HumanZ POST

HumanZ POST Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from HumanZ POST, Social Media Agency, Ulaanbaatar.

14/01/2025



Янжка: Ариун цэврийн өрөөнд 00-ийн цаас дууссан байна шүү. Орох хүмүүс анхаараарай.
Бааскаа: Өө, би 00 ормоор байх юм. Цаас олж өг эсвэл цамцныхаа нэг ханцуйг өг.🤣

Та нарт иднэ гэснээ заавал идэж байж санаа нь амардаг найз байдаг уу?🤣Он гараад ажил албан ёсоор эхэлснээс хойш Баасан г...
13/01/2025

Та нарт иднэ гэснээ заавал идэж байж санаа нь амардаг найз байдаг уу?🤣

Он гараад ажил албан ёсоор эхэлснээс хойш Баасан гуай хэд хэдэн хоол идэх газар тоочиглочихсон, байсхийгээд л тэр газруудаа сануулаад байв. Тэгээд сүүлийн хэд хоног “Мангас Маша” орж мах шаръя гээд хэлээ амандаа хийхгүй байсаар өнөөдөр нэг завдал гарч нэг хүслийг нь биелүүлцгээлээ. Одоо зүгээр хажууд инээд алдаад л суугаад байна.😂

Удахгүй бас хаашаа орж, ямар хоолны газрыг дайлаар мордоно гэх юм бүү мэд. Хэсэгтээ сайхан боллоо л гэнэ.🤭

За орсон газрын хоол амттай бас порц ихтэй байлаа. Дөрвүүлээ гурван төрлийн махтай сет, 2 хүний тактуритан авсан. Бас таван цул болон тойгтой нэрийн шөлийг нь Бааскаа эгч авсан. Солонгос хоолоор өлсөөд байвал ороод гарахад давгүй л газар байна.

Нэг том ажлын ард гарлаа гарлаа, орно гэсэн газраа орлоо. Санаа чинь амрав уу, Бааскаа эгч ээ? 😂😂

Цөхөрч, ядарч байна аа. Сүүлдээ үзэл бодлоо илэрхийлэх ч эрхгүй боллоо. Юу ярих, юу бичихээ заалгаж, улс төрчдийн захиал...
10/12/2024

Цөхөрч, ядарч байна аа. Сүүлдээ үзэл бодлоо илэрхийлэх ч эрхгүй боллоо. Юу ярих, юу бичихээ заалгаж, улс төрчдийн захиалгат бичээчдээр доромжлуулдаг боллоо. Энэ бүхэн зүгээр үү? Бид нэг л буруу жим дагаад байгаа юм биш үү?

Саяхан даа. Сайхан орчинд амьдруулна гэж санал авсан нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгч хаачив аа? Энэ хотод амьдра...
10/12/2024

Саяхан даа. Сайхан орчинд амьдруулна гэж санал авсан нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгч хаачив аа? Энэ хотод амьдрахгүй байгаа юм уу. Утаа, түгжрэл, нийтийн тээвэр гээд асуудал их байхад үр дүнгүй хуралдаж ханаагүй юу?

Санал өгсөн тойргийн чинь иргэд амьсгалж байна уу. Хүний эрх бүх талаар зөрчигдөж байхад чуулганаа таслаж, суудал бөглөх...
10/12/2024

Санал өгсөн тойргийн чинь иргэд амьсгалж байна уу. Хүний эрх бүх талаар зөрчигдөж байхад чуулганаа таслаж, суудал бөглөхөөсөө ичээсэй. Ядуурлыг бууруулах, амжиргааг дээшлүүлэх, ажлын байр нэмэх, халамжийг зөв бүлэгт өгөх, янданг цөөлөх хууль санаачлахыг шаардаж байна.

Гуйя, дахиж битгий зуух тарааж үзээрэй дээ. Шахмал түлшинд итгэхгүй байна. Хотын чинь хамгийн том асуудал болсон утаа өө...
10/12/2024

Гуйя, дахиж битгий зуух тарааж үзээрэй дээ. Шахмал түлшинд итгэхгүй байна. Хотын чинь хамгийн том асуудал болсон утаа өөрөө мөнгө олон хамгийн хүчтэй хэрэгсэл болсон юм биш үү? Ажлаа хийгээч ээ.

Засгийн газар утааг бууруулах тал дээр юу хийж байгаа вэ? Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам байгаа юу? Өнөөдр...
10/12/2024

Засгийн газар утааг бууруулах тал дээр юу хийж байгаа вэ? Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам байгаа юу? Өнөөдрийг хүртэл утааг бууруулна гэж үрсэн мөнгөөр юу хийв. Үүний хариуцлагыг тооцохгүй юмуу?

Эв нэгдэлгүй, эрүүл мэндгүй, инээд хөөргүй нийгэм бий болчихлоо. Танд хамаагүй юу. Баялагтаа эзэн болох монголчууд чинь ...
10/12/2024

Эв нэгдэлгүй, эрүүл мэндгүй, инээд хөөргүй нийгэм бий болчихлоо. Танд хамаагүй юу. Баялагтаа эзэн болох монголчууд чинь өдөр шөнөгүй хорт хүхрээр утуулж, цонхоо ч нээж чадахгүй амьдарч байгааг та харж байна уу. Харсан ч таны санаа тавих сэдэв биш үү?

Янжка эгчийг уг нь ингэж дарж өгсөн юм. Тэгээд зөрүүлээд намайг бас айгоо идэвхтэй дарж өгөв өө. Би ч ёстой лаг зурагтай...
01/12/2024

Янжка эгчийг уг нь ингэж дарж өгсөн юм. Тэгээд зөрүүлээд намайг бас айгоо идэвхтэй дарж өгөв өө. Би ч ёстой лаг зурагтай болсон байх гээд харсан чинь зүгээр баруун доод буланд ингээд байж байсан.🥲😂

Та нарт бас ийм танил, найз нөхөд байдаг уу?🤣

1924 оны энэ өдөр хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, орчин үеийн эрх зүйт нийгмийн суурийг тавьжээ. 🇲🇳Эрхээ ...
26/11/2024

1924 оны энэ өдөр хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, орчин үеийн эрх зүйт нийгмийн суурийг тавьжээ. 🇲🇳

Эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, хариуцлага хүлээнэ. Эх орныхоо төлөө илүү "сайн" үйлдэл олныг хийцгээе, залуусаа!

24/11/2024

Хүмүүс тэр бүр хэлээд байдаггүй ч амьдралд үнэхээр хэрэгтэй зөвлөгөөг доор үлдээгээрэй. Хэн нэгэн уншаад хэдэн алхам товчлог дээ.✨

Манай хамт олны хөгжилтэй, гунигтай, жаргалтай мөчийг хамт хуваалцдаг та бүхэндээ баярлалаа. 🫂❤️
01/11/2024

Манай хамт олны хөгжилтэй, гунигтай, жаргалтай мөчийг хамт хуваалцдаг та бүхэндээ баярлалаа. 🫂❤️

Өнөөдөр ямар ямар дүрд хувирав даа? Манай оффист аймшигийн баяр нэг иймэрхүү. 😅🎃
31/10/2024

Өнөөдөр ямар ямар дүрд хувирав даа? Манай оффист аймшигийн баяр нэг иймэрхүү. 😅🎃

Эмэгтэй хүнээ гэж 🤣 Манай ажлын нэг нь энийг хараад эндээс овоо хэдэн боолт авъя гэнэ ээ. Яах гэж байгаа юм гэсэн чинь ц...
29/10/2024

Эмэгтэй хүнээ гэж 🤣

Манай ажлын нэг нь энийг хараад эндээс овоо хэдэн боолт авъя гэнэ ээ. Яах гэж байгаа юм гэсэн чинь цагаа тулахаар үс боох боолт олддоггүй юм гэнэ ээ 🤣

За тэгээд би хэн бэ? Бас хэн боолт авна гэсэн бэ? 🤣

Над шиг “цагаан хоол”-ыг сүүтэй будаа, хэдэн ногоогоор төсөөлдөг хүн ховор биз. Гэхдээ би нээрээ л тэгж боддог байсан юм...
28/10/2024

Над шиг “цагаан хоол”-ыг сүүтэй будаа, хэдэн ногоогоор төсөөлдөг хүн ховор биз. Гэхдээ би нээрээ л тэгж боддог байсан юм. 😅

Нэг өдөр Око эгч цагаан хоол идье гээд бөөндөө явбаа. Ороод хоолноос нь сонгож ядаж байгаад цуйванг нь захиалав. Буурцаг, ногоогоор баялаг, тос ус нь таарсан царайлаг цуйван ирсэн л дээ. Тэгээд амссан чинь юу вэ? Миний төсөөлснөөс хэд дахин гоё за. Өмнө нь идэж байхгүй яав даа гэж харамсаад л. Харин тэр цагаас хойш үе үе веган хоолны газар орж хоол иддэг болсон.

Веган хоол идсэний дараа ходоод хөндүүрлэхгүй, ямар нэг амьтны амь аварсан ч юм шиг сэтгэл төрөөд их баясалтай. Ажилтай ойрхноор нь их дэлгүүрийн баруун талд байдаг “Loving Hut”, хүүхдийн 100-ийн бас нэг веган хоолны газар(нэрийг нь санадаггүй) руу их орсон. Энэ хоёр газар ажилладаг хүмүүсийн ааш зан нь бүр үнэн хөөрхөн. Хэрэв анх удаа идэх гэж байгаа бол цуйван, хуушуур, гуляш, банштай цайнаас нь сонгож үзвэл зүгээр санагдсан.

Ямартай ч миний хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг бодлыг маань энэ хүртэл уншсанд баярлалаа. Хэрэв над шиг цагаан хоол гэхээр пүү паа гэдэг бол нэг удаа цуйван захиалаад үз эсвэл хуушуур. Бодол чинь өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.😂 Бас Око эгчдээ баярладаг аа.🙂‍↕️

М.Үйлсдэлгэр

Та хэдэн төрлийн ямар, ямар татвар төлдөг вэ. Төлсөн татвараа юунд зарцуулагддаг тухай мэдэх үү?  #ТӨСӨВ2025
28/10/2024

Та хэдэн төрлийн ямар, ямар татвар төлдөг вэ. Төлсөн татвараа юунд зарцуулагддаг тухай мэдэх үү?

#ТӨСӨВ2025

Бидэнд ажлын байр, хоргүй харилцаатай байгууллагын орчин, шударга үнэлэмж хэрэгтэй байна. Халамж биш!  #ТӨСӨВ2025
28/10/2024

Бидэнд ажлын байр, хоргүй харилцаатай байгууллагын орчин, шударга үнэлэмж хэрэгтэй байна. Халамж биш!

#ТӨСӨВ2025

 #ТӨСӨВ2025 Ирэх онд манай улс хэдий хэмжээний мөнгөө юунд зарцуулах вэ гэдгээ хэлэлцэж буй чухал өдрүүд өрнөж байна.
25/10/2024

#ТӨСӨВ2025

Ирэх онд манай улс хэдий хэмжээний мөнгөө юунд зарцуулах вэ гэдгээ хэлэлцэж буй чухал өдрүүд өрнөж байна.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when HumanZ POST posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to HumanZ POST:

Videos

Share