Daam.mn /social tv

Daam.mn /social tv Бид мэдээ мэдээллийг шууд дамжуулахаас гадна текст болон видео байдлаар бэлтгэн түгээдэг.
(23)

🔴Улсын арслан М.Бадарчид эм андуурч өгсөн байж болзошгүй гэх гэрч гарч иржээ. Гэрч нэрээ нууцлахыг хүссэн гэв.
10/05/2024

🔴Улсын арслан М.Бадарчид эм андуурч өгсөн байж болзошгүй гэх гэрч гарч иржээ. Гэрч нэрээ нууцлахыг хүссэн гэв.

“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна.
10/05/2024

“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна.

🔴Монголын жюү жицүгийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 15 медаль хүртлээ
10/05/2024

🔴Монголын жюү жицүгийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 15 медаль хүртлээ

10/05/2024

#ШУУД Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас допингийн маргааны шийдвэрийг танилцуулж байна

Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыгчадавхжуулах сургалтад хамрууллааСургалтыг БНСУ-ын Сэжун их сургуулийн Профессор...
10/05/2024

Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг
чадавхжуулах сургалтад хамрууллаа

Сургалтыг БНСУ-ын Сэжун их сургуулийн Профессор Кю Сун Кан, И Ми Ён нар удирдан явуулсан бөгөөд зочлох үйлчилгээний салбарын 25 байгууллагын 140 гаруй удирдах болон үйлчилгээний ажилтнуудыг хамруулсан юм.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шатахуун түгээхийн машин түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ....
10/05/2024

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шатахуун түгээхийн машин түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

Ослын талаар Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулахад “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт явах замд шатахуун түгээхийн машин түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн гэх ослын дуудлага өнөөдөр бүртгэгдсэн.

Бидэнд ирсэн мэдээллээр гурван машин мөргөлдсөн байна. Ослын улмаас нэг иргэн машиндаа хавчуулагдсан.

Одоогийн байдлаар хэргийн газрын үзлэг үргэлжлэн хийгдэж байгаа. Ослын дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өгөх байх" гэв.

🔴 ГССҮТ, Салбар эмнэлгийн 2024 оны 05 сарын 09-ний өдрийн📊ТООН МЭДЭЭ
10/05/2024

🔴 ГССҮТ, Салбар эмнэлгийн 2024 оны 05 сарын 09-ний өдрийн📊ТООН МЭДЭЭ

Монголын авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power Expo Festival” наадам 12 дахь жилдээ энэ сарын 10-12-ны өдрүү...
10/05/2024

Монголын авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power Expo Festival” наадам 12 дахь жилдээ энэ сарын 10-12-ны өдрүүдэд “22 авто худалдааны цогцолбор”-т болно.

“Power Expo Festival” наадамд оролцохоор БНХАУ-ын автомашин мотоциклийн холбоо, дрифтийн үндэсний багийн гурван тамирчин, инженер механик, техникийн ажилчдын хамтаар 17 хүнтэй, өргөн бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотод иржээ. Тэд фестивалийн хүрээнд манай орны болон Япон улсын тамирчидтай өрсөлдөх юм.

Япон улсын D1 GP-ийн топ 10 тамирчны нэг Акинори Үцүми “Power Expo Festival”-д оролцохоор хоёр өдрийн өмнө Улаанбаатар хотод ирсэн байна.

Өглөөний мэнд нийслэлчүүд ээ☀️Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө +10 хэм, шөнөдөө 0 хэм дулаан, үүлшинэ.🌥Өдрийг сайхан өн...
09/05/2024

Өглөөний мэнд нийслэлчүүд ээ☀️

Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө +10 хэм, шөнөдөө 0 хэм дулаан, үүлшинэ.🌥

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.☺️

Нийт 63 айлаас үндсэн барилгын хийцэд байдаг найман давхрын нэг л айл мөн техникийн давхрын гуравхан айл галд өртсөн. Бу...
09/05/2024

Нийт 63 айлаас үндсэн барилгын хийцэд байдаг найман давхрын нэг л айл мөн техникийн давхрын гуравхан айл галд өртсөн.

Бусад айлуудын хувьд зарим өрөө рүү нь гал орсон. Иймд галд өртсөн найман хувийг л засуулаад байрандаа орох боломжийг л төр засагт хүргэмээр байна. Дүгнэлт дээр 10 айлын гадна фасад нь бүрэн шатсан, 45 айлын гадна фасад нь хагас шатсан, найман айлын фасад нь огт шатаагүй гэсэн байна. Гэтэл тэр чигтээ шатчихсан юм шиг мэдээлэл өгсөн" гэв.

Дүгнэлтийн талаар товч:

Бетоны чанарын шаардлагыг хангаж байна.
Барилгын бүтээцэд гажилт, хазайлт үүсээгүй. Барилгын норм дүрмийг хангаж байна.
Дэлбэрэлтийн нөлөөгөөр үүссэн ан цав харьцангуй байхгүй.
Арматур цухуйсан байгаа нь анх 2016, 2017 онд барилгыг барих явцад гарсан алдаа.
Барилгын хананд гажилт цууралт огт байхгүй гэжээ.

МУГТ Э.ЦЭНДБААТАР: ХАНЬДАА БАЯРЛАЛАА🥰Би зөндөө найзуудтай байлаа. Бэлтгэл тарах дөхүүлээд ууя, шоудъя гэж над руу байнга...
09/05/2024

МУГТ Э.ЦЭНДБААТАР: ХАНЬДАА БАЯРЛАЛАА🥰
Би зөндөө найзуудтай байлаа. Бэлтгэл тарах дөхүүлээд ууя, шоудъя гэж над руу байнга залгана.
Харин намайг эмнэлэгт, хэвтэрт байхад тэд ирээгүй, залгаагүй.
Хүүхдийнхээ памперсны мөнгийг олох гээд барилга дээр ажиллаж байхад бүгд л өрөвдсөн нүдээр хараад өнгөрдөг байсан.
Эхнэр маань л харин "чи минь чадна" гэж дэм өгч өдий зэрэгт хүрэх урам, хүч маань болж байлаа. Ханьдаа баярлалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтла...
09/05/2024

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн. Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа. Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6 хувь байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өслөө. Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа. Өнөөдөр бид хамтдаа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нээж байна.

Б.Ганбат: Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг..Тэрбээр тус ...
09/05/2024

Б.Ганбат: Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг
..Тэрбээр тус замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд хийгдэж буй гарцны өмнөх өнгөт тэмдэглэгээний ажил бүрэн дуусаагүй байна. Борооны улмаас өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалууд урссан гэж олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байна. Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг. Ямар ч урсаж алга болсон зүйл байхгүй бөгөөд замын чанар, стандартад нөлөөлөхгүй гэдгийг онцоллоо.

Л.Гүндалай: Дуучин Д.Болд болио. МАНАН бүлэглэлээс дэвшинэ гэнэ. системийн гар хөл болж бас идэж уух гэж байна уу...
09/05/2024

Л.Гүндалай: Дуучин Д.Болд болио. МАНАН бүлэглэлээс дэвшинэ гэнэ. системийн гар хөл болж бас идэж уух гэж байна уу...

 #ФОТО:"Овжин охид" киноны Сампилын дүрээр олноо танигдсан "Маск" продакшны жүжигчин Ц.Ганзориг МБФХ-ны “Монголын Мистер...
09/05/2024

#ФОТО:"Овжин охид" киноны Сампилын дүрээр олноо танигдсан "Маск" продакшны жүжигчин Ц.Ганзориг МБФХ-ны “Монголын Мистер 2024” тэмцээнд оролцохоор болжээ

📌Ой бол манай гарагийн уушги. Учир нь ой агаар бохирдуулагч эсийг барьж шүүдэг байна. Тухайлбал, навч нь л гэхэд үйлдвэр...
09/05/2024

📌Ой бол манай гарагийн уушги. Учир нь ой агаар бохирдуулагч эсийг барьж шүүдэг байна. Тухайлбал, навч нь л гэхэд үйлдвэрээс гарч буй тоосыг өөртөө шингээдэг. Өөрөөр хэлбэл хүний уушгинд орох ёсгүй хортой хий, бодис гэх мэт бүхий л хэрэггүй зүйлсийг өөртөө шингээн, цэвэрлэдэг байна. Харин ой шатахад өөртөө шингээсэн бүхэн нь агаарт хорт утаа болон ялгардаг аж. Түймрийн утаанд хүний эрүүл мэндэд хамгийн хортой азотын давхар исэл, хүхрийн давхар исэл гэх мэт нарийн ширхэгт тоосонцрууд агуулагддаг байна. Тиймээс ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал юм.
#ХараадСуухБишХамтдааСэргийлье

09/05/2024

Үндэсний Баялгийн сангийн Хуримтлалын сангийн дансыг өнөөдөр Монгол банканд нээлээ.
Ингэснээр иргэн бүр хуримтлалын данстай болж байгалийн баялгийн үр өгөөжийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хэрэгцээнд зарцуулах боломжтой боллоо.

09/05/2024

Сангийн сайд Б.Жавхлан: Өнөөдөр түүхэн үйл явдал боллоо. Монголын ард түмэн байгалийнхаа баялагт эзэн болж байгаа суурь тогтолцооны эхлэлийн өдөр болж байна

Өнөөдөр өглөө бороотой байсан ч Сүхбаатар дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийн арчилгааны ААН-үүд бордоотой усалгааг х...
09/05/2024

Өнөөдөр өглөө бороотой байсан ч Сүхбаатар дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийн арчилгааны ААН-үүд бордоотой усалгааг хийсэн байна. Гэвч "Бороотой өдөр хотыг угааж байна” гэх бичлэг цахим сүлжээнд тавигджээ. Уг асуудалд албаны хүн тайлбар өгөв.

УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан "Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд нийт 129.5 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийгддэг. Өнгөрсөн гуравдугаар сараас ногоон байгууламжийн цэнэг усалгаа, түүвэр цэвэрлэгээ зэрэг 22 төрлийн ажилбар хийгдэж эхэлсэн.

Мөн ногоон байгууламжийн бордоотой усалгаанууд хийгдэж байна. Дүүрэг бүрийн ногоон байгууламжид гэрээт байгууллагууд хуваарийн дагуу бордоотой усалгааг хийдэг. Усалгаа хийж буй усны машин дотор бордоогоо найруулсан байдаг юм. Чийгшил авсан газар бордоотой усалгааг хийвэл илүү шингэж, үр шим сайтай болдог.
Өнөөдөр өглөө бороотой байсан ч Сүхбаатар дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийн арчилгааны ААН-үүд бордоотой усалгааг хийсэн байна" гэж тайлбарлалаа.
Борооны ус нь ногоон байгууламжид таван см чийг өгдөг байна. Ингэж чийгшил өгсөн үед бордоотой усалгааг хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юмhttps://mongolia.gov.mn...
09/05/2024

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм
https://mongolia.gov.mn/news/view/26981

2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч Сүхбаатар дүүргийн иргэн Л.Баярмаа:-Би зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилласан ...
09/05/2024

2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч Сүхбаатар дүүргийн иргэн Л.Баярмаа:

-Би зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилласан цагаасаа эхлэн гурван жилийн хугацаанд татвараа тайлагнаж байна. Ийнхүү өнөөдөр шилдэг татвар төлөгчийн нэгээр шалгарсандаа баяртай байна. Бид 18 нас хүртлээ улс эх орноосоо боловсрол, эрүүл мэнд зэрэг тодорхой салбарын үйлчилгээг үнэ төлбөргүй авсан. Үүнийхээ хариу болгон насанд хүрсэн иргэн хүнийхээ хувиар татвараа төлөх нь бидний эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг.

🔴Чингэлтэй дүүрэгт хяналтын камертай, дотроо 00-той автобусны буудал ашиглалтанд орлоо
09/05/2024

🔴Чингэлтэй дүүрэгт хяналтын камертай, дотроо 00-той автобусны буудал ашиглалтанд орлоо

🔴Ц.Төрхүү: Соёолжийн нүхэн гарц орчмоос “Нарантуул” захын уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дуу...
09/05/2024

🔴Ц.Төрхүү: Соёолжийн нүхэн гарц орчмоос “Нарантуул” захын уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дуусаж, хөдөлгөөнийг нээлээ.

🔴АН: Мэдээллийн цагаар Ардчилсан нам МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд албан шаардлага хүргүүллээУИХ-ын ээлжит сонгууль ойртсо...
09/05/2024

🔴АН: Мэдээллийн цагаар Ардчилсан нам МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд албан шаардлага хүргүүллээ

УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбоотойгоор эрх баригчдын зүгээс ямар ч хамаагүй аргаар сонгуульд ялалт байгуулах хар технологи ашиглаж эхэллээ.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд тасралтгүй, үнэмлэхүй байдлаар эрх барьсан тэд олон нийтэд хийсэн ажил, алдаа, оноогоо дүгнэн тайлагнах учиртай. Гэвч эрх баригчдад хийсэн ажил, хэлэх үг алга. Өнгөрсөн найман жилд өглөө бүр нэг шинэ санаачлаг, өдөр бүр нэг шинэ хөтөлбөр ярьж ард түмний амьдралд чирэгдэл учруулдаг болсноос харвал эрх баригчид үзэл санаа болон бодлогын мухардалд хүрчээ.

Тиймээс Ардчилсан намыг харлуулах ажлыг эрх баригчид эрчимтэй хийж эхэллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар нэгэн зэрэг захиалгат нэвтрүүлэг цацдаг болов.

Үүнтэй холбоотой сөрөг хүчин, иргэд,олон нийтийн төлөөл, татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн хар мэдээ, мэдээлэл болгон цацахаа зогсоохын шаардан энэ шаардах бичгийг хүргүүлж байна. Шаардлагын хариуг хоёр хоногийн дотор ирүүлэхийг шаардлаа.

Б.Ганбат: "Нарны замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хийгдэж буй гарцны өмнөх өнгөт тэмдэглэгээний ажил ...
09/05/2024

Б.Ганбат: "Нарны замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хийгдэж буй гарцны өмнөх өнгөт тэмдэглэгээний ажил бүрэн дуусаагүй.

Борооны улмаас өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалууд урссан гэж олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байна. Технологийн хувьд өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа шүүрдэж, хамж цэвэрлэж авдаг. Угаас ийм технологитой гэсэн үг.

Өнгөт тэмдэглэгээ стандартын дагуу хийгдсэн. Ямар ч урсаж алга болсон зүйл байхгүй. Түрүүн дурдсанчлан тухайн бодис нь бэхжилтээ бүрэн авсны дараа илүүдэл материалыг нь хамж, шүүрдэж авдаг аргачлалаар хийдэг ажил" гэж тайлбарлав.

09/05/2024

🔴С.Эрдэнэсайхан: Бороотой өдөр бордоот усалгааг хийх нь илүү үр дүнтэй.

“Бороотой өдөр хотыг угааж байна” гэх иргэний бичлэг цахим сүлжээнд тавигдсан. Энэ талаар УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайханаас тодрууллаа.

Тэрбээр борооны ус нь ногоон байгууламжид 5 см чийг өгдөг. Бороотой өдөр бордоот усалгаа хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг гэдгийг хэллээ.

Цаашид хугацаат цэргийн албанд ямар өөрчлөлт оруулах талаар Батлан Хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай "Цэргийн албыг мөнг...
09/05/2024

Цаашид хугацаат цэргийн албанд ямар өөрчлөлт оруулах талаар Батлан Хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай "Цэргийн албыг мөнгөөр хаадаг, мөнгөтэй нь цэргийн албанаас чөлөөлөгддөг, мөнгөгүй нь хаадаг хэлбэрийг яваандаа хална. Нийгмийн ялгааг хэт холдохоос цэргийн алба сэргийлдэг.

Тийм учраас бид тэр чиглэл рүү хандлагыг өөрчлөх судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.

Улс орны сүр хүч цэрэг, зэвсэгт хүчиндээ байдаг. Монгол Улсын хүндэт харуул алхаад явахад, есөн хөлт цагаан тугаа наадмын талбайд байрлуулахад Монголын ард түмэн монгол эрчүүдээр, монголын зэвсэгт хүчнээрээ бахархдаг гэж ойлгодог.

Дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж хүүхдээ хараад эцэг эхчүүд бахархдаг гэж боддог. Тийм учраас бахархал байнга байгаа. Түүний хажуугаар муу зүйл маш их байгаа гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Буруу зүйлсийг засаж, залруулах нь бидний үндсэн үүрэг гэж бодож байна" гэж байр сууриа илэрхийлэв.

09/05/2024
🔴Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна
09/05/2024

🔴Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна

🔴"Р.Базараагийн эрүүл мэнд муу байгаа" гэх шалтгаанаар өмгөөлөгч нь түүнийг суллуулах хүсэлт гаргасан ч шүүх татгалзлаа
09/05/2024

🔴"Р.Базараагийн эрүүл мэнд муу байгаа" гэх шалтгаанаар өмгөөлөгч нь түүнийг суллуулах хүсэлт гаргасан ч шүүх татгалзлаа

Address

Ulaanbaatar
976

Telephone

+97699816181

Alerts

Be the first to know and let us send you an email when Daam.mn /social tv posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Daam.mn /social tv:

Videos

Share


Other Social Media Agencies in Ulaanbaatar

Show All