17/01/2025
Бэрэн группын удирдлагууд 37 саяар торгуулаад баярлаж байна
"Бэрэн" группын удирдлагууд Хөгжлийн банкнаас 120 гаруй тэрбумын зээл авсан гэдэг‼️
Ерөнхий сайд асан Санжийн Баяр "Энэ Хөгжлийн банкны кэйс манайдаа л "Уотэргэйт" болох шинжтэй. Санаатай, санаагүй нь хамаагүй арай л дэндүү юм болж. Улсаа хөгжүүлнэ гэж байгуулсан банк, улсаа өрөнд унагаж..." гэж жиргэсэн удаатай. Гэвч сүржин эхэлсэн энэ хэрэг даржин дууссан...
Хөгжлийн банк ХХБ-ны барилгын 2 давхрыг 4.3 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Гэвч зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнээр худалдан авсан тул АТГ энэ хэргийг шалгаж, прокурорт шилжүүлсэн ч хэрэг үүсгэхгүй гэжээ.
Энэ байр 3200м кв хэмжээтэй. Сонгон шалгаруулалт хуулийн дагуу болсон ч үнэ хэт өндөр байгааг үнэлгээний компани тогтоосон байна. Мөн 10 машины гараж 28.2 тэрбум төгрөгийн үнэд багтжээ.
Монголыг доройтуулж буй зүйл авлига гэж гадны шинжээчид хэлдэг. Авлигын мөнгөн дүн өссөөр тэрбум, их наядаар хэмжигддэг болов. Гэтэл ард иргэдийн цалин сая хүрэхтэй үгүйтэй. Авлигын хэргээр шүүхэд очсон "Бишрэлт"-ийн Ундармаа, экс гишүүн Хаянхярваа 40 саяар торгуулаад, толгойгоо илүүлээд өнгөрсөн.
Харин тус группын удирдлагууд анхан шатны шүүхээс 37 саяар торгуулаад баярлалдаж байх үеийн зураг. Ийм байхад авлига яаж буурах вэ?