Facetv.mn

Facetv.mn Гэрэл асаана

АСА аварга Д.Дагвадорж хавдар туссан гэнэ.
15/04/2024

АСА аварга Д.Дагвадорж хавдар туссан гэнэ.

14/04/2024

Дархан хотын аюулгүйн тойрог ийм болжээ.

Зураглаач Н.Мөнхбаатар

ХОВД-УЛИАСТАЙГ ХОЛБОХ ЗАМЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ📍 Ховд-Улиастайг холбох хатуу хучилттай замын нэг хэсэг болох Дөргөн сумыг холбо...
05/04/2024

ХОВД-УЛИАСТАЙГ ХОЛБОХ ЗАМЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

📍 Ховд-Улиастайг холбох хатуу хучилттай замын нэг хэсэг болох Дөргөн сумыг холбох 41 км автозамын барилгын ажил эхэллээ.

📍 Ингэснээр Ховд аймгийн Дөргөн сумаас Завханы Улиастай чиглэлд Мянганы зам анх төлөвлөсөн ёсоор хэрэгжих боломж бүрдэж байна.

📍 Зам, тээврийн хөгжлийн яам нь 2024 онд авто замын салбар нийт 5045 км авто зам, 3056 урт метр гүүрийг барьж, долоон аймаг, 40 сум, хоёр хилийн боомтын хатуу хучилттай авто замаар холбох ажлыг үргэлжлүүлэн болон шинээр эхлүүлэхээр ажиллаж байна.

Дамжиж нисдэг зовлон үгүй болж.
12/03/2024

Дамжиж нисдэг зовлон үгүй болж.

Нислэгийн зардлыг бууруулах давуу талтай...

16/12/2023

Барилдахаасаа өмнө таахалздаггүй монгол эр.
Мандах төрийн малгайгаа эрхэмлэдэг монгол шүү.
Монгол эрийн малгайг унагаавал дараад нь ам толгой хоёроо л барьдаг юм даа 👍💪☝

Манай суурь боловсрол дэлхийд хэдэд байна бэ?
14/11/2023

Манай суурь боловсрол дэлхийд хэдэд байна бэ?

‼️‼️‼️ШУУРХАЙ: Цагдаагийн алба хаагчдад АВЛИГА ӨГӨХИЙГ ЗАВДСАН ҮЙЛДЛИЙГ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ТАСЛАН ЗОГСООЖ, ИЛЧИЛЖЭЭ.Д...
02/10/2023

‼️‼️‼️ШУУРХАЙ: Цагдаагийн алба хаагчдад АВЛИГА ӨГӨХИЙГ ЗАВДСАН ҮЙЛДЛИЙГ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ТАСЛАН ЗОГСООЖ, ИЛЧИЛЖЭЭ.

Дорноговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Т" ХХК-ийн туслан гүйцэтгэгч гадаадын хөрөнгө оруулалттай "С" ХХК-ийн захирал "Ш" гэгч нь нэр бүхий 12 иргэнийг визний ангилал зөрчиж, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн зөрчил үйлдсэнийг илрүүлжээ.

Дээрх этгээд нь цагдаагийн алба хаагчдад дугтуйтай мөнгөн дэвсгэрт буюу авлига өгөхийг завдсан үйлдлийг цагдаагийн мөрдөгч газар дээр нь баримтжууллаа.

Визний журам зөрчсөн гадаадын 12 иргэний асуудлыг холбогдох хууль, журмын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газарт шилжүүлж, авлига өгөхийг завдсан этгээдийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт ажиллаж 10 МВт хүчин чадалтай “Сэрвэн” нарны цахилгаан станцын...
03/09/2023

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт ажиллаж 10 МВт хүчин чадалтай “Сэрвэн” нарны цахилгаан станцын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Говь-Алтай аймаг бол “Тайшир” усан цахилгаан станцтай одоо бас нарны цахилгаан станцтай болж Монгол улсдаа сэргээгдэх эрчим хүчний хос эх үүсвэртэй болж байгаагаараа онцлогтой юм.

Copy: Чимэдийн Хүрэлбаатар

МОСКВА ОРДОГ ГҮҮРИЙГ САЛГАЖЭЭ.
24/06/2023

МОСКВА ОРДОГ ГҮҮРИЙГ САЛГАЖЭЭ.

ОХУ-Д БУЙ МОНГОЛ ИРГЭДДЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЛЭЭ ❗❗❗‼️ИРГЭДИЙН АНХААРАЛД‼️Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэ...
24/06/2023

ОХУ-Д БУЙ МОНГОЛ ИРГЭДДЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЛЭЭ ❗❗❗

‼️ИРГЭДИЙН АНХААРАЛД‼️

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа!

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын “Вагнер хувийн цэргийн компани”-ийн үйл ажиллагаатай холбогдуулан ОХУ-д тогтворгүй байдал үүсгэх эрсдэлийг бий болгож байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний хороо мэдэгдэл хийж 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Москва, Воронеж, Ростов-на-Дону хотод терроризмын эсрэг тусгай ажиллагаа авч хэрэгжиж эхэлснийг зарлаж, олон нийтийн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргаад байна.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч мөн өдөр мэдэгдэл хийж “Вагнер”-ийн үйл ажиллагааг эх орноосоо урвасан явдал хэмээн онцолж, үүнийг таслан зогсоох чиглэлээр бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам иргэддээ хандан сонор сэрэмжтэй байх, ОХУ-ын Белгород, Брянск, Воронеж, Краснодар, Липецк, Курск, Ростов, Орловск, Свердловск муж, мөн Москва, Санкт-Петербург зэрэг хотууд руу зайлшгүй шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг зөвлөж байна.

Шаардлагатай тохиолдолд шуурхай холбоо барих утасны дугаар:

- Элчин сайдын яам +74956906792

- Консулын хэлтэс +74992411548

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: Зэвсэгт бослого зохион байгуулж, журмын нөхөд рүүгээ буу чиглүүлж буй хэн бүхэн Оросоос урва...
24/06/2023

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: Зэвсэгт бослого зохион байгуулж, журмын нөхөд рүүгээ буу чиглүүлж буй хэн бүхэн Оросоос урваж байна гэсэн үг.

В.Путиний мэдэгдэл:

Оросын иргэд, Зэвсэгт хүчин, Хууль сахиулах болон тусгай албаны бүрэлдэхүүн, байлдааны талбарт тулалдаж байгаа болон дайсны дайралтыг няцааж буй дайчид бүгд эрэлхэгээр үүргээ биелүүлж байгаа гэдгийг би мэднэ. Энэ талаар би өнгөрсөн шөнө бүх чиглэлийн удирдлагатай ярьсан. Мөн гэмт хэргийн хууль бус үйлдэл болох зэвсэгт бослогод хууран мэхлүүлэн татагдан орсон иргэдэд ч би хандаж байна.
Орос улс өнөөдөр өөрийн ирээдүйн төлөө хамгийн хүнд тулааныг хийж байгаа бөгөөд неонацистууд тэдгээрийн эздийн түрэмгийллийг бид няцааж байна. Бидний эсрэг Барууны орнууд цэрэг, эдийн засаг болон мэдээллийн дайны бүх хүч бүрэн чадлаараа ажиллаж байна. Бид өөрсдийн иргэдийн аюулгүй байдлын төлөө, бидний тусгаар тогтнол болон эрх чөлөөний төлөө тулалдаж байна. Мянга гаруй жилийн түүхтэй Орос улс оршин үлдэхийн төлөө тулалдаж байна. Энэ тулалдаан нь манай ард түмний хувь заяг шийдвэрлэх, бүх хүчийг нэгтгэх, нэгдсэн эв санаатай, хариуцлагатай байхыг шаардаж байна. Биднийг сулруулах ажиллагаанд бүх хүчийг хаяж, дурын хэрүүл маргааныг гадны дайснууд биднийг дотроос нь дэлбэлэх хэрэгсэл болгохыг үорьж байна. Биднийг эв нэгдлээс салгаж буй үйл явдал нь фронт дээр тулалдаж буй журмын нөхрөөсөө, ар түмнээсээ урвах явдал болж байна. Энэ нь манай улс болон ард түмний ар нуруунд өгч байгаа цохилт юм. Энэ бол Эх орон, ард түмний маань ар нуруу руу хутга дүрж буй хэрэг юм. 1917 онд Дэлхийн нэгдүгээр дайнтай зэрэгцэн Орос улс ийм цохилтыг амссан. Үүний дүнд дайны ялалт үнэ цэнэгүйдэн, хамгийн том цочирдом үйл явдал болж хувирсан юм. Арми сүйрч, улс орон задран унаж, томоохон газар нутгаа алдсан. Иргэний дайны эмгэнэлт үр дүнд Оросууд нь оросуудыгаа алж, Ах дүү нар өөр хоорондоо дайтаж, улс төрийн бүлэглэлүүд өөр өөрсдийн эрх ашгийг урьтал болгон, ашиг хонжоо хайн, гадны хүчнүүд манай улсыг хагалан бутаргаж байсан. Бид үүнийг дахин давтахыг зөвшөөрөхгүй. Бид ард түмнээ, Эх орноо аливаа аюулаас хамгаалах болно. Ялангуяа дотоод урван тэрслэгч нартай тэмцэх болно. Бидэнд яг одоо ийм зүйл тулгараад байна. Хэт их амбиц, хувийн сонирхолдоо хөтлөгдөн эх орноосоо урвахад хүргэлээ. Энэ бол Эх орон, ард түмнээсээ урваж буй хэрэг юм. Вагнерийн дайчид, командлагч нар мөр зэрэгцэн бусад цэрэг, отрядын хамт Соледар, Артемовскийн төлөө тулалдаж, чөлөөлөн амиа өргөсөн нөхдөөсөө урваж буй хэрэг юм. Тэр амиа өгсөн дайчдын нэр төрийг энэхүү өдөөн хатгагчид хорлож байна. Улс орныг анархизм, каннибализм руу түлхэж байна. Ялагдалд болон бүрэн бууж өгөх зам уруу түлхэж байна.
Би давтан хэлье. Дотоодын эмх замбараагүй байдал яг одоо манай үндэстэнд аюул занал учруулж байна. Энэ бол Орост, манай ард түмэнд өгч буй цохилт болж байна. Энэ аюулаас эх орноо хамгаалах бидний хүчин чармайлт амаргүй байх болно. Урвасан хэн бүхэн шийтгэл хүлээх болно. Хуулийн өмнө, ард түмний өмнө хариуцлага хүлээх болно. Зэвсэгт хүчин болон Төрийн бусад байгууллагууд шаардлагатай тушаалыг хүлээн авсан. Одоогоор Москва болон Москва муж, бусад хэд хэдэн бүс нутагт терроризмын аюулын эсрэг аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээг авч байна. хэрэгжүүлж байна. Ростовын байдлыг тогтворжуулахын тулд шийдвэртэй арга хэмжээ авна. Ростов дахь байдал амаргүй байгаа бөгөөд иргэний болон цэргийн удирдлага зохион байгуулалтгүй болоод байна. Би ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий командлагчийн хувьд, Оросын иргэний хувьд Эх орноо, үндсэн хуулийн тогтолцоо иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангахын тулд бүх хүчээ дайчлах болно. Зэвсэгт бослого зохион байгуулж, журмын нөхөд рүүгээ буу чиглүүлж буй хэн бүхэн Оросоос урваж байна гэсэн үг. Тэд үүнийхээ төлөө хариуцлага хүлээх болно. Энэ хэрэгт холбогдохыг завдаж буй хүмүүст хандаж хэлэхэд эмгэнэлт алдаа гаргахгүй байхыг уриалж байна. Зөв сонголт хийгээрэй. Гэмт хэргийн үйл ажиллагаанд оролцохоо боль. Бид эрхэм, ариун нандин зүйлээ аварч хамгаална гэдэгт итгэж байна. Бид эх оронтойгоо хамт бүх сорилтыг даван туулж, улам хүчирхэгжих болно.

26/04/2023

нислэгийн тоог нэмэгдүүлж, тийзний үнийг бууруулах нь зөв үү?

Бямбацогт✔️ vs Адьшаа⛔️

ОХУ-Д ТӨРӨЛТ БУУРЧЭЭОХУ- д төрөлт буурсан нь 1990-ээд оны хүн ам зүйн цоорхой үеийн үр дагавар гэж Төрийн Думын Гэр бүл,...
14/04/2023

ОХУ-Д ТӨРӨЛТ БУУРЧЭЭ

ОХУ- д төрөлт буурсан нь 1990-ээд оны хүн ам зүйн цоорхой үеийн үр дагавар гэж Төрийн Думын Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн хорооны нэгдүгээр орлогч дарга Татьяна Буцкая мэдэгдэв .
Ерээд оны үед тус улсад төрөлт огцом буурсан бөгөөд тэр үед төрсөн хүүхдүүд одоо ид нөхөн үржихүйн идэвхтэй насандаа явж байна.
Үүнтэй холбоотойгоор Оросод хоёр дахь хүүхдээ төрүүлэхэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж байна.
Тухайлбал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсад залуу гэр бүл, төрөлтийг дэмжих нэмэлт арга хэмжээний хүрээнд амаржсан эхчүүдийг ажилдаа орсон ч хүүхэд асарсны тэтгэмжийг цалингийнх нь хамт олгох санаачилга гарган хэрэгжүүлж байгаа аж.

СҮХБААТАР ДОРНОДОД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААЖЭЭХээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг баг...
14/04/2023

СҮХБААТАР ДОРНОДОД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААЖЭЭ

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Уртын цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн даргаар ахлуулсан ОБЕГ, Үндэсний аврах бригад,Дорнод аймгийн Онцгой байдлын газрын болон Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллан 04.11-ний өдрийн 12:16 цагт түймрийг цурамд оруулж, 04.13-ны өдрийн 09:00 цагт бүрэн унтраасан.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн Үнэгт-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 160 км, сумын төвөөс зүүн зүгт 90 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 15:51 цагт хүлээн авсан. Тус аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн Хавиргын заставын алба хаагчид ажиллан 16:40 цагт түймрийг бүрэн унтраасан байна.

ОРОСЫН ЦЭРГҮҮД ХЕРСОНЫ ОЙРОЛЦОО “ИРВЭС” БАРЬЖЭЭОросын цэргийнхэн Херсон хотын ойролцоо “Ирвэс” танкийг отоонд оруулж нам...
14/04/2023

ОРОСЫН ЦЭРГҮҮД ХЕРСОНЫ ОЙРОЛЦОО “ИРВЭС” БАРЬЖЭЭ

Оросын цэргийнхэн Херсон хотын ойролцоо “Ирвэс” танкийг отоонд оруулж намагт суулгасан гэж Оросын сайн дурын "Сокол" батальоны офицер мэдээлэв .
Саяхнаас Германд үйлдвэрлэсэн “Ирвэс” танк тулаанд оролцож Херсон орчмын орон нутгийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг онилох болсон байна.

МАРГААШНААС ЗАРИМ НУТАГТ НОЙТОН ЦАС ОРЖ ШУУРНА15-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 16-...
14/04/2023

МАРГААШНААС ЗАРИМ НУТАГТ НОЙТОН ЦАС ОРЖ ШУУРНА

15-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-наас ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +19…+24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хойд хэсгээр сэрүүснэ.

БЭЭЖИН ХОТ ЖОЛООЧГҮЙ АВТОБУСТАЙ БОЛНОНийтийн тээврийг илүү ухаалаг, илүү хүртээмжтэй болгох зорилтынхоо хүрээнд Бээжин х...
14/04/2023

БЭЭЖИН ХОТ ЖОЛООЧГҮЙ АВТОБУСТАЙ БОЛНО

Нийтийн тээврийг илүү ухаалаг, илүү хүртээмжтэй болгох зорилтынхоо хүрээнд Бээжин хотын захиргаа энэ 2023 оноос жолоочгүй автобус замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөжээ. Бээжингийн Нийтийн тээврийн корпораци, “Mobileye” компани хоёрын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар хотын анхны жолоочгүй автобуснууд өндөр технологийн аж үйлдвэрийн паркууд болон жуулчдын хамгийн их зорчдог газруудаар явах гэнэ.

Бээжингийн Нийтийн тээврийн корпораци нь дэлхийн хамгийн том нийтийн тээврийн газрын нэг агаад нийт 1221 чиглэлд 26363 автобусаар иргэдэд үйлчилдэг юм. Харин “Mobileye” нь Израильд төвтэй технологийн компани аж. Тус компани Хятадын “Baidu” компанитай мөн жолоочгүй автомашин хөгжүүлэх төсөлд хамтран ажилладаг байна.

Бээжин хотын захиргаа агаарын бохирдлыг бууруулж, замын хөдөлгөөний түгжрэлээс сэргийлэхийн тулд 10 мянган цахилгаан автобус үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн нь нийтийн тээврийн үйлчилгээнд явах бүх унаа тэрэгний 60 хүртэлх хувийг бүрдүүлэх аж.

Эх сурвалж: CCTV.com

ЭРДЭМТЭД НОЙР БУЛЧИРХАЙН ХАВДАР ЭСЭРГҮҮЦЭХ СУУЛГАЦ БҮТЭЭЖЭЭЭрдэмтэд нойр булчирхайн хорт хавдрыг эмчлэх төхөөрөмж бүтээс...
14/04/2023

ЭРДЭМТЭД НОЙР БУЛЧИРХАЙН ХАВДАР ЭСЭРГҮҮЦЭХ СУУЛГАЦ БҮТЭЭЖЭЭ

Эрдэмтэд нойр булчирхайн хорт хавдрыг эмчлэх төхөөрөмж бүтээснээ хүний биед суулгажээ. Энэ тухай нийтлэл Advanced Science сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Энэ нь хорт хавдрыг эмчлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бөгөөд хүний дархлааны системийг идэвхжүүлдэг гэнэ.

Коррин Ин Суан Чуа болон түүний хамтрагчид нойр булчирхайд шууд тарьдаг эм бүхий суулгац бүтээсэн бөгөөд ердөө цагаан будааны хэмжээтэй металл саванд анти-CD40 моноклональ эсрэгбие (mAbs) бүхий шингэн агуулагддаг байна.

Эдгээр нь хүний дархлааг нэмэгдүүлэх маш ирээдүйтэй эмчилгээ гэж үзэж байгаа юм.

Хулгана дээр хийсэн туршилтын явцад дээрх суулгац нь уламжлалт дархлаа эмчилгээтэй харьцуулахад нойр булчирхайн хавдрыг дөрөв дахин бууруулдаг нь тогтоогджээ.

МИАТ КОМПАНИ БЯЦХАН ЗОРЧИГЧДОД ЗОРИУЛЖ АГААРЫН НОМЫН САН НЭЭЖЭЭБяцхан зорчигчид Та бүхний зугаатай аялалд зориулж МИАТ к...
14/04/2023

МИАТ КОМПАНИ БЯЦХАН ЗОРЧИГЧДОД ЗОРИУЛЖ АГААРЫН НОМЫН САН НЭЭЖЭЭ

Бяцхан зорчигчид Та бүхний зугаатай аялалд зориулж МИАТ компани нислэгийн үеийн номын сангийн үйлчилгээ нээжээ.
Агаарын хөлгийн үйлчлэгч ах эгч нараас нь хүүхдүүдэд санал болгож буй танин мэдэхүй, адал явдалт үлгэрийн номуудаа шимтэн уншиж, дараагийн бяцхан зорчигчдодоо үлдээхийг уриалж байна.
Мөн номонд дурлагч хүүхдүүд агаарын худалдаагаар борлуулагдаж байгаа номуудаас дуртай номоо худалдан авч үйлчлүүлэх боломжтой болсон байна.

ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ ДАГУУ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГОЛ ЧИГЛЭЛД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИ...
14/04/2023

ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ ДАГУУ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГОЛ ЧИГЛЭЛД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

📍Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу 170-250 км тутам, нийт 35 байршилд стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн.
📍Түүнчлэн одоо ажиллаж байгаа Автозамын төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагаатай уялдуулах шаардлагын үүднээс нэмж 10 байршилд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
📍Авто замын дагуух үйлчилгээний цогцолборын төлөвлөлт:
➢Монгол Улсын стандарт Авто замын дагуух үйлчилгээний цогцолбор. Ангилал, ерөнхий шаардлага MNS 5537:2016
➢Хоорондын зай 170-250 км, зах зээлийн эрэлт, онцлог, сонгон шалгаруулалтад оролцогчийн эрх ашигт тулгуурлан байршлыг тодорхой хэмжээнд зохицуулах боломжтой
➢Ашиглалтын хугацаа 15 жил-с дээш
➢Замын үзэгдэлт хангалттай газарт байрлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан орц, гарцтай байх,
➢Цагийн хуваарь 24 цаг
➢Интернет болон гар утасны сүлжээнд холбогдсон байх
➢Авто замаас 50 метрээс багагүй зайд
➢Автомашины зогсоол MNS 5342:2003 шаардлагад нийцсэн байх.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД ЯАГААД ХАМРАГДАХ ЁСТОЙ ГЭЖ Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар ...
14/04/2023

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД ЯАГААД ХАМРАГДАХ ЁСТОЙ ГЭЖ

Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирэхийн зэрэгцээ тухайн иргэний нэр дээр татварын өр, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгууль үүсэж байгааг анхаарна уу.
Мөн таны ашиглалтаас гарсан, бусдад шилжүүлсэн хуучин автомашинууд хаа нэгтээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, иргэдийг хэвийн аюулгүй зорчиход нөлөөлж болзошгүй байгаа тул өөрийн өмчлөлд байсан автомашины мэдээллээ эргэн шалгахыг зөвлөж байна.
Та бүхэн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдаарай.

АЙМГИЙН ТӨВҮҮДЭД АВТОБУУДАЛ БАЙГУУЛАХ ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА📍Зорилго: Зорчигч тээвр...
14/04/2023

АЙМГИЙН ТӨВҮҮДЭД АВТОБУУДАЛ БАЙГУУЛАХ ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

📍Зорилго: Зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр аймгийн төвүүдэд холбогдох стандартад нийцсэн автобуудлыг өөрийн хөрөнгөөр, менежментийг хариуцах нөхцөлтэйгээр байгуулах төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах
📍Хамрах хүрээ: Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд
📍Тавигдах шаардлага:
Төсөлд оролцох албан хүсэлт;
Үйлчилгээний цогцолборыг өөрийн хөрөнгөөр, зорчигч тээвэр, тээшийн үйлчилгээнээс бусад үйл ажиллагааны менежментийг хариуцах нөхцөлтэйгээр байгуулах төсөл, үр ашгийн тооцоо;
Компанийн санхүү, эдийн засаг, боловсон хүчин, техник тоног төхөөрөмжийн чадавхи, боломж;
Компанийн 2022 оны борлуулалтын орлого;
Ажлын туршлага /Ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажил/;
📍Шалгаруулах үе шат:
Төсөл хүлээн авах: 2023.04.14-2023.05.08
Сонгон шалгаруулалт: 2023.05.08-2023.05.12
Гэрээ байгуулах: 2023.05.15 - 2023.05.19
📍/Нэг байршилд 2-оос олон санал ирсэн бол төслийн санал, ажлын туршлагыг шалгуур болгож сонгоно./
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийт 3 байршилд стандартын шаардлага хангасан автобуудал байгуулах ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн одоо ажиллаж байгаа аймгийн төвүүд дэх Автобуудлуудаас барилга байгууламжийн нөхцөл шаардлагыг сайжруулах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нийтэд зориулсан үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх үүднээс нэмж 8 байршилд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
📍Аймгийн төвд байгуулах автобуудлын төлөвлөлт:
Монгол Улсын стандарт Автотээврийн үйлчилгээ, Зорчигч тээврийн автобуудал. Ерөнхий шаардлага MNS 6300:2011
Аймгийн төвд зорчигч, үйлчлүүлэгч болон хөрөнгө оруулагчийн эрх ашигт тулгуурлан байршлыг тодорхой хэмжээнд зохицуулах боломжтой
📍Ашиглалтын хугацаа 15 жилээс дээш
Цагийн хуваарь 24 цаг
Интернет болон гар утасны сүлжээнд холбогдсон байх
Зорчигчдод шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, гадаад, дотоодын жуулчид болон бүс нутгаар зорчигчдын ая тухыг хангасан, төвийн болон бие даасан инженерийн эко шийдэлтэй, Монгол улсын барилга байгууламж болон Зорчигч тээврийн автобуудалд тавигдах стандартын шаардлагуудыг бүрэн хангасан, орчин үеийн цогцолбор байгуулж салбарын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах.
📍Байршил:
Говь-Алтай аймаг
Дундговь аймаг
Булган аймаг
Сэлэнгэ аймаг
Говьсүмбэр аймаг
Дорнод аймаг
Өвөрхангай аймаг
Сүхбаатар аймаг
📍Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл өгөх хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11, Засгийн газрын 13 дугаар байр, 404 тоот, Зам, тээврийн хөгжлийн яам
Хариуцсан мэргэжилтэн: Э.Мөнхнасан, С.Нансалмаа
Утас: 51263205

28/03/2023

ДААЦ ХЭТРҮҮЛЖ ЗАМ ЭВДДЭГ БАЙДАЛТАЙ ХАТУУ ТЭМЦЭНЭ

Манай улсад автозамын даацын хяналтыг MNS 4598:2020 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг.
Энэхүү стандарт нь зөвхөн манай улсын стандарт бус, олон улсад ч дагаж мөрддөг стандарт юм. Тухайлбал БНХАУ-д нийт жин нь 49 тонн, ОХУ-д 44 тн, Европын холбооны улсууд 44 тн гэсэн стандартыг тус тус баримталж байна.
Гэтэл тээвэрлэгч жолооч нарын дунд хавар намрын улиралд газар гэсэж хөлдөх үед стандартаа баримтлаад бусад үед жин, даац хэтрүүлэх буруу хандлага байсаар байна. Үүнээс үүдэж зам эвдрэх, аваар осол гарах, цаашлаад эрдэнэт хүний амь нас хохирох зэргээр асуудал тасрахгүй байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн төв холбогдох албан тушаалтан дараах тайлбарыг өгч байна.
Өвөл газар хөлдүү үед зам хөшүүн чанартай болж хүнд даацын тээврийн хэрэгслээр зорчиход деформаци үүсэж зам дээр хагарал, овойлт үүсдэг. Ингэж овойсон зам хавар хөрсний гажилтанд орж дээгүүр нь хүнд даацын тээврийн хэрэгсэл явснаар хагарал улам нэмэгдэж, суулт өгч томоохон нүх үүсэх, замын эвдрэл гэмтлийн шалтгаан болдог.
Ингэж овойсон зам хавар хөрсний гажилтанд орж дээгүүр нь хүнд даацын тээврийн хэрэгсэл явснаар хагарал улам нэмэгдэж, суулт өгч томоохон нүх үүсэх, замын эвдрэл гэмтлийн шалтгаан болдог.
Үүний хүрээнд:
Нэгдүгээрт. Хүнд ачаа ихээр тээвэрлэдэг уул уурхай, барилга, газар тариалан зэрэг аж ахуй нэгждүүдийн ачаа тээврийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих,
Хоёрдугаарт. Даацын хяналтыг цахимжуулахаар ЗТХТ тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
1. Тогтмол хяналт тавина
2. Бүрэн цахимжуулна
Энэ үйл ажиллагаа Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймагуудад хэрэгжээд байна. Тодруулбал Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газар, “Зам, тээврийн хөгжлийн төв”, “Тээврийн Цагдаагийн Алба”, “Автотээврийн Үндэсний Төв”-ний хамтарсан ажлын хэсэг тухайн чиглэлүүдэд нүүрс тээврийн даацын байдалд шалгалтын ажиллагаа явуулж гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан байна. Уурхайн нүүрсний тээвэр болон авто замын даацыг хэтрүүлж авто замын хучилт, гүүрийг эвдэн, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг таслан зогсоож захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авч цаашид даацын хяналтыг тогтмолжуулах хамтын арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Улсын хэмжээнд орон нутгийн удирдлагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудтай санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн ба хамтдаа замаа хамгаалах чиглэлээр байнга мэдээлэл солилцох, хамтарсан хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулахаар боллоо.
Цаашид ийм төрлийн зөрчилд Улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна даац хэтрүүлсэн аж ахуй нэгжийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг онцоллоо. Мөн дээрх стандарт шаардлагыг баримтлаагүйгээс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж, хувь хүн өөрсдөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг барагдуулах механизм үйлчилж эхэлнэ.
Түүнчлэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд улсын чанартай автозамаар том оврын ачааны автомашинаар тээвэрлэлт хийхдээ дараах зөрчил дутагдлыг нийтлэг гаргаж байна.
Үүнд:
• Гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бус;
• Улсын дугаар бүдгэрсэн, арилсан, гээгдүүлсэн;
• Оврын хэмжээг илтгэсэн хажуу болон арын хэсэгт туузан наалт байрлуулаагүй;
• Ачаа тээвэр зориулалтын бүтээлэггүй;
• Эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг, хол, ойрын болон оврын гэрлийн нөөц чийдэн байхгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрч байна.
Иймд дээрх дутагдлыг гаргахгүй хөдөлгөөний болон тээвэрлэлтийн стандартаа мөрдөхийг холбогдох албаныхан анхааруулж байна.
Цаашдаа даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй, ачаа ачсан эхлэлийн цэг рүү буцааж хэвийн хэмжээд ачилт хийлгэн хөдөлгөөнд оролцуулах ба зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авна.
Иймд жолооч тээвэрчид ачааны эхлэлийн цэгээс жин даацаа тохируулах шаардлагатай болохыг анхааруулж байна байна.

ДААЦАА ТОХИРУУЛЖ ЗАМАА ХАЙРЛАЯ

24/03/2023

ЗТХ-ийн сайд, УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ

Хөгжлийн бодлого төлөвлөлтөд гардаг алдаануудыг дурдаж ирэх оны төсвүүдээ алдаагүй, алдагдалгүй байх тал дээр чухал санал хэлж байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДДЭЭ 50-90 ХҮРТЭЛХ ХУВИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ.✅Сайхан мэдээ дуулгая.Манай Зам, тээврийн х...
14/02/2023

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДДЭЭ 50-90 ХҮРТЭЛХ ХУВИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ.✅

Сайхан мэдээ дуулгая.

Манай Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлөөс санаачлан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ЗОРЧИГЧИЙН ГАЛТ ТЭРЭГ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭР, МИАТ ТӨХК-ийн НИСЛЭГЭЭР хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлчлүүлэхэд 50% аас 90% хүртэлх тарифын хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Энэ хөнгөлөлт Монгол Улсын маань 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэнд адил тэгш хамаарна.

Тухайлбал, УБТЗ ХНН буюу төмөр замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн 60 хувь, түүний асран хамгаалагч, хариуцагч нь 40 хувийн хөнгөлөлттэй үнийн тарифаар үйлчлүүлнэ.

Харин орон нутгийн чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр жилд нэг удаа хүссэн чиглэлдээ үнэгүй зорчих,
МИАТ ТӨХК-ийн олон улсын нислэгээр үйлчлүүлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн 50-90 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнийн тарифаар үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлээд байна.

Ингэхдээ, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төдийгүй түүний асран хамгаалагч, хариуцагч нь мөн энэ төрлийн хөнгөлөлтөд хамрагдах бүрэн боломжтой юм.

Цаашид ч бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний тэгш боломж, оролцоог бий болгох, бүх төрлийн тээврээр аюулгүй, ая тухтай зорчих боломж, нөхцөл, бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэхэд анхаарч, ХҮН ТӨВТЭЙ, ИРГЭНДЭЭ ЗОРИУЛАГДСАН үйлчилгээний соёлыг нэвтрүүлэхэд улам илүү хичээл зүтгэл гаргаж ажиллах болно.

БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ ДЭЭДЭЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ

10/02/2023

Гандандаржаалин хийд сэргэх үеийн ховор бичлэг.
Сэтгүүлч Г.Бадамсамбуу:
Тогтох Бүтэд гэдэг нэртэй хоёр мужаан Гандандаржаалан хийдийг сэргээж барих ажлыг хийж эхлэж байна. Хархад үнэхээр гайхалтай Монгол дархадын бүтээл. Сүм хийдийг сэргээж засаж залруулж байгаа энэ хүмүүсийн тогтох, бүтэх гэсэн сайхан билэгшээлтэй нэр үнэхээр сайхан санагдаж байна.
Санжжавын ТОГТОХ мужаан

Улсын тэргүүний 3-р сургуулийн газар зүйн багш боловсролын тэргүүний ажилтан, Хумбаагийн Туяа агсны санаачилж зохиосон “...
31/01/2023

Улсын тэргүүний 3-р сургуулийн газар зүйн багш боловсролын тэргүүний ажилтан, Хумбаагийн Туяа агсны санаачилж зохиосон “Өмнөговь-танин мэдэхүйн сурах бичиг”-ийг хэвлүүлэн олон нийтэд хүргэж байна.

Тус сурах бичгийг аймгийн БОАЖГ-аас дэмжин хэвлүүлсэн бөгөөд эхний ээлжинд ЕБС-ийн биологи, газар зүйн багш нарт гардуулан өглөө. “Өмнөговь-танин мэдэхүйн сурах бичиг” нь дунд сургуулийн сурагчид эх нутгийнхаа түүх соёл, эртний үлэг гүрвэл, биологийн төрөл зүйлүүд, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцуулахаас гадна тухайн мэргэжлийн багш нарт өргөн хүрээтэй сургалтын гарын авлага болж байгаа нь үр дүнтэй ажил болжээ.

Сурах бичигт хичээлийн жилийн явцад сурагчдад танхимаас гадуурх сургалтыг зохион байгуулах календарьчилсан хөтөлбөрийг хавсаргасан нь хүүхэд залуучуудад байгаль орчны боловсролыг бодитойгоор олгох боломжийг олгож байгаа юм.

17/01/2023

ХӨГЖЛИЙН БАНКНЫ зээлдэгчдийн сонсгол /2023-01-17/

Address

Ulaanbaatar
14100

Alerts

Be the first to know and let us send you an email when Facetv.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Facetv.mn:

Videos

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All