Eagle News

Eagle News TV channel
TV news

Баян-Агт суманд тавдугаар сарын 10-нд гарсан ойн түймрийг өнөөдөр бүрэн унтрааж, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн...
11/05/2025

Баян-Агт суманд тавдугаар сарын 10-нд гарсан ойн түймрийг өнөөдөр бүрэн унтрааж, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг 16:10 цагт цурманд оруулсан тухай ОБЕГ-аас мэдээллээ

Цурманд оруулсан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын түймэр болон тус аймгийн Ерөө, Хэнтийн Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Энэ жилийн кино наадам нь дэлхийн шинэ бүс нутгуудын дуу хоолойг онцлон таниулж, эмэгтэй найруулагчдын бүтээлч оролцоог ...
11/05/2025

Энэ жилийн кино наадам нь дэлхийн шинэ бүс нутгуудын дуу хоолойг онцлон таниулж, эмэгтэй найруулагчдын бүтээлч оролцоог өмнө жилүүдээс илүү тод харуулах, залуу уран бүтээлчдийн шинэлэг эрэл хайгуулыг дэмжиж, олон төрөл, жанрын кинонуудыг сонгон толилуулах болсноороо онцлог юм

Кино ертөнцийн хамгийн нэр хүндтэй Каннын кино наадам энэ сарын 13-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг, Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрүүдийг унтраах ажиллагаа үргэлжилж байна
11/05/2025

Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг, Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрүүдийг унтраах ажиллагаа үргэлжилж байна

Ихэнх нутгаар хуурайшилт өндөр, түймэр гарах эрсдэл их байгаа тул иргэн бүрийг түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2024 оны байдлаар Монгол Улсын хүн амын 20.6 хувь нь таргалалттай болжээ
11/05/2025

2024 оны байдлаар Монгол Улсын хүн амын 20.6 хувь нь таргалалттай болжээ

Айл өрхүүд, ялангуяа эрчүүдийн хувьд олон баяр дараалах нь санхүүгийн хувьд ачаалал үүсгэдэг.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй
11/05/2025

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.

10/05/2025

“Harley-Davidson Euro Festival 2025” нь 5-р сарын 8-наас 11-ний хооронд Францын Сен-Тропе хотын ойролцоох Порт-Гримоод зохион байгуулагдаж байна. Мотоциклийн соёл болон рок хөгжим сонирхдог 30,000 гаруй зочид тус арга хэмжээнд оролцжээ.
Эх сурвалж: AFP

10/05/2025

Цахилгаан барааны их дэлгүүр PC mall задгай талбайн худалдаагаа жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ сард худалдаагаа БЗД-ийн Чулуун овоо, Ботаник, Амгалангийн хэрэглэгчдэдээ илүү ойртууллаа. Тухайлбал, цагдаагийн академийн уулзварын баруун хойно “YAMAHA SHOWROOM”- ийн урд талбайд тавдугаар сарыг дуустал задгай талбайн худалдааг явуулах юм.

10/05/2025

Тавдугаар сарын 8-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 4.7 магнитудын газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт иргэдэд хүчтэй мэдрэгдсэн ч өндөр барилга байгууламж бага тул тухайн газар хохирол учраагүй байна. Харин уг газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотын Туул голын оршин суугчдад хоёроос гурван баллын хүчтэйгээр мэдрэгджээ.

12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зү...
10/05/2025

12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

Салхи 12, 14-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

10/05/2025

Колумбын хоёр дахь том хот болох Медельиний ойролцоо газар хөдлөлт болж, улмаар хөрсний гулгалт үүсжээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр одоогийн байдлаар 5 хүн амиа алдаж, 2 хүн сураггүй алга болсон гэв.
Эх сурвалж: AFP

Ц.Энхманлай нь 2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, анд найз, төрөл төрөгсөд т...
10/05/2025

Ц.Энхманлай нь 2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, анд найз, төрөл төрөгсөд төдийгүй Монголын хөгжмийн урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ

Үдэн гаргах хүндэтгэлийн ёслол 05:40-07:30 цагт Соёлын төв өргөөний тайзнаа болно.

Одоогоор Сэлэнгэ аймагт 2, Улаанбаатар хотод 1155, Хэнтийд 8, Архангайд 8, Баянхонгорт 19, Дундговьд 152, Өмнөговьд 225,...
10/05/2025

Одоогоор Сэлэнгэ аймагт 2, Улаанбаатар хотод 1155, Хэнтийд 8, Архангайд 8, Баянхонгорт 19, Дундговьд 152, Өмнөговьд 225, Өвөрхангайд 1, Дорноговьд 4, Булганд нэг, Төв аймагт 35 хүн өвчилжээ

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл өглөө.

Address

Eagle TV
Ulaanbaatar
18080

Telephone

70149911

Alerts

Be the first to know and let us send you an email when Eagle News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Eagle News:

Share