Deep talk with Sanna

Deep talk with Sanna Гүн гүнзгий, утга учиртай зүйлс сонирхдог хүмүүст зориулсан яриануудыг Санаатай хамт сонсоё :)
(2)

Ясшүи Китагава "ЖОЛООДОГЧ" номын сэтгэгдэлPublished by: ТОМё БОДё Нэгэн залуу даатгалын компанид ажилладаг. Олж ирсэн зу...
01/05/2024

Ясшүи Китагава "ЖОЛООДОГЧ" номын сэтгэгдэл
Published by: ТОМё БОДё

Нэгэн залуу даатгалын компанид ажилладаг. Олж ирсэн зуучлалын гэрээнээсээ шалтгаалж цалин тооцогдох учраас ар гэрийн хамаг эдийн засаг тэр хүний нуруун дээр. Мань хүн ажилдаа тийм ч дуртай бишээс гадна хол байгаа ээжтэйгээ утсаар ярихдаа хүртэл цааргалангуй нэгэн бөгөөд манайхаар бол амьдралдаа 76-г л буруутгаж амьдардаг хэв маяг, гутранга хандлагатай. Гэтэл нэгэн жигтэй такси ирж зогсож, амьдралынх нь turning point-руу хөтлөх нь ээ.

Ид шидийн гэмээр эргэлт боловч, жирийн өдрүүдэд ч зөвхөн одоо байгаа сэтгэл хангалуун бус байдалдаа гутраад л явах биш, гацаад, хол явахгүй байгаа нөхцлүүдийг орхих хүртэл зоригтой байж, унасан цэгээсээ босоод ирэх хүч хэнд ч байдаг гэх.

Нөгөөтэйгүүр утга учиртай ажил амьдрал гэдэг зөвхөн мөнгө санхүү бус бүр сүнснээсээ ач холбогдолтой байвал алс хэтдээ гэр бүл, өвөг дээдсийнхөө өмнө хүлээсэн бахархалтай үүрэг болох юм уу даа.

Их сайхан хурдан уншигдаж дууслаа. Орчуулагч, редакторын ажилд талархъя.

Love Generation (1997)Жаахан байхад энэ кино зурагтаар гарахаар шилэн алим, Токиогийн шөнө, царайлаг хүмүүсийг нь сонирх...
25/04/2024

Love Generation (1997)

Жаахан байхад энэ кино зурагтаар гарахаар шилэн алим, Токиогийн шөнө, царайлаг хүмүүсийг нь сонирхсоноос бусдаар юу гараад байгааг нь ойлгож амжаагүй байсан л даа. Одоо ахиад үзсэн чинь сэдэв нь хуучраагүй нэх хөөрхөн байна.
Урт үстэй, тамхи татдаг Тэппэ Катагири нэгэн компанид креатив хэлтэст ажилладаг. Орой метроноосоо хоцорчхоод сууж байтал, хажууханд нь машинаас хөөгдөх шахуу бууж ирсэн Рикотой анх удаа тааралдаж байгаа юм.
Анх удаа тааралдангуутаа шууд хоёулаа метроноосоо хоцорчихсон юм чинь гээд хамт буудалд орчихно гэжугаа. Тэгээд буудалд бас яаж зүгээр хонодог юм бэ тээ гээд Тэппэ усанд орчхоод гарч ирсэн чинь Рико хурхираад унтаж байна кк. Тэгээд маргааш нь хувь тавилангийн эргэлтээр Тэппэ хэлтсээсээ халагдаад, олон нийттэй харилцах хэлтэс рүү шилжсэн чинь Рико байж таарч байгаа юм даа.

Хоёулаа нэг их хөөрхөн хөнгөн, наргианч энэтэр мөртлөө дотроо бяцхан хөндүүртэй. Тэппэ мартаж чаддаггүй, хайрладаг эмэгтэйтэй. Харин Рико сүй тавьсан залуудаа өөр эмэгтэйгээс болж хаягдчихсан. Гэхдээ аль аль нь хэцүү байгаагаа мэдрүүлэхгүй явах юм өө. Ёстой залуучуудын кино юм даа.

Euphoria-д дуртай ч гэсэн тийм хамаа замбараагүй харилцааны тухай үзэж байснаас Love Generation үзээрэй гэс. "Харамслаа хайчлана, харамслаа хаяж тоглоно" эдр гээд л. Ялгаагүй л хайр дурлал, сэтгэлээсээ хайртай хүнээ тавьж явуулах, ахин хайрлах итгэл олох, нөхөрлөл гээд үзэх юмтай хөөрхөн цуврал юм аа.

VOO-ээс үзээрэй кк.

ЭМЭГТЭЙ ХҮН БАЙХ НЬhttps://medium.com/Эмэгтэй хүн байх нь. Эмэгтэй хүнийг харах хэлбэр байх нь. Эмэгтэй хүн байх гэж үрг...
05/03/2024

ЭМЭГТЭЙ ХҮН БАЙХ НЬ
https://medium.com/

Эмэгтэй хүн байх нь. Эмэгтэй хүнийг харах хэлбэр байх нь. Эмэгтэй хүн байх гэж үргэлж хичээх нь.
Ахлах ангид орлоо. Гудамжинд өмдөө шувтлаад, охидыг айж орилохоор кайф авдаг гартай хаваржингаа таарлаа.
Гудамжаар явж байлаа. Гарууд тойрог болж зогсоод, зөрж өнгөрөхдөө “Энэ ч бас ш**лгуулсан байхдаа” гэж хэлснээ араас шүлсээ хаялаа.
Автобусанд суулаа. Ардаас залуу буй биеэрээ наалдаж зогсов, түлхлээ. Чихэн дээр “жоохон тэвччих л дээ” гэлээ.
Аавтайгаа алхаж байлаа. Би сугадчихсан. Бүлэг гарууд зөрөх дөө ширтлээ. “Аав нь юм бишүү, үгүй биш юм биш үү, муухай хараад байна, заза аав нь юм шиг байна”.
Ажлын ярилцлаганд орлоо. “Чи угаасаа ийм цөөхөн дуутай юм уу? Худлаа жүжиглээд байгаа юм уу?”, “Найз залуу, нөхөр сүүдэр тиймэрхүү татлаа, түлхээгүй юм байгааз дээ?”, “Тэгвэл илүү цагаар ажиллаж чадах юм байгааз дээ?”
Үзсэн тоглолт тараад оройтлоо, зам дагуу алхав. Машиныхаа цонхыг буулгаснаа “Хаачих нь уу, хүргээд өгье!”, “юм дуугарч муугарахгүй, сүртэй п***** вэ?! Гэртээ ирэн иртэл, нэг дор гурван хүнд “г*ч**”, “я**ан”, “п**да”-гаараа хэлүүллээ. Зүгээр эмэгтэй хүн, ганцаараа алхаж байсан учраас.
Найзтайгаа сууж байлаа, нэг ах ирлээ. Хамт караоке орцгооё гэнээ, “уучлаарай, тэгэж явдаг хүмүүс чинь биш” гэж хариултал “яаж тэгэж хэлж зүрхлэж байна аа!” гэлээ.

Хэдүүлээ яах вэ? Яаж жоохон эрүүл болцгоох юм бэ? Тэд нарыг хэн, яаж орхио вэ? Яагаад өнөөдөр би эмэгтэй хүн байгаадаа ийм их дургүй хүрээд байгаа юм бэ? Эмзэглээд байгаа даа, ийм мэт зүйлсийг хүлээж авдагтаа, эргүүлээд цохиод авахаас ч айж бэргэдэг дээ, эрэгтэй хүний төрхийг унагааж буй тэдгээр нөхдүүдтэй ийм олон тааралддагтаа, дургүй хүрээд байна!

Найз залуутай болчихоо, хүнтэй бол оо. Мнн. Тэр хүн хэн байх нь чухал биш, би зүгээр хувийн бие л хамгаалагчтай л болох л одоо хэрэгтэй юм байна шүү дээ. Одоо ингээд бичихээр, бухимдаж болохгүй л дээ бас. Инээгээд л байж байх ёстой, төрөлхийн төрмөл, инээж төрсөн бүсгүй ааль маальтай байх л одоо ёстой л юм л даа. Уурласанд уучлаарай, би уурлах ёсгүй байлаа, бичих ёсгүй байлаа. Ер нь эмэгтэй хүн ч байх ёсгүй л байсан ч байж магадгүй ээ.

САЙН ОХИНБи ер нь сайн охин л доо. Ер нь их дуулгавартай, номхон, зөөлөн сэтгэлтэй, амьдралдаа амьтан хүнд гар хүрч үзээ...
05/03/2024

САЙН ОХИН

Би ер нь сайн охин л доо. Ер нь их дуулгавартай, номхон, зөөлөн сэтгэлтэй, амьдралдаа амьтан хүнд гар хүрч үзээгүй, эсэргүүцэх ёстой хүмүүсийн хандлагуудад шоконд ороод хөшөө болоод үлддэг нэг тийм шавар бурхан шиг сайн охин. Заримдаа энэ их давуу талтай. Хүмүүсийн хэл ам татлахгүй, анхаарлын төв болохгүй, зугуухан зугуухан чимээгүй л алхахад дардан хүмүүжил л дээ.
Хэлмээр байсан ч, уурламаар байсан ч “сайн хүн” байх ёстойгоо бодоод заримдаа яг л хэлгүй, дүлий, ухаан бодолгүй юм шиг “тэвчих” шаардлагатай тулгарах болно. Би чинь сайн охин шүү дээ. Инээмсэглээд байх хэрэгтэй. Аа наашаа харжийншүү. Зөөлөн инээмсэглээд өг, аанхаа, болж байна. За өөр тийшээ харчихлаа, нүүрнийхээ булчинг одоо суль тавьж болно.
Сайн л охин баймаар байх юм гэнэ. “Сайн” гэдэг чинь үзүүлэлт биз дээ? Газраас шүүрсэн мөчирийг харсан зүгтээ шидлээ, нохой маань зуугаад аваад ирлээ. “Сайн” нохой! Тихх. Ямар нэг үйлдлийн үр дүнг зааврын дагуу биелүүлвэл “сайн” л байх юм байна. Таалагдах л юм байна. Ухайсдаа. Мххн. Яг болж байна.
Гэтэл тэр үйлдэл, зорилгууд чинь ер хэдэн хувь нь миний гэсэн юм, хэдэн хувь нь ээж аавынх, хэдэн хувь нь хамтран зүтгэгчдийнх юм бэ? Өө би чинь “сайн хүн” шүү дээ, бусдынхаараа л ммхн, олонхоо л дагая. Болдоггүй ээ. Нэг л юм бишээ. Ээ хүүрээ. Нэг дугуй нь хагарчихсан байна шдээ. Дөрвөн дугуйн дээр тэнцвэрээ олж явдаг машины нэг бүтэлгүй дугуй нь хагарчихаж, яг миний суудлын талын дугуй. Би чинь тэрийгээ хариуцаж, нөхөж байх ёстой байсан юм байна шд. Аа шит.
Би сайн охин байгаад л баймаар байна. Өдөр бүр инээмсэглээд л, болвол нэг ахиухан ботокс шахуулж аваад улам дур булаам, хүн хараад “үгүй” гэж хэлмээргүй сайхан булбарай инээмсэглэлтэй бүсгүй хүн баймаар байна. Хүмүүстэй дандаа л эвтэй "өө чи өөрөө мэд ээ, өө чи тэгээ юу, өө чиний зөв өө" гээд л хөөрхөн байж байдаг сайн охин байгаад л баймаар байна...

Байжий даа, хэний сайн охин юм бэ? Аавын уу? Ээжийн үү? Найзуудынхаа юу? Аль нэг бүлэг, засаглал л надад “сайн” гэж дүн өгч байж л би баталгаатай “сайн” хүн хэвээрээ л байх гээд байна аа даа?! Хэнийх нь болох вэ? Хэн нь баталгаатай вэ? Надад ямар нэг нөмрөг хэрэг болсон бололтой. Маш олон давхар хувцсан дотроо даарч байна. Даараад байна.
Блогтоо мундаг байхсан. Даваад, туулчихсан асуудлыг, үр дүнтэй нь бичихсэн. Гэхдээ одоо зөвхөн асуудлууд нь л харагдаад байна. Нээрээ надад зөвлөгөө хэрэггүй шүү. Би зүгээр л нэг нэгээр нь дэлгэж тавиад ажиглаж байгаа юм. Өөрөө янзлана аа, өөрөө өрнө бас нураана.
Тэр талаараа дараа бичье! 🙂

Nov 16, 2018

https://medium.com/

Алс хэтдээ микрофоноо сайжруулж, ASMR-г утгаар нь хийхийн өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлээд ийм нэгэн богино...
19/11/2023

Алс хэтдээ микрофоноо сайжруулж, ASMR-г утгаар нь хийхийн өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлээд ийм нэгэн богино бичлэг хийж эхэллээ.
Эхний аяархан уншлага бол зохиолч Дарма Батбаяр гуайн: "Хайрлан хагацахын агаар нэг" уянгын эссег уншив.

08/10/2023
 #46: Хүний эрхийн төлөө тэмцэгч "Jack"Jack Ganbaatar Сайн уу, сонсогчид оо~! Энэ удаагийн дугаартаа ЛГБТ хөдөлгөөний тэ...
21/09/2023

#46: Хүний эрхийн төлөө тэмцэгч "Jack"
Jack Ganbaatar

Сайн уу, сонсогчид оо~! Энэ удаагийн дугаартаа ЛГБТ хөдөлгөөний тэмцэгч Доржжанцан буюу Жактайгаа ярилцлаа. Бид хүний эрхийн талаар, тэр дундаа ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч байх, өөрийгөө хайрлах тухай, түүний хайрын түүх гэх мэт дотно яриаг өрнүүллээ.

03:00 Анх яагаад ЛГБТ төвд ажиллах болсон бэ?
04:56 Хүний эрхийн төлөө тэмцэгч байх тухайд?
14:28 “Үзэн ядахгүй ч дэмжихгүй”
17:30 “ЛГБТ хөдөлгөөн” гэдгийг энгийнээр тайлбарлаж өгье
25:16 Хайрын тухай яръя
35:15 15 жилийн дараа эргэн уулзсан чинь..
38:54 Өөрийгөө хайрлах хайр
44:09 Сексийн тухайд
54:24 Кам аут хийснээс болоод гэр бүлтэйгээ зөрчилдөх тухайд
1:01:13 Гадаад оронд сурах тухайд

Жакдаа ажил үйлс, эрдмийн зэрэгт нь амжилт хүсье~!

🎧Castbox: https://shorturl.at/vGOTX
🎧Mplus: https://www.mplus.mn/podcast/sanaagiin-podcast/46-xunii-erxiin-toloo-temcegc-jack

 #45: Ерөнхий редактор, зочин: М.Тэнгис "Цаг үеийн тухай бидний яриа"Энэ удаагийн маань зочин бол https://eguur.mn/-ий е...
20/08/2023

#45: Ерөнхий редактор, зочин: М.Тэнгис "Цаг үеийн тухай бидний яриа"

Энэ удаагийн маань зочин бол https://eguur.mn/-ий ерөнхий редактор М.Тэнгис (Tengis Mendjargal).
Яриагаа түүний дуртай Prince "Purple Rain" дуугаар эхлүүллээ. Түүний уншиж, бичиж сурахаас эхлээд сэтгүүлзүйтэй холбогдсон түүх, үйл явдлын мэдээтэй ойртсон таван жил, өнгөрсөн ба ирээдүйгээ хэрхэн хардаг, уншиж, судлаж буй зүйлсийнх нь талаар ярилцлаа.
Хүлээн авна уу.

🎧Mplus: https://www.mplus.mn/podcast/sanaagiin-podcast/45-eronxii-redaktor-zocin-m-tengis-cag-ueiin-tuxai-bidnii-yaria
🎧Castbox: https://shorturl.at/zFIX4
🎧iTunes: https://shorturl.at/DMQX1
🎧Google Podcast: https://shorturl.at/iqwz4

03:40 Тэнгис сэтгүүл зүйг багаасаа сонирхдог байв уу? Ямар сонирхолтой хүүхэд байв?
14:30 Өөдрөгөөр харахад нөлөөлсөн сэтгүүлзүй
17:00 Монголоо харж буй гутранга үзлийн тухайд Тэнгисийн харж буй “өөдрөг” өнцөг
19:50 Үеийнхээ залуусыг хараад шүүмжилмээр санагддаг зүйл
23:50 Түүхээ унших тусам Монголд төрсөндөө аз завшаантай санагддаг болсон
26:00 Богд-ын тухай мэдсэн сонирхолтой зүйлс
34:35 Судлах тусам бид өөрсдөдөө итгэлтэй явах ард түмэн гэж боддог боллоо
36:42 Санаанаас гардаггүй ярилцлага
43:00 Гадаад соёлын нөлөөний талаар санаа зовдог уу?
47:40 Барууны ертөнц биднээс дээгүүр соёлтой гэдэгт санал нэгддэг үү?
53:20 Хөгжил гэдэг чинь юусан билээ
56:00 Хотод өссөн ч нутаг усаа мэддэг байх тухайд
1:00:00 Өөрт байгаа зүйлсээ таниж мэдэх тусам л…
1:12:50 Буддагийн шүд Улаанбаатарт хадгалагддаг гэдгийг мэдэх үү? гэх мэт
1:17:23 Чингис хааныг хаана оршуулсан бэ? гэх мэт
1:21:26 Тэнгис гэдэг хүнийхээ хувьд цаашдаа юу хийж бүтээмээр байна вэ?
1:24:28 Монголын минь эргэн тойронд
1:28:00 Том улсууд яаж хөгжсөн, юу уншдаг байсан бэ гэсэн чинь Дорнын бүтээлүүд байлаа
1:29:30 Хүчний тэнхлэг ээлж дараалалтай
1:35:10 Цавын цаанаа зохиолч болно
1:36:10 Зохиол бүтээлийн тухай
1:39:50 Одоо яг Тэнгис өөрийнхөө тухай ярьж эхлэнэ
1:41:18 Харилцаа хөндийрөхөд…
1:50:00 Бид мөрөөдөхөө мартдаг болчихов уу даа?
1:55:00 Ямар нэг юманд хүрч байж биш, байгаагаа олж харах нь илүү чухал ч юм билүү
1:55:55 Урлагтай холбоотой яриа

30/07/2023

"Хөх зүрх аян"-ы 2023 оны Reach every victim of Trafficking LEAVE NO ON BEHIND буюу ХЭНИЙГ Ч ОРХИЛГҮЙГЭЭР Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч бүрд хүрч ажиллая! Уриалгад эв санааны нэгдлээ илэрхийллээ.

#ХүнХудалдаалахГэмтХэргийгТасланЗогсооё

Зээ, өмнөх youtube channel-нхээ имэйлийг алдсан учраас ийшээ подкастаа үргэлжлүүлэн хийхээр зэхлээ.  Өмнөх нь уг нь хөөр...
28/07/2023

Зээ, өмнөх youtube channel-нхээ имэйлийг алдсан учраас ийшээ подкастаа үргэлжлүүлэн хийхээр зэхлээ. Өмнөх нь уг нь хөөрхөн 1,1к дагагчтай болсон болов ч харамсалтай нь нэвтэрч чадахгүй болсоон.
Энэ channel-г маань дагаарай 🙏😄

Share your videos with friends, family, and the world

НОМЫН СЭТГЭГДЭЛ: Дазай Осамү “ХҮН БАЙХ ЭРХГҮЙ”Орчуулсан: Damdinjav AltantsetsegPrince of Mito, “it is true courage to li...
24/07/2023

НОМЫН СЭТГЭГДЭЛ: Дазай Осамү “ХҮН БАЙХ ЭРХГҮЙ”

Орчуулсан: Damdinjav Altantsetseg

Prince of Mito, “it is true courage to live when it is right to live, and to die only when it is right to die” — Bushido, Inazo Nitobe
***

Японы нэрт зохиолч Дазай Осамү энэхүү “Хүн байх эрхгүй” зохиолоо бичиж дуусгаснаас сарын дараа амиа егүүтгэсэн бөгөөд, эл зохиолд түүний амьдралд тохиолдож байсантай холбоотой үйл явдалууд гардаг учир намтарчилсан зохиол ч гэж үздэг байна. Ханхүү Мито “Амьдрах үедээ амьдрах, үхэх учиртай цагтаа үхэх нь жинхэнэ эр зориг” хэмээсэнчлэн, Дазай өөрийн тухайн цаг үедээ нэгэн мөчлөг нь байж, гүнзгий бодрол бүхий зохиолоо бидэнд гэрээслэн үлдээжээ.

Орчуулагч Д.Алтанцэцэг:
"Дазай энэ зохиолдоо орчин цагт хүн жинхэнэ үнэнээрээ амьдаръя гэвэл тэр хүн- хүн байх эрхээ алдаж гадуурхагдан хаягдах л болно гэсэн гашуун үнэнийг өгүүлдэг. Энэ зохиол нь бусдыг баярлуулъя, хөгжөөе, инээлгэе гэж үргэлж хичээсээр ирсэн Дазайн анх удаа өөрөө өөртөө зориулж бичсэн зохиол юм. Нийгэмд дасан зохицох чадваргүй, өөрийн хязгаарлагдмал ертөнцөд амьдардаг хүний сэтгэл зүрхнийхээ угаас хүн, нийгэмд хандан чин үнэн хайр, чин үнэн итгэлийг хүсэмжилсэн өчил билээ. Өсвөр залуу насны эмзэглэмтгий нүцгэн сэтгэлээ багаар хучилгүй, булзааруулалгүй, нэг насаараа зовиураа тэвчин үнэнээ бичсээр ирсэн юм."

Номын төгсгөлд буй орчуулагчийн тэмдэглэл энэ зохиолыг хүн байсансан бол тэвэрч аваад, нуруу мөрөө дуртай дэрлүүлэхийн хүслэнг төрүүлсэн юм. Дазайн энэ зохиолыг унших үед “миний бодлоор” гэж аман дээр гарч ирэх илүүц үгс цухуйж чадахгүй булзах шиг, бүр хөнжлөө нөмөрч хэвтээд нээрээ би яагаад Дазай шиг өөртөө зориулж бичиж болохгүй гэж? яагаад түүн шиг АМЬДРААД дараа нь ҮХЭЖ болохгүй гэж? хэмээн өөртөө хэлэв.

Блог бичиж эхлэсэн нь нэгэн төрлийн ийм зорилготой байж билээ. Өөрийн гадаад төрх, хүмүүст нэгэнт өгсөн сэтгэгдэл гээч хүүхэд ахуйгаас үүдэлтэй. Даруухан, дуулгавартай, чих зөөлөн, сэтгэлээрээ охин хүүхэд. Бүхний төлөө төрсөн нэг ширхэг хүн. Тийм байх учиргүй. Өөрийнхөө дотроос бусдад таалагдахгүй байж болох үгсийг бичиж эхлэв. Энэ нь бусдадтай тэмцэлдэж буйтай ижилхэн мэт боловч өөрийн дуу хоолойг, өөрийн бодлыг алдахгүй гэх өөртэйгээ, өөрийг минь элээх цаг хугацаатай өрнүүлэн буй тэмцэл ч юм шиг.

Үзэл бодлын дуун хүчтэйгээр өндөрсөх тусам, эргэн тойрны хүмүүсийн зөрчил, нийцгүй байдал, худал хуурмаг, хүнийрхэлүүд ихсэх нь нийгмийн жам бололтой. Дазай үнэхээр чин зүрх сэтгэлээсээ чинхүү хайр, чинхүү үнэнийг эрхэмлэж явдаг нэгэн асан учраас үргэлж хүн болж төрсөнийхөө төлөө гэмшиж, хүмүүн төрлөхтөнд итгэл алдарсан юм шиг санагдав. Үнэмшихээс — итгэл алдахын завсарт их олон эмзэглэл, хүчин мөхөсдөл, гутрал, ганцаардал залгамжана.

Хүмүүс хэлдэг дээ. Тэр хэзээ ийм байлаа, худлаа. Попроод, зөвлөгөө өгөөд, инфлюнсердэж байна гэж. Шүүмжлэх, буруутгахын хэрээр өөрийнхөө бодол санаа, хүсэл шуналд мөн тийм жинтэйгээр хандаж чаддаг билүү? Өдрөөс өдөрт өөрөөсөө алсрах завгүй нийгэм, өөрөөсөө өөр хоолойг өгөх сошиал амьдрал. Аль ч замаар тойрч эргэсэн эцэстээ эхлэсэн цэг болох өөр дээрээ буцаж ирэх атал бусдын нуруунаас, цэнхэр цонхны араас нэгийгээ ад үзэх, тунчиг хямдхан амьдрал ч юм аа даа. Нийгэм болон би, би болон бусад. Итгэл найдвар, худал хуурмаг, үнэн худал, бурхан чөтгөр, сайн муу. Хоёрхон хуваасан хоёрчилсон үзлүүдийн дунд холбогч гүүр болох гэж зохиолчид төрдөг гэлтэй. Тэд өөрсдийн амьдралаа сонгодог, тэд өөрсдийгөө бүтээдэг, тэд өөр төрсөн өөрийгөө бусдын нүдэн дээр үнэний галд шатаасан даруйдаа чөлөөлөгдөж орхих юм даа.

"Дазай юун түрүүнд өөрийн доройтолдоо тууштай байв.. ёж хошин дүрслэл, сул доройн талд зогсогч, өөрийн нэр төрд харшилсан, үзэж туулсан туршлага дээрээ тулгуурлан хэний ч өгүүлж эс зориглох эмзэг сэдвийг ний нуугүй бичдэгт нь шүтэн бишрэгч олон байдаг…"

Хүн өөрийн ад чөтгөрийн балиар муухай зан төрхөө олж үзэхдээ гутраг, ганцаардаг, ухаараг — тэр үед нь түүнийг сайн анд гэж хуурахгүй үзэг, цаас дэргэд нь байг. Тийм нөхцөлд тэр өөрчлөгдөнө, хоргодож хэвтээ жижиг хайрцагнаасаа мултарч чадна…

НОМЫН СЭТГЭГДЭЛ: Чо Нам Жү “1982 ОНЫ КИМ ЖИ ЁН”Copyright: Cho Nam-Joo. 2016Монгол орчуулгын эх: УЛБАР паблишинг 2023Орчу...
24/07/2023

НОМЫН СЭТГЭГДЭЛ: Чо Нам Жү “1982 ОНЫ КИМ ЖИ ЁН”

Copyright: Cho Nam-Joo. 2016
Монгол орчуулгын эх: УЛБАР паблишинг 2023
Орчуулагч: Л.Пагмасүрэн
Редактор: Ч.Бат-Уянга
Дизайнер: Б.Төгсжаргал

Шөнөөр бодох дуртай би бээр бүдэг гэрлээ асаан, хөнжилдөө орж энэхүү номыг уншихаар зэхлээ. Гарт баригдахад нимгэн, эргүүлэхэд цөөн хуудастай тул нэг шөнийн дотор дуусахаар санаанд багтав. Урдах замынхаа бартаа бүрийг шалихгүй сөрөх баатарлаг эмэгтэйн тухай зохиол унших урамтай ч гэлээ, заримдаа сайхан зүүднээсээ сэрэх хэрэгтэй шиг бодит үнэнийг үнэнээр нь олж харах нь амьдралд илүү тус болох нь бий.

Гуч гаруй настай Жи Ён гэнэт л хачин авирлах болж, хэвийн сэтгэхүйгээс өөр болсныг анзаарч, сандрах болсон амраг нөхрийнх ч сайн мэдэхгүй өнгөрсөн дурсамжуудын талаар зохиолч хүүрнэнэ.
Ким Жи Ён хүү байгаасай гэсэн найдвартайгаар 1982 онд эхээс мэндэлжээ. Харамсалтай нь бидний мэдэж буйгаар Ким Жи Ён бол эмэгтэй. (Би ч мөн адил эрэгтэй байгаасай гэсэн сүүлчийн найдвар дээр төрсөн болохоор маш ойр мэдрэгдэж байв. Азийн соёлд амьдралыг авч явах, мөнгө, эрх мэдлийн оройг эрэгтэй хүнээр сонгодог патриархи сэтгэлгээтэй учраас эрэгтэй хүүхэд л төрөөсэй гэж итгэсэн бололтой. Золоор одоо чинь 2023 он шүү дээ гэсээр зохиолоо цааш уншив.)

Энэ зохиолын гол санаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нь илүү муу, сайн тухай нотлох гэж хичээсэнгүй. Харин та Солонгос улсад Жи Ён гэх эмэгтэй болж төрөөд, мэдэрч өнгөрүүлсэн зүйлс тань соёлын нөлөө, ялгаатайгаас илүү ялгавартай байдлаас болж амьдралын тань сонголт бүрд шингэж, сэтгэлзүйд тань хэрхэн нөлөөлж буй тухай юм.
Хэрвээ та Жи Ёны оронд байсан бол яах вэ?

"Тэгээд ч би гэрлэх эсхүл хүүхэдтэй болох үгүйгээ ч мэдэхгүй байна. Алиныг нь ч хийж амжаагүй байхдаа үхчих ч юм билүү? Хэн мэдлээ? Яагаад би ийм барьцгүй маргаашийн төлөө өнөөдрийнхөө хүсэл зоригоос няцах ёстой гэж?"

Хорвоогийн бүхий л зовлон ганц Жи Ёны нуруун дээр ирсэн юм биш ээ. Гэвч хувь хүний хүсэл, зоригоос ондоо өөр замналыг зөвхөн нийгмийн хэвшмэл ойлголт, жендерээсээ болж чимээгүйхэн тэвчин өнгөрүүлэх ёстой нь чухам гавьяа мөн үү? гэдгийг ахин бодоход хүрэв.

"Гэртээ буцаж ирсэн хойноо ээж нь охиныхоо хоосон ширээг дэрлээд удаан гэгч нь уйлжээ. Одоо ч гэсэн нялхаараа шүү дээ. Ийм эрт явуулах ёсгүй байж. Хүссэн сургуульд нь л сургах ёстой байсан юм."

Хэдийгээр гол дүр Жи Ён ч гэлээ түүнийг хувь хүн болоход нь нөлөөлсөн дотнын нэгнээс танихгүй хүртэлх эмэгтэйчүүд харьцангуй дэмтэй, хүнлэг энэрэнгүй дүрүүд байв. Айхтар муу эрэгтэйн тухай ч бас биш. Ахиад л юу биднийг эрэгтэй, эмэгтэй нас биед хүрсэн хүмүүс болгож өөрчилж буй тухай л юм. Мартаж байсан олон дурсамж, төрж байсан мэдрэмжүүдээ эргэн дурсахад хүрсэн зохиол байлаа. Хүүхэд нас маань харьцангуй эрх дураараа, аюулгүй өссөн ч өсвөр наснаас эхлэх явдлууд нь тун төстэй. Сарын тэмдгээсээ ичих болж, харанхуй гудмаар танихгүй эрэгтэйгээс үхтлээ айж, ажлын ярилцагатаа мэдрэмжгүй эрийн таагүй ярианд хүчээр инээмсэглэж, өөрөө ч ойлгоогүй дотор сааралтсан өдрүүдийг эргэн санав.

“Жи Ёнд манан бүрхсэн нарийхан хөндийд гацсан мэт, мөнөөх манан бороон дусалд хувираад нүцгэн арьсыг нь хайрах мэт хачин давчуу мэдрэмж төржээ..”

Нэгэн бодлын хүүхэд ахуйгаасаа мэдэрч ирсэн тэдгээр гутралууд, шудрага бус санагдсан өдрүүдийн хариултыг энэ зохиолоос дэндүү ойлгомжтой, тодоор харах шиг санагдсан. Нийтийг дагах нь ял уу, эсвэл гавьяа юу? Гавьяа юм бол түүний төлөөс нь юу байх вэ? гэх эрсдэлтэй сонголтуудыг урьдчилан ойлгуулъя гэж зорьсон зохиолч Жу Нам Жүд талархаж, халгасан ч халгах тусмаа зоримог эрхлэн гаргасан Улбар паблишингт баярлалаа.

“Худал эхлээд амттай ч дараа нь дандаа өвтгөнө, үнэн хэдий гашуун ч дараа нь дандаа жаргаана” гэдэг үг бийсэн билүү? Шинэхэн номын үнэрийг хэвээр нь үлдээж, сэтгэгдэлээ товч бичлээ. Энэ номыг арван жилээ төгсөж буй, их сургуульд элсэх гэж буй, анхны ажилдаа орох гэж буй, нийгэмдээ зохицох гэж өөрөөсөө өөрийг сонгох гэж буй бүхий л хүмүүсийг амжиж уншаасай гэж хүсэж байна.

☔️ Бороотой эдгээр өдрүүдэд өөрийн дуртай яруу найрагчдын шүлгээс уншлаа. ☔️Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн "Зүрхэн агч нам...
04/07/2023

☔️ Бороотой эдгээр өдрүүдэд өөрийн дуртай яруу найрагчдын шүлгээс уншлаа. ☔️

Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн "Зүрхэн агч намур", Д.Нямдоржын "Хараацай", Э.Бүжинлхамын "Сүнс урлал", Ч.Бат-Уянгын "Анидча" шүлгийн түүврүүдээс шүлэг уншсан болно.

Ц.Дэлгэрмаа "Зүрхэн агч намур" шүлгийн түүвэр:
00:12 "Шаналал хөндүүр тээсэн"
01:20 "Амьд гэдгээ мэдрэх гэж"
02:14 "Уйтай ийм өглөө чамайг санаад сэрэх"
03:17 "Чамайг, дарс шиг санаж суугаад"
04:16 "Өөртөө"
05:08 "Бороо орж байна"

Д.Нямдорж "Хараацай" шүлгийн түүвэр:
06:27 "Бороо бүхэн өөрөөр зүсэрдэг ч"

Э.Бүжинлхам "Сүнс урлал" шүлгийн түүвэр:
07:17 "Чи амьдрах тухай биш"
09:05 "Хэзээнээс ч билээ дээ"
10:05 "Хамгийн чухал нь энэ амьдралд"

Ч.Бат-Уянга "Анидча"
12:03 "Есдүгээр сарын бороо"

Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн "Зүрхэн агч намур", Д.Нямдоржын &...

Ахиад нэг эргүүлж уншихсан гэсэн номуудын нэг бол Мишимагийн энэ зохиол. Өөрөөр амьдрах гэж төрсөн сүнс гэж яг байдаг ба...
02/07/2023

Ахиад нэг эргүүлж уншихсан гэсэн номуудын нэг бол Мишимагийн энэ зохиол. Өөрөөр амьдрах гэж төрсөн сүнс гэж яг байдаг байх. Амьдралд төрөөд бүгдийг тод томруун, тув тунгалагаар харж, юунаас ч айж, эмээхгүй, нүүр буруулахгүйгээр бичдэг чадвар бол зохиолчдынх. Хэлье гэвч хэлж чадахгүй, ойлгуулъя гэвч илэрхийлж чадахгүй хүмүүсийн гав гинж, бодлын шоронг зохиолчид үзгээрээ тас цавчин онгойлгож өгдөг. Унших тусам "хүмүүсийн зохион бүтээсэн нийгэм" заавал ийм байх албагүй юм байна шдээ гэж ойлгоод зарим нь гав гинжээсээ мултрана.
Гэтэл зарим нь тэр шигтгэж өвтгөсөн гинжээ орхиж чадахгүй учраас өвдөлтөндөө дасдаг байх. Мишима яг тэгэж уншигдаж байна. Бисексуал гэдэг нэршил ч мэдээгүй тэрээр нийгмээс мэдрэхийг хориотой байсан мэдрэмжээ амттайгаар дүрслэж үзүүлнэ. Тэр утгаар "багт хүний наманчлал" буюу ахиж удаан тэсэж, нууж чадахгүй нь гэсэн шиг. Дазай ч бас "Хүн байх эрхгүй"-г үхэхийнхээ урьд бичсэн шүү дээ. Үхлээс ч айхгүй зоригтон л үнэний дуу хоолой болж түгдэг. Гэтэл хүмүүс үнэнтэй нүүрэлдэхээс зугтааж, харанхуйд үлдэхээр уйтгарт амьдралыг сонгож, өвөрмөц нэгнийг, шоолсоор өөрсдөө амьгүй хүүхэлдэй болж өөр өөрсдөөсөө зугтсаар л байна. Нэг өдөр шантарч, ядрахын туйлд буй бүхний тухай бичмээр бол зоригтой бичмээр санагдана.

Сайн байцгаана уу? Сонсогчидоо. 😊Зуны дэлгэр сайхан өдрийн мэнд. Би уншиж буй ном, үзсэн киноныхоо сэтгэгдлийг та нартай...
11/06/2023

Сайн байцгаана уу? Сонсогчидоо. 😊
Зуны дэлгэр сайхан өдрийн мэнд. Би уншиж буй ном, үзсэн киноныхоо сэтгэгдлийг та нартайгаа хуваалцахаар бэлдлээ.

📖 Санал болгож буй ном:
"Магма" Тора Хьерлейвсдоттир
"Бүтээлч үйл: Оршихуйн ухаан" Рик Рубин

🎬 Үзсэн кино:
"The Cord of life"
"The Blind willow, Sleeping woman"

🎧 СОНСОХ ЛИНК: https://shorturl.at/uyMX7

31/05/2023

📒 Ном санал болгоё #2: "МАГМА" 📒

📍УЛБАР паблишингаас хэвлэгдэн гараад удаагүй Исландын зохиолч Таро Хьерлейвсдоттирын "Магма" хэмээх зохиолын талаарх сэтгэгдэлээ хуваалцаж байна.

📍Уг зохиол нь залуу эмэгтэй Лилиагийн өдрийн тэмдэглэл мэтээр бичигдсэн ба түүний хайр дурлал хэрхэн хортой харилцаа болон хувирч, түүний бодгаль чанарыг үгүй хийж буй тухай өгүүлдэг. Этгээд, зоримог шийдэлтэй, зарим хүмүүст ийм амьдрал байдаг гэж үү гэж эвгүйцэх бол, зарим хүмүүст хуучны токсик эксийг нь сануулах вий.

24/05/2023

Ном санал болгоё: "1982 оны Ким Жи Ён"

УЛБАР паблишингаас эрхлэн гаргасан "1982 оны Ким Жи Ён" номын сэтгэгдлээ хуваалцаж байна ✨️

Энэхүү ном нь 2016 онд хэвлэгдэн гарч олон улсын бестселлер болсон феминист зохиол билээ. Үйл явдлын хувьд манайхны соёлтой нилээн төстэй, бидний өдөр тутмын үйл явдлууд, эмэгтэй хүн бүрийн мэдэрч өнгөрүүлсэн мэдрэмжүүдийг өгүүлснээрээ тун ойр санагдах вий.

Ийм жижигхэн бичлэгүүд оруулж байх болноо. ☺️

 #42 MOVIES: "Women Talking", "Girl Picture", "Good luck to you Leo Grande" + феминизм болон патриархын тухай товчхон✊🚺"...
07/03/2023

#42 MOVIES: "Women Talking", "Girl Picture", "Good luck to you Leo Grande" + феминизм болон патриархын тухай товчхон

✊🚺"Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-г тохиолдуулан эмэгтэй найруулагчдын гурван кино үзсэн тухайгаа товчхон ярьлаа. Мөн өөрийнхөө хувьд феминизм, патриархын тухай хэрхэн ойлголттой болсон тухай, эдгээр кинонуудын онцлог, төрүүлсэн сэтгэгдэл юу байсан талаар хуваалцлаа.

Бүхий л эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлье~!🚺✊

PS: намайг кофегоор дайлж, дэмжихийг хүсвэл нэрэлхэлгүй миний дансыг аваарай 😛: Хаан банк 5163038001.
Мөн сурталчилгаа байрлуулах, хамтран ажиллах бүрэн боломжтой шүү.

"Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-г тохиолдуулан эмэгтэй найруулагчдын гурван кино үзсэн тухайгаа товчхон ярьлаа. Мөн өөрийнхөө хувьд фемини...

Сайн байцгаана уу, сонсогчид минь. Намайгаа дэмждэгт баярлалаа. Подкастаа тогтмол явуулалгүй их уджээ. Tegshzaya Jalan-A...
21/12/2022

Сайн байцгаана уу, сонсогчид минь. Намайгаа дэмждэгт баярлалаа. Подкастаа тогтмол явуулалгүй их уджээ. Tegshzaya Jalan-Aajav Ч. Бат-Уянга эгч нартайгаа "сэтгэл"-рүү өнгийсөн нь энэ ярианаас үүдэлтэй. Хэдийнээ нэг жил өнгөрчээ. Их хүнд сэдэв хэдий ч хүндхэн сэтгэлийг ойлгоход тус нэмэр болсон болов уу гэж найдна.

Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэжСэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөжСэтгэл гэдэг эрхтэн...

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Deep talk with Sanna posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category

Подкастын тухайд

Хэрвээ зөвхөн хөнгөн төрлийн ярианд дуртай бол энэ подкаст сайхан нойрны эм болох болно. Харин гүн бодож, тархиа маажих дуртай бол жаахан сонирхолтой санагдаж магад. Миний ертөнцөд тавтай морил :)