Ontslokh.mn

Ontslokh.mn Уншихад урамтай

Мал эмнэлэг, үржлийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль хүртээвМал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жили...
06/12/2023

Мал эмнэлэг, үржлийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль хүртээв
Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, Ургацын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР:
Монголын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн, “Дэвшил трейд” ХХК-ийн зөвлөх агрономич Ядамын Оюунчимэг,
ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР:
Сэлэнгэ аймгийн “Талын нуур” ХХК-ийн захирал Дэмчигийн Батболд,
Хөвсгөл аймгийн “Энхбулган” ХХК-ийн захирал Готовын Байгаль,
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын трактор-комбайнч Балжингийн Тогообор,
ГАВЬЯАТ ТАРИАЛАНЧ ЦОЛООР:
Сэлэнгэ аймгийн Орхон сумын хүнсний ногооны тариалан эрхлэгч Сумьяагийн Сүхбаатар,
Дорнод аймгийн “Нутгийн ус” ХХК-ийн захирал Дугарсүрэнгийн Мөнхцэцэг,
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
“Агро шим” ХХК-ийн захирал Сүхбаатарын Хийморсан,
Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Цэрэннадмидын Рэнчинсэнгээ,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
Орхон аймгийн “Орхон тариа” ХХК-ийн захирал Дэмбэрэлийн Дэлгэрбаяр,
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
Мал эмнэлгийн ерөнхий газрын зөвлөх малын их эмч, доктор профессор Цагааны Володя,
МАЛЫН ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
“Гүн түрэм” ХХК-ийн захирал, зөвлөх малын эмч Нацагнямын Намшир,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын ахмад малын их эмч Ланганы Хүүхэнмөнх,
ГАВЬЯАТ МАЛ ЗҮЙЧ ЦОЛООР:
Гацууртын сангийн аж ахуйн дарга асан, ахмад мал зүйч Авирмидийн Далхжав,
“Нутаг академи” төрийн бус байгууллагын сургагч багш, зөвлөх мал зүйч Дашцэрэнгийн Буяндалай,
Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх Бадарчингийн Мяхдадаг,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Увс аймгийн Улаангом сумын ногоочин Пужуугийн Ганбаатар,
Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга, гоц халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Хавлаашийн Хавсамет,
Дорнод аймгийн “Буудайн алтан үүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ганпүрэвийн Болормаа,
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Жимс жимсгэнэ, хамгаалагдсан хөрс, ашигт таримлын үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Жамбалын Төмөрхуяг,
Өвөрхангай аймгийн Хархорин сумын хувиараа тариалан эрхлэгч Гарамрагчаагийн Түмэнжаргал,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
Сэлэнгэ аймгийн “Их шинэстэй” ХХК-ийн трактор-комбайнч Рагчаагийн Болдбаатар,
Төв аймгийн Батсүмбэр сумын өрхийн тариаланч Цэрмаагийн Цэрэнбат,
Төв аймгийн “Фамили фүүдс” ХХК-ийн ногоочин Сундуйн Урантогос,
“Мэта агро” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Тогоочийн Мөнхтөр,
Төв аймгийн Жаргалант сумын өрхийн тариаланч Лувсандоржийн Болдбаатар,
Сэлэнгэ аймгийн “Шаамар питомник” ХХК-ийн ойжуулагч Сампилын Наранцогт,
Булган аймгийн “Хантай арвай” ХХК-ийн үйлдвэрийн механикч Мяхлайн Гансүх,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн биотехнологич, омог судлагч их эмч Энхболдын Базаррагчаа,
“Ветпом” ХХК-ийн малын эмч Хандын Гэрэлчулуун,
“Алтан бороо” ХХК-ийн агрономич Наранхүүгийн Хурц,
“Хархорин хүрээ” ХХК-ийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн эрхлэгч Дүгэрсүрэнгийн Рэнчинханд,
Булган аймгийн “Амуун далай” ХХК-ийн захирал Батбилэгийн Батбаатар,
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ногоочин Жавзангийн Отгонбаатар нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Мал эмнэлэг, үржлийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2023 оны 12-р сарын 06 өдөр, 13 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх ) Мал эмнэлэг, үржлийн алб....

Зудын эрсдэлийн үнэлгээгээр 12 аймгийн 30 суманд цагаан зудтай байна
02/12/2023

Зудын эрсдэлийн үнэлгээгээр 12 аймгийн 30 суманд цагаан зудтай байна

Зудын эрсдэлийн үнэлгээгээр 12 аймгийн 30 суманд цагаан зудтай байна 2023 оны 12-р сарын 02 өдөр, 13 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх ) Засгийн газрын 286 дугаар тог....

“Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдаа энэ амралтын өдрүүдээр үргэлжилнэУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ...
02/12/2023

“Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдаа энэ амралтын өдрүүдээр үргэлжилнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ долоо хоногт малчид дундын зуучлалгүйгээр өөрсдийн хотноос бэлтгэсэн махаа нийслэл хотынхондоо худалдах “Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар 50 малчин оролцож 190.9 тонн махыг борлуулаад байна.

Өргөтгөсөн худалдаа энэ амралтын өдрүүдээр Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд, Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв, Баянзүрх дүүрэг Жуковын талбай, Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтолын талбай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах, Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо “Лавай” худалдааны төв, Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв, Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн гэсэн 8 байршилд үргэлжлэн явагдах юм.
http://www.ontslokh.mn/223567.html

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг х...
02/12/2023

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 12 дугаар сарын 01-ний өдөр үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян,

Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээс хойших хугацаанд дэлхийн цаг уурын хувьд хамгийн халуун он жилтэй нүүр тулсан нэн онцгой цаг үед амьдарч байна. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэх зайлшгүй шаардлага Та бидний өмнө тулгарч байна.

Дэлхий даяар хэт халалт, гал түймэр, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол учирч, дайн дажин, өлсгөлөн зовлонгоос шалтгаалан олон сая хүн хохирч, амь насаа алдаж, эх нутгаа орхин гарах дүрвэгсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Энэхүү хүнд хэцүү цаг үед гаргасан Стокхольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, 2.2 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа нь нэн харамсалтай.

Энэ их зардал, мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их хэмжээний ахиц дэвшил гарч, хүн төрөлхтний хөгжил, дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ эргэцүүлэн бодож, тунгаан үзэх цаг нэгэнт болжээ.

Эх байгаль, хүн төрөлхтөн зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Та бид хэзээ ч мартаж болохгүй.
http://www.ontslokh.mn/223570.html

Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг, Д.Нямжав нарын хамтран дуулсан “Би дурлачихжээ”http://www.ontslokh.mn/223482.html
29/11/2023

Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг, Д.Нямжав нарын хамтран дуулсан “Би дурлачихжээ”
http://www.ontslokh.mn/223482.html

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Эрдэн...
29/11/2023

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаагаар дахин онцгой дэглэм тогтоолоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлэн компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нүүрсийг биржээр дамжуулан худалдах үйл ажиллагааг тогтворжуулан улс орны эдийн засгийг эрчимжүүлэх болон компанийн удирдлагыг мэргэшсэн, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдүүлж, засаглалыг сайжруулах, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, нөхцөл бололцоог хангуулах шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.
Онцгой дэглэмийн хугацаанд компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.
Онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, төсөвт 3.0 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газрын 2022 оны 362, 385 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Тухайлбал,
-Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн.
-Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэв.
-Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс, хил нөхцөлд шилжүүлэв.
-Уулын ажил гүйцэтгэх зардлыг бууруулав.
-Компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэв.
-Ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгов.
-Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллав.
-Хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт, шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн.

Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан, Ерөнхий сайдын 2023 оны 133 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн танилцуулга, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүргийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-г тус тус нэгтгэн цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсад нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тэдгээрээс Улсын Их Хурал нийт 318 хуулийн 2493 заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 111 байгууллагын 2357шийдвэр бүртгэлтэй, харин хуулиар тусгайлан эрх олгосон боловч шийдвэр нь батлагдсан эсэх нь тодорхойгүй 850 хуулийн заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, тэгш байдлын зарчмын хэрэгжилт хангалтгүй байна гэж үзэж байна.
Ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, эрх зүйн үйлчлэлийн хугацаа дууссан, хууль тогтоомжтой давхардсан, зөрчилдсөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хүргүүлсэн дүгнэлтийн дагуу хуульд нийцүүлэхээр ажиллагаа хийгдэж байна гэсэн хариу ирүүлсэн шийдвэрүүдийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хүчингүй болгох, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайланг үндэслэн зарим эрх бүхий албан тушаалтны нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг Ерөнхий сайдын захирамжаар хүчингүй болгохоор боллоо.
Хуулиар Засгийн газарт эрх олгосон 642, төрийн захиргааны төв байгууллагад эрх олгосон 919, төрийн захиргааны байгууллагад эрх олгосон 258 заалтыг тус бүр хоёр дахин бууруулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө.
http://www.ontslokh.mn/223495.html

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулнаСӨХ-ны үйл ажиллагааг одоо зохицуулж буй ...
29/11/2023

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна

СӨХ-ны үйл ажиллагааг одоо зохицуулж буй хуулийг 2003 онд баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар СӨХ, оршин суугч, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, зохицуулах шаардлагыг хангахгүй байгаа юм. Нийслэлийн оршин суугчдын хамгийн их тулгамддаг асуудлын нэг бол орчны тохижилт, тоглоомын талбайн ашиглалт. Гэтэл Улаанбаатарт байгаа 1400 гаруй СӨХ-ны 307 нь орчныхоо газар ашиглах гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан байгаа юм.
http://www.ontslokh.mn/223471.html

Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвЦаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх арванхоёрдугаар сард агаар...
28/11/2023

Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас багатай байх бол гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, агаарын температур олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоног олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Хөвсгөлийн баруун өмнөд хэсэг болон Архангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэг болон хоёрдугаар арав хоног олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-4°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн зүүн хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх боловч хоёрдугаар арав хоногт харьцангуй тунадас багатай дулаахан байна. Харин гуравдугаар арав хоногт олон жилийн дундаж аас 2-5°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн нутгаар олон жилийн дунджийн орчим, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол, хур тунадас Дундговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногт олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-4°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2023 оны 11-р сарын 28 өдөр, 12 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх ) Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэ....

Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болноЗасгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд...
22/11/2023

Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно
Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах зорилготой юм.
Төсөлд Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулна. Мөн нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулахаар тусгалаа.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа
Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор тус тус шилжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
Худалдан авах ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, тендерийн урилга, үр дүнг тухай бүр цахим системд нийтэлж байх, мөн хууль тогтоомжийн дагуу ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байх зарчмыг баримтлан шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад 2024 онд шинээр 692 төсөл, арга хэмжээ тусгагдаад буй юм.
Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хяналт, шалгалтын дүнгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан тус хуралдаанд танилцуулж, 61 компанийг бүртгэлд нэмж оруулж байгааг мэдээллээ.

Улаанбаатар хотод метро барих төслийн ТЭЗҮ-г боловсруулна
Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг 2024-2027 онд багтаан барьж байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа.
Нийслэл Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг барьж байгуулах төслийн урьдчилсан тооцоо, эх үүсвэрийн талаар судалж, шийдвэрлүүлэх саналыг 2023 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгов.
Тус төслийн техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг, төсөл боловсруулахад шаардлагатай зардлыг нийслэлийн 2024 оны төсөвт тусгах юм байна.
http://www.ontslokh.mn/223359.html

Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдаарай
20/11/2023

Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдаарай

Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдаарай 2023 оны 11-р сарын 20 өдөр, 12 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх ) НӨАТ-ын урамшууллын 2023 оны арван нэгдүгээр сары....

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
15/11/2023

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна 2023 оны 11-р сарын 15 өдөр, 13 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх ) Share the post "Засгийн газрын хура....

Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээвМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чинги...
14/11/2023

Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ.

Ерөнхийлөгч хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг өргөн, өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсныг нь Монголын төр ийнхүү үнэлж байгааг тэмдэглэв.
1992 онд байгуулагдсан Морин хуурын чуулга анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй. Одоогоор эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулаад байна.

“Зузугийн найзууд” дэлхийн брэнд болоход ойрхон байна
06/11/2023

“Зузугийн найзууд” дэлхийн брэнд болоход ойрхон байна

“Зузугийн найзууд” дэлхийн брэнд болоход ойрхон байна 2023 оны 11-р сарын 06 өдөр, 11 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх ) Монгол ёс уламжлалыг хүүхэд багачуудад ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтлааБүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад...
06/11/2023

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтлаа
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг тус улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлитийн хамт 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхийлөгчийн ордонд албан ёсоор угтлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, гэргий нарыг Ерөнхийлөгчийн ордонд хүрэлцэн ирэхэд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар угтан мэндчилж, хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.
http://www.ontslokh.mn/223002.html

Монгол, Вьетнамын Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байнаМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найр...
03/11/2023

Монгол, Вьетнамын Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр гаргасан Монгол, Вьетнамын Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
http://www.ontslokh.mn/222945.html

Ногоон нуурын гудамжинд 320 автомашины зогсоол байгуулж байнаАвто зогсоол ашиглалтад орсноор хойд чиглэлээс хотын төв рү...
03/11/2023

Ногоон нуурын гудамжинд 320 автомашины зогсоол байгуулж байна
Авто зогсоол ашиглалтад орсноор хойд чиглэлээс хотын төв рүү орох иргэд тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулан, цааш нийтийн тээвэр болон унадаг дугуй, скүүтэрээр хотын төв рүү зорчих нөхцөл бүрдэх юм. Одоогоор зам барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд гурван аж ахуйн нэгж, байгууллагын 40 гаруй замчин, инженер, техникийн ажилтан 60 гаруй техник, тоног төхөөрөмжтэйгөөр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

Ногоон нуурын гудамжинд 320 автомашины зогсоол байгуулж байна 2023 оны 11-р сарын 03 өдөр, 12 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх ) Нийслэлийн Засаг даргын захирамжа...

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байнаЦаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө, маргааш...
02/11/2023

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа буюу 3,4-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Үүнд:

Арваннэгдүгээр сарын 3-нд Монгол орны нутгийн баруун хагаст,
Арваннэгдүгээр сарын 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар,
Арваннэгдүгээр сарын 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Агаарын температур өмнөх хоногуудаас 5-15 градусаар эрс хүйтрэх төлөвтэй байна.
Цас орж, цасан шуурга шуурах нутгууд:

Арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутаг болох Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийнхаа өмнөд хэсгээр хүчтэй салхитай.
Арваннэгдүгээр сарын 3-4-ний шилжих шөнө хангайн уулархаг нутаг болон Завхан, Архангай, Хөвсгөлийн өмнөд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангайн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Арваннэгдүгээр сарын 4-нд Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болох Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн өмнөд, Дундговийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна.
Арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө говийн аймгийн ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна.
Арваннэгдүгээр сарын 5-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг буюу Дорноговь, Сүхбаатарын нутгаар цас орж цасан шуурга шуурч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 2023 оны 11-р сарын 02 өдөр, 11 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх ) Цаг уурын байгууллагын ирүүл....

Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдууллаа
02/11/2023

Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдууллаа

Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдууллаа 2023 оны 11-р сарын 01 өдөр, 20 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх ) Засгийн г...

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур ...
02/11/2023

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар агаарын температур болон хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байна 2023 оны 11-р сарын 01 өдөр, 21 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх ) Цаг уурын байгууллагын ирүүлсэн ....

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийлээhttp://www.ontslokh...
02/11/2023

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийлээ
http://www.ontslokh.mn/222920.html

Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллана
02/11/2023

Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллана

Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллана 2023 оны 11-р сарын 02 өдөр, 11 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх ) Нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар ...
01/11/2023

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Айлчлал 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй юм.

Мөн 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.
http://www.ontslokh.mn/222892.html

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийнэhttp://www.ontslokh.mn/222704.html
23/10/2023

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийнэ
http://www.ontslokh.mn/222704.html

Азийн цомын аварга шалгаруулах уран сайхны гимнастикийн тэмцээн Монголд болно
23/10/2023

Азийн цомын аварга шалгаруулах уран сайхны гимнастикийн тэмцээн Монголд болно

Азийн цомын аварга шалгаруулах уран сайхны гимнастикийн тэмцээн Монголд болно 2023 оны 10-р сарын 23 өдөр, 10 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх ) Ази тивийн цомын...

Х.Нямбаатар: Тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмнэ
20/10/2023

Х.Нямбаатар: Тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмнэ

Х.Нямбаатар: Тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмнэ 2023 оны 10-р сарын 20 өдөр, 11 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх ) Нийслэлийн Засаг дарга бөгөөд Ула....

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад үг хэллээht...
18/10/2023

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад үг хэллээ
http://www.ontslokh.mn/222618.html

АЖИЛТАНДАА ЭЭЛТЭЙ НОМИН“НОМИН Холдинг” компани нь 30 жилийн хугацаанд 500 орчим чиглэлээр 6,000 гаруй ажлын байрыг бий б...
18/10/2023

АЖИЛТАНДАА ЭЭЛТЭЙ НОМИН
“НОМИН Холдинг” компани нь 30 жилийн хугацаанд 500 орчим чиглэлээр 6,000 гаруй ажлын байрыг бий болгож, Монголын зах зээлийн ажиллах хүчний 6% -ийг бүрдүүлжээ. НҮБ -ын “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын нэг “Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих” зорилгын хүрээнд “Ажилтандаа ээлтэй тогтвортой ажлын байр” -ыг бий болгох үүднээс “НОМИН” үндэсний сүлжээ дэлгүүр олон төрлийн үйл ажиллагаа нэвтрүүлсээр ирсэн.

Тухайлбал “НОМИН Холдинг” компани ажилтандаа:

Жилд 16 удаагийн цалин олгодог:

Ажилтанд жилд олгодог 12 сарын нийт цалин дээр улирал бүрт нэмэлт урамшуулал олгодог

Ажлын уян хатан цагийг санал:

Ажилтан өөрийн сонголтоор ирэх цагаа сонгон, ажилдаа ирсэн цагаас хойш үндсэн 8 цагийн ажлаа хийгээд тарах боломжоор хангасан

“Ажилтан бүр саятан” хуримтлалын сан:

“Аз жаргалтай ажилтан – Амжилттай ирээдүй” зорилгын хүрээнд ажилтаны сурч боловсрох, нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь зориулагдсан хуримтлалыг бүрдүүлж өгдөг

“Гэнэтийн ослын даатгал”:

Эрүүл аюулгүй ажиллах нөхцлөөр хангаж, урьдчилан сэргийлэх зорилготой жил бүр 5,0 сая төгрөгийн даатгалд хамруулдаг

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг:

Жил бүр нийт ажилтнуудаа эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулдаг бөгөөд Ковид19 -ын үеэр “Эрсдлийн сан”-гаас 100 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг.

Тэтгэмж, урамшуулал:

Шинэ гэр бүлд, шинэ хүүхэд төрсний болон ажилгүйдлийн тэтгэмж, урамшууллуудыг олгодог

Залуу ажилтнуудын боловсролыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр:

Тус хөтөлбөрийг 2017 оноос хойш хэрэгжүүлж, нийт 150 оюутанд 300 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ. Мөн ажилтнуудаа ур чадвар, хувь хүний хөгжлийг нэмэгдүүлэх сургалтанд тогтмол хамруулдаг

Тав тухтай, эрүүл аюулгүй ажлын байр:

2022 онд амралтын, спортын, ганцаарчилсан гэх мэт олон хэсгийг багтаасан дундын чөлөөт оффисыг шинээр ашиглалтанд оруулсан

Үйлдвэрлэлийн болон танилцах дадлага:

Төгсөх курсын оюутнуудыг үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийх боломжийг олгож цаашлаад тэднийг шууд ажлын байраар бүрэн хангах боломжтой байдаг. 2022 онд тус компани 1000 гаруй оюутныг цагийн болон бүтэн цагийн ажлын байраар хангасан байна

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан Хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй иргэдийг гүйцэтгэх болон удирдах түвшний ажлын байраар хангасан байна. “Номин Холдинг” компани дээрх болон бусад олон санаачлагуудыг тогтмолжуулж, байгууллагын дотоод соёл, зарчмыг бий болгож, хамтдаа өсөн дэвжих боломж бүхий “Ажилтандаа ээлтэй орчин” бүрдүүлэн ажиллаж байна.
http://www.ontslokh.mn/222583.html

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Ontslokh.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ontslokh.mn:

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All