Eren.mn

Eren.mn EREN.MN МЭДЭЭЛЛИЙН ПОРТАЛ САЙТ
(10)

МИАТ компани ШИНЭ ЖИЛИЙН БАГЦАА задаллаа
21/12/2023

МИАТ компани ШИНЭ ЖИЛИЙН БАГЦАА задаллаа

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас захидал бичиж өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгджээ‼️‼️
13/12/2023

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас захидал бичиж өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгджээ‼️‼️

Anujin Jargal:Монгол цагдаа нар ийм л мундаг шүү дээ. Өнөөдрийн харсан гоё зураг.
12/12/2023

Anujin Jargal:Монгол цагдаа нар ийм л мундаг шүү дээ. Өнөөдрийн харсан гоё зураг.

IFJ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллахыг уриалж байнаОлон улсын сэтгүүлчдийн холбоо сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар нийтлэл ...
12/12/2023

IFJ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллахыг уриалж байна

Олон улсын сэтгүүлчдийн холбоо сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар нийтлэл гаргасныг орчуулж хүргэе.

Монголын мэдээллийн “Zarig.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүхийг үл хүндэтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр арван хоёрдугаар сарын 4-ний өдөр баривчлагджээ.

Олон улсын сэтгүүлчдийн холбоо (ОУСХ) болон түүний Монгол дахь салбар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбоо (МСНЭ) түүнийг нэн даруй суллахыг уриалж, цахим агентлагийг хаан, дуу хоолойг нь дарах гэсэн оролдлогыг шүүмжилж байна.

Арван хоёрдугаар сарын 4-ний өдөр Н.Өнөрцэцэгийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь “Zarig.mn” редакцын оффист баривчилсан явцыг хэвлэл мэдээллийн ажилтнууд харсан.

“Facebook” хаяг дээрээ өндөр настантай холбоо бүхий шүүх хурлыг сунжруулж байгаа хүнлэг бус үйлдлийн талаар бичсэний дараа түүнийг Эрүүгийн хуулийн 13.14-т заасны дагуу худал мэдээлэл тарааж, шүүхийг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр буруутгажээ.

Арван хоёрдугаар сарын 1-нээс 4-ний хооронд болсон сонсголын үеэр Сонгинохайрхан дүүргийн шүүх Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих прокурорын саналыг дэмжсэн байна.

Мөн үүнээс өмнө, арван нэгдүгээр сарын 29-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Өнөрцэцэгийг Монгол Улсаас гарахыг хязгаарлах, урьдчилсан сэргийлсэн арга хэмжээ авахыг баталсан.

Мөн “The Media Council and Globe International Centre” мэдээлснээр Монгол Улсын хууль, захиргааны байгууллага “Zarig.mn” сайтыг хууль бус домэйний жагсаалтад оруулж Монголоос хандах эрхийг хаасан байна.

Ерөнхий редактор болон сайтад нь хориг тавьсны дараа “Zarig.mn” редакцын ажилчид арван хоёрдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд суулт зарласан. МСНЭ-ээс Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Дижитал хөгжил, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүлсний дараа “Zarig.mn” сайтыг 12 дугаар сарын 4-ний өдөр Монголоос хандах эрхийг нээжээ.

Н.Өнөрцэцэгийг сүүлийн жилүүдэд сэтгүүлзүйн салбарт хийсэн ажлынх нь төлөө их онилох болсон. Нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар 2019 онд 19 зарга, 2020 онд дөрвөн зарга түүний эсрэг шүүхэд үүссэн байна. Эдгээр хэргийг улс төрчид мэдүүлсэн.

Шүүхэд ихэнх хэргийг амжилттай даваад гарсан ч Н.Өнөрцэцэгт 800 орчим ам.долларын торгууль ноогдуулсан нь Монгол Улсад ажилладаг сэтгүүлчийн дундаж цалингийн хоёр сартай тэнцэх мөнгөн дүн юм.

Арван хоёрдугаар сарын 8-ний өдөр Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид сонсгол оролцож, түүнийг үндэслэлгүй цагдан хорьсон хэмээн суллах хүсэлт шүүхэд гаргасан байна.

Мөн түүний өмгөөлөгчид мөрдөн байцаалтын явцад хуулийн зарим зүйл, заалт зөрчигдсөн байж магадгүй, мөрдөн шалгах ажиллагааг зориудаар хурдасгасан гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Хэвлэл мэдээллийн активистууд Монгол Улсын хууль сахиулах байгууллага, эрх баригчид Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг сэтгүүлчдийн мэргэжлийн үүргээ биелүүлэх чадварыг хязгаарлах зорилгоор ашиглан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, сэтгүүлчдийг яллаж байна гэж мэдэгдсэн юм.

2020 оны нэгдүгээр сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн тус заалтад худал мэдээлэл тараах талаар тусгаж, хэрвээ тараасан тохиолдолд торгууль, албадан хөдөлмөр эрхлүүлэх гэх мэт ял оноодог. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн цагаас хойш олон тооны сэтгүүлчид гэмт хэрэгт буруутгагдаад байгаа.

МСНЭ-ээс мэдээлснээр,

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг,
У.Уранцэцэг (Asu.mn),
А.Баярмаа (Tas.mn),
Ж.Баттуул гэх мэт 10 гаруй сэтгүүлчийг мөрдөн байцааж байгаа аж.
Ж.Баттуул нь “Цензургүй яриа” багийн сэтгүүлч. Тус баг одоогоор Монгол Улсад мөрдөгдөж буй гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон түүний шинэчилж болох найруулгын талаарх судалж, мэдээлж буй. Ж.Баттуулын УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гомдол гаргасан.

МСНЭ мэдэгдэл гаргахдаа “Монгол Улсын газар нутгаас “Zarig.mn” сайтад хандах эрхийг хаах нь мэргэжлийн сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөөний зарчим болон хэм хэмжээг илт зөрчсөн хэрэг. Редакцын үйл ажиллагааг зогсоон, компанийг нь битүүмжлэхийн зэрэгцээ компанийг удирдаж буй хүнийг л ганц гэмт хэрэг үйлдсэн хэргээр шалгах нь хэвлэлийн эрх чөлөө, иргэний мэдэх эрхэд хөндлөнгөөс оролцож буй явдал” гэсэн байна.

Харин “Олон улсын сэтгүүлчдийн холбоо” нь Н.Өнөрцэцэгийг нэн даруй суллаж, Монгол Улсад ажиллаж буй сэтгүүлчдийг хөндлөнгийн саадгүй ажлаа гүйцэтгэх боломжийг олгож, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг хангахыг эрх баригчдад уриалж байна” гэж мэдэгдлээ.

Монгол Улсын нийслэл УЛААНБААТАР‼️-Агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс ДАВСАН‼️-Нийслэлийн хэмжээнд 88 хувь, гэр хо...
12/12/2023

Монгол Улсын нийслэл УЛААНБААТАР‼️
-Агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс ДАВСАН‼️
-Нийслэлийн хэмжээнд 88 хувь, гэр хорооллын хөрсний дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөг илэрсэн‼️
- Зайсан орчмын хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн‼️

“Эмээлтийн өмхий мах”-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болноЭмээлтийн өмхий махны гэх хэрэгт БНХАУ-ын иргэн Чен Бин бол...
12/12/2023

“Эмээлтийн өмхий мах”-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болно
Эмээлтийн өмхий махны гэх хэрэгт БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл нарыг холбогдуулан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч сарын 28-ны өдөр Эмээлтийн “өмхий махны” гэх хэргийн шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгч нарын нэг болох “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр болсон.
Ирц хүрээгүй тул шүүх хурлыг 12-р сарын 12-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан билээ.

Харамсалтай‼️Өнөөдөр өглөөний 4 цаг орчимд Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургууль шатжээ
12/12/2023

Харамсалтай‼️Өнөөдөр өглөөний 4 цаг орчимд Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургууль шатжээ

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн бүх ажилтанд 2023 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалингийн хэмжээг 200 хувиар тооцон ...
12/12/2023

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн бүх ажилтанд 2023 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалингийн хэмжээг 200 хувиар тооцон олгохоор болжээ.

💚ЭЕРЭГ:  Чихрэнд хахсан хүүд автобусны жолооч яаралтай тусламж үзүүлж, амь насыг аварчээ👍👍👍Хүүгийн аав н.Ууганбаяр "Өлзи...
08/12/2023

💚ЭЕРЭГ: Чихрэнд хахсан хүүд автобусны жолооч яаралтай тусламж үзүүлж, амь насыг аварчээ👍👍👍

Хүүгийн аав н.Ууганбаяр "Өлзийт хорооллын чиглэлд үйлчилгээнд явж байсан 2-122 дугаартай автобусны жолооч нь 2023 оны 12-р сарын 2-ны өдөр миний хүүгийн амь насыг аварсан юм. Миний хүү идэж байсан чихэртээ хахсан байдалтай байсныг тус жолооч анзаарч хахсан чихрийг гаргаж анхны тусламж үзүүлж амь насыг нь аварсанд маш ихээр талархаж байна. Тухайн жолоочийн цаашдын амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээжээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болж байна
08/12/2023

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болж байна

08/12/2023

Улсаас мөнгө зарлагадаад сургуулиудад тоглоом, самбар зэрэг авч явуулж байхад ингээд цоо шинээр л хадгалж байх гэж...😡😡😡

💚ЭЕРЭГ: Монгол гэр бүл 40 улс дамнан Монголоос-Америк руу автомашинаар аялахаар замдаа гарчээТэд Монголоос Америк хүртэл...
08/12/2023

💚ЭЕРЭГ: Монгол гэр бүл 40 улс дамнан Монголоос-Америк руу автомашинаар аялахаар замдаа гарчээ

Тэд Монголоос Америк хүртэл 40 улсаар дамжин 44 мянган км замыг туулахаар төлөвлөсөн байна. Аяллынхаа туршид дэлхийд ердөө 50-хан ширхэг үлдсэн Говийн баавгай мазаалайгаа хамгаалах сурталчлан хамгаалж явах аж.

X Богд Жавзандамба Зулын 25-ны их дүйчин өдрөөр💚
08/12/2023

X Богд Жавзандамба Зулын 25-ны их дүйчин өдрөөр💚

Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байнаБилгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу "Зулын 25" өнөөдөр тохиож байна. Энэ өд...
07/12/2023

Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна

Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу "Зулын 25" өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд эртнээс бэлгэшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Учир нь эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны "Алан унжлага" хэмээх гал тахиа жил 1357 оны өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн 1419 оны аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсжээ.

Түүнээс хойш бурхны шашинтан хэн боловч энэ өдрийг "Зулын 25" хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна. Энэ өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг. Энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг мөн цээрлэдэг.

Өнөөдөр МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж энэ өдөр номын айлдвар айлдаж, сүсэгтэн олонд тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээнэ.

Б.Ганхуягийн ЭГЧ: Б.Ганхуягийн үс, цуснаас авсан шинжилгээгээр хүнцэл, хар тугалга үхлийн тунгаар илэрсэн. Миний дүүг хо...
06/12/2023

Б.Ганхуягийн ЭГЧ: Б.Ганхуягийн үс, цуснаас авсан шинжилгээгээр хүнцэл, хар тугалга үхлийн тунгаар илэрсэн. Миний дүүг хордуулж, амыг нь хамхих гэж байна

Нийслэлийн 2024 оны төсвийг баталлааНИТХ-ын ээлжит XX хуралдаан болж, нийслэлийн 2024 оны төсвийг баталлаа. Нийслэлийн 2...
06/12/2023

Нийслэлийн 2024 оны төсвийг баталлаа

НИТХ-ын ээлжит XX хуралдаан болж, нийслэлийн 2024 оны төсвийг баталлаа. Нийслэлийн 2024 оны төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөсөн. Мөн улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталлаа. Төсвийн нийт орлогыг 2.6 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн нь 2023 оны баталсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар өссөн дүнтэй байна. Төсвийн орлогын 93.1 хувийг татварын орлогоор, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ.

Хөрөнгө оруулалтын зардалд нийслэлийн нутгийн захиргааны 56 байгууллага болон иргэд, аж ахуй нэгжээс 3.4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн. Эдгээрийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 979 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 19.1 тэрбум, нийт 998.1 тэрбум төгрөгийн 214 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Төсвийг дараах үндсэн бодлого, чиглэлийг баримталж боловсруулсан байна. Тодруулбал,

Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулна.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг нэмэгдүүлнэ.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж дуусгаснаар нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх юм.

Гарцаар гарч явсан 12-13 насны хоёр охиныг мөргөж, нэгнийх нь аминд хүрсэн жолоочид 4 жил 6 сар хорих ял оноож, 184 сая ...
06/12/2023

Гарцаар гарч явсан 12-13 насны хоёр охиныг мөргөж, нэгнийх нь аминд хүрсэн жолоочид 4 жил 6 сар хорих ял оноож, 184 сая төгрөг гаргуулахаар болжээ

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч явсан 12-13 насны хоёр охиныг "Тоёота Приус" маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байдаг. Улмаар ослын улмаас 12 настай охин ослын газарт амь насаа алдаж, 13 настай охин гэмтсэн.

Тэгвэл шүүхээс уг ослыг гаргасан жолоочид 4.6 жилийн хорих ял оноож, нас барсан охины ар гэрт сэтгэл санааны хохирол 171 сая төгрөг, гэмтсэн охины хохиролд 11 сая төгрөг гаргуулахаар болжээ.

Энэ тухай шүүхээс "Прокуророос М-ийг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэн, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаагүй, гарцаар гарч явсан явган зорчигчдод зогсож зам тавьж өгөөгүйн улмаас уг гарцаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч 2 хүүхдийг мөргөж, 1 хүүхдийн амь насыг хохироож, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс М-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон.

М-ийн гэм буруутайд тооцогдсон хэрэг нь 1-5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчлагдсан.

Хүндэвтэр гэмтэл учруулсан хохирогч хүүхдийн сэтгэл санааны болон бие мах бодид учруулсан хохиролд 11 сая төгрөг, амь хохирсон хүүхдийн ар гэрт сэтгэл санааны хохиролд 171 сая төгрөг тус тус шүүгдэгчээс гаргуулж, 04 жил 06 сарын хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж шийдвэрлэлээ" гэлээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 зөрчил бүртгэгдлээЦагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 12 дугаа...
06/12/2023

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 зөрчил бүртгэгдлээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нийт 1903 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1412, гэмт хэргийн шинжтэй 75 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 49 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 13 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Өндөрхаанаас Бор-Өндөр руу явах замдаа сураггүй болсон иргэдийг хайж байнаХэнтий аймгийн Бор-Өндөр сум аймгийн төвөөс ба...
06/12/2023

Өндөрхаанаас Бор-Өндөр руу явах замдаа сураггүй болсон иргэдийг хайж байна

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км зайд 12 дугаар сарын 05-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг 12.06-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Ц /54 настай, эрэгтэй/, Н /51 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 01:25 цагаас зохион байгуулан ажиллаж байна.

05/12/2023

Тахилтын замд 12 настай охиныг дайрч амь насыг нь хөнөөсөн жолоочид 4.6 жилийн хорих ял оноожээ

Өнгөрсөн 9-р сард СХД-ийн нутаг дэвсгэр, Тахилтын замд явган хүний гарцаар гарч явсан хоёр хүүхдийг дайрсан ноцтой осол гарсан билээ. Ослын улмаас 12 настай охин амиа алдаж, 1 охин хүнд гэмтсэн юм. Осол гаргасан жолоочийн гэм буруугийн шүүх хурал СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх жолоочийг гэм буруутайд тооцон, нээлттэй хорих ангид 4 жил, 6 сар хорих ял оноосон байна.

Хан-Уул дүүргийн баг тамирчид гурван жил дараалан "ТЭРГҮҮН" байрт шалгарлаа 🏆Нийслэлийн Засаг даргын нэрэмжит иргэдийн с...
05/12/2023

Хан-Уул дүүргийн баг тамирчид гурван жил дараалан "ТЭРГҮҮН" байрт шалгарлаа
🏆Нийслэлийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын XI наадамд Хан-Уул дүүргийн баг тамирчид багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт дахин шалгарлаа.
🏆Нийслэлийн 2023 оны шилдэг хороогоор Б.Байгалмаа Засаг даргатай 21-р хороо шалгарлаа.
Баг тамирчдад амжилт хүсье.
Хан-Уул дүүргийн Биеийн тамирч, спортын хороо

МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ЖИЛИЙН ЭЦСИЙН ТООЛЛОГО ЭХЛЭХЭД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ.2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар с...
05/12/2023

МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ЖИЛИЙН ЭЦСИЙН ТООЛЛОГО ЭХЛЭХЭД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ.

2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7- 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.

ХУД-ийн 15 дугаар хороо "Нархан" хотхоны баруун талын хашааг татаж, иргэд чөлөөтэй зорчих явган замын ажил үргэлжилж бай...
05/12/2023

ХУД-ийн 15 дугаар хороо "Нархан" хотхоны баруун талын хашааг татаж, иргэд чөлөөтэй зорчих явган замын ажил үргэлжилж байна
"Нархан" хотхоны баруун тал, 130 дугаар сургууль, 218 дугаар цэцэрлэг орчмын барилгуудын стандарт бус хашааг татуулж, явган зам тавих ажил 11-р сарын 24-нд эхэлж, өнөөдрийн байдлаар 150 метр талбайг бүрэн чөлөөлөөд байна. Удахгүй иргэд чөлөөтэй зорчих явган замын ажил бүрэн дуусна.

ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ ‼️Өнөө шөнө Дарханы нутаг, Сэлэнгийн баруун, Төв аймгийн хойд хэсг...
04/12/2023

ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ ‼️

Өнөө шөнө Дарханы нутаг, Сэлэнгийн баруун, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангай, дундговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар, маргааш өдөр Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ.‼️
Иймд урьдчилан сэргийлэх мэдээллийг хүлээн авч, бусдадаа дамжуулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг АНХААРУУЛЖ байна.
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

”Zarig.mn” сайтынхан төв талбайд суултаа үргэлжлүүлж байна
03/12/2023

”Zarig.mn” сайтынхан төв талбайд суултаа үргэлжлүүлж байна

ШУУРХАЙ: СХД-ийн шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорихоос татгалзсан шийдвэр гаргажээ
01/12/2023

ШУУРХАЙ: СХД-ийн шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг
цагдан хорихоос татгалзсан шийдвэр гаргажээ

Хөвсгөл аймгийн Тариалан сум болон Дорнод аймгийн Баян-Уул суманд "туйлын туяа" үзэгджээ. (2023.12.01)
01/12/2023

Хөвсгөл аймгийн Тариалан сум болон Дорнод аймгийн Баян-Уул суманд "туйлын туяа" үзэгджээ. (2023.12.01)

ИРГЭН: Ардын намаа 1000 жил сонгоцгооё. Энхрий хайрт ардын нам мину. Толгой дээр минь сайн шээгээд өгөөч.
01/12/2023

ИРГЭН: Ардын намаа 1000 жил сонгоцгооё. Энхрий хайрт ардын нам мину. Толгой дээр минь сайн шээгээд өгөөч.

30/11/2023
ИРГЭН: Эрүүл амьдрах тухай ярих хэрэг байна уу😞😞😞
30/11/2023

ИРГЭН: Эрүүл амьдрах тухай ярих хэрэг байна уу
😞😞😞

30/11/2023

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн XX хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ

Д.Мөнх-Эрдэнэ өөрийн яргалуулсан талаараа УМБА-д гомдол гаргажээ
30/11/2023

Д.Мөнх-Эрдэнэ өөрийн яргалуулсан талаараа УМБА-д гомдол гаргажээ

30/11/2023

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Засгийн газрын авлигын эсрэг тэмцэл шүүхийн шатанд хатуу хана мөргөн зогсоод удлаа

Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачныг 20 саяар торгоно гэдэг бол авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв гэдэг урамшуулал уу ?

Энгийн хэргүүд гурван сарын дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, авлигын хэргүүд анхан шатны шүүх дээр 7 жил гацсаар байгаа нь иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байж, шударга шүүхээр шийдүүлэх Үндсэн хуулийн зарчим хэрэгжиж байна уу ?

Ийм л зүйлд ард иргэд эгдүүцэн бухимдаж байна. Ард иргэдийн төлөөллийн төв байгууллага болсон парламентийн гишүүдээс, парламентаас бүрдсэн Засгийн газраас олон түмэн шударга ёс тогтоохыг шаардаж байна.

30/11/2023

Нарны хорооллыг Нарны замтай холбохоор явган хүний гүүрэн гарц барьж байна

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Өнөөдөр авлигатай хатуу тэмцэх нь Монголын ирээдүйн төлөөх хайр юм
30/11/2023

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Өнөөдөр авлигатай хатуу тэмцэх нь Монголын ирээдүйн төлөөх хайр юм

Нийслэлийн 52-р сургуулийн үдийн хоол 🤮🤮😅Эх сурвалж: Хүнсний инженер
30/11/2023

Нийслэлийн 52-р сургуулийн үдийн хоол 🤮🤮😅

Эх сурвалж: Хүнсний инженер

УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧИЙН ТАЛААРХ ЗӨВЛӨГӨӨГ ХҮРГЭЖ БАЙНА🔰 Иргэн та Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжөө сайн шалгаарай.Угаарын...
30/11/2023

УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧИЙН ТАЛААРХ ЗӨВЛӨГӨӨГ ХҮРГЭЖ БАЙНА
🔰 Иргэн та Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжөө сайн шалгаарай.
Угаарын хийн мэдрэгч нь ажиллагаагүй болж, эвдэрсэн гээсэн зай хураагуур нь дууссан юм биш биз.
Хэрвээ угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь эвдэрсэн, гээсэн, зай хураагуур нь дууссан бол зай хураагуурыг сольж ажиллуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
🔴Улаан гэрэл: Угаарын хийн аюултай түвшин илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохиолол дуугарна.
АНХААРУУЛГА: Энэхүү дохиолол нь танай гэр байшинд угаарын хийн хуримтлагдаж угаартах эрсдэл үүсч байгааг илтгэнэ.
🟢Ногоон гэрэл: 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.
🟡Шар гэрэл: Мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарна.
Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжид нь алдаа зааж шар гэрэл анивчвал Таван Толгой Түлш" ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны 70119400 дугаарын утсанд хандаж тусламж аваарай

28/11/2023

Хан-Уул дүүргийн Засаг дарга Алдаржавхлан130-р СУРГУУЛИЙН баруун талд байрлах "СОЛАРИС" ХХК мэдэлд байгаа 832м2 газрыг ЗӨВШИЛЦЛИЙН ДАГУУ цуцалж, сургуулийн МЭДЭЛД авахаар боллоо.

28/11/2023

ХАРАМСАЛТАЙ: Романс залиланд өртөж 40 гаруй сая төгрөгөө алдсан эмэгтэй амиа хорлосон хэрэг өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт гарчээ

Address

Монгол
Ulaanbaatar

Telephone

+97680030002

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Eren.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Eren.mn:

Videos

Share

Nearby media companies


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All