Buro. Mongolia

Buro. Mongolia Загвар, технологи, урлаг соёл, гоо сайхан, амьдралын хэв маяг, спорт, автомашин, аяллын мэдээллээр төрөлжсөн олон улсын дижитал сэтгүүл
(2)

Цахим дэлгэцийн хамаарлыг багасгаж, элдэв видео тоглоом, бичлэг, сөрөг мэдээ мэдээлэл, аюултай чат группүүд, хориотой са...
13/05/2025

Цахим дэлгэцийн хамаарлыг багасгаж, элдэв видео тоглоом, бичлэг, сөрөг мэдээ мэдээлэл, аюултай чат группүүд, хориотой сайтууд зэргээс хүүхдийнхээ бие болоод сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалахын тулд үглэж янших шаардлагагүй. Харин дээрх зорилгоор зохион бүтээгдсэн тусгай аппликэйшн ашиглахыг эцэг эхчүүддээ зөвлөе.

Энэ онд эцэг эхчүүдийн дунд хандалт хамгийн өндөр байгаа, хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хянахад туслах хяналтын аппликэйшнүүдтэй танилцана уу.

Prada загварын ордон үрчийж нугаларсан цамц, урагдаж цоорсон даашинз санал болгож, Miu Miu элэгдсэн гадаргуутай савхин х...
13/05/2025

Prada загварын ордон үрчийж нугаларсан цамц, урагдаж цоорсон даашинз санал болгож, Miu Miu элэгдсэн гадаргуутай савхин хүрэм цуглуулгадаа багтааж, харин The Row уртхан шуудайг хэлбэрт оруулан урласан мэт харагдах даашинз толилуулж элэгдэж хуучирсан хэв маягийг дэлгэрүүлсээр л байна.

Төгс биш байх үзэсгэлэнтэй

Яагаад хүн бүр ойн ванныг туршиж үзэх ёстой вэ?
13/05/2025

Яагаад хүн бүр ойн ванныг туршиж үзэх ёстой вэ?

Эрүүл мэндээ боддог хүн бүрт зориуллаа

Тавдугаар сарын 10-ны өдөр Венец хотноо олон улсын архитектурын 19 дэх удаагийн биенналь нээлтээ хийлээ. Энэ жилийн биен...
12/05/2025

Тавдугаар сарын 10-ны өдөр Венец хотноо олон улсын архитектурын 19 дэх удаагийн биенналь нээлтээ хийлээ. Энэ жилийн биенналийн куратороор Италийн архитектор, инженер, “Carlo Ratti Associati” студийн үүсгэн байгуулагч Карло Ратти ажиллаж байна.

Арваннэгдүгээр сарын 23-ний өдрийг хүртэл үргэлжилнэ

Хэрэв алкохолын агууламжтай уух зүйлс хэрэглэсний дараа нүүр улайж, бие загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл уухаа шууд зо...
12/05/2025

Хэрэв алкохолын агууламжтай уух зүйлс хэрэглэсний дараа нүүр улайж, бие загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл уухаа шууд зогсоох ёстой гэнэ. Ихэнх хүмүүс өөрийгөө амархан согтож байна хэмээн андууран үргэлжлүүлэн хэрэглэдэг ч энэ нь таны бие согтууруулах ундаа хүлээн авч, боловсруулж чадахгүй байгаагийн дохио юм.

"Asian Glow" гэж яг юу вэ?

Гуаша иллэг нь хүзүү болон толгойн өвчнийг намдааж, үүний зэрэгцээ хуйхны цусны эргэлтийг хэд дахин сайжруулдаг онцлогто...
12/05/2025

Гуаша иллэг нь хүзүү болон толгойн өвчнийг намдааж, үүний зэрэгцээ хуйхны цусны эргэлтийг хэд дахин сайжруулдаг онцлогтой.

Одооноос хэрэгжүүлэх аргачлал

Монгол бүсгүйчүүдэд яг өөрт тохирсон хослолыг бүтээхэд шаардлагатай хэмжээг нарийн тооцоолж, үйлчлүүлэгчдийн биеийн онцл...
12/05/2025

Монгол бүсгүйчүүдэд яг өөрт тохирсон хослолыг бүтээхэд шаардлагатай хэмжээг нарийн тооцоолж, үйлчлүүлэгчдийн биеийн онцлогт тохируулан ямар загвараар хослол урлах талаар нээлттэй ярилцаж, хамтдаа бүтээл туурвих боломжийг олгоно. Premier Tailor

Анх удаагаа

2025 оны Met Gala үдэшлэгийн улаан хивсний ёслол дээр алдартнууд зөвхөн тансаг хувцсаар бус гоёл чимэглэл, нүүр будалт, ...
08/05/2025

2025 оны Met Gala үдэшлэгийн улаан хивсний ёслол дээр алдартнууд зөвхөн тансаг хувцсаар бус гоёл чимэглэл, нүүр будалт, үс засалт, хумсны урлагаар дамжуулан өөрийн хэв маяг, уран сэтгэмжээ илэрхийлдэг билээ. Тэгвэл энэ жилийн үдэшлэг дээр хамгийн ихээр анхаарал татсан бьюти трендүүдийг тоймлон хүртээл болгож байна.

Долоон чиг хандлага

Цүнх урлалын өлгий нутаг болох Итали улсаас гаралтай Coccinelle брэнд 2025 оны хавар-зуны шинэ цуглуулгаа танилцууллаа. ...
08/05/2025

Цүнх урлалын өлгий нутаг болох Итали улсаас гаралтай Coccinelle брэнд 2025 оны хавар-зуны шинэ цуглуулгаа танилцууллаа. Coccinelle Mongolia

Хавар-зун 2025 шинэ цуглуулга гарлаа

Нүүрний тэгш бус хэм бол энэ төрлийн мэргэжилтнүүдэд ирдэг түгээмэл асуудал юм. Яагаад нүүрний тэгш хэм алдагддаг, үүний...
08/05/2025

Нүүрний тэгш бус хэм бол энэ төрлийн мэргэжилтнүүдэд ирдэг түгээмэл асуудал юм. Яагаад нүүрний тэгш хэм алдагддаг, үүнийг хэрхэн тодорхойлдог, мөн яаж эргээд хэвийн төрхөд нь оруулдаг талаарх мэргэжилтний зөвлөгөөг хүргэж байна.

Мэргэжилтний зөвлөгөө

Фаррелл Уильямсийн бүтээлч удирдлага дор Louis Vuitton брэнд энэ үдэш загварын тавцанд дахин ноёлж, Met Gala-гийн түүхэн...
06/05/2025

Фаррелл Уильямсийн бүтээлч удирдлага дор Louis Vuitton брэнд энэ үдэш загварын тавцанд дахин ноёлж, Met Gala-гийн түүхэнд тодрон үлдэж буй нь загварын ордны ямагт цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг хамтралууд, гаргадаг шинэлэг санаануудынх нь үр өгөөж биз ээ.

Хамгийн олон алдартны сонгосон брэнд

Улаан хивсний ёслол дээр хүрэлцэн ирсэн ихэнх зочид сонгодог хослолыг үдшийн даашинзтай хослуулсан, эсвэл хар, цагаан өн...
06/05/2025

Улаан хивсний ёслол дээр хүрэлцэн ирсэн ихэнх зочид сонгодог хослолыг үдшийн даашинзтай хослуулсан, эсвэл хар, цагаан өнгийн даавууг голлон ашиглаж, уран нарийн зохиомжтой, өвөрмөц төрхийг бүрдүүлсэн байлаа. Тухайлбал, Жени, Деми Мур, Приянка Чопра, Хантер Шаффер, Лиза, Энн Хэтэуэй, Жоди Тёрнер зэрэг алдартнууд онцгой хэв маяг, өвөрмөц төрхөөр олны анхаарлыг татлаа.

Алдартнуудын бүрдүүлж ирсэн дүр төрхүүдтэй танилцацгаая

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Buro. Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Buro. Mongolia:

Share

Category