![](https://img4.medioq.com/211/150/864034742111505.jpg)
14/12/2023
ФЕРРИТИН БУЮУ ТӨМӨР ИХСЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Ферритин буюу төмөр ихсэлт нь эд эрхтэнүүдийг чимээгүй гэмтээж зэврүүлснээр барахгүй давхар холестерин, өөх тос, сахар, шээсний хүчил ихсэж олон өвчин үүсэх үндсэн суурь шалтгаан болдог байна.
Ферритин нь цусаар дамжин хүрэхгүй эд эрхтэн гэж үгүй маш хүчтэй исэлдүүлэгч тул хамгийн ихээр гэмтдэг эрхтэнүүд нь булчирхайлаг эрхтэнүүд юм. Төмөр ихэссэнээр амархан ядрах, нүүр царай хүрэнтэж харлах, үе мөч өвдөх зэрэг шинж илрэхээс гадна архины бус элэгний өөхлөлт, хэвлийн ердийн бус таргалалт, чихрийн шижин, бэлгийн сулрал, эрт хөгшрөлт зэргийг үүсгэдэг байна.
Төмөр ихсэх шалтгаан нь : мах архи зэрэг уургийн хэрэглээ өндөртэй хүмүүс өртхөөс гадна удамшлын, хүнсний , ахуй орчны буюу агаарын бохирдол, ундны усны хэрэглээ зэргээс шалтгаалан ихэсдэг юм байна. Дангаараа төмөр ихсэхгүй сахар, шээсний хүчил, холестерин зэрэг нь давхар ихэсдэг байна. Хотжилтын бүсэд төмөр өндөр байгаа нь ундны усны хоолой нь төмөр трубатай учраас зэвтэй ус буюу төмөр ихтэй ус ууснаас мөн машины угаарын хий, агаарын бохирдол зэргээс шалтгаалан цусанд төмөр ихсэж байна.
Ферритин их үед хамгийн үр дүнтэй цор ганц эмчилгээ нь цус ханах буюу цус авах эмчилгээ нь үр дүнтэй нь судалгаагаар нотлогдоод байна.
Төмөр ихсэлтийн үед десферал гэх эм байдаг боловч өндөр үнэтэйгээс гадна зохимж тааруу, гаж нөлөө ихтэй эм юм.
Цус авах эмчилгээ нь бие организм физикийн зарчмаар өөрийгөө шингэлдэг үйл явц юм. Тодорхой хэмжээний цус авчихаар 1-2 цагийн дотор ходоод гэдэс болон эд эсээс шингэнээ татаж яг тэр алдсан эзэлхүүнээр нь судсандаа оруулан шингэнээ нөхдөг зүй тогтолтой . Цус авсаны дараа алдсан уураг болон бүтцээ нөхөхийн тулд илүүдэлтэй байгаа хоруу бүтцээ задалж , бодисын солилцоог сэргээж , цус шинээр төлжих, эрүүлжих процесс явагддаг байна. Биед хэт илүүдэлтэй хуримтлагдсан , хаашаа ч зайлж чадахгүй байсан эмгэг үүсгээд байгаа өөх тос, шээсний хүчил, сахар, ферритин гэх мэтийг гэнэт механикаар бодитоор авч зайлуулснаар ямарч эмийн эмчилгээтэй харицуулшгүй хурднаар тэдгээрийг богино хугацаанд үр дүнтэйгээр бууруулдаг арга юм. Цус авахуулснаар зөвхөн ферритийг бууруулаад зогсохгүй чихрийн шижин, тулай, таргалалт, булчирхайн болон үе мөчний эмгэгүүд, эрт хөгшрөлт зэргийг маш амар хялбар хямд аргаар эмчилж сэргийлж байгаа эмчилгээ юм.
Утас :88085198