30/11/2025
Иргэн: Н.Энхбаатар 2018 онд МИАТ-ын дэд захирлаар ажиллаж байхдаа "Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн" гэх үндэслэлээр шалгагдан, урьдчилан хорих 461-р ангид 30 хоног саатуулагдаж байсан этгээд юм. Түүнд холбогдох 600 сая төгрөгийн их хэмжээний орлогыг АТГ шалгаж, НПГ-т хэргийг шилжүүлэн шалгаж, улмаар
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ 22.10
1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан “их хэмжээ” гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.
2.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэсний дагуу "ОРЛОГОО ИХ ХЭМЖЭЭГЭЭР НЭМЭГДСЭНИЙГ ХУУЛЬ ЁСНЫ БОЛОХЫГ ҮНДЭСЛЭЛТЭЙ ТАЙЛБАРЛАЖ ЧАДААГҮЙ" үзээд яллах дүгнэлт үйлдэн НПГ-аас шүүхэд шилжүүлсэн боловч УЕПГ-ын нэгэн эрх мэдэлтэн хэргийг хэрэгсэхгүй болгож байлаа. Өнөөдөр Н.Энхбаатар гэх хулгайч өөрийн хам хэрэгтэн байж болох МИАТ-ын захирал асан Б.Мөнхтамирыг хулгайч биш хэмээн нотлохгүй. Басхүү Н.Энхбаатар гэгч этгээд байсан тул Ц.Анандбазар шатахууны бизнесийн үнийн дүн нэмэгдсэн байдаг. Ц.Анандбазар МИАТ оршин тогтнож байгаа учраас л шатахууны бизнесийн "магнат" болж хөрөнгөжсөн. Түүний БАГА ТЭНГЭРИЙН АМАНД барьсан хууль бус барилгууд яагаад шалгагддаггүй юм бэ??? Төрийн тусгай хамгаалалттай газар нутагт барилга, орон сууц барих хуулийн заалт байхгүй. Хуулиар ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН БҮСИЙГ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР ГЭНЭ. ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН БҮСИЙГ ОНГОН БҮС, ХАМГААЛАЛТЫН БҮС, ХЯЗГААРЛАЛТЫН БҮС гэж гурав ангилна. Үүнээс ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭД л зөвхөн отоглох, судалгаа шинжилгээ хийх зорилгоор түр орон байр барихыг зөвшөөрсөн байдаг. Харин Ц.Анандбазар, З.Энхболдтой нийлэн барилга барьсаныг шалгах, хууль хэрэгжүүлэх чадалтай эрх мэдэлтнүүд байна уу???
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ? Н.Энхбаатар таны туслах байсан гэдэг шалтгаанаар томорсоор л суух уу?
УИХ-ын дарга Н.Учрал аа? МАН доторх хулгайчдаа хэзээ зайлуулж, намаа цэвэршүүлэх вэ?
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар аа? Ц.Анандбазар анд чинь эрх мэдлийг чинь займчаад хөрөнгөжсөөр л байх уу? Дархан цаазат газрыг хамгаалах үүрэг Засгийн газарт бий байх аа???
Хууль зүйн сайд Б.Энхбаяр аа? хуулийн дагуу шударга ёс хэзээ тогтох вэ???