Амжилт.mn

Амжилт.mn Амьдралд үзүүлээд өг Online Shopping Of Mongolia

Өвлийн улс төр: Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар яагаад "попров", цаашид парламентын хүч нүүрсний хэрүүл, Ерөнхийлөгчийн сонгу...
09/12/2024

Өвлийн улс төр: Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар яагаад "попров", цаашид парламентын хүч нүүрсний хэрүүл, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн зориулагдах вэ

https://eguur.mn/554779/

Талбай дээр болж байгаа Утааны жагсаалын ард нүүрсчдийн бүлэглэл байгаа ш дээ. Утааг хоёр жилийн дотор шийдэхгүй ч гэх ш...
09/12/2024

Талбай дээр болж байгаа Утааны жагсаалын ард нүүрсчдийн бүлэглэл байгаа ш дээ. Утааг хоёр жилийн дотор шийдэхгүй ч гэх шиг нүүрсчид л ингэж тархи угаана. Утааг одоо ч шийдэх боломжтой шүү хулгайчуудаа

http://www.baabar.mn/article/nuusan-kheleltseer-dekh-gol-baatar-buyuu-khukhuugiin-ganboldiig-khuuliin-baiguullagaas-shalgaj-ekheljee

Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсан”-ны нууц буюу Хятадын талаас баримт бичгүүд олдож эхэллээ!БНХАУ-д хийсэн алб...
04/12/2024

Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсан”-ны нууц буюу Хятадын талаас баримт бичгүүд олдож эхэллээ!

БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяньтай анх удаа нүүр тулан уулзаж, биечлэн танилцсан байдаг юм. Үүний дараа Киргизид болон Пакистанд болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтын үеэр болон хамгийн сүүлд Шанхайд хэлэлцээр хийх бүртээ ганцаарчилсануулзалт хийж байв. Ингээд “face to face” уулзалт бүрийн үеэр нэг л учир битүүлэг хэлэлцээр болон гуравдагч зуучлагчийн тухай яригдаад байж.
Дээрх уулзалт болгоны дараа “Ганцмод-Гашуунсухайт чиглэлийн хил дамнасан төмөр замыг барихаар Хятадын талтай, “Чайна энержи” компанитай тохиролцчихлоо” гэсэн агуулгатай мэдээ гардаг байсан. Ийм мэдээ гарах бүрт төсвийг хэрүүлийн алим болгон шидэж хувьсгал хийх шахдаг байлаа. Тэгэхээр “Чайна энержи”-тэй битгий учраа ололцоосой, тэрхүү хил дамнасан төмөр зам битгий баригдаасай гэсэн ямар нэг ашиг сонирхол байгаа нь ил болсон.
Юу байсан юм бол?
Үүний учир зангилааг тайлахад Хятадын Ерөнхий сайдаас Монголын Ерөнхий сайдад хүргүүлсэн мөртлөө Монголын талд ЗГХЭГ-т ч, ГХЯ-нд ч байдаггүй зарим нэг санамж бичиг, гэрээ хэлэлцээрийн баримтууд чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэнд чухам юу байсныг Хятадын Ерөнхий сайд Ли Чянаас хүлээн авсан, тэдгээртэй танилцсан Л.Оюун-Эрдэнэ л мэдэх байх. Харин удтал хадгалсан, тэр ч байтугай 12 шахам жил Монголын эрх бүхий байгууллагуудаас нууцалж хав дарсан хэрнээ нууцын дардасгүй зарим нэг зүйлийг энд дэлгэхэд буруудахгүй болов уу.

Арван жил “хав дарсан” гэрээ Хятадын талаас олдов

Энэ нь 2014 оны 08 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо, “Шеньхуа групп корпораци” болон Монгол “Гашуунсухайт төмөр зам” ХХК, Хятадын Хөгжлийн банк корпораци хооронд байгуулсан “Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр зам төслийн санхүүжилтийн хэлэлцээр” гэгч байлаа.
Уг хэлэлцээр юунд үндэслэж гарсан бэ гэхээр 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ /хожим нь интерполоор эрэн сурвалжлагдаж байсан/ болон нөгөө талаас гэрээнд “Консорциум” гэж томъёолсон, Хятадын төрийн өмчит “Шеньхуа групп корпораци”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Жан Шиү, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Энержи ресурс” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “Тавантолгой” ХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Б.Түвшинбаяр нарын байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тулгуурласан байдаг.

Дэлгэрэнгүйг: http://baabar.mn/article/erunkhii-saidiig-arab-ruu-nistel-minajuulsan-nii-nuuts-buyuu-khyatadiin-talaas-barimt-bichguud-oldoj-ekhellee

ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600...
04/12/2024

ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ

Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь "Танк орж ирэх гэж байна", "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг нь асуудал дагуулаад буй.

Дэлгэржнгүйг: https://ubn.mn/p/71128

Л.Оюун-Эрдэнэ: Яг л Оюу толгой, Эрдэнэтийн 49, Хөгжлийн банкны схем задарсан үе шиг сандарч байна, гэхдээ та нар оройтсо...
03/12/2024

Л.Оюун-Эрдэнэ: Яг л Оюу толгой, Эрдэнэтийн 49, Хөгжлийн банкны схем задарсан үе шиг сандарч байна, гэхдээ та нар оройтсон

Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2025 оны төсвийг 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд УИХ баталсан. Гэхдээ УИХ-аар батлахын өмнө төсвийн эргэн тойронд шүүмжлэл өрнөсөн. Тиймээс Ерөнхийлөгч “УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна.

Дэлгэрэнгүйг: https://sonin.mn/newsDetail/6871

Сайд нарын, УИХ-ын гишүүдийн санаачлан шахаж байгаа тэрбум тэрбумын төсвүүдийг хасахыг дэмжиж байна.
03/12/2024

Сайд нарын, УИХ-ын гишүүдийн санаачлан шахаж байгаа тэрбум тэрбумын төсвүүдийг хасахыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Зарим гишүүд нэрд гарахын тулд төсвийн асуудал дээр хэтэрхий их попорлоо. Хэтэрхий шүү. С...
03/12/2024

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Зарим гишүүд нэрд гарахын тулд төсвийн асуудал дээр хэтэрхий их попорлоо. Хэтэрхий шүү. Сайн унших ч үгүй байна. Багц дүн барьж аваад л унагаах оролдлого хийсэн.
"Энд 50 тэрбум, 100 тэрбум гэчхэж, унагаая" гэх жишээтэй. Гэтэл түүн дотор нь Монгол Улсын хилээр импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг судлан шинжилдэг цорын ганц лабораторийн 5 тэрбумыг унагааж байгаа байхгүй юу.
"Хүүе ээ, хилээр оруулж ирж байгаа хүнс шинжилгээгүй боллоо" гэхээр "Өө тийм байна уу" гэсэн. Од болоод байгаа гишүүн тэгж хэлсэн шүү. Усгүй цөл газарт хөв, цөөрөм барих төсөв ч бас.
Хэлэхээр "Өө тийм үү" л гэх юм. Уншихгүйгээр том тоо харагдвал л хасах гэж дайрдаг. Эрүүл мэнд, боловсрол, соёл гурваас битгий танаасай гэсэн бодолтой сууна. Бүтээн байгуулалтаасаа л хасах юм байлгүй дээ.

Амь гол мэт тэвэрч үлдэх амьдралын шийдэл юу вэ?За бүгдээрээ, улс орноороо нэг иймэрхүү байдалд шилжсэн. Яагаад иймдээ т...
03/12/2024

Амь гол мэт тэвэрч үлдэх амьдралын шийдэл юу вэ?

За бүгдээрээ, улс орноороо нэг иймэрхүү байдалд шилжсэн. Яагаад иймдээ тулав?
#1. Засгийн газар мега төслүүдээ урагшаа түлхсэн нь зоригтой алхам байсан. Гэтэл мега төсөл дагасан төсвийн 60 хувийн нэмэгдэлд Номингоос эхлээд номхон тэмээ төрхтэй, ноорхой ядуу сэтгэлгээтэй сайд нар том том мөнгөн дүн хулгайгаар шургуулсан. Энэ нь өчүүхэн биеийг өргөж, өндөр Засгаа түймэрдэж байна л гэсэн үг.
#2. Төрийн тэргүүнтэй, төрт ёстой улс юм хойно, Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсан, тавихаас ч өөр гарц харагдаагүй. Татвар төлөгчид төсвийн алдагдалд бухимдсан, хяналтгүй, байгаа оноогүй асар их зардлууд иргэдийг бухимдуулсан, угаасаа нийгмийг өдөөн хатгаснаас өөрцгүй төсөв байсан.
#3. Сангийн сайд хоригийг далимдуулан, даварсан зардлуудыг дарж авахаа мэдэгдсэн. Цаг хугацааны хувьд ирэх оны төсөв яагаад ч хуулийн хэм хэмжээнд багтахгүй нь тодорхой болсон. Ингээд харганын ноосоо хайгаад, эсгий хийх хүнээ бодоод, татах морь, баглах шидмэс олсоо эрээд явж байтал өнөө өөх нь бялуурсан төсвийг чинь тойроод нөгөө л Монголын эмзэг сэдвүүд эрийгээд босоод ирсэн, одоо тэгээд хүн тойрч маргаад, хүрээ тойрч хэрэлдээд байж байна даа.
#4. Төсөвт шаардлагагүй илүү зардлууд олноор шургасан, энэ үнэн. Гэвч эл даварчихсан зардлуудыг далимдуулан Монголд зайлшгүй хэрэгтэй эрчим хүч цахилгаан станцын, боомтуудын, автозамын, зэс, гангийн үйлдвэр зэрэг үндсэн хөгжлийн төслүүдийг давхар мөргөж унагаах кампанит ажил эхэлсэн. Хулганаа алах гээд байшингаа шатаахаар шуударсан гэсэн үг.
#5. Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болсон. Өнөөгийн Засгийн газрын хамтарсан хэлбэрийг үгүйсгэх, сонгуулийн дараа тогтсон намуудын эвлэрлийн уур амьсгалыг эвдэх хандлага хүчтэй түрэн орж ирсэн. Энэ бол монголчууд цахилгаан станц, зэс, ган, алт цэвэршүүлэх үйлдвэр ярих болгонд босч ирдэг, төр дайвалзуулж, засаг задрахад хүргэдэг танил технологи.
#6. Мега төсөл тойрсон үндэсний акул, монопол компаниудын өрсөлдөөн ширүүссэн. Тэд УИХ, Засгийн газарт байгаа өөрийн хүмүүсээ турхиран хөдөлж эхэлсэн. Мега төслүүдэд амбицаа илэрхийлж байгаа нь тэдний зөв, томхон төслүүдийг үүрээд гарах хэмжээнд бойжсон, гадаад дотоод харилцаа сайтай компаниуд өнгөрсөн хугацаанд бий болсон.
#7. Хөрш улсуудын маань тавиулууд ч мега төслүүдийн сургаар идэвхтэй хөдлөх болсон. Нэг нь асар их зээлээр Монголын амийг гогодох сонирхолтой, нөгөөх нь хөгжлөөс алсад хөл тушаатай байлгах хүсэлтэй.
#8. Энэ бүх зөрчил эцэстээ УИХ, Засгийн газрыг чиглэн өрнөж байна. Монголын ардчилсан парламентийг арчиж хаях, Засгийн газрын төвшинд нэн шинэ түүхэндээ хоёр дахь удаагаа хамтарсан хамтралыг мөргөн унагаах, ингэснээрээ төрийн хямралд шууд хүргэх оролдлогууд цухалзаж байна. Хэрэв ингэвэл бид 1990 он руу ухарна.
#9. Одоо яах ёстой вэ? Хүн тойрч маргахаа болиод, асуудал сэдэв хоёроо өмнөө тавьж байгаад шийдэлд хүрмээр байна. Нэг л зүйл тодорхой байгаа, мега төслүүд урагшлах ёстой, үүний тулд намууд Засгийн газрын төвшинд хамтрах ёстой! Монголчууд эрчим хүчний хувьд бие даах ёстой, алт зэс, нүүрсээ шууд хямд ачуулахаа болиод, дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн борлуулах ёстой! Яаж хагарч, хавсайдаж байсан ч Монгол Улсын амь гол шигээ тэвэрч үлдэх амьдралын шийдэл бол энэ!

#Эмүжин

03/12/2024

126 гишүүн, төсвөө ч баталж чадахгүй, төсвөө хэлэлцэж чадахгүй, төсөвт байгаа усаа шахаж чадахгүй, кноптойгоо ноцолдсоор л…

03/12/2024

Төрийн тэргүүний тавьсан хоригийн хүрээнд хөндөж болохгүй гурван зардал байгаа. Үүнд:Хүүхдийн мөнгө,тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчийн цалин

03/12/2024

Төсөвт шахаж оруулсан төсвүүдээ хасуулахыг хэн нь ч хүсээгүй, тэгэхдээ төсөв их байна тана гэж бүгд ард түмэнд таалагдах гэж поопорсон. Одоо төсөв танах болсон чинь бүгд оруулсан дүнгүүдээ хамгаалж байна.
Яг үнэндээ төсвийг хаанаас нь яаж шахахаа бодож хавчуулагдаж байсан Жавхланд Ерөнхийлөгчийн хориг аврал болсон.

Нэг сонин давхардал ажиглагдсан. Гэхдээ энэ бол тохиолдол биш. 2024 оны 11 сарын 4-нийг ярих. Гэж байна. Тэр едер УИХ-ын...
02/12/2024

Нэг сонин давхардал ажиглагдсан. Гэхдээ энэ бол тохиолдол биш. 2024 оны 11 сарын 4-нийг ярих. Гэж байна. Тэр едер УИХ-ын гишүүн Г. Тэмүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин, Ж.Баярмаа нар Төрийн ордонд төсвийн эсрэг шүгэлдэв. УИХ-ын гишүүд ингэж Ордны "бослого" эхлүүлж байх тэр үед Еренхий сайд тэргуутэй Засгийн газрын гишууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг хийхээр Хятадын Шанхай хотод бууж байв. Маргааш нь хэлэлцээрт гарын усэг зурсан. Монголд ч Ордны "бослого" улам даамжирсан. Төсвийн хуулийг намнаж төрийг түгжрээнд оруулж авлаа. Дараа нь Танхимын Ерөнхийлөгчийн сонгуулийг дамжуулан бужигнуулав. Яагаад? Ажиглаад байхад энэ бол Монгол, Хятадын Засгийн газар дундаа зуучгүйгээр Гашуунсухайт- Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг хийсэнтэй холбоотой нь
тодорхой. Өөрөөр хэлбэл гэрээний эсрэг байсан хүч бүлтэрч гарч ирж байна. Засгийн газар хоорондын зуучгүй гэрээ яригдангуут зуучлагч нар, тээврийн бизнесийн бүлэглэл нэгдэж үймүүлж байна.
-Ер нь 2003 онд л Засгийн газар хоорондын зуучгүй гэрээ хийчих боломж үүсчихсэн ч дунд нь заавал эрх ашиг, сонирхол оруулах гээд үзчихсэн. Хоёр улсын Засгийн газар хийчих гэрээний дунд нь зуучлагч орчихсон хэрэг өнгөрсөн он жилүүдэд одоо яригдаж байгаа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Тавантолгойн ордыг ашиглах Монгол, Хятадын хэлэлцээрийн дунд нэг компани явсан. Тэгээд л энэ төсөл олон жилийн турш гацсан. Энэ Д.Энхтүвшин л гэхэд тэр зуучлагч компанийг удирдаж байсан. 1997-2022 онд Дэд ерөнхийлегчөөр нь ажилласан байдаг

Дэлгэрэнгүйг: https://dnn.mn/news/313327

МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир нь МҮХАҮТ-ын мөнгө буруу гараар ийш...
29/11/2024

МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир нь МҮХАҮТ-ын мөнгө буруу гараар ийш тийш цацагдаж байгаа талаар яригдаад удсан. Бараг хоёр жилийн өмнө л “…МҮХАҮТ-ын мөнгөөр самар аваад дарчихсан…

https://www.zms.mn/a/100166

29/11/2024

УИХ-ын гишүүдийн хариуцлагагүй байдлаас болоод 12 сард багтаж төсөв баталж чадахааргүй нөхцөл байдал үүслээ‼️

Төсвөө батлаж чадахгүй байгаа энэ байдал бол зөвхөн тойрогт төсөв хуваарилаагүйтэй холбоотой ахиад л тойрогт мөнгө хуваарилах явцруу орж байх шиг

Монгол Улсыг дэлхий дахинаа сурталчилж буй "Монгол Хан" жүжиг Японд тоглохоор болжээ 🥰🥰🥰
29/11/2024

Монгол Улсыг дэлхий дахинаа сурталчилж буй "Монгол Хан" жүжиг Японд тоглохоор болжээ 🥰🥰🥰

26/11/2024

Аль 2022 оны жагсаалын бичлэгийг сошиалд сэвж одоо болж байгаа мэтээр явуулж байна. Бөөн мөнгө авч жагсаал хийдэг баатарууд арга ядаж байгаан байна даа🤣🤣🤣

Монгол Улсын ГВУН 4.9 тэрбум доллар давлааМонгол Улсын гадаад валютын улсын нөөц /ГВУН/ 2024 оны арваннэгдүгээр сарын 25...
25/11/2024

Монгол Улсын ГВУН 4.9 тэрбум доллар давлаа

Монгол Улсын гадаад валютын улсын нөөц /ГВУН/ 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 4.9 тэрбум ам.доллар давж, жилийн өмнөхөөс 20 орчим хувиар нэмэгдээд байна.

https://itoim.mn/a/2024/11/25/economy/vrp

Төрийн 3 зөрчилтэй байна уу!? Үеийн үед ийм таамаг байсаар ирсэн. Энэ цаг үед ч ийм сэдвийг гаргаж шидсээр байна. Төрийн...
25/11/2024

Төрийн 3 зөрчилтэй байна уу!? Үеийн үед ийм таамаг байсаар ирсэн. Энэ цаг үед ч ийм сэдвийг гаргаж шидсээр байна. Төрийн 3 хагаралтай байгаа гэх ноцтой шинж тэмдэг одоогоор алга. Зарим нь Ерөнхийлөгч Ерөнхий сайд 2-ын зөрчилдөөн эхэллээ хэмээн санаатай санаагүй янз бүрээр л сэвж байх шиг байна. Еөк-ийг сошиалын нөлөөнд автаад л попроод байна уу гэж хардах нь ч байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар энэ асуудлыг хүндрүүлэхгүйгээр хаа хаанаа харилцан ойлголцож эвээр, зөвөөр шийдчихлээ л гэж харж байна. Төрийн гурван өндөрлөг түнжин хагарсан юм лав алга бололтой. Үнэндээ бол энэ хориг ЗГ-ын хувьд боломж юм.

Address

Ulaanbaatar, Mongolia, 976
Ulaanbaatar
00976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Амжилт.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share