Time News Mongolian

  • Home
  • Time News Mongolian

Time News Mongolian Times news of Mongolian

Оюу Толгой ХХК нь Монгол улсын хамгийн том зэс, алтны уурхайг бүтээн байгуулж буй бөгөөд уурхайн үйл ажиллагаа эхлэх цаг мөчид дэлхийн хэмжээний томоохон зэс-алтны уурхайн нэг болох юм.

Тус уурхай нь Монгол улсын Говийн бүсийн Өмнөговь аймагт байрлах бөгөөд нийслэл Улаанбаатар хотоос ойролцоогоор 550 км, Монгол-Хятадын хилээс хойд зүгт 80 км зайд байрладаг. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед

Оюу Толгойн уурхай нь Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 30-аас илүү хувийг үйлдвэрлэх юм.

Оюу Толгой ХХК-ийг Монгол улсын Засгийн газар (34%), Туркойз Хилл Ресурс (66%) болон Рио Тинто компаниуд эзэмшдэг.

Бие даасан судалгааны дүнгээс үзвэл Оюу Толгойн орд нь ойролцоогоор 81 сая паунд зэс, 46 сая унц алтны баталгаажсан болон боломжит нөөцтэй юм.
Бид хамгийн шилдэг байгаль орчны менежментийг хэрэгжүүлэн орчин үеийн олборлолт, боловсруулалтын өндөр технологийг нэвтрүүлэн, өөрийн ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах эрмэлзлэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн үндсэн үнэт зүйлс нь:

• Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчинд хандах тууштай зорилт
• Монголын дотоодын ханган нийлүүлэлтийн үндэс суурийг бий болгох, хөгжүүлэх замаар орон нутгийн ханган нийлүүлэлтийг үр дүнтэй түвшинд хүргэх
• Тогтвортой хөгжил
• Ил тод байдал
• Ёс зүйт бизнес
• Хүний эрх
• Харилцан хүндлэл
• Багийн хамтын ажиллагаа байдаг.

Тогтвортой хөгжлийн талаарх бидний зорилго нь эрхэлж буй бизнесийн маань салшгүй чухал хэсэг бөгөөд бид байгаль орчин, нийгэм болон эдийн засгийн хэрэглээний тэнцлийг хангах замаар тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх чин эрмэлзлэлтэй байдаг. Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх үйл ажиллагаа нь байнгын явагдах үйл ажиллагаа болохыг бид гүнээ ухамсарлан, бидний хамтран ажиллаж буй олон нийт, ажилчид, байгаль орчин болон уул уурхайн үйл ажиллагааны дараах тогтвортой амьдралд чиглэсэн олон тооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар бид тогтвортой хөгжлийн хандлагыг байнга сайжруулж байдаг.

Хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэснээр 2010 оны үлдэж буй хугацаанд л гэхэд нийт 993 тэрбум төгрөгийн (758 сая ам. доллар) хөрөнгө оруулалт шаардах бүтээн байгуулалтын үйл ажиллагааг бүрэн хэмжээгээр өрнүүлэх боломжийг нээсэн юм. Ингэснээр 2013 оноос эхлэн үйлдвэрлэлээ явуулах алт-зэсийн олборлолтын хуваарьт хугацааг тогтоон гаргасан юм. Энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд доорх зүйлс багтаж байна. Үүнд:

• Далд уурхайн босоо ам 2 болон үүний 31 давхар бетон бүтцийн барилгын ажлыг үргэлжлүүлэх;
• Өдөрт 100,000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх Баяжуулах үйлдвэрийн суурийг тавих, барилгын материалуудыг нийлүүлэх (зэс олборлолтод ашиглах);
• 20 мегаваттын цахилгаан станц болон 35 киловолтын түгээх систем;
• Ил уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагаа;
• 1 дүгээр босоо амны далд барилгын ажлыг үргэлжлүүлэх;
• Монгол-Хятадын хил хүртэлх 105 км хатуу хучилттай замын ажил; болон
• Бойнг-737 онгоц хүлээн авах боломж бүхий бүсийн нисэх буудал болон хатуу хучилттай нислэгийн зурвас.

Мөн хөрөнгө оруулалтын гэрээгээр нь ирэх 30 жилийн хугацаанд татварыг тогтворжуулсан бөгөөд үүнийг нэмж 20 жилд хүртэлх хугацаагаар сунгах боломжтой. Түүнчлэн энэхүү гэрээ нь Оюу Толгой ХХК өөрийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр борлуулах эрхийг нээн өгсөн. Энэхүү татвар, зохицуулалтын орчныг тодорхой болгосноор цаашид олон тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжуудыг бий болгосон юм.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, манай www.ot.mn хуудсанд холбогдоно уу.

Фэйсбүүк харилцааны бодлого:

Оюу Толгой ХХК нь өөрийн албан ёсны Фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтийн үзэл бодол, санал хүсэлт, асуултыг саадгүй хүлээн авч, бодит мэдээ мэдээллийг хүргэх зорилготой.
Хэрэглэгчийн үлдээж буй аливаа сэтгэгдэл нь тухайн сэдвийн хүрээнд хамааралгүй, ёс зүйгүй үг хэллэг ашигласан, бусдыг доромжлосон эсвэл заналхийлсэн утга агуулгатай бол тухайн сэтгэгдлийг устгаад зогсохгүй, тухайн хэрэглэгч дахин сэтгэгдэл бичих боломжгүй болохыг анхаарна уу.
Та манай хуудсанд зочлохдоо бусдыг хүндэтгэж, тухайн сэдэвтэй хамааралтай мэдээлэл солилцоно уу. Баярлалаа.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Time News Mongolian posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share