Шүлэг Өгүүллэг Сонирхогч

Шүлэг Өгүүллэг Сонирхогч ЭНЭХҮҮ ПЭЙЖ ХУУДАС МААНЬ ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧДЫГ УНШИГЧИДТАЙ НЬ ХОЛБОХ ГҮҮР БОЛОХ БОЛНО

та бүхэн өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ хайрын түүхээ чатаар илгээж нийтлэх боломжтой.
Бусадтай хайрын түүхээ хуваалцъя...

“Өнөөгийн монгол хэл”Санхүү банкны сэсчээмтэйСантехникийн слесарьтайБарьцааны ломбардтайБаталгааны нотариаттайХувийн код...
26/12/2024

“Өнөөгийн монгол хэл”

Санхүү банкны сэсчээмтэй
Сантехникийн слесарьтай
Барьцааны ломбардтай
Баталгааны нотариаттай
Хувийн кодтой
Хувцасны моодтой
Галын командтай
Газрын кадастртай
Орцондоо номертой
Ордондоо камертай
Зайгуулын траншейтай
Зайлуулгын трактортай
Хогийн пүүнкэртэй
Хоол нь поорцтой
Яам нь менежертэй
Ямаа нь кашмертай
Ууцандаа массажтай
Утсандаа мессэжтэй
Тестээр шалгадаг
Тендерээр уралддаг
Шоконд ордог
Сейфэнд нуудаг
Плита наадаг
Плитка залгадаг
Хийсэн бүтээл дессартаци
Хичээлийн давтлага консультаци
Өргүүр шат лифт
Өндөг араа лүфт
Цаасан хүүдий пакет
Царсан шал паркет
Томхон танхим заал
Тойрон бүжвэл баар
Хурлын дарга спикер
Хувийн дугаар регистр
Яриан жүжиг драм
Янзын хүрээ раам
Санаандгүй явдал сюрприз
Салбан өмд тарпеез
Нүхэн гарц тунель
Нүнжигтэй эд оригнал
Алхаж яваа нь лидер
Адагт үлдсэн нь лоодор
Мулгуу нь пакт
Муу нь акт
Амьсгал хордвол угаар
Аюулд өртвөл аваар
Оноол ажил норм
Онцлох хувцас форм
Цэргийн дуулга каск
Цээрийн баг маск
Гэрийн тавилга мебель
Гэрлийн утас кабель
Халуун уур паар
Хальсан бөмбөг шаар
Сахлын хутга бритка
Саравчтай малгай кепек
Тааран шалбуур жинс
Тарчиг тэтгэвэр пенс
Эрээвэр зууш салад
Эмчийн нөмрөг халад
Элдэв шүхэр зоонтог
Эрвээхэй зангиа паантиг
Үнэ хямдрал сээл
Үнгэг шохой мээл
Үзэх зүс имиж
Үлэг жаал дэбил
Чимэгт зар реклам
Чихэвч мөр рэглаам
Илүү зан хобби
Ихсийн булагнал лобби
Сайн дуу хит
Сагсны байр шит
Нүдний шил оптик
Нүүрний гоёл косметик
Тунгийн тариур шприц
Турсган цавуу скоч
Аюулын нөөц фонд
Арилжааны өөш бонд
Үзэсгэлэнт бүсгүй оны мисс
Үдшийн мэдээ сити нюүс.

Д.Пүрэвдорж

25/12/2024

: Энэ дүрс, бас дууг нь мэддэг нөхөд хэр их байна даа. Энэ нийтлэл дээрээ цуглачих уу? 😅😝😅

"МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ"Судрын мөрнөөс тарнийн цэцэгс дэлгэрээдЧиний зүг алгуурхан шүхэрлэж байдгийг мэдэрСуу билгийн ца...
24/12/2024

"МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ"

Судрын мөрнөөс тарнийн цэцэгс дэлгэрээд
Чиний зүг алгуурхан шүхэрлэж байдгийг мэдэр
Суу билгийн цагаан бороо
Чамайг мэндэлсэн цагаас эхлэн дагаж зүсэрсээр буйг мэдэр
Уулсын зүрхэнд гэрэлтэн байгаа лус
Чамайг сониучирхаад ширтэж байдгийг мэдэр
Улаан, шар, ногоон, цагаан, хөх өмсгөлтэй дагинас
Мөрөн дээр чинь агшин бүрт бүжиж байдгийг мэдэр
Ус мөрний цэнхэр, цэнхэр долгис
Угтаа чиний сэтгэлээс ундрах гээд хураагдан буй
Хөгжим гэдгийг мэдэр
Улбар ягаан мутар мэт туяа
Тэнгэрт нэгэн мэлмийг урлан, урлан үүр гийх нь
Уйтан чамайг өөрийнхөө доторх гэрлийг тэмтэрч үзэхийг сануулсан
Зөн гэдгийг мэдэр
Униар татаад сарних нь, зэрэглээ үзэсгэлэнтэйгээр бүжээд гэнэт нуугдах нь
Уяхан орчлон хоосон чанартайг шивнэж буйг мэдэр
Өвс өвсний шүүдэр дотор нэг нэг чинад үг боловсроод
Өглөө бүхэн чамайг хүлээж байдгийг мэдэр
Тунгалагхан тэр шилтгээнүүд хормын дотор сарнихад
Туяаран буй тэр үгс
Чиний зүрх рүү нисэн ордгийг мэдэр
Хэн нэгний цацлын халбаганаас цацарсан сүү
Цагаан Дарь-Эхүүд болоод
Хэд хэдээрээ чамайг тойрон эргэлдэж байдгийг мэдэр
Алгаа дэлгээд сайн ажигла, тэгээд бясалга
Алтан олбогт мянган будда өмнөөс чинь ширтэж буйг мэдэр
Чиний зөвхөн алганд чинь мянган будда багтаж буй
Чимэггүй үнэнийг хэлэхэд
Түүнээс ч олон бурхан чиний дотор буй
Амгалан хээр талд тогоруу шиг явгалан бэдрэх
Аниргүй цагаан сарны нүдийг мэдэр
Чиний зүрх ч бас үе үе яг энэ сар шиг
Чимээгүйхэн амсхийе гэж гуйж байдгийг мэдэр
Хурууны чинь өндөг бүхнээс мөнгөлөг эрвээхэйд гарч дэвээд
Хурмастын туурвисан нэгэн дууг чамд дуулж өгсөөр байдгийг мэдэр
Борооны дусал бүхэн нэг нэг навчинд хувираад
Бодь модыг дүрслэн, дүрслэн чамайг хучсаар байдгийг мэдэр
Тэр навчсаас гэрэлтэх номын үсэгнүүд
Тэнгэрт одох бас тэнгэрээс ирэх замын тухай хүүрнэж байдгийг мэдэр
Салхи үе үе шанхны чинь үсийг сэвэгнүүлэхдээ
Сансрын хүрдний эргэлдэх чимээг сонсгож байдгийг мэдэр
Бөртөс бөртөс үзэгдэхдээ сарны туулай
Бөмбөрцгийн хаалгыг олоод явж орох
Ямархан хувь болох тухай дуулж байдгийг мэдэр
Хорвоогийн хацарт хацраа наагаад гүн дотогш аяла
Хонгортох салхины мөрийг түшээд учрахуйн утгыг анирд
Нэгнээ хайрлахдаа л хүмүүн гэгч тунгалаг болдог гэдэг юм
Намрын будан дунд урамдах бугын дууг сонорд
Намирч шуургалахдаа өөрөө ч уярах шаргал өвсийг чагна
Найгаж л байхдаа хүмүүн гэгч төгс оршдог гэдэг юм
Мэдрэмжээс мэдрэмжийн зүгт агшин бүрт зорч
Мэлмэрэгч сарны дайдад өөр цэнгэл гэж үгүй

Ц.Бавуудорж

23/12/2024

Монгол гэдэг бол…

19/12/2024

“Ижий мөрөн”

"Ангир ээжийн минь сүүдэр унаад
Арвыг хоёр нугалж одов .
Хэлхээ сувд шиг хорин жилийн
Хэдэн өдөр нь ээжийгээ дурсав даа ..."
( Тэмдэглэлийн дэвтэрээс )
Эх бүхний цээжнээс эхэлдэг
Элбэг урсгалтай - сүүн төрөн
Ижий мөрөн
Үрээ л дагаж урссан
Үйлийн үртэй - цагаан төрөн
Ижий мөрөн
Ижий ижий адилхан
Ижий мөрөн
Миний л ижий ижилхэн
Ижий мөрөн

* * *

Ижий мөрөн
Зөөлөн буурал газрын шим
Зөн хүслийн халуун амь
Холын далайн гашуун шорвог
Хоёр туйлаас ууршсан ус
Өнгө нь хувилсан цус
Өөрийгөө мартсан " Тус"
Инээд нулимс
Их аз жаргалын амт
Шимэн шимэхэд зангираагүй
Шингэн "Алт"
Хэн болох нь хамаагүй
Хүн бүхний ам руу орсон
Бие бүхэнд оршиж

Битүү гогцоо татаж
Наран зөв эргэсэн
Нас манасан урсгал
Ангаахай нялх үрийнхээ
Амыг эрэн чинэж
Аян дайнд эндэхэд
Арьсан цаана ээдэж
Агуу ухааны
Дархан байж
Алдаж оноход
Дарь - Эх байж
Гурван цагийг нэвт урссан
Гунигийн сүүдрийг сүлж урссан
Ижий мөрөн
Энэ дэлхйин мөрөн далай болгон
Ижий мөрнөөс урссан тасархай
Энэ дэлхийн хүн болгон
Ижий мөрний алтан жараахай .
* * *
Эх бүхний цээжнээс эхэлдэг
Элбэг урсгалтай - сүүн төрөн
Ижий мөрөн
Үрээ л дагаж урссан
Үйлийн үртэй - цагаан төрөн
Ижий мөрөн
Ижий ижий адилхан
Ижий мөрөн
Миний л ижий ижилхэн
Ижий мөрөн.

Б.Лхагвасүрэн

18/12/2024

Бага байхад Аав минь ингээд л чирээд явдагсан...

Таныгаа ээжийн охин гэдгийг мартжээТанхилхан насныхаа босгонд эхийн хайраас хагацажТал дүүрсэн харцанд тань гуниг суусны...
11/12/2024

Таныгаа ээжийн охин гэдгийг мартжээ
Танхилхан насныхаа босгонд эхийн хайраас хагацаж
Тал дүүрсэн харцанд тань гуниг суусныг мэдээгүй ээ
Тайтгарч уйлах нулимс тань ээжийнхээ энгэрээс тасарч
Тавиланг үүрсэн амьдралд тань сүүдэр буусныг мэдрээгүй ээ

Баяр бүхний дээдийг ижийтэйгээ хуваалцана гэж яардаггүй болохоор
Бачуу сэтгэлийнхээ хурыг ижийдээ гаргана гэж явдаггүй болохоор
Тэнгэрээс бууж газраас ургасан мэт таныгаа санаж
Тэрлэгэн бүүвэйтэй сүү үнэртсэн ээжийн охин гэдгийг мартжээ

Нуур тойрмын дайтай асгарч бөмбөрдөггүй болохоор
Нууж унагасан нулимс тань хаана шингэдгийг ч мэддэггүй
Өвдгийг нь дэрлэн толгойг тань илбэх сүүн энгэр үгүй болохоор
Өлмийг тань түшин харцаараа ч болов эрхлүүлэх юмсан даа

03/12/2024

Сайн ханийн буян гэж бий. Энэ буяныг эдлэж буй та хайраараа ханийгаа харамгүй хайрлаарай😍Сайн хань тэр болгон заяадаггүй юм шүү❤️🙏Хайртай шүү❤️🥰 Баатарсүрэн Түмэнжаргал

03/12/2024

Хайранд чирүүлсэн зүрхээ аваад би явлаа
Хаашаа гэдгийн сонирхоод хэрэггүй ээ
Үсний ширхэг бүрийгээ замдаа би орхин
Үхмээр санагдсан үедээ түүгээр замаа олоорой
😅😅😅

03/12/2024

“Сэтгэлийн гэрэлтэй амраг”

Бодлын салхи сэвэлзэж хонгор чамдаа яарсан
Бороотой үдшүүд энгэр цээжинд жаргалын туяатай
Алдуурсан унага шиг cap жилүүд цахилан цахилан одоод
Амьдрал мөрөн долгилсоор байна даа
Амраг минь дээ
Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа
Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай
Уруулын баланд согтоож чинийхээ хүзүүнд эрхэлсэн
Улирлын сайхан хорвоогийн өдөр бүхэн цэнгэлтэй
Харайн холдох шиг cap жилүүд дэгдэн дэгдэн холдлоо ч
Хайрын шувууд чамдаа л дэвнэ дээ.
Амраг минь дээ
Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа
Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай
Учралын сайхандаа догдолж оддыг хэлхэж ирдэг
Уяран гэгэлзэх чи минь гэгээн тэнгэртэй хүн дээ
Эргэн буцах cap жилүүд нисэн одлоо ч
Энэхэн тавилан насан мөнхийн хайр даа
Амраг минь дээ Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа
Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай

"Болор цом"-ын эзэн яруу найрагч А.ЭРДЭНЭ-ОЧИР

28/11/2024

"Тэр нэгэн бүсгүйд"

Хувь дутсан дурлалаар өвдөж
Хуурын чавхдас шиг хөг орж
Хувцсан дотроо шатаж явахад минь
Чи намайг тоогоогүй
Тэгэхэд чи
Холын холд
Голын хор шиг л байсан
Хоёр мөр шүлэг шиг уруулаар чинь үнсүүлж
Хорвоог баръя даа гэж их бодсоон
Бүтээгүй ээ
Зүсэрсэн бороо шиг он жилүүдийн урсгалд
Зүүдээ чамаар л үргэлжлүүлж
Тэр жилийн амттай зовлонгийн
Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна Сураг отсон гэнэн зүүдэнд минь
Сурагч бэхний өнгөөр дандаа чи ирдэг
Бүтээгүй жаргалаар алга шавхуурдан шоглоод
Бүртэн бүртэн гэсээр үүрээр чи явдаг
Залгаж бодсоор би нартай хутгалдан
Замбуулингийн тоос цэцгэн дунд бодолдоо бүдэрдэг
Зүүдний төгсгөл үнэнтэй ингэж айлсан
Зөн совингийн зангилаа хөвөрдөг
Зүтгэж яваа амин амьдралын хажуугаар
Зүүдлэхээс өөр эрх надад байхгүй!
Мартаагүй л явна даа чамайгаа гэж
Манхайн цайх үүрийн туяа
Маралын гурван гялаанаар хэлүүлье
Намрын навч зүйж бичсэн шүлгээрээ
Намбаргахан эмэгтэй чамд мэнд хүргье?
Найрагч Лхагвасүрэгийн гэргий болж
Нажидаа эдлээгүйд чинь баяр хүргье?

Б. Лхагвасүрэн

27/11/2024

“Хар нүдэн”

1.
Хармаар бүсгүй
Хар нүдэн гэлцэх юм
Хайрлаад хөл алдсан нь
Олон гэлцэх юм

Харанхуй шөнө гэрэл гармаар
Хар нүдтэй нэг юм
Гэрэлтэй өдөр нүдэнд нь төөрмөөр
Хар нүдтэй гэх юм

Орчлон дээр хар нүдтэй хүүхэн
Олон л биз ээ
Оньсого таавар шиг нэг бүсгүй л
Олны дунд хэлцэгдэх юм

Дэндүү хар нүднээс
Ямар нулимс гардаг юм бэ гэж
Дэргэдээ чамайг суулгаад би
Уйлуулж үзмээр санагдах юм
Хар нүдэн минь
Харж амжаагүй л яваа
Харын хар нүдэн минь!

2.
Дэндүү хар нүднээс дэндүү хол явмаар, эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлон мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр
Урт намрын сүүлчийн ганц навч шиг бодол
Уймраа дуутай шувуу болж цээжин дотор дэвнэ

Уулсын өргөн бэлийг ороож урссан голоос
Уран бидэр шигшрэх нь ээмэгний чинь чимээ шиг

Чамин навчтай модыг эр салхин оролдох нь
Чамайг хүсэн санаашрах миний зүггүй ааш шиг
Инээд чинь сувдрах танхил цагаан сарны доор
Илүү жаргал гэж байдаг бол чамаас л гуймаар даа

Найман сарын хөх бороонд чамтай хамт норж
Намирсан гэзэгний чинь усыг энгэр дээрээ сэгсрэхсэн дээ
Дэндүү хар нүднээс дэндүү хол явмаар, эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлон мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр.

3.
Санаан дотроос гардаггүй
Сайхан хар нүд гэж байх юм
Цэцгэн дээр суусан эрвээхий шиг түүнийг
Цээжин дотроо би үнсэж л явах юм
Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн
Зүггүй дэрэвгэрхэн сормуус гэж байх юм
Зүүдэлж дандаа жаргая гэтэл
Зүрхэн дээр гэргийн гар байх юм

Аялсан дууны үзүүр
Судгийн ногоо ганхуулах
Амраг чамд л очсон
Янзага ялгарсан орой
Арван тавны сарыг
Ханын толгойноос өлгөөд

Алганыхаа л үнэрийг
Гар гартаа шингээснээс
Гэнэн аалийг би
Хацраас чинь үргээж
Гэргий танхил одыг
Чамд зүсэлсэн ч биш дээ

Санаан дотроос гардаггүй
Сайхан хар нүд гэж байх юм
Цэцгэн дээр суусан эрвээхий шиг түүнийг
Цээжин дотроо би үнсэж л явах юм

Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн
Зүггүй дэрэвгэрхэн сормуус гэж байх юм
Зүүдэлж дандаа жаргая гэтэл
Зүрхэн дээр гэргийн гар байх юм.

Арлааны Эрдэнэ-Очир

27/11/2024

Сонсоод шууд үг нь аманд ороод, ээж бодогдоод эхэлж байгаа биз… Ээжийгээ санасан байна гэсэн үг шүү… ЭЭЖ гэдэг үг нь өөрөө тарни юм. Хэлэхэд л сэтгэл сэргэж, гуниг сарниж, эрч хүч ордог. Хайрлаарай ээжийгээ ❣️❣️❣️🙏

26/11/2024

“Амраг минь, гунигт дуу бүү аял!”

Амраг минь, гунигт дуу бүү аял!
Ариг цагаан саран хиртэж
Алсад жингийн цуваа саатна
Айлын минь бүсгүй зовж
Алтан цэцгийн дэлбээ хумина
Амраг минь, гунигт дуу бүү аял!

Уйтгарт дуу бүү аяла, янаг минь!
Унаган багын дуртгал бүдгэрч
Уулын царманд гөрөөс улдана
Урийн усанд газар хэлтийж
Уран цагаан хусхан унана
Уйтгарт дуу бүү аял, янаг минь!

Хөгжилтэй дуу аял, хонгор минь!
Хөвчийн гүнд гургалдай жиргэж
Хөхөөн дуу, горхитой хоршино
Хүний үр ээжийгээ санаж
Харийн газраас яаран эргэнэ
Хөгжилтэй дуу аял, хонгор минь!

Яруухан дуу аял, гэргий минь
Явуулын хүн түр саатаж
Янагаа үгүйлэн жаргана
Янзагаа хөхүүлсэн шаргачин амарч
Яргуйн дэлбээг зөөлөн үнэрлэнэ
Яруухан дуу аял, гэргий минь

Очирбатын Дашбалбар

Тусгаар тогтнол чамайг би ...Төрсөн үр лүүгээ шагайсан хүйтэн бууны хошуун дээр Төрүүлсэн эхийгээ залгисан үр могойн тол...
26/11/2024

Тусгаар тогтнол чамайг би ...

Төрсөн үр лүүгээ шагайсан хүйтэн бууны хошуун дээр
Төрүүлсэн эхийгээ залгисан үр могойн толгой дээр
Төрдөө хаягдаж мартагдсан алга болсон хүүхдүүд дээр
Төөрөг заяагаа гутаасан өнөө цагийн төрх дээр

Тусгаар тогтнол чамайг би гуниглан бичнэ

Хорин жил хошгоруулсан хоёр намын тохироон дээр
Хоолны мөнгөөр наймаалсан хохирч ханадаггүй сонгууль дээр
Хоногийн хоолоо хулгайлсан захын хүүхдийн ялан дээр
Хорь хориор нь нугалсан эрх баригчдын авилга дээр

Тусгаар тогтнол чамайг би хилэгнэн бичнэ

Олсон хэдээсээ шулуулдаг татвар төлөгчдийн нуруун дээр
Олз юм шиг л асгадаг их хурлын төсөв дээр
Орох хаалга нь олдоггүй хүний эрхийн цонхон дээр
Оруулж ирсэн өрийг дарах ёстой ирээдүй дээр

Тусгаар тогтнол чамайг би нэхэн бичнэ

Хөшөөгөөр баян Монголынхоо хүйтэн чулуу болгон дээр
Хөөтэй тогоо шиг хотынхоо дуниартсан саарал утаан дээр
Хөгтэй найртай улсынхаа хөгжил нь харагддаггүй бодлого дээр
Хөгшид,хүүхдүүддээ халтай хүйтэн цэвдэг нийгэм дээр

Тусгаар тогтнол чамайг би эмгэнэн бичнэ

О. Заяа

21/11/2024

“Намуун хорвоо”

Сэтгэл минь хувь хуурай
Уруул минь ч мөн адил хув хуурай
Санагалзах эргэлзэх, дурсах гэгч
Угтаа мөн чанаргүй хоосон зүйл юм

Сансар хорвоогийн өчүүхэн тоосонцор
Нийлж нэгдээд орчлон ертөнцийг бүтээсэн шиг
Сайхнаас сайхан төрсөн чиний
Навчис тасрах мэт эмзэг санаа алдалтыг ээ

Ой нэгэн хэмээр зэрэг шуугина
Ой нэгэн хэмээр зэрэг дүнсийнэ
Уулын энгэр бэлийн цас урсах нь
Угтаа чам руу яарах миний зүүд шиг

Нэн торгомсгоор дээр цэлийгч тэнгэрийн
Үүлсийг ярж бороо оруулахсан
Үсэнд чинь үнэрийг нь үүрд шингээж
Нартын дор мөрийг тань түшиж зүүрмэглэхсэн

Шувууд жиргэх нь
Ер бусын тохиол учрал баярын дуудлага гэлтэй
Шуугин довтолгох он цагийн өвгөн хөх салхи
Ертөнц ивийлгэх хөхний чинь хос алтан товч гэлтэй

Жирэлзэн өнгөрөх цаг хугацаа
Хос тогорууны цам харайх мөч
Жирийн өгүүлэмжтэй чамд гарчигласан мөрүүд
Хайранд чинь өлгийдүүлнэ

Уясах мөчүүд нэг нэгээр нисэн ирж
Хүмүүний уйтгар талын гүнд шингэнэ
Угтаа чи л амьдарч буй учраас
Хавар цаг тодоос тод оршино

Энгэсэг сормуусанд чинь сар шогшин мандаж
Ижий чинь залуу насаа чамаас харж уйлна
Эгчийн ёсоор охин дүүдээ толь самаа бэлэглээд
Энэ хорвоод чи хэн нэгнийг бүүвэйлэхээр гэрээсээ одно

Талд тэнцэж ядах нялх өвс мэт уруулд чинь
Нар нулимсаа арчиж гол мөрдийн долгионд уусна
Там диваажин амьдралын хүрдээ салхинд эцэслүүлж
Намуун хорвоо надаас гадагшилж чамд шингэнэ

С. Начин

“Тайтгарахуй”Адгаад яахав дээАмьдрал болдгоороо л болноДавшлаад яахав дээДандаа ийм байхгүйАрган дээр суусан шувуу тэнгэ...
21/11/2024

“Тайтгарахуй”

Адгаад яахав дээ
Амьдрал болдгоороо л болно
Давшлаад яахав дээ
Дандаа ийм байхгүй
Арган дээр суусан шувуу тэнгэрт дахин жиргэж
Алсаас сайхан сураг ирнэ
Үймрээд яахав дээ
Үнэн гадаа чинь ирнэ
Өнгө мөнгө хоёр өөрийгөө элээхийн цагт
Өөр юм хүмүүс боддог болно
Зүсэрсэн бороо татарч
Нороо дээл чинь эгшинэ
Зуны гурван сард цэцэг дэлгэрнэ
Хар дараад сэрэхэд ээж чинь хажууд байгаа юм шиг
Хамаг бүхэн тайван болно
Хөдөлж яваа хөсөг
Зогсож байж ачаагаа чангалдаг юм
Хүний ухаан заавал сайхныг бараадна
Ухаан ухаанаа бараадаад
Улс олон минь дэгжинэ
Эв эеэ цэгцэлж
Эх орон минь хөгжинө

Ш.Гүрбазар

“Хийморь”Уургалж бариагүй чУчир заяагаар ирсэн морьтой биХазаарлаж унаагүй чХан тэнгэр заяасан, морьтой биСүү дусаасан у...
19/11/2024

“Хийморь”

Уургалж бариагүй ч
Учир заяагаар ирсэн морьтой би
Хазаарлаж унаагүй ч
Хан тэнгэр заяасан, морьтой би
Сүү дусаасан усаар
Сүлд дуудан угаахад
Бие сэтгэлд ирсэн
Билгийн морьтой хүн би Өдийхөн байхад минь
Өлгийн гурван бүсэн дээр
Өлзий утас сүлжиж хатирсан
Уйлахын цагт минь
Унийн угалз даган ирж
Усанд нулимсыг арчиж хатирсан
Хөлд орохын үед минь
Хөмөн бойтогны хүрэл хонхонд
Хөөр баярын дуу болж хатирсан
Дуулахын цагт минь
Дугараан хултай айрагнаа
Дугуй цагираг даган нар зөв хатирсан
Монгол хүний сүлд тэнгэр
Морьтой өссөн хүнээ би
Туших гэж дэлд нь хүрсэн
Туулай төдий харыг хазаж хатирсан
Чөдөрлөх гэж хөлд нь суусан
Чөтгөрийн санааг хайрч хатирсан
Есөн зоосны шившлэгнээ
Ерөөл минь болж хатирсан
Зурхай мэргэн самбараас
Зураг минь болж хатирсан
Ясны сайн морь минь
Насны хийморь минь
Нүхэн харанхуйд нүдэн баримжаатай
Нүглийн орчлонд буяны хишигтэй
Буг чөтгөрөөс хол байдаг аа !
Бурхан тахилд ойр явдаг аа !

Д.Төрбат

Address

Ulaanbaatar

Telephone

+97694776292

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шүлэг Өгүүллэг Сонирхогч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Шүлэг Өгүүллэг Сонирхогч:

Videos

Share

Category