Udur.mn

Udur.mn Өдөр тутмын мэдээллийн сайт
www.udur.mn

Зүүн бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон ХАА-н салбарт шинэ залуу, эрч хүчтэй төлөөлөл байгаад талархалтай...
19/06/2024

Зүүн бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон ХАА-н салбарт шинэ залуу, эрч хүчтэй төлөөлөл байгаад талархалтай байна.

Салбарын сайдаар ажиллах хугацаандаа экспортын нэг цонхны системийг эхлүүлж, махны экспортыг нэмэгдүүлж түүхэн дээд амжилт тогтоосон. Шинэ хоршоо хөдөлгөөний ажлын хэсэгт манлайлан ажиллаж өнөөдөр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг малчид маань аваад байна.

Эрхэм дүүдээ амжилт хүсье! Лхагвасүрэнгийн Соронзонболд

Gankhuleg Munguntsog

Хайрын түүх
13/02/2024

Хайрын түүх

Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. Энэхүү баяр нь жил бүрийн 2 сарын

07/01/2024
ЭЭЛЖИТ “ТУРИЗМ ТАЙМ” АРГА ХЭМЖЭЭ
06/01/2024

ЭЭЛЖИТ “ТУРИЗМ ТАЙМ” АРГА ХЭМЖЭЭ

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧТЭЙ ТОМИЛГООНЫ СОНСГОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
04/01/2024

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧТЭЙ ТОМИЛГООНЫ СОНСГОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын

Ч.ХҮРЭЛБААТАР: ЦЕНЗУРГҮЙ ГҮТГЭЛЭГТ АРХИВЫН МАТЕРИАЛД ҮНДЭСЛЭН ХАРИУГ ӨГЬЕ.
04/01/2024

Ч.ХҮРЭЛБААТАР: ЦЕНЗУРГҮЙ ГҮТГЭЛЭГТ АРХИВЫН МАТЕРИАЛД ҮНДЭСЛЭН ХАРИУГ ӨГЬЕ.

Шинэ оны ажлын эхний өдөр Үндэсний төв архивын газар орж ээжийнхээ удам угсаатай холбоотой 1927, 1933, 1944 оны хүн амын тооллогын материалууд, ээжийн намд

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ГИШҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 1 дүгээр ...
04/01/2024

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ГИШҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталснаар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа...

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд

04/01/2024

Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон гишүүд тангараг өргөв

Ирэх 12 дугаар сард цаг агаар ямар байх вэ?Цаг уурын байгууллагаас ирэх 12 дугаар сарын ерөнхий төлөвийг гаргажээ.Цаг уу...
28/11/2023

Ирэх 12 дугаар сард цаг агаар ямар байх вэ?

Цаг уурын байгууллагаас ирэх 12 дугаар сарын ерөнхий төлөвийг гаргажээ.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр, ирэх сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас багатай байх бол гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, агаарын температур олон жилийн дунджаас 1-2 градусаар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоног олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Хөвсгөлийн баруун өмнөд хэсэг болон Архангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэг болон хоёрдугаар арав хоног олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-4 градусаар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн зүүн хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх боловч хоёрдугаар арав хоногт харьцангуй тунадас багатай дулаахан байна. Харин гуравдугаар арав хоногт олон жилийн дундаж аас 2-5°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн нутгаар олон жилийн дунджийн орчим, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол, хур тунадас Дундговь, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногт олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-4°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Олимптой холбогдуулж тамирчид, дасгалжуулагчдад франц хэл заана Парис 2024” олимпын наадмыг угтаж, Монголын үндэсний оли...
28/11/2023

Олимптой холбогдуулж тамирчид, дасгалжуулагчдад франц хэл заана

Парис 2024” олимпын наадмыг угтаж, Монголын үндэсний олимпын хороо, Улаанбаатар хот дахь Аллианс Франзес буюу Монгол-Францын төвөөс хамтран тамирчид, дасгалжуулагчдын франц хэлний эрчимжүүлсэн сургалтыг зохион явуулахаар боллоо.

Сургалтыг таван сарын хугацаанд цахим болон танхимаар явуулах бөгөөд монгол, франц багш нар өдөр тутам хэрэглэгддэг анхан шатны франц хэл ,спортын үг хэллэгийн мэдлэг олгож, оролцогчид A1-A2, A1.1 түвшинтэй болох боломжтой юм байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

2023 оны арваннэгдүгээр сарын 28 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирда...
28/11/2023

2023 оны арваннэгдүгээр сарын 28 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Арабын Нэгдсэн Эмират Улсад ажиллаж байна.

Тэрбээр Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар тус улсад 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд болох хуралд оролцох юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 11 дүгээр сарын 27-ны өдөр АНЭУ-ын Абу Даби хотноо хүрэлцэн ирэхэд Монгол Улсын сүлд, монгол бичиг бүхий гэрэлтүүлгээр тус хотын өндөр барилгыг чимэн угтжээ. Абу Даби хот нь Арабын Нэгдсэн Эмират Улсын хамгийн том ханлиг, улсын нийслэл хот юм. Тус хотын хүн ам 2023 онд 1.57 сая хүрсэн бөгөөд хүн амынхаа тоогоор Дубай хотын дараа буюу Арабын Нэгдсэн Эмират Улсдаа хоёрт бичигддэг аж.

Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 оны 4 дүгээр сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсаас АНЭУ-д суугаа Элчин сайд Ш.Одонбаатар 2021 оны 12 дугаар сарын 22-нд анхны суурин Элчин сайдын хувиар Итгэмжлэх жуух бичгээ барьсан юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Зөв санаачилга. Байгал орчин аялал жуулчлалалын сайд Б. БАТ-ЭРДЭНЭ
14/10/2023

Зөв санаачилга.

Байгал орчин аялал жуулчлалалын сайд Б. БАТ-ЭРДЭНЭ

Тэвчээрийн туйл ард түмэн шүү дээ!
09/10/2023

Тэвчээрийн туйл ард түмэн шүү дээ!

AI буюу Хиймэл Оюун ухаан хөгжөөд лаг болсон...."олон сая доллар хуссан ногоон автобус харсан монголын ялзарсан улстөрчи...
07/10/2023

AI буюу Хиймэл Оюун ухаан хөгжөөд лаг болсон...."олон сая доллар хуссан ногоон автобус харсан монголын ялзарсан улстөрчид" гэх утгатай өгөгдөл өгхөд л шууд ингээд зургууд гаргаад ирэх жишээний....

Энэ хүний дотор чөтгөр шүглэсэн байхаа хэ хэ. Сонин үзэл бодолтой хүн юмаа.
13/09/2023

Энэ хүний дотор чөтгөр шүглэсэн байхаа хэ хэ. Сонин үзэл бодолтой хүн юмаа.

Бяцхан сурагчиддаа Эрдмийн баярын мэнд хүргэе.
01/09/2023

Бяцхан сурагчиддаа
Эрдмийн баярын мэнд хүргэе.


Өнөөдөр Хүй долоон худагт    үйл ажиллагаа амжилттай болж байна.
05/08/2023

Өнөөдөр Хүй долоон худагт
үйл ажиллагаа амжилттай болж байна.

Б.Хулан нутгийнхаа дэвжээнээс хүрэл медаль хүртэв.🤼‍♀️🥉“Улаанбаатар-2023” Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээ...
18/07/2023

Б.Хулан нутгийнхаа дэвжээнээс хүрэл медаль хүртэв.🤼‍♀️🥉

“Улаанбаатар-2023” Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ОУХМ Б.Хулан хүрэл медалийн эзэн боллоо.
Харин хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай Йорданы Какиш Яараг 3:0-ээр ялж монголчуудаа баярлуулж, багийнхаа медалийн тоог нэмлээ.

Цэвээнжалбын Бортолгой. Маршалын анхны гэргий, 1883 онд төрсөн, өөрөөс нь 12 насаар эгч. source: Sogoo
18/07/2023

Цэвээнжалбын Бортолгой. Маршалын анхны гэргий, 1883 онд төрсөн, өөрөөс нь 12 насаар эгч.

source: Sogoo

Баяр наадмын өдрүүдээр бүртгэгдсэн гамшиг, ослын тоо.Иргэд та бүхэн анхаарал болгоомжтой аялана уу.
18/07/2023

Баяр наадмын өдрүүдээр бүртгэгдсэн гамшиг, ослын тоо.
Иргэд та бүхэн анхаарал болгоомжтой аялана уу.

🥣Гурвалжин будааг чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн сайн.    Гурвалжин будаанд агуулагдах уураг бас цардуулын а...
18/07/2023

🥣Гурвалжин будааг чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн сайн.

Гурвалжин будаанд агуулагдах уураг бас цардуулын агууламжын хэмжээ нь төмс болон ердийн цагаан будаа, эрдэнэ шишээс ч илүү байдаг байна. Тариа гурилтай адил хэмжээний цардуулын агууламжтай.
Ашигтай агуулагдах нүүрс ус, төмөрлөг мөн цайрын байгалийн агууламж өндөр нь хүний бие дэх цусны амин дэмийг бүрэн нөхөх боломжтой юм.
Амин дэмийн бүтцэрээ ч тэр байх ёстой 8 амин хүчлийн 3 нь (лизин, треонин, триптофан) гурвалжин будаанд байдаг нь хоол хүнсээрээ дамжуулан авах ёстой амин дэмүүд буюу тэжээлийг нөхөх асар ашигтай бас боломжтой.
Гурвалжин будаа нь 70-80 хувь цардуулыг агуулдаг бөгөөд ходоодонд орохдоо глюкоз болон хувирдаг нь чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэх нь нэн сайн.

🥦Брокли юунд тустай вэ? 1. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй– Хэрвээ та архаг үрэвсэлтэй /жишээлбэл үе мөчний эсвэл амны хөнд...
18/07/2023

🥦Брокли юунд тустай вэ?
1. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй– Хэрвээ та архаг үрэвсэлтэй /жишээлбэл үе мөчний эсвэл амны хөндийн/ бол броклиг идэх хамгийн том шалтгаан байна гэсэн үг юм. Броклид үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй бодис болох каемпферол агуулагддаг байна
2. Харшилд тустай– Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй каемпферол гэх бодис нь харшилд ч бас сайн нөлөө үзүүлдэг. Энэ бодис нь броклигоос гадна гүзээлзгэнэ, улаан лооль мөн усан үзэмд агуулагддаг.
3. Цатгалан мэдрэмж төрүүлдэг– Энэ нь хоолны дэглэм барьж буй бүсгүйчүүдэд хэрэгтэй. Үдийн хоолны цагаар ганцхан ширхэг брокли идсэн байхад оройн хоол хүртэл өлссөн мэдрэмж төрдөггүй байна.
4. D витаминийг нөхдөг– Броклиний бас нэг тустай зүйл нь D витамин юм. Энэ ногоонд А болон К витамин маш ихээр агуулагддаг ба эдгээрийн нэгдэл нь D витаминийг нөхдөг ажээ.
5. Нүдний хараанд сайн нөлөөтэй– Броклид лютейн болон зеаксантин гэх хоёр бодис агуулагддаг бөгөөд эдгээр нь хоёулаа нүдний хараанд маш сайн нөлөөтэй. Лютейний тухай сонсож байсан байх. Энэ бодис нь бидний өргөн хэрэглэдэг кетчупны найрлагад ордог. Гэвч кетчуп чихрийн орцтой байдаг бол брокли чихэргүй байдаг.
6. Сайхан арьстай болоход тусална– Броклиний найрлагад байдаг глюкорафанин гэх бодис нь эрүүл арьсны эсийн нөхөн төлжилтөд нөлөөлдөг нь батлагджээ.
7. Зүрхний өвчинд тустай– Өмнө дурдсан лютейн гэх бодис нь нүдний хараанд сайнаас гадна зүрхний өвчинд тустай. Энэ нь нүдэнд нөлөөлдөгтэй ижил зарчмаар үйлчилдэг бөгөөд артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсахад нөлөөлдөг байна.
8. Уургаар баялаг– Броклиг идэх бас нэг шалтгаан нь уураг ажээ. Нэг ширхэг броклид гурван грамм уураг, 0 грамм өөх агуулагддаг байна.
9. Булчингийн агшилтад сайн нөлөөтэй– Кали булчингийн агшилтад маш сайн нөлөөлдгөөс гадна цусны даралтад бас тустай юм.
10. Ясанд тустай– Ясыг бэхжүүлдэг кальцийн хүний биеийн өдөрт авах ёстой хэмжээний 15 хувь нь нэг ширхэг “жижиг'' броклид агуулагддаг гэдгийг мэдэх үү. Ялангуяа ясны сийрэгжилтээс болж шаналж байдаг эмэгтэйчүүдэд маш тустай ажээ.

source: MNB

🌳🌲🧘🧘‍♀️Ой мод бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ? Ой мод, байгальд зугаалах нь цусны даралтыг бууруулан, сэтгэл сана...
18/07/2023

🌳🌲🧘🧘‍♀️Ой мод бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ой мод, байгальд зугаалах нь цусны даралтыг бууруулан, сэтгэл санааг тайвшруулахаас гадна амьдралаас авах сэтгэл ханамжийг нэмэгдүүлж сэтгэл зүйн эрүүл мэндийг нөхөн сэргээх маш хүчтэй увдистай юм. Ойролцоогоор 10-20 минутын турш өөрт тулгараад байгаа асуудлуудын талаар биш байгалийн сайханд төвлөрч ой модон дунд алхах нь таныг ямар нэгэн зүйлд баригдалгүйгээр чөлөөтэй сэтгэх, өөрийгөө тайтгаруулах боломжийг өгөх болно. Мөн байгальд алхсанаар хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч, тархины үйл ажиллагааг сайжруулж, асуудлаа даван туулах хүчийг авах болно. Тиймээс юу ч бодолгүйгээр зүгээр л салхинд сэржигнэх моддын навчис, бяцхан шувуудын жиргээнийг чих тавин сонсож, халуунаар төөнөх нарны дулаан илчийг мэдэрч, цэвэр цэнгэг агаараар уушгиа дүүртэл амьсгалаад нэг үзээрэй. Ой дундуур алхаж байхдаа дараах зүйлсэд анхаарлаа хандуулаарай: -Эргэн тойронд харагдаж буй зүйлсэд-Ойролцоох шувуудын жиргээнд-Навч, мөчрүүдийн шаржигнах чимээнд-Нам гүм, тайван байдалд-Хацар илбэх салхинд-Модны үнэрт-Гүнзгий амьсгаа авч, амьсгалдаа төвлөрөх-Алхаж байхдаа өөрийн биеэ мэдрэх-Амар амгаланг мэдрэх-Энд одоог мэдрэх… Модод танд хамгийн гайхалтай тайвшрал, сэтгэл ханамжийг өгөх болно.

Source: MNB

"Чангаанзны" ач тусЧангаанз нь олон төрлийн амин дэм агуулдаг тул эрүүл мэндийн жимс хэмээн нэрлэгддэг.-Кальци, төмөр их...
18/07/2023

"Чангаанзны" ач тус

Чангаанз нь олон төрлийн амин дэм агуулдаг тул эрүүл мэндийн жимс хэмээн нэрлэгддэг.
-Кальци, төмөр их хэмжээтэй агуулдгийнхаа хувьд жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдэд их хэрэгтэй.
-Цус багадалттай хүн өдөрт 100 гр чангаанз идэхэд 250 гр элэг идсэнтэй тэнцэх хэмжээний төмөр авч чадна.
-Биеийн ерөнхий байдал сэргээх тэжээллэг хүнсний зориулалтаар хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд өдөрт 100-150 гр хатаасан чангаанз идэхэд хангалттай.
-Калиар баялаг тул зүрх судасны дутагдалтай хүмүүст мөн тустай.
-Фосфор, магни ихтэй учраас тархины үйл ажиллагаа сайжруулна.
-Кальци ихтэй учраас мэдрэлийн судлын булчин сэргээнэ.
-Магни ихтэй тул артерийн даралт бууруулж түүнийг хэвийн хэмжээнд барихад тустай. Тийм ч учраас даралт ихэсдэг хүмүүст чангаанз их идэхийг зөвлөдөг.
-Ходоод гэдэсний салст бүрхүүлийн үрэвслийн үед тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг тул ходоодны өвчинд чангаанз хандалж уух сайн.
-Чангаанзны шүүс нь ходоодны хүчиллэгийн үзүүлэлтийг хэвийн хэмжээнд байлгаж бүдүүн гэдэсний үрэвсэл дарах үйлчилгээ үзүүлнэ.
-Чангаанз шээс сайн хөөдөг тул хаван хөөнө. Найрлага дахь калийн хэмжээ нь түүн дэх натрийн хэмжээнээс 11 дахин их. Иймд шарх болон хавангийн үед чангаанзны шүүсийг хооллохын өмнө болон хойно 70-80 граммаар хоногт 6-7 удаа ууна.

🕷Монгол судлаач шинэ зүйлийн аалз нээж, “Coreodrassus boldgivi" хэмээн монгол судлаачийн нэрээр нэрлэжээ .Олон улсын анг...
18/07/2023

🕷Монгол судлаач шинэ зүйлийн аалз нээж, “Coreodrassus boldgivi" хэмээн монгол судлаачийн нэрээр нэрлэжээ .

Олон улсын ангилал зүй, шинэ зүйлд нэршил оноох дүрэм журмын дагуу уг зүйлийг нээсэн судлаач өөрөө нэр өгөх эрхтэй байдаг. Энэ хүрээнд зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаач Ж.Очирхуяг өөрийн багш МУИС-ийн профессор, Б.Болдгивын нэрээр буюу “Coreodrassus boldgivi" хэмээн нэрлэхээр болжээ.
Профессор Б.Болдгив нь Монголын биологийн шинжлэх ухаанд олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж, олон сайн бүтээл, мөн шавь төрүүлсэн манай тэргүүний биологич эрдэмтдийн нэг юм.

 #СонирхолтойХуягт гүрвэл ПанголинПанголин бол жинхэнэ том гүрвэл ч биш, хэвлээр явагч ч биш, харин үр зулзгаа сүүгээрээ...
18/07/2023

#Сонирхолтой
Хуягт гүрвэл Панголин

Панголин бол жинхэнэ том гүрвэл ч биш, хэвлээр явагч ч биш, харин үр зулзгаа сүүгээрээ тэжээдэг хөхтөн амьтан юм. Халуун цустай энэ амьтан Америкийн хуягт зараа шиг хуягтай. Эвэрлэг арьсандаа нуугдаж дайснаас биеэ хамгаална. Тэд аюул тулгарсан үед бөмбөг шиг болж өөрийгөө хамгаалдаг.
Панголин шоргоолж, термитээр хооллодог. Ер бусын янзаар зажилна. Шоргоолжийг барьж аваад яаран зажлахгүй, шууд залгина. Түүнийг хооллож эхлэхэд үүрээ эвдүүлсэн шоргоолж бутран зугтаах учир зажлах завдал ч үнэндээ олдохгүй. Бас тэгээд амандаа нэг ч шүдгүй. Энэ амьтны ходоодонд хэд хэдэн үелсэн эвэрлэг шүд бий. Хүчтэй булчингууд шүдийг нь ийш тийш хөдөлгөнө. Панголин цадчихаад аль хэдийнэ унтаж байхад ходоод нь залгисан шавьжуудыг нь хивж, жижиглэдэг байна.
Энэ амьтан нь Зүүн өмнөд Ази болон Өмнөд Африкт байдаг. Панголин нь том хумс, урт хэл, урт сүүлтэй. Түүний бие нь эвэрлэг хайрсаар хучигдсан, хайрс нь гацуурын боргоцой шиг нэг нь нөгөө дээрээ дарж ургасан байдаг.
Панголин гүрвэл хууль бус наймааны золиос болсоор иржээ. Түүний хуяг арслан, бар, ирвэс ч дийлэхээргүй бат бөх гэдгээрээ онцлог юм. Хуягт гүрвэл панголиныг арван жилийн өмнө энгийн захуудад борлуулдаг байсан бол өдгөө дэлхийн өнцөг булан бүрт хууль бусаар арилжаалж байна. Түүний махыг зарим улс эмийн бүтээгдэхүүнд ашигладаг аж. Панголины махыг өндөр үнээр худалддаг учир устаж үгүй болоход ойрхон байгаа юм.

source: MNB

🦌Цаатнуудын авдар буюу “Барав”Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын зүүн, баруун тайгад цаа маллан амьдардаг иргэдийг Цаатан ...
18/07/2023

🦌Цаатнуудын авдар буюу “Барав”

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын зүүн, баруун тайгад цаа маллан амьдардаг иргэдийг Цаатан иргэд гэдэг. Тус иргэд цаагаа хөллөн нүүдэллэн амьдардаг учраас эдэлж хэрэглэж буй ихэнх зүйлс нь цааны арьс, эвэр болон модоор хийсэн зүйлс байдаг.
Тухайлбал цааны арьсыг элдэж бүс даавуугаар доторлон хийсэн “Барав” буюу авдар. Барвыг хосоор нь хийдэг. Учир нь цааны нуруунд тэгнээд ачихад амар байдаг аж. Мөн хүйтэн сэрүүний улиралд тайгад нүүхдээ нялх буюу бага насны хүүхдүүдээ барвадсуулгахад тухтай дуулан байдаг гэдгийг цаатан иргэд хэлж байлаа.

source: montsame

🤼‍♀️🌏Дэлхийн анхны аварга Монголын Жюү жицүч бүсгүй хүч үзэж байна.“Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн...
18/07/2023

🤼‍♀️🌏Дэлхийн анхны аварга Монголын Жюү жицүч бүсгүй хүч үзэж байна.

“Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр Монголын жюү жицүгийн шилдгүүд өрсөлдөж байна.
“Не-ваза” төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд ОУХМ М.Сугар хүч үзэж байна. Тэрбээр 2013 онд АНУ-ын Лос-Анжелест Монголын жюү жицүгийн түүхэнд анхны дэлхийн аварга болж байсан. Үүнээс жилийн дараа Холливудэд дахин ирж хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтан болсон юм.
М.Сугар нь жюү жицүгээс гадна жүдо, самбо, кураш, бүстэй барилдаан гээд бөхийн олон төрөлд хүч үзэж тив, дэлхийд өндөр амжилт үзүүлсэн тамирчин юм.

Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Udur.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Udur.mn:

Videos

Share

Category


Other Newspapers in Ulaanbaatar

Show All

You may also like