Монгол түмэн минь сайхан наадаарай 🇲🇳🇲🇳🇲🇳
ҮЕР,УСНЫ💧💦СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ❗️❗️❗️
Ойрын өдрүүдэд орсон түр зуурын усархаг аадар борооны улмаас Алтайн нуруунаас усжих томоохон голууд болох Ховд гол үерийн аюултай түвшнээс 14см-ээр, Буянт гол үерийн түвшнээс 8см-ээр Үенч гол үерийн түвшнээс 5см-ээр тус тус даван үерлэж байна
✅2024 оны 07-р сарын 10-ны 08 цагийн байдлаар Харус-нуур түвшин 4 см, Бодонч гол 1см Чонохарайх гол 2 см-р тус тус нэмэгдсэн байна. Буянт гол 7см Ховд гол 1см Булган гол 3см буусан байна Бусад голууд өөрчлөлтгүй боловч усны түвшин их байна.
Мөн хур тунадасны эрчимшлээс хамааран уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул:
👉 Голын эрэг, үерийн эрсдэлтэй хэсэгт гэр, майхан, саравчийг барихгүй байх
👉Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
👉Баталгаатай зам, гарц, гүүрээр зорьчих
👉Зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагираг зэргээр хөвөхгүй, ашиглахгүй байх
👉Өөрийн эзэмшлийн хашаа, байр орон сууцыг үерээс хамгаалах далан, суваг, шуудуугаар хашлага хийх зэргээр учирч болзошгүй ҮЕРИЙН АЮУЛААС урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна:
Ховд УЦУ
ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ
🇲🇳🇲🇳🇲🇳Тулгар төрийн 2233 жил
Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил
Ардын хувьсгалын 103 жилийн ой
Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. 🇲🇳🇲🇳🇲🇳
ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ🇲🇳🇲🇳🇲🇳
Сонгуулийн өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ-2024-06-28
Эх үрсийн баярын мэнд хүргэе☀️🌤🌪💥
ҮЕР,УСНЫ СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
2024 оны 05 р сарын 13-ны мэдээгээр Булган голын усны түвшин 348см, үерийн түвшнээс 18см-ээр, Үенч голын усны түвшин 159см, үерийн түвшнээс 29см-ээр, Бодонч голын усны түвшин 232 см буюу үерийн түвшинд хүрч тус тус үерлэж байна. Иймд дээрхи голын дагуу суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар амарч буй ард иргэдийг эргийн дагуу хүүхдүүдээ тоглуулахгүй байж шар усны үерийн гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ховд УЦУОШТөв, Аймгийн ЗДТГ
2024.05.13.
МӨС ЦӨМРӨХ БОЛОН ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:
2024 оны 03-р сарын 21-ний өдрийн байдлаар манай аймгийн ихэнхи гол нуурын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 2-23 см-ээр буурч, 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-43см-ээр бага байна. Цаашдаа нийт нутгаар дулаарч байгаатай холбоотой нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа тошин гүйж, мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байж, Булган, Үенч, Алтай, Буянт сумууд үүсэж болзошгүй шар усны болон уруйн үерээс сэрэмжтэй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
Ховд УЦУОШТөв, Аймгийн ЗДТГ
2024.03.21
10-Р САРЫН ТОЙМ МЭДЭЭТЭЙ ТАНИЛЦАНА УУ...
Өнгөрсөн 10-р сард Ховд аймгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас багатай байлаа.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ
УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Цаг уур, орчны шинжилгээний газар