжтай хот, тосгон нэмэгдэх хандлагатай байгаа тул эрхзүйн байдлыг нь шинэчлэхгүй бол зөвхөн Засгийн газрын шийдвэрийг харсан, баригдмал явцуу байдлаар орон нутгийн хөгжилд саад болох эрсдэлтэй гэдгийг онцолъё.

Б.Дэлгэрсайхан: Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулснаар нийслэл бие дааж шийдвэр гаргадаг болно 18/04/2024 2 Facebook Twitter Google+ Засгийн газрын өнөөдри....

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч нь 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгу...
17/04/2024

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч нь 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын байгууллагад ирүүлнэ.
#Сонгууль2024 #СонгуулийнЕрөнхийХороо #ҮндэснийАудитынГазар #БиеДаагч #МөрийнХөтөлбөр

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчид мэдээлэл хүргэж байна 17/04/2024 3 Facebook Twitter Google+ УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч...

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэлийн сонгуули...
16/04/2024

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссыг байгууллаа.
Мөн сонгуулийн хэсэг нэгтгэх, тусгаарлах хүсэлтийг шийдвэрлэж, аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг батлав.
Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны хуралцаан боллоо 16/04/2024 3 Facebook Twitter Google+ Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрийн хуралдаанаар дараах а....

Тус хөтөлбөрт 15 сумын 22 цэцэрлэгийн 3550 хүүхдийг хамруулан, хичээлийн таван өдрийн гуравт нь 60 грамм сүү өгөхөөр ший...
16/04/2024

Тус хөтөлбөрт 15 сумын 22 цэцэрлэгийн 3550 хүүхдийг хамруулан, хичээлийн таван өдрийн гуравт нь 60 грамм сүү өгөхөөр шийдвэрлэн хэрэгжүүлж эхэлсэн байна.

Дундговь аймагт хэрэгжиж буй “СҮҮ ХӨТӨЛБӨР” өргөжин цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж эхэллээ 16/04/2024 1 Facebook Twitter Google+ Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар...

МэдэгдэлМонгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч м...
16/04/2024

Мэдэгдэл

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэв.

Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд мөн хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгож байна.
https://www.mongolbank.mn/mn/r/6306

16/04/2024

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн сонсох хувилбар
🔽ТАВДУГААР БҮЛЭГ
▶️НАМ, ЭВСЭЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ
Сонгогч Та хуулийг бүтэн сонсох бол
➡️ https://m-election.mn/main/cG9zdDo0OTE3 линкийг дарна уу.

Хачгийн тархалттай газруудад явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөх, өөрийн болон бусдын хувцсанд хачиг наалдсан эсэхийг...
16/04/2024

Хачгийн тархалттай газруудад явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөх, өөрийн болон бусдын хувцсанд хачиг наалдсан эсэхийг шалгах, ойд өмссөн хувцсаа бүрэн солих, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх, хачгийг салгаж авах аргыг мэддэг байх, хачиг үргээгч, дайжуулагч бодисыг зөв хэрэглэхийг зөвлөж байна.

Дэлхий дээр 𝟑𝟎𝟎𝟎 гаруй зүйл хачиг бүртгэгдсэн 16/04/2024 3 Facebook Twitter Google+ Зоонозын халдварт өвчний дамжуулагчид цуврал 1: #ХАЧИГ Дэлхий дээр 𝟑𝟎𝟎𝟎 гаруй зүйл хачиг...

✅УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН ХАМРАГДАХ ВЭ?👉Эрүүл мэндийн даатгалаа 2019 оноос хойш бүрэн төлсөн даатгуулагч т...
16/04/2024

✅УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН ХАМРАГДАХ ВЭ?
👉Эрүүл мэндийн даатгалаа 2019 оноос хойш бүрэн төлсөн даатгуулагч та урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад багтсан бүх үзлэг, оношилгоо, шинжилгээнд 2 жилд 1 удаа хамрагдах боломжтой.
✅ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
🏥Өрх,Сум,Тосгоны эрүүл мэндийн төвөөс эрт ирлүүлэгт хамрагдах эрүүл мэндийн байгууллагын жагсаалт болон хаана, хэзээ, хэрхэн хамрагдах, түүний зохион байгуулалтын талаар мэдээлэл, зөвлөгөөг аваарай.🙌
✅ ӨРХ,СУМ,ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ НЬ:
👉Эрт илрүүлгийн товлолын талаарх мэдээллийг сурталчлах, түгээх, эрт илрүүлгийн багцад хамрагдахыг урьсан цаасан болон цахим урилгыг/эсхүл утсаар мэдэгдэх/ даатгуулагчид хүргүүлэх, дуудах-эргэн дуудах үүрэгтэй.📝
📌Та өөрийн насны багцын дагуу эрт илрүүлэгт хамрагдаснаар тухайн өвчнийг эрт үед нь илрүүлж, оношилж, эрүүл мэндээ ноцтой эрсдэлд орохоос хамгаалж, өвчлөл хүндрэхээс сэргийлнэ.
#ЭрүүлМэндийнДаатгалаа бүрэн төлж эрт илрүүлэгтээ хамрагдацгаая.
#ЭртИлрүүлэг

Шинэ Хархорум” хотын эхний ээлжийн “Төв талбайн тохижилт”-ын ажлын зураг төсөл боловсруулах талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮ...
16/04/2024

Шинэ Хархорум” хотын эхний ээлжийн “Төв талбайн тохижилт”-ын ажлын зураг төсөл боловсруулах талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан тоотыг үндэслээд ЗГХЭГ-т уламжлах асуудлыг яаралтай шийдвэрлэх

Барилга , хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан боллоо 16/04/2024 3 Facebook Twitter Google+ Сайдын ээлжит шуурхай хуралдаан /2024.04.15/ өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэн...

15/04/2024




📍Дархан-Уул аймгийн сонгогч, иргэддээ тайлангаа тавих уулзалт маань #Шарын гол сум

Баян Базарааг баривчиллааТүүний хамаарал бүхий Тээвэр хөгжлийн банк, Алтайн хүдэр, Бүрдэл Майнинг / Хуучнаар Эко Алтайн ...
15/04/2024

Баян Базарааг баривчиллаа

Түүний хамаарал бүхий Тээвэр хөгжлийн банк, Алтайн хүдэр, Бүрдэл Майнинг / Хуучнаар Эко Алтайн Заамар/ зэрэг компаниудад нэгжлэг хийж эхэлжээ. Тэрээр Сонгуульд нэр дэвшигчийг хууль бусаар санхүүжүүлсэн байж болзошгүй бололтой. Түүний хууль бус үйлдлийг бичвэл далай далай. Байгаль орчинд учруулсан хохирлоор нь олон жил иргэний хөдөлгөөнүүд шүүхдэж байгаа ч шүүгчид нь түүнд үйлчилсээр ирсэн билээ.Харин ч хожуу бариьчилж байна

Сэтгүүлч Б.Отгон: Газар нутаг гадныханд зарна гэдэг чихэр зарахаас чинь огт өөр зүйл шүү, Уул уурхайн сайд Ж.Ганбаатар а...
10/04/2024

Сэтгүүлч Б.Отгон: Газар нутаг гадныханд зарна гэдэг чихэр зарахаас чинь огт өөр зүйл шүү, Уул уурхайн сайд Ж.Ганбаатар аа!

Б.Отгон: Ж.Ганбаатар УУХҮ-ийн сайд болонгуутаа Монголын газар нутгийг лиценз нэрээр мөнгөтэй Хятадуудад цаастай чихэр шиг “зарж” байна 10/04/2024 3 Facebook Twitter Google+ Уул уу...

Р.Эмүжин;  Хоёр оо, бид төртэйгээ үлдэж болох уу?За ийм байна аа, хоёр оо. Төрийн сүлд минь өршөө гэж залбирдаг түмэн ол...
09/04/2024

Р.Эмүжин; Хоёр оо, бид төртэйгээ үлдэж болох уу?

За ийм байна аа, хоёр оо. Төрийн сүлд минь өршөө гэж залбирдаг түмэн олноо бодсонгүй юу? Наад хэрүүл зарга, хэл ам чинь хэцүүдлээ. Ингээд хэрэлдээд байхаар чинь инээд биш, бухимдал хүрдэг юм байна. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Элбэгдоржийн тухай эвгүй хардлага тээж явдагаа ярьсан уу, ярьсан. Гэхдээ хомхой цагаач энэ тэр гээгүй. Хариуд нь Элбэгдорж эх орноо уурын зуух болгосон гачгаар гэж байгаад л галзуу мэдэгдэл хийлээ.
Ер нь бол нэг нь хов базаж, нөгөөх нь бүүр ховын хов базлаа. Ялгаа нь гэвэл Элбэгдорж илүүтэй доромж үг ашиглалаа, сайн ч муу ч гүйцэтгэх засаглал тэргүүлж байгаа хүнээ хэцүүхэн зажиллаа. Иргэн Оюун-Эрдэнийг бол яасан ч яах вэ, хамаа алга. Ядаргаа нь гэвэл нэг нь эх орноосоо үгээ хэллээ, нөгөөх нь хаа байсан Америкаас хашгирлаа. Энэ тохиолдолд газарзүйн байрлал нь өөрөө дотор маажих том асуудал байлаа. Бууриа сахисан банхар, бууриа орхисон банхар гээд бүүр эвгүй талаас нь энд яриад яахав. Улсын Ерөнхийлөгч байсан хүн нь их гүрэнд очиж суучихаад, энд байгаа төрийн тэргүүн рүүгээ асав. Улсын Ерөнхий сайд нь тив алгасан мордсон Ерөнхийлөгч асан руугаа давшив. Энэ яавч улстөрч хүмүүсийн гаргах араншин биш ээ. За та минь хэлтэй устай монголчууддаа хэлэхэд энэ дайралцааныг нь дэлхий нийтийн хэл рүү орчуулж л болдоггүй юм шүү, тэгж цэнхэр гаригаар нэг элэг доог болоод юүхэв. Бие биедээ хашгирсан үгийн тухайд бол том асуудал хөндөгдөж байгаа. Оюун-Эрдэнэ Зоригийн хэрэг, Эрдэнэтийн асуудлыг хөндсөн. Элбэгдорж хариуг нь барьсан.
Тэгэхдээ Ерөнхий сайдыг ярилцлагад дуудсан, технологи хөгжсөн гээд байхыг бодоход лайваар үзэлцэх бололтой юм аа. Тэгдэггүй юм аа, хоёр оо. Одоо чухам та хоёрын лайваар бид юугаа хийдэг юм. Лайканд шунаж байгаа бол арай өөр юм бодож ол, дотоожтойгоо сармис арилгасан ч яахав дээ. Бидэнд зүгээр Элбэгээ үнэхээр энэ бүхэнд ямар нэгэн байдлаар гар дүрсэн үү, үгүй юу гэсэн нотолгоо, мэргэжлийн баримт баталгаа хэрэгтэй. Зоригийн хэрэг, Эрдэнэтийн асуудалд гар хөлөө дүрээгүй бол Оюун-Эрдэнэ Элбэгдоржоос уучлалт хүсэх хэрэгтэй. Элбэгдорж энэ бүхэнд толгой хавчуулж, тоо гүйцээсэн бол их гүрнээс ихэмсэглээд байлгүй, ирж шалгуулаад, үүрдэг ялаа үүрэх ёстой. Түүнээс биш Америкаас нэг нь тонгойж харж түнтэгнээд, Монголоос нөгөөх нь өлийж харж өмөлзөөд баймааргүй байна ааа. Дахин хэлэхэд хэн хэний чинь оршин суугаа газар орны газарзүйн байрлал нь өөрөө энэ тохиолдолд улстөрийн асар том хэл хэлэмж болчихоод байгааг бодолцоорой доо! Бүүр цаад утгаараа Монголын тагнуул цагдаа Америк хүрч чадах уу, үгүй юу гэдэг хамгийн эвгүй зэвүүн хэмжүүр ч бас яригдана. Та хоёрын наад хэрүүл чинь манай хоёр хөршийн чухам хөх инээдийг хөглөж байгаа шүү. Үүндээ тулмааргүй байна. Өө тийм, нарциссист гэвэл энэ хоёр маань хоёулаа өөртөө дурлагчид гэж би хэлнэ, хүнд, хөнгөн хэлбэрээрээ л ялгарна даа, угаасаа тодорхой харагдаж байна билээ. За тэгээд хоёр оо, бид төртэйгээ үлдэж болох юм уу, үгүй юу? Төрийн минь сүлд энэ тэр гэж залбирч болох уу, үгүй юу? Төр байсан, төр болж яваа хоёр хүн ийм байдалтай алсаас хэрэлдэж, холоос хов зөөлцөж байгааг харж сонсдог маний энэ нүд, чихний нүглийг яанам? Блаавгайтай Блаавгай л хэрэлддэг гэж юутай үнэн үг вээээ.

Ankhbayar BaigalmaaИргэн: Энэ бол би. Галын бурханд амсуулахаа шахаж үхэл амьдралын заагт ойртоод буцсан мөч...Сошиал ор...
09/04/2024

Ankhbayar Baigalmaa
Иргэн: Энэ бол би. Галын бурханд амсуулахаа шахаж үхэл амьдралын заагт ойртоод буцсан мөч...

Сошиал орчинд шуугисанаар бол би нас барсан хүмүүсийн тоонд багтаж эрэл хайгуул болсон байсан.

Ямар нэг байдлаар хандалт авч, өөрийгөө дөвийлгөж хэн нэгэнд таалагдах гэсэнгүй.

Эрдэнэт хүмүүсийн алтан амь эрсдэж юугаар ч нөхөж баршгүй хүнд гарз учирсан болохоор, ийм айхтар зүйл дахин бүү тохиолдоосой, нэг ч гэсэн иргэн учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, хол байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа учир хэдэн үг бичихээр шийдлээ.

Тэр өдөр..,

Тэнд юу хийж явсан юм бээ гэж үү.?
Найзынхаа оффист нь ажилтай байгаад гэртээ харих гэж байх үед болсон явдал.

Эхний дэлбэрэлтийн дараа эргэн тойронд нь бэртэж гэмтсэн хүн байвал туслахаар гүйж очсон боловч хүн харагдаагүй.

Тэр үед л би шатахуун тээвэрлэж явсан машин дэлбэрчээ гэж ойлгосон. Дахиад дэлбэрэх нь тодорхой байсан болохоор тэр аюултай бүс рүү хүмүүсийг ойртуулахгүйн тулд хамаг чадлаараа орилж хашгирч гүйсэн.

Уулзвар луу орж ирж байгаа машинуудыг өөрөө урд нь тэгнэж зогсож байж бүр зарим машины хамар дээр цохиж балбаж байж автомашины хөдөлгөөнийг бүрэн зогсоож хааж чадсан.

Цагдаа, онцгой байдлыг ирэх хүртэл аюултай бүс рүү хүмүүсийг ойртуулахгүй байхыг хичээсэн. Тэр газ ачиж явсан машины жолоочийг хүртэл загнаж байж Их Монгол төврүү түлхэж оруулсан.

Дараа нь иргэдийн live - аар яриа өгчихсөн зогсож байсан. Машиныхаа хажууд л нааш цааш алхаастай. Холдуулаагүй бол 2 дахь дэлбэрэлтэд өртөж болохоор ойрхон байсан.

Миний хашгираад гүйж байгаа, хөдөлгөөн хааж иргэдийг аюултай бүсээс хол байлгаж байгаа бүх үйл явц камерт бичигдсэн байсан. Иргэдийн бичлэг, live-д ч бас гарсан байсан.

Тэр Prius машинуудыг галд өртөж магад гээд эзэд рүү нь ярьж хэлэх санаатай утасны дугаар хайсан ч утсаа үлдээгээгүй байсан. Цонхны хучлагыг нь авч хаяад хайсан ч байгаагүй.

Дараа нь урагшаа гүйж зам дагуу тавьсан машинуудыг эзэд рүү нь ярьж холдуулсан. Тэр үед л Авто тээврийн үндэсний төврүү ярьж машины эзэд рүү холбогдож болдгийг санаад буцаж очоод яриад сууж байгаа нь тэр.

Яагаад суугаад байсан бэ гэхээр гал маш хүчтэй төөнөж байсан болохоор зогсож болохгүй байсан юм. Яг тэр үед хоёр дахь дэлбэрэлт болж хайран сайхан залуус амь эрсэдсэн.

Сайн харвал би дэлбэрэлтээс утсаараа яриастай гарч ирж байгаа биз. Өнөө авто тээвэртэйгээ л ярьсаар байгаа хэрэг шүүдээ. Миний куртка, өмд шатсан. Амьд үлдсэн хүнд бол тэр юу ч биш.

Товчхондоо ийм.

Дахин хэлэхэд би галыг унтраах гэж гал руу гүйгээгүй. Аюултай бүсээс л иргэдийг хол байлгах гэж хичээсэн.

Маш олон хүмүүс аюултай бүсээс холдохын оронд бичлэг хийгээстэй, тамхи татаастай.
Бүр хүүхдээ хөтөлчихөөд аюултай бүс рүү дайраад байсныг яана. Би хэрэлдээд, явбал чи өөрөө яв гээд хүүхдийг нь авч үлдэж байж болиулж байх жишээтэй.

Ард иргэдийн маань аюул ослоос хол байх эрсдлийг үнэлж, дүгнэх мэдлэг, туршлага үнэхээр дутмаг байна гэдгийг би тэр үед мэдэрсэн.

Хэн буруутайг хуулийн байгууллага, шүүх нь тогтоох биз.

Дахин ийм аймар явдал гаргахгүйн тулд Ард иргэддээ гамшгаас, аваар ослоос урьдчилан сэргийлэх, яаралтай үед авах арга хэмжээний талаар мэдээ, мэдээллийг сайн хүргэж байх хэрэгтэй байна.

Нөгөө талаас мэргэжлийн байгууллагын шуурхай удирдлага, удирдамж, зааварчилгаа, арга зүй яагаад одоог болтол сайжрахгүй байна. Эрсдэлтэй бүсрүү алба хаагчидаа илгээхдээ юу бодож суудаг хүмүүс вэ?!

Аюул ослоос бусдыг хамгаалах гэж байгаа хүмүүс эхлээд өөрсдийнхөө аюулгүй байдлыг 100% хангаж ажиллах ёстой биздээ. Салбарын сайд, байгууллагын дарга нар нь яагаад иймхэн зүйлийг ойлодоггүй байна аа!!!

Ийм аюултай зүйл болоод удаагүй байхад
дахиад нэг хайран залуу үүрэг гүйцэтгэж яваад амь эрсэджээ.

Улс төржиж байгаа хэрэг биш шүү. Сайд дарга нар нь хариуцлагаа хүлээж огцорч, чөлөөлөгдөж, шүүгдэх ёстой бус уу?!

Онцгой, эмнэлэг, цагдаа гээд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж байдаг бүх байгууллагууд дэлхийн хамгийн сайн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, хамгийн сайн туршлагатай хүмүүсээр удирдуулж, суралцаж байх ёстой шүү дээ.

Бид мөнгөгүй ядуу улс огт биш. Байгаа мөнгөө зөв зүйлдээ зарцуулахгүй байгаад хамаг учир бий. Хаалга хөшөө гээд зөндөө л зүйл байна.

Ард иргэдийнхээ төлөө
Алтан амиа өргөсөн эрэлхэг баатрууддаа мэхийн ёслож, гүн эмгэнэл илэрхийлье.

Дахин нэг ч амь эрсдэхгүйн тулд сайжрах ёстой. Бид ч шаардах ёстой!!!

09/04/2024

Хөх хот нэвтрүүлэг

09/04/2024

- БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД ЦЭРЭНПИЛИЙН ДАВААСҮРЭН..

Даланзадгадын цохилох зүрх ДЦС ТӨХК нь 2023-2024 оны оргил ачааллын үеэ амжилттай дуусгаж ирэх жилийн бэлтгэл, засвар үй...
09/04/2024

Даланзадгадын цохилох зүрх ДЦС ТӨХК нь 2023-2024 оны оргил ачааллын үеэ амжилттай дуусгаж ирэх жилийн бэлтгэл, засвар үйлчилгээндээ орно, дулааны эрчим хүчний хэрэглээ ихсэж байгаа нь шинээр ДЦС барих зайлшгүй шаардлага үүссэн билээ. 2013 онд орон нутгийн төсвөөр өргөтгөл барьсан нь өнөөг хүртэл бид ” гал алдахгүй” өвөлжих боломжийг олгосон юм.

Даланзадгадын дулааны цахилгаан станцын ажилчидын ажиллах орчин нөхцөлийг сайжруулна 09/04/2024 3 Facebook Twitter Google+ Даланзадгадын ДЦС ТӨХК-ийн өвлийн их ачааллын үе дууса....

08/04/2024

РиоТинтогийн Оюутолгой дахь МӨНГӨ ХҮҮЛЭЛТ үргэлжилсээр‼️

Оюутолгойгоос НОГДОЛ АШИГ хүртэхгүй юм бол
олборлуулах хэрэг юусан билээ‼️
Үгүй яахав.Тавантолгойгоос Монгол улсын иргэн би НОГДОЛ АШИГ бага ч гэсэн хүртлээ. Нүүрсний хулгайчид маань тоноогүй бол 300 мянга байтугай 3 саяыг ч авах байсан биз.
Нүүрсийг алттай харьцуулах аргагүйтэй адил Тавантолгойн дэргэд Оюутолгой бол харьцуулашгүй том орд. Гэвч РиоТинто гэх гадны компаний мэдэлд өгсөн Оюутолгойгоос иргэн би байтугай Монгол улс минь ашиг хүртэж чадахгүй 10 жил өнгөрлөө. РиоТинто Оюутолгойд хөрөнгө оруулалт хийх нэрээр МӨНГӨ ХҮҮЛЭЛТ хийж байна.
Оюутолгойгоос олборлон экспортолсон баялгийн орлогыг тэд гаднаас авсан зээл, зээлийн хүү нэрээр бүгдийг хуу хамж байна. Эцэст нь Оюутолгойг олборлоод дуусах хүртэл ногдол ашиг авахгүй, зээлтэй үлдэх магадлалтай. LIBOR хэмээх Лондонгийн банк хоорондын хүү Оюутолгойн хөрөнгө оруулалтын зээл авч байх үеэс 5 дахин нэмэгдсэн учир Оюутолгойн зээлийн хэмжээ дагаад нэмэгджээ.
Судлаач Ч.Бат-Эрдэнэ.

08/04/2024

"ПОМА" группийн төслийн дэд менежер Лео Фридрих: Улаанбаатарт нэвтрүүлэх Кабель каp төсөлд бүрэн итгэлтэй байж болно. Бид дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн систем суурилуулсан туршлагатай. Тиймээс Улаанбаатар хотын эрс тэс уур амьсгал, хүчтэй салхи зэрэг цаг агаарын нөхцөлд бүрэн тохирсон кабель кар системийг нэвтрүүлж чадна.

08/04/2024

"НАР МИШЭЭСЭН АЛТАНХАН ГОВЬ МИНУ" Урлагийн тоглолт Улаанбаатар хотод зохион байгуулагдана

Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан авьяаслаг хүүхэд багачуудын “Нар мишээсэн Алтанхан говь мину” урлагийн тоглолт 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагаас Улаанбаатар хот, Соёлын төв өргөөний концертын их танхимд тоглогдохоор бэлтгэл ханган ажиллаж байна.
Говь нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудын урлагийн тоглолтод нутгийн зон олон та бүхнийг хүндэтгэн урьж байна.
Тоглолтын тасалбар Соёлын төв өргөөний билетийн кассаар борлуулагдана.
Тасалбарын үнэ: 25,000₮

08/04/2024




🎤Дархан-Уул аймгийн Дархан сумын 4, 5, 6, 7, 8-р баг, Өргөө багийн иргэдтэй Төвийн бүсийн ирээдүй - Төв цэгийн - Төвлөрөх хүчний тухай хэлэлцэх, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөг танилцуулах, иргэдээ сонсох уулзалт маань ийнхүү үргэлжилж байна.

Эрүүл мэндийн сайдын  “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх ту...
08/04/2024

Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн баг энэ сарын 6-нд Баян-Өлгий аймагт ажиллахаар очлоо. Эмч нарын баг Толбо сумаас эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоогоо эхлүүлж байна.

УГТЭ: Нүүдлийн эмнэлгийн баг алс баруун хязгаарт ажиллаж эхэллээ 08/04/2024 2 Facebook Twitter Google+ Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэ...

Р.Эмүжин: Хаврын хаварт хавтанд дурладаг хэдэн даргатай. Жилийн жилд урь оронгуут уралдаад хуулна, уухилаад ачна. Хөдөлг...
08/04/2024

Р.Эмүжин:
Хаврын хаварт хавтанд дурладаг хэдэн даргатай. Жилийн жилд урь оронгуут уралдаад хуулна, уухилаад ачна. Хөдөлгөөн хааж хөл хорино, хөлд хөглөрүүлж хог болгоно. Залхаана шүү дээ. Сүүлдээ бүүр юун шинэ хуучин бродюрын хэрүүл, сүр болоод байлгүй хурдхан замаа янзлаасай гээд залбирах дөхнө. Хуулсан хавтангууд хаачдаг нь тодорхойгүй. Хуучин шинэ дарга нарын зуслан, амины орон сууцны тохижилтонд ачигдсан уу, хог дээр хаясан уу, ойлгомжгүй. 30 жил зөөхөд тэгээд хэдэн цүдгэр даргын хэрэгцээ ханаад, ах дүү, амраг садных нь хашаа тохижоод, харин одоо портерийг нь 80к гээд шууд зардаг болжээ. Дөнгөж саяхан хуулсан шинээрээ шахам хавтан зарна, 80к ч гэх шиг

08/04/2024

Говь цөлийн бүсийн хилийн цэргийн ангиудын "МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР" тэмцээн , ахлагчийн бүрэлдхүүний "ШИЛДЭГ БҮЛЭГ"-ийн аврага шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээнд говь цөлийн бүсийн хилийн цэргийн 6 ангийн 130 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд шалгарсан анги нь Хил хамгаалах ерөнхий газрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Энэхүү тэмцээнийг Батмөнх даян сэцэн хан мэндэлсний 560 жилийг ойг тохиолдуулан Хилийн цэргийн 0131-р ангийн байранд буюу Өмнөговь аймагт зохион байгуулж байна.

ГАЛЫГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНАЧингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад г...
08/04/2024

ГАЛЫГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

“Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Шүд эрүүл бол бие эрүүл” арга хэмжээ “Блю скай” зочид буудлын “Д...
05/04/2024

“Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Шүд эрүүл бол бие эрүүл” арга хэмжээ “Блю скай” зочид буудлын “Даймонд” танхимд боллоо.
Энэ арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл, ЭМЯ, БШУЯ, Боловсролын ерөнхий газар, НЭМҮТ, АШУҮИС, ЕБС-ийн болон цэцэрлэгийн эмч нар оролцов.

“ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ” АЯН ЭХЭЛЛЭЭ 05/04/2024 3 Facebook Twitter Google+ “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Шүд эрүүл бол бие эрүүл” арга хэмжээ “Блю ска...

Өмнөговь аймагт хөнгөлттэй нислэг эхэллэ"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэд, ахмад настан, өвчтөн, хү...
05/04/2024

Өмнөговь аймагт хөнгөлттэй нислэг эхэллэ

"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэд, ахмад настан, өвчтөн, хүүхэд хөнгөлөлттэй үнээр хот хооронд зорчих боломжийг олгож байсан "Хөнгөлөлттэй нислэг" дахин эхэллээ.
Өмнөговь аймаг, 2024 онд агаарын тээврийн Геосан ХХК-тай өнөөдөр дахин гэрээ байгуулж 2024 оны 4-р сарын 12 ноос 2025 оны 1-р сарын 31 хүртэл нийт 85 удаагийн нислэг үйлдэхээр боллоо🛫
✅Долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагт УБ-ДЗ-УБ чиглэлд тогтмол ниснэ.

И.Мишээл: Хөгжмийн зохиолч Б.Чинбатын гэрийн үйлчлэгч болж зарцлагдсан ч эцэстээ зодуулж, бүх юмаараа хохирсонМиний бие ...
04/04/2024

И.Мишээл: Хөгжмийн зохиолч Б.Чинбатын гэрийн үйлчлэгч болж зарцлагдсан ч эцэстээ зодуулж, бүх юмаараа хохирсон

Миний бие И.Мишээл нь Ц.Сарнай( Sweetymotion хамтлагийн дуучин) Б.Чинбат( МУГЗ) гэх хүмүүстэй 7,8 жилийн амьдралаа үрээд, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө хохироод эцэст нь хамтран ажиллахаа больсон нь үнэн.

Мэдээж намайг анх тоож санал тавьж, би ч сонгож хамтын ажил эхлэсэн (Тэр үед өөр олон газраас санал ирсэн боловч эдгээр хүмүүст итгээд сонгосон)

Энэ хоёр хүн олон нийтийн дунд асар сайн сайхнаар яригдаж, хүндлэгддэг тул хоорондоо гарсан асуудлаа бусдад дэлгэж ах эгчийгээ адлуулахыг хүсдэггүй байв. 3 охидууд нь миний төрсөн дүүгээс ялгаагүй, өсгөлцөж харж ханддаг байсан учир бас дүү нарыгаа бодоод чимээгүй байсан юм шүү. Асар удаан бодож, тунгааж, хүлээж зориг гарган үүнийг бичив.

Энэ бүх цаг хугацаанд гэрт нь цэвэрлэгч, цүнх баригч, хүүхэд асрагч, жолооч, түшээ хийсээр цаг хугацаа өнгөрсөн. Тэдний гэр бүлд туслах хүн хүч хэрэг болсон,өвчин зовлон ч тохиосон бүх цаг үед нь хамт байж хамаг сэтгэл, алтан цагаа зориулсан юм шүү. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд тэр ч бүү хэл урлагийн ойр байсан ах эгч нар маань ч мэдхийн дээдээр мэднээ.
Мөн надад санал тавьсан олон хувь уран бүтээлчид, продакшинуудтай уран бүтээл хийж, хамтран ажиллахыг минь зөвшөөрдөггүй хааж боодог байсан.

Инээсэн, мэндэлсэн, бараг зөрөөд өнгөрсөн хүнтэй намайг хардаж есөн бусаараа доромжлуулж, хүсэхгүй байгаа зүйлээ илэрхийлэх, санал бодлоо хэлэх, уран бүтээл хийж өгөхийг хүсэх, зүгээр л бараг оршиж байхдаа ч Чинбат гэж хүнд хараалгуулж маш их дарамт дунд байсан. Урт хугацаанд сэтгэл санаагаар унаж, амиа хорлох бодол ч орж ирж байсан хүнд хэцүү цаг надад бий.

Энэ тухай Сарнай эгчид хэлж тусламж гуйхад нөхөрөө өмөөрч, УРЛАГТ УГААСАА ИЙМ ХАТУУ БАЙДАГ, БИД НАР Ч ТУУЛААД ГАРСАН гэж амыг минь барьдаг байсан. Эцэст нь иргэн Чинбат нь миний биед халдаж, зодож миний итгэл цаашдын ажил түүгээр эцэслэгдсэн (гэрчтэй).

Мөн ээж дүү 2 луу маань танай охиныг урлагт хэн ч биш болгоно, гишгэх газаргүй болгоно гэх санаатай дарамталсан, бусад дуучид, уран бүтээлчдыг доромжилсон, хаана ч хэзээ ч болоогүй зүйлсийг бичсэн мессежүүд нь одоо ч бий.
Мөн 2 ч удаа намайг ажил ярих нэрийдлээр танихгүй эрэгтэй хүнтэй уулзуулж орхиж зугтаж байсан, сүүлд л би үүний учрийг тунгааж олов. Би харамсалтай нь тэдний бодсон шиг, ашиглаж болно гэж зорьсон хүн нь биш байв.

7-8 жилийн хугацаанд 4 дуу хийж өгсөнөөс 1 нь хулгайн дуу байсан учир устгасан болно. 1 дууных нь клип нь таалагдаагүй учир ахиж шинээр хийх зорилгоор устгасан. Бусад дуунууд болон хийж байсан дуунуудыг ашиглах, дуулах эрхийг хаасан тул өөрийн Youtube сувгаас устгах нь зүй ёсны хэрэг бизээ.
Мэдээж бичигдээгүй хуулиар урлагт олон жил байснаараа, надаас ах эгч гэдгээрээ эдгээр хүмүүсийн зөв, харин миний буруу болоод дуусах бизээ.

Ямар ч байсан надаас өөр хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн, урлагт хөл тавих гэж байгаа хүүхдүүдэд ахиж бүү зовлон болоорой гэж хүсье. Чадахгүй бол чадахгүй, чадах бол чадах аа үнэнчээр хэлдэг, хүний амьдралд гай болдоггүй байгаасай.
Мөн миний нэр хүндийг ашиглаж дууны албумыг нь хийж өгнө гэж хөрөнгө оруулалт авсан 100 давсан сая төгрөгөө хүмүүст нь буцааж өгөөрэй. (Тэндээс би нэг төгрөгийг ч уран бүтээлдээ ашиглаагүй болно) Мөн миний тоглолтын орлогоос( мэдээж тэдний зохиосон дуу биш ковер дуу дуулж олсон орлого) зээлж авдаг байсан мөнгийг эргүүлж өгөхийг найрсагаар хүсье. Би мөнгө тарьдаг хүн биш. Чаддаг хүмүүст нь төлөх ёстойгоо төлөөд дуунуудаа одоо хиймээр байна.

( Ингэж бичиж байгаа нь тэдгээр хүмүүстэй холбогдох ямар ч арга байхгүй бүтэн 1 жилийн хугацаанд танихгүй дугаараас залгасан ч тасдаад блок хийдэг, тааралдаад ярилцах гэхээр зугтдаг ч "сайтуудад худал ярилцлага өгч" надтай холоос харилцахыг хүсэж байна гэж ойлгосон учир ингэхээс өөр арга байсангүй)

Мөн залуучууд ч бас хэнтэй хамтран ажиллахаа сайтар судлаж, төлөвлөөрэй гэж зөвлөе. Урлагт байгаа ах эгч нар бүгд мэдээж ийм биш надад зөвлөж туслаж байсан хүмүүс маш олон бий. Би л азгүй байж.

Мөн нийгэмд хэрүүлийн чанартай пост хийж байгаад та бүхнээсээ гүнээ хүлцэл өчье. Энэ маань нэг талаараа олон залуу уран бүтээлчдэд анхааруулга болоосой гэж хүслээ.
Шинэ залуу бидний үеэс эхлээд зэрэг хоорондын дарлал, хүчирхийлэл дуусаг.

Хүндэтгэсэн Мишээл
( Эврээ ургахаар эхийгээ мөргөдөг ишиг биш байгаа шүү, би )

Эх сурвалж: Дуучин И.Мишээл

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Record.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Record.mn:

Videos

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All