Zaraal.mn

Zaraal.mn Иргэдийн зараалаар Zaraal.mn
(1)

ХҮЧИРХЭГ НЭГЭНД ХҮМҮҮСХЭЗЭЭД ДУРГҮЙ БАЙДАГУчир нь тэд эвгүй харьцаатай мэт сэтгэгдэл бусдад төрүүлж, тэднийг хэн ч хянах...
08/12/2024

ХҮЧИРХЭГ НЭГЭНД ХҮМҮҮС
ХЭЗЭЭД ДУРГҮЙ БАЙДАГ

Учир нь тэд эвгүй харьцаатай мэт сэтгэгдэл бусдад төрүүлж, тэднийг хэн ч хянах боломжгүй мэт санагддаг. Тэд өөрсдийгөө сонсож, юу хүртэх ёстойгоо сайтар мэддэг.

Тэдэнд өөрийн гэсэн дотоод " ЗАН ЧАНАР " бий бөгөөд түүгээрээ амьдрах хүслээ бат бэх барьж байдаг. Бохир бүхнийг шүүмжилж амьдралын бүх зүйлийг үл харгалзан аз жаргалтай байх нь тэдний өөрсдийнхөн зан чанар юм.

Тэдгээр нь дотроосоо бат бөх үндэс лугаа бөгөөд сугалж, устгах ямар ч боломжгүй юм. Тэдний төмөр мэт зарчим, өөрийгөө үнэлэх үнэлэмж, ёс суртахуун, өөртөө итгэх итгэлийг ямар ч нөхцөлд үгүй ​​хийх боломжгүй юм.

Хүчирхэг хүмүүс ямар ч үнэн, хувь тавилангийн цохилт, урвасан эрүү шүүлт, сэтгэл хөдлөлийн шуургыг тэсвэрлэн гарах чадвар нь тун гайхалтай.

Тэдгээр хүмүүс ямар ч өвдөлтөөс айдаггүй, учир нь тэд зүрх сэтгэлдээ бэрхшээлийг даван туулж, там ч байсан гатлаж, зовлонгоо мэргэн ухаан болгон хувиргаж, зүрх сэтгэлдээ сайн сайхан, эмзэглэлийг хадгалж, амьдралаас ямагт таашаал авч сурсан байдаг.

Хүчирхэг хүн бусдын зам дээр удаан тогтдоггүй, аз жаргалаа хэзээ ч худалдахгүй, хайрыг хэнээс ч гуйдаггүй, гэхдээ хувь тавилан тэдэнд мэдрэмжийг илгээвэл тэд үүнийг агуу бэлэг гэж хүлээн авч, хайртай хүнээсээ хэзээ ч урвадаггүй.

Тэд үнэнч шударга амьдарч, ухамсрынхаа дагуу үйлдэж, амьдарч буй орчиноо гайхуулахгүй, бусдад хэрхэн амьдрахыг заадаггүй, харин өөрийгөө гүнзгийрүүлж, хөгжүүлэхийг илүүд үздэг.

Тэд хувь заяагаа бусдын мөрөн дээр наахгүйгээр үүрч явдаг, хэлсэн үг, хийсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг, унасан үедээ алдаанаасаа үргэлж суралцаж, зөвхөн өөрийгөө л буруутгадаг,

Хүчирхэг хүмүүс хоосон харамсахын оронд зөв дүгнэлт хийх хандлагатай байдаг.

Тэд бүх зүйлд сонгомол байдаг, тэднийг нугалж болохгүй, тэдний хүсэл болон хүслийн эсрэг хэзээ ч бүтэшгүй зүйлийг тулгах ямар ч боломжгүй.

Тэд яаж явахаа мэддэг.
Тэдний мэдрэмж, зан чанар, тэвчээрийг бүү сорь. Хэрэв соривол та өөрөө эвдэрэх болно.
Леа Расс.

08/12/2024

Аварга, арслангуудыг дараалан давсан Сумын заан Д.Төгс-Эрдэнийн барилдаанууд 💪💪💪

Наро Банчэн гэгээнтэн  Хакухо аваргын хамт Японы очирт хөлгөний хийдэд зочилжээ. Хацуюки буюу анхны цас орсон нь Япончуу...
08/12/2024

Наро Банчэн гэгээнтэн Хакухо аваргын хамт Японы очирт хөлгөний хийдэд зочилжээ.
Хацуюки буюу анхны цас орсон нь Япончуудын хувьд шинэ эхлэл, цэвэр ариун байдлыг билэгддэг ажээ.

Хятад улс дэлхийн анхны замгүй галт тэргийг ашиглалтад оруулж, нийтийн тээврийг шинэ түвшинд гаргах эхлэл тавьж байнаХят...
08/12/2024

Хятад улс дэлхийн анхны замгүй галт тэргийг ашиглалтад оруулж, нийтийн тээврийг шинэ түвшинд гаргах эхлэл тавьж байна
Хятад улсын Хунань мужийн Жужоу хотод анхны замгүй галт тэрэг явж эхэлсэн нь тээврийн салбарт томоохон дэвшил болж байна.
Орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон энэхүү галт тэрэг ирээдүйн хөгжлийн том шийдэл болох нь дамжиггүй.
Эхний ээлжинд 3 вагонтой явж байгаад дараагийн удаад өргөтгөснөөр 5 вагон холбох боломжтой гэж үзэж байгаа юм байна.
Дэлхийн анхны замгүй галт тэрэгний онцлог:
• CRRC корпораци галт тэргэнд резинэн дугуйг ашигласан нь анхных,
• Замгүй галт тэрэгний нийт ашиглалтын хугацаа 25 жил хүрнэ гэж тооцоолж байна.
• Галт тэрэгний урт 32 метр бөгөөд 300 хүн тээвэрлэх хүчин чадалтай.
• Цахилгаанаар 10 минут цэнэглээд 25 км замыг туулах боломжтой.
• Хамгийн дээд хурд нь 70 км/цагт хүрдэг.
Замгүй галт тэрэгний зам: 3.75 метр өргөнтэй бөгөөд галт тэрэг нь тухайн замыг дагаж явдаг. Энэ нь зам дээр будагдсан, цэглэсэн шугамаар дүрслэгддэг юм байна.
• Мэдрэгчийн технологиор тоноглогдсон бөгөөд явган хүний зам болон бусад мэдээллийг таньж, өгөгдөл цуглуулах чадвартай.
• Энэ галт тэрэг нь нийтийн автобусны сайжруулсан хувилбар гэж харж болохоор гаднаасаа трамвайтай төстэй харагдана.
• Бие даасан төмөр зам шаардахгүй, харин хос толгойтой системээр ажилладаг тул эргэх шаардлагагүй.
Энэхүү галт тэрэг нь 4 сая орчим хүн амтай Жужоу хотод нийтийн тээврийн томоохон дэвшилт болж байна.

  Монголын "Moon dance" хамтлаг латин бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, цомын эзэд боллоо.
08/12/2024



Монголын "Moon dance" хамтлаг латин бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, цомын эзэд боллоо.

33 ДАХЬ УДААГИЙН ОЙ ТОГТООЛТЫН ДАШТ-Д ТАМИРЧИД МААНЬ 90 МЕДАЛИЙН 80-ЫГ НЬ ХҮРТЭЖ ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА. 🇲🇳
08/12/2024

33 ДАХЬ УДААГИЙН ОЙ ТОГТООЛТЫН ДАШТ-Д ТАМИРЧИД МААНЬ 90 МЕДАЛИЙН 80-ЫГ НЬ ХҮРТЭЖ ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА. 🇲🇳

08/12/2024

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулж, батлан даалтын сангаас гаргадаг байх шийдлийг судалж байна

УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр ягаан өнгөөр ижилсэв🎀Тодруулбал, хүнийг ялгаварлан гадуурхахаас ангид байхыг уриалах болон...
06/12/2024

УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр ягаан өнгөөр ижилсэв🎀

Тодруулбал, хүнийг ялгаварлан гадуурхахаас ангид байхыг уриалах болон улс төрийн намын хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор ийн акц хийжээ

Улсын Аварга О.Хангай: Утаанаас болж миний ойрын хоёр хүн ураг нь амьгүй боллоо. Төр засаг, иргэд бүгд утааны эсрэг нэгд...
06/12/2024

Улсын Аварга О.Хангай: Утаанаас болж миний ойрын хоёр хүн ураг нь амьгүй боллоо. Төр засаг, иргэд бүгд утааны эсрэг нэгдэх хэрэгтэй‼

Нэгэн тэрбумтан удаан хугацаанд нарийн бичгээр ажилласан эмэгтэйг гавьяаны амралтанд нь гаргахдаа санаа зовох зүйлгүй са...
05/12/2024

Нэгэн тэрбумтан удаан хугацаанд нарийн бичгээр ажилласан эмэгтэйг гавьяаны амралтанд нь гаргахдаа санаа зовох зүйлгүй сайхан амьдрах боломж олгохоор 2 сая доллар өгөхөөр шийджээ.
Тэгэхэд нарийн бичиг эмэгтэй Та юу хийж байнаа, яах гэж ингэнэ вэ? Би өдийг хүртэл ажиллахдаа нилээд олон сая доллар хурааж чадсан шд гэхэд Тэрбумтан Юу! Яаж вэ? Сарын цалин чинь 5- 6 мянган $ байсан шдээ яаж ингэж хураав аа? хэмээн гайхшрав.
Нарийн бичиг: Би бүх хурал зөвлөгөөнд таньтай хамт оролцож, утсаар ажил хэрэг ярихыг чинь сонсож, сул газар худалдаж авах, ямар нэгэн үнэт цаас авах зэргийг тань өөрийнхөө хэмжээнд бага ч гэлээ дууриан хийж байсан юмаа. Ийм маягаар би таны бүхий л үйл хөдлөлийг дууриаж хийсэн.
Та саяыг олж байхад би хэдэн зуун мянгыг олж байв.
Та тэрбумыг олоход би хэдэн саяыг олж чадсан юм даа!!!

Хэнтэй ажиллаж хамтарч нөхөрлөнө түүнтэй адил болно.
Ялаа мэт хүмүүс байдаг бас цэцгэнд тэмүүлэх зөгий мэт хүмүүс байдаг.
Ухаалаг хүнтэй хамтрахад урагш хөгжин дэвшинэ!
Сайн хүнтэй хамтран ажиллахад зорилгодоо хүрнэ!
Сөрөг муу хүмүүстэй бол сөрөг муу бүхэнтэй байна.
Чиний хүрээлэл ямар байна вэ? ЭНЭ МАШ ЧУХАЛ.
Ажилсаг хөдөлмөрч нэгэнтэй байхад ТЭМҮҮЛЭЛТЭЙ байна.
Юм мэддэгтэй байхад ӨНДӨРТ гарна.
Ухаантай нэгэнтэй байхад
Ухаан ТЭЛЭХ болно.
Сөрөг бодолтой, мөрөөдөлгүй, зорилгогүй хүмүүсээс хол байх хэрэгтэй! Тэд чиний мөрөөдлийг хулгайлан устгах болно!
Эерэг сайхан энергитэй хүн чамайг хаана ч нар мэт гийгүүлэх болно.

Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа
05/12/2024

Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа

Багш ангийнхаа хүүхдүүдийн дунд уралдаан зарлаж, хамгийн сайн бичсэн хүүхдэд шинэ гутал бэлэглэх болжээ. Бүгд л зохион...
05/12/2024

Багш ангийнхаа хүүхдүүдийн дунд уралдаан зарлаж, хамгийн сайн бичсэн хүүхдэд шинэ гутал бэлэглэх болжээ.
Бүгд л зохион бичлэгээ хичээнгүйлэн бичив. Бүх зохион бичлэгийг уншсан багш хэнийг шалгаруулахаа мэдэхгүй болжээ. Тиймээс хүүхэд бүрийг өөрийнхөө нэрийг цаасан дээр бичиж өгөхийг хүсэв. Ингээд бүх нэрсийг хайрцагт хийж сугалах боллоо. Сугалаагаар гарч ирсэн азтай хүүхдийн нэр Вафаа Абделькарим охины нэр байв. Хүүхдүүд баяр хүргэн алгаа ташиж охинд чин сэтгэлээс баяр хүргэв.
Энэ үнэхээр нүдээ олсон шагнал байлаа. Ангийн багш гэртээ ирээд болсон үйл явдлын тухай нөхөртөө нулимс дуслуулан ярьж өгчээ. Охин үнэхээр сурлага сайтай ч ангидаа хамгийн ядуу айлын хүүхэд байж.
Учир нь хайрцагт үлдсэн бусад цааснуудыг үзвэл бүх хүүхэд Вафаа Абделькарим гэх нэрийг бичсэн байжээ.❤💕

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн "ОНЦ БАЙДАЛ" зарласан МЭДЭГДЭЛ:Манай Засгийн газар бүрэлдсэнээс хойш Үндэсний Ассемблей...
03/12/2024

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн "ОНЦ БАЙДАЛ" зарласан МЭДЭГДЭЛ:

Манай Засгийн газар бүрэлдсэнээс хойш Үндэсний Ассемблей 22 удаа төрийн албан хаагчдын эсрэг импичментын санал гаргаж, 22 дахь парламент бүрэлдсэнээс хойш дахин 10 хүнийг импичментын үйл явцад оруулсан байна.

Энэ нь дэлхийн аль ч улсад тохиолдож байгаагүй төдийгүй БНСУ байгуулагдсанаас хойш огт үзэгдээгүй нөхцөл байдал юм.

Шүүгчдийг айлган сүрдүүлж, олон прокурорыг импичментод оруулан, шүүх эрх мэдлийг саатуулж байна. Мөн Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд, Харилцаа холбооны хорооны дарга, Үндэсний аудитын газрын дарга, Батлан хамгаалахын сайдыг импичментод оруулах оролдлого хийж, гүйцэтгэх засаглалыг ч мөн адил саатуулж байна.

Улсын төсвийг батлахдаа үндсэн үүрэг болох хар тамхи, нийгмийн аюулгүй байдлыг хангах зэрэгт шаардлагатай бүх төсвийг бүрэн хасаж, төрийн гол функцэд хохирол учруулж, улс орныг хар тамхины үүр, нийгмийн аюулгүй байдлын хямралд орууллаа.

Ардчилсан нам гамшгийн нөөц сангаас 1 их наяд воныг, хүүхэд асрах тэтгэмжээс 384 тэрбум воныг, залуучуудын ажлын байр, хий олборлох төсөл зэрэг 4.1 их наяд воныг хассан байна. Цаашлаад залуу цэргийн албан хаагчдын цалин, нэмэгдэл, хариуцлагатай үүргийн хөлсийг нэмэгдүүлэхийг хүртэл зогсоолоо.

Энэ нь төсвийг улс төрийн зэвсэг болгон ашиглаж, улсын санхүүг доромжилж байгаа явдал юм. Энэ төрлийн хууль тогтоох дарангуйлал нь одоо төсвийн импичмент рүү хүртэл шилжлээ.

Засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ард түмний санаа зовнил улам нэмэгдэж байна. Энэ бол БНСУ-ын үндсэн хуулийн дэг журмыг эвдэж, хууль ёсоор байгуулсан төрийн байгууллагуудыг үймүүлэн, бослого өдөөх гэсэн илэрхий эсэргүүцлийн үйлдэл юм.

Ард түмний амьдралыг үл тоомсорлож, зөвхөн импичмент, тусгай мөрдөн байцаалт, сөрөг намын удирдагчийг хамгаалахаас өөр зүйлд анхаарлаа хандуулж байна. Одоогийн парламент гэмт этгээдүүдийн үүр болж, хууль тогтоох дарангуйллаар шүүх, гүйцэтгэх засаглалыг саатуулж, ардчилсан дэглэмийг унагахыг санаархаж байна.

Ардчиллын тулгуур болох

ФОТО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль цэргийн ОНЦ БАЙДАЛ зарласны дараах Сөүл хот дахь нөхцөл байдал
03/12/2024

ФОТО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль цэргийн ОНЦ БАЙДАЛ зарласны дараах Сөүл хот дахь нөхцөл байдал

ГХЯ: БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч байгаа иргэд "Онц байдал" тогтоосонтой холбоотойгоор гадагшаа гарахгүй байж, шаардлаг...
03/12/2024

ГХЯ: БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч байгаа иргэд "Онц байдал" тогтоосонтой холбоотойгоор гадагшаа гарахгүй байж, шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны шуурхай утсанд хандана уу

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн оройн 22:15 цагийн үед “Онцгой байдал” зарлалаа

Онцгой байдал зарласантай холбогдуулан БНСУ-д оршин сууж байгаа иргэд Та бүхэн хүлээцтэй, тайван байх, аль болох гадуур явахгүй байх, Монгол Улсын иргэдтэй холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд ЭСЯ-ны шуурхай утас 010-9595-3464 дугаарт яаралтай холбогдоно уу.

УИХ-ын чуулганы хуралдааныг хамгийн олон тасалсан гишүүн П.Мөнхтулга
02/12/2024

УИХ-ын чуулганы хуралдааныг хамгийн олон тасалсан гишүүн П.Мөнхтулга

О.Хангай: Сүүлийн 6 жил бэртэл гэмтлээс сэргийлээд огт волейбол тоглоогүй. Энэ жил ОХИНЫХОО хүсэлтээр бүх оддын тоглолто...
01/12/2024

О.Хангай: Сүүлийн 6 жил бэртэл гэмтлээс сэргийлээд огт волейбол тоглоогүй. Энэ жил ОХИНЫХОО хүсэлтээр бүх оддын тоглолтонд хамт оролцож дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ

Хамтдаа дурсамж бүтээсэн DC багийнхандаа баярлалаа. Хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, үзэгчдийг өндөлзүүлсэн тоглолт үзүүлсэн MARVEL багийнхандаа баярлалаа. 2 дасгалжуулагчдаа баярлалаа. Зохион байгуулсан Волейболын Үндэсний Дээд Лиг хамт олонд баярлалаа.

Хүн бүр аз жаргалыг хүсдэг
Аз жаргалыг хүсвэл эрүүлийг хүс
Эрүүлийг хүсвэл
Спортоор хичээллэцгээе.

Address

Ulaanbaatur

Alerts

Be the first to know and let us send you an email when Zaraal.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Zaraal.mn:

Videos

Share


Other News & Media Websites in Ulaanbaatur

Show All