Эх хэл, соёл

Эх хэл, соёл ...Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон…”Дашдорж

Уншиж чадсан нь LIKE
03/02/2025

Уншиж чадсан нь LIKE

03/02/2025

🇲🇳МУ-ын ЗАСГИЙН ГАЗРЫН 1️⃣0️⃣0️⃣%-ийн тэтгэлэгтэй суралцаж буй оюутан
✅️Мэргэжил:
: Багш, монгол хэл, уран зохиолын хөтөлбөр
"Амжилт бол хэн хөдөлмөрлөнө түүнд ирдэг шагнал юм."
Баяр хүргэж, амжилт хүсье.🔰

Хадгалж аваад, хүүхдүүддээ цээжлүүлээрэй
03/02/2025

Хадгалж аваад, хүүхдүүддээ цээжлүүлээрэй

03/02/2025
Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг ба байнга загнаснаар тэр нь архаг стресс болж ...
03/02/2025

Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг ба байнга загнаснаар тэр нь архаг стресс болж тархины hippocampus агшихад хүргэдэг юм байна шүү

~Хүүхдийн тархи араасаа урагшаа хөгждөг~

Ойрд уншсан номын агуулгаас товч танилцуулъя гэж бодлоо. 160,000 хүний тархины зургийг харж судалсан тархи судлаачийн бичсэн "Хүүхдээ хэрхэн ухаантай хүмүүжүүлэх вэ" гэдэг ном юм. Хүний тархи ерөнхийдөө араасаа урагшаагаа хөгждөг юм байна.

0-2 НАС

Дагз буюу тархины ар талд харах сонсох мэдрэхүйг хариуцсан тархины бүтэц байдаг ба энэ нь 0-2 насанд идэвхтэй хөгжиж байдаг юм байна. Энэ үед нь хүүхдийн мэдрэмжийг хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй.

Японы нэр хүндтэй сургуулийн чадварлаг оюутнууд бага насандаа ЗУРАГтай толь бичиг, нэвтэрхий тольтой гэрт өссөн нийтлэг онцлогтой байжээ. Энэ үеэс нь зурагтай нэвтэрхий тольтой танилцуулснаар хүүхдийн сониуч зан хөгжиж, цаашид өөрөө сонирхлоороо юм сурах анхан шат нь тавигддаг гэнэ.

Мөн унтахынх нь өмнө нь орой болгон зурагтай толь бичгээ хамт уншсанаар эцэг эхтэйгээ харилцан ярилцах бас нэг сэдэв нэмэгддэг гэнэ. Гэхдээ хамгийн гол нь зурагтай ном үзээд дуусах биш бодит ертөнц ном хоёрыг холбосон туршлага буюу тэр номтой холбоотой юмыг амьдрал дээр ойлгож мэдрэх нь хүүхдийн тархи хөгжих буюу сониуч зан нь хөгжих гол хүчин зүйл болдог юм байна.

Амьтны тухай зурагт толь бичиг хамт уншиж байгаа бол амьтны хүрээлэнд дагуулж очоод тэрийгээ эргээд номноосоо хайх ч юм уу бодит ертөнцтэй холбож өгвөл хамгийн үр дүнтэй юм байна. Мөн зурагт энциклопеди нь бага байхаас нь үсгэнд нүдийг нь дасгадаг тул сургуульд ороод үсэг сурахад учрах саад бэрхшээлийг арилгаж өгдөг гэнэ.

Мөн хүүхэд 5 нас хүрэхээрээ дуртай дургүй юм нь тодорхой болоод ирдэг тул 5 нас хүртэл төрөл бүрийн ЗУРАГтай толь бичгээс уншиж өгвөл олон талын сонирхол нь хөгждөг юм байна.

3-5, 8-10 НАС

3-5 насанд хөгжим, хөдөлгөөний хөгжилд нь анхаарвал яваандаа хэл сурах, янз бүрийн юманд дүйтэй болдог гэнэ. Токиогийн Их Сургуулийн оюутнуудын дунд төгөлдөр хуур багадаа сурж байсан гэсэн оюутнуудын хувь өндөр байдаг ажээ.

Удаан үргэлжлүүлж суралцаж чадаагүй байсан ч хамаагүй гэнэ. 8-10 нас бол гадаад хэл сурахад амархан нас юм байна.

10 НАСНААС ХОЙШ

10 наснаас хойш буюу өсвөр насанд гадаад орчинтой харилцаж нийгэмших нь цааш цаашдын хүнтэй харилцах чадвар буюу карьерыг тодорхойлдог гэнэ. Энэ насанд хэр зэрэг харилцааны ур чадвар эзэмших эсэхэд хэнтэй юу хийж өнгөрөөх нь нөлөөлдөг.

Өсвөр насанд хүрээд ирэхээр хүүхдийн тархины хөгжлийн түвшний хувьд насанд хүрсэн хүний түвшинд харилцах суурь аль хэдийн тавигдсан байдаг. Багадаа сурсан, үзсэн сонирхсон юм нь хөгширсөн хойно хобби болж үлдэх эсвэл эргэж сонирхоход дөхөм болдог.

Аливаа юманд сониуч, дуртай байх нь сэтгэцийн өвчин, оюун самуурахаас сэргийлдэг буюу удаан хугацааны тархины эрүүл мэндэд нөлөөлдөг юм байна.

ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА АНХААРАХ ЗӨВЛӨМЖҮҮД

Хүүхэд хангалттай унтах ёстой ба тэр тусмаа орой эрт буюу 8-9 цагийн үед унтах нь зохимжтой юм байна. Энэ талаар олон газар бичсэн тул нуршаад яах вэ.

Унтахынх нь өмнө нь ном уншиж өгөх нь ой тогтоолтонд хамгийн сайн юм байна. Өөрөөр хэлбэл шалгалтад бэлдэж байхдаа унтахынхаа өмнө нь эргээд харах нь илүү тогтоодог ба даалгавраа хийчихээд зурагт үзвэл зурагтаар гарсан юм нь илүү тогтоогддог гэнэ.

Өглөөний цайг тогтмол уух нь хүүхдийн тархины хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг ба глицемик индекс багатай өглөөний хоол цай уух нь илүү дээр юм байна. Өөрөөр хэлбэл огт цайгаа уухгүй байснаас өглөөний цайгаа уусан нь дээр ба чихэрлэг талх булочка идснээс өндөгтэй талх, будаа гэх мэт баланс сайтай юм идснээр хүүхдийн зогсоо зайгүй өсч хөгжиж буй тархины хэрэгцээг илүү сайн хангаж өгдөг юм байна.

Хөдөлгөөнтэй байж, спортоор хичээллэх нь сурлагад сайнаар нөлөөлдөг ба хамгийн гол нь спортод бүх цагаа зарцуулаад хичээл хийх зав байхгүй биш хичээлийн хажуугаар тогтмол тохиромжтой хэмжээнд спортоор хичээллэх нь илүү үр дүнтэй гэнэ. Game буюу компьютерийн тоглоом хүүхдийн тархинд сайнаар нөлөөлдөггүй, ийм юманд орсон хүүхдийг хорихгүйгээр компьютерийн тоглоомтой нь ч хамаагүй ийш тийш дагуулж яваад өөрөө болиод сонирхол нь буурахад эцэг эх хичээх ёстой юм гэнэ. Маш их тэвчээр шаардах ч бууж өгж болохгүй гэнэ.

Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг ба байнга загнаснаар тэр нь архаг стресс болж тархины hippocampus агшихад хүргэдэг юм байна шүү.

Via mongol ger surgalt page

02/02/2025

Яруу найрагч Б.Ичинхорлоо: Монгол хэлний яруу сайхныг байлгахын тулд би амьд явдаг. Монгол хэл үгүй бол би ч бас үгүй болно.

Ш.Гүрбазар: Гүрээ нь нэг л өдөр Элэгний хорт хавдар гэсэн хатуу онош сонсоод яах учраа олохгүй байсаар сарын хугацааг ар...
02/02/2025

Ш.Гүрбазар: Гүрээ нь нэг л өдөр Элэгний хорт хавдар гэсэн хатуу онош сонсоод яах учраа олохгүй байсаар сарын хугацааг ардаа үдлээ 🙏‼️

Элэг чинь мэдэгдэхгүй байж байгаад хожуу шатандаа орчихдог юм байна. Ямартай ч охин, хүргэн , ач зээгээ бараадаад сайхан эдгэнэ гэсэн итгэлтэйгээр Герман Улсын Франкфурт хотын эмнэлэгт эмчилгээгээ эхлүүллээ.

“Ааваа айл бүрт л бараг хорт хавдартай хүн байгаа. Бүгд л чимээгүй давж байгаа. Та чимээгүй байсан дээр “гэж захиж байгаа ч аавдаа эрхэлсэн хүүхэд шиг ард түмэндээ дуулгамаар ерөөлийн үгийг нь сонсвол эдгэчих юм шиг санагдаад сэтгэл тогтож өгдөггүй.

Хүүхдүүд надаас юм нуугаад ч байх шиг, ядаж байхад хэл ойлгохгүй. Ямар ч байсан арай л оройтож мэдсэн бололтой.

Хамгийн түрүүнд миний оношийг түргэн шуурхай , дэлгэрэнгүй гаргаж үнэт зөвлөгөө өгсөн Чинбүрэн эмчдээ баярлалаа.
Би монголдоо элгээ эмчлүүлэх бүрэн боломж байсан ч өөр хавсарсан өвчний улмаас энд ирэх л арга байлаа.

Энд авчрах шийд гаргаснаас хойш бүхий л ажлыг дааж хурдан шуурхай бичиг баримт бүрдүүлсэн миний охины найз Indra Daram дүүдээ баярлалаа. Өөрөө уушигны удирдах зэргийн мэс засалч юм. Уушигний хавдар бол өөрөө л хагалчих байх. Гэхдээ л найз нөхөд нь намайг ёстой бөөцийлж байнаа.

Юуны түрүүнд Германд ирж эмчлүүлэх боломжийг олгосон охин хүргэн хоёртоо эцэг хүний хувьд баярлаад нулимс унагах юм.
Би охиныхоо үгээс зөрж хэдэн дотны найз, рок поп, зохиолын хэдэн дуучдадаа дуулгасан. Тэднийхээ сэтгэлд , дэм тусад баярлалаа.

Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч
Ж. Энхбаяр болон багийн найз Их Засаг Сургуулийн ректор, ардын багш Ням-Осор, Дорноговь аймгийн засаг даргийн тамгийн газар, нутгийн зөвлөл,ах дүүс болон сайн нөхөддөө талархаад баршгүй.

Ойрын хүмүүстээ хэл өгсөн нь ч болж, би нутагтаа очихгүй бол яах юм гэх айдас эмчилгээ хийлгэх гээд энэ олон эм тариа залгах үед улам сууж байна.

Үр ач нар байгаа ч, хүний нутагт болохоор аав ээжээсээ холдсон хүүхэд шиг уйлмаар ч юм шиг болох ч нутгийн зүг залбирахад хол ойрын ялгаа юун.

Шинжлэх ухаан сайхан болсон, танд бүх арга хэмжээг авнаа гэсэн эмчийнхээ үгэнд самсаа шархирч, за тэгвэл зуны цэцгийн гурван сард эдгэж очоод наадмын талбайгаар соёлонгийнхоо тоосонд дарагднаа гэсэн эерэг бодолтойгоор мишээж ирээд эмчлэгч эмчтэйгээ зургаа татуулсан.

“Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэдэг яасан үнэн үг вэ.
Ээ дээ хүмүүс минь биеэ бодож яваарай!

Нутгийн минь лам хутагтууд, нутгийхан минь намайг сахиусандаа болгоогоорой. Олон түмэндээ муу санаж яваагүй болох байхаа.

Монгол Улсын Төрийн Соёрхолт, зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар нь.

02/02/2025

Вальс

02/02/2025

ХҮНИЙ ОЮУН УХААНЫГ ХЭМЖИХ 10 КОЭФФИЦЕНТ БУЮУ IQ, EQ, AQ, CQ, SQ, DQ, MQ, NQ, BQ, FQ

1. IQ-INTELLIGENCE QUOTIENT. Танин мэдэхүйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлахчадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилтан авахдаа IQ-г нь шалгаж авдаг. Тухайлбал: Дэлхийн програм хангамжийн салбарт тэргүүлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ тэргүүтэй өндөр хөгжсөн орны нэр хүндтэй их сургуулиудад элсэх үндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн (SAT, GRE) босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм.
Эрдэмтдийн судалгааны үр дүнд хүн төрөлхтний 0,4% нь 140-өөс дээш IQ-тай буюу сод ухаантай, 0,4% нь 70-аас доош IQ-тэй буюу оюун ухааны хомсдолтой бөгөөд бусад 99.2% нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил байдгийг тогтоожээ.

2. EQ-EMOTIONAL QUOTIENT нь сэтгэл хөдлөл, харилцааны чадварын илтгэцүүр. Зах зээлийн нийгэм нь хүний бүх талын хөгжил, ялангуяа харилцах урлагыг ихээхэн үнэлдэгийг бид мэдэрч эхэлж байна. Нийгмийн харилцааны оюун ухаан гэгддэг EQ нь өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх, өөрийгөө урамшуулах, тэвчээртэй байх, үргэлж сэтгэл өөдрөг явах зэрэг цогц чадварыг харуулдаг. EQ өндөртэй хүн өөрийнхөө сэтгэлийн дотоод хөдлөлд автахгүй биеэ барих чадвар эзэмшсэн байх бөгөөд орчинтойгоо зохицон, ажлаа амжилттай явуулж байдаг.

3. AQ-ADҮERSITY QUOTIENT. Бэрхшээлийг даван туулах шаргуу зүтгэл, өөдрөг санаа, зориг эрмэлзлийг харуулдаг илтгэцүүр-AQ. AQ муутай хүн аливаа гэнэтийн явдалд амархан цочирдож, сэтгэлийн хөдөлгөөнд автдаг бол өндөр AQ-тай хүн ямар ч хүнд нөхцлийг сэтгэлийн хатаар давж лидер болдог. Харвардын их сургууль бизнесийн ангийн оюутныхаа AQ-г хөгжүүлэхэд маш их анхаардаг.

4. CQ-CREATIҮE QUOTIENT. Бүтээлч чадварын илтгэцүүр нь өөрийн бүтээх чадвараа зөв танин мэдэж, шинийг сэтгэн бодож, бүтээх чадвараа байнга дээшлүүлэх чадварыг харуулдаг. Зохион бүтээгчид, шинийг эрэлхийлэгчид бүгд л багаасаа CQ өндөртэй байжээ. Хүний хамгийн их бүтээлч сэтгэлгээтэй үе бол хүүхэд нас. Иймд та хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээг байнга урамшуулж, хөхүүлэн дэмжиж хөгжүүлж байх ёстой.

5. SQ-SPIRITUAL QUOTIENT буюу оюун санааны хүч чадлын илтгэцүүр нь биеэ дайчилж зорьсондоо хүрэх сэтгэлийн зориг тэвчээрийг харуулдаг. SQ нь өөрийн мэдлэг туршлагаа мэргэн ухаан, азтай агшин болгон хувиргах сэтгэхүйн чадвар юм.

6. DQ-DEҮELOPMENT QUOTIENT. Өөрийн бие бялдрын байдал онцлогийг тодорхой мэдэж, алхам алхмаар биеэ хөгжүүлэн зорьсон зорилгодоо хүрч амжилт гаргах чадварын илтгэцүүр. DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, системтэй хичээллэх чадвартай болдог. Ялангуяа урлаг, спортын амжилт DQ-гээр дамжин илэрдэг.

7. MQ-MORAL QUOTIENT. Хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлийнхээ хэм хэмжээг тогтоох чадвар. MQ өндөртэй хүн сайн мууг ялгах, бусдыг чин сэтгэлээсээ хайрлах чадвартай.

8. NQ-NET QUOTIENT. Мэдээллийн сүлжээнд ажиллах чадварыг илэрхийлнэ. NQ бол орчин үед мода-нд орж байгаа нэр томьёо бөгөөд залуу үеийг боловсруулах практик модель. NQ нь мэдээлэлтэй харьцах чадвар болон мэдээллийн орчинд өөрийгөө захирах чадварыг хүүхдэд эзэмшүүлдэг.

9. BQ-BONDING QUOTIENT. Эцэг эх үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт. Ялангуяа 0-7 насны хүүхэдтэй эцэг эхчүүд BQ өндөртэй байх хэрэгтэй. BQ өндөртэй эцэг эхчүүд өөрийн үр хүүхдэд онцгой халамж тавьдаг, хүүхдийнхээ онцлогийг мэдэх чадварыг эзэмшсэн байдаг. BQ өндөртэй хүүхэд өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байх бөгөөд эцэг эхдээ улам дотноссоноор EQ нь өснө, хүүхдийн сэтгэл санаа тайван болж гадаад ертөнцийг сонирхсоноор IQ өснө, гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болсноор MQ өснө.

10. FQ-FINANCIAL QUOTIENT. Хөрөнгө мөнгийг оновчтой захирах чадварыг илтгэх илтгэцүүр. Өндөр хөгжилтэй орны иргэд хүүхдийнхээ FQ-г дээшлүүлэхийн тулд ирээдүйн саятнуудын клубт хичээллүүлж, Монопол (саятан) зэрэг тоглоомуудыг багаас тоглуулдаг байна.
Copy Namkhai

02/02/2025

Таны ИРЭЭДҮЙГ БАЛЛАЖ чадах 5-н сэтгэл зүйн асуудал:

1. Эмпати сул байх

Бусдын бодол мэдрэмжийг ойлгох, бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох чадварыг ЭМПАТИ гэх бөгөөд энэ чадвар сул байх нь хүйтэн хөндий, амиа хичээсэн, зөрүүд, эелдэг биш болгодог.

2. Нарцисизм

Хэт биеэ тоосон, өөрийгөө бусдаас илүү, содон гэж бодох нь өөртөө дурласны шинж юм. Нарцисист хүмүүс ямагт өөрийгөө чухалд тооцдог, бусдыг өрөвдөх энэрэх хайрлах сэтгэл сул, байнга гайхшруулж, бишрүүлэх хүсэл нь харилцахад маш төвөгтэй болгодог.

3. Сөрөг хандлага

Бүх зүйлийг үгүйсгэх, гутранги үзэлтэй байх, байнга гомдолж хохирогчын дүрд тоглох нь орчин тойронд байгаа хүмүүсийн уур амьсгалыг бусниулж, сэтгэл санааг таагүй болгоно. Ийм хандлага харилцаж буй хүмүүсдээ хортой байдлаар нөлөөлж урам зориггүй, эрч хүчгүй юм шиг мэдрэмжийг төрүүлэх болно.

4. Үнэнч биш байдал

Байнга худлаа хэлж, жижиг том гэлтгүй хүн хуурах нь яваандаа тухайн хүнийг ямар ч нэр хүндгүй хүн итгэхийн аргагүй болгодог. Худлаа хэлдэг хүмүүс тухайн үедээ хүнийг аргалж, өөртөө ашиг хонжоо олдог ч хэсэг хугацааны дараа үнэнд гүйцэгдэж үнэ цэнээ алдах болно.

5. Хариуцлагагүй байдал

Хүн өөрийн үйлдсэн болон эс үйлдсэн зүйлдээ хариуцлага хүлээхгүй хэн нэгэн рүү чихэх эсвэл, зугтаах нь тухайн хүнийг боловсроогүй, итгэж болохгүй, цаашдаа өсөж хөгжих боломжгүй, найдваргүй гэсэн төрхийг бий болгож хүмүүс харилцахаас зайлсхийх болно.

Монгол бичгийн цагаан толгой
02/02/2025

Монгол бичгийн цагаан толгой

Өнөөдрийн онцгой мэдээЭнэ хоёр нэг баг болжээ.Ирээдүйгээ харсан солилцоо юу?
02/02/2025

Өнөөдрийн онцгой мэдээ
Энэ хоёр нэг баг болжээ.
Ирээдүйгээ харсан солилцоо юу?

Энэ нэлээд аюултай өвчин бололтой.
02/02/2025

Энэ нэлээд аюултай өвчин бололтой.

Ер нь сайжиръя, хөгжье гэвэл бичиж сурахаас өөр сонголт юм билээ. Тэгэхээр боловсролын бүх түвшинд суралцагчдыг бичүүлж ...
02/02/2025

Ер нь сайжиръя, хөгжье гэвэл бичиж сурахаас өөр сонголт юм билээ. Тэгэхээр боловсролын бүх түвшинд суралцагчдыг бичүүлж сургах нь л хамгийн гол нь бололтой

Address

Оюутны гудамж 7
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эх хэл, соёл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share