SOR medee.mn

SOR medee.mn үнэнд ойр мэдээ, мэдээлэл!

16/01/2024

Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж яваа Энх-Эрдэнэ дээ амжилт хүсье ээ👏👏👏

14/01/2024

Доктор Т.Баярхүү: Ч.Хүрэлбаатар Хятадаас долоон дор, харгис сэтгэлтэй этгээд

30/12/2023

“НАГАЦЫГ НАЯ ХҮРТЭЛ НАЛ” гэжээ.
Нал гэдэг нь түш гэсэн үг юм.
Нагац хүн зээ дүү нарынхаа амь аврах увидастай гэж үздэгээс "УРГИЙН ЭХ НАГАЦ УСНЫ ЭХ БУЛАГ” гэж үгтэй билээ.

Нагацаа хүндлэн дээдлэхгүй бол хэт нь амь насанд цөвтэй хэмээн үздэг. Нагацыг залж авчраад, хонь мал гаргаад хонины дал чанаж өгөөд, далны хуудас махыг нагацын гараас хүртдэг ёстой. Далыг далуулаа гэдэг үг нь болвоос бид өнөр өтгөн олуулаа болцгооно гэж бэлгэдэж ирснийх юмсанжээ. Монгол хүн нагацын хажууд дал барих цээртэй.

Хүүхдийн ам гэмтэж уйлаад болохгүй бол нагацын морины хазаарын амгайг аманд нь зуулгаж домнодог. Жаахан хүүхэд хахвал нагацын нь нэрээр дуудаад гэр дээр шиддэг ёстой.
Хүүхэд хүндээр өвдвөл нагацын оймс дэрлүүлж унтуулдаг гэдэг.
Хүүхэд бүү хэл том хүн хэрэг төвөгт холбогдож, ажил үйлс хийморь сүлд нь гудайвал нагацын ташуураар ташуурдаж далдын хар эрчимийг үргээснээр засал болдог учиртай.
Монголчууд нагацынхаа нэрээр дуудахгүй, "нагац ах" гэж л дуудна. Олон нагац нартай бол, том нагац, дунд нагац, бага нагац ах гэхчилэн дууддаг ёсон бий.

Шинэ айлын анхны хүүхэд төрмөгц, эрэгтэй ах, дүү нарын хэн нэгнийх нь өлгий, бас хувцас хунараас залж авдаг. Ингэхдээ хүүхдээ нагац ахад нь тэврүүлж үнэрлүүлээд, нагац ахынх нь гарын алга дээш харуулж баярлуулдаг заншилтай байж. Хүүхэд нь ороодог, тогтдоггүй айл, нагацыг залж авчирч хонуулж өнжүүлээд нагацынх нь хөлстэй цамцаар манцуйлсанаар хүүхэд тогтдог гэх хууч яриа бий.

Манай Монголчууд аливаа ёс заншил дом засал зэргийг үгүйсгэхгүй ч тоохыг байсанд харамсаад болохгүй юм. Зээ нагацын шүтэн барилдлагын таталцлын хууль, жам ёс гэдэг агуу юм шүү дээ.

Хүүхдийг нагацаас нь холдуулж хөндийрүүлэх шиг нүгэл үгүй гэдэг. Зарим амьдрал ахуй жаахан дэвжээд, үр хүүхдүүд нь өсөөд ирмэгцээ нагац нараа үнсэнд хаясан шалз шиг орхиод, бид одоо том болцгоосон тул чи бидэнд хэрэггүй гэсэн шиг загнах залуус амьдрал дээр үзэгддэг.

Одоодоо болж буй мэт боловч Алс хэт нь хэцүүддэг учиртай тул нагац нараа хүндэлдэг ёс уламжлалыг багаас нь таниулж захиж сургадаг байжээ.
Хүний далд ертөнц

28/10/2023

🔴Б.Мөнхтогтох: "Петрочайна Дачин Тамсаг" химийн бодисыг хууль бусаар ашигласан нь тогтоогдсон

23/10/2023

Арчиж, угааж, цэвэрлэхийн цаана жижиг сажиг, нарийн зүйлийг харах дадал сууж байдаг гэнэ.🤩

‼ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 22-01 УАР улсын дугаартай П30 маркийн автомашины жолооч хутга гаргаж, иргэний амь насанд халдахаар занал...
11/10/2023

‼ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 22-01 УАР улсын дугаартай П30 маркийн автомашины жолооч хутга гаргаж, иргэний амь насанд халдахаар заналхийлжээ...

🛑 ХАРАМСАЛТАЙ: Охиныг аймгийн төвөөс жижиг хар машинаар гэрийн гаднаас нь авч Сайхандулаан сум чиглэн явсан гэх мэдээлэл...
04/10/2023

🛑 ХАРАМСАЛТАЙ: Охиныг аймгийн төвөөс жижиг хар машинаар гэрийн гаднаас нь авч Сайхандулаан сум чиглэн явсан гэх мэдээлэл байсан. Жолоочийг Манлай сумаас олж, сэжиглэн саатуулахад охиныг хөнөөсөн хэмээн мэдүүлжээ🙏🙏🙏

Дорноговь аймагт 12 настай охин сураггүй алга болсонтой холбоотойгоор сайншандаас орох гарах хөдөлгөөнийг хаалаа‼️‼️ sha...
03/10/2023

Дорноговь аймагт 12 настай охин сураггүй алга болсонтой холбоотойгоор сайншандаас орох гарах хөдөлгөөнийг хаалаа‼️‼️ share хийж өгөөрэй‼️🙏
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ БАЙНА

Сайншанд суманд /2023.10.03/-ны өдөр 12 настай хүүхэд сураггүй алга болсонтой холбогдуулан Аймгийн засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргав.

Охиныг харсан, үзсэн хүн байвал дараах утсанд мэдэгдэнэ үү. Холбогдох утас: 99882462, 99287632, 88663838, 85222227 (Гэрээс гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарсан) цааш нь Шэйрлээд өгөөрэй 🙏

30/09/2023

Иргэн: Амьдрахын тулд яаж амьтны амь таслах вэ...

Монголын “ЦАГДАА” анх удаа олон нийтийн сүлжээнд ҮЗЭЛ БОДЛОО чөлөөтэй илэрхийлж зориг гаргалаа.Хүчний  байгууллагын мөрд...
30/08/2023

Монголын “ЦАГДАА” анх удаа олон нийтийн сүлжээнд ҮЗЭЛ БОДЛОО чөлөөтэй илэрхийлж зориг гаргалаа.
Хүчний байгууллагын мөрдөстөнгүүд бүгд эрх чөлөөгөө эдлээд зоригтой дуугардаг болвол хууль бус баривчилгаа, хүнийг хэлмэгдүүлэх, хууль бус тушаалыг эсэргүүцдэг болно.
Ийм жишиг тогтоох суурийг тавьсан цагдаагийн албан хаагч залуудаа АМЖИЛТ ХҮСЧ БАЯР ХҮРГЭЕ!!! Tselmeg O. 👍

26/07/2023

Ихэс дээдсийн диваажин,
Авилгын золиос болсон ард түмний зовлон.

08/07/2023

ВИДЕО: Ривер гарден, Хан хиллс, Хүннү 2222, Маршал таун, Агниста, Белла виста, Скай гарден хотхон хорооллуудыг үерийн нөхцөл байдал

Эх сурвалж: Tumurkhuyag.D

05/07/2023

Аарц шахагч! ингээл хийчихэж болж байна..

05/07/2023

07:00 цагийн байдлаар

04/07/2023

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДЭЛҮҮН СУМЫН ЗУСЛАНД ЦАС ОРЖЭЭ
2023.07.03

Үүнээс том НҮГЭЛ гэж байх уу!!!!Чинбат чинь хүн дайрч алахыг завдах байтугай бүхэл бүтэн голын амийг таслаад хаячихсан "...
28/06/2023

Үүнээс том НҮГЭЛ гэж байх уу!!!!

Чинбат чинь хүн дайрч алахыг завдах байтугай бүхэл бүтэн голын амийг таслаад хаячихсан "бүрлээч" гэнэ ээ!!!!

Чинбатын нөгөө хашсан фермийн орчимд урсч байсан голын ором. Гол урсч байхад нь эхийг нь дарж хаяад доош нь урсгахаа больсноос энэ голоос мал хүн ундлах боломжгүй болсон талаар малчид ярьж байна. Гол урсдаг байсныг нь батлах голын ором одоо яг ийм байдалтай байна. Урсаж байсан голын эхийг Гацуурт компани дарж булсан талаар ярьж буй нутгийн малчны яриаг удахгүй оруулна аа. Алт ухаж олон голын эхийг сүйтгэсэн хүнд энэ юухан байхав.

Нүгэл гэж энэ байх даа үйлийн үр гэж байдаг байх даа!!!

21/06/2023

Нярайн хэлээр дуу зохиосон байна😊

17/06/2023

Гандан хийдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүг шүүх шинжилгээнд хамрууллаа...

10/06/2023

Д Энхтуяа: Шахмал түлшснээс болж Монголд элэгний хавдрын шинэ мутаци гарсан!!!

⏰Таны биеийн биологийн цаг:Үүрийн 4-6 цаг: Уушиг, Бүдүүн гэдэс идэвхэжнэ. Энэ үед агаар хамгийн цэвэр байдаг ба Бясалгал...
12/03/2023

⏰Таны биеийн биологийн цаг:

Үүрийн 4-6 цаг: Уушиг, Бүдүүн гэдэс идэвхэжнэ. Энэ үед агаар хамгийн цэвэр байдаг ба Бясалгал, Иог хийвэл зохимжтой. Мөн энэ үед ширгээсэн ус уухад бүдүүн гэдэс өөрийгөө цэвэрлэдэг.

Өглөө 7-10 цаг: Ходоод, нойр булчирхай идэвхэжнэ. Яг энэ үед өглөөний цайгаа уувал тохирно. Алгасвал ходоод, нойр булчирхай хямарна.

Өдөр 11-14 цаг: Зүрх, нарийн гэдэс идэвхжинэ. Энэ үед сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Харин энэ үед сэтгэл тогтворгүй байвал өдрийн турш сэтгэл санаа хямардаг. Мөн өдрийн зоог хүртвэл зохино.

15-18 цаг: Бөөр, Давсаг идэвхжинэ. Энэ үед өдрийн турш уух ус, шингэний 60%-г уух нь зүйтэй. Энэ үед ус уувал бөөр ачааллахгүй. Харин энэ цагаас хойш ус уувал бөөр ачааллаж өглөө сэрэхэд бие хавагнасан байдаг.

Орой 19-22 цагт: Хий, цусны эргэлт тогтворжиж хүний бие унтахад бэлдэж байдаг.

Шөнө 23-02 цагт: Элэг , цөсний үйл ажиллагаа идэвхэждэг. Энэ үед гүн нойрондоо унтаж байвал элэг цусаа сайн шүүж, цөсний суваг тэлж амардаг. Гэтэл энэ цагт нойргүй байх, 22 цагаас хойш юм идвэл элэг цөс хямардаг. Маргааш өдөржин ядарч, ажлын бүтээмж буурдаг.

10/01/2023

Цагдаа нь хэзээч явуулдаггүй 19 өөс говь чиглэл гэнэ.

04/01/2023

Эдийн засагч Б.Лхагважав: Шударга ёсны сайд Х.Нямбаатар нь хүнээс 100 сая төгрөг авчихаад улайм цайм манай ах дүү нар өгсөн гээд худлаа яриад сууж байдаг, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нь ЖДҮ гэж өчнөөн тэрбумаар нь хулгайлчихаад худлаа яриад сууж байгаа. Монгол бол ийм хүмүүстээ тааруулсан Үндсэн хуультай орон.

23/12/2022

Давсаа цацахгүй бол халтиргаа гулгаа хэрээс хэтэрч иргэдэд үүнээс өөр арга алга гэнэ.

02/11/2022

Төрдөө дээрэмдүүлж үйл ажиллагаа нь хаагдсан "Анод" банкны ТУЗ-ын дарга Н.Даваа гэдэг хүний ярилцлагыг үзлээ. Ээ бурхан минь... Үнэхээр тэсвэр хатуужилтай, сэтгэлийн хаттай хүн юм аа. Тэрээр гэр бүл, эд хөрөнгө гээд өөрт байсан бүхнээ төрд зайдалсан шуналын туламнуудад алдаад зогсохгүй, буруугүй буруутан болж шоронд ял эдлээд гарч ирсэн юм байна.
Одоо тэр өөрийн бага наснаасаа мөрөөдөж ирсэн нэгэн зүйлээ биелүүлэхийн төлөө зүтгэж байгаа гэнэ. Үүнд нь мөн л төр гай болж түүний үнэт цаг хугацаанаас нь багагүй хумсалжээ хөөрхий.
220в тог үүсгүүрийг гар утас шиг гартаа бариад хаана ч аваад явах сайхан боломжийг тэр олж нээжээ. Бүр дэлхийд тэргүүлдэг Японы "Мацушита" компанитай хамтарч байгаа юм байна.
Эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэг дээ... Бузар хулгайч нарт дээрэмдүүлсэн ч бууж өгөлгүй мөрөөдлийнхөө төлөө зүгтэж яваа энэ ахаар үнэхээр их бахархлаа. Түүнийг дэмжээрэй хүмүүс минь.

🇰🇷  Сөүл хотын дарга У Сэ Хүн өнөөдөр (2022.11.01) хэвлэлийн бага хурал зарлаж ард иргэдээсээ албан ёсоор уучлалт гуйлаа...
01/11/2022

🇰🇷 Сөүл хотын дарга У Сэ Хүн өнөөдөр (2022.11.01) хэвлэлийн бага хурал зарлаж ард иргэдээсээ албан ёсоор уучлалт гуйлаа.

😞 Итэвонд болсон харамсалтай хэрэгт гүн гашуудал илэрхийлж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлэн улс орон, удирдлагуудын зүгээс бүхий л чадлаараа тусалж, хариуцлага хүлээж гашуудлыг нь хуваалцах болно гэдгээ илэрхийллээ.

Мөн Сөүл хотын иргэдийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байгаа хүний хувьд энэ хэрэг гарсан явдалд хариуцлага хүлээж албан ёсоор уучлалт хүсч байгаагаа мэдэгдэж цаашид дахин ийм харамсалтай хэрэг гарахгүй байх дээр бүхий л хүч чадлаа гарган ажиллах болно гэлээ.

01/11/2022

Бүтээгч: 580 гаруй хүүхдийн мөрөөдлийг бодит
болгох "Робот Гар" бүтээгч Г.Тулга

Г.Тулга: Хүүхдийн энгийн мөрөөдлийг
биелүүлэхийн тулд Бионик гараа үнэгүй хийж
өгдөг…

Хэрэв та олон хүүхдийн мөрөөдлийг биелүүлэхийг
хүсвэл тэдэнд хандив өгч, ажилд нь тус дэм
үзүүлээрэй!

Солонгосын Жежү аралд өчигдөр ийм гэрэл гарч ирсэн эрдэмтэд одоохондоо тайлж чадаагүй байна 🙀🙀🙀
30/10/2022

Солонгосын Жежү аралд өчигдөр ийм гэрэл гарч ирсэн эрдэмтэд одоохондоо тайлж чадаагүй байна 🙀🙀🙀

Өнөөдөр нар хиртэж, Улаанбаатарт 17.00 цагийн үед ажиглагданаТодруулбал, өнөөдөр буюу 10р сарын 25 нарны хагас хиртэлт т...
25/10/2022

Өнөөдөр нар хиртэж, Улаанбаатарт 17.00 цагийн үед ажиглагдана

Тодруулбал, өнөөдөр буюу 10р сарын 25 нарны хагас хиртэлт тохионо гэнэ. Хиртэлт Скандинавын орнууд ОХУ-н баруун Сибирь Казахстаны нутгаар илүү тод ажиглагдах юм. Манай улсад харин 17:00 цагийн үед ажиглагдахаар байна.

24/10/2022

Алкохол хэрэглэсэн жолооч нь дуудлагын жолоочдоо дуудагдаад явж байсан хачирхалтай үйл явдал болжээ😁

Сор мэдээ танин мэдэхүйн булангаараа та бүхэндээ...Еврей хүмүүжлийн нууц нь...1. Еврей ээж хүүхэддээ жишээ нь "Чи муу ба...
22/10/2022

Сор мэдээ танин мэдэхүйн булангаараа та бүхэндээ...

Еврей хүмүүжлийн нууц нь...

1. Еврей ээж хүүхэддээ жишээ нь "Чи муу байна", "чи ч өөдгүй хүүхэд юм даа" гэж хэзээ хэлдэггүй, харин "Ийм сайн хүүхэд яагаад ийм тоогүй зүйл хийчихэв дээ", Тун ч тусгүй хэрэг болжээ" гэдэг байна. Алдаа гаргах, сахилгагүйтэх зэрэг нь хүүхдэд байх ёстой хэвийн зүйл гэнэ. Яагаад гэвэл тэд энэ амьдралд урд нь амьдарч үзээгүй бөгөөд бүхий л зүйлийг шинээр танин мэдэж байгаа. Хүүхдийг хийсэн болгон дээр нь шүүмжлэх нь тус болдоггүй, харин ч нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг гэж үздэг аж. Иймд хүүхэд бол дандаа сайн хүүхэд, харин хийсэн үйл нь тусгүй, тааруу зүйл байж болно. Ийм зүйл хийхэд хүргэсэн учир шалтгааныг нь олоод тайлбарлан таниулахад хүмүүжлийн гол ач холбогдол орших нь. Нэг үгээр хэлбэл хүүхдийг өөрийг нь биш, хийсэн үйлдлийг нь авч үзэх нь.

2. Еврейчүүд маш гэр бүлсэг. Хүүхдийн уралдаан, тэмцээн гээд бүхий л зүйлд эмээ өвөө, ээж аав гээд бүгд л очиж харагдах вий. Хүүхэд уралдаанд ороод хамгийн сүүлд ирсэн ч "Ээ, энэ хурдан хүүхэд чинь манай хүүхэд байна шүү дээ. Хурдан гүйдэг тэр сайхан хөлийг нэг харья даа. Би багадаа яг ингэж эхлээд аажмаар хурдаа нэмсээр хамгийн хурдан гүйдэг сурагч болсон шүү. Миний хүү яг л аав юм даа" гэнэ. Хөгжмийн хичээл авч эхэлсэн охин хийлээ чахруулан дуугаргахад эмээ босч хүндэтгэлтэйгээр алга ташин "Яг зөв өнгийг олж дуугаргалаа шүү. Авьяастай юм гээч. Миний өмнө ирээдүйн алдарт Ростропов зогсож байна шүү дээ" гэнэ. Ийм маягаар хүүхэд болгон л ирээдүйн алдарт Абрамович, Аршавин, Билл Гейтс болдог бөгөөд ийм итгэл үнэмшлээр өссөн хүүхэд зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй болдог байна.

Ээж хүн бол үр хүүхдийнхээ амжилт ололт, уналт босолт бүх зүйл дээр хажууд нь байх ёстой гэсэн зарчим энд үйлчилдэг. Гэхдээ хүүхдийнхээ өмнөөс бүхнийг хийнэ гэсэн үг биш. Хүүхэд өөрөө бүхнийг хийнэ. Ээж дэмжинэ. Ээжийгээ байхад хүүхэд хүчтэй, урам зоригтой, бас өөртөө итгэлтэй, ямар нэгэн далдын ид шид туслаж буй мэт л аливаа зүйлийг илүү сайн хийж чаддаг байна.

3. Еврей ээжүүд хүүхэд хүмүүжүүлэх арга барилдаа эсрэг, тэсрэг хоёр зарчимыг нэгэн дор хэрэгжүүлдэг аж. Тэр нь хүүхдэдээ дээд зэргийн эрх чөлөө олгоод, мөн дээд зэргээр шаардлага тавьдаг аж. Хүүхэд сургууль гэртээ хийх ёстой бүхнээ хариуцлагатай хийж үүргээ гүйцэтгэж байж бусад эрх чөлөөгөө эдэлнэ гэдгээ ухамсарласан байдаг. Үүнийг орон зайгаар баримжаалбал хатуу чанд хана туурга, цоож бүхий асар том орон зайтай өрөөгөөр төсөөлж болох юм. Хүүхдэд олон зүйлийг чөлөөтэй хийх эрх чөлөө олгоно, ялих шалихгүй зүйл дээр хүүхдийг загнаж шүүмжлэхгүй, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх үүднээс янз бүрийн туршилт хийх, уран бүтээл хийхэд саад тотгор болохгүй. Жишээ нь, чанга хөгжим тоглох, ханын цаасан дээр зураг зурах, байгаа зүйлүүд дээр шинжлэх ухааны туршилт хийх, хольж хутган өнгө, үнэр амт оруулах, шинж чанарыг хувьсган өөрчлөх. Энэ их эрх чөлөөний хажуугаар бас хийхийг хориглосон, эсвэл заавал дагаж мөрдөх зүйлүүд байна. Тухайлбал, ахмад настныг хүндлэх, мэндлэх, хичээл сургууль, багш нартаа хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах, эрүүл мэндээ анхаарах, ариун цэврийг сахих, бусдад садаа болохгүй байх, үнэнч шударга байх. Эдгээрийг заавал дагаж мөрдөж хэвшсэн байна.

4. Хүүхдийг зөв цагт нь, зөв зүйлд нь харамгүй магтаж байх зарчим. Жижиг ч гэсэн амжилтыг нь урамшуулан магтаж улмаар дараагийн амжилтанд хүргэх шат болгох. Энэ нь хүүхдийг өөртөө итгэлтэй, өөрийн хүч чадалдаа итгэх итгэлтэй болгон хүмүүжүүлдэг хамгийн үр дүнтэй арга юм. Би энийг чадсан юм чинь дараагийнхыг яав ч хийж чадна гэсэн итгэлтэй болгодог. Зөвхөн өөрийг нь өөрт нь магтах төдийгүй найз нөхөд, танил нөхөд, ах дүүгийнхээ дэргэд хүүхдийнхээ хийсэн сайн зүйл, хүрсэн амжилтыг магтан ярих хэрэгтэй. Хүүхдийнхээ дэргэд болон өөрт нь сонсогдохоор орчинд хүүхдийг бахархан ярих нь хүүхдэд илүү их хичээх, амжилтанд хүрэх их урам зориг өгдөг.

5. Өөрийнхөө гаргасан сайн муу аль ч зан хандлагад нь бүрэн хариуцлага хүлээлгэх зарчим Еврей гэр бүлийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилд том байр суурь эзэлдэг. Хүүхдэд нэг зүйлийг олон дахин давтан хэлэх хэрэггүй, харин биеэр үлгэрлэх нь хамгийн сайн нөлөө үзүүлдэг. Эцэг эхийн ганц л буруу үзүүлсэн жишээ, буруу биеэ авч яваа байдал эсвэл ганц буруу үг, үйл хөдлөл хүүхэддээ хэлсэн мянган сайхан зөвлөгөөний чинь үр дүнг хормын дотор л алга болгох чадалтай байдаг. Таны хийж буй зүйлийг хараад хүүхэд шууд тусгаж авдаг. Иймд та хүүхдээ байхгүйд ч үлгэр жишээ байж сурсанаар гэнэ алдаж баригдах зүйлгүй санаа амар байж болно.

6. Хүүхдийн хүмүүжлийн суурь гэр бүлийн хүмүүжлээр тавигдана. Хичнээн бат бэх, сайн суурь тавина гарах үр дүн төчнөөн сайн байна. Эцэг эхийн үзүүлсэн үлгэр дууриал, олгосон хүмүүжил үр хүүхдийн тань ирээдүйд цогцлоох гэр бүлд тэр чигээрээ очиж, үе дамжин уламжлагдах болно. Үр хүүхдээ аз жаргалтай гэр бүлтэй, сайхан амьдраасай гэж хүсч байгаа бол та өөрөө аз жаргалтай амьдрах ёстой. Хайр, харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр гэр бүл тогтдог. Хүүхэд эцэг эхээ эхлээд бие биедээ хайртай, аз жаргалтай хос, дараа нь үр хүүхэддээ хайртай эцэг эх гэж харж байх нь чухал.

Еврей гэр бүл үр хүүхдээ өлгийтэйгөөс нь эхлэн ирээдүйд сайн эцэг эх болгон хүмүүжүүлэхэд анхаардаг. Энэ хүмүүжлийн арга нь хүүхдийн тоглоом, наадамд шингэсэн байна. Гэр бүлээ авч явах, эцэг эхээ ачлах, үр хүүхдээ хүмүүжүүлэх гэдгийг хүнд хэцүү ачаа, үүрэг хариуцлага, зовлон гэж ойлгуулахаас илүү хүний амьдралын гол утга учир, аз жаргалын түлхүүр гэдгээр яс маханд нь шингэтэл ойлгуулж өсгөдөг. Хүүхдүүд өсөж том болоод гэр бүл зохиох болоход гэр бүлийн харилцааны нарийн ширийн асуудалд яаж хандаж, шийдэхийг хүртэл зааж зөвлөдөг байна. "Эхнэр", "нөхөр", "ээж", "аав" байна гэдэг нь олж авсан мэргэжлээс урьтаж эзэмших ёстой үндсэн "мэргэжил" гэдгийг бүгд мэддэг. Эцэг эх болоход бэлтгэх хичээл сургалтууд синагогчууд болон еврейчүүдийн боловсролын хөтөлбөрт заавал үзэх ёстой хичээлээр орсон байдаг.

7. Хичээл сургуульд хүүхэд маш их цаг зарцуулна. Учир нь сурах ёстой хэл, уран зохиол, тоо, хими физик, газарзүй гээд үндсэн хичээлүүдээс гадна бие бялдар болоод гоо зүйн хичээлүүд болох биеийн тамир, спорт, гадаад хэл болон хөгжмийн олон төрлүүдээр хүүхэд заавал хичээллэж, төгс сайн эзэмших хэрэгтэй болдог. Эрдэм мэдлэг бол амьдралын ололт амжилтын үндэс, гол түлхүүр гэж үздэг. Еврей хүүхдүүдэд амралт чөлөөт цаг байхгүй мэт харагдах боловч хийж буй зүйлээсээ ачаалал бага авч, зүгээр л амьдралын хэвшил болгож, түүнээсээ таашаал, баяр баясгалан авч чаддаг нь суурь хүмүүжлийн гол ач холбогдол оршиж байгаа юм. Үүндээ маш багаас суралцсан байдаг тул тэдний хувьд энэ бүхэн зүгээр л өдөр тутмын зүйл болж бие организм, сэтгэл санаа нь үүнд бэлтгэгдсэн байдаг тул ердөө ч түүртдэггүй, харин ч баяр баясгалантай, аз жаргалтай амьдралын эх үүсвэр болж, мөрөөдлөө биелүүлэх, хүссэнээрээ амьдрахад нь түлхэц болж өгдөг.

Нэгэн хижээл насны эрэгтэй "Миний ээж үргэлж хамт байж, тусалж дэмждэг. Одоо тэрээр тэнгэрийн оронд байгаа ч зовлон жаргал бүхэнд ээж маань надтай хамт байхыг би мэдэрдэг. Энэ нь надад хичнээн хэцүү байлаа ч зовлонг маань нимгэлж, бэрхшээлийг даван туулах, зоригжих хүч чадал өгдөг. Ээж хамт байгааг мэдрэх хамгийн сайхан" гэсэн байдаг. Тэгэхээр тэдний хүмүүжлийн эх ундарга нь үр хүүхэддээ бүхнээ зориулсан эх хүн байх нь.

Эцэст нь хэлэхэд, та бүхэн еврей эцэг эх хамгийн хүнд хэцүү үед ч үр хүүхдээ ямар баяр баясгалантай, аз жаргалтай болгож, өөрөө ямархан үлгэр дууриал үзүүлж, хүүхдийнхээ төлөө хэрхэн зүтгэж, юу хийдгийг "Амьдрах сайхан" хэмээх гайхамшигтай киноноос харсан биз ээ.

Тэртээ 1940 онд нэгэн цагт хамтран зүтгэж асан И.Сталины захиалгаар амь насанд нь халдсаны улмаас Зөвлөлт гүрний үүсгэн байгуулагчдын нэг, онолч, тууштай марксист Койокан Лев Тройцкий алс холын Мексик улсын Мехико хотын даруухан эмнэлэгт нас баржээ. Түүний бичсэн гэрээслэлийн “Амьдрах ёстой сайхан юм. Хойч үеийнхэн маань амьдралыг бусармаг явдал, дарлал, хүчирхийллээс цэвэрлэж, амьдралаа баяр жаргал, хайр энхрийллээр дүүргэж явах болтугай” гэсэн хамгийн сүүлийн мөр нь уг киноны гол утга санаа болж, Италийн жүжигчин, найруулагч Роберто Бенини 1997 онд өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон киногоо “Амьдрах сайхан” хэмээн нэрлэсэн байдаг.

Нацистууд еврейчүүдийг хомроглон баривчилж, хорих лагерьт хорьж, хөгшид хүүхдийг хийн зууханд шатааж байлаа. Хүүтэйгээ хамт насанд хүрэгчдийн хорих лагерьт хоригдсон Гвидо үхлээс, хийн зуухнаас, айдсаас Жошуа хүүгээ аврахын тулд эргэн тойронд нь өрнөж байгаа энэ бүхэн бол тоглоом гэж ойлгуулаад үгэнд нь сайн орж, тоглоомын дүрмээс гажихгүй байвал танк хожно гэж итгүүлдэг. Шагналыг авахын тулд заавал 1000 оноо цуглуулна. Гэхдээ оноо авах гол дүрэм нь герман цэргүүдийн нүдэнд харагдахгүй байх, уйлж болохгүй, цэргүүдээс юу ч гуйж болохгүй. Эргэн тойрны цус, нулимс, үхэл зовлонг мэдэхгүй, ойлгохгүй балчир хүү нь аавдаа бат итгэж, энэ бол зөвхөн тоглоом гэж бодно.

Хүнд хүчир ажлын дараа яаж ч ядарч байлаа, амьдралд нь юу ч тохиолдсон хүүгийнхээ өмнө тэр дандаа л инээмсэглэж, цоглог байдаг. Тиймдээ ч бяцхан хүү Жошуа нь хүнд бэрхийг мэддэггүй. Харин ээж нь яагаад өөрсөдтэй нь цуг байхгүй байгаад л бага зэрэг гайхаж асууна. Удалгүй чөлөөлөх армийнхан ирж, дайснууд ялагдан ухарахад хорих лагерьт хүүтэйгээ амьд үлдэж чадсан Гвидо эхнэрээ олохоор үлдэх хэрэг гарлаа. Харин бяцхан Жошуагаа яахав. Тэр мэргэн арга олжээ. Хүүдээ энэ бол тоглоомын сүүлийн шат болох нуугдаж тоглох тоглоом гэж ойлгуулаад цахилгааны шийтэнд нууж орхино.

Харамсалтай нь дайснуудад баригдан буудан хороогдохоор туугдаж явахдаа ч хүү нь нууцаар харж байгааг мэдэх тул хөгжилтэй инээмсэглэн алхсаар үхэл рүү одно. Түүний нүүрэнд нөгөө л гайхамшигт инээмсэглэл тодорч хүүгийнхээ сэтгэлд тэр янзаараа үлдэнэ.

Эцгийн хайр, ханийн хайр гэж чухам юу болохыг, хайрынхаа төлөө хүн юу хийж чаддагийг харуулсан инээдэмтэй мөртлөө гүнзгий эмгэнэлтэй, нулимсан дундуур инээлгэж чаддаг, хүн үр хүүхэд, гэр бүлээ хайрлахын утга учрыг хүн төрөлхтөнд мэдрүүлсэн энгийн мөртлөө тийм л нэг агуу кино. Гайхамшигт инээмсэглэлийн үр дүнд бяцхан хүү Жошуа дайны аймшгийг мэдэхгүйгээр ээжтэйгээ уулзсанаар кино төгсдөг. Энд л еврей хүмүүжлийн гол нууц оршино.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when SOR medee.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share