The Highway

The Highway DEESHEE DOOSHOO the new single out now
https://thehighway.lnk.to/deeshee

Манайхаан ГОЁ мэдээтэй шүү😊1хүн чатаар холбогдоод гөлөгнүүдэд үүр хийж өгөхөөр болсон🏠3дах өдөр бэлэн болчихоор нь аваад...
05/10/2024

Манайхаан ГОЁ мэдээтэй шүү😊1хүн чатаар холбогдоод гөлөгнүүдэд үүр хийж өгөхөөр болсон🏠3дах өдөр бэлэн болчихоор нь аваад ирнэ гэсэн шү🫶🫶🫶
Энэ хэд маан дулаахан үүртэй болох нээ🏠Өнөөдөр бүртгэл хийлээ хэхэ 4хар🐾, 1цагаан🐩, 1шар алаг🐶 нийт 6гөлөг гоё зүстэй байгааз. Бас нэг эр нохой байгаад байгаан бараг л аав нь байхаа хоол өгөхөөр булаахгүй өдөржин хамт хажууд нь байж байдгийн😇 Гөлөгнүүд хөөрхөн бандайсан том болж байна😍 хэд хоноод нүдээ нээдэг юм болоо овоо хэд хонолоо очих болгонд иймэрхүү л байхын эсвэл нүдээ аниад унтаад байна уу🙂

04/10/2024

Ээж маань миний ухаан орохын л цэцэрлэгийн багш байсан, цэцэрлэгт ороход миний цэцэрлэгийн багш байсан, хүүхдүүдийн маань цэцэрлэгийн багш 30аад жил цэцэрлэгийн багш хийж олон мянган шавь төрүүлсэн багш хүн дээ💐жаахан байхад ангийнхаа хүүхдүүдийг гээд ах бид 2ыг тоохгүй байгаам шиг санагддаг байсан даа ккк😜
Хүүхдүүд маань хичээлээ тараад эмээ дээрээ ирээд баярын мэнд хүргэлээ🥳
Нийт ачит багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе ээ👩‍🏫👩‍🏫👩‍🏫👨‍🏫👨‍🏫👨‍🏫👏👏👏

03/10/2024

Яаалтачгүй л Ертөнцийн гурван хөөрхөний нэг л дээ 🐶6, 7 гөлөг байх шиг байна лээ🐾амьтанд хайртай байцгаая🫶

Ухаантай амьтан юмаа🐾Намайг хүлээгээд байгаа бололтой😜миний дуу гарахад л саб гээд л харна ш дээ😊
02/10/2024

Ухаантай амьтан юмаа🐾Намайг хүлээгээд байгаа бололтой😜миний дуу гарахад л саб гээд л харна ш дээ😊

29/09/2024

Эзэнгүй нохой гөлөглөөд хэдэн хөөрхөн юм гараад ирсээн🐶🐶🐶🐶🐶 шинэ шөл хийж өглөө амьтанд хайртай байцгаая🫶

18/09/2024

7 болон 8 саруудад Гүний хятадууд буюу дотоодын аялагчид тал газрын бэлчээрийн малын мах идэхээр Манжуур хотруу ихээр ирдэг юм байна. Хайлаар Манжуур хотууд нь сэрүүн тал газар болохоор малын мах нь амттай, барга хонь нь илүү нугаламтай болохоор мах сайтай байдаг л гэх юм. Дотоодын жуулчид олноор ирэхээр гайгүй буудлуудын үнэ өсч, олдоц бага болдог юм байна. За тэгээд манай Монголчууд маш ихээр аялж байна. Анх удаа хилээр гарч үзэж байгаа аялагчид маань хилээр яаж нэвтрэх, юу юу авч явах, утсандаа өөрт хэрэгтэй апп суулгаагүйгээс болоод зарим нь яаахаа мэдэхгүй байгаа харагдлаа . Тэгэхээр хувиараа гадагшаа болон Монголдоо аялах гэж байгаа аялагч нартаа зориулаад хэрэгтэй зөвлөгөөнүүд оруулнаа✌️

Khailan Oulen New song my babies ❤️❤️❤️
28/08/2024

Khailan Oulen New song my babies ❤️❤️❤️

Music video by Khailan & Oulen performing Huuhdeeree bj boloh uu (C) 2024 The Highway.Music & Lyrics by: Batmunkh.KH /The Highway/Video Credits: Director of ...

28/08/2024

Аав ээж болсон хойно хүүхдүүдтэйгээ мууднаа хэхэ нээрээ л хүүхэлдэйн кино үзээл хүүхдээрээ баймаар байдаг байхдаа хааяаа ч том хүн шиг л загначих гээд л байх юм😔Хүүхдийнхээ хүүхэд гэнэн цайлган хүсэл мөрөөдлийг нь хайрлаж байгаарай гээд шинэ дуугаа зориулж байгаам шүү. Таалагдвал share хийгээрэй✌️Khailan Oulen👍👍👍
YOUTUBE-ээс дуугаа бүтнээр нь үзээрэй👇
https://youtu.be/QVwKF3V44Ds?si=2hMTZk_Tzs5ytkUI

Амралтын өдрүүдээр охидуудынхаа 3дах дууны клипний зургийг авлаа, хурдан дуусгаарай гэж тушаал буулгасны дагуу гялалзуул...
28/08/2024

Амралтын өдрүүдээр охидуудынхаа 3дах дууны клипний зургийг авлаа, хурдан дуусгаарай гэж тушаал буулгасны дагуу гялалзуулаад сууж байна өнөөдөр шинэ дууны, шинэ клип цацагдана шүү. Манайхан дэмжээд өгөөрэй🫶

Хөдөө амрах та нарт ямар байдаг вэ🤗1. Биднийг хөдөө очиход айлынхан маань хургаа хяргаж байсаан🐑2. Хөдөө ам бүл цөөн бол...
14/08/2024

Хөдөө амрах та нарт ямар байдаг вэ🤗

1. Биднийг хөдөө очиход айлынхан маань хургаа хяргаж байсаан🐑

2. Хөдөө ам бүл цөөн болохоор энэ жил 🐎мориор ноосоо чирч эсгий хийгээгүй, аймгийн төвд ноосны үйлдвэрт өгөөд эсгийгээ бэлдүүлж авна гэж байна лээ. Бас ажил хөнгөвчилж байгаа боловч эсгийний найр бас сайхан шүү🥳

3. Мотоцикл бол жинхэнэ ажлын мангас. Малын тоо ихсэхийн хэрээр мал маллана гэдэг маш их ажил байдаг шур гээд л асаад л…🏍️

4. 🇲🇳Наадам дөхөөд бүгд л 💇‍♂️үс засуулах гээд төв явна гэхээр нь үс засах эрдэмээ гаргасан байгаа.

5. Хөдөө аялахад хамгийн асуудалтай зүйл бол шавьж хорхой(жант, сохор хар, чихний хар хорхой, шумуул ) 🪳🪲🪰🦟
Монгол гэрт гэрэл асаахаар бүүр арайл их орж ирдэг, яаагаад ч юм гадны хүмүүс дээр л их унаад байдаг даа бас уйддаг юмуу яаадийн 😜

5. Олуулаа цуглахаар хонь ямааны хорхог боодог хийдэг халуун чулуу атгаад айдаа сайхан шүү🍻

5. Энэ жил ихэнх сумдууд 100жилээ тэмдэглэсэн. Олон жил уулзаагүй ах дүү нартайгаа уулзаад сайхан байлаа. Та бүхэн бас хөдөө ажиллаж амьдардаг ах дүүсээрээ аялаад зочлоорой🤗

Өгий нуур 🩵 Загасчид бол маш сайн мэдэх байхаа. Гэхдээ гэр бүлээрээ очиход 🛣️харьцангуй ойр (УБ-аас 350км), 🚙 зам сайтай...
11/08/2024

Өгий нуур 🩵 Загасчид бол маш сайн мэдэх байхаа. Гэхдээ гэр бүлээрээ очиход 🛣️харьцангуй ойр (УБ-аас 350км), 🚙 зам сайтай засмалаараа яваад очдог(шороогоор жоохон явнаа бас), 🐟 загас ихтэй, 🏊‍♀️сэлэхэд дулаахан, 🌊цэнгэг устай, 🏕️ майхан барих бүстэй, 🥛сүү тараг өрөм айраг авах боломжтой, 2-3 хоногт багтаад аялахад маш тохиромжтой сайхан нуур байналээ 😍
1. Энэ жил бид машины майхан (car tent) аваад явсаан. Нууран дээр шөнө очоод шууд майхнаа дэлгээд амарсан. Шөнө орой майхан барина, тэгш газар хайна гэхгүй ёстой амар. Бас нэг гоё нь хорхой шавжнаас найдвартай хамгаалдаг. Мэдээж тухлах гэж байгаа болохоор⛺️майхнаа бас бариад тухтай явсаан.
2. Хорхой шавж гэснээс Өгий нуур маань үдээс өмнө хойно өөр өөр төрлийн ялаа 🦟шавж гардаг юм байналээ. Нэг төрлийн ялаа нь бүр хувцасан дээр сууж өдөртөө 🪰төрдөг. Цамцан дээр хэдэн арваараа төрөөд аймар ч юм шиг, хайр хүрмээр ч юм шиг 🤭 Аргал хомоол уугуулаад ч нэмэргүй, үнэхээр их ялаатай.
3. Өгөө нуур бол өдөртөө ус нь маш сайхан бүлээсдэг болохоор 👙🩱🩳 усны хувцас, усны хийлдэг тоглоомоо аваад яваарай. Бид 4-ийг очиход хажууд усны тоглоом, халуун попкорн зарж байсан нь илүү гоё тав тухтай байсан.
4. Загас загас загас! 🐟🐠Маш их загастай болохоор загасчид маш их аялдаг. Та ч гэсэн уургатай бол авч яваад шидээд үзвэл олзтой байх болно. 🎣Загасчлах бүс, 🎏загас үржих бүс гэж 2 тусдаа байдаг юм байналээ. Загасчдыг, аялагчдыг хүргэж өгдөг 🚤 моторт завь бас их байсаан.
5. Нуураас буцах замдаа Хөшөө цайдам музейгээр орсон. 2010 онд бүтээгдсэн энэ музейд Билгэ хааны үеийн түүх дурсгал байдаг юм байналээ 🤗
Энэ зун цөөхөн хоногт нэг шинэ маршрут үзмээр байвал Өгий нуур руу аялаарай 🩵🐠

05/08/2024

Хоёр найзынхаа хайрын түүхийг дуу болгоход үг бүхэн нь цаанаасаа ундраад үнэхээр сайхан байлаа🤗Temuujin Temka NaransolongoТа 2-ынхоо бие биедээ хэлэх гэсэн нандин бүхнийг дууныхаа үг, аялгуу бүхэнд шингээхийг хичээлээ найз нь🙏 Найз минь үнэхээр сайхан дууллаа🤩Дууны Lyrics видео орлоо🎧Манайхан сонсоод дагаад дуулаарай. Та хоёртоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсье ээ🥰

04/08/2024

Тэмка Гоо 2ын хуримыг хэдэн хөтлөгч хөтөлсөн бэ😇Хөтлөгчдийг хэн будилуулав дуустал үзээрэй🤣🤣🤣

💍Хурим үнэхээр супер 💯 Аав ээжийн ерөөл, найз нөхдийн хүндлэл, хамт олны хайр, ирсэн зочдын халуун сэтгэл дүүрэн, нижгэр...
04/08/2024

💍Хурим үнэхээр супер 💯
Аав ээжийн ерөөл, найз нөхдийн хүндлэл, хамт олны хайр, ирсэн зочдын халуун сэтгэл дүүрэн, нижгэр сайхан хурим боллоо
👰‍♀️❤️🤵‍♂️Алтан тайзнаас амьдралаа холбож, аз жаргал дүүрэн хуримаа хийж байгаа Тэмка & Гоо та хоёртоо хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсье 🤍🤍🤍🤍🤍

💥Манжуур хотын аялал😳Аялахаар төлөвлөж байгаа хүмүүсдээ зориулаад🤔Манжуур хотод хэрхэн очих вэ❓очоод юу юу үзэх, үнэ өрт...
12/09/2023

💥Манжуур хотын аялал😳
Аялахаар төлөвлөж байгаа хүмүүсдээ зориулаад🤔Манжуур хотод хэрхэн очих вэ❓очоод юу юу үзэх, үнэ өртөг нь ямар байдаг зэрэг гээд л дэлгэрэнгүй мэдээлэлтэй рийлс хүргэнээ🤗

Улан-Үдэ хот, Итгэлт хамбад мөргөлөө🙏1. Улан-Үдэ хотын дундуур Үдэ нэртэй том гол 🌊урсдаг юм байна лээ, Энэхүү голынхоо ...
12/08/2023

Улан-Үдэ хот, Итгэлт хамбад мөргөлөө🙏

1. Улан-Үдэ хотын дундуур Үдэ нэртэй том гол 🌊урсдаг юм байна лээ, Энэхүү голынхоо нэрээр Улан-Үдэ хотоо нэрлэсэн юм уу даа 🤔

2. Итгэлт хамбад 1хүний 300рубль=12.000₮ мөргөдөг, хүүхэд үнэгүй байдаг юм байна лээ. 🔵🟡эсвэл🔵⚪️ 2өнгийн хадагтай мөргөдөг юм байна. 1хадгаа барьж золгоод нөгөө хадгийг Иволгины дацны лам Очир зангилаагаар зангидан адис 🙏өгдөг юм байна лээ. Хашаан дотроо Итгэлт хамбын багадаа тоглож байсан чулуу, Мөнх наст ногоон мод, Зулын өргөө гээд олон хийд байдаг юм билээ. Биднийг очиход Итгэлт хамбад зориулаад шинэ хийд бүтээж байсаан. Удахгүй тэндээ залрана гэж байна лээ🙏

3. 🚃Нийтийн тээвэрт нь сууж үзлээ, жолооч нь залуухан эмэгтэй жолооч байсан. Хүмүүсийг нийтийн тээврээр их зорчуулахын тулд хөөрхөн эмэгтэй жолоочтой байдаг гэсэн үнэн байналээ🤗🛣Зам нь сэлүүхэн, хот нь цэвэрхэн, зай талбай ихтэй, замын соёл сайтай хот санагдлаа. Зам гарахад ямар ч стрессгүй, гарцан дээр зогсож байвал хаа байсан холоос зам тавиад л өгнө.

4. Хотын төвдөө🎻хөгжимт усан оргилууртай. Орос дуу яваад, дууныхаа хэмнэлээр ус нь их бага давалгаалж оргилоод л. Дэлхийн хамгийн том 🗿Лениний толгойн хөшөө нь 14м өндөр, 42 тонн жинтэй маш том хөшөө байсан. Ирсэн жуулчид болгон л зургаа даруулдаг юм байна лээ📸

5. Энд бол Титан, Абсолют манай Номин, Оргил юмуу даа. Ээ идэх юм бол хямдхан юм байна лээ. 70-80 мянган төгрөгөөр 2-3 том тор юм гээ л бод🤩

Байгаль нуурын Горячинскт амарсан рийлсээ удахгүй оруулнаа🫰

📍Алтан булаг-Хиагтын хилээр автобустай нэвтэрлээ🚌1. 🏗Дарханаас давхисаар байгаад 🌾Сэлэнгэ ороод Орхон, Сэлэнгэ голын бэл...
20/07/2023

📍Алтан булаг-Хиагтын хилээр автобустай нэвтэрлээ🚌

1. 🏗Дарханаас давхисаар байгаад 🌾Сэлэнгэ ороод Орхон, Сэлэнгэ голын бэлчир🌄Сайхны хөтөл дээр гарч ирлээ. Энд нар мандах, жаргах нь үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг шүү🤩

2. Энэ жил Сайхны хөтөл дээр Дүүжин гүүр, zip line шинээр хийсэн нь хүмүүст их таалагдаж байна лээ👍

3. За тэгээд хүмүүс мөнгөө рубль болгож амжаагүй бол санаа зоволтгүй Алтан булаг сум дээр шөнө, өдөр аль ч үед хувь хүмүүс солиод л өгч байна лээ 4-5₮ арай үнэтэй юмуу даа✅

4. 🗾Хилээр гарлаа, хойд хил 24цаг нээлттэй байдаг болохоор ачаалал багатай, за 2цаг орчим болоод л гарчихлаа, ⌛️удаагүй шүү🤗

5. ‼️Хилээр гарахад анхаарах зүйлс:
➡️Гадаад паспорт заавал хэрэгтэй.
➡️Хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд хүүхдийн төрсний гэрчилгээ
➡️Хилийн бүс дотор тамхи татах, бас бус зүйлс хориотой. 🚭Торгуультай
Бусдаар гайгүй юм байна лээ

5. За энд ⛽️ бензин литр нь 49.75 байна лээ, 2000₮орчим

За одоо удахгүй🪆Улан-Үдэ орлоо🤗

Дарханд ирлээ🏗 Залуучуудын хот цэвэрхэн, зохион байгуулалт сайтай үзэж харах зүйл ихтэй маш гоё хот🌇1. Дарханы Өргөө кин...
19/07/2023

Дарханд ирлээ🏗 Залуучуудын хот цэвэрхэн, зохион байгуулалт сайтай үзэж харах зүйл ихтэй маш гоё хот🌇

1. Дарханы Өргөө кино театрын хойно автобус маань зогсоод🌉дүүжин гүүр🪷цэцэрлэгт хүрээлэн🎡паркаар нь орлоо. Амжаад бас тоглоод авсаан🎠

2. Паркын тоглоомын🎟үнэ 3000-4000₮

3. 3️⃣x3️⃣ ⛹️‍♂️талбай хийсэн нь бас маш гоё байна лээ👍

4. Жаахан цаг байсан бол Өргөөд🍿кино үзэхээр л байсан.

5. 🏫16давхарын хажууханд Тохь цогцолбор / Tokhi complex газар гэр бүлээрээ хоол идсээн маш амттай хоолтой.

Орой 🌾Сэлэнгэ, Сайхны хөтөлөө үзээд Хиагтаар хил гарна даа✌️

Энэ жил Орос руу аялаад хэрэггүй дайнтай байгаа, явах юм бол 🇰🇷Солонгос 🇺🇸Америкийн виз гарахгүй гээд их л яриа сонслоо😏...
19/07/2023

Энэ жил Орос руу аялаад хэрэггүй дайнтай байгаа, явах юм бол 🇰🇷Солонгос 🇺🇸Америкийн виз гарахгүй гээд их л яриа сонслоо😏Ямартай ч🗿Улан-Үдэ🌊Байгаль нуур ороодохъё гайгүй байвал цаашаа яваад л байя гэж бодож байна ш дээ🤗Ингээд автобустай🚌 шинэ аялал шинэ адал явдал эхэллээ.👉Аялахаар төлөвлөж байгаа хүмүүстээ бас зөвлөгөө мэдээлэл хүргээд влог, рийлс, постуудаа оруулаад явна🤳Та бүхэн амжилт хүсээд хамт аялаарай✌️

27/05/2023

Үндэс ах тэргээ туугаад, англи хэл сураад их завгүй байгаа гэнэ шүү👍Бид 2 визний асуудлаар нь Global Travel-Глобал Трэйвел компанитай уулзлаа🤗Та 2 аялсан газруудаараа аялал зохион байгуулаарай гэж олон хүмүүс хандаж байгаа болохоор бид 2 Үндэс ахтай уулзах 🌈Эрээн🗿Жининь🌁Хөх Хот🏰Ордос 4хотын 7өдөр 6шөнийн аяллыг 6-р сарын 14-нд зохион байгуулахаар боллоо✅
Аялалд хамт явах хүмүүс маань чатаар болон 9317-1819 дугаараар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллээ аваад бүртгүүлээрэй🤩

21/05/2023

Үндэс ахтайгаа утсаар ярьлаа📞
🫶Хамгийн сайхан нөхцөл дор танай хангай руу сэтгэл тайван очъё оо, би дотроо ямар нэг зүйл үүрч очихгүй аливаа бүхнээ сайхан болгоод очно гэнээ🙏
Үндэс ахын гэр бүлийг аяллын визээр Монголд урьж авчирахаар болсон Global Travel-Глобал Трэйвел-ийнхэндээ маш их баярлалаа🙏🙏🙏
Өөрийг нь дэмжиж гоё сэтгэгдэл үлдээсэн та бүхэндээ маш сайхан мэндчилгээ дэвшүүлсэн шүү🤗 Өвөр Монгол автобусны жолооч Үндэс ахыг дэмжигчдийн албан ёсны групп та бүхэндээ маш их баярлалаа🤍

🌈Эрээнд ирэх болгонд л шороотой, салхитай байхын та нарыг ирэхэд ямар байдаг вэ🎏өнөөдөр бүүр буулгаж байдаг шүү😳1. Өвөр ...
20/05/2023

🌈Эрээнд ирэх болгонд л шороотой, салхитай байхын та нарыг ирэхэд ямар байдаг вэ🎏өнөөдөр бүүр буулгаж байдаг шүү😳

1. Өвөр Монголын 4хот, Хятадын 1 хотоор аялсан аялал маань дуусч өглөө 6:50д Эрээны Вокзал дээр ирлээ. Аялал дуусах дөхөхөөр мөнгө төгрөгөө жаахан хямагдаад хямдын сонгодог тэ😜

2. 100¥-аар хуучин зээлийн хажууд байдаг ⭐️ОД гэдэг буудалд буулаа. Ах манай буудалд буу гээ л машиндаа🚙суулгаж аваа л эхнэртээ хүргээд өгсөн☺️сайхан зантай хүмүүс байна лээ😊 100¥ ны буудалд буулаа гээд тав тух алдаад байсан зүйл оооогт байсангүй✌️

3. Яг хажууд нь Нара😋зоог гээд сайхан хоолтой газар 65¥-аар хоол идлээ. Ийм сайхан Халуун сав, Найман тахилтай аягаар үйлчилдэг юм байна лээ🤩зориулж авдаг гэсэн зардаг газрын бас заалгаж авсан шүү🤗

4. Гялс зээлээр хэсч жаал жуул жимсээ аваа л 12:00 д Эрээнээс-Улаанбаатар орох автобусандаа суугаад авлаа.

5. Эрээн➡️Замын Үүд хүний 50¥
Замын Үүд➡️Улаанбаатар хүний 60.000₮
Автобус шүү.

Энэ аялал маань өртөг бага мөртлөө, үзсэн юм ихтэй, маш гоё дурсамж бүтээсэн, олон сайхан хүмүүстэй уулзаж, учруулсан гоё аялал байлаа🙏

17/05/2023

🏯Датун хот орж наадахаар явж байгаа Өвөр Монгол3️⃣оюутантай🤝танилцаад Датун хотод хоол идээд🌃шөнийн аялал хийлээ. Өвөр Монгол залуучуудтай ярилцаад суухнээ бидний өргөн хэрэглээд байдаггүй маш сайхан Монгол үгсийг хэрэглэж байгааг сонсоод бахархах сэтгэл төрлөө🙏 Би ярихдаа худлаа үнэн гадаад үг хэрэглээд нөгөө хэд маань ойлгохгүй хөгжилтэй юм их болсоон😂 гадаад үг их хэрэглэдэгээ бас анзаарлаа🤦‍♂️ Бид үндэсний хэл, бичгээ үе хойчдоо өвлүүлэн үлдээх ажил нэн шаардлагатай байна💯

Address

14
Ulaanbaatar

Telephone

+97693171819

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when The Highway posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to The Highway:

Videos

Share