Сайхан гэр бүл

Сайхан гэр бүл САЙХАН ГЭР БҮЛИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ

01/07/2024

Ажилд орох анкет дээр нэг залуу "Гэр бүлийн байдал" гэсэн хэсэгт "ойрд жаахан хэрүүлтэй байгаа" гэж бичсэн гэнээ

01/07/2024

Гялс борлох арга чарга юу бна? Арай л хар болчихлоо.

Өглөөний мэнд!🌞

01/07/2024

Би юм идэж байв.
Миний цагаан цамц:
-Алив амсъя даа...
😜😂

01/07/2024

Автобусанд орохоор кондуктор урагшлаад өгөөрэй гэхэд,
Үсчинд орохоор үсчин толгойгоо өргөөд өгөөрэй гэхэд хүртэл эрч хүч авдаг даа гэнэ ээ. 🤝🤛👈💪😂😂😂😂😂
Хүн гэдэг ч урмын амьтан юм даа. 😂😂

27/06/2024

Жинхэнэ хүмүүс ихэвчлэн ганцаарддаг.

Эрүүлээр бодож тунгаана, хүмүүжил сайтай, харахад нүдэнд дулаан.

Заримдаа бага зэрэг гунигтай эсвэл ядарсан юм шиг боловч ард нь асар их хүч чадал нуугдаж байдаг.

Хүмүүс тэр бүр зан араншинг нь төдий л сайн ойлгохгүй.

Тэд өөрсөд шигээ хүмүүстэй уулзаж, цагийг өнгөрөөхийг хүсдэг ч хүссэнээрээ
байх боломжгүйг ойлгодог.

Мөнгө, алдар гавъяа ярьсан газар удаан тогтдоггүй.

Тэд бусдыг өөрсөд шигээ шудрага гэж хардаг тул ихэвчлэн мэхлүүлэх, алдах, сэтгэл санаагаар унах эрсдэлтэй.

Гэлээ ч нурам дотроос дахин босох заяагдмал хүчтэй.

Орчин үеийн нийгмийн үзэл санаа, алдар гавъяа тэдэнд падгүй.

Тэдэнд ямар нэгэн үзэл бодлыг хүчээр тулгах аргагүй.

Ийм хүмүүс эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хажууд нь амар тайван байх хэн нэгнийг эрэлхийлнэ.
Амар тайван гэдэг нь хурц араншин, экстримгүй гэсэн үг биш.

Зүгээр л хажууд итгэж болох, хуурахгүй, сэтгэл санаагаа худалдахгүй байхыг хэлнэ.

Тэд бусдын үгээр амьдардаг, нэр хүндэд дуртай, хэлбийж болох хүмүүст ясны дургүй ч ухаанаараа тэдний өмнө буулт хийдэг.

ТИЙМЭЭС Л БИ ЖИНХЭНЭ ХҮМҮҮСТ ХАЙРТАЙ💝

Ханьтайгаа анх оюутан ахуй цагтаа танилцаж ханилаад аль хэдийн 20-иод жил болжээ. Амьдралаа эхлээд хэсэг хугацааны дараа...
19/06/2024

Ханьтайгаа анх оюутан ахуй цагтаа танилцаж ханилаад аль хэдийн 20-иод жил болжээ. Амьдралаа эхлээд хэсэг хугацааны дараа нь хоёул дахин суралцахаар шийдэж нэг нь япон, нэг нь америк нисээд л бидний амьдрал эхэлж байсан.
Харин өнөөдөр гурван сайхан хүүхдийн эцэг, эх болж, дутуугаа нөхөж, дэмжиж, хамтарч, ойлгож, тусалж өнөөдрийг хүржээ.
Эмэгтэй хүн карьер хөөж, олны нүдэн дээр амьдрах хэцүү. Хэлсэн үг, өмссөн хувцаснаасаа хүртэл шүүмжлэгдэх үе байдаг. Гэхдээ нөхөр маань намайг ойлгон дэмжиж, эцсийн зорилгоо тодруулан харахад тусалдаг...

13/06/2024
12/06/2024

❤️💝Эр хүн эмэгтэй хүнд нь дурладаг юм биш, харин цуг байхад төрдөг сэтгэл, сэрэл мэдрэмжид дурладаг юм. Тэгэхээр жинхэнэ эмэгтэй хүн бол хамгийн үзэсгэлэнтэй нь ч биш, хамгийн ухаантай нь ч биш, нийгэмд хамгийн амжилттай яваа нь бол бүр ч биш юм.

Жинхэнэ эмэгтэй хүн бол эр хүнд ухаан, гоо сайхан, бие, амжилт өгдөггүй. Харин дотоод үнэлэмж, хангалуун, итгэлтэй, сэтгэлийн амар амгалан байдлыг нь өгдөг.
Эр хүнийг эр хүн шиг мэдрүүлж, эр хүн шиг байлгаж чаддаг эмэгтэйг эрэгтэй хүн үргэлж хүсэж байдаг. Эрэгтэйтэйгээ цуг байхдаа баяр баясгаланг мэдэрч, бахдан бахархаж, эрэгтэйгийнхээ мэдрэх тэр онцлог байдлыг эмэгтэй хүн л бий болгодог. Ийм байдалд эрэгтэй хүн соронзон мэт үргэлж татагдаж байдаг😇 copy

12/06/2024

💝САЙХАН ХАЙР: Энэ нэгэн гэгээн гэр бүлийн тухай бичихгүй байж тэссэнгүй.....Сэлэнгэ аймгийн Түшиг суманд амьдрах энэ гэр бүл энгийн гэр бүлээс ялгаатай.
Учир нь түүний хайртай гэргий эхээс төрөх үеийн тал харвалттайн улмаас ярихдаа бэрхшээлтэй, өөрийн хөлөөр явж чадахгүй түнхний мултралттай хөгжлийн бэрхшээлтэй нэгэн юм.
Иймээс ч хүн болох гэж багаасаа их зовлон бэрхшээл туулж насанд хүрэхдээ ганцхан л мөрөөдөлтэй байсан нь биеэ эмчлүүлж, ядаж хөл дээрээ тогтож явдаг болох...
Гэр бүл эр нөхөртэй болох талаар мөрөөдөж ч зүрхэлдэггүй байж.

Харин Э.Мөнгөндолгион гэх залуу гэнэт түүний амьдралд гарч ирээд огт бодож байгаагүй аз жаргалыг түүнд бэлэглэж хайрлаж, асарч хамтдаа амьдрах санал тавьсан байна.
Нүдэнд дулаахан залуу түүнд чин сэтгэлээсээ хандаж байгааг мэдэрсэн бүсгүй ч түүнд татагдан татгалзаж чадалгүй гэргий нь болжээ.
Мөнхсаран гэх бүсгүй:
~Би биеэ л эмчлүүлэх талаар бодож явсанаас гэр бүл, үр хүүхдийн тухай зүүдэлж ч байгаагүй ээ...харин одоо сайн сайхан ханийн хүчинд сэтгэл дүүрэн амьдарч байгаа...

Нөхөр Мөнгөндолгио:
Би анх царайг нь хараад л таалагдсан, хайрласан, бас энгийн бус гэж мэдсэн ч сүртэй юм биш гэж бодсон.
Аав ээждээ ийм нэг хүнтэй болсоон, хамтдаа амьдрамаар байна гэхэд аав ээж маань:
~Хүү минь чи өөрөө л болно бүтнэ, чадна гэж бодож байгаа бол өөрөө л мэд! Чиний л амьдрал гэж хэлсэнд их баярладаг даа.
Аав минь насаараа дунд сургуулийн захирал хийж байгаад одоо багшилж байгаа.
Гэх мэт сэтгэл хангалуун ярьж сууна...
Тэрээр дэлгүүрт нийлүүлж, ажиллан дутуу баригдсан байшингийн торх авч 2 жил гаруй зүтгэн байшингаа гүйцээн барьж тусдаа гарч чаджээ.
Хүний амьдралд хүсч мөрөөдөх зүйл юу эс дуусахав.
Машин унаа, байр сууц гэх мэт хэрэгцээт зүйл олон ч түүнд МАШ ТОМ ГАНЦХАН ЗОРИЛГО байгаа нь эхнэрээ л эмчлүүлж 100% эдгээж чадахгүй ч хөл дээрээ явдаг, гишгэх тоолонд өвддөг тэр өвчнийг нь ҮГҮЙ болгох...

Тиймээс ч хэдэн төгрөгөө цуглуулан хурааж, эмнэлэг судалж байгаа тун удахгүй нийслэлийг зорино доо гэсэн юм.
Гэргий нь хэдий явж чадахгүй ч өвдөг дээрээ мөлхөн барин нөхрөө ирэхэд мах чанаж гурил бүтээж, эсвэл бууз хийгээд хөргөгчинд хийгээд хүлээж суудаг гэнэ.
Нөхөр нь нүүр дүүрэн инээмсэглэн тэр тухай ярьж суугаа нь аз жаргалтай харагдаж байлаа.
Талхны гурилаа зуурч эсгэж тавьчихаад ажилдаа явсан хойгуур нь гэргий нь хэвэндээ хийн шарах шүүгээнд талхаа болгочихдог.
Ийм гэгээн хоёр хосод бас нэгэн ТОМ АЗ ЖАРГАЛ байдаг нь тэдний 3 настай бяцхан охин гэнэ.

Гэргий нь анх хөл хүнд болоод маш их айсан зүйл нь (над шиг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрчих вий)) гэсэн айдас...
Харин нөхөр нь хоёулаа хүүхдээ яаж ийгээд төрүүлэе! Би бүгдийг зохицуулна гэж аргадсаар төрөхөөр шийдэж.
Бурхан ч харж үзсэн бололтой эв эрүүл хөөрхөн охинтой болжээ.
Одоо аавд ахин нэг том үүрэг хариуцлага нэмэгдсэн нь охиноо эрүүл энх сайн сайхан өсгөх.

Өглөө бүр охиноо хөтлөн цэцэрлэгт нь хүргэх замаараа талхаа хүнсний дэлгүүрт тушааж, орой охиноо авах гээд түүнд зав бага.
Гэсэн ч амьдралдаа туйлын сэтгэл хангалуун өөдрөг аз жаргал дүүрэн байгаа нь түүний харц, мөн ярианаас ил байлаа.Амьдралаа ярьж суухдаа ч хайртай шүү гээд гэргийгээ үнсэж охиноо хайрлан эрхлүүлэх Мөнгөндолгио үнэхээр сайн хань , сайн эцэг амьдарлын найдвартай түшиг тулгуур юм гэж бахархах сэтгэл төрлөө.
Монгол эрчүүд маань ийм л уужуу дотортой, өр нимгэн хүмүүс дээ гэх бодол ч бас бодогдож л суулаа.

Тиймээ!
Бидэнд зовж байна, хэцүү байна гэж шаналах, цухалдах өдөр бишгүйдээ л байдаг.
Гэвч энэ гэр бүлийн хажууд ....бодох л асуудал.
Ганцхан эр хүн бүхнийг өөрийн 2 гараар бүтээж, 2~ын хоёр халуун зүрх, бүлээн амийг цээжиндээ багтаан нөмөрлөж, тэр мөртөө тэднийгээ хэнээс дутахгүй хайрлаж асарч, аз жаргалтай үүрээд явж байна шүү дээ.
Хэн бүхэнд илэрхий үйл хөдлөлөөрөө гавъяа байгуулсан гавьяатай хүмүүс олоон.
Харин хэнд ч үл анзаарагдам, чимээгүйхэн бүхнийг бүтээн босгож бусдад аз жаргал амьдрах хүсэл бэлэглэгч, нийгэмд хүлээсэн үүргээ мянга дахин илүү биелүүлэгч ийм эгэл эрхэм хүмүүс Монголд минь байна аа.
Тэд олон ч байгаа гэж итгэж байна.
Энэ бичвэрийг зүгээр л уншаад өнгөрөх биш, чухам бид ч бас ийм эрхэм хүмүүсээр бахархаж үр хүүхдээ бусдад хэрэгтэй, зөв хүн болгон хүмүүжүүлэх юмсан.
Жинхэнэ хүн, эгэл дарууханаар, чимээгүйхэн бүтээж босгож тэмцэж байна....

Гэргийгээ тэвэрч салхилуулж, охиноо тэврэн хайрлаж, амьдарлаа босгох гэж 2 гараараа хөдөлмөрлөж яваа эгэл жирийн эр хүн та ЭГЭЛ БААТАР юмаа.
Таны олдог цөөхөн төгрөг шижир алтнаас үнэтэй цэвэр сэтгэлийн үр шим...
САЙХАН ХАЙР БАЙДАГ...ОЛДВОЛ БИТГИЙ АЛДААРАЙ...гэж энэ л байх даа.

bulgan.nutag.mn

12/06/2024

💝Дуучин #Баярцэнгэл: Анх 7 буудалд ахынхаа хажууу өрөөнд орж амьдраад амьдралаа эхэлж байлаа. 7 буудлаас Дарь-Эхрүү нүүсэн. Нийт 5 удаа нүүж байраа сольж байлаа. Нэг дурсамж ерөөсөө санаанаас гардаггүй юм. 7 буудалд амьдардаг оюутнууд байсан. Өвөл аймар хүйтэн. Бид 2 орой орж ирээд л хоолоо хийж идчихээд хоорондоо хуруудна. Юуны төлөө хурууддаг байсан гээч (инээв). Хожигдсон нь түрүүлж хөнжилдөө орж хөнжилөө дулаацуулна. Ихэнхдээ би хайраасаа түрүүлж хөнжилдөө орж дулаацуулахын тулд албаар хожигддог байж байлаа. Ингээд эргээд бодоход эндээс л хайр ундарч байсан юм шиг ээ. Хайр гэдэг их хөөрхөн хаанаасаа ч юм сэтгэл ундраад л байдаг.💜💜

Та хөнжилөө дулаацуулах насны хайрдаа зориулж коммент үлдээгээрэй.

Expert Mongolia

11/06/2024

❤️Гэр бүл яг нэг салах гээд эвгүй үе байдаг даа. Аль аль нь эргүүтчихсэн явж байдаг. Тийм үе дээрээ яваа найз, гэр бүл, краш хэнд ч байсан хуцалгүй харь нийл, хүүхдээ бод гээд хөөгөөд явуулж байгаарай. Битгий өөхшүүлж давраа. Аврах биш бүр л хүнийг алдаг болтой юм. Ноцтой хүчирхийлэгч л биш бол учраа олно. Энэ үеэ даваад их сайхан болж байгаа ойрхоны гэр бүлүүд ч байна. Муудаж байх үедээ бол хорвоогийн хамгийн хогын юмтай нийлчихсэн юм шиг л боддог. Эргээд харилцаа нь эдгэрэхэд энэнээс минь илүү нь байхгүй л болдог. Илүүтэй нь нийлнэ гэж эрддэг юмаа. Ер нь бид нэгнээсээ нэг их ялгаагүй дээ. Хандлага, хэлбэр хэмжээ, орлого, байр сууриараа л ялгаатай болохоос байгалийн жам ёсны харилцаандаа бол бүгд л мал аа мал гэдэг шиг адилхан. Яг ийм үе дээрээ яваа хүн байвал нэг л өдөр нүдээ нээхэд чинь амьдралын үнэ цэнэтэй хүмүүс чинь буцах боломжгүй болтол холдсон байх болно. Харамсалтайгаа л хамт үлдэхгүйн тулд эртхэн буцаарай л гэж хэлье. Элдэв хэрүүл гоморхол хууралт ч ялгаагүй. Эдгэрнээ. Зүгээр л нүдээ аниад бүгдийг мартаад нэг ч биш нилээн хэдэн удаа буцах оролдлого хийгээрэй л гэж хүсье. Ингэж чадсан хүмүүст харин алга ташъя. Учир нь бүгд " бүр бүх гэр бүлд" ийм үе байсан. Асуудалтайгаа нүүр тулж зориг гаргаж үлдсэн нь л та нар. Тиймээс жинхэнэ ялагчид юм шүү 👏👏👏

✍🏻 Saranzaya Chambuu

❤️❤️❤️❤️

11/06/2024

- Биеийн бохироосоо салъя гэвэл хоол хүнсээ цэгцэл, чадвал бага ид.
- Сэтгэлийн бохироо хөөе гэвэл өрөөлийг бус өөрийгөө шинж!
- Ахуйн бохироос хагацъя гэвэл авах бус хөнгөл!
🙏 Шингээж дийлэхгүй хоол хүнс
Эмхлээгүй эрээн бодол
Хөглөрсөн тавилга
Зохих, эс зохих овоолсон хувцас
Шунан хүсэх эд - ээс хагацсан цагт л хүн хязгааргүй эрх чөлөө, сэнгэнэсэн цэвэр мэдрэмжийг авч чаддаг юм аа!
Хоол хүнс нь шим болж, орон гэр нь өргөө болж, хувцас эд нь чимэг болж, үг бодол нь ашдын билэг дагуулдаг болтлоо цэгцрэхэд маш их хугацаа хэрэгтэй!
Өрөөлийг шиншвээс энүүхэндээ, өөрийг шинжвээс тэртээд хүрнэ шүү!

11/06/2024

💝*Аз жаргал гэж юу вэ*?
*Туркийн алдартай яруу найрагч алдарт зураач найздаа 'аз жаргал'-д уран зураг хийлгэх хүсэлт гаргажээ*. Ингээд тэрбээр бүтээлэгний орон дээр тайван унтаж буй гэр бүлийн зураг хийжээ. 🔥🔥🔥

*Тэр орны нэг хөл нь хугарч, тэнд хоёр тоосго байрлуулсан байсан. Нөгөө шингэрсэн байшингийн дээвэр бас гоожсон байсан. Гэрийн нохой бас орон дээр тайван унтаж байсан. Энэ зураг мөнх болсон*. Энэ үхэшгүй мөнхийн зургийг гүнзгий хараад аз жаргал гэж юу болохыг бод!!

Уг нь энэ зургийг хараад аз жаргал гэдэг асуудал байхгүйд биш, асуудал үүсээд байгаа нөхцөл байдлыг сэтгэл амар хүлээж авахдаа л байдаг юм байна.

Нөхцөл байдал хичнээн муу байсан ч гэсэн өөрт байгаа бүх зүйлийнхээ сайн сайхныг олж харахыг хичээ. Өөрийн эрхгүй ийм зүйлд гуниглахаа боль.

Зүрх чинь дэвтэж эхлэх бүрт энэ үхэшгүй мөнхийн уран зургийг хараарай. *Үргэлж сэтгэл хангалуун байж тайван нойрсоорой*💝💝💝

07/06/2024

❤️ #Эмэгтэй хүн их сонин. Голдоо ортол гомдоод, гол зурсан тэр их үгсийг сонсоод алгадаж цохихын оронд зүгээр л уйлчихдаг. Дахиж залгахгүйг нь мэдсээр байж дуудлага хүлээж блок хийчихсэн байж ямарч хамаагүй аргаар холбоо бариасай гэж хүсдэг.

Энэ удаад үнэхээр уучилж чадахгүй гэж өөртөө хатуу сануулчихаад,холбоо барих ганцхан боломж үлдээдэг.

Чиний ганцхан удаа хийсэн сэтгэл татам үйлдэл үргэлж догдлуулж баярлуулдаг. Эмэгтэй хүнийг хайрлах их амархан.
Багахан халамж,өчүүхэн анхаарал, жижигхээн сэтгэл🌹🌹🌹

07/06/2024

❤️Хайртай хүн шал өөр л дөө. Байнга хамт байх шалтгаан нь мундахгүй. Энхрийлж халамжилна эрхлүүлнэ.
Чамайг хичнээн муухай ааш гаргасан ч байж л байна.

Хичнээн завгүй байсан ч өөрөө ирж уулзана. Чиний сонголт шийдвэрийг чинь дэмжинэ. Хамгийн миа дээрээ байсан ч түүний нүдэнд чи хамгийн хөөрхөн нь Чамайг хүндэлнэ, хүлээнэ. Бүх зүйлээр дэмжинэ. Хайр жаахан л зүйлээс мэдэгддэг хичнээн мэдрэмжгүй дүйгээ олохгүй байж болох ч чиний төлөө хичээх нэгнийг сонгох хэрэгтэй. 🕊️🤍

07/06/2024

Өсөхийн жаргал бол Жаргал яг мөн.
Үр хүүхдээ аз жаргалтай өсгө.
Хүүхэд насныхаа аз жаргалаар хүн насан туршдаа тэжээгддэг юм💝

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Сайхан гэр бүл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сайхан гэр бүл:

Share


Other Social Media Agencies in Ulaanbaatar

Show All

You may also like