NazNara Таны аялалд “амт” нэмье! Дэлхийн 50 гаруй улсын 1000 орчим хотоор аяласан туршлагаа хуваалцъя.

Амьдрал аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явахын төлөөх тэмцэл биш. Аливаад эерэгээр хандаж, амьдралын чанара...
16/11/2023

Амьдрал аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явахын төлөөх тэмцэл биш.

Аливаад эерэгээр хандаж, амьдралын чанараа сайжруулахыг хүссэн хүн бүрд бид амар мэндийн аялал жуулчлалын үйлчилгээ санал болгодог.

СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД - АЗ ЖАРГАЛ

Хүний бие, оюун санаа хоёр хоорондоо холдох тусам хүн өвддөг. Бие болоод, сэтгэц эмгэгшиж өвддөг. Бие, оюун санаа хоёроо эргэн нэгтгэ. Тэднийг улам ойртуулж, хамт байлга. Тэгвэл чи өвдөхгүй.

Уйтгар гуниг, ганцаардал, айдас төрүүлсэн мэдрэмж төрөх үед хүмүүс оюун санаагаа өөрчлөх гэж, тэнд ямар нэгэн юмыг засах гэж оролддог. Бие тавгүйтэхийн цагт хүн биеэ эмчлэхийн хүсэж эмчээс аврал эрдэг.

Хүмүүс бие, оюун санаа хоёроо тус тусад нь эмчлэх гээд байдаг. Гэтэл эрүүл биетэй, аз жаргалтай хүн байхын үндэс нь бие, оюун санааны нэгдэлийн хүч байдаг.

Бид биеэ торддог, биеэ хайрладаг гэж ярьдаг атлаа үнэндээ алтан сайхан биеэ зөнд нь хаячихсан, амьсгалж байгаагаа ч анзааралгүй явж байдаг.

Бие, оюун санаа хоёр бол нэг зоосны хоёр тал юм. Бид өөрийн биеэ удаан мартаж явж болохгүй. Хүн өөрийн биеэ тоож, анхаарсан цагт л байгал эхтэйгээ холбогдож түүний анагаах хүчийг хүртэж чадна.

Үзэсгэлэнт бадам лянхуа цэцэг намаг, балчигт ургадаг. Үүнтэй адилхан аз жаргал гэдэг зүйл, зовлонгүйгээр дангаараа байх боломжгүй гэж Буддын сургааль заадаг. Харин зовлонг түр зуурын байдаг гэдгийг сайн ойлгож, харах өнцгөө эерэг болгож байж бид аз жаргалыг жинхнээсээ мэдэрнэ гэж заадаг.

Гэхдээ бид энэ удаад аз жаргалыг дээд цэгт нь мэдэрч амьдарч сурдаггүй юмаа гэхэд зовлонтой, таагүй мэдрэмжүүдтэйгээ нүүр тулж, түүнийг сарниулан алга болгож сурах нь илүү амьдралд наалдацтай байна. Нэгэнт зовлонгоо өөр өнцгөөр харж, багасгаж, сааруулаад сурчихсан байхад та маш их аз жаргалыг олно.

Ta өөрөө өөртөө аз жаргал, эрх чөлөөг өгч чаддаг юм шүү.

Хүн гэртээ ирдэг шиг оюунаа санаа биендээ ирж байх ёстой юм. Тэр хоёр уулзалдан, биедээ чанга тэвэрч байх ёстой юм. Бясалгал, гэгээрэл гээд байдаг чинь энэ л юм.

Aз жаргалыг бид баяр хөөр гэдэг зүйлтэй хольж ойлгоод байдаг. Баяр хөөр бол сайхан зүйл л дээ. Гэхдээ энэ нь түр зуурын, удаан үргэлжлэх боломжгүй зүйл байдаг. Баяр хөөрийг үргэлжийн байлгах гэж хөөцөлдөж, тэр л ганцаараа аз жаргал юм шиг санаж явж болохгүй.

Аз жаргал гэдэг бол тайвар амгалан байдал, тогтуун сайхан мэдрэмж юм. Энэ мэдрэмж харин байнгын, бас шуудхан танд ирэх боломжтой юм. Шүдээ угаах, хувцасаа өмнөх гэх мэт ахархан мөчүүдэд ч та аз жаргалыг өөртөө бий болгож байх хэрэгтэй юм.

- Thich Nhat Hanh багшийн сургаалиас

Хамгийн анх онгоцонд сууж байсан мөчөө та хэр тод санадаг вэ? Догодлол, бяцхан түгшүүр, бишрэл, хөөрөл гээд нандин мэдрэ...
30/06/2023

Хамгийн анх онгоцонд сууж байсан мөчөө та хэр тод санадаг вэ?

Догодлол, бяцхан түгшүүр, бишрэл, хөөрөл гээд нандин мэдрэмжээр дүүрэн анхны нислэг тань таныг хаанаас хаашаа хөтөлсөн бол?

Тэр цагаас хойш хэчнээн удаа онгоцонд сууж, хөөрч нисэн, газардаж буусан бол?

English is below ⬇️ 🚃 Дотоод сэтгэл, дотор хүн рүүгээ өнгийх тэр нэгэн аялал энэ л зөрлөгөөс эхэлдэг. Хэрэв бид амьдралы...
24/06/2023

English is below ⬇️

🚃 Дотоод сэтгэл, дотор хүн рүүгээ өнгийх тэр нэгэн аялал энэ л зөрлөгөөс эхэлдэг.

Хэрэв бид амьдралынхаа чухал мөчийг нэгэн зөрлөг, галт тэрэгний зогсоол гэж үзвэл та хүрэх газраа хэр дөхөж яваа болов уу?

Галт тэрэгний буудал, зөрлөг дээр зөрөөд өнгөрсөн үл таних хэн нэгнээс эхлээд хамтдаа зорчиж буй нөхөд, хажуугийн тасалгаанд суугаа замын шинэхэн танилаас эхлээд бидний амьдралын тойрог орж ирж буы хүн бүхэн аялалын “амт”-нд хачир нэмж, бидэнд урам зориг, ухаарал хайрлахаар ирсэн байдаг.

Өөрөө өөр лүүгээ өнгийгөөд нэг хараад үзээрэй. Дотор хүн чинь энэ аялалд тантай байгаа болов уу?

Таны амьдрал дурын дурын зорчигч дайраад өнгөрдөг хөл хөдөлгөөн ихтэй зөрлөг байна уу? Эсвэл галт тэрэг нэгэнт хөдлөөд хаа нэгтээ эрчээ аван уухилж байна уу?

Магадгүй зогсоол дээрээ түр саатаад дараагийн аялалдаа гарахаар бэлдэж байна. Аялалаас өөрөө өөрийгөө олж авцгаая. Өөрийгөө таньж мэдэх тэр нэгэн аялалд Назнара таныг хөтлье.

***
🇬🇧 A journey to soul and inner-self begins with this junction.

If we think of a milestone in life as a junction or a train station, how close are you to your next destination?

From a stranger who passed by at a train station, to a friend who is traveling together, to a new acquaintance who is sitting in the next compartment, everyone who enters the circle of our life adds the "flavor" of the journey; like a desserts or side dishes. They come into our life and give us inspiration and insights.

Reveal the true colors of yourself. Is your inner self with you on this journey?

Is your life a junction with full of random passenger runs over? Or is the train already moving and heading towards somewhere to hit the target? Maybe it can be stopping at a stop and getting ready for your next trip.

Let's find inner peace and reveal your inner child or true self in the journey. Naznara felt honored to lead this spiritual journey of self-discovery.

Монгол хэлээр дор хөрвүүлэв 👇🏼🇲🇳***Thousand miles of journey starts with a single step. Whether a path you chose, and ke...
19/06/2023

Монгол хэлээр дор хөрвүүлэв 👇🏼🇲🇳
***

Thousand miles of journey starts with a single step. Whether a path you chose, and keep running on it will bring you where exactly what you want or somewhere closer? And are you fully satisfied with your current state of mind? Do you have a faith in yourself to accomplish this journey happily ever after? Is there anything, you may have felt like: something isn’t works perfectly in somewhere of yourself? If so, why not take a journey into your inner self? Have you ever considered talk with a person really really deep inside you, or nurture your soul.

Take a break from the busy rhythm of your life, racing against time, and take a look into the depths of your soul!

****
1000 бээрийн аялал ганцхан алхмаас эхэлдэг. Таны одоогийн сонгосон зам таныг яг хүссэн зүйлдээ хүргэх үү болов уу? Та өөрийнхөө одоогийн оршихуйд сэтгэл хангалуун байна уу? Энэ аялалаа аз жаргалтайгаар дуусгана гэдэгтээ итгэлтэй байна уу? Хаа нэгтээ ямар нэг зүйл нэг л болж өгөхгүй чөдөр тушаа болоод ч байгаа юм шиг санагдаж байсан уу?

Хэрэв тийм бол яагаад өөрийнхөө дотоод сэтгэл рүү аялж болохгүй гэж? Та өөрийнхөө дотоод сэтгэлийн гүн дэх өөртэйгөө ярилцаж, дотоол сэтгэлийн амар амгаланг олох талаар бодож үзсэн үү?

Цаг, нартай уралдах завгүй амьдралынхаа хэмнэлээс хаа нэг зогсоц аваад дотоод сэтгэлийнхээ гүн рүү өнгийгөөд нэг хараарай!

ที่อยู่

Hua Hin
77240

เบอร์โทรศัพท์

+66828405787

เว็บไซต์

แจ้งเตือน

รับทราบข่าวสารและโปรโมชั่นของ NazNaraผ่านทางอีเมล์ของคุณ เราจะเก็บข้อมูลของคุณเป็นความลับ คุณสามารถกดยกเลิกการติดตามได้ตลอดเวลา

วิดีโอทั้งหมด

แชร์


เอเจนซี่โซเชียลมีเดีย อื่นๆใน Hua Hin

แสดงผลทั้งหมด

คุณอาจจะชอบ