⭕️ Энэ сарын 11-нд Сүхбаатарын талбайд болсон утааны эсрэг иргэдийн жагсаал болсонтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ
⭕️ ХЗДХ-ИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ: ГЕНЕРАЛ Р.ЧИНГИСИЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛСӨН ХАРИУЦЛАГЫГ МИНИЙ БИЕ ХҮЛЭЭНЭ
/ “Лхагвын тойм” нэвтрүүлгийн хэсгээс авав/
МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛЭНД ХӨРВҮҮЛСЭН МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
🛑Засгийн газар өчигдрийн хуралдаанаар Бүсийн зөвлөлүүд байгуулах шийдвэр гаргажээ.
⭕️Сангийн сайд Б. Жавхлан: 2025 оныг "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавих шаардлага, стандартад Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг хамруулахыг даалгажээ
🛑 Энэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна. /2025.01.13-2025.01.19/
🔴 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
- Агаарын бохирдлын тухайд түүхий нүүрс түлж байх үетэй харьцуулахад хэрэглээ нэмэгдэж байна. Сайжруулсан түлшийг бид хагас коксжсон нүүрсний технологи руу шилжүүлнэ. Зарим улсад хөх нүүрс, зарим улсад хагас кокс гэж үүнийг нэрлэдэг. Ингэснээр одоо хэрэглэж байгаа түлшнээс 60, сайнаар бодоход 80 хувиар сөрөг үзүүлэлтүүд буурна. Багануурын уурхайг түшиглээд 14 мега төслийн нэг болох хагас коксын үйлдвэрийг байгуулахаар зарласан нь ийм учиртай.
🔴Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компаниудын засаглалыг ил тод болгож, бүтээмжийг дээшлүүлэх багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байна.
Одоогоор манай улсад 190 орчим төрийн өмчит, 370 орчим орон нутгийн өмчит компани байна. Засгийн газраас өргөн барьж буй хуулийн гол концепц бол ашигтай ажиллаж буй компаниудаа авч үлдэх, уул уурхайн компаниудыг “Эрдэнэс Монгол” нэгдэл дээр, уул уурхайн бус компаниудаа “Эрчист Монгол” корпорац дээр төвлөрүүлээд Сингапур загвараар удирдана.
Улс орны эдийн засгийг авч явах хэмжээний томоохон төрийн өмчит компаниудаа нэгтгээд, үнэлгээ хийж, олон улсын стандартад нийцсэн нь ТӨК гэдэг статустай явъя.
Хамтарсан Засгийн газарт байгаа улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлж байсан гол ажлын нэг бол энэ.
⭕️ ХАВРЫН БАЯРААР ХЯТАДЫГ ЗОРИХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫНХАНД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ
Улаанбаатар дахь Хятадын соёлын төв