Nextgen Mongolia

Nextgen Mongolia Улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй залуу мэргэжилтнүүд та бүхнийг МОНГОЛ НЕКСТЖЕН ХӨДӨЛГӨӨН-д нэгдэхийг уриалж байна.

МОНГОЛ НЕКСТЖЕН ХӨДӨЛГӨӨН НЬ

Улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буй залуу мэргэжилтнүүдийг нэгтгэн санал бодлоо улс төрийн болон шашны нөлөөллөөс чөлөөтэй илэрхийлж ирээдүйгээ өөрсдөө бүтээхээр дуу хоолойгоо тодоор сонсгоцгооё гэсэн уриалга юм.

Бид бүгд эх орондоо ажиллаж амьдран гэр бүлээ өсгөн өрнүүлэн гэрэл гэгээтэй амьдралыг зохиох зорилго тээж энэ бүхэнд нөлөөлөх эх орныхоо ирээдүй бо

лон хөгжилд туйлаар анхааран санаа тавьдаг билээ. Учир нь бид бүгд Монголын залуу үе, шинэ үе, ирээдүй үе мөн. Тиймээс ч бид дуу хоолойгоо нэгтгэн Монгол улсынхаа гэрэлт ирээдүй ба зөв хөгжилд өөрсдийн дуу хоолойгоо сонсгож санаа бодлоо хуваалцах нь нэн чухал юм.

Монголын Бизнесийн Хөгжлийн Холбооноос санаачилж буй Монгол НекстЖен хөдөлгөөнөөрөө нэгдэцгээе, залуус аа!

Мөн бид энэхүү нээлттэй хөдөлгөөний хүрээнд нетворкинг уулзалтууд, лекцийн цуврал болон дижитал ба сошиал медиагаар дамжуулан Монголын шинэ үеийн төлөөлөл болсон одоогийн залуу мэргэжилтнүүдийг хооронд нь холбох сүлжээ байгуулж байна. Ингэснээр бид бүгд төрөл бүрийн мэргэжил бүхий санаа нэгт залуусыг холбож санал бодлоо улс төр, нам бүлгэм, шашин шүтлэг ба бусад гадны нөлөөгүйгээр чөлөөтэй хуваалцах талбар бий болгохоос гадна тэрхүү санал бодлоо нэгтгэж дуу хоолойгоо чангаар нийтэд хүргэх боломжийг олгох болно. Та бүгд дэмжин нэгдэнэ үү.

18/06/2021
24/02/2020

Хүссэн нийгмийг бид өөрсдөө л байгуулна. Оролц, саналаа өг.

Netgen Mongolia хөдөлгөөний анхдагчид болох Ба.Дөлгөөн болон Б.Идэр-Од нарын оролцсон Уухай Хөдөлгөөнөөс хүргэж буй  #Уу...
22/02/2020

Netgen Mongolia хөдөлгөөний анхдагчид болох Ба.Дөлгөөн болон Б.Идэр-Од нарын оролцсон Уухай Хөдөлгөөнөөс хүргэж буй #УухайПодкастын #10 - #ӨөдрөгМонгол дугаарыг хүлээн авч сонсоно уу.

M+: mplus.mn/podcast/uuhai/10
SoundCloud: soundcloud.com/uuhai/e10
Castbox: castbox.fm/x/1wBHd
YouTube: youtu.be/z6t7-iO_LR4
Apple Podcasts: bit.ly/uuhai10apple
Google Podcasts: bit.ly/uuhai10google
Spotify: bit.ly/uuhai10spotify

Дундаж давхарга гоожиж байна"Иргэд боломжтой л бол гадаадад ямар нэг аргаар гарахыг зорих боллоо. Сүүлийн 10жилийн байдл...
19/02/2020

Дундаж давхарга гоожиж байна

"Иргэд боломжтой л бол гадаадад ямар нэг аргаар гарахыг зорих боллоо. Сүүлийн 10жилийн байдлаар 2015онд хамгийн бага буюу 6768, 2019онд хамгийн их буюу 19470хүн гадаадад байнга оршин суух болжээ."

Дундаж давхарга гоожиж байна

Дундаж давхарга бол нийгмийн тогтвортой байдлын үндэс. Тэгвэл эдүгээ МУ-д чанартай дундаж давхарга бүрдэхийн оронд иргэд боломжтой л бол гадаадад ямар нэг аргаар гарахыг зорих боллоо. Гол шалтгааныг томосгож харвал, МУ-ын өнөөгийн улс төр, эдийн засгийн тогтолцоо нь дундаж давхаргын өрхийн сайхан амьдрах боломжийг ховх сорж, маргаашийн итгэлийг нь үгүй хийж байгаатай холбоотой.

Дефакто Газет шинэ дугаар 👉https://bit.ly/38tbWlV

Өнөөдөр 9:30ам-с АЮУД ТАУР дээр энэхүү хэлэлцүүлэг болно. Нээлттэй, Үнэ ТӨЛБӨРГҮЙ. Бичлэг эсвэл зураг авахыг зөвшөөрөхгү...
13/12/2019

Өнөөдөр 9:30ам-с АЮУД ТАУР дээр энэхүү хэлэлцүүлэг болно. Нээлттэй, Үнэ ТӨЛБӨРГҮЙ.
Бичлэг эсвэл зураг авахыг зөвшөөрөхгүй. Сонирхсон залуус ирцгээгээрэй.

Маргааш буюу 2019 оны 11-р сарын 15-ны өдөр өглөө 9:30-с 11:30-н хооронд "Хятад Улсын Эдийн Засаг: Боломж ба Эрсдэл" сэд...
14/11/2019

Маргааш буюу 2019 оны 11-р сарын 15-ны өдөр өглөө 9:30-с 11:30-н хооронд "Хятад Улсын Эдийн Засаг: Боломж ба Эрсдэл" сэдвээр бодлогын хэлэлцүүлэг хийх гэж байна. Энэхүү хэлэлцүүлэгт Б.Дөлгөөн миний бие улс орны хөгжилд юу нөлөөлдөг, Хятад улсын сүүлийн 30 жилийн хөгжлийн нууц юу байсан зэрэг агуулгыг Харвардын Их Сургуулийн профессор Рикардо Хаусман, МIT сургуулийн профессор Хидалго нарын боловсруулсан "Эдийн засгийн цогц байдлын индекс" (Economic Complexity Index)-д суурилж танилцуулна. Хэлэлцүүлэгт оролцоход ҮНЭ ТӨЛБӨГҮЙ, хүрч ирээд БҮРТГҮҮЛЭЭД орох боломжтой.

25/07/2019

Монголчууд бид Үндсэн Хууль-н нэмэлт өөрчлөлт-н асуудал дээр мэргэшсэн хүмүүсийнхээ үгийг сайн сонсож байж ойлголтоо нэмнэ. Ойлголтоо сайжруулж байж бид хамтын зөв шийдвэрт хүрэх болов уу.
Үндсэн хуулийн цэц-н талаар доктор А.Бямбажаргал байр сууриа илэрхийлсэн байна. Сонсоорой.

https://www.facebook.com/492661167424998/videos/2235105373277029/?__xts__[0]=68.ARAYgrIDxuSDA9oCkC9r5jg15c6GQ9tVdI78E6mrsOAuCeW0Ke6rhq-Z7NgEw8pz3F59fZ8lEC9hHcpZym2DRzTrvioOXGrGAvqvJJnDnNic3PXoOwSKiY3I7ioR4FN-gRpTeCFS_9qxiDfGp_oEebI0ao-uARRbYiVWDXqUcktgZuAQ42-8y6QgCdhRB3vnISMa3-fZ4w-I7Srx5OlJDIPo8Q4lwNEvMcAzrjIkp_hUg2vO4NhwIFu2tc6Bq0WDZs1IzbYebPlLzH_GPr7ec-wmKlWDibGNlvSfyISs6u5VB2Kh6aUTH-cgRYmbWuClBIhHmjm0KDhJWVNgUiSDiZmKvRiHVEZr388&__tn__=-R

Залуу судлаач, мэргэжилтэн болон төрийн албан хаагчдын дунд Монгол-Хятадын Чөлөөт Худалдааны Хэлэлцээр сэдвээр цомхон хү...
13/05/2019

Залуу судлаач, мэргэжилтэн болон төрийн албан хаагчдын дунд Монгол-Хятадын Чөлөөт Худалдааны Хэлэлцээр сэдвээр цомхон хүрээнд маргааш 10:00 цагаас хэлэлцүүлэг хийх гэж байна. Сонирхож оролцох хүсэлтэй судлаач, мэргэжилтнүүд 9901-0291 утсаар Болороо-д бүртгүүлээрэй.

Millennials бидний эрийн үе ирсэн гэж хэлж болох нь уу даа.
27/03/2017

Millennials бидний эрийн үе ирсэн гэж хэлж болох нь уу даа.

Миллениалууд өнгөрсөн үеийн залуучуудаас юугаараа өөр вэ?

25/01/2017

Оксфордын их сургуулиас From Poverty to Prosperity: Understanding Economic Development сэдвийн доор MOOC хичээл ирэх сараас EdX.org дээр эхлүүлнэ.

Address

Sukhbaatar District
Ulaanbaatar

Telephone

70130524

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nextgen Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Nextgen Mongolia:

Share