05/07/2022
БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ТАЙЛАНГИЙН НЭЭЛТЭД УРЬЖ БАЙНА.
ЮНЕСКО-гоос жил бүр эрхлэн гаргадаг Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан нь 2021-2022 онд “Боловсролын салбар дахь төрийн бус оролцогч талууд: Хэн сонгож, хэн алдах вэ?” сэдэвтэйгээр хэвлэгдсан бөгөөд уг тайлангийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна.
Нээлтийн арга хэмжээний хүрээнд уг тайланд тусгасан гол асуудлууд болох Тогтвортой хөгжлийн зорилго дахь болосвсролын хяналт шинжилгээ, энэ чиглэлд гарч буй ахиц дэвшлийг улс орны түвшинд үнэлэлт дүгнэлт өгөх, ялангуяа боловсролын багц хууль хэлэлцэгдэх гэж буй өнөөгийн нөхцөлд Монгол Улсын үндэсний боловсролын төлөвлөгөө, бодлогод төрийн бус оролцогч талуудын оролцоо, төрөөс хэрэгжүүлж буй зохицуулалтын талаар хэлэлцэн, санал бодлоо солилцох болно.
Нээлтийн арга хэмжээнд УИХ гишүүд, БШУЯ-ны төлөөлөл, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, хувийн хэвшлиййн сургуулиудын төлөөлөл, иргэний нийгэм, судалгааны байгууллагуудын төлөөлөл оролцоно.