Монголын баримт шалгах төв / Mongolian Fact Checking Center - MFCC

  • Home
  • Монголын баримт шалгах төв / Mongolian Fact Checking Center - MFCC

Монголын баримт шалгах төв / Mongolian Fact Checking Center - MFCC Монголын баримт шалгах төв / Mongolian Fact Checking Center
(10)

ОХУ-ын ерөнхийлөгч Путин 09 дүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлал хийнэ гэдгийг Кремлиэс мэдээлсэн. Мөн Монгол Улсын Ер...
01/09/2024

ОХУ-ын ерөнхийлөгч Путин 09 дүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлал хийнэ гэдгийг Кремлиэс мэдээлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Путин айлчлах тухай мэдээлсэн.

Уг мэдээнд “Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ” гэсэн байна.

Гадаад орны төрийн тэргүүний айлчлалд Төрийн ёслолын журамд заасны дагуу хамгаалалт авдаг.

Тиймээс шалгасан бичлэгт ярьсан шиг гадаад орны төрийн тэргүүний дээд хэмжээний айлчлалын үеэр хамгаалалт авч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүйгээр “ард түмэнтэй адилхан” түгжрээд явж байх боломжгүй юм.

Дэлгэрэнгүйг 👉https://mfcc.mn/factcheck-1110/

“Ateo Breaking” нь Орос хэл дээр мэдээлэл түгээдэг Телеграмын суваг юм. Тэрээр 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Х (ху...
31/08/2024

“Ateo Breaking” нь Орос хэл дээр мэдээлэл түгээдэг Телеграмын суваг юм. Тэрээр 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Х (хуучнаар Твиттер) дээрээ дараах уриалгыг гарган, бусдыг түгээхийг уриалжээ. “Ateo Breaking” мэдээллийн албанаас гаргасан энэхүү уриалгыг орчуулан түгээхдээ “ОУЭШ-ээс ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан захидал илгээж:” гэсэн толгой нэмж, мөн “Хүндэтгэсэн,” гэх хэсгийн дараах “Ateo Breaking” хэсгийг хасжээ.

Дэлгэрэнгүйг 👉https://mfcc.mn/factcheck-1106/

Оросын төрийн дэмжлэгтэй APT29 хакер бүлэглэл Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яамны вэбсайтуудад да...
30/08/2024

Оросын төрийн дэмжлэгтэй APT29 хакер бүлэглэл Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яамны вэбсайтуудад дараалан халдсан тухай Google компаниас өчигдөр мэдээлжээ.

Тухайн вэбсайтуудад хандсан хэрэглэгчид нууц үг зэрэг хувийн мэдээллээ алдсан байх боломжтой тул онлайн орчинд хувийн нууц мэдээллээ шинэчлэх шаардлагатай юм.

Google: Оросын төрийн дэмжлэгтэй хакерууд Монголын Засгийн газрын вэбсайтуудад халджээ
👉 https://mfcc.mn/russian-government-hackers-targeted-mongolian-government/

Monkeypox буюу сармагчны цэцэг өвчний тархалт энэ жил ноцтой хэмжээнд нэмэгдсэн 08-р сарын 14-нд ДЭМБ-аас онц байдал зар...
29/08/2024

Monkeypox буюу сармагчны цэцэг өвчний тархалт энэ жил ноцтой хэмжээнд нэмэгдсэн 08-р сарын 14-нд ДЭМБ-аас онц байдал зарлахад хүрсэн.

08-р дугаар сарын 28-ны байдлаар Африк тивд 22,863 тохиолдол бүртгэгдэн 622 хүн нас баржээ. Хэдийгээр Герман, Испани, Франц, Япон гэх мэт хөгжингүй орнууд вакцин хандивлахаар амласан ч өвчний тархалтыг бууруулахад хангалттай тооны вакцины хангамж бүрдээгүй байна.

🔍Бид Wikileaks вэбсайтаас “Temuujin” гэх түлхүүр үгээр хайхад “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын эрх зүйн шинэчлэлий...
29/08/2024

🔍Бид Wikileaks вэбсайтаас “Temuujin” гэх түлхүүр үгээр хайхад “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын эрх зүйн шинэчлэлийн тухай хэлэлцэв” гэх гарчигтай зөвхөн нэг илэрц гарсан. Уг нийтлэл 2009 оны 08 дугаар сарын 20-нд бичигджээ.

📌Нийтлэлд “АНУ-ын ЭСЯ-ны улс төрийн ажилтан 08 дугаар сарын 14-нд Тэмүүжинтэй уулзаж, сүүлд батлагдсан Монгол Улсын Өршөөлийн тухай хууль болон эрх зүйн шинэчлэлтийг ярилцсан” тухай тэмдэглэжээ. Тодруулбал, “УИХ-ын гишүүн өнөөгийн байдалд шүүмжлэлтэй хандаж, илэн далангүй бухимдлаа илэрхийлэхийн зэрэгцээ засаж залруулах арга замыг санал болгов”, “Х.Тэмүүжин хууль эрх зүйн тогтолцоо нь илүү “хэвтээ” байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд энэ нь одоогийн “босоо” чиг баримжаатай харьцуулахад давж заалдах жинхэнэ тогтолцоо байх ёстой гэсэн үг юм” гэх мэтчилэн үзэл бодлыг нь илэрхийлсэн үг ашиглажээ.

Мөн шалгасан мэдээлэлд ❌“2009 оноос хойш АНУ-ын ЭСЯ-аар ойр ойрхон зочилж Монгол Улсын нууцтай холбоотой зүйлүүдийг ярьдаг байсан талаар Жулиан Ассанж дэлгэжээ” гэж дурдсан нь олон удаагийн давтамжтай уулздаг байсныг нь илрүүлсэн мэт ойлгогджээ.

Гэтэл WikiLeaks сайтад ✅Х.Тэмүүжинтэй холбоотой нэг нийтлэл орсон бөгөөд уг мэдээлэлд түүнийг олон дахин уулзаж, улсын нууцтай холбоотой зүйл ярьдаг байсан” гэх агуулга байхгүй байна.

Дэлгэрэнгүйг 👉 https://mfcc.mn/factcheck-1101/

"Баримт нэн тэргүүнд" сүлжээнд орон нутгийн дөрвөн хэвлэл мэдээллийн байгууллага нэгдлээ. Тэдгээр нь Өвөрхангайн tsangis...
28/08/2024

"Баримт нэн тэргүүнд" сүлжээнд орон нутгийн дөрвөн хэвлэл мэдээллийн байгууллага нэгдлээ. Тэдгээр нь Өвөрхангайн tsangis.mn, Баянхонгорын Номгон телевиз, Дорнодын D1 ТВ, Хөвсгөлийн Гэрэл сэтгүүл юм.

Баримт нэн тэргүүнд сүлжээнд орон нутгийн дөрвөн хэвлэл мэдээллийн байгууллага нэгдлээ. Тэдгээр нь Өвөрхангайн tsangis.mn, Баянхонгорын Номгон телевиз, Дорнодын D1 ТВ, ....

Манай төв Олон улсын баримт шалгах сүлжээний ёс зүйн шалгууруудаа ханган баталгаажуулалтаа сунгалаа
28/08/2024

Манай төв Олон улсын баримт шалгах сүлжээний ёс зүйн шалгууруудаа ханган баталгаажуулалтаа сунгалаа

Манай төв Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний мэргэжлийн ёс зүйн шалгуурыг хангаж, албан ёсны баталгаажуулалтаа сунгалаа. Монголын Баримт шалгах төв нь 2021 оны ....

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн оролцсон хуралдаан хаалттай явагдаагүй, хурлын үйл явцын талаар олон нийтэд нээлттэй ...
22/08/2024

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн оролцсон хуралдаан хаалттай явагдаагүй, хурлын үйл явцын талаар олон нийтэд нээлттэй мэдээлсэн

Дэлгэрэнгүйг 👉 https://mfcc.mn/factcheck-1098/

АНУ-ын Хууль зүйн яам 07-р сарын 09-нд Оросын засгийн газартай холбоотой бот  фармын үйл ажиллагааг зогсоосон тухай мэдэ...
21/08/2024

АНУ-ын Хууль зүйн яам 07-р сарын 09-нд Оросын засгийн газартай холбоотой бот фармын үйл ажиллагааг зогсоосон тухай мэдэгджээ. Тогтоогдсон 1,000 орчим хаягууд нь хуурамч профайл үүсгэн хиймэл оюунаар дэмжигдсэн программ ашиглан хуурамч мэдээлэл түгээж байсан тухай тус байгууллага онцолжээ.

📌Эхний бичлэг нь 2015 онд болсон үйл явдал бөгөөд Беларусын удирдагч Лукашенко тухайн үеийн Германы канцлер Ангела Мерке...
19/08/2024

📌Эхний бичлэг нь 2015 онд болсон үйл явдал бөгөөд Беларусын удирдагч Лукашенко тухайн үеийн Германы канцлер Ангела Меркельтай ярилцах зуураа Путины сандлыг татаж буй аж. Сербийн RTVBN радио телевизийн сайтад уг үйл явдлын тухай мэдээлжээ.
📌Харин бичлэгийн 2 дахь хэсэгт 2017 оны 11-р сард болсон Турк, Орос, Ираны удирдагчдын уулзалтын үеэр Путин Туркийн ерөнхийлөгч Эрдоганы сандлыг түлхсэн мэт үйл явдлын бичлэг аж. Гэвч Шалгасан бичлэгт Путин Туркийн ерөнхийлөгч Эрдоганы сандлыг татахад унаж буйгаар эвлүүлжээ. Бичлэгийн бодит хувилбарт Эрдоган Путинтай гар бариад эргэж суулгүй цааш алхаж Ираны удирдагчтай гар барьж буйгаар гарчээ.
Путины татсан сандал унаж буйг эндээс харж болно. 👉https://mfcc.mn/factcheck-1092/

Гэр бүл, ойрын хүрээлэлдээ л гэхэд жендэрийн хэвшмэл ойлголтоос ангид байж, хүүхдэд зөв үлгэр дуурайл болох хэрэгтэй бол...
19/08/2024

Гэр бүл, ойрын хүрээлэлдээ л гэхэд жендэрийн хэвшмэл ойлголтоос ангид байж, хүүхдэд зөв үлгэр дуурайл болох хэрэгтэй бол сургуулийн орчинд жендэрийн мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, мэргэжил сонголтын талаар нөлөөллийн ажлууд явуулж, бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.

Дэлгэрэнгүйг 👉https://mfcc.mn/factcheck-1094/

📣Тарваст хүнсний нэмэлт бодис тарих туршилт хийж үзжээ: 📌Тарвасын доторх махлаг эд (улаан өнгийн, шүүслэг эд) гэмтэж, бү...
15/08/2024

📣Тарваст хүнсний нэмэлт бодис тарих туршилт хийж үзжээ:
📌Тарвасын доторх махлаг эд (улаан өнгийн, шүүслэг эд) гэмтэж, бүтцээ алдсан, жигд бус, нүхэнд нь нян амархан халдварладаг байсан тул тарвас ялзарч муудаж байсан. Энэ нь “хүнсний нэмэлттэй тарвас борлуулах нь амаргүй гэдгийг илтгэж байна” гэжээ.
📌Мөн “тарвасыг ургаж байхад нь ч, хураасны дараа ч нэмэлт бодис тарихад өнгө нь өөрчлөгдөх, ялзрах зэргээр тэдгээр бодисыг шингээхгүй байсан. Ургамал нь үндсээр дамжуулан ус, шим тэжээл шингээж авдаг тул нэмэлт бодисууд тарвасын махлаг эдийн шинж чанарыг алдагдуулдаг. Энэ нь мөн туршилтаар нотлогдож нэмэлт бодис тарьсан тарвас нүхний хэмжээнээс үл хамааран 2-3 цагийн дараа нүхний гаднах тойрог харлаж эхэлдэг” гэсэн байна.

Дэлгэрэнгүйг 👉 https://mfcc.mn/factcheck-1090/

2020 онд Эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхтөр, Б.Алтантуяа нарын  хийсэн “Тарвас тариалах технологи”-ийн талаарх бичвэрт...
14/08/2024

2020 онд Эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхтөр, Б.Алтантуяа нарын хийсэн “Тарвас тариалах технологи”-ийн талаарх бичвэрт нийлэг бүхээг буюу пилонк ашиглан дөрөвдүгээр сарын сүүл үеэс, энгийн хүлэмжид тавдугаар сарын эхэн, ил талбайд зургаадугаар сараас үрсэлгээ хийх талаар тусгаж өгчээ.
Гаалийн ерөнхий газрын 2023-2024 статистик мэдээллээр амтат гуа, тарвасын төрлийн жимсний импортын хэмжээг, улс орны жагсаалтын хамт харуулсан байна. Үүнд, Панам, Узбекстан, БНХАУ, БНСУ, Бразил, Казахстан, ОХУ зэрэг арав гаруй орноос импортолдог байна.
Дэлгэрэнгүйг 👉https://mfcc.mn/factcheck-1089/

📣Стрессээс “зугтаж буй” эрэгтэйн чимээгүй байх, стресстэй эмэгтэй хүний ярилцах, тэврэх, хүрэлцэх гэх мэт хэрэгцээг ойлг...
14/08/2024

📣Стрессээс “зугтаж буй” эрэгтэйн чимээгүй байх, стресстэй эмэгтэй хүний ярилцах, тэврэх, хүрэлцэх гэх мэт хэрэгцээг ойлгож, хүндэтгэж байгаарай 🤗

Шалгасан бичлэгийн тайлбарт “Хов базах эрүүл мэндэд сайн гэж байна шүү” гэсэн нь ярианд дурдсан бодит үнэн агуулгыг нь төөрөгдүүлж, “эмэгтэйчүүд хов их ярьдаг” гэх хэвшмэл ойлголтыг дэвэргэх ч эрсдэлтэй байгааг анхаарна уу.

Дэлгэрэнгүйг 👉https://mfcc.mn/factcheck-1087/

Энэ нь зөвхөн хятад машинд бус хуулга наалгасан бүх төрлийн машинд үүсэх боломжтой аж. Тухайлбал,  youtube сувагт Lambor...
13/08/2024

Энэ нь зөвхөн хятад машинд бус хуулга наалгасан бүх төрлийн машинд үүсэх боломжтой аж. Тухайлбал, youtube сувагт Lamborghini Urus маркын машины наалтны завсраар хий ороход том бөмбөлөг үүсгэж байгаа бичлэгийг хуваалцжээ. Үүнээс харахад машин үйлдвэрлэсэн газраас үл хамааран наалтны завсраар их хэмжээний хий орсон тохиолдолд том бөмбөлөг үүсэх боломжтой байна.

Дэлгэрэнгүйг 👉 https://mfcc.mn/factcheck-1086/

Амтат гуаны үрийг хэтрүүлэн идэх нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм.  -Хоол боловсруулах эрхтний таагүй байдал: Ам...
13/08/2024

Амтат гуаны үрийг хэтрүүлэн идэх нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм.

-Хоол боловсруулах эрхтний таагүй байдал: Амтат гуаны үрийг нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь жимсэнд агуулагдах эслэг, байгалийн сахар ихтэй тул гэдэс дүүрэх, хий үүсэх, гүйлгэх зэрэг хоол боловсруулах эрхтний асуудал үүсгэдэг.
-Цусан дахь сахарын хэмжээ ихсэх: Амтат гуаны үрийг хэтрүүлэн хэрэглэвэл цусан дахь сахарын хэмжээг хурдан нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь чихрийн шижинтэй хүмүүст хүндрэл учруулж болзошгүй юм.
-Жин нэмэх: Энэ нь илчлэг багатай боловч хэт их идэх нь байгалийн сахарын агууламжаас шалтгаалан жин нэмэхэд нөлөөдөг.
-Хахах: Үйрмэг жижиг хэсгүүд нь бага насны хүүхдэд хахах эрсдэлтэй
-Харшил өгөх: Жимс ногоонд мэдрэг хүмүүст харшилж болзошгүй

Дэлгэрэнгүйг 👉https://mfcc.mn/factcheck-1085/

📣 Хүнийг хүйс, хэл ярианы өнгө, бие бялдрын хөгжил, гадна төрхөөр шүүмжлэх, доромжлох нь ялгаварлан гадуурхалтын нэг хэл...
13/08/2024

📣 Хүнийг хүйс, хэл ярианы өнгө, бие бялдрын хөгжил, гадна төрхөөр шүүмжлэх, доромжлох нь ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр төдийгүй хүйсээс хамаарч аливаа дүр, шинж төрхөд хайрцаглах гэсэн ёс зүйгүй үйлдэл юм. Иймд, хэн нэгнийг дийлэнх олонхын, эсвэл өөрийн хүсдэг хэлбэрт оруулах гэж гоочлон, гадуурхахгүй, эрхэнд нь халдахгүй байцгаая.

👉Алжирын боксчин Имань Хелиф 2024 оны Парисын олимпын боксын анхны тэмцээндээ Италийн боксчин Ангела Кариниг ялсан. Энэ ялалт нь трансфобия (хүйс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн нэг төрөл) болон тус тамирчин, тэмцээний талаар олон ташаа мэдээллийг дагуулсан.
📌“Эрчүүдтэй рингэнд тоглож явсан” гэх мэдээлэл худал бөгөөд тулаан эмэгтэй тамирчдын дунд болсон. Хелифийн эсрэг Тайландын Suwanun Antanai гэх эмэгтэй тамирчин тулалдсан.
📌Алжир улсын хувьд хүйсээ солиулах нь хууль бус зүйл бөгөөд хүн төрөлхтөн, байгалиас гажууд зүйл гэж үздэг байна. Иймд Алжир улсыг төлөөлөн Олимпын эмэгтэй төрөлд трансжендэр эмэгтэй оролцох боломжгүй юм.

Дэлгэрэнгүйг 👉https://mfcc.mn/factcheck-1084/

Фишинг халдлага буюу түгээмэл тохиолддог цахим залиланг хэрхэн таних вэ?Таныг аливаа үйлдэлд яаруулж, шахамдуулсан эсвэл...
12/08/2024

Фишинг халдлага буюу түгээмэл тохиолддог цахим залиланг хэрхэн таних вэ?

Таныг аливаа үйлдэлд яаруулж, шахамдуулсан эсвэл нэр хүндтэй, танил байгууллагын нэр, хаягийг ашиглаж зальдах боломжтой тул #цахимзалилан -гаас сэргийлээрэй.

Мета компанийн хөгжүүлдэг Threads платформд түгсэн мэдээллийг шалгажээ. Монголын багт 2 эмч, 1 хөдөлгөөн засалч явсан ба...
06/08/2024

Мета компанийн хөгжүүлдэг Threads платформд түгсэн мэдээллийг шалгажээ.

Монголын багт 2 эмч, 1 хөдөлгөөн засалч явсан байна. Мөн зардлын тухайд:
-Тамирчдын тосгонд амьдрах зардлыг Олон Улсын Олимпын Хорооноос бүрэн даадаг. Үүнд шигшээ багийн тамирчид болон тосгонд нэвтрэх эрхтэй албаны хүмүүс багтана.
-МҮОХ-ны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон шатбын ажилтнуудын зардлыг ОУОХ-ны Эв нэгдлийн сан (Olympic Solidarity)-аас даадаг.
-ОУОХ-ны гишүүн, дагалдах зочны зардлыг ОУОХ-оос бүрэн даадаг.
МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд замын зардал болон байрны зардлыг өөрсдөө гаргадаг.
-Спортын сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд замын зардал болон байрны зардлаа өөрсдөө гаргадаг. МҮОХ-нд энэ жилийн тухайд 1 пресс атташе, 3 сэтгүүлч, 2 гэрэл зурагчны мандат хуваарилагдсан гэжээ.

Дэлгэрэнгүйг 👉https://mfcc.mn/factcheck-1074/

Энэ мэдээллийн талаар Усны газрын дарга З.Батбаяраас тодруулахад, “2024 оны тавдугаар сарын 11-ний өдөр Тэрэлжийн гүүр о...
06/08/2024

Энэ мэдээллийн талаар Усны газрын дарга З.Батбаяраас тодруулахад, “2024 оны тавдугаар сарын 11-ний өдөр Тэрэлжийн гүүр орчмоос Сонсголонгийн гүүр хүртэл хүн амын төвлөрөл ихтэй бүсүүдээс буюу Тэрэлжийн гүүр, Маршлын гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүрний дороос усны дээж авсан. Ингэхэд гэдэсний бүлгийн савханцар, бактериуд бүх цэгээс илэрсэн. Үүнээс гадна борооны хөрсөнд тогтсон тогтоол ус болон дээврийн усанд харьцуулсан шинжилгээ хийхэд хөрсний ил гадаргын тогтоол ус маш их бохирдолтой илэрсэн. Энэ нь стандарт бус нүхэн жорлон, хөрсний бохирдолтой холбоотой. Бид гадаргын ус, голын усанд орохыг хориглох тухай хүсэлтийг Эрүүл мэндийн яамд хүргүүлсэн байгаа” гэлээ.
Дэлгэрэнгүйг 👉https://mfcc.mn/factcheck-1075/

📌Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы зураг байна. Тэрээр Монголын Үнд...
05/08/2024

📌Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы зураг байна. Тэрээр Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга. Үндэсний олимпын хороодын ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар нь урилгаар олимпын наадамд оролцдог бөгөөд зардлыг ОУОХ-ны Эв нэгдлийн сан (Olympic Solidarity)-аас гаргадаг.
📌“Ядаж 10 тамирчин нэмж явуулж болох байсан” гэх мэдээлэл нь боломжгүй нөхцлийг өгүүлжээ. Учир нь олимп хоорондын дөрвөн жилийн хугацаанд дэлхийн болон бүс нутгийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд амжилт үзүүлж байж, олимпод оролцох эрх авдаг. Тиймээс албаны хүмүүсийн оронд дурын 10 тамирчинг нэмж явуулах боломжгүй юм.
📌“…улсын зардлаар явсан” гэх мэдээлэл мөн төөрөгдүүлсэн байна. Улсын шигшээ багийн тамирчдын бэлтгэл, олимпын эрх авах тэмцээнүүдэд оролцох зардал гэх мэт дөрвөн жилийн турш гарах зардлыг Биеийн тамир спортын улсын хороо хариуцдаг. Олимпод эрх авсан тамирчдын замын зардлыг мөн эндээс хариуцдаг. Харин олимпын тосгонд байрлах тамирчид болон албаны хүмүүсийн байр хоолны зардлыг ОУОХ-оос гаргадаг байна.

Олимпод урилгаар болон мандатаар ямар хүмүүс явдаг, тэдгээрийн зардлыг хаанаас гаргадаг талаар дэлгэрэнгүйг эндээс уншаарай 👉 https://mfcc.mn/factcheck-1077/

Түгээсэн зураг дээр эмэгтэй боксчдын тулаан болж байна📌Зургаар хайхад Имань Хэлиф Инстаграм дээрээ нийтэлсэн бичлэгийн х...
05/08/2024

Түгээсэн зураг дээр эмэгтэй боксчдын тулаан болж байна

📌Зургаар хайхад Имань Хэлиф Инстаграм дээрээ нийтэлсэн бичлэгийн хэсэг байна. Уг бичлэг нь Имань Хэлиф болон Тайландын боксын тамирчин Suwanun Antanai нарын Сингапурт болсон тулааны хэсэг юм. Тайландын тамирчин Suwanun Antanai нь Хэлифийн адил мөн эмэгтэй тамирчин гэж бүртгэлд бичжээ.

👉Имань Хэлиф биологийн хувьд эрэгтэй, эсвэл хүйсээ солиулж трансжендэр болсон гэсэн баримт байхгүй. Алжир улсын хувьд хүйсээ солиулах нь хууль бус зүйл бөгөөд хүн төрөлхтөн, байгалиас гажууд зүйл гэж үздэг байна. Иймд Алжир улсыг төлөөлөн Олимпын эмэгтэй төрөлд трансжендэр эмэгтэй оролцох боломжгүй юм.
Дэлгэрэнгүйг 👉 https://mfcc.mn/factcheck-1076/

Гаднын егөөдөж бичсэн постыг орчуулан түгээсэн нь үнэн мэтээр ойлгогджээThe Sports Memery гэх егөөдлийн мэдээллүүдээр ол...
02/08/2024

Гаднын егөөдөж бичсэн постыг орчуулан түгээсэн нь үнэн мэтээр ойлгогджээ

The Sports Memery гэх егөөдлийн мэдээллүүдээр олонд танигдсан 156 мянган дагагчтай Фейсбүүк пэйж дээрх мэдээллийг анх түгээжээ. Уг пэйжийн ковер зурагт “The fakest fake news on the internets” буюу “Интернэтийн хуурамчийн хуурамч мэдээллүүд” гэж мэдэгдсэнийг харж болно.

Дэлгэрэнгүйг 👉

2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр “Эргэн дурсахад сайхан” Фейсбүүк групп дээр “Бэсүд Ёндонжамцын Нямсамбуу” гэх нэртэй хэрэглэгч “Өдгөө 52 настай Дикеч Юсеф нь Эхнэ....

01/08/2024

Улс төрийн үйл явцад нөлөөлөх зорилготой ботууд Монголд нэмэгдэх үү?

Бүтээлч хамтрагч: Ноорог
Дэмжигч: Харилцаа холбооны зохицуулах хороо


#Асуу

Аливаа хандив, тусламжид нэгдэж, шилжүүлэг хийхээсээ өмнө нягтлаад үзээрэй.Дэлгэрэнгүйг 👉https://mfcc.mn/factcheck-1050/
30/07/2024

Аливаа хандив, тусламжид нэгдэж, шилжүүлэг хийхээсээ өмнө нягтлаад үзээрэй.

Дэлгэрэнгүйг 👉https://mfcc.mn/factcheck-1050/

2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Францын Парис хотод хурдны гал тэрэгний 4 буудлын кабел, утсыг шатааж, тасалж гэмтээс...
30/07/2024

2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Францын Парис хотод хурдны гал тэрэгний 4 буудлын кабел, утсыг шатааж, тасалж гэмтээсэн халдлага болжээ. Үүнээс болж ихэнх гал тэрэгний хуваарьт өөрчлөлт орон хойшлогдож, олон мянган зорчигч гацсан. Харин энэ үеийн мэдээллийг хэтрүүлэн, жилийн өмнөх эсэргүүцлийн жагсаалын үеэрх үйл явдлын бичлэгээр "хачирлан" түгээжээ.

Дэлгэрэнгүйг 👉https://mfcc.mn/factcheck-1049/

30/07/2024

Deepfake-г зөвхөн хөгжилдөхөд бус хуурахад ашигладаг гэдгийг та мэдэх үү?

Бүтээлч хамтрагч: Ноорог
Дэмжигч: Харилцаа холбооны зохицуулах хороо


#Асуу

2024 оны 07-р сарын 28-нд Оросын Панорама гэх хошигнол, егөөдөл голдуу гаргадаг сайтад “Парисын олимпын нээлтийн ажиллаг...
29/07/2024

2024 оны 07-р сарын 28-нд Оросын Панорама гэх хошигнол, егөөдөл голдуу гаргадаг сайтад “Парисын олимпын нээлтийн ажиллагаатай холбоотой дуулиан тарьсны дараа Хятадын эрх баригчид багаа албан ёсоор буцаалаа. Хятадын гадаад хэргийн яам “соёлын болон ёс суртахууны доройтлыг” сурталчилсан арга хэмжээнд Хятадын төрийн далбаа болон төрийн эрхийг төлөөлөх боломжгүй гэж мэдэгдэв… Хятадын шигшээ баг бүхэлдээ Олимпод оролцохоо больсон… 422 тамирчнаас зөвхөн спортын гараагаа эхэлж байгаа, түүнчлэн зодог тайлж буй 57 хүн Парист үлдэнэ” хэмээн бичжээ.
Гэвч энэ тухай мэдээлсэн олон улсын сайт байхгүй байна. БНХАУ-ын гадаад харилцааны яамны албан ёсны вэбсайт болон Олимпын хорооны вэбсайт дээр энэ талаар огт мэдэгдэл мэдээлэл гараагүй, Хятадын гадаад хэргийн яамнаас хийсэн албан ёсны мэдэгдэл байхгүй байна.
2024 оны Олимпын наадамд Хятад улсаас нийт 388 тамирчин оролцож байгаа ба Парисын Олипын наадмын албан ёсны сайтад Хятадын тамирчид тэмцээнүүдэд оролцсоор байгааг харж болох юм.
Иймд баталгаатай эх сурвалжаас мэдээллээ авч, агуулгыг бусад эх сурвалжаас нягталж хэвшээрэй.
Дэлгэрэнгүйг 👉https://mfcc.mn/factcheck-1045/

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдээс "зүүн хойш 18 км-т байдаг модны ёроолд байх рашаан бий" гэх мэдээллийн дагуу л...
29/07/2024

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдээс "зүүн хойш 18 км-т байдаг модны ёроолд байх рашаан бий" гэх мэдээллийн дагуу лавлахад “Манай нутагт тийм рашаан байхгүй, харин хүмүүс асуугаад их ирж байна. Зүүн хойш рашаан бол байгаа, гэхдээ тэр бичлэг дээрх шиг модны доороос ундардаг рашаан байхгүй” гэдгийг хэллээ.

Баримтаар шалгахад Иран улсад байдаг модны булаг аж. Тиймээс та бүхэн Булган аймагт байрлах рашаан хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэлд итгэж, цаг зав, түлш шатахуунаа бүү гарздаарай.

Дэлгэрэнгүйг 👉 https://mfcc.mn/factcheck-1043/

Address


Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97677116569

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын баримт шалгах төв / Mongolian Fact Checking Center - MFCC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын баримт шалгах төв / Mongolian Fact Checking Center - MFCC:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Opening Hours
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share

Бидний тухай

Mongolian Fact Checking Center нь “Олон улсын баримт шалгагчдын сүлжээ” (International Fact Checking Network), Google-ийн мэдээний санаачлага (Google News Initiative) зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагуудын хуурамч мэдээлэл таних, шалгах арга, туршлагыг Монгол Улсад нэвтрүүлж буй мэргэшсэн баримт шалгагч, сэтгүүлчдийн холбоо юм.

#ХуурамчМэдээлэл хэр түгээмэл болохыг тодорхой тоогоор илэрхийлэхэд хүндрэлтэй бөгөөд энэ нь баталгаагүй мэдээлэл хэдийнэ “байж болох” хэмжээнээсээ давсны илэрхийлэл юм. Зөвхөн олон нийтийн харилцааны сүлжээнд тархдаг байсан #ХуурамчМэдээлэл нь мэргэжлийн редакц бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудад ч танигдахгүй байх тохиолдол олширч байна. Зураг, агуулгад суурилсан #ХуурамчМэдээлэл -ийг уншигч, мэргэжлийн сэтгүүлч нар бүрэн таньж чадахгүй байгаа өнөө үед хиймэл оюун ухаан ашиглан зохиомол мэдээллийг бодит мэдээллээс ялгах аргагүй байдлаар тараах, түгээх тохиолдлууд гарсаар байгаа нь санаа зовоож байгаа юм. Тэр хэрээр сэтгүүлч, олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх шаардлага нэмэгдэж байна.

Эрхэм зорилго

Дотоодод мэргэжлийн баримт шалгагчдыг бэлтгэх, цахим орчинд цацагдаж буй мэдээ, мэдээллийг шалгаж олон нийтэд баталгаат мэдээлэл хүргэх, хуурамч мэдээллийн тархалтыг бууруулах, улмаар зогсоох, хуурамч мэдээллийг таних дадлыг олон нийтэд бий болгох нь бидний Эрхэм зорилго юм.