25/11/2023
Хайртыгаа шинжээрэй😽
1. Хонины орд
Хонины ордны эрэгтэй: Хүнтэй нөхөрлех дуртай. Инээмсэглэсэн царайтай, нэвт шувт харсан нүдтэй хүүхэн таалагдана. Ойртоход хэцүү хүүхэнд дуртай. Энэ бол найз нөхөрлөлийг хүчээр тогтоохыг хүсдэг бардам зантай боловсролтой хүний зан. Нэг эмэгтэй дурлаж байна гэж мэдвэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Ингэж шууд илэрхийлснээр цаад хүнээ цочирдуулах боловч сэтгэлийг нь татаж чадна. Гэхдээ өөрийн эрх дураар байхыг эрхэмлэдэг учраас нэг хүнтэй байнгын холбоо тогтоохыг их удаан шийддэг тал бий.
Хонины ордны эмэгтэй: Нэгэн хэв загварт баригддаггүй үзэл бодол, биеэ тоосон зангаас болж хүмүүс эвгүй байдалд ордог. Даган баясагчид олон боловч тэднээс цөөнх нь тантай анхны алхам хийх зориг гаргана. Иймээс та л санаачилга гаргах үүрэгтэй болдог. Гэхдээ та тэгдэггүй хүн. Энэ нь байдлыг хүндрүүлдэг. Үг дууламтгай, сайн ажил албатай, мэргэжилдээ нэртэй сайн тийм хүнийг таашаадаг. Та өнгө царайг нь голдоггүй, эрдэм боловсрол, амжилт бүтээлийг сонирхдог. Мөн харилцаа сайтай, яриа хөөрөө эвтэй хүнийг бас таалдаг.
2. Үхрийн орд
Үхрийн ордны эрэгтэй: Хайр дурлалд их тэвчээртэй ханддаг. Бусдаас санаачилга гаргуулахын тулд жил сараар ч хүлээж чадна. Тэгээд эцэст нь хайр дурлалд хүчтэй ороод түүнээс хойш буцах эргэхээ үл мэддэг болой. Таны нийтийг дагадаг зан өөрийн хүсэл дураа эхэлж гаргахад тань саад болдог. Цаад хүн тань таны нууц сэтгэлийг гаргаж ирсний дараа сэтгэлийн хөдөлгөөний үерт автах болно. Таны хайр дурлал хуримаа хийхэд л хүргэнэ. Түүнээс нааш буцахгүй. Гэр бүлийн тань амьдрал баяр баясгалангүй, сэтгэл ханамжгүй байх үед та анхныхаа холбоо хэлхээг бүрэн таслаагүйгээр нөлөөтэй хэлхээ холбоотой болохыг хүсдэггүй зантай. Ханиа эрхэндээ барьж байдаг. Таны өдөр тутмын ажил явдал дээр ханиа хатуу барих гэдэг нь ханиа заримдаа уурлуулахад хүргэдэг. Энэ өрөөсгөл талаа засахгүй бол эцэстээ ганцаар хоцорч болзошгүй.
Үхрийн ордны эмэгтэй: Дээд зэргийн тэвчээртэй хүн. Бүр багадаа нэг асуудалд холбогдож байжээ. Түүнийгээ нуух гэж их боддог. Та гадуур явах дуртай биш учраас таны анхны тэр явдал холын хамаатан буюу найз нөхөдтэй хамт хийгдсэн бололтой. Та их амгалан тайван боловч хайр дурлалын асуудалд тайван байдлаа алддаг ажээ. Хайр дурлалын асуудалд их шаардлагатай ханддаг. Үүндээ сэтгэл ханаж явах нь бага, шинэ хайрыг эрэлхийлдэг байж магад. Та нэг эрэгтэйтэй учирч түүнд их дурлажээ. Гэвч тэр үед та гэрлэсэн байснаас биеэ барьж тэвчсэн байна.
3. Ихрийн орд
Ихрийн ордны эрэгтэй: Эмэгтэй хүнтэй нөхөрлөх дуртай. Гэвч өөрчилж байх, янз бүрийн хүнтэй найзлах гэдэг зан тань таныг бусадтай зөрчилдөхөд хүргэнэ. Хүнтэй нөхөрлөөд ирэхээрээ түүнээсээ амархан уйддаг. Удаан хугацааны нөхөрлөлд туйлын болгоомжтой ханддаг. Намуун даруу эмэгтэйд татагддаг. Үл ойлгогдох зантай хүнд дуртай. Эмэгтэй хүнтэй танилцмагцаа л гэрлэх тухай ярьдаг. Их өмчирхөг боловч бусдаас хараат байдаг. Ажил төрөл болон хайр дурлалаа амархан зохицуулдаг.
Ихрийн ордны эмэгтэй: Таны хувьд дурлах, дурлуулах нь туйлын чухал. Ганц бие байх шиг хэцүү юм танд байхгүй. Та нөхөрлөх дуртай хүн. Эрэгтэй хүн ялангуяа хатуу ширүүн маягийн хүн таныг их оролддог. Тэдэнд ухаан оюуны хэрэгцээ тийм их хэрэггүй. Тэгэхдээ таныг эргүүлэхдээ түрэмгий, шулуун, чигээрээ байдаг. Та тэдэнтэй дотно болохоосоо өмнө удаан зовоохыг боддог. Бусдыг татах урлагийг та мэднэ. Та эргэлзүүлэх, уурлуулах байдалд хүнийг хүргэж чадна. Уг нь энэ таны төрөлх чанар биш юм. Бусад хүн өөрийг тань хамгаалж өмгөөлж байна гэж бодоход хүргэдэг. Бусад хүн тантай зууралдах үед та өөрийгөө татаж авдаг.
4. Мэлхийн орд
Мэлхийн ордны эрэгтэй: Танд даруу тайван, их юм шаарддаггүй эмэгтэй таалагддаг. Их яриа хүүхнээс бүр дургүйцэж гүйцнэ. Хайр дурлалын асуудал дээр та санаачилга бараг гаргадаггүй. Энэ тань таны төрөлх зантай холбоотой буюу эсвэл цаад хүүхэн тань таныг санаагаа илчлэхээс өмнө өөрөө илчилсэн байж болно. Уг нь та хайр дурлалаа үгнээс илүү биед хүрч барихаараа л илчлэх зантай. Гэрлэхээр шийдэх үедээ та цаад хүнийхээ эрдэм ухаанаас илүү биеийн чадлыг нь анхаарна. Таны ажил амьдралд тань хөндлөнгөөс оролцох гээд байдаг хүнийг та үл тэвчинэ. Та суусан хүндээ үнэнч хань болж чадна. Тэгэхдээ танай эхнэр хэрэгцээ шаардлагыг тань анхааран харж таны хайр сэтгэлийг жолоодох болно.
Мэлхийн ордны эмэгтэй: Та хүлээн авалт цугларалтад очих дуртай. Гэвч зусардах болон хорвоогийн асуудлыг ярих дургүй. Нийгэм судлал, эмнэлэг, философи зэрэг сэдвээр гүн ойлгомжтой боловсорсон, соёлтой хүнд дуртай. Харилцаа холбоондоо үнэнч, мөн цаад хүнээ гийм байхыг хүсдэг. Та гэрийн сайн эзэгтэй. Та албан тушаалаа ч, гэр орныхоо ажлыг ч ер орхидоггүй. Нэг их шаардаад байдаггүй ч гэлээ нөхрөөсөө хайр сэтгэлтэй байхыг их горьдож байдаг. Энэ бол мэлхийн ордныхны сул тал мөн.
5. Арслангийн орд
Арслангийн ордны эрэгтэй: Халуун хайр сэтгэлтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөө сайн барьж чадна. Хайр дурлалаа амархан илэрхийлдэггүй. Ямар ч нөхцөлд бага ярьдаг. Ялангуяа хайр сэтгэлийн асуудлаар их ярихгүй. Хайр дурлалаа нүдний харц, зан төлөвөөрөө илэрхийлж чаддаг. Таны дурлаж байгааг гуравдахь хүн мэдэхэд хэцүү. Олон хүүхний дунд тэдний анхаарал татах гол төв нь та болдог, таны эхнэр таныг харддаг байж магадгүй.
Арслангийн ордны эмэгтэй: Их бардам зантай. Өнгө царай, бусад зүйлээр бардамнадаг. Таныг хүндлэн үзсэн сэхээтэн хүнд дурлана. Та хайр дурлалдаа хэзээ ч буулт хийхгүй. Доромжлол, басамжпалыг тэвчихгүй. Хайр дурлалд арслангийн ордны эрэгтэйгээс илүү тэвчээртэй. Бие бялдар сайтай, туранхайвтар хүнийг илүү таашаадаг. Муу хувцасласан ердийн нэг зантай хүнийг их таалдаггүй. Танд таалагдахад хэцүү. Тэгэхдээ та хойноосоо явуулж, аргадуулж байх дуртай. Танд дурласан хүн үүнийг мэдэх нь зохистой.
6. Охины орд
Охины ордны эрэгтэй: Та нийцэрхүү байхыг хүсдэг. Ялангуяа жаахан долигонох завшаан байвал ч бүр дуртай. Цэнгэл зугаанд их дуртай учраас гадуур хоол идэх, кино үзэхийг их таалдаг. Залуу хөөрхөн хүүхэнтэй нөхөрлөх дуртай. Ёс журмын урлагт их авъяастай. Сэтгэлтэй хүндээ үнэт бэлэг /үнэртэн гэх зэрэг/ авдаг. Таны оюун ухаанаас илүү бие бялдар хөгжжээ. Уулзах болзоог шууд хэлдэг. Дурлалынхаа асуудалд их чиг шулуун. Байнга өөр хүүхэнтэй холбоотой байж сонирхлоо хангуулж байдаг.
Охины ордны эмэгтэй: Хайр сэтгэлд хөөрөн дэврэх үедээ сэтгэлээ барьж чаддаг. Ичимхий учраас их ойр дотно харилцаанд амар ордоггүй. Хайр дурлал болон амьдралаа аюулгүй байлгах зорилгоор хүнтэй суудаг. Ажил алба хөөцөлдсөн зарим нь гучаад насныхаа сүүлчээр гэрлэнэ. Бие бялдрын хөгжил сайтай хүнд дурладаг. Тэр хүнийхээ оюун ухааны чадлыг нэг их анхаардаггүй. Цаг зуурын сэтгэлийн холбоонд дургүй. Хурим хийж, хүүхэдтэй болсноор сэтгэл ханадаг. Гэрлэсэн хойноо үүрэг бүхий гэрийн эзэгтэй, хайрын сэтгэлтэй эх хүн гэж өөрийгөө ойлгодог. Олонх тань хүнд алба ажлаа орхиж гэр орноо тохижуулахад биеэ зориулдаг. Хайртай нөхөртэй, баясгалант гэр бүлтэй л байвал түүнээс илүү баяр баясгалан таньд үгүй.
7. Жинлүүрийн орд
Жинлүүрийн ордны эрэгтэй: Ёсорхуу хөгжөөнтэй байдлаараа бусдад нэртэй хүн. Бүх байдалд итгэлтэй. Эмэгтэй хүнтэй нөхөрлөх дуртай. Тэдэнтэй амархан ам хэлээ ололцоно. Эмэгтэйд өөрийгөө чухал хүн гэж ойлгуулж чаддаг. Тэгэхдээ нялгануур зангаар биш, түүний үгийг анхааралтай сонсож, түүний дуртай юманд сонирхол тавих замаар л эмэггэйг татдаг ажээ. Эмэгтэй хүнтэй маргахаас их ухаалгаар зайлж чаддаг. Энэ замаар л эмэгтэй хүнийг эцэст нь бүрэн эрхэндээ оруулдаг. Сэтгэлтэй хүнтэйгээ уулзах газраа сонгохдоо их ухаалаг хүн. Тэр газар нь романтик сэтгэлгээнд нийцсэн байдаг. Нөхөрлөх эмэгтэй нь баясгалантай, өнгө царайтай, бие бялдар сайтай, мөн сайн гэр бүлээс гаралтай байхыг эрхэмлэдэг. Эрт гэрлэдэггүй. Харин нэгэнт гэрлэсэн бол сайн нөхөр, сайн эцэг байхыг хүсдэг.
Жинлүүрийн ордны эмэгтэй: Даруу тайван, баясгалантай. Сайн мэдээлэлтэй байхыг хүсдэг. Иймээс хүнтэй их сонирхолтой яриа өрнүүлдэг. Нөхөрсөг боловч их дотносохыг хүсдэггүй. Түншээ сонгоход их цаг гаргадаг. Их аялж явсан, ухаантай сэргэлэн, ажил хөдөлмөр, амьдрал нь амжилттай, бие бялдрын хувьд сайн тийм хүнд дуртай. Хуримлана гэдэг бол романтик холбооны дараах асуудал гэж үздэг. Гэр бүлийн амьдралд таарахгүй юм их ховор. Нөхөртэйгөө маргадаггүй. Нөхрөө байгаагаар нь л хүлээн авдаг. Уяхан зан, хайраараа нөхрөө ялж чаддаг, гэр орноо цэвэр, гоёмсог байлгахыг хүсдэг. Хайртай эхнэр , зөөлөн эх болж чадна.
8. Хилэнцийн орд
Хилэнцийн ордны эрэгтэй: Тэр бол хүч чадалтай ёстой эр хүн. Гоолиг нуруутай хүүхэн түүнд их таалагддаг. Тэр хүүхэн хөнгөн шалмаг байвал бүр ч сайн. Тэгэхдээ год шод хийсэн хүнд бас дургүй. Үргэлж их дотно, хатуу тэвчээртэй байхыг хүсдэг. Их түрэмгий, давшингуй, боловсролтой, биеийн хөгжил сайтай тийм хүүхэн таны дурыг их татдаг. Хайр дурлалын харилцаа холбоог сайн ашиглах хэрэгтэй гэж та боддог. Сэтгэлтэй хүнтэйгээ хэдэн цагаар ч болов ярьж амьдралдаа юу хүсэж байдаг, өөрийн сэтгэлийн билэгдэл, дур сонирхолтой юмныхаа талаар ярих дуртай. Сэтгэлтэй хүнээ өөрийнхөө шаардлагад тохиртол сургаж чадна. Хайр дурлал, романтик сэтгэлдээ их цаг анхаарал зарж чадсанаараа харилцаа холбоогоо бэхжүүлж чаддаг.
Хилэнцийн ордны эмэгтэй: Жигтэйхэн их хүсэл мөрөөдөл, оюун билэгтэйн гадна бас сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Их романтик учраас залуудаа их хөдөлгөөнтэй уяхан байсан. Эрдэм ухаантай, бусдаас онцгой, амьдрал нь амжилттай хүнийг таална гэвэл үнэнд нийцэхгүй. Ганц биеийн амьдралаар удаан явсан хүнтэй суух дуртай. Амар үл ойлгогдох орооцолдсон юмыг таалдаг. Та хүнтэй нийлээд гэрээсээ зугатаад явчихаж ч мэдэх хүн. Өөрөөр хэлбэл, өөрийн сонгосон хүнтэйгээ суух гээд аав ээжийгээ хаяад явж магадгүй. Юмс үзэгдэл илүү хэцүү байвал сонирхлоо алддаг. Та их хэцүү хүн бөгөөд үүнийгээ бусдад мэдүүлэх дуртай. Хүн ёс хүндлэл дэвшүүлж таныг амралт зугаалгын газраар авч явж байвал танд таатай байдаг. Харин тэгэхдээ та түүнийг бие цогцоороо бүрэн хариулж байна уу гэдэг асуулт байна. Хилэнцийн ордны эмэгтэй хайр дурлалын харилцаанд ханаж тайвшрах нь удаан. Харин нэг ханах юм бол цаад хүндээ үүрд үнэнч итгэлтэй болдог.
9. Нумын орд
Нумын ордны эрэгтэй: Чинээлэг амьдралтай, сайхан хувцасласан эмэгтэйд татагдана. Хүүхэнд татагдахаараа дорхноо найзалж нөхөрлөж, яарч болзоо тавих гэдэг. Хэрэв тоогдохгүй бол тэр хүүхнээ даруй мартдаг. Түүний хойноос хөөцөлдөх цаг завгүй. Удаан хугацаанд нэг хүүхэнтэй зууралдаад байх дургүй. Дурласан л бол түргэн гэрлэхийг боддог. Ажил төрөл гэж явсаар эхнэрээ мартаж орхидгоос ноцтой ан цав үүсэх шалтгаан болдог. Нумын ордны ихэнх хүмүүс гэр бүлээс гадуур хэрэг мандуулах гээд байдаг тул ханиасаа зэмлэл хүлээхэд хүрдэг. Та чийрэг биетэй хүн тул ихээхэн янаг хүүхэнтэй суух дуртай. Эхнэр тань таны сонирхлыг тогтоож барьж чадвал бусадтай холбоо тогтоох гэдэггүй.
Нумын ордны эмэгтэй: Сайхан бодол сэтгэлтэй. Эрэгтэй хүнтэй танилцахдаа голдуу инээмсэглэн түүнд бүрэн татагдсан сэтгэгдэл төрүүлнэ. Нэр хүндтэй сайн сайхан эрчүүд танд дурладаг. Биеэ магтсан, эсвэл дагаад салдаггүй хүнийг тоодоггүй. Бардам хүнд дуртай бөгөөд танд сэтгэл тавьж дурласанд нь сэтгэл ханадаг. Та өөрөө санаачилга гаргах хандлагатай. Харин амьдрал нь тохижсон хүний зүгээс гаргасан санаачилгыг хүлээж магадгүй. Мөнгө санхүүгийн төлөөнөө дурлал хайраа зовлонд гаргаж чадна. Хайр дурлалыг дуртай цагтаа олж болно, харин материал баялгийг олж чадахгүй гэж боддог ч байж магадгүй. Хүүхэн ч өөрийнхөө төрөл саданг дэндүү их наалдуулаад байх шаардлагагүй, өөрөө л хааяа тэдэн дээрээ очиж байх нь илүү зохистой.
10. Матрын орд
Матрын ордны эрэгтэй: Зөөлөн дуугаар бага ярьдаг. Харин дуу тань нэг өгсөөд ирвэл хэлэх ярихдаа галзуу юм шиг болдог. Таныг чухал ажил үүргээс челөөтэй болсон цагт эмэгтэй хүн сонирхоно. Та тэднийг өөрийгөө чухал хүн гэж бодоход хүргэдэг. Өөрийн дуугүй байдгийн учир утгыг тэд нараар тайлуулахыг боддог. Та үнэндээ тайван нь үнэн. Тэр нь тэднийг өддөг. Хайр дурлалд гүйлгээ ухаантай хандах эмэгтэйд дуртай. Та холбоогоо аажмаар бат бэх болгохыг хүсдэг. Түргэлснээс удаан хугацаагаар харилцан дурлалцахыг чухал гэж үздэг.
Матрын ордны эмэгтэй: Хайрын холбоонд тийм амар ордоггүй. Түр зуурын асуудлыг үзэн ядна. Хайрын холбоо бол бүх юмны дээд. Хүн танд болон таны ажил үйлд сонирхоод зогсох биш тэр бүх цаг зав, анхаарлаа танд зориулах ёстой. Ийм холбоо тогтоохыг та үнэлж үздэг. Та хайр дурлалаа нэг их ил гаргаж үзүүлэх гээд байдаггүй ч хүсэл дурлалын гал байнга ноцоостой байдаг. Цаад хүнээрээ анхны алхам хийлгэхийг хүсдэг. Тэгдэггүй хүнд дургүй. Хөнгөн хуудуу хүнд дургүй. Ирээдүйгээ харж харилцаа тогтоодог. Тогтмол ажилтай, банкинд мөнгөтэй хүн танд илүү сайн санагдана. Та шуналтай, ашиг завшаан эрэгч биш ч гэсэн маргаашийнхаа төлөө зовдог.
11. Хумхын орд
Хумхын ордны эрэгтэй: Бусдыг өөртөө татах дээд чанартай гэж боддог. Үнэнч, царайлаг хүүхэнд дуртай. Эрэгтэй, эмэгтэй хүний харилцаа холбоо бол зөвхөн бие нийлүүлэхэд биш, бие сэтгэл зүрхээрээ хайлж нийлэхэд байдаг. Энэ харилцаа холбоо тогтвортой байх ёстой гэж үздэг. Анхныхаа учрал юмуу гэрлэлтэд энэ бодлоо огоорсон байж магадгүй. Гэхдээ үүндээ хэзээ ч харамсаагүй, хэнийг ч зэмлээгүй. Харин гэрлэхээр нэг шийдсэн бол үнэн хайртай үнэнч нөхөр болж чадна. Та эхнэртэйгээ тэгш байдлаар харилцахыг хүсдэг. Гэрлэсэн бол үнэнч бус зан гаргадаггүй юм байна. Ханьдаа бие сэтгэлээ бүрэн зориулж түүнийгээ өөртөө бүрэн татаж чадна. Гэрлэнэ гэдэг бол хүнд бүх юмаа баглуулж хүлүүлнэ гэсэн үг биш та өөрөө чөлөөтэй байж өөрийнхөө замаар явж хийх гэсэн юмаа хийх ёсгой гэж үздэг. Таныг эзэгнэж, асуудалд тань таны авгай орох гээд байвал дургүй юм байна. Та гэр бүлийнхээ гадуур байхыг хүсдэг аж. Энэ зан тань ханиа эвдэж магадгүй. Хумхын ордныхон хүнийг анхаардаггүй юм байна гэдэг сэтгэгдэл авгайд тань төрж улмаар гэр бүл бутарч мэднэ. Эрх чөлөө, харилцан ойлголцох явдал бол гэр бүл баттай байхын нэг баталгаа мөн. Гэхдээ ертөнцөд энэ их ховорхон юм.
Хумхын ордны эмэгтэй: Аль ч талаараа бусдыг татах, сэтгэлд хоногших инээмсэглэлтэй. Өөрийнхөө сайхныг мэддэг бөгөөд дунд зэргээр магтуулах дуртай. Хүнтэй суусандаа үргэлж баясгалан хөөртэй явдаг. Хайр сэтгэлийг нэг их шаардаад байдаггүй. Бэлгийн ажлаас илүү их юм гэр бүлийн дотор бий гэж боддог. Хайр сэтгэлийн хувьд зөөлөн аядуу. Заримдаа ичиж зовох нь байдаг. Харилцааныхаа тухайд хүсэл мөрөөдлийн их далайд байдаг. Гуч хүртлээ гэрлээгүй эмэгтэй насны эцэст болтол ганцаар явж болох талтай. Тэгэхдээ бие даан амьдрах чадалтай байх болно. Ядуу зүдүү, хэрэгцээтэй хүнд тус болох гэж цаг хүчээ их зардаг.
12. Загасны орд
Загасны ордны эрэгтэй: Хайр дурлалдаа их үнэнч, уян зөөлөн хөдөлгөөнтэй, инээж наргиж байдаг хөгжөөнтэй тийм эмэгтэйг илүү таалдаг. Дурласан хүндээ хандахдаа ичимтгий, хулчгардаа, дав даруй холбоо тогтоохыг боддоггүй. Хайр дурлалд их эмзэг зөөлнөөр хандахыг хичээдэг. Таны гэр бүлийн амьдрал баяр баясгалантай, тайван сайхан байна, ханиасаа их анхаарал халамж шаардана. Та эхнэрээ ажилдаа оролцуулж туслалцаа авахыг хүсдэг. Та эхнэрийнхээ гараасхоол идэх, тэр ч байтугай архи уухыгхүсдэг. Хоол унд идэхдээ эхнэрээ дэргэдээ суулгахыг хүсдэг. Та эхнэртээ сэтгэл зүрхнээсээ хайртай. Эхнэр тань таны зан чанарыг сайн ойлгоно.
Загасны ордны эмэгтэй: Та эрэгтэй хүнтэй нөхөрлөх дуртай ч тийм их амархан сайн болохгүй. Хүнтэй танилцахдаа цаад хүнээ эхэлж ярихыг хүлээж суудаг. Танд бусдыг татах нэг л аятайхан үзэмж бий. Тэгээд бусдын анхаарлыг өөртөө татдаг. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадна. Санаанаасаа ухардаггүй хүн. Хүнийг тулгамдсан байдалд оруулдаг нэг увдистай. Хүн тантай болзоо тогтоохын өмнө танаас их эмээдэг. Болзоо тогтоон уулзахыг хүссэн хүнийг та үнэн хүсэлтэй хүн юм гэдгийг ойлговол хариуд нь зөвхөнинээмсэглэдэг. Та сэтгэлтэй хүнээ бусдад нэр хүндтэй, харилцааны соёл сайтай байхыг хүсдэг. Хайр дурлалд та түр зуурын сэтгэлийн хөдөлгөенд автахгүйг хичээж мөнхийн хайрыг хүсдэг. Хайр дурлалд та их тэвчээртэй ханддаг бөгөөд цаад хүнээ ухаалаг тоглоомоор шалгана. Та ханьдаа маш үнэнч, итгэлтэй байдаг. Тэр чанараараа ханиа бас тийм байхыг хүсдэг.