Newstv.mn

Newstv.mn Ёс зүйтэй нийгмийн төлөө

Гадаад харилцааны яамнаас УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболдыг БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилуулаха...
24/04/2024

Гадаад харилцааны яамнаас УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболдыг БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилуулахаар нэр дэвшүүлжээ

Зам засварын ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгах үүрэг өглөө
22/04/2024

Зам засварын ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгах үүрэг өглөө

зам засварын ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгах үүрэг өглөө

Би бол таамаг дэвшүүлмээргүй байна. Би de facto юм хэлнэ.  Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шорон...
22/04/2024

Би бол таамаг дэвшүүлмээргүй байна. Би de facto юм хэлнэ. Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог юм. Нэг юм хэлээд байна уу.

Төр нийгмийн зүтгэлтэн, С.Зориг агсны гэргий Б.Булганы хэвлэлд өгсөн анхны томоохон хэмжээний ярилцлагыг өөрийнх нь болон хөтлөгч Ч.Содбилэгийн зөвшөөрөлтэйгөөр ....

Э.Бат-Үүл: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, Булган нараа! Зоригийн нэрээр ардчиллыг булшлах гэж байгаа бол санааны чинь гарз ш...
22/04/2024

Э.Бат-Үүл: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, Булган нараа! Зоригийн нэрээр ардчиллыг булшлах гэж байгаа бол санааны чинь гарз шүү! Зоригийн үзэл санаа үйл хэргийг мэддэг нөхөр нь би амьд байна шүү! Булган өөрөө гүтгүүлэхийн зовлонг үзчихээд, гүтгэлгээр хорслоо тайлж байгаа бол бурхан чинь өршөөхгүй шүү!

Э.Бат-Үүл: МАН сонгууль бүрийн өмнө Зоригийг бүрэлгэсэн бузар хэргээрээ  шоу хийдэг булай явдалд Халтмаагийн Баттулга, “...
22/04/2024

Э.Бат-Үүл: МАН сонгууль бүрийн өмнө Зоригийг бүрэлгэсэн бузар хэргээрээ шоу хийдэг булай явдалд Халтмаагийн Баттулга, “гудамжинд лааз өшиглөж яваа” Элбэгдорж бид хоёрыг буруутган, бидний үүсгэн бий болгосон намаас минь зайлуулахыг шаарддаг нь эрүүл ухаан мөн үү?

“Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээр малчид хоршоо болон сайн дураар нэгдэж, хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкна...
20/04/2024

“Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээр малчид хоршоо болон сайн дураар нэгдэж, хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломж бүрдэнэ.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлттэй хаалганы өдөрлөг “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК-ийн талбайд өнөөдөр боллоо.

Х.Тэмүүжин: Зоригийн хөшөөг тойрч гороолдог хүмүүс их мөртлөө үзэл санааг нь тойрч суун үйл хэрэг болгодог хүмүүс цөөн ю...
20/04/2024

Х.Тэмүүжин: Зоригийн хөшөөг тойрч гороолдог хүмүүс их мөртлөө үзэл санааг нь тойрч суун үйл хэрэг болгодог хүмүүс цөөн юм.

Санжаасүрэнгийн Зориг агсны гэргий Б.Булган 26 жилийн дараа анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлага өргөн...
20/04/2024

Санжаасүрэнгийн Зориг агсны гэргий Б.Булган 26 жилийн дараа анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлага өргөн нэвтрүүлгийн 15 телевизээр зэрэг цацагдах аж.

20/04/2024
Д.Ганбат: УИХ-ын дарга индэр дээрээс "П****" гэсэн. Та нарын явуулж байгаа бодлогыг хараад малчид, ард түмэн ингэж хэлж ...
19/04/2024

Д.Ганбат: УИХ-ын дарга индэр дээрээс "П****" гэсэн. Та нарын явуулж байгаа бодлогыг хараад малчид, ард түмэн ингэж хэлж байна

"Бэлтэс Мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлалаа"Бэлтэс Мөрөн" компанийг үүсгэ...
18/04/2024

"Бэлтэс Мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлалаа

"Бэлтэс Мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий 9 иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаж, хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 00 миутад шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэхээр товлон зарлалаа.

АН парламент дотор ч, ордны гадаах улс төрд ч сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа. Сөрөг хүчин гэж жинхэнэ дүр...
18/04/2024

АН парламент дотор ч, ордны гадаах улс төрд ч сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа. Сөрөг хүчин гэж жинхэнэ дүрдээ орчихсон, дүүхэлзсэн, эрх баригчдын бодлого шийдвэрийн өмнө, түүнээс том судалгаа тооцоотой бодлого гаргаж тавихад бэлэн, ямар ч хувилбараар сөрж чадахуйц бядтай байдагсан…

Ардчилсан намын энэ хэдэн залуугийн Төрийн ордонд авчирсан эд зүйл нь улиг болсон улаан наалт, чагталсан амны хаалт, барьж авсан сэдэв нь батлаад удаж буй хуулийн з...

Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяа Алтан гадас одонгоор шагнуулжээ
16/04/2024

Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяа Алтан гадас одонгоор шагнуулжээ

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат нь “Албан үүргийг түр хариуцуулах тухай” тушаал гаргаж БХБЯ-ны Хуулийн хэл...
14/04/2024

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат нь “Албан үүргийг түр хариуцуулах тухай” тушаал гаргаж БХБЯ-ны Хуулийн хэлтсийн даргаар М.Алтаншагайг, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий санхүүчээр Ц.Ариунсанааг, Хот байгуулалтын хэлтсийн даргаар Д.Бэлэгсайханыг, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Ц.Гансүхийг, Салбарын хяналтын газрын даргаар Б.Сандуйжавыг , Нийтийн аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Д.Энхбаатарыг, Хүний нөөц хариуцсан шинжээчээр Л.Оюунхорол нарын 18 иргэнийг Төрийн албаны тухай хууль зөрчин томилсон болох нь тогтоогджээ‼️‼️

Барилга, хот байгуулалтын яамны удирдлагуудын хийсэн хууль бус томилгоог хүчингүй болгох тухай Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарчээ.

Хүчтэй шуурганы улмаас нийслэлд орон сууцны фасад нуржээ!
13/04/2024

Хүчтэй шуурганы улмаас нийслэлд орон сууцны фасад нуржээ!

 #СЭРЭМЖЛҮҮЛЭГӨмнөговь аймгийн нийт нутгаар салхины хүч маш их аюултай хэмжээнд байна. Өдрийн 15:00 цагаас 17:00 цагийн ...
13/04/2024

#СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Өмнөговь аймгийн нийт нутгаар салхины хүч маш их аюултай хэмжээнд байна. Өдрийн 15:00 цагаас 17:00 цагийн хооронд салхи шуурганы оргил үе нь буюу 28м/сек, зарим үед 34м/сек хүрэх тул аюулгүй байдлаа хангана уу?

Оройн 20:00 цагаас хойш салхины хүч сулрах төлөвтэй байна.

Иймд иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, гадагш гарах бол сонор сэрэмжтэй замын хөдөлгөөнд оролцохгүй бол хашаа, дээвэр, самбар хийсч нурах, цахилгааны утас тасрах эрсдэл үүсч байгааг онцгойлон анхааруулж байна.

Говь-Алтай аймгийн Алтай сумд өнөөдөр аюулт үзэгдэл болжээ
12/04/2024

Говь-Алтай аймгийн Алтай сумд өнөөдөр аюулт үзэгдэл болжээ

МУГЖ Т.Баясгалан нэр дэвшихгүй гэвТэрээр энэ талаар "Баясаа нь урлаг-соёл, боловсрол, бүтээн байгуулалтын салбарт 20 гар...
12/04/2024

МУГЖ Т.Баясгалан нэр дэвшихгүй гэв

Тэрээр энэ талаар "Баясаа нь урлаг-соёл, боловсрол, бүтээн байгуулалтын салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа тул албан хувцастай зураг хөрөг авахуулах хэрэгцээ бишгүй бий шүү дээ. Гэтэл өнгөрсөн хэд хоногт нэг 2 зурагнаас болж, олны дунд нэлээд хэлэлцүүлэг болжээ. Жил жилийн сонгууль дөхөхөөр л зургийг минь “яриулаад”, нэр дэвших нь гэх юм. Анзаарахад, маш олон хүн дэмжсэн байсанд чин сэтгэлийн ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ! 👏

Харин цөөн хүмүүс хэлбэр дүрсээр хийрхэж, өнгө зүсээр өөнтөглөж, огт мэдэхгүй зүйлээ баттай мэт гайхамшигтай сайхан ярьцгаасан байсаан 🤗
Сандарч мэгдсэн Та бүхэн минь тайван амгалан байцгаагаарай! Аливаа ажлын шаардлага болон гадна дотны уулзалтууддаа зориулсан, албан хувцастай зураг цаашид ч их орох байх шүү :)

🇲🇳 Өнгөрсөн хугацаанд 10,000 айлын тулганд гал асааж, эмнэлэг, цэцэрлэг-сургууль барьж байгуулан, гурван жил Нийслэл-дүүргийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан хамт олныг удирдан авч явдаг тул Монгол Улсдаа хөгжил дэвшил авчрах олон ажлуудаа хийж гүйцэтгэхийн төлөө өөрийн мэдэх салбартаа хүссэн ч эс хүссэн ч сэтгэл зүрхээ зориулах болноо" гэжээ.

Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгслөө 🙏🙏🙏Монголын бурхан шашны хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан энэ эрхэм хүн 1965 онд Т...
10/04/2024

Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгслөө 🙏🙏🙏

Монголын бурхан шашны хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан энэ эрхэм хүн 1965 онд Төв аймгийн Борнуур суманд 15 хүүхэдтэй айлын 7 дахь хүү болон мэндэлжээ.

Тэрээр 1982-1985 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг монгол зургийн мэргэжлээр төгсөж, Урчуудын эвлэлийн хороонд "Монгол зураг"-ийн зураачаар ажиллаж байгаад цэргийн албыг "Хүндэт харуул"-ын ангид хаасан.

Цэргээс халагдаад 1987-1990 онд Шашны дээд сургуулийн урлахуйн ангид элсэн суралцжээ. Энэ үед түүний хоёр багш хуучин Булган аймгийн Вангийн хүрээнд шавилж байсан уран Данзан, нөгөөх нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Таравчинбо хийдэд шавилж байсан Доржжанцан гэж хүнээс их юм сурсан байна.

Улмаар 1990 онд Энэтхэгийн Дарамсалад очиж 3 жил Төвөдийн Бурхан урлалын сургуулийн урлахуйн ангид суралцаж төгсжээ.

Түүний Монголын бурханы шашин ялангуяа бурхан урлалын салбарт оруулсан хувь нэмэр цаглашгүй их билээ.

Ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 Эрдэнэт хот...
10/04/2024


Эрдэнэт хот...

МУГЖ Т.Баясгаланг 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдлаа. Түүний нөхө...
10/04/2024

МУГЖ Т.Баясгаланг 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдлаа. Түүний нөхөр Д.Кёкшюүзан Батбаяр 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм.

ЦЕГ: АЛГА БОЛСОН ОХИН ОЛДСОНБаянзүрх дүүргийн 29 дүгээр хорооноос 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагт алга бол...
10/04/2024

ЦЕГ: АЛГА БОЛСОН ОХИН ОЛДСОН

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооноос 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагт алга болсон бага насны хүүхдийг өнөөдөр цагдаагийн байгууллагаас эсэн мэнд олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна.

✅ Хүүхэдтэй холбоотой хувийн мэдээлэл бүхий зураг, постыг олон нийтийн цахим сүлжээнээс устгахыг уриалж байна.

✅ Хамтран ажиллаж, мэдээлэл ирүүлсэн иргэд та бүхэнд талархал илэрхийлье.

Баянгол дүүргийн 12, 34-р хороо, 14, 15, 16, 17-р байрны орчимд 230 гараашийг буулгаж эхэллээ. Дээрх чөлөөлсөн талбайд  ...
10/04/2024

Баянгол дүүргийн 12, 34-р хороо, 14, 15, 16, 17-р байрны орчимд 230 гараашийг буулгаж эхэллээ. Дээрх чөлөөлсөн талбайд санал хүсэлтэд тулгуурлан тохижилтын ажил хийнэ гэв.

10/04/2024

Иргэдийн анхааралд!!!
Фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, мөнгө шилжүүлэн авах, залилах гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа идэвхжиж байна.

Иймд иргэд цахим орчинд аливаа вэб холбоос руу хандахгүй байх, найз нөхдөөс ирүүлсэн мөнгө зээлэх хүсэлтийг нягталж байх, хэрэв гар утсанд код бүхий мессеж ирж, түүнийг хэн нэгэн этгээд авахаар холбогдож байвал дамжуулж өгөхгүй байх шаардлагатай юм.

Монгол хүний тусч сайхан сэтгэл үгүй болж байгаа талаар сэтгэл эмзэглэм баримтууд сүүлийн үед их гарах боллоо. Ядарч ява...
10/04/2024

Монгол хүний тусч сайхан сэтгэл үгүй болж байгаа талаар сэтгэл эмзэглэм баримтууд сүүлийн үед их гарах боллоо. Ядарч яваа замын хүнийг зогсоод авчихдаг, хэрэгцээ нь тулсан нэгэндээ утас, карт, дансаа ашиглуулаад ч болтугай тус хүргэчихдэг монгол хүний халуун мөн чанар руу залилагч этгээдүүд энэ мэтээр ус цацсаар хөргөж орхисон байна. Гэхдээ хүний мөсөө ч хадгалж, хохирогч ч болохгүй байх арга бий...

Залилагчид хохирогчоо хэзээ ч өрөвддөггүй. Тийм ч учраас энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэл өндөр байдаг. Гэхдээ залилагчийн учруулсан хохирол зөвхөн эд...

Дүнжингаравт болсон ослоос амьд үлдсэн иргэн: Энэ бол би. Галын бурханд амсуулахаа шахаж үхэл амьдралын заагт ойртоод бу...
09/04/2024

Дүнжингаравт болсон ослоос амьд үлдсэн иргэн: Энэ бол би. Галын бурханд амсуулахаа шахаж үхэл амьдралын заагт ойртоод буцсан мөч

Сошиал орчинд шуугьснаар бол би нас барсан хүмүүсийн тоонд багтаж эрэл хайгуул болсон байсан. Ямар нэг байдлаар хандалт авч, өөрийгөө дөвийлгөж хэн нэгэнд таалагдах гэсэнгүй. Эрдэнэт хүмүүсийн алтан амь эрсдэж юугаар ч нөхөж баршгүй хүнд гарз учирсан болохоор, ийм айхтар зүйл дахин бүү тохиолдоосой, нэг ч гэсэн иргэн учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, хол байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа учир хэдэн үг бичихээр шийдлээ.

Тэр өдөр тэнд юу хийж явсан юм бэ гэж үү? Найзынхаа оффист нь ажилтай байгаад гэртээ харих гэж байх үед болсон явдал. Эхний дэлбэрэлтийн дараа эргэн тойронд нь бэртэж гэмтсэн хүн байвал туслахаар гүйж очсон боловч хүн харагдаагүй. Тэр үед л би шатахуун тээвэрлэж явсан машин дэлбэрчээ гэж ойлгосон. Дахиад дэлбэрэх нь тодорхой байсан болохоор тэр аюултай бүс рүү хүмүүсийг ойртуулахгүйн тулд хамаг чадлаараа орилж хашхирч гүйсэн. Уулзвар руу орж ирж байгаа машинуудыг өөрөө урд нь тэгнэж зогсож байж, бүр зарим машины хамар дээр цохиж балбаж байж автомашины хөдөлгөөнийг бүрэн зогсоож хааж чадсан.

Цагдаа, онцгой байдлыг ирэх хүртэл аюултай бүс рүү хүмүүсийг ойртуулахгүй байхыг хичээсэн. Тэр газ ачиж явсан машины жолоочийг хүртэл загнаж байж, Их Монгол төв рүү түлхэж оруулсан. Дараа нь иргэдийн live-аар яриа өгчихсөн зогсож байсан. Машиныхаа хажууд л нааш цааш алхаастай. Холдуулаагүй бол хоёр дахь дэлбэрэлтэд өртөж болохоор ойрхон байсан.

Миний хашхираад гүйж байгаа, хөдөлгөөн хааж иргэдийг аюултай бүсээс хол байлгаж байгаа бүх үйл явц камерт бичигдсэн байсан. Иргэдийн бичлэг, live-д ч бас гарсан байсан. Тэр Prius машинуудыг галд өртөж магад гээд эзэд рүү нь ярьж хэлэх санаатай утасны дугаар хайсан ч утсаа үлдээгээгүй байсан. Цонхны хучлагыг нь авч хаяад хайсан ч байгаагүй. Дараа нь урагшаа гүйж зам дагуу тавьсан машинуудыг эзэд рүү нь ярьж холдуулсан. Тэр үед л Авто тээврийн үндэсний төврүү ярьж машины эзэд рүү холбогдож болдогийг санаад буцаж очоод яриад сууж байгаа нь тэр.

Яагаад суугаад байсан бэ гэхээр гал маш хүчтэй төөнөж байсан болохоор зогсож болохгүй байсан юм. Яг тэр үед хоёр дахь дэлбэрэлт болж хайран сайхан залуус амь эрсэдсэн. Сайн харвал би дэлбэрэлтээс утсаараа яриастай гарч ирж байгаа биз. Өнөө авто тээвэртэйгээ л ярьсаар байгаа хэрэг шүү дээ. Миний куртка, өмд шатсан. Амьд үлдсэн хүнд бол тэр юу ч биш. Товчхондоо ийм.

Дахин хэлэхэд би галыг унтраах гэж гал руу гүйгээгүй. Аюултай бүсээс л иргэдийг хол байлгах гэж хичээсэн. Маш олон хүмүүс аюултай бүсээс холдохын оронд бичлэг хийгээстэй, тамхи татаастай. Бүр хүүхдээ хөтөлчхөөд аюултай бүс рүү дайраад байсныг яана. Би хэрэлдээд, явбал чи өөрөө яв гээд хүүхдийг нь авч үлдэж байж болиулж байх жишээтэй.

Ард иргэдийн маань аюул ослоос хол байх эрсдлийг үнэлж, дүгнэх мэдлэг, туршлага үнэхээр дутмаг байна гэдгийг би тэр үед мэдэрсэн. Хэн буруутайг хуулийн байгууллага, шүүх нь тогтоох биз. Дахин ийм аймар явдал гаргахгүйн тулд ард иргэддээ гамшгаас, аваар ослоос урьдчилан сэргийлэх, яаралтай үед авах арга хэмжээний талаар мэдээ, мэдээллийг сайн хүргэж байх хэрэгтэй байна.
Нөгөө талаас мэргэжлийн байгууллагын шуурхай удирдлага, удирдамж, зааварчилгаа, арга зүй яагаад одоог болтол сайжрахгүй байна. Эрсдэлтэй бүс рүү алба хаагчдаа илгээхдээ юу бодож суудаг хүмүүс вэ?

Аюул ослоос бусдыг хамгаалах гэж байгаа хүмүүс эхлээд өөрсдийнхөө аюулгүй байдлыг 100% хангаж ажиллах ёстой биздээ. Салбарын сайд, байгууллагын дарга нар нь яагаад иймхэн зүйлийг ойлгодоггүй байна аа! Ийм аюултай зүйл болоод удаагүй байхад дахиад нэг хайран залуу үүрэг гүйцэтгэж яваад амь эрсэджээ.

Улс төржиж байгаа хэрэг биш шүү. Сайд дарга нар нь хариуцлагаа хүлээж огцорч, чөлөөлөгдөж, шүүгдэх ёстой бус уу? Онцгой, эмнэлэг, цагдаа гээд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж байдаг бүх байгууллагууд дэлхийн хамгийн сайн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, хамгийн сайн туршлагатай хүмүүсээр удирдуулж, суралцаж байх ёстой шүү дээ.

Бид мөнгөгүй ядуу улс огт биш. Байгаа мөнгөө зөв зүйлдээ зарцуулахгүй байгаад хамаг учир бий. Хаалга хөшөө гээд зөндөө л зүйл байна. Ард иргэдийнхээ төлөө алтан амиа өргөсөн эрэлхэг баатрууддаа мэхийн ёслож, гүн эмгэнэл илэрхийлье.
Дахин нэг ч амь эрсдэхгүйн тулд сайжрах ёстой. Бид ч шаардах ёстой!

09/04/2024

Хотын дарга асан Д.Сумъяабазарын эхнэр мисс Ч.Мичидмаагийн гэрт нэгэн эмэгтэй нууцаар орсон нь камерын бичлэгт үлджээ!

Тэрээр энэ талаар instagram хуудастаа "Одоо бүр араас ирээд орон гэрт минь хулгайч шиг нүүрээ нууж ороод, нуугдаж зугтаад гарч байгаа хүнийг яах уу? Дүрс нь камерт бичигдээд үлдсэн байх юм. Хувийн орон зай руу минь эрээ цээргүй нэвтэрч байгаа нь мэргэжлийн хулгайч шиг харагдсан. Гэр орондоо аюулгүй байх эрх минь зөрчигдөөд байгаа юм биш үү дээ? Цааш нь ярих уу яах уу? Нээрээ намайг алахаас буцахгүй нэг хүн айхтар занаж бас их гүтгэдэг шүү. Эсвэл миний улаан шүтэн бишрэгч юм бол уу" гэжээ.

Голомт банк, EasyPay ПОС төхөөрөмж ашигладаг иргэдэд зориулсан урамшуулал эхэллээ. Хэрэв та Голомт банкны ПОС төхөөрөмжи...
09/04/2024

Голомт банк, EasyPay ПОС төхөөрөмж ашигладаг иргэдэд зориулсан урамшуулал эхэллээ.

Хэрэв та Голомт банкны ПОС төхөөрөмжийг иргэнээр гэрээ байгуулан бизнесийн үйл ажиллагаандаа ашигладаг бол Голомт банк, EasyPay хамтран хэрэгжүүлж буй Токио хот руу аялах шагналтай сугалаат урамшуулалд оролцоорой.

Урамшууллын хүрээнд 2024.04.01-2024.06.30-ны хооронд Голомт банкны дараах ПОС төхөөрөмжөөр хүлээн авсан таны бизнесийн орлогын 100,000₮ тутамд 1ш сугалаа олгох болно.

Урамшуулалд хамрагдах ПОС төхөөрөмжийн загвар:
SP600
SP630
N910

Харилцагч та өөрийн сугалааны мэдээллийг SocialPay аппликэйшн болон loyalty.golomtbank.com вэбсайтад утасны дугаар болон Интернэт банкны эрхээрээ нэвтрэн шалгаарай.

Голомт банк, EasyPay ПОС төхөөрөмж ашигладаг иргэдэд зориулсан урамшуулал эхэллээ.

Голомт банк алт, уул уурхайн салбарын хөгжилд түлхэц болохуйц бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, энэ салбарт чиглэсэн нетво...
09/04/2024

Голомт банк алт, уул уурхайн салбарын хөгжилд түлхэц болохуйц бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж, энэ салбарт чиглэсэн нетворкинг арга хэмжээг тогтмол зохион байгуулан улсын хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдэд гар бие оролцсоор ирсэн.

Энэ хүрээнд алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдэд зориулсан “Алтны Форум” арга хэмжээг 2018 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж, нийт 880 гаруй алтны салбарын төлөөллийг уг арга хэмжээнд хамруулжээ. Уламжлалын дагуу энэ жилийн “Алтны Форум-2024” арга хэмжээг мөн зохион байгуулж, Монгол Улсын алт олборлогч топ аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч 360 гаруй байгууллагуудын төлөөллийг урин алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, ирээдүйн төлөвийн талаар хэлэлцлээ.

"Алтны Форум-2024" арга хэмжээнд хамтран ажилласан байгууллагууд, уригдан оролцсон илтгэгч, панелистууд болон хүрэлцэн ирсэн зочид та бүхэнд баярлалаа.

Монгол Улсын алтны экспортын орлого жилээс жилд нэмэгдэж буй энэ үед Голомт банк алтны салбарт онцгой анхааран ажиллаж, 2023 онд Монголбанканд нийт 4.3 тонн алтыг ний....

09/04/2024

Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ ээ, хоолны чинь хордлого тархи руу чинь орсон уу

Address

Ulaanbaatar

Telephone

+97672111122

Alerts

Be the first to know and let us send you an email when Newstv.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Newstv.mn:

Videos

Share


Other News & Media Websites in Ulaanbaatar

Show All

You may also like