BCI-printing & publishing company /General manager/

BCI-printing & publishing company /General manager/ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from BCI-printing & publishing company /General manager/, Ulaanbaatar.

04/05/2023

ТҮЦ-гүй цэлийгээд ийм гоё болчихож😍

26/01/2023
26/01/2023
26/01/2023

Хуульч О.Батхүү: Авилгалчид байр сав авч үнэ хөөрөгдөж, мань мэтийгээ хөлдөө чирдэг байж. Боломжийн байр 500 саяас, хаус тэрбумаас эхэлдэг болсон.

Тэднээс болж юмны үнэ өсч, бид илүү үнэтэй зүйл худалдан авдаг болсон. Авилгалчид ганцхан төрийг биш биднийг ч давхар хорлож, хохироож байна.

26/01/2023

Шоронд сууж байгаад шууд УИХ- ын гишүүний тангараг өргөсөн Жаргалтулгын Эрдэнэбат Ерөнхий сайд болдог тэр жил. 2016 он....
Өвөл болоод утаа өтгөрөнгүүт Ерөнхий сайд утаатай дайн зарлалаа. Ерөнхий сайд болгон утаа ярьдаг ч Ж.Эрдэнэбат Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл гуайг өмнөө суулгаж байгаад “Шинжлэх ухааны академи утаанаас ямар арга замаар түргэн хугацаанд салж болохыг шинжлэх ухааны үүднээс судлаж шинжлээд дүгнэлт төлөвлөгөө яаралтай гаргаж Засгийн газарт танилцуул. Би монгол эрдэмтэддээ итгэж байна ” гэв ээ. Аль хэдийнэ мартагдсан монгол эрдэмтдийг, жил болгон төсөв нь танагдаж шоовдорлогдсон Шинжлэх ухааны академийг ийнхүү Засгийн газар “тоосон ” нь дуулиан болов оо. Олон ч хүний сэтгэл хөдлөв. Тэдний нэг нь би байв аа. Хэдэн камераа үүрээд багийн залуусаа дагуулаад Шинжлэх ухааны академи дээр давхиж хүрэв. Д.Рэгдэл гуайг хүлээгээд сууж байх хооронд том том хавтас сугавчилсан, бичиг цаас барьсан хүмүүс нааш цааш сүлжилдэнэ. Тэдний алхаа түргэсэж нүүрэнд нь инээмсэглэл тодорно. Эрдэмтдийн хийморь сэргэж үү дээ гэмээр... Ингээд Д.Рэгдэл гуайгаас ярилцлага авлаа. “Ю.Цэдэнбал даргаас хойш анх удаа Монголын төр эрдэмтэддээ үүрэг өгч байгаа нь энэ. Монголын төрийн энэ хандлагад эрдэмтэд ихэд урамшиж эрвийх дэрвийхээрээ ажиллаж шөнө өдөргүй сууж судалгаа шинжилгээ хийж байгаа гэнэ. Төрийн итгэлийг хөсөрдүүлэхгүй “ гээд л яриа үнэхээр сайхан эхэллээ. “Ер нь манай улс нүүрс түлэхээ болих хэрэгтэй. Энэ бол хоцрогдсон явдал. Нийслэл хотыг тэр чигт нь хийн хоолойгоор хангая гэвэл зардал ихтэй, механик гэмтэл их гарна... Харин атомын цахилгаан станц барьвал бидэнд олон талын ашигтай. Тавхан жилийн дотор барина. Бүх мэргэжилтэн инженерүүдийг нь барьж өгсөн улс нь сургааад өгнө. Цаашдаа дэлхийн чиг хандлага энэ зүгт л явна. Бүр усан дээгүүр хөвдөг атомын цахилгаан станц хийчихээд байхад бид Чернобылийн цахилгаан станц шиг юм бодоод байж болохгүй. Хийн хоолойгоор дулаанаа шийдлээ гэхэд ердөө 50 жилийн дараа дахиад л сольж атом руу шилжинэ...” гээд ярьлаа. Би ч баясаж нээрээ л тавхан жилийн дотор бүхнээ шийдээд утаанаас бүрмөсөн салаад хөгжлийн чиг хандлага ч өөр болно. Дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн эд ангиудыг ч үйлдвэрлэх боломж бий болох тухай ярилцаад сэтгэл өндөр гарлаа. Тэндээсээ Боловсролын яамыг зорив. Тухайн үед Засгийн газар Утааны эсрэг ажлын хэсэг ч билүү нэг юм байгуулаад түүнийх нь дэд дарга Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл гуай, жинхэнэ дарга нь Боловсролын сайд байлаа. Тухайн үеийн сайд нь Х.Батсуурь (Дорноговийн ) байсан юм. Дэд даргатай нь атомын цахилгаан станц мистанц ярьчихсан шинжлэх ухаан, технологийн бага сага ойлголттой болчихсон би сэтгэл хөдлөлтэйгөө Боловсролын сайд дээр явж орсон хэрэг.

Гэтэл сайд юу ярьсан гээч....
Дулаан алддаггүй үүдний амбаар олноор хийж айл өрхүүдэд хуваарилах юм ярив. Юу вэ.... Асуулаа даа. “ Ерөнхий сайд Шинжлэх ухааны академид үүрэг өгсөн. Тэд цаана чинь хийн хоолой юу, атомын цахилгаан станц уу гэсэн төсөл дээр ажиллаж байна...юун үүдний амбаар билээ сайд аа...” гэтэл өмнөөс дооглонгуй инээж “ Баясаа минь, бүтэхгүй ш дээ, чи олон жил сэтгүүлчээр ажилласан хүн улс төр гадарламаар даа...Хамгийн амархан зүйл бол дулаан алддаггүй үүдний амбаар... санхүүжилтийнх нь эх үүсвэрийг олоод төсөвт суулгана... тэр академичид яахав ажиллаж л байна биз.
энд гаргана., тийм биз дээ найз аа...” гээд инээв. Х.Батсуурь нүдээ жонийлгоод нарийхан дуугаар жингэнэтэл инээдэг дээ, яг тэгсэн юм. Ингэж би нэг өдрийн дотор атомын цахилгаан станц ярьж томроод ердөө цагийн дараа үүдний амбаар дээр буусан минь энэ. Би ч яахав. Харин Монголын Шинжлэх ухааны академи, Монголын эрдэмтэд, Монголын ард түмэн тэр чигтээ Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газарт хууртсан түүх энэ билээ. Одоо бодоход инээд хүрдэг юм. Засгийн газар болгонд хууртаж байсан атлаа тэгэхэд яагаад итгэсэн юм бол гэж... Магадгүй эрдэмтдийн нэрээр пи ар хийсэн болохоор л тэр биз. Харин тухайн үед бол юун инээд манатай.... Хөөрхий эрдэмтдийг, тэдний бичиг цаас бариад , нүдний шилээ хамар дээгүүрээ тохчихоод нааш цааш хурдан хурдан алхаж байсан нь, академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл гуайн “төрийн өгсөн үүргийн нэр төртэй биелүүлнэ” хэмээн бат итгэлтэй байсан зэргийг бодохоор нэг хэсэгтээ л сэтгэл тавгүйтдэг байж билээ. Тэдэнд “Та нараар улстөрчид тоглож пи ар хийж байна, боль...явцгаа амар...” гэж үнэнийг хэлэлтэй нь биш. Урмыг нь хугалснаас ууцыг нь хугалсан нь дээр гэдэг үгтэй биз дээ. Энэ явдлаас хойш 6 жил өнгөрөхөд өнөөх атомын цахилгаан станцынх нь овор улам жижгэрээд ёстой л үүдний амбаар шиг болж, Европийн холбоо хамгийн аюулгүй технологиор зарлав. Гэтэл бид бахь байдгаараа энэ жилийн утаа улам өтгөрөнгүүт дрон нисгэж утаа гаргасан айлыг заазлах тухай ярьж суугааг хараад энэ хөгтэй явдал санаанд буусныг сийрүүллээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BCI-printing & publishing company /General manager/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share