Real TV

Real TV хэрэгтэй мэдээ мэдээллийг чадахаараа хүн бүрд хүргэе

‼️Хогийн сав гэрэлтүүлгийн шон 2-ийг ялгадаг байх хэрэгтэй Иргэд ээ!!!  🌿
25/04/2024

‼️Хогийн сав гэрэлтүүлгийн шон 2-ийг ялгадаг байх хэрэгтэй Иргэд ээ!!!
🌿

25/04/2024

Л.Гантөмөр танд ичих нүүр, хариуцлага хүлээх ухамсар байна уу?

25/04/2024

Иргэдийн биед халдаж буй Баярцогтийн бие хамгаалагч нар

25/04/2024

ШУУРХАЙ МЭДЭЭ: Бага тэнгэрийн аманд G500, Портер маркийн автомашинтай мөргөлдсөн осол дөнгөж сая гарлаа. Портер машины эд ангид хавчуулагдсан хүнийг гаргах ажиллагаа явагдаж байна.
Иймд жолооч та бүхэн уулын замыг түр хугацаагаар сонгохгүй байхыг зөвлөж байна

24/04/2024

Лу.Болд: Хонгил бол хэнийг ч юуг ч эрээ цээргүй дээрэмддэг, зайлуулдаг дээрмийн том бүлэг. Эсэргүүцсэн хүн болгоныг зайлуулдаг‼

Бусдад зэрлэгээр зодуулсан иргэн @дагагч
24/04/2024

Бусдад зэрлэгээр зодуулсан иргэн @дагагч

23/04/2024

Л.Болд: Б.Булганыг эрүүдэж, Б.Содномдаржааг тамлаж байгаа бичлэг бий...

23/03/2024

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар усны үер бууж, БЗД-ийн хуучин товчооны урд хэсэг буюу Хөлийн гол орчмын 30 гаруй айл өрх усанд автлаа‼️‼️

Цаашид ч өөр байршлуудад шар усны үер буух өндөр магадлал, эрсдэл байгааг анхааруулж байна‼️‼️

🫵Л.Саруулбат: Тарган хүнээс юуг нь авдаг юмТарган хүмүүсээр мөнгө олж бизнес хийдэг гээд хуцалдаад байх юм Төдийгөөс өди...
23/03/2024

🫵Л.Саруулбат: Тарган хүнээс юуг нь авдаг юм

Тарган хүмүүсээр мөнгө олж бизнес хийдэг гээд хуцалдаад байх юм Төдийгөөс өдий хүртэл Жингийн илүүдэлтэй олон хүний фитнесийн төлбөрийг нь хүртэл өөрөө даагаад Заримыг нь цалинжуулаад жинг нь хасуулаад Үр дүнд нь хүргэж явсан. Тарган хүнээс юуг нь авдаг юм. Өөх баас 2-ыг нь л авахгүй юм бол Үнэгүй фитнес хийгээд Өвдөг Шагайгаа мултартал үсэрч байхад. Нэг нь ч гарч ирж дэм болоогүй байж. Одоо шүлсээ үсчүүлж хуцалдаж гэнэ.

😔"Эрдэнэт үйлдвэр” ажилчдынхаа усанд ордог өрөөнд камер байршуулжээ.  Ээлжийн ажилчид нь ичиж зовоод усанд орохгүй гэртэ...
14/03/2024

😔"Эрдэнэт үйлдвэр” ажилчдынхаа усанд ордог өрөөнд камер байршуулжээ. Ээлжийн ажилчид нь ичиж зовоод усанд орохгүй гэртээ харьж байгаа аж‼️‼️‼️

01/03/2024

Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ VS Бурханы хүү Баярбаатар ✌️✌️✌️

Асуулт: Олон улсын тендер мөн үү? Эсвэл бөглөрч яваа ард бидэнд  зориулсан тендер үү? 1. Бөглөрч ядаж явахад бүр нөгөө т...
01/03/2024

Асуулт: Олон улсын тендер мөн үү? Эсвэл бөглөрч яваа ард бидэнд зориулсан тендер үү?

1. Бөглөрч ядаж явахад бүр нөгөө толгойд тулдаг явган гүүрэн дээрээ метроны тендерийн зараа наачихсан уу?.

2. Автобусны бүх буудалд наажээ. Төсвийн мөнгөөр ингэж тоглож болох уу?

3. Зүгээр л сайт дээр тавчихаж болдоггүй юм уу?

4. Ингэхэд энэ метронд зориулсан цахилгааны эх үүсвэрээ эхэлж шийдэхгүй юм уу? Байнга цахилгаан таслаад импортоос хараат байгаагөа мэдэж байгаа юу?

5. Төсвийг мөнгөөр ингэж тоглож болдог юм уу?

Цааш нь бичих үү? Яах уу?

Э.Цэндбаатартаа баяр хүргэе👏👏👏Э.Цэндбаатар мэргэжлийн боксод 9 тулалдаж, 9 дэх ялалтаа авлаа🇲🇳 Монгол Улсын гавьяат тами...
29/02/2024

Э.Цэндбаатартаа баяр хүргэе👏👏👏
Э.Цэндбаатар мэргэжлийн боксод 9 тулалдаж, 9 дэх ялалтаа авлаа🇲🇳
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийлээ. Тэрбээр Мохамед Сумаоротай энэ удаагийн тулаанаа хийсэн юм. Түүний өрсөлдөгч Мохамед Сумаоро нь 14 ялж, хоёр ялагдаад байсан. Найман үеийн турш манай тамирчин Э.Цэндбаатар илүүрхсээр 9 дэхь ялалтаа авлаа.

29/02/2024

Х.Нямбаатар: Иргэд автобусанд суухын тулд QR код магнайдаа шивүүлж, QR кодоо уншуулж суудаг болно!

28/02/2024

Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн “Тавантолгой төмөр зам“ ХХК-ийн удирдлагуудыг тус бүр 25 мянган төгрөгөөр торгожээ⁉️

Санал нэг бол шэйр👍
26/02/2024

Санал нэг бол шэйр👍

Иргэний үг: Өглөө вагоноос тэргэнцэртэй хүн тосч авсан юм манай орчин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ямар муухай харгис юм...
22/02/2024

Иргэний үг: Өглөө вагоноос тэргэнцэртэй хүн тосч авсан юм манай орчин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ямар муухай харгис юм бэ. УБТЗ-нхаан вагоны цуваандаа ганц вагоныг тэргэнцэртэй хүн бууж сууж болохоор янзалчихаач ямар сэтгэлгүй юм бэ. Тэр муухай өндөр шатнаас өргөж буулгаж байна шүү дээ.

Та нар энийг шэйрлээд дэмжээд өгөөч. Хөгжлийн бэрхшээлтэй, бие нь өвдсөн явж чадахгүй ядарсан иргэдээ бид жоохон ч гэсэн хайрламаар байнаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо гэж байдаг бол УБТЗ бусад ийм байгууллагад хүсэлт, шаардлага тавиад шийдүүлмээр байна.

🔴24-ийн цэцэрлэгт ажилладаг нэгэн багш ийнхүү бичжээ: Сайн байцгаана уу. Би 24-ийн цэцэрлэгт ажилладаг цэцэрлэгийн багш ...
22/02/2024

🔴24-ийн цэцэрлэгт ажилладаг нэгэн багш ийнхүү бичжээ:
Сайн байцгаана уу. Би 24-ийн цэцэрлэгт ажилладаг цэцэрлэгийн багш байгаа юмаа.
Би нийт ангидаа 45 хүүхэдтэй ажиллаж байна. 24-ийн цэцэрлэгт хүүхдээ явуулах сонирхолтой аав ээжүүд түгээмэл болжээ. 24-ийн цэцэрлэгт хүүхдээ өгсөнөөр хүүхэд хурдан биеэ даана, хувцас эд хэрэглэлээ төвөггүй хэрэглэж, өмсөж , тайлж сурна.
Мөн хичээлүүдээ бие даагаад хийчихдэг болно. За бусад нь гэвэл 24-ийн хүүхдүүд шөнө маш их уйлдаг. Нэг нь уйлахад бусад нь дагаж уйлдаг. Зарим нь орондоо өдөр бүр шээнэ. Уйлж байгаа ганц шалтгаан нь аав ээж , гэр бүлээ санасан нь тэр.
Санаад байна аа нэг залгаад өгөөч багшаа нэгхэн утсаар яръчихая л даа багшаа гэж гуйна. За тэгээд 5 дахь өдөр болно.
Бүгд гэрлүүгээ явна гээд бөөн баяр хөөр догдлол байдаг. Гэвч 5 өдөр байлгачихаад нэг өдөр эрт ирээд авчихаж чаддаггүй хүмүүс байдаг. Найзууд нь ар араасаа гэрлүүгээ яваад л байдаг , яг нөгөө уйлдаг уцаарладаг хүүхдүүдийн аав ээжүүд нь байхгүй алга болчихно.
Багш бид нар бол хүүхдүүдийнхээ төлөө өдөр шөнөгүйл хараад сууна. Бид нарын ажил сууж сайн харах ёстой. Зарим нэгэн хүүхдүүд зүүдлээд босоод явдаг учраас хараа салгаж болохгүй. Яагаад аав ээжүүд маань хүүхдээ өөрөөсөө ингэж түлхээд байдаг юмбэ. Нэг мэдэхэд л том болцгооно шүү дээ. Мөнхөд хажууд чинь жаахнаараа , нялхаараа байхгүй учраас нэг өдөр ч гэсэн хүүхдээ хайраар битгий дутаа л даа.
Хүүхдүүдээ хараад өрөвдсөн багш... Хүүхдүүд минь хажууд уйлаад байхад үнэхээр хэцүү байдаг. Бид багш нь учраас тэврэхээс өөр зүйл хийж өгч чадахгүй. Нэг өдөрч гэсэн хөтлөөд гүйхийг , нэг өдөрч гэсэн халуун энгэртээ тэврээд унтахыг хичээгээрэй. Ажил нь нэгт үү , хүүхэд нь нэгт үү?

20/02/2024

Ж.Отгонбаяр: Энэ 18 телевизийн эзэд иргэдээс
мөнгө аваад машин нь томрохоос өөр юу ч хийгээгүй

20/02/2024

Тавантолгой төмөр зам ХХК-ийн удирдлагуудын ноцтой бичлэг задарчээ.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт хаана байна?

20/02/2024

ОУ-ын Эдийн засагч, Эрх зүйч: П.Мөнхтулга:
Авлигал нөмөрсөн харанхуй нийгэмд гэгээ оруулж гэрэл асаахад
залуус бидний оролцоо, үг, үйлдэл, бодлого маш их үгүйлэгдэж байна!
ШИНЭ ТООЛЛЫН-100 нэвтрүүлэгээс

Эх сурвалж: Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Туулцэцэг”-ийн ярилцлагаас: Хөөрөг болон ул боовны түү...
08/02/2024

Эх сурвалж: Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Туулцэцэг”-ийн ярилцлагаас: Хөөрөг болон ул боовны түүхээс

"XV зуунд Испаничууд Америк тивд очиход нутгийн иргэд ямар нэгэн төрлийн хүч оруулдаг өвс хэрэглэж байна гэж ажигласан байж. Дараа нь нэгэн лам хүн Испанид тамхины үрийг авчирч тариалаад улмаар хаандаа бэлэг болгож барьсан байгаа юм. Энэ үеэс буюу XV зууны дунд үеэс хамрын тамхи дэлгэрсэн гэж үздэг. Тамхи нь амны болоод хамрын гэж хоёр хэлбэрээр дэлгэрсэн. Аажмаар Европоос Азийн орнуудад тамхины хэрэглээ дэлгэрэхдээ эхлээд Хятадад дараа нь Төвөд рүү, Төвөдөөс Монгол руу гэх замаар тэлсэн соёл юм. Монголчуудын дунд хамрын тамхины соёл XVIII зуунд нэвтэрсэн. Энэ соёлыг нэвтрүүлсэн эх сурвалж нь лам хүн, нөгөө нь Монголоос очиж байсан жинчид гэж үздэг. Анх хөөрөг чимэг гоёл, дуртай нэгнийх нь сонирхлын зүйл байсан бол аажимдаа бидний зан заншилд гүн шингэж, одоо бэлгэдлийн зүйл болж, манай соёлын бүх хэсэгт хамаарч байна. Тухайлбал, мэндлэх, хүндлэх ёсонд хэл чимээ дуулгах зорилгоор хэрэглэгдэнэ. Оршуулах зан үйлд хэрэглэх буюу хэн нэгэнд таагүй мэдээ дуулгах гэвч хэлж чадахгүй бол хөөргийнхөө толгойг дарж өгвөл тус утгыг нь бүрэн илэрхийлэх мэдээ болдог. Нөгөө талаас Цагаан сарын шинийн нэгэнд айлд орж хөөрөг зөрүүлэхдээ толгойг нь суллахгүйгээр мэндчилж байвал, хоног хураагаагүй хүн байна гэдгийг мэдэх жишээтэй. Мөн бортого хөөрөг буюу үнэртний савыг Европт анх хэрэглэж эхэлсэн. Эхэндээ арьс, даавуунд савлаж үзсэн боловч хамрын тамхи гадагш нэвчээд байсны улмаас шилэн сав буюу төмөр саванд хийх ёстой юм байна гэдэг шийдэлд хүрчээ. Европт дэлгэрсэн бортого гол төлөв мөнгө, гууль, төмөр савнууд байдаг. Харин Хятадын ард түмэн чулуун эдлэл, хэрэгслийн эртний соёлтой учраас үнэт чулуугаар хамрын тамхины бортого буюу хөөргийн савыг хийж, хаш чулууг ашигладаг байжээ. Хятадуудын бий болгосон хөөргийн соёлыг Монголчууд зээлдэж авч хэрэглэснээр энэ соёл манайд өргөн дэлгэрсэн. Дэлхий нийтийн дунд хөөргийн буюу хамрын тамхины соёлыг хадгалж авч үлдсэн ард түмэн бол яах аргагүй монгол.
Монголчуудын дунд идээ засах, тэр тусам боов боорцгийн соёл өргөн дэлгэрсэн. Аймаг бүр өөр өөрийн соёл ахуйд холбогдолтой өвөрмөц тавгийн идээг засаж ирсэн. Баруун монголчууд зарим газраар бидний сайн мэдэх сүлжмэл, гүрмэл, мушгимал боов, боорцог хийдэг. Зарим газарт боовны захыг уртааш нь 2-3 зүссэн санзай гэх боорцог хэрэглэдэг. Одоо ул боовыг түгээмэл хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл Цагаан сараар хэрэглэх боорцог нь төр ёсны баярт зориулагдсан тусгай боорцог юм. Хэвийн боов Төвөдөөс гаралтай гэж үздэг. Шашны зан үйлд хээ, хуартай хэвлэсэн боорцог хэрэглэдэг байсантай нь холбоотой. Өөрөөр хэлбэл ул боов нь Төвөдөөс гаралтай бөгөөд тэд анх ул боовоор тавгийн идээ засаж байсан. Эндээс лам нар монголчуудын дунд оруулж ирж, нутагшуулсан соёл юм. Ингэснээр монголчуудын уламжлалт идээ, будааны төрөл болтол нь хөгжүүлж ирсэн боовны төрөл юм. XIX зууны эхэнд монголчууд хүүхдийн хувь гэж дугуй боов хийдэг байсан. Шинийн нэгний өглөө хувь хишиг болгон бусад идээтэй нийлүүлэн боож, хүүхдэд өгдөг. Нөгөө талаас ул боовоор таваг засдаг байсан. Ингэхдээ тахилын болон тавгийн идээ гэж ангилдаг. Мөн том, дунд, жижиг гэсэн хэмжээтэй байсан. Мөн айл бүрийн ул боовны хэвийн хээ өөр. Тухайн айл голомтын эрхэмлэдэг хээ угалз болон уламжилж ирсэн зан үйлтэй нь холбоотой.
Сүм хийдийн газрууд ул боов их хийх бөгөөд голдуу түмэн насан хээг хэвлэдэг. Харин ихэнх айл бадамлянхуа эсвэл цэцэг гэж нэрлэдэг дөрвөн дэлбээт, сүлжээ, хас зэрэг олон янзын хээ ашигласаар ирсэн аж.

30/01/2024

Иргэний бичлэг: Дундговь аймаг Дэлгэрхангай сум Дэлгэрхангай уулын ард нарны гайхалтай сонин үзэгдэлтэй таарлаа. Нарыг 2 давхар солонго хүрээлж дээр нь эсрэг солонго татаж тэнгэрийн хаяагаар бүтэн цагаан тойргоор хүрээлсэн маш үзэсгэлэнтэй нарны үзэгдэл байлаа. Солонго нь зуны солонгоос өөр маш их гялалзаж гялтганасан хурц тод байв

26/01/2024

Жилд 426 ТЭРБУМын төсөвтэй Онцгойгийн алба хаагчид 4 хүн тутмын нэг нь хувцастай

23/01/2024

‼️60тн-ын газ тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн жолооч эсэн мэнд байна.

Албан бус мэдээллээр: Дэлбэрэлт болсон үед 20 гаруй автомашин шатаж, орон сууцны барилгад гал гарч зарим оршин суугч цонхоор үсэрсэн гэх мэдээллийг оршин суугч өглөө.
📌Одоогоор галыг унтраахаар Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Мөн Эмнэлгийн түргэн тусламжийн алба газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд Цагдаагийн байгууллага хамгаалалт гарган, автозамын хөдөлгөөнийг хаагаад байна. Иргэдийг ослын газраас нүүлгэх, аюулгүй байдлыг хангах ажил хийгдэж байна.

ТӨВ ШУУДАНГИЙН Замын хажууд төрсөн эмэгтэй.Д.Насанжаргал: Хүн хэчнээн өвдсөн ч хүүхдээ хараад л баярладаг юм билээ. Курт...
13/01/2024

ТӨВ ШУУДАНГИЙН Замын хажууд төрсөн эмэгтэй.

Д.Насанжаргал: Хүн хэчнээн өвдсөн ч хүүхдээ хараад л баярладаг юм билээ. Куртикээ тайлаад нөмрүүлсэн таксины жолооч, М.Сайнжаргал хажуугаар өнгөрөхдөө тусалсан хоёр эгчид баярлалаа...

Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгож, зөвшөөрөлгүй такси үйлчилгээнд явсан иргэнийг 5 сая, ААН-ийг 50 сая төгрөгө...
09/01/2024

Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгож, зөвшөөрөлгүй такси үйлчилгээнд явсан иргэнийг 5 сая, ААН-ийг 50 сая төгрөгөөр торгоно.

ОРОН СУУЦАНД ГАЛ ГАРЧ ДОЛООН ХҮН АМИА АЛДЛААДөрвөн хүүхэд, гурван том хүн шатаж, амиа алджээ. Урьдчилсан байдлаар гацуур...
19/12/2023

ОРОН СУУЦАНД ГАЛ ГАРЧ ДОЛООН ХҮН АМИА АЛДЛАА

Дөрвөн хүүхэд, гурван том хүн шатаж, амиа алджээ. Урьдчилсан байдлаар гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэлтэй гал гарсан байж болзошгүй байна ❗️❗️❗️

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10 давхрын барилгын 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 2023.12.19-ний 07:02 цагт НОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:12 цагт галыг бүрэн унтрааж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Гэндэв дээ ...! 😂😂😂
19/12/2023

Гэндэв дээ ...! 😂😂😂

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Real TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share