Үндэсний ялалт

Үндэсний ялалт ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙХӨӨ ТӨЛӨӨ ЯЛАЛТ БАЙГУУЛЖ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛЪЯ 🇲🇳🇲🇳🇲🇳

Премьер лигийн гайхамшиг… 🎬Миний аялал эхэлсэнээс хойш 2 сарын дараа Премьер лигээс нададтай анх холбогдсон. Чиний аяллы...
18/05/2024

Премьер лигийн гайхамшиг… 🎬
Миний аялал эхэлсэнээс хойш 2 сарын дараа Премьер лигээс нададтай анх холбогдсон. Чиний аяллыг онцолж өөрсдийн Fan Mail гэдэг нэвтрүүлэгээрээ чамайг оруулмаар байна гэсэн юм. Тухайн үед үнэхээр итгэж чадахгүй байлаа 😱. Гэхдээ ийм сайхан боломжоо эргэлзэлгүй шууд атгаж аваад маш их хичээсэн 🙌🔥. Нөлөөлсөн маш том зүйл нь 10 жилийн өмнөөс миний талаарх нийтлэлүүд английн болон гадны сайтуудад олон гарж байсан явдал бас хамгийн сүүлчийн зоригтой алхамаа хийгээд явж байгаа үйлдэл маань маш их нөлөөлсөн 🙌. Зүгээр нэг жилийн дотор болсон зүйл биш бүтэн 10 жилийн өмнөөс мөрөөдлийн төлөө эхлүүлсэн их аян байлаа 🫡🔥😈.
Тэр цагаас хойш байнгын хаана яваа байршил, бичлэг, зураг дүрснүүдээ бүгдийн явуулж аяллаа баталгаажуулж явсан 🗺️🚴. Бүх зүйл майлээр дамжиж байсан болохоор өмнө хэзээ ч майл бичиж байгаагүй хүн чинь эхлээд жоохон хэцүү байсан боловч боломжоо алдахгүй гэж хичээсээр байгаад одоо майл сайн бичдэг болсон шүү 🙌😁🔥. Тэгэж явсаар анх визний асуудлууд гарж ирэхэд шууд л ямар ч эргэлзээгүй бид нар хэрэгтэй урилга явуулая гээд миний асуудлуудад маш их сэтгэлээсээ хандаж байсан 🙌🥹❤️🎬. Гэхдээ энэ том газрын маш том урилгатай 2 удаа Английн визэнд ороод виз гараагүй шүү дээ 😅🙌. Манай хэд сүүлдээ үнэхээр гайхаж хоцорсон 😱. Яг энэ үед Английн визэнд маш сайн зөвлөгөө, дэмжлэг үзүүлсэн БОАЖ яам, Парис болон Лондон дахь элчин сайдын яамнууддаа туйлын их талархаж байна 🔥🇲🇳.
За тэгээд Английн визээ авсан гэдгээ хэлэхэд Премьер лигийн хэд маань надаас дутуугүй маш их баярласан ❤️. Намайг Англид ирсэнээс хойш 3-4 найруулагчтай 10 зураглаач бас миний визний материал болон зураг авалттай үед буудал, унаа, хоол унд гээд хэрэгтэй бүх зүйлийг хариуцсан нэг хүн байнга надтай холбоотой байж мэдээлэл өгч байсан. Миний Английн виз эцсийн мөчид гарсан болохоор намайг Англид ирсэнээс хойш зураг авалтын багийнхан төлөвлөгөөнүүдээ гаргаж, багтай холбогдож тоглолт үзэх өдөр, цэнгэлдэхэд зочилох өдрүүдээ товлохын тулд нилээн цаг хугацаа орсон 🙌. Маш олон хүмүүс намайг яагаад Манчестертаа очихгүй байгаан гээд гайхаж байсны цаад учир ийм байсан шүү манайхаан 😁🙏🎬. Премьер лиг байгаагүй бол миний зорьж байсан зүйлс шууд хүрэхэд дэндүү хол байсныг яг дотор нь орж байж мэдсэндээ 😅🙌.
Тэр хооронд дэлхийн хамгийн алдартай Премьер лигийн студитэй танилцаж, хөшигний ард юу өрнөдөг гэдгийг бүгдийг нь маш ойроос харсан 🤩. Үнэхээр дэлхийн хэмжээний газар гэдэг стандартаасаа эхлүүлээд нарийн жижиг зүйлсүүддээ хүртэл маш чухал ач холбогдол өгдөг гэдэг нь шууд харагдаж байсан. Миний амьдралдаа харж байсан хамгийн найрсаг, уриалгахан, ажлаа зүгээр тултал жаргаж, сэтгэлээ зориулж хийдэг хүмүүс Премьер лигийн оффисоор дүүрэн байсан 🙌🤩❤️. Намайг эхний зочилсон өдрөөсөө л олон өөр, өөр төрлийн найруулагчидтай уулзуулж, танилцуулсан болохоор эхнээсээ шууд санал тавьж байсан юм. Гэхдээ хамгийн эхлээд миний аяллын гол нэвтрүүлэг гарсаны дараа орж болохоор байсан. Хөөрхөн удаан хүлээлт, таван том зураг авалтын эцэст өчигдөр эцсийн байдлаар нэвтрүүлэг цацагдав 🙌🥹🫂❤️🎬. Хамгийн сүүлийн зураг авалт бүтэнсайн өдөр болсон. Маш их дүрснүүд ороогүй үлдсэн харагдсан гэхдээ үнэхээр сайхан архивтай болж үлдсэндээ сэтгэл туйлын хангалуун байгаа 🔥🤩. Маш урт удаан аялал болон хүлээлтийн эцэст бүх зүйл гайхамшигтай баяр баясал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн дуусахад маш том нөлөө үзүүлсэн Премьер лигийн хамт олон талархаад, талархаад барамгүй юм 🙌🥹🫂🥹🎬✨.
Энд бүх зүйл үнэхээр нарийн төлөвлөгөөтэй, хоорондын холбоо сайн, яг цаг хугацаандаа явагддаг болохоор маш гоё санагдсан. Өнгөрсөн 7 хоногт Манчестерт зураг авалтууд явагдаж байхад миний нэвтрүүлэг хэдэнд цацагдах нь тодорхой болсон учир шууд дараагийн өөр нэвтрүүлэгийн продюсер надтай холбогдоод өдөр цагаа товлосон 🙌🔥🎬. Тэгээд товлосон өдрөөсөө гурван хоногийн өмнө холбогдоод Манчестераас Лондон ороод, буцаад ирэх хурдны гал тэрэгний билет, Лондонд очоод студитэй ойрхон буудал, угтаж, гаргаж өгөх такси гээд бүх юмыг нарийн бэлдээд өгсөн 🔥. Үнэхээр их хүндлэл, супер нарийн цаг хугацаа, тав тухтай нөхцөлд байхаар цаанаасаа тулцан гоё мэдрэмж авдаг юм байналээ 🤩. Өнөөдөр өглөө зорьсон нэвтрүүлэгтээ оролцсон. Премьер лигийн студид очиход хүн бүр өчигдөрийн цацагдсан бичлэгийг үзсэн маш их сэтгэл хөдөлж уйлсан гэж ярих үнэхээр хөөрхөн 🥹❤️. Тэгээд нэвтрүүлэгтээ ороход манай хөтлөгчид хүртэл сэтгэл нь маш их хөдөлсөн байсан. Хэр барагын хүн оролцдоггүй нэвтрүүлэг боловч чи үнэхээр онцгой байсан учраас орж байгаа шүү гэсэн. Миний дүрсийг студид өгөхөөс өмнө дэлгэцэн дээр Wayne Rooney-тэй уулзсан өчигдөрийг бичлэгийг бүтэн үзээд эхлүүлсэн юм. Тэгсэн манай хөтлөгчид өмнө нь үзсэн хэрнээ ахиж үзээд уйлах гэж хичээж байлаа. Би ч бас өөрөө цийлэгнээд л амжсан 🥹. Дараа нь миний тухайн үед мэдэрсэн мэдрэмж, аяллын зарим нэг зүйлсийн талаар асуугаад сэтгэл хөдлөл өндөртэй яриа дуусахад Премьер лигээс надад дахин гайхалтай бэлэг задалсан юм 🙌❤️😭🫂🎬. Алтан дугтуйтай гэнэтийн бэлэг яг л Got Talent нэвтрүүлэгийн алтан баззер шиг үнэхээр гайхалтай мэдрэмж байлаа 🥹. Ирэх улиралын хүссэн нэг тоглолтоо үзэх хоёр билет болон онгоцны билет, буудал бүх зүйл багтсан гэсэн 🔥🥹🙏. Премьер лиг минь үнэхээр хязгааргүй их баярлалаа ❤️🙌. Миний амьдралын хамгийн гайхалтай дурсамжуудыг жинхэнэ утгаар нь гайхамшиг болгож хувиргасан шидтэнгүүд бол Премьер лигийн хамт олон яах аргагүй мөн 🙏. Дэндүү их хүндлэл үзүүлж байна даа 🙇‍♂️❤️.
Нэвтрүүлэг дуусаад гараад ирсэн чинь намайг яг хариуцдаг гол продюсер маань тэвэрч аваад чи үнэхээр гайхалтай байлаа гээд л 🫂❤️🥹🙌. Сая чиний бичлэгийг үзээд студид байсан продюсерууд, зураг авалтын багийнхан гээд бүх хүн уйлсан гээл бичлэг, зураг үзүүлэхэд үнэхээр гоё санагдаж байлаа 🥹❤️. Ирэх жилийн шинэ улиралаар дахин нэг гоё нэвтрүүлэгт оролцохоор уригдсан 🙌🫂🇲🇳. Дараа ирэхдээ хамтарч ажилласан бүх хүмүүстээ гоё гарын бэлэгтэй ирэхгүй бол одоо яаалтачгүй өөрийгөө арай гэж болгож байгаа болохоор юу ч хийж чадсангүй дээ жоохон өөртөө сэтгэл дундуур үлдэв 🙏🥹.

Монгол Улсын хэд хэдэн байршилд туйлын туяа үзэгджээНарны соронзон орны идэвхжилээс үүдэж манай орны хэд хэдэн байршилд ...
12/05/2024

Монгол Улсын хэд хэдэн байршилд туйлын туяа үзэгджээ
Нарны соронзон орны идэвхжилээс үүдэж манай орны хэд хэдэн байршилд туйлын туяа үзэгдлээ.
Үүнийг "Хойд зүгийн гэрэл буюу авроро харагдах, харилцаа холбоо хиймэл дагуулын тасалдал унах, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт ихсэх, гадаа хэт халах зэргийн дохио гэж үздэг байна.
Түүнчлэн даралт ихсэх, толгой өвдөх, нойргүйдэх, эрүүл мэндийн асуудал үүсэж болзошгүй! Дэлхийн агаар мандал хүнд болж байгаатай холбоотойгоор хүчтэй аврорууд дэлхий даяар харагдаж байна" гэжээ.

12/05/2024

🔵М.Билгүүн: К.Анар дүүгээ дэмжингээ "Монголын мистер"-ийг үзэж байна

12/05/2024
09/05/2024

Иргэний бичлэг: Хэрэм хадгийг эвхэж модноос
салгах гэж оролдохыг хараад хүн бол зөвхөн
өөрийн хар амьны төлөө бусдад үргэлж гай тарьж байдаг. Ухаанаараа амьтнаас дорой санагдах !!!

07/05/2024

ЗОГСООЛГҮЙ, ТОГЛООМЫН ТАЛБАЙГҮЙ БАЙРНУУД БАРИХЫГ ЗОГСООХЫГ ШААРДАХ НЬ ШЭЙР

07/05/2024

Эргүүдсэн МАНАНгийн новшнууд❗️ бүхэл бүтэн хүний амиар тоглоод юу ч болоогүй юм шиг яриад суужил байдаг🤬

03/05/2024

Бидэнд үлдсэн сүүлийн боломж..‼️‼️‼️

30/04/2024

Ж. Ганбаатар: Шадар сайд С.Амарсайхан бол Францын захиалгат улс төрч‼️‼️‼️😅
Өмгөөлөгч Г. Батбаяр нас барснаар Ураны эсрэг тэмцдэг Иргэний нийгмийн үнэт зүйлийг нухчин дарлаа.
Монголын төрд гадны захиалгат улс төрчид эзэн суусан. МАН-ын генсек Д.Амарбаясгалангаас өгсүүлээд Францын эрх ашгийг хамгаалж Уран хоргүй гэж тархи угаадаг болсон. Бүлэглэлийн эсрэг явснаараа өмгөөлөгч Г. Батбаяр агсан заналхийлэл, сүрдүүлэгт өртсөн.
1. Франц дахь Монголын консулд ажиллаж байсан залуу Францын хөрөнгө оруулалттай компаний захирал болчихсон. Уран хоргүй гэж сурталчилж байна.
2. Улаанбаатар хотод Дүүжин тээвэр Францын зээлээр барина гэж хэзээ ч бүтэхгүй зүйлээр тархи угааж байна.
3. Олон улсад Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн Арева компани нэрээ сольж Орана нэртэй болоод Монголд Уран олборлож байна. Өмгөөлөгч Г.Батбаяр агсныг тэд заналхийлж байсан‼️‼️‼️‼️
Жанын Ганбаатар
Эх сурвалж: Баасанжавын Отгон

Б.Жаргал: Тагнуулын дарга Б.Хурцын өс хонзонгийн сэдэлтэй татварын гэх хэрэгт хэлмэгдэн 151 хоног  хоригдож ажил, амьдра...
30/04/2024

Б.Жаргал: Тагнуулын дарга Б.Хурцын өс хонзонгийн сэдэлтэй татварын гэх хэрэгт хэлмэгдэн 151 хоног хоригдож ажил, амьдрал нэр төрөөрөө хохирсон.
/ВИДЕО/ http://isee.mn/n/63947

Л.Оюун-эрдэнийн тэмцэж буй Бүлэглэл
29/04/2024

Л.Оюун-эрдэнийн тэмцэж буй Бүлэглэл

Х.Нямбаатар: Өнөрболор өөртөө 50 зогсоолтой байх уу эсвэл Улаанбаатар хотын иргэд тайван хүүхдийн паркаараа алхах уу. Би...
29/04/2024

Х.Нямбаатар: Өнөрболор өөртөө 50 зогсоолтой байх уу эсвэл Улаанбаатар хотын иргэд тайван хүүхдийн паркаараа алхах уу. Би одоо сонгууль дөхөөд яршиг даа л гэж бодож байна, эмэгтэй хүн юм даа гээд..УИХ-ын гишүүн гээд намайг дарамталж болохгүй
🔵Хүүхдийн паркийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг Сөүл ресторан барилгын сууриараа газраа эзэмшдэг ч хэтрүүлэн хашаалж, 50 машины зогсоол байгуулсныг буулгах шаардлагыг нийслэлээс тавьсан. Тэгвэл өнөөдөр тус рестораны зүгээс Паркын тохижилттой холбоотойгоор хувийн хэвшлийн эрх ашгийг зөрчиж байна гэсэн юм.

Ор сураггүй алга болсон хүү 7жилийн дараа гэртээ эргэж ирсэн нь.Улс даяар эрэн сурвалжилсан ч өчнөөн жил олдоогүй хүү нь...
19/04/2024

Ор сураггүй алга болсон хүү 7жилийн дараа гэртээ эргэж ирсэн нь.

Улс даяар эрэн сурвалжилсан ч өчнөөн жил олдоогүй хүү нь гэнэтхэн өөрөө ороод ирж. Ингээд үйл явдал хэрхэн өрнөснийг гэр бүлийнх нь болон хүүгийн яриаг үндэслэн сийрүүлье.

2008 оны наймдугаар сарын 12-ны нартай дулаахан өдөр Рэнцэн хүү дүүтэйгээ гэртээ үлджээ. Аав нь усанд явчихсан, харин ээж нь тэр өдөр ажлаасаа ирээгүй байж. Арван нэгэн настай хүү зургаан настай охин дүүгээ харах албатай үлдсэн ч гэртээ удаан байж тэссэнгүй “Агаа нь одоохон гоё юм аваад ирнэ ээ. Хүлээж байгаарай” гэж хэлээд хашааныхаа хаалгаар харайгаад гарч.

Дэлгүүрээс чихэр авчихаад гараад гүйтэл хажууханд нь нэг машин зогсож хүүг дууджээ. Нэг залуу машины хагас онгойсон хаалгаар цухуйж “Миний дүү суучих. Ах нь энүүхэнд нэг айлаар ороод гэрт чинь хүргээд өгчихье” гэж хэлэхэд нь хүү хэдэн алхам ухраад “Ахаа би өөрөө гэртээ орчихноо. Манайх энүүхэнд" гээд буцаж гүйх гэжээ.

Өнөөх эр амттан харуулж “Миний дүү энийг ав, ах нь ердөө энүүхэнд нэг айлд оччихоод гэрт чинь хүргээд өгчихнө өө” гэж хэлээд инээмсэглэхээр нь итгээд суучихаж.

Машин дотор өөртэй нь чацуу бололтой хоёр хүү сууж байжээ. Хүү үеийнхээ хөвгүүдтэй зэрэгцэн суусан байна. Танихгүй ах нар ойрхон айлд биш бүр хотоос гараад жирийлгэж гарчээ. Угийн сэргэлэн хүүд салхи татуулан хурдлах машинд үеийн хоёр хүүтэй зэрэгцэж суугаад цонхоор харж явах сонирхолтой санагджээ. Хүүг ойр дотнынхон нь “Манай Рэнцэнгийн сэргэлэн нь дэндчихгүй бол мундаг хүн гарна даа” гэж өөр зуураа ярьцгаадаг байж.

Машин хурдлан явсаар хотоос зайдуу нэг хогийн цэг дээр очсон байна. Өнөө сайхан ааштай ахын зан хувирч “Бууж хог түү” гэж зандарчээ. Айж сандарсан хүүд үгийг нь дагаж буухаас өөр зам байсангүй. Саяхан л дүүдээ амттан өгөхөөр гэр рүүгээ харайлгаж явсан хүү хог түүхээр машинаас урамгүйхэн буужээ. Өнөө хоёр хүү ч дагаад буусан байна. Хог түүх муухай санагдсан ч өвөө, эмээдээ ажилсаг гэж магтуулдаг хүү танихгүй ахын тушаалыг үг дуугүй биелүүлжээ.

Хүү үеийн хоёр жаалтай хамт хогийн цэг дээр хоёр хоножээ. Танихгүй ах нар машинтайгаа холоос ажиж байж. Хог түүж байгаад гараа зүсчихжээ. Ээж нь байсан бол уйлахаар их өвдөж байсан ч ааштай ах нарт загнуулахгүйн тулд нулимсаа ханцуйгаараа шударчихаад чимээгүйхэн бөхийн хог түүж гарчээ.

Хоёр хоногийн дараа хүү хүнд ажлаасаа арайхийн салжээ. Өнөөх танихгүй хүмүүс хүүг машиндаа суулгаад замд гарсан байна. Машин Рэнцэнгийн гэр байгаа хотын зүг биш хөдөө тийш хурдалжээ. Ингэж явсаар хар замаас салж шороон зам руу орж.

Балчир хүүгийн сэтгэлд гэртээ ганцаараа үлдсэн дүү нь л бодогдож байжээ. Хүүгийн суусан машин удаан явсны эцэст нэг айлын гадаа зогссон байна. Урд суудалд суусан танихгүй ах Рэнцэнтэй зэрэгцэж суусан хүүг буулгаж нөгөө айл руу дагуулан орж хэсэг зуур байснаа ганцаараа гарч иржээ.

Хүүгийн суусан машин дахиад л тоос татуулан давхисан байна. Удсан ч үгүй дахин нэг айлын гадаа ирж, хоёр хүүг буулгажээ. Ингээд хоёр хүү танихгүй айлд үлдэх нь тэр.

Эмээ, өвөө шиг нь хоёр хөгшин хүүг хооллож ундлаад унтуулсан байна. Айлын эмээ үүрээр таван цагт хоёр хүүг дуудан сэрээжээ. Наймдугаар сарын хяруу буусан жиндүү өглөө сэрсэн хоёр хүү малын хороо цэвэрлэжээ.

Зуны сүүл сарын наран гэрэл цацруулан мандах үед хөвгүүдийн нэг нь үхэр тууж, нөгөө нь хонь хариулах ажилд томилогджээ. Эхний жил нь үеийн хүүтэй цуг байсан болохоор уйдах зав гардаггүй байж. Өдөржин хонь хариулчихаад орой ирж өнөө хүүтэйгээ тоглоно, хамтдаа унтана, өөр зуураа шивнэлдэж ярина.

Гэтэл найз нь орой болгон орондоо шээдэг болжээ. Сүүлдээ хоёр хөгшин хүүг орондоо шээгээд байна гээд хот буцаасан байна. Ингээд Рэнцэн ганцаараа үлдсэн аж.

Өглөө хар үүрээр сэрж хөрзөн цэвэрлэнэ, үхэр тууна, тэгээд хониндоо гарна, орой хониноосоо ирээд тугал татаж өгнө, хоолоо иднэ, унтана. Хүүгийн амьдралын нэг өдөр ийм хэмнэлээр өнгөрч байж.

Малд дөртэй болоод ирэнгүүт нь үнээ саах ажил давхар иржээ. Хөдөө газар тоглож наадах хүүхэд бараг үгүй. Өдөржин л мал дагана. Амьдардаг айлынх нь зээ хүү амралтаараа хотоос ирж ажилд нь туслалцан тоглож наадахад хүү чин сэтгэлээсээ баярлаж хөөрдөг байжээ. Бас нутгийн морь хурдлуулдаг хүмүүсийн морийг наадмаар унахдаа жигтэйхэн хөөрдөг байж.

Эхний жилд орондоо орохдоо л ээжийгээ бодож чимээгүйхэн уйлдаг байснаа сүүлдээ байгаа айлынхаа эмээ, өвөөд дасаж гэрээ санах нь арай л багасчээ. Гэхдээ л бяцхан зүрхнийхээ гүнд аав, ээж, дүүгээ санасаар байж. Өвөл зунгүй явган хонь дагах хүүд зуны хүйтэн бороо чангахан даваа болдог байж. Хүйтэн бороонд норсон дээлтэй чичрэхийн зовлонг яс махаараа мэдэрдэг байжээ.

Хүүг аав ээжийнх нь өгсөн нэрээр биш Баяраа гэж дуудна. Нутгийн хүмүүс ч энэ нэрээр нь андахгүй, “Манай Баяраа ч айхтар ажилсаг хүү шүү” гээд ам сайтай байсан гэнэ.

Таван намар, таван өвөл, таван хавар, таван зун өнгөрчээ. Нэгэн өдөр хүүгийн амьдардаг айлд хот явна гээд нэг ачааны тэрэг иржээ. Рэнцэн “Хот явах машин таарлаа ашгүй, гэртээ очъё байз. Өвөө, эмээ хоёрынхоо хашаанд гүйгээд очно доо” гэсэн бодол төрж шуудхан л тэвшин дээр нь харайгаад гарчихаж. Ачааны машины тэвшин дээр сууж байсан хүү “Намайг мэдчих вий дээ. Энэ машин хурдан хөдлөөсэй” гэж залбирч суужээ.

Удсан ч үгүй жолооч кабиндаа сууж машинаа асаах агшинд хүүг айлын хүн олоод харчихсан гэнэ. Ингээд гэр рүүгээ явах оролдлого нь бүтэлгүйтсэн байна. Байнга аав, ээжийгээ ярих болсон хүүг айлын хоёр хөгшин анзаарсан бололтой “Тэгж байгаад хот орж аав, ээжийнх нь сургийг гаргаж паспортыг нь авч өгнө өө” гэж ярихаар нь Рэнцэн битүүхэндээ догдолж тайвширдаг байж.

Оргох гэж байгаад баригдсанаас хойш нэг жил өнгөрчээ. Шинэ жилийн өмнөхөн өвгөн, эмгэн хоёр зээ хүүгээ хот руу явуулахдаа Рэнцэнг “Дандаа мал дээр байдаг юм. Хот орж ёолкдоод ир” гэж хамт явуулжээ. Хот руу дөхөх тусам хүүгийн сэтгэлд “Өвөөгийнх Гандандаа байгаа болов уу. Одоо очвол ч би олно доо" гэсэн бодол эргэлдэж байсан гэнэ.

Хэдэн жил хамтдаа байсан үе насны хүү Рэнцэнг хотод авчрангуутаа PC тоглохоор хамт гарчээ. Хүүгийнх “Өргөө” кино театрын хажууханд болохоор Рэнцэнд Гандан орох тийм ч хэцүү биш байж. Өнөөхийгөө PC тоглох зуур тэссэнгүй гараад явчихаж. Өвөөгийнхөө хашаанд иртэл яг л тэр янзаараа харагджээ. Хашаагаар нь орж хаалгыг нь таттал цоожтой байж. Гандан хавиар жаал явж байгаад оройхон өвөөгийнхөө хашаанд эргэж иртэл хүн ирсэн бололтой яндангаас нь утаа баагиж харагдсан байна. Ороод очтол аавынх нь ахынх нь дүү бүсгүй дуу алдан угтжээ.

Энэ баярт явдал тохиохоос долоон жилийн өмнө, хүүг алга болсны дараахан аав, ээж, ар гэр нь ёстой л цээжний махаа барж байж. Түмэнжаргал усаа аваад иртэл охин нь гэртээ ганцаараа уйлчихсан сууж байжээ. “Ах нь яасан” гэж асуутал “Дэлгүүр яваад ирнэ гэсэн” гэж. Эхэндээ ч муу юм бодсонгүй. Хоёр, гурван цаг болонгуут сандарч эхэлжээ. Ээж рүү нь утасдтал тэр дороо ажлаасаа хүрээд ирсэн гэнэ. Ингээд л хамаатан саднаараа гурван хоног онгорхой цоорхой бүхнээр хайжээ.

Асрамжийн газар, хүүхдийн хаяг тогтоох төв, орц, хонгил, траншей, PC тоглоомын газар гээд яваагүй газар үлдээгүй гэдэг. Гурван хоногийн дараа цагдаад мэдэгдэж орон даяар эрэн сурвалжлаад ч хүүгээ олсонгүй гэнэ. Хайртай хүүгийнх нь сураг огт гараагүй аж. Аав, ээжийнх нь горьдлого тасарсангүй, хүүгээ цөхрөлтгүй хайсаар байж. Түмэнжаргал сав л хийвэл гудамжаар алхдаг ажилтай болжээ. Муухан хувцастай, хүүтэй нь нуруу чацуу хүүхэд харахаараа л гүйж очиж хардаг байж. Он жилүүд өнгөрсөн ч траншейний хүүхдүүд дунд хүүгээ хайсаар байжээ.

“Миний хүү чинь их сэргэлэн шүү дээ. Тийм хүүхэд буруу хүүхдүүдтэй нийлээд явчихвал хэцүү хүн болно" гэж бодож траншей хавиар байнга эргэлддэг болжээ. Сүүлдээ траншейнийхан ч андахаа больж. “Та хүүгээ олсон уу” гэж асуудаг болсон гэнэ. Р.Түмэнжаргал хүүгээ эрж аймгуудыг бараг л гүйцээжээ. Хүүгээ хайсан аавын сэтгэлийг зөөллөх гэж уулзсан хүмүүс нь шил юм гаргадаг байжээ. Ингэсээр бор дарсанд нэлээд оржээ. Хүүтэйгээ уулзсанаас хойш харин сэтгэл өөдрөг сайхан байгаа аж.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Хотын дарга асан Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаа олон нийтэд хандаж хамгаалалт хүсчээ....
11/04/2024

Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Хотын дарга асан Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаа олон нийтэд хандаж хамгаалалт хүсчээ.
Тэрээр өөрийн инстаграмм хаягаараа дамжуулан “Одоо бүр араас ирээд орон гэрт минь хулгайч шиг нүүрээ нууж ороод, нуугдаж зугтаад гарч буй хүнийг яах вэ? Дүрс нь камерт бичигдээд үлдсэн байх юм. Хувийн орон зай руу минь эрээ цээргүй нэвтэрч байгаа нь мэргэжлийн хулгайч шиг санагдсан. Гэр орондоо аюулгүй байх эрх минь зөрчигдөөд байгаа юм биш үү дээ? Цааш нь ярих уу яах уу? Монгол улсад шударга, үнэн шүүгч байвал санал болгооч” хэмээсэн байна.
Эхнэрээ, гэр бүлээ тайван амьдруулж хамгаалж чадахгүй хүн улсын ажилд оролцон УЛС УДИРДАЖ ЧАДАХ уу?

Энэ юу болоод байнаа? Нэг өдөр 4 хүүхэд алга болчихлоо гэж үү?!Хурдан эсэн мэнд олдоосой бяцхан үрс минь 😫🙏  fans
09/04/2024

Энэ юу болоод байнаа? Нэг өдөр 4 хүүхэд алга болчихлоо гэж үү?!
Хурдан эсэн мэнд олдоосой бяцхан үрс минь 😫🙏 fans

04/04/2024

Ус зайлуулагчгүй хийсэн зам дээр тогтсон ус хүн рүү цацагдахад яагаад жолооч торгуулах ёстой юм❗

Мишээлийг маань бас зодчихож⁉️И.Мишээл: МУГЗ Б.Чинбат, эхнэр Ц.Сарнай нарт итгэж,  8 жилийн амьдралаа үрээд, эцэст нь до...
04/04/2024

Мишээлийг маань бас зодчихож⁉️

И.Мишээл: МУГЗ Б.Чинбат, эхнэр Ц.Сарнай нарт итгэж, 8 жилийн амьдралаа үрээд, эцэст нь доромжлуулж, зодуулж хамтын ажил эцэслэгдсэн

"Миний бие И.Мишээл нь Ц.Сарнай( Sweetymotion хамтлагийн дуучин) Б.Чинбат( МУГЗ) гэх хүмүүстэй 7,8 жилийн амьдралаа үрээд, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө хохироод эцэст нь хамтран ажиллахаа больсон нь үнэн.

Мэдээж намайг анх тоож санал тавьж, би ч сонгож хамтын ажил эхлэсэн(тэр үед өөр олон газраас санал ирсэн боловч эдгээр хүмүүст итгээд сонгосон)

Энэ хоёр хүн олон нийтийн дунд асар сайн сайхнаар яригдаж, хүндлэгддэг тул хоорондоо гарсан асуудлаа бусдад дэлгэж ах эгчийгээ адлуулахыг хүсдэггүй байв. 3 охидууд нь миний төрсөн дүүгээс ялгаагүй, өсгөлцөж харж ханддаг байсан учир бас дүү нарыгаа бодоод чимээгүй байсан юм шүү. Асар удаан бодож, тунгааж, хүлээж зориг гарган үүнийг бичив.

Энэ бүх цаг хугацаанд гэрт нь цэвэрлэгч, цүнх баригч, хүүхэд асрагч, жолооч, түшээ хийсээр цаг хугацаа өнгөрсөн. Тэдний гэр бүлд туслах хүн хүч хэрэг болсон,өвчин зовлон ч тохиосон бүх цаг үед нь хамт байж хамаг сэтгэл, алтан цагаа зориулсан юм шүү. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд тэр ч бүү хэл урлагийн ойр байсан ах эгч нар маань ч мэдхийн дээдээр мэднээ.

Мөн надад санал тавьсан олон хувь уран бүтээлчид, продакшинуудтай уран бүтээл хийж, хамтран ажиллахыг минь зөвшөөрдөггүй хааж боодог байсан.

Инээсэн, мэндэлсэн, бараг зөрөөд өнгөрсөн хүнтэй намайг хардаж есөн бусаараа доромжлуулж, хүсэхгүй байгаа зүйлээ илэрхийлэх, санал бодлоо хэлэх, уран бүтээл хийж өгөхийг хүсэх, зүгээр л бараг оршиж байхдаа ч Чинбат гэж хүнд хараалгуулж маш их дарамт дунд байсан. Урт хугацаанд сэтгэл санаагаар унаж, амиа хорлох бодол ч орж ирж байсан хүнд хэцүү цаг надад бий.

Энэ тухай Сарнай эгчид хэлж тусламж гуйхад нөхөрөө өмөөрч, УРЛАГТ УГААСАА ИЙМ ХАТУУ БАЙДАГ, БИД НАР Ч ТУУЛААД ГАРСАН гэж амыг минь барьдаг байсан. Эцэст нь иргэн Чинбат нь миний биед халдаж, зодож миний итгэл цаашдын ажил түүгээр эцэслэгдсэн (гэрчтэй).

Мөн ээж дүү 2 луу маань танай охиныг урлагт хэн ч биш болгоно, гишгэх газаргүй болгоно гэх санаатай дарамталсан, бусад дуучид, уран бүтээлчдыг доромжилсон, хаана ч хэзээ ч болоогүй зүйлсийг бичсэн мессежүүд нь одоо ч бий.

Мөн 2 ч удаа намайг ажил ярих нэрийдлээр танихгүй эрэгтэй хүнтэй уулзуулж орхиж зугтаж байсан, сүүлд л би үүний учрийг тунгааж олов. Би харамсалтай нь тэдний бодсон шиг, ашиглаж болно гэж зорьсон хүн нь биш байв.

7-8 жилийн хугацаанд 4 дуу хийж өгсөнөөс 1 нь хулгайн дуу байсан учир устгасан болно. 1 дууных нь клип нь таалагдаагүй учир ахиж шинээр хийх зорилгоор устгасан. Бусад дуунууд болон хийж байсан дуунуудийг ашиглах, дуулах эрхийг хаасан тул өөрийн Youtube сувгаас устгах нь зүй ёсны хэрэг бизээ.

Мэдээж бичигдээгүй хуулиар урлагт олон жил байснаараа, надаас ах эгч гэдгээрээ эдгээр хүмүүсийн зөв, харин миний буруу болоод дуусах бизээ.

Ямар ч байсан надаас өөр хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн, урлагт хөл тавих гэж байгаа хүүхдүүдэд ахиж бүү зовлон болоорой гэж хүсье. Чадахгүй бол чадахгүй, чадах бол чадах аа үнэнчээр хэлдэг, хүний амьдралд гай болдоггүй байгаасай.

Мөн миний нэр хүндийг ашиглаж дууны албумыг нь хийж өгнө гэж хөрөнгө оруулалт авсан 100 давсан сая төгрөгөө хүмүүст нь буцааж өгөөрэй. (Тэндээс би нэг төгрөгийг ч уран бүтээлдээ ашиглаагүй болно) Мөн миний тоглолтын орлогоос( мэдээж тэдний зохиосон дуу биш ковер дуу дуулж олсон орлого) зээлж авдаг байсан мөнгийг эргүүлж өгөхийг найрсагаар хүсье. Би мөнгө тарьдаг хүн биш. Чаддаг хүмүүст нь төлөх ёстойгоо төлөөд дуунуудаа одоо хиймээр байна.

( Ингэж бичиж байгаа нь тэдгээр хүмүүстэй холбогдох ямар ч арга байхгүй бүтэн 1 жилийн хугацаанд танихгүй дугаараас залгасан ч тасдаад блок хийдэг, тааралдаад ярилцах гэхээр зугтдаг ч "сайтуудад худал ярилцлага өгч" надтай холоос харилцахыг хүсэж байна гэж ойлгосон учир ингэхээс өөр арга байсангүй)

Мөн залуучууд ч бас хэнтэй хамтран ажиллахаа сайтар судлаж, төлөвлөөрэй гэж зөвлөе. Урлагт байгаа ах эгч нар бүгд мэдээж ийм биш надад зөвлөж туслаж байсан хүмүүс маш олон бий. Би л азгүй байж.

Мөн нийгэмд хэрүүлийн чанартай пост хийж байгаад та бүхнээсээ гүнээ хүлцэл өчье. Энэ маань нэг талаараа олон залуу уран бүтээлчдэд анхааруулга болоосой гэж хүслээ.

Шинэ залуу бидний үеэс эхлээд зэрэг хоорондын дарлал, үүгээр дуусаг" гэжээ.

Address

Монгол улс
Ulaanbaatar
97699

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Үндэсний ялалт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share