Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна
Жагсаал хийнэ гээд мөнгө авсан хүмүүс арга ядаж байна...
Жагсаал хийнэ гээд мөнгө авсан хүмүүс арга ядаж байна...
Удаан уулзаагүй та нартаа Шинэ уран бүтээлээ хүргэе. 🎤 “Аавыгаа саналаа”
Үхэхээс айдаггүй мөртлөө ҮРИЙНХЭЭ төлөө мянган удаа ч үхэж чаддаг хүнийг ААВ гэдэг.
Ч.Лодойсамбуу: Д.Энхтүвшин нарын гишүүдийн төсвийн зардлыг танах шаардлагыг дэмжиж байгаа. Гэхдээ би цаасан дээр гарын үсэг зурахгүй
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна.
✅Төсөл-8 Гангийн үйлдвэр
2025-2028 онд төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Гангийн үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээг бүрэн хангана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар Эрүүл мэндийн салбарт 2021 оноос хойш сүүлийн 12 жилийн хугацаатай тэнцэхүйц хэмжээний буюу 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Хөрөнгө оруулалтын үр дүнтэй би жил бүр ирж танилцдаг.
✅Хүрээ амаржих газар 65 жилийн дараа 9 давхар 180 ортой шинэ байртай болж, орчин үеийн тоног төхөөрөмжтэй төрөх эмнэлэг боллоо.
✅Эх нялхас (ЭХЭМҮТ) 37 жилийн дараа бүрэн засвар хийгдэж, төрөхийн бүх ор тоног төхөөрөмжийг шинэчилж, Төрөх болон Хүүхдийн амбулатори бүрэн шинэчлэгдлээ.
Дэлхий нийтэд төрөлт багасах хандлагатай болсон. Монгол Улсын хувьд хүн ам цөөхөн. Энэ агуулгаараа төрөлт эрсдэлгүй, эрүүл аюулгүй тав тухтай орчинд ээжүүд төрөх боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ нь хүн амаа өсгөх бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбарт Засгийн газраас оруулж буй хувь нэмэр юм.
Цаашид бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсийн оношилгоо шинжилгээний төвд анхаарал хандуулна.
***
Prime Minister L. Oyun-Erdene:
Since 2021, the government has invested 1 trillion MNT in the health sector. This amount is equal to the total investment made over the past 12 years.
✅ After 59 years, Khuree Maternity Hospital now has a new 9-story building with 180 beds and modern equipment. This change makes it a state-of-the-art maternity facility.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн суурь үнэлгээг дагаад хувийн санхүүгийн байгууллагын үнэлгээ тэр чигтээ өсөж байна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, мөн олон улсын зах зээл дээр гарчихсан байгаа Засгийн газрын болон хувийн хэвшлийн бондуудын эрсдэл буурч, өгөөж нь нэмэгдэх боломж нээгдэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна. Нийт 158 га талбайд 12 мянган айлын орон сууц барина. Мөн ахуйн үйлчилгээ, соёл, бусад үйлчилгээний барилгууд барина. Энэ 11,12 сардаа багтаан тендерийн ажлыг дуусгана. “Сэлбэ дэд төв”-ийн дараа Чингэлтэй, Хайлааст, Таван буудал, Дарь-Эх, Дамбадаржаа орчмын айлуудтай газраа байраар солих арилжааны хэлэлцээр хийнэ. Удахгүй Баянхошуу, Ханын материал орчмын төлөвлөлтийг олон нийтэд танилцуулна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийгмийн бүхий л үйлчилгээг 20 минутад авах хот төлөвлөлтийн цогц шийдэлтэй “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Улаанбаатар хот нэгдсэн нэг л төлөвлөгөөгөөр хөгжих ёстой. Сүүлийн 30 жилд нийслэлд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Тэгвэл Засгийн газраас 2024-2028 онд үүнээс 3 дахин их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Үүнд метро, орон сууцжуулалт, зам зэрэг томоохон бүтээн байгуулалтууд багтана. Бүтээн байгуулалтад оролцох хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжинэ. Манай улсын зээлжих зэрэглэл ахисан сайхан мэдээ өнөөдөр ирлээ. Энэ бидэнд томоохон төслүүдээ хэрэгжүүлэхэд эерэг нөхцөл бүрдүүлнэ.
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ.
✅Төсөл-1
"Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна.
📌Үр дүн: Экспортын хүчин чадлыг 40 сая.тн хүртэл, орлогыг 2 дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадлыг гурав дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ холболтууд хийгдсэнээр Зүүн босоо тэнхлэгийг Бичигт-Эрээнцав, Баруун босоо тэнхлэгийг Шивээхүрэн-Арцсуурийн төмөр замын их бүтээн байгуулалт эхлэх суурь нөхцөл бүрдэнэ.
Газрын тос боловсруулах үйлдвэр бол Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг
Газрын тос боловсруулах үйлдвэр бол Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг.
Энэ төсөл эдийн засгийн ач холбогдолтойгоос гадна геополитикийн, аюулгүй байдалтай холбоотой тусгаар улс байх том агуулга гэж ойлгож болно.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж буй бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. EPC 03 багцын ажил эхэлж байх үед Ерөнхий сайдын хувиар ирж танилцаад Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргаж байсан.
Одоо үйлдвэрийн сүүлийн чухал хэсэг болох EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэх, тулгамдсан асуудлыг Энэтхэгийн Засгийн газартай тохироод УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, шуурхайлахыг чухалчилж байна.