sbd.nutag.mn Сүхбаатар дүүрэг

sbd.nutag.mn Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг мэдээ мэдээлэл

26/12/2024

М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

25/12/2024

Технологи | Зөөврийн ус шүүгч

25/12/2024

Эмэгтэй жүжигчдийг архи уусангүй гэх шалтгаанаар харааж, зодохыг завдсан жүжигчин О.Амгаланбаатарыг шалгаж эхэлжээ‼️

25/12/2024
НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ-2025: ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ОЛОНХИЙН САНАЛААР 3.8 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙХААР БАТАЛЛААНийслэлийн Засаг дарга бөгөөд ...
25/12/2024

НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ-2025: ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ОЛОНХИЙН САНАЛААР 3.8 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙХААР БАТАЛЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн барьсан 2025 оны төсвийн төслийг НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр танилцууллаа.

Тэрбээр, Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа нийслэл хотыг хөгжлийн дараагийн төвшинд гаргах, хотын эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, иргэдээ орон сууцжуулж агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн цогц шийдлийг дэмжих замаар түгжрэлийг бууруулахад чиглэлээ” гэдгийг онцлов.

Төсвийн төсөлд ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн нар хуралдааны санал дүгнэлтээ танилцууллаа. Нийслэлийн төсөвт 2025 онд 3,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа. Үүнээс 85.9 хувь буюу 3,314.4 тэрбум төгрөгийг татварын орлогоор, 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхийг зорино. Нийслэлийн 2025 оны төсвийн нийт зарлагын 38.1 буюу 1,329.3 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 50.4 хувь буюу 1,720.2 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардалд, 2.2 хувь буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 8.9 хувь буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор төлөвлөсөн юм.

Нийслэлийн 2025 оны төсвийг төлөөлөгчдийн 77.1 хувийн саналаар 3.8 их наяд төгрөг байхаар баталлаа.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Тэмдэглэлт баяр, найз нөхдийн уулзалтыг архигүй зохион байгуулах дадлыг хэвшүүлье.
24/12/2024

Тэмдэглэлт баяр, найз нөхдийн уулзалтыг архигүй зохион байгуулах дадлыг хэвшүүлье.

24/12/2024

ТОГ ТАСРАХ ҮЕД БЭЛДЭХ ХҮНСНИЙ ЖАГСААЛТ
*Халуун саванд байнга халуун ус бэлэн байлгах. Цайны соёлтой болгох гэж олон ч жил бичиж байна даа. Энэ л үед цай хандлаад уугаад сурчихсан хүмүүс хожино доо.

Гэрийн боорцог, гамбир мэтхэнг хийгээд сурчихад илүүдэхгүй ээ гэж сургалт хийж байхдаа үгүй мөн их захидаг байж билээ. Одоо л ид шид нь жинхэнэ гарна даа.

Хүүхдүүдээ харь хүнс идүүлж өсгөсний нажид одоо л илэрнэ. Б.Ринчен гуай "Нялууны дайн ирнэ" гэж одоо үеийг зөгнөн хэлсэн байдаг. Бүгд л амттанд дурлаж хэт их чихэр, хэт их амтлагчинд дурлах цагийг тэр их хүн тэртээ үед мэдрээд хэлчихсэн л байгаа юм даа.

Эргээд бид бүгд Монгол хүнстэн болж байж эрүүл олж авна. Эрт цагт элдэв эрээвэр хураавал чихэр, амттанаар үр хүүхдээ угжиж өвчин урин дууддаггүй байлаа.

Монгол хоол, Монгол цагаан идээгээ иддэг. Өөрсдөө юунд ч түүртэлгүй хийж сурч байж өнөөдөр бид сайн сайхан амьдарнаа гэдгийг хэзээ ойлгох юм бол доо.

Тогны хязгаарлалт хийгдэж байгаа энэ үед Монгол хоол, цай л биднийг аварна.

Ширээн дээрээ бэлэн:
*Үхрийн хэл чанаад хэрчээд тавих
*Үзэмтэй хайлмаг
*Гэрийн талх, боорцог, гамбир
*Ааруул
*Аарц уул нь гэдсийг маш хурдан цатгадаг бараг хоол шүү дээ.

Өвлийн улиралд хамгийн их элч өгдөг мах бол адууны мах. Адууны мах сайхан чанаад бэлдээд тавьчихвал бэлэн хоол шүү дээ угтаа. Ихийг иддэггүй өдөртөө 100-150 гр-ыг идээд л болчихдог. Угаасаа их идье гээд ч бялуураад ордоггүй илчлэг мах л даа.

Эрх биш 16 нэр төрлийн сүүн бүтээгдэхүүний сургалтад хамрагдаж хүн зоноо хаа байсан Өвөрмонголд хүртэл сургаж сүү, цагаан идээгээ боловсруулах ур ухаантай болгосных яг л өдий үед ид хавыг нь мэдэрч сууна.

Захиж хэлэхэд хөтүү цагт бид Монгол хоолоо сэргээж үр хүүхдээ тэтгэх цаг ирснийг сануулах байна.

Өөр юу юу бэлдэж тавьж болохов та бүхэн саналаа хуваалцаарай.

СҮХБААТАР ДҮҮРЭГ ШУУРХАЙ ШТАБ БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНАӨнөөдөр Сүхбаатар дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн...
24/12/2024

СҮХБААТАР ДҮҮРЭГ ШУУРХАЙ ШТАБ БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл удирдан явуулж, дарааллын дагуу Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр шинээр томилогдсон Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Х.Ууганбаярыг танилцуулж, ажлын өндөр амжилт хүслээ. Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэл Улаанбаатар хот 2025 оны гуравдугаар сарын 1-н хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай дүүргийн Онцгой комиссын даргын Тушаалыг танилцуулж, ажил хариуцсан хэлтэс, нэгжийг үүрэгжүүллээ. Дүүргийн Шуурхай штаб нь энэ сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01 хүртэл өдөр бүр 09:00-18:00 цаг хүртэл ажиллаж, шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажиллана. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 11-20 дугаар хорооны 23191 айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын сайжруулсан түлшний хэрэгцээг хангахаар 47 жижиглэнгийн цэг ажиллаж, 359,6 тн түлшний нөөцтэй байна. Мөн Эрүүл мэндийн төвийн дарга М.Одгэрэл томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ.
Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр 12 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулсан хяналт, шалгалтын дүн мэдээг Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Давааням танилцууллаа. Албан хаагчид 6000 гаруй айл өрх, албан байгууллагыг хамруулан хяналт хийж, зөвлөгөө мэдээлэл өгчээ.

УИХ гишүүн М.Нарантуяа: Манай ИЗНН-ын шинэ жилийн баяр сайхан боллоо🎉Үндэсний хорооны хурлаас хойш намынхантайгаа тухтай...
24/12/2024

УИХ гишүүн М.Нарантуяа: Манай ИЗНН-ын шинэ жилийн баяр сайхан боллоо🎉

Үндэсний хорооны хурлаас хойш намынхантайгаа тухтай уулзаагүй сайхан байлаа🍾

Шинэ гутал холгож тэнэгтсэнийг эс тооцвол чинжилдэх сайхан байлаа шүү🎄

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when sbd.nutag.mn Сүхбаатар дүүрэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share