Нэн ховор амьтан
Энэ хаврын Алтайн өвөр говьд хийсэн анхны зураг авалт.
Манай гарагийн хамгийн ховор амьтны тухай... Тийм ээ, энэ бол мазаалай баавгай (Ursus arctos gobiensis) Яагаад өөр хаана ч байхгүй хамгийн ховор гэж хэлсэн бэ гэвэл мазаалай бол Монголын говь цөлд л үлдэж хоцорсон, шинжлэх ухаанд баавгайн шинэ дэд зүйл болох нь тогтоогдон бүртгэгдсэн нэн ховор амьтан.
Дэлхийд өөр хаана ч байхгүй энэ ховор зүйл баавгайг устаж мөхөхийг нь харсан хүн төрөлхтний сүүлчийн үе нь монголчууд болох ёсгүй. Монголын говь цөлд дэндүү цөөхөн үлдэж хоцорсон мазаалайг олон нийт мэддэг, хамгаалах талаар сэтгэл, санаачилга гаргадаг болжээ. Тэгэхээс ч аргагүй. Мазаалай бол зөвхөн Монголын биш дэлхийн амьтан. Тийм болохоор монголчууд бид дэлхий дахины өмнө говийн баавгай-мазаалайг хадгалж, хамгаалж үлдэх үүрэг хүлээсэн.
Мазаалай хамгаалах үндэсний жилийн хүрээнд Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа болон Эрдэнэ Монгол компанийн “Save mazaalai” төслийн дэмжлэгээр Хүрээлэн төсөл, Сентрал ТВ-ын хамтран Алтайн өвөр говиос бэлтгэсэн нэгэн шинэ дугаараараа та бүхэнтэй учран зол
Казах түмэндээ Наурыз баярын мэндийг хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье!